A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн Засаг даргын 2001 оны 364 дүгээр

захирамжийн тавдугаар хавсралт

 

 

АЙМГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН

 УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

 

 

Зорилго: Сургууль, цэцэрлэгийн сургалтын ажлыг хэлбэр, арга зүйг боловсронгуй болгох, багш нарьш хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг чиглүүлэх, арга барил, ур чадварыг сайжруулах, тэдний сурган хүмүүжүүлэх мэдлэг, заах арга зүйн ур чадварыг дээшлүүлж бүтээлч арга туршлагыг сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд оршино.

 

Нэг.Уралдааныг зохион байгуулах:

1.1.Уралдаанд аймгийн нийт багшийг бүрэн хамруулах бөгөөд сургууль, цэцэрлэг дээр заах аргын секц, нэгдэл, сургууль гэсэн 3 шатаар тухайн оны 5-р сарьн 15-ны дотор багш нараа шалгаруулан дараагийн шатны уралдаанд оролцуулна.

1.2.Сургуулиас шалгарсан багш нар бүсийн уралдаанд оролцож бүсээс шалгарсан багш нар аймгийн уралдаанд оролцоно. Бүсийн уралдаан 11-р сарьн 10-ний дотор,  аймгийн уралдааныг 12 сарын 1-ний дотор багтаан явуулна.

1.3.Бүсээс шалгаран аймгийн уралдаанд оролцож байгаа багш нар эхлээд оөрсдөө хичаэл .заах анги, сэдвээ сонгож хичээл заана. Энэ шатнаас шалгарсан багш нарт хичээл заах анги, сэдвийг сугалуулж оногдсон ангид хичээл заахаас гадна багш нарт зориулсан арга зүйн зөвлөмж болон бүтээлч ажлын тайлан үзэсгэлэнгээр дүгнүүлнэ.

 

Хоёр. Сургуупь багшид тавигдах шаардлага:

2.1. Сургуулийн комисс сургууль дээрээ зохион байгуулсан уралдааны тухай илтгэх хуудсыг шаардлагын дагуу хийж БСТ-д ирүүлнэ.

2.2. Бүс болон аймгийн уралдаанд оролцох багш нар өөрийн дэлгэрэнгүй танилцуулга, багш нарт зориулсан арга зуйн зөвлөмж, бүтээлч ажлын тайлан үзэсгэлэнг шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгэсэн байна.

2.3. Сургуулийн захиргаа нь тухайн багшийн сургалт хумүүжлийн ажлын тухай эцэг, эх хөндлөнгийн хүмүүсийн үнэлгээг гарган сурталчилах ажлыг хийсэн байна.

2.4. Заах хичээлийн хөтөлбөр, конспектийг хичээл заахаас өмнө уралдааны комиссод өгсөн байна.

 

Гурав. Уралдааныг зохион байгуулах комиссод тавигдах шаардлага

3.1. Урадаааныг зохион байгуулах хугацааг дурдсан хугацаанд зохион байгуулах бөгөөд оролцох багш нарыг олон нийтэд өргон сурталчилна.

3.2. Багш нарыг шалгаруулах үзүүлэлтүүдийг шат шатанд ил тод мэдээлсэн байна.

 

Дөрөв. Уралдааныг дүгнэх, урамшуулах:

4.1. Багш нарыг шалгаруулахдаа өөрийн сонгож заасан хичээл, сугалаагаар оногдож заасан хичээл, багш нарт зориулж бичсэн арга зүйн зөвлөмж. тайлан үзэсгэлэнгийн нэгдсэн дүнгээр байр эзлүүлэн урамшуулна. 1-р байр эзэлсэн 3 багшийг 150,0 /3x50,0=150,0/, 2-р байр эзэлсэн 3 багшийг 120,0 /3x40,0=120,0/, 3-р байр эзэлсэн 3 багшийг 90,0 /3x30.0=90,0/ мян.төгрөгөөр тус тус урамшуулж шагнана. Шагналын сан нь 360.0 мян.төгрөг байна. /Цэцэрлэг, бага, дунд ангийн багш нар тус бүр 3/

4.2. Сургууль дээр явуулах уралдааныг сургуулийн комисс дүгнэж урамшуулна.

4.3. Тухайн жилд бүсийн уралдааныг зохион байгуулж буй сум, сургууль нь багш нарын хоол, байр, шагналын зардлыг хариуцна.

4.4. Уралдааныг аймагт явуулах болон шалгарсан багшийг улсад оролцуулах зардлыг жил бүр төсөвт тусгаж байна.

4.5. Аймгийн уралдаанд  оролцож байгаа багшийн унааны зардлыг сум, бусад   зардлыг аймаг хариуцна.