- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЕБС-ЫН I, II АНГИУДЫН ДУНД ЗОХИОГДОХ АХМАД БАГШ, АРДЫН ГЭГЭЭРЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН Ц.ГОМБОЖАВЫН НЭРЭМЖИТ УНШИХ ОЛИМПИАДЫН ЖУРАМ
Аймгийн Засаг даргын 2001 оны 364 дүгээр
захирамжийн гуравдугаар хавсралт
ЕБС-ЫН I, II АНГИУДЫН ДУНД ЗОХИОГДОХ
АХМАД БАГШ, АРДЫН ГЭГЭЭРЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
Ц.ГОМБОЖАВЫН НЭРЭМЖИТ УНШИХ ОЛИМПИАД-ЫН ЖУРАМ
Нэг. Олимпиадын зорилго.
Бага боловсролын стандартад зааснаар суралцагсад төрөлх хэлээрээ зөв уншиж, бичиж, ярьж бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхэд сургах зорилтыг хангах үүднээс тэдэнд сурах арга барил эзэмшүүлж төлөвшүүлэхэд оршино.
Хоёр. Олимпиадын агуулга.
2.1. Олимпиадыг I-II ангийн монгол хэлний хичээлийн агуулгын хэмжээнд явуулна
2.2. Мөн хичээлийн агуулгаас гадуурх сурагчдыг хөгжүүлэх ажлын агуулгыг хамаарна. Үүнд:
a. Цээж бичиг /25-30 үгтэй/ 10 оноо 1 үг алдвал 1 оноо хасна.
b. Үг бичүүлнэ. /2 үетэй эр үг гэх мэт/ 2 оноо/
c. Өгүүлбэрийн үгийг зөв байрлуулах /2 оноо/
d. Бичгийн хэв /5 оноо/
e. Уншуулах /5 оноо, нэг үг алдаж уншвал 1 оноо хасна./
f. Ярих чадвар /5 оноо/
Гурав. Олимпиадыг зохион байгуулах.
3.1.Нэгийн даваа нь жил бүрийн 1-р сарын 3-р долоо хоногийн Баасан гаригт бүх 1, 2-р ангийн бүлгүүдийг хамран явагдана. Нэгийн даваанаас сургуулиуд 2-ын даваанд орох бүлгээ шалгаруулан сургуулийн дүнг тусгай хүснэгтийн дагуу бүр бүлгийн үзүүлэлтийг жагсааж бичнэ.
3.2. Хоёрын давааг жил бүр 2-р сарын 3-р долоо хоногийн Баасан гаригт сургуулиас шалгарсан бүлгүүдийг хамран явуулна.
3.3.Гурвын даваанд орох анги бүлгүүдийг аймгийн комисс хоёрын давааны материалыг үзэж шалгаруулах ба гурвын давааг жил бүрийн 4-р сарын эхний долоо хоногийн Баасан гаригт хоёрын даваанаас шалгарсан 5 бүлгийг хамран явуулна. /1, 2-р ангиудаас тус бүр 5/
3.4.Олимпиадын нэг, хоёрын давааг сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан сургуулийн комисс зохион байгуулж дүнг аймгийн комисст ирүүлнэ.
3.5.Аймгийн комисс нь нэг, хоёрын даваанаас шалгарсан бүлгүүдийн материалыг хүлээн авч, гурвын даваанд орох ангиудыг шалгаруулан гурвын давааны шалгалтыг бие төлөөлөгч явуулж авхуулна.
Дөрөв. Олимпиадыг дүгнэх, шагнах
4.1. Аймгийн комисс нь анги тус бүрийн нийт авсан оноог сурагчдын тоонд хувааж нэг сурагчид ногдох дундаж оноогоор бүлгүүдийг жагсааж шалгаруулна.
4.2. Ангиа сайн бэлтгэж амжилт гаргасан 6 багшийг шалгаруулж мөнгөн шагналаар шагнана. Анги хамт олныг дипломоор шагнаж урамшуулна.
4.3. Анги нь 1-р байр эзэлсэн 2 багшийг 100,0 мян.төгрөгөөр /2х50,0=100,0/
2-р байр эзэлсэн 2 багшийг 80,0 мян.төгрөгөөр /2х40,0=80,0/
3-р байр эзэлсэн 2 багшийг 60,0 мян.төгрөгөөр /2х30,0=60,0/ тус тус шагнана.
4.4. Шагналын нийт сан 240,0 мян.төгрөг байна.
Текст томруулах
A
A
A