A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн Засаг даргын 2003 оны

374 дүгээр захирамжийн хавсралт

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ КОМИССЫН ДҮРЭМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1 Эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвлшөөрөл олгох комисс нь эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн зарим үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, бүртгэх, түдгэлзүүлэх сэргээх хүчингүй болгох асуудлыг хянан шийдвэрлэх үүрэгтэй ажиллана.

1.2 Комисс нь үйл ажиллагаандаа "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль", "Эрүүл мэндийн тухай" хууль, "Эмийн тухай" хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актыг мөрдөнө.

1.3 Комисс нь шаардлагатай үед хуралдаж үйл ажиллагаа явуулах шаардлага хангасан хуулийн этгээд иргэнд дор дурьдсан чиглэлээр аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд:

§ Аймгийн нутаг дэвсгэрт улсын болон хувийн хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах.

§ Аймгийн нутаг дэвсгэрт ажиллах улсын болон хувийн эмийн сангуудад эм бараа худалдан борлуулах, ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулах.

1.4 Комисс нь 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Комисс нь дарга орлогч, нарийн бичгийн дарга гишүүдээс бүрдэх ба хурлыг комиссын дарга, түүний эзгүйд орлогч дарга удирдан 80 хувийн ирцтэй хуралдуулж шийдвэрийг олонхийн саналаар батлан гаргана.

1.5 Комисс шаардлагатай гэж үзвэл хэлэлцэх асуудлын хүрээнд комиссын хуралд ЭМГ-ын ерөнхий мэргэжилтнүүд болон шинжээчийг оролцуулна.

1.6 Комиссын нарийн бичгийн дарга хурал болохоос 3 хоногийн өмнө хэлэлцэх асуудалтай холбогдсон материалыг гишүүдэд тараах ба хурлын зарыг 5-7 хоногийн дотор хүргэж, хурлын бэлтгэлийг хангуулж хурлын ирцийг бүрдүүлнэ.

1.7 Комиссын хурлын тэмдэглэл, шийдвэрийг дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулан тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгоно.

1.8 Комиссын орлогч дарга нь комиссын хурал хуралдах хугацаа, хэлэлцэх асуудлыг батлан хуралд бэлтгүүлнэ.

1.9 Тусгай зөвшөөрөл авсан эрүүл мэндийн байгууллага нь үйл ажиллагааныхаа тайланг жилийн эцэст Эрүүл мэндийн газарт /комиссын нарийн бичгийн даргад/ ирүүлнэ.

1.10 Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

 

Хоёр.Комиссын эрх үүрэг

2.1. Комисс нь үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох, бүртгэх, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх хүчингүй болгох эрх эдэлнэ.

2.2. Комисс нь дор дурьдсан үүрэг хүлээнэ.

2.2.1.ЭМС-ын 2002 оны 4-р сарын 3-ны өдрийн 100 дугаар тушаалаар баталсан "Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг мөрдлөг болгон ажиллах.

2.2.2.Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон асуудлаар санал дүгнэлт зөвлөмж гаргах.

2.2.3.Тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагын талаар ирсэн мэдээлэл гомдлыг холбогдох байгууллагаар шалгуулах