A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХОРИХ АНГИЙН ТӨРӨЛ, ДЭГЛЭМИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛОН ХААЛТТАЙ ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 193 дугаар

тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

ХОРИХ АНГИЙН ТӨРӨЛ, ДЭГЛЭМИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛОН ХААЛТТАЙ ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛЭХ

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Хэрэгжүүлэх  байгууллага

Урьдчилсан байдлаар тооцсон төсөв

Хорих ял эдлүүлэх ажиллагааг зохицуулж байгаа хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох

4.1.1. гадаад орнуудын хорих байгууллагын үйл ажиллагаа, хорих ял эдлүүлэх дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлсэн туршлагыг судлах

2012-2013

ХЗДХЯ,

ШШГЕГ

 

48.0 сая

 

4.1.2. ялтны ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх үйл ажиллагааг дэмжих, хорих анги улсын чанартай ажил, үйлчилгээг гүйцэтгэх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх

2012-2013

ХЗДХЯ,

ШШГЕГ

2.1 сая

4.1.3. хорих байгууллагын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техник, эдийн засаг, зах зээлийн судалгаа хийж, цаашдын хөгжлийг тодорхойлох

2012-2013

ХЗДХЯ,

ШШГЕГ

3.0 сая

4.1.4. хорих байгууллагыг нээлттэй, хаалттай хорих ангийн тогтолцоонд шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хууль (журам)-ийн төсөл боловсруулж, эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулах

2012-2013

ХЗДХЯ,

ШШГЕГ

 7.6 сая

4.1.5. хорих байгууллагын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг судлах зорилго бүхий судалгаа, шинжилгээний төвийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэд байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2013

ХЗДХЯ,

СЯ,

ШШГЕГ

153.0 сая

4.1.6. нээлттэй хорих анги төслийг Дархан-Уул аймаг дахь хорих 445 дугаар анги, хорих 407, 421 дүгээр ангиудад туршин хэрэгжүүлэх

2012-2015

ХЗДХЯ,

ШШГЕГ

75.0 сая

4.1.7. хорих ангиудыг нээлттэй, хаалттай дэглэмд шилжүүлэх, тэдний байршил, үйлдвэрлэлийн чиглэлийг шинэчлэн тогтоох талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх

2012

ХЗДХЯ,

СЯ,

ШШГЕГ

1.8 сая

4.1.8. хорих ангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, ялтны хөдөлмөр эрхлэлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах

2012-2014

ХЗДХЯ,

СЯ,

ШШГЕГ

3.1 сая

Нээлттэй, хаалттай хорих ангийн харуул хамгаалалтад орчин үеийн техник, тоног

төхөөрөмж ашиглах, хорих байгууллагын албан хаагчийн аюулгүй,

 хэвийн орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх

4.2.1. нээлттэй дэглэмийн хорих ангийн ялтныг гадуур ажиллах, суралцах явцад нь хянах цахим дохиолол бүхий хяналтын системийг нэвтрүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2014

ХЗДХЯ,

СЯ,

ШШГЕГ

280.0 сая

4.2.2. хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын тоног төхөөрөмж, инженерийн байгууламжийн стандартыг шинэчлэх

2012-2014

ШШГЕГ

320.0 сая

4.2.3. нээлттэй болон хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын албаны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн тогтоох

2012-2014

ХЗДХЯ,

ШШГЕГ

-

4.2.4. хорих байгууллагын үйл ажиллагааны стандартыг мөрдүүлэх зорилгоор харуул хамгаалалтын ажилтны ажлын байранд тавигдах шаардлагыг дээд боловсролтой, цэргийн алба хаасан байхаар тооцон өөрчлөх, зөвхөн харуул хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг цэргийн цолтой ажиллуулах, ахлагчийн бүрэлдэхүүний цалин, урамшууллыг офицерийн цолны шатлалтай дүйцүүлэн нэмэгдүүлэх

2012-2013

ХЗДХЯ,

СЯ,

ШШГЕГ

Тухайн жилийн төсөвт тусгана

4.2.5. хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадын газар зүйн байршлыг харгалзан удирдлагын менежментийг бүсчилсэн удирдлагын тогтолцоонд шилжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2014

ХЗДХЯ,

ШШГЕГ

300.0 сая

4.2.6. хорих байгууллагын албан хаагчдыг хамгаалалтын шаардлага хангасан орчин үеийн галт зэвсэг, тусгай техник, хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах

