- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧЛИЙН ДУНД ЗОХИОГДОХ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УНШЛАГЫН ЖУРАМ
Аймгийн Засаг даргын 2001 оны 364 дүгээр
захирамжийн зургадугаар хавсралт
ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧЛИЙН ДУНД
ЗОХИОГДОХ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УНШЛАГЫН ЖУРАМ
Зорилго: Багш сурган хүмүүжүүлэгчдийг эрдэм шинжилгээ, судалгааны арга барил эзэмшихэд нь туслах, тэдний судалгаа шинжилгээ хийх идэвхийг өрнүүлэн, багш сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг, мэргэжил, заах арга зүйг дээшлүүлэхэд оршино.
Сэдэв: “Боловсролын шинэчлэл" сэдвийн дор монголын боловсролын салбарт хийж буй өорчлөлт бүтээлч ажлын бүх чиглэл сэдвүүд багтана.
Нэг. Илтгэлд тавигдах шаардпага:
1.1. Илтгэлийн нэр, агуулга, арга зүй нь сонгосон сэдэвтэй тохирсон байх
1.2. Тодорхой асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг судалгаа шинжилгээнд үндэслэн гаргасан байх
1.3. Сургалтанд хийж буй шинэчлэлийг үйл ажиллагаагаар нотлох, үр дүнг тооцсон байх
1.4. Аль болох өөрийн гэсэн гаршсан арга барилтай болоход чиглэсэн байх
1.5. Үнэлгээ төлөвшлийн шалгууртай байх
1.6. Зорилго, зорилт, судалгаа, шийдэл оновчтой, тодорхой байх
1.7. Судалгаа шинжилгээ бодитой байх
1.8. Заах арга зүй, технологийн шинэ сэдэл төрүүлэхүйц байх
1.9. Илтгэл нь 10-15 хуудас, 28 мөрөөр мөр хоорондын зайг 1.5 байхаар компьютерээр бичсэи байна.
1.10. Илтгэх хугацаа нь 10 минут байна.
Хоёр.СХУ-г зохион байгуулах
2.1. Сургууль, цэцэрлэгүүд бүх багш нараа бүрэн хамруулах ба СӨБ, бага анги, Байгалийн ухаан, Нийгмийн ухаан гэж төрөлжүүлэн явуулж илтгэлүүдийг мэргэжил тус бүрээр нь тухайн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар нэгтгэн БСТ-д 7-р сарын 1-ний дотор ируүлнэ. Хугацаа хоцорч ирсэн илтгэлийг хүлээж авахгүй.
2.2. Илтгэлүүдийг аймгийн комисс болон БСТ-н дэргэдэх мэргэжлийн багш нарын арга зүйн зөвлөлөор хэлэлцэж 9 илтггэлийг шалгаруулан аймгийн багш нарын бага хурлаар уншуулж 1-р байр 1, 2-р байр 1, 3-р байр нэгийг шалгаруулан дүгнэнэ.
Гурав. Шагнах
3.1. 1-р байр эзэлсэн багшийг 50,0, 2-р байр эзэлсэн багшийг 30,0, 3-р байр эзэлсэн багшийг 20,0 мянган тогрөгөөр шагнана. Шагналын нийт сан нь 100,0 мян.төгрөг байна.
Текст томруулах
A
A
A