- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- БУЛГАН АЙМГИЙН ЕБС-ИУДЫН IV-VI АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЯВУУЛАХ “БУТАРХАЙ” ОЛИМПИАДЫН ЖУРАМ
Аймгийн Засаг даргын 2001 оны 364 дүгээр
захирамжийн хоёрдугаар хавсралт
БУЛГАН АЙМГИЙН ЕБС-ИУДЫН IV-VI АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД
ЯВУУЛАХ “БУТАРХАЙ” ОЛИМПИАДЫН ЖУРАМ
Нэг. Олимпиадын зорилго:
Бутархай олимпиад нь сурагчдын энгийн ба аравтын, алгебрийн рациональ бутархайн сурагчдын мэдлэг, чадвар, дадлыг тухайн ангийн хөтөлбөрийн хүрээнд хугацаанд нь эзэмшүүлэн математикийн хичээлийн чанар, үр дүнг дээшлүүлэх математик сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.
Хоёр. Олимпиадыг зохион байгуулах:
2.1.Олимпиадыг ЕБС-ийн 4, 5, 6 дугаар ангиудын дунд Аймгийн Засаг даргын нэрэмжит болгон гурван даваатайгаар зохион байгуулна.
2.2.Олимпиадын нэгийн давааг зохион байгуулж явуулах үүргийг сургуулийн багш нарын зөвлөлийн хурлаар рэлэлцэж захирлын тушаалаар томилсон комисс хариуцан явуулна. Хоёр ба гурвын давааг зохион байгуулах, дүгнэх ажлыг БСТ-н захирлын тушаалаар байгуулагдсан “Математикийн арга зүйн зөвлөл” гүйцэтгэнэ.
2.3.Олимпиадын бүх давааны сэдвийг дүгнэх аргачлалын хамт БСТ-н математикийн сургалт хариуцсан арга зүйч боловсруулж БСТ-н захирлаар батлуулан тухай бүрт нь сургуулиудад хүргүүлнэ.
2.4. Сургуулийн комисс нэгийн давааг зохион байгуулж, хоёрын даваанд оролцох ангийг шалгаруулна. /4, 5, 6-р ангиудаас тус бүр нэг/
2.5. Олимпиадын хоёрын давааг аймгийн комиссоос хүргүүлсэн сэдвээр сургуулийн комисс шалгаж зааврын дагуу материалаа бүрдүүлэн БСТ-д ирүүлнэ.
2.6. Сургуулиас ирсэн хоёрын давааны материалыг аймгийн комисс шалгаж гурвын даваанд оролцуулахаар 4-6-р ангиудаас тус бүр гурван бүлэг шалгаруулна.
2.7. Гурвын даваанд шалгарсан ангиудаас авах шалгалтыг Аймгийн комиссоос томилогдсон бие төлөөлөгч сургууль дээр очиж авна.
2.8. Гурвын даваанд оролцсон ангиудын материалыг аймгийн комисс шалгаруулан байр эзлүүлж дүгнэнэ.
2.9. Олимпиадын нэгийн давааг 3-р сарын эхний 14 хоногт, хоёрын давааг 4-р сарын эхний 14 хоногт, гурвын давааг 5-р сарын эхний 14 хоногт багтаан явуулна. Олимпиад явуулах өдөр, цагийг зохион байгуулах комисс тогтоох ба тогтоосон өдөр, цагт шалгалтыг аваагүй бол хүчингүйд тооцно.
Гурав. Олимпиадыг дүгнэх, шагнах
3.1.Олимпиадын бодлого бүр оноотой байх бөгөөд сурагч бүрийн авсан оноог нэмж, нийт оноог сурагчдын тоонд хувааж, ангийн нэг сурагчид ногдох дундач оноогоор жагсааж байр эзлүүлнэ.
3.2.Байр эзлүүлэхэд гурвын даваанд үзүүлсэн амжилт нь хоёрын даваанд үзүүлсэн амжилт, чанараас 15-аас дээш хувиар буураагүй байх шаардлагатай.
3.3.Олимпиадад сайн бэлтгэж амжилттай оролцсон бага ангийн багш болон математикийн 9 багшийг шалгаруулж мөнгөн шагналаар шагнана. Анги хамт олныг аваргын дипломоор шагнаж урамшуулна.
3.4. 1-р байр эзэлсэн 3 багшийг 150,0 мян.төгрөгөөр /3х50,0=150,0/. 2-р байр эзэлсэн 3 багшийг 90,0 мян.төгрөгөөр /3х40,0=120,0/. 3-р байр эзэлсэн 3 багшийг 90,0 мян.төгрөгөөр /3х30,0=90,0/ шагнана.
3.5. Энэ олимпиадын шагналын нийт сан нь 360,0 мян.төгрөг байна.
Текст томруулах
A
A
A