- Нүүр
- Сайдын тушаал
- Цахилгаан эрЧим хҮЧний дамжуулалт
Цахилгаан байгууламжийн дҮРЭМ
Бүлэг 2
Цахилгаан эрЧим хҮЧний дамжуулалт
2.5 дүгээр зүйл
1 кВ–ООС ДЭЭШ ХҮЧДЭЛТЭЙ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ
Хэрэглэх хүрээ. Тодорхойлолтууд
- Дүрмийн энэхүү бүлэг нь 1 кВ–оос 750 кВ хүртэл хүчдэлтэй бүрээсгүй нүцгэн утастай цахилгаан дамжуулах агаарын шугам (цаашдаа ЦДАШ гэх) болон 1 кВ–оос 20 кВ хүртэл хүчдэлтэй хамгаалалтын тусгаарлагч бүрээстэй утас бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамд (өндөр хүчдлийн нэг фазын болон гурван фазын СИП утас) хамаарна.
Бүрээсгүй утастай ЦДАШ–д тавигдах шаардлагууд нь ижил хүчдэлтэй тусгаарлагч бүрээстэй утас бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамд (энэхүү дүрмээр тусгайлан заасан заалтаас бусад бүх шаардлагууд) мөн адил хамаарна.
Энэхүү дүрэм нь тусгай дүрэм, норм, зааврын дагуу баригдах тусгай зориулалтын (цахилгаанжуулсан төмөр зам, трамвай, троллейбусын контактын хэлхээ; дохиолол хамгаалалтын цахилгаан хангамж; тулгуур дээр суурилуулсан 1–35 кВ хүчдэлтэй контактын хэлхээний агаарын шугам г.м) агаарын цахилгаан дамжуулах шугам, байгууламжид хамаарахгүй.
Агаарын шугамын кабелийн залгаасыг 2.5.124 ба 2.3-р бүлэгт заасан шаардлагын дагуу хийнэ.
- 1 кВ–оос дээш хүчдэлтэй агаарын шугам – гэдэг нь тусгаарлах хийц, арматурын тусламжтай тулгуур, тулах хийц мөн инженерын барилга байгууламж (гүүр, гарц г.м) дахь тулаас, кронштейнд бэхэлсэн задгай агаарт байрлах дамжуулах утсаар цахилгаан эрчим хүч дамжуулах зориулалттай байгууламж юм.
Агаарын шугамын эхлэл төгсгөлийг дараахь байдлаар тооцно:
- Хаалттай хуваарилах байгууламжид (цаашид ХХБ гэх) – Тоноглолын хавчаараас дамжин өнгөрүүлэх (проходной) хөндийрүүлэгч рүү утас гарч буй хэсгийг;
- Шугаман порталтай ил хуваарилах байгууламжид (цаашид ИХБ гэх) – Агаарын шугамын талд орших шугаман порталын татагч гирлянд хөндийрүүлэгчийн хавчаараас дамжуулах утас гарч (орж) буй хэсгийг;
- Иж бүрдэл трансформаторын дэд станцад – Дэд станцийн хөндийрүүлэгч рүү утас бэхэлж байгаа хэсэг буюу тоноглолын хавчаараас утас гарч буй хэсгийг;
-
Зөөврийн разьединительтэй трансформаторын дэд станцад – Разъединителийг холбосон тоноглолын хавчаараас дамжуулах утас гарч буй хэсгийг.
- ЦДАШ–ын алслалт гэдэг нь хоёр тулгуур буюу эсвэл тулгуурыг орлож буй хийц хоорондын агаарын шугамын хэсэг.
Алслалтын урт – энэхүү хэсгийн хэвтээ проекцын урт;
Оврын алслалт (lО) – Шугамын тулгуур тэгш төгс гадаргуу дээр байрласан нөхцөлд утаснаас газар хүртэлх номчлогдсон босоо зайгаар тодорхойлогдох алслалтыг хэлнэ;
Салхины алслалт (lС) – Утас болон аянгаас хамгаалах троссонд* салхины учруулж буй даралтыг тулгуур өөр дээрээ хүлээж авч буй агаарын шугамын хэсгийн урт;
|