2012-2014

ХЗДХЯ,

СЯ,

ШШГЕГ

1.169.2 сая

4.2.7. хорих ангиудыг цахим сүлжээнд холбох ажлыг хэрэгжүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт нэгдсэн удирдлагын “Шуурхай удирдлагын төв”-ийг байгуулан ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2015

ХЗДХЯ,

СЯ,

ШШГЕГ

550.0 сая

4.2.8. харилцаа холбооны байгууллагуудтай хамтран хорих анги бүрт суурин харилцаа холбооны хэрэгсэл суурилуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2013-2016

ХЗДХЯ, СЯ, МШХХТГ, ШШГЕГ

8.8 сая

4.2.9. хаалттай хорих ангийн бүсэд үйлдвэрийн бүс шинээр байгуулж, аюулгүй байдлын шаардлага хангасан түвшинд хамгаалалтын тоног төхөөрөмжөөр тоноглох

2012-2016

ШШГЕГ

480.0 сая

4.2.10. нээлттэй хорих ангийн ялтан гадуур ажиллах үед хяналт тавих үүрэг бүхий авто эргүүлийг бий болгох

2013-2016

ШШГЕГ

396.0 сая

Хорих ял эдлүүлэх нөхцөл, журмыг олон улсын жишигт хүргэх

4.3.1. нээлттэй, хаалттай хорих ангийн хорих байрны стандартыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран шинээр тогтоон мөрдүүлэх

2012-2016

ХЗДХЯ,

ШШГЕГ

8.2 сая

4.3.2. баруун бүсийн хөгжлийн тулгуур төвийг түшиглэн Ховд аймгийн хорих ангийг нээлттэй дэглэмтэй, 250 хүний багтаамжтайгаар өргөтгөн зохион байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2016

ХЗДХЯ, СЯ,

Ховд аймгийн ЗДТГ, ШШГЕГ

1.649.4 сая

4.3.3. Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дэргэд 250 хүний багтаамжтай ялтны байр бүхий нээлттэй хорих анги шинээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2016

ХЗДХЯ, СЯ,

Өмнөговь аймгийн ЗДТГ, ШШГЕГ

1.900.6 сая

4.3.4. ялтны дунд урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион явуулах шаардлага хангасан биеийн тамирын танхим, талбай, соёлын төвийг шаардлагатай газруудад барьж ашиглалтад оруулах

2012-2016

 

ХЗДХЯ, СЯ,

ШШГЕГ

 

1.399.5 сая

4.3.5. хорих ангийн гал тогоо, нийтийн халуун ус, бие засах газар, угаалгын газрыг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцүүлэн засварлан тохижуулах

2013-2016

ХЗДХЯ, СЯ,

ШШГЕГ

720.0 сая

4.3.6. ялтны эргэлт, уулзалтын байрыг энгийн иргэний амьдрах орчинтой нийцсэн байхаар тохижуулах

2012-2014

 ШШГЕГ

96.0 сая

4.3.7. хорих ангийн цэвэр усны хангамж, дулааны системийн найдвартай байдлыг хангахтай холбогдсон тоног төхөөрөмжийг суурилуулах

2013-2016

ХЗДХЯ,

СЯ,

ШШГЕГ

552.0 сая

Ялтныг нийгэмшүүлэх ажлыг шинэ шатанд гаргах, хорих ял эдлэгсдийг суллагдахад

бэлтгэх тогтолцоог бий болгох, энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, холбогдох

төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах

4.4.1. хорих ангиас суллагдах ялтныг тодорхой хугацаанд байршуулан, нийгмийн амьдралд бэлтгэх, ажлын байранд зуучлах, туслалцаа үзүүлэх зорилго бүхий “Шинэ амьдрал” төсөл хэрэгжүүлэх

2012-2018

ШШГЕГ,

ТББ

320.0 сая

4.4.2. хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарыг өндөр хөгжилтэй улс оронд мэргэжил эзэмшүүлэх, давтан сургах асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2015

ХЗДХЯ,

БСШУЯ,

ШШГЕГ

350.0 сая

4.4.3. ялтныг нийгэмшүүлэх ажлын үр дүнг дээшлүүлэх, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах зорилго бүхий төрийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн салбар зөвлөл байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2015

ШШГЕГ,

Төрийн болон ТББ

20.0 сая

4.4.4. хорих ангиудад ардын уламжлалт, шашны зан үйлийн болон бусад нийгмийн үйлчилгээ үзүүлэх өрөө, тасалгааг бий болгох

2012-2013

ШШГЕГ

120.0 сая

4.4.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, албадад нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг тогтворжуулах зорилгоор мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн орон тоог нэгж бүрт бий болгох асуудлыг судалж шийдвэрлэх

