- Нүүр
- Сайдын тушаал
- Цахилгаан байгууламжийн дҮРЭМ
Цахилгаан байгууламжийн дҮРЭМ
Бүлэг 2
Цахилгаан эрЧим хҮЧний дамжуулалт
2.4 дүгээр зүйл
1 кВ хҮртэлХ хҮЧдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугам
Хэрэглэх хүрээ. Тодорхойлолтууд
2.4.1 Дүрмийн энэхүү бүлэг нь тусгаарлах бүрээстэй ба бүрээсгүй (нүцгэн) утас хэрэглэн татсан 1 кВ хүртэлх хүчдэлтэй хувьсах гүйдлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд (АШ) хамаарна.
1 кВ хүртэл хүчдэлтэй АШ-д тавих нэмэлт шаардлагыг 2.5, 6.1–р бүлгүүдэд мөн авч үзсэн.
Агаарын шугамын оруулга, гаргалгын кабель залгаас ба салбарлагыг 2.3-р бүлэгт заасан шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ.
2.4.2 1 кВ хүртэлх хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугам – гэдэг нь тулгуур, тулаас, барилгын хана, инженерийн байгууламжид хөндийрүүлэгч буюу кронштейн, шугаман арматурын тусламжтайгаар бэхлэгдсэн задгай агаарт байрлах тусгаарлагчтай болон нүцгэн утсаар цахилгаан эрчим хүчийг дамжуулах ба түгээх зориулалттай байгууламж юм.
Өөрийгөө даах тусгаарлагчтай утас (цаашид СИП утас гэх) хэрэглэн татсан 1 кВ хүртэлх хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамыг АШТ гэж тэмдэглэнэ.
Өөрийгөө даах тусгаарлагчтай утас гэдэг нь нэг багцад мушгин эрчилсэн тусгаарлагдсан утаснууд (судалнууд) бөгөөд механик ачаалал авч буй даацын утас нь тусгаарлагчтай буюу тусгаарлагчгүй байж болно. Утасны механик ачааллыг даацын буюу бүх багц дамжуулагч утас өөр дээрээ авна.
2.4.3 Гол АШ – Энэ нь тэжээгч трансформатороос төгсгөлийн тулгуур хүртэлх 1 кВ хүртэлх хүчдэлтэй агаарын шугамын хэсэг.
Гол АШ–руу шугаман салаалга, оруулга руу гарсан салаалга холбогдож болно.
АШ–аас гарсан шугаман салаалга – Гол агаарын шугам руу холбогдсон хоёроос доошгүй алслалттай шугамын хэсэг.
АШ-аас салбарласан оруулга – Гол агаарын шугамын тулгуур, шугаман салаалгаас оруулгын хавчаар (оруулгын изоляторын хавчаар) хүртэлх хэсэг.
2.4.4 Механик хэсгийн тооцоон дахь АШ–ийн төлөв байдал.
Хэвийн горим – Утас тасраагүй ердийн төлөв байдал.
Аваарийн горим – Аль нэг утас тасарсан төлөв байдал
Угсралтын горим – Тулгуур боон утсыг угсрах, тэдгээрт засвар үйлчилгээ хийх үеийн төлөв байдал
Механик тооцоог 1 кВ хүртэл хүчдэлтэй АШ–ын аваарийн горимд хийхгүй.
Ерөнхий шаардлага
2.4.5 АШ–ын элементийн механик тооцоог 2.5-р бүлэгт заасан аргачиллын дагуу хийж гүйцэтгэнэ.
2.4.6 Агаарын шугам нь барилга байгууламжийн хаалга, гарцыг хаахгүйгээр тээврийн хэрэгсэл, явган хүний хөдөлгөөнд саад учруулахгүй байрласан байх ёстой. Тээврийн хэрэгсэл дайрч болзошгүй газар (уулзвар, гарц, замын огтлол г.м) тулгуурыг хамгаалбал зохино (тойруулсан хашлага ба тойруулан тайрдас шон газарт суулгах маягаар).
2.4.7 Шугамын тулгуурт газраас дээш 2 м–ээс багагүй өндөрт гол АШ–ын 250 м бүрт нэг удаа тулгуурын дэс дугаар, плакат (шугамын тулгуураас холбооны кабелийн шугам хүртэлх зай, хэрвээ 4 м–ээс ойр зайд байгаа бол), хамгаалалтын зурвасын өргөн, АШ эзэмшигч буюу хариуцагчийн телефон утасны дугаарыг хадах буюу тэмдэглэж өгнө.
2.4.8 Ойн зурвас, ногоон суулгацтай газраар өнгөрч буй АШТ–д зурвас гарган цэвэрлэх шаардлагагүй. Гэхдээ дамжуулагч утаснаас мод бут хүртэлх зай СИП утасны хамгийн их унжилтын буюу хамгийн их хазайлтын үед 0,3 м –ээс багагүй байх ёстой.
Ойн зурвас, ногоон суулгацтай газраар өнгөрч буй нүцгэн утастай агаарын шугамд дараахь зүйлийг баримталбал зурвас гарган цэвэрлэх шаардлагагүй. Хамгийн их унжилтын буюу хазайлтын үед дамжуулах утаснаас мод бут хүртэлх зай 1 м–ээс багагүй байх ёстой.
Бүрээстэй утаснаас (СИП-ээс бусад) ногоон суулгац хүртэлх зай 0,5 м–ээс багагүй байх ёстой.
2.4.9 Агаарын шугамын тулгуурын хийцийг 2.5.25, 2.5.26 ба холбогдох барилгын норм ба дүрмийн шаардлагын дагуу зэврэлтээс хамгаалсан байх ёстой.
2.4.10 Агаарын шугамыг цахилгааны хэт ачааллаас хамгаалах хамгаалалтыг 3.1-р бүлэгт заасан шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ.
Тооцооны цаг уурын нөхцөл
2.4.11 1 кВ–ын агаарын шугамын тооцооны цаг уурын нөхцлийг хэвийн горимд 2.5.38 – 2.5.74 –ын дагуу, 20 кВ хүртэл хүчдэлтэй агаарын шугамын тооцооны нөхцөлтэй ижил авч үзнэ. Гэхдээ 1 кВ–ын агаарын шугамд доорхи нөхцлийг нэмж тооцно.
а) 2.5.52–ын дагуу тооцоход: чөлөөтэй ба мөсөөр бүрхэгдсэн СИП утсанд СX=1,1
б) 2.5.54 болон 2.5.55 –ын дагуу тооцоход:
- gNW=gNГ=0,8 – нэг хэлхээтэй агаарын шугамд;
- gNW=gNГ=0,9 – утсан нэвтрүүлгийн шугамтай хамт өлгөсөн нэг хэлхээтэй агаарын шугамд;
- gNW=1,0 gNГ=1,2 – хоёр хэлхээтэй ба олон хэлхээтэй агаарын шугамд, мөн агаарын шугамын тулгуур дээр даацын металл биш шилэн кабель өлгөсөн тохиолдолд;
- gNW=1,0 gNГ=1,0 – бүх тохиолдолд;
2.4.12 Агаарын шугамаас оруулга руу гарсан салаалгын, алслалтын уртын тооцоог 2.4.20–ын дагуу мөсжилтийн горимд дараахь хоёр тохиолдолд хийж гүйцэтгэнэ:
- Салхины чиглэл агаарын шугамын тэнхлэгт 900–ын дагуу, АШ–ын дамжуулагч утас bЭ зузаантай мөсжилттэй, салаалгын утасны мөсжилтийн ханын зузаан b0=0.5*bЭ;
- Салхины чиглэл агаарын шугамын дагуу (өнцөг 00), мөсжилтийн ханын зузаан дамжуулагч утас ба салаалгын утас хоёр дээр адилхан b0=bЭ;
Гэхдээ дээрхи хоёр тохиолдолд тулгуурын оройн хазайлтаас үүсэх утасны таталтын өөрчлөлтийг бас тооцох хэрэгтэй.
Цахилгааны утас ба шугаман арматур
2.4.13 Агаарын шугамд гол төлөв өөрийгөө даадаг тусгаарлагчтай утас – СИП утас хэрэглэх хэрэгтэй.
СИП утас нь хамгаалалттай утасны төрөлд багтах ба шаталт муутай, гэрлийн үйлчлэлд тогтвортой, хэт ягаан туяа болон озоны үйлчлэлд тэсвэртэй нийлэг (синтетик) материалаар хийгдсэн тусгаарлах бүрээстэй байна.
2.4.14 Гол агаарын шугамын механик бөх батын нөхцлөөс хамааран шугаман салаалга ба оруулга руу гарсан салаалга дээр 2.4.1 ба 2.4.2-р хүснэгтэд заасан хамгийн бага хөндлөн огтлолтой утас хэрэглэнэ.
2.4.1-р хүснэгт
СИП утасны хамгийн бага зөвшөөрөгдөх хөндлөн огтлолын хэмжээ
Мөсжилтын ханын норматив зузаан bЭ, мм |
Даацын утасны хөндлөн огтлол мм2, гол АШТ–д, АШТ–аас гарсан шугаман салаалгад |
АШТ болон АШ –аас оруулга руу гарсан салаалгын, дамжуулах утасны хөндлөн огтлол мм2, |
10 15 ба түүнээс их |
35(25)* 50(25)* |
16 16 |