A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АМЬДРАЛЫН БУРУУ ХЭВШЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ ҮНДЭСНИЙ ХОЁР ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ /Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

АМЬДРАЛЫН БУРУУ ХЭВШЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ  ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ ҮНДЭСНИЙ

ХОЁР ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

 

 

Үйл ажиллагаа

Хэрэгжүүлэх байгууллага

Хамтран ажиллах байгууллага

 

Хугацаа

 

 

Гарах үр дүн

 

Шалгуур үзүүлэлт

 

Зорилт 1.

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчний нийтлэг (архи, тамхины хэрэглээ, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол) болон нийгэм, эдийн засгийн эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвхтэй оролцоог дэмжсэн олон салбарын хамтарсан эрүүл мэндийг дэмжих нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулах  зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд:

1.1.

Хүн амын халдварт бус өвчний нийтлэг болон нийгмийн хүчин зүйлсийг бууруулах асуудлыг нийгмийн салбарууд, орон нутгийн байгууллагын  хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгах ажлыг зохион байгуулах

Бүх шатны байгууллага

Байгууллага, аж ахуйн нэгж

2014

Яам, орон нутаг,  байгууллагын оролцоо сайжирна.

Стратеги, төлөвлөгөөтэй байгууллагын хувь

 

1.2.

Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үйл ажиллагааг улс, орон нутгийн түвшинд мэргэжлийн арга зүй, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий орон тооны бус нэгж байгуулах  

Аймаг, нийслэлийн ЗДТГ

ЭМЯ

2014

Хөтөлбөрийн хэрэгжилтийн салбар дундын зохицуулалт сайжирна.

Орон тооны бус нэгж байгуулагдсан   шийдвэрүүд

1.3.

Нийгмийн салбаруудын бодлого, үйл ажиллагаа халдварт бус өвчний өвчлөл, нас баралтад үзүүлж байгаа нөлөөлөлд цогц үнэлгээ хийж бодлого, стратегид тусган хэрэгжүүлэх 

ЭЗХЯ

ЭМЯ бусад холбогдох яам, агентлаг

2014-2015

Эрүүл мэндийн төлөөх нийгмийн салбаруудын бодлого, үйл ажиллагаа сайжирна.

Үнэлгээний дүн

 

1.4.

Халдварт бус өвчний эрсдэлийг бууруулах олон нийтийн идэвх, санаачлагыг өрнүүлэх жижиг төслийн уралдаан зарлан хэрэгжүүлэх

ЭМЯ,

НЭМҮТ

 

БШУЯ, ХЯ, ХАХНХЯ,

ТББ

2014-2020

Олон нийтийн идэвх, оролцоо нэмэгдэнэ.

Төсөл, хөтөлбөр, тайлан, үр дүн

1.5.

Бүх шатны бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарыг баримт нотолгоо,  мэдээллээр хангахад чиглэсэн удирдамж, гарын авлага гаргах, ухуулга нөлөөллийн уулзалт, сургалт, сурталчилгаа зохион байгуулах

ЭМЯ,

НЭМҮТ

ССАЖЯ, Аймаг, нийслэлийн Засаг дарга,

ТББ

2014-2020

Шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарын мэдлэг, хандлага сайжирсан байна.  

 Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, хамт олны тоо

1.6.

Анагаах ухаан, сувилахуй, багш, нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж, ЕБС-ийн эрүүл мэнд, биологи, нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийн сайжруулах

БШУЯ

ЭМЯ

(НЭМҮТ, СЭМҮТ),

ТББ

2014-2016

Эрүүл аж төрөх, халдварт бус өвчнөөс сэргийлэх талаар хүүхэд өсвөр үеийнхний мэдлэг, хандлага сайжирна.

Үнэлгээ, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан

 

1.7.

ААН  байгууллагад ажиллагсдыг        халдварт бус өвчний  эрсдэлт хүчин зүйлс, биеийн жингийн илүүдэл, бэлхүүсний тойрог, цусны даралт хэмжих, эрт илрүүлэгт тогтмол ордог болгох механизм бүрдүүлэх

ХЯ,

ААНБ

ЭМЯ, НЭМҮТ,

Аймаг, нийслэлийн ЗДТГ

Жил бүр

Байгууллагад халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг хэмжих боломж  бий болно.

Батлагдсан байгууллага бүрт  хийх ажлын  жагсаалт, заавар

1.8.

Эрүүл мэндэд эрсдэлтэй хоол, хүнсний талаархи бүх төрлийн зар сурталчилгаа, ивээн тэтгэх, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хориглох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох

ШӨХТГ

ҮХААЯ, ЭМЯ,

МХЕГ

2014-2016

Эрүүл бус хүнсний маркетинг буурна.

Батлагдсан хууль тогтоомж

 

1.9.

Эрүүл мэндэд эрсдэлтэй хоол, хүнсний зүйлийн үйлдвэрлэл, импортод тавих хяналт, хориглох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох

ҮХААЯ

МХЕГ, ЭЗХЯ, СХЗГ

2014-2016

Эрүүл бус хүнсний үйлдвэрлэл, импорт буурна.

Батлагдсан хууль тогтоомж

1.10.

Халдварт бус өвчний эрсдэлийг  бууруулах, хэрэгжиж байгаа эрх зүйн акт, стандартыг хянан боловсронгуй болгох 

ЭМЯ

 

ҮХААЯ,

ССАЖЯ, СЯ,

СХЗГ, МХЕГ, ТББ

2014-2016

Эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах чиглэлээр эрх зүйн орчин шинэчлэгдэнэ.

Батлагдсан хууль тогтоомж, стандарт

 

1.11.

Нийтийн хоолны жор, технологийг шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх

ҮХААЯ

ЭМЯ

НЭМҮТ, ТББ

2015-2016

Эрүүл хоол үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

Нийтийн хоолны жор, технологи

1.12.

Цэцэрлэг, ЕБС, их, дээд сургууль, коллежийн цайны газар, хүнсний худалдааны цэг, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хяналт тавих журмыг шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх

МХЕГ

ЭМЯ, (НЭМҮТ)

БШУЯ

ҮХААЯ

2014-2021

Эрүүл хоол, хүнсний хангамж, хэрэглээ нэмэгдэнэ.

Батлагдсан журам, хэрэгжүүлсэн байгууллагын хувь

1.13.

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үндэсний стандартыг хянан хүн амын насны онцлогт тохирсон тослог, давс, сахарын хэмжээг бүтээгдэхүүний төрлөөр шинэчлэн мөрдүүