A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн Засаг даргын 2001 оны 364 дүгээр

захирамжийн дөрөвдүгээр хавсралт

 

 

ЕБС-ИЙН VII АНГИУДЫН ДУНД ЗОХИОГДОХ

ХИМИЙН ХИЧЭЭЛИЙН ОЛИМПИАДЫН ЖУРАМ

 

 

Нэг. Олимпиадын зорилго:

ЕБС-н 7-10-р ангид заагдаж буй химийн хичзэлийн үндэс болох атомын бүтэц, химийн хэл эзэмшилтийг 7-р ангийн хөтөлбөрийн хүрээнд, хугацаанд нь эзэмшүүлэн химийн хичээлийн чанар, үр ашгийг дээшлүүлэхэд оршино.

 

Хоёр. Олимпиадын агуулга:

2.1. Химийн хэл эзэмшилт, атомьн бүтцийг таниулсан байдал, бодисьн ангилал зэрэг сэдвүүдийн хүрээнд явагдана.

 

Гурав. Олимпиадыг зохион баигуулах:

3.1.Олимпиад нь жил бүр ЕБС-н 7-р ангиудын дунд гурван даваатайгаар явагдана.

3.2. Олимпиадын нэгийн давааг зохион байгуулж явуулах үүргийг сургуулийн багш нарьш зөвлөлийн хурлаар хэлэлцэж, захирлын тушаалаар томилсон комисс хариуцан явуулна. Хоёр ба гурвьн давааг зохион байгуулах, дүгнэх ажлыг БСТ-н захирлын тушаалаар байгуулагдсан. “Хими, биологийн арга зүйн зөвлөл“ гүйцэтгэнэ.

3.3.Олимпиадын нэгийн давааны сэдвийг сургуулийн комисс, хоёр, гурвын давааны сэдвийг дүгнэх аргачлалын хамт БСТ-н химийн сургалт хариуцсан арга зүйч боловсруулж БСТ-н захирлаар батлуулан тухай бүрт нь сургуулиудад хүргүүлнэ.

3.4.Сургуулийн комисс нэгийн давааг зохион байгуулж хоёрын даваанд оролцох сургуулийн аварга ангийг шалгаруулна.

3.5.Олимпиадын хоёрын давааг аймгийн комиссоос хүргүүлсэн сэдвээр сургуулийн комисс авч зааврын дагуу материалыг бүрдүүлж аймгийн коиисст ирүүлнэ.

3.6. Аймгийн комисс нь сургуулиудаас ирүүлсэн материалыг шалган үзэж гурвын даваанд оролцуулахаар 3 ангийг шалгаруулна.

3.7. Гурвын даваанд шалгарсан ангиудаас авах шалгалтыг Аймгийн комиссоос томилогдсон бие төлөолөгч сургууль дээр очиж авна.

3.8. Гурвын даваанд оролцсон ангиудын материалыг аймгийн комисс шалгаруулан байр эзлүүлж дүгнэнэ.

3.9.Олимпиадын нэгийн давааг 3-р сарын эхний 14 хоногт, хоёрын давааг 4-р сарын эхний 14 хоногт, гурвын давааг 5-р сарын эхний 14 хоногт багтаан явуулна. Олимпиад явуулах өдөр, цагийг зохион байгуулах комисс тогтоох ба тогтоосон өдөр, цагт шалгалтыг аваагүй бол хүчингүйд тооцно.

 

Дөрөв. Олимпиадыг дүгнэх, шагнах

4.1. Олимпиадын даалгавар бүр оноотой байх бөгөөд ангийн авсан нийт оноог сурагчдын тоонд хувааж, ангийн нэг сурагчид ногдох дундач оноогоор жагсааж байр эзлүүлнэ.

4.2.Гурвын давааны шалгалтад авах ёстой онооныхоо 60-с доош хувийг авсан тохиолдолд байр эзлүүлэхгүй.

4.3.Олимпиадад хичээл заадаг ангиа сайн бэлтгэж амжилтгай оролцсон 3  багшийг шалгаруулж мөнгөн шагналаар шагнана. Анги хамт олныг аваргын дипломоор шагнаж урамшуулна.

4.4.Хичээл заадаг анги нь 1-р байр эзэлсэн багшийг 50,0, 2-р байр эзэлсэн багшийг 40,0, 3-р байр эзэлсэн багшийг 30,0 мян.төгрөгөөр шагнана.

4.5.Энэ олимтшадьш шагнальш нийтсан нь 120.0 мян.төгрөг байна.