2013-2015

ШШГЕГ

Тухайн жилийн төсөвт тусгана

4.4.6. сэтгэл зүйчийн ажлын хүрээнд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн мэргэжлийн сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх цэгийг бий болгох

2012-2013

ШШГЕГ

96.0 сая

4.4.7. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорих 421 дүгээр ангийн барилга, байгууламжийг орчин үеийн тоног төхөөрөмж, материаллаг баазаар бэхжүүлэн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болгон өргөтгөж, коллежийн зэрэглэлийн түвшинд хүргэх асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2013

ХЗДХЯ,

БСШУЯ,

ШШГЕГ

168.0 сая

4.4.8. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд хорих ангиудаас ялтныг тодорхой үзүүлэлтээр шалгаруулан 12 төрлийн мэргэжлийн сургалтыг зохион байгуулж хэвшүүлэх

2012-2013

ШШГЕГ

Тухайн жилийн төсөвт тусгана

4.4.9. хорих анги бүрт гадаад хэл, комьпютерийн болон бусад төрлийн сургалт явуулах шаардлага хангасан тоног төхөөрөмж бүхий сургалтын танхим бий болгох

2012-2014

ХЗДХЯ,

СЯ,

ШШГЕГ

192.0 сая

4.4.10. ялтанд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зорилгоор хорих байгууллагын эмнэлэгийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх

2012-2015

ХЗДХЯ,

СЯ,

ЭМЯ,

ШШГЕГ

207.0 сая

4.4.11. ялтныг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2014

ХЗДХЯ,

НХХЯ,

ШШГЕГ

2.1 сая

4.4.12. ялтанд бичиг баримт олгох асуудлыг улсын бүртгэлийн байгууллагатай хамтран шийдвэрлэх

2012-2013

ШШГЕГ

-

4.4.13. ялтны ял эдлэх хугацаанд гаргасан ажлын үр дүн, бүтээлч үйл ажиллагаа, зан үйлийн эерэг, сөрөг хандлагын өөрчлөлтийг дүгнэж, авьяас чадвар, нөөц боломжийг нь хөхиүлэн дэмжих зорилго бүхий урамшууллын шинэ тогтолцоог нэвтрүүлэх

2012-2013

ХЗДХЯ,

ШШГЕГ

Тухайн жилийн төсөвт тусгана

4.4.14. ялтныг бага, бүрэн бус, бүрэн дунд, тусгай дунд болон бакалаврын сургалтад хамруулах ажлыг холбогдох сургалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх

2012-2015

ХЗДХЯ,

БСШУЯ,

ШШГЕГ

Тухайн жилийн төсөвт тусгана

4.4.15. хуульд заасан ялтны эрхийг хангах, хууль зүйн зөвлөгөө өгөх зорилгоор мэргэшсэн өмгөөлөгчийг хорих байгууллагад ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2014

ХЗДХЯ,

ШШГЕГ,

МӨХ

-

Хорих байгууллагын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэн, ялтны ажлын

байрыг нэмэгдүүлэх асуудлыг тодорхой үе шаттайгаар шийдвэрлэх

4.5.1. хорих ангиудын дэд бүтцийг сайжруулах, улсын хилээр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, бараа материал импортоор оруулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд нь татварын болон бусад хөнгөлөлт үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2014

ХЗДХЯ,

СЯ,

ШШГЕГ

-

4.5.2. орон нутгийн засаг захиргаанаас тухайн орон нутаг дахь хорих ангийг үйлдвэржүүлэх, ялтныг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлүүлэх

2012-2013

ХЗДХЯ,

ШШГЕГ,

 аймгийн ЗДТГ

-

4.5.3. улс орныг хамарсан их бүтээн байгуулалтын тодорхой ажилд ялтны хөдөлмөрийг чиглүүлэх, хорих ангийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх талаар бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх

2012-2014

ХЗДХЯ,

СЯ,

ШШГЕГ

-

4.5.4. Төв аймгийн Авдрантын хорих 403 дугаар ангид байгалийн орд газрыг ашиглан сайн чанарын ногоон боржин чулуун бүтээгдэхүүн хийх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2014

СЯ,

ШШГЕГ

60.0 сая

4.5.5. Хэнтий аймгийн хорих 419 дүгээр ангийн тоосгоны үйлдвэрийг өргөжүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, жилд 20.0 мянган хөнгөн блок үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр, мал аж ахуйн фермер хөгжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2014

СЯ,

ШШГЕГ

260.0 сая

4.5.6. Хөвсгөл аймгийн хорих 443 дугаар ангийн нүүрс олборлох тоног төхөөрөмжийг шинэчлэн, шахмал түлшний үйлдвэр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2013-2015

СЯ,

ШШГЕГ

77.1 сая

4.5.7. Дархан-Уул аймгийн хорих 445 дугаар ангид бараа, бүтээгдэхүүний сав, баглаа, боодлын болон хайрганы үйлдвэр шинээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2014

СЯ,

ШШГЕГ

150.0 сая

4.5.8. Баянзүрх дүүрэг дэх Хонхорын хорих 431 дүгээр ангийг тоосго, барилга угсралтын иж бүрэн анги болгон шинэчлэн зохион байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2013-2015

СЯ,

ШШГЕГ

400.0 сая

4.5.9. Баянзүрх дүүрэг дэх хорих 441 дүгээр ангийг түшиглэн мах хадгалах мөсөн зоорь, ногооны механикжсан зоорь барих асуудлыг судалж шийдвэрлэх

 

2012-2016

 

СЯ,

ШШГЕГ

400.0 сая

4.5.10. Ховд аймгийн хорих 457 дугаар ангид эсгий, эсгий эдлэлийн болон ноос угаах үйлдвэр шинээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2014

СЯ,

ШШГЕГ

83.6 сая

4.5.11. Баянзүрх дүүрэг дэх Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ялтны хувцас, тусгай зориулалтын хувцас үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэн өргөжүүлэх, даавуун болон цаасан уутны үйлдвэр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2016

СЯ,

ШШГЕГ

64.6 сая

4.5.12. Өмнөговь аймагт хүнд машин механизмын засварын төв, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл бүхий хорих анги шинээр зохион байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2016

СЯ,

ШШГЕГ

450.0 сая

4.5.13. Төв аймгийн хорих 417 дугаар ангийг түшиглэн мод үржүүлэх, мал аж ахуй эрхлэх асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2016

СЯ,

ШШГЕГ

60.0 сая

4.5.14. Орхон аймгийн хорих 437 дугаар ангид тоосгоны үйлдвэр шинээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2014

СЯ,

ШШГЕГ

100.6 сая

4.5.15. Өвөрхангай аймгийн хорих 423 дугаар ангид мод үржүүлгийн аж ахуй байгуулах, тус ангийн блокны үйлдвэрийг өргөжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2016

СЯ,

ШШГЕГ

63.0 сая

4.5.16. Баянзүрх дүүрэг дэх хорих 409 дүгээр ангид сэндвичэн хавтангийн үйлдвэр шинээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2014

СЯ,

ШШГЕГ

16.8 сая

4.5.17. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн хорих 413 дугаар ангид механикжсан зоорины аж ахуй байгуулах, машин засварын төв барих асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2014

СЯ,

ШШГЕГ

200.0 сая

4.5.18. Төв аймгийн Мааньт дахь хорих 415 дугаар ангид хөнгөн блокны үйлдвэр шинээр байгуулах, тус ангийн шохойн чулуу шатаах үйлдвэрийг өргөжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2014

СЯ,

ШШГЕГ

250.0 сая

4.5.19. Говьсүмбэр аймгийн хорих 425 дугаар ангид шинээр тоосгоны үйлдвэр, зам засварын хэсэг байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2014

СЯ,

ШШГЕГ

100.6 сая

4.5.20. Багануур дүүрэг дэх хорих 427 дугаар ангид тоосгоны үйлдвэр шинээр барих асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2013

СЯ,

ШШГЕГ

100.6 сая

4.5.21. Сэлэнгэ аймгийн Дарьтын хорих 433 дугаар ангид жилийн 4 улиралд ашиглах нарийн ногооны хүлэмжийн аж ахуй эрхлэх, мал аж ахуйн эрчимжсэн фермер хөгжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2013

СЯ,

ШШГЕГ

170.0 сая

4.5.22. Сонгинохайрхан дүүргийн Таширын аманд байрлах Тахир соёотын хорих 405 дугаар ангийн хэвлэлийн цехийн тоног төхөөрөмжийг шинэчлэн өргөжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2013

СЯ,

ШШГЕГ

20.0 сая

4.5.23. Булган аймгийн хорих 439 дүгээр ангийн блокны үйлдвэрийг өргөжүүлэх, тус ангид замаскны үйлдвэр шинээр барих асуудлыг судалж шийдвэрлэх

2012-2013

 

СЯ,

ШШГЕГ

46.1 сая

Нийт төсөв

14.610.8 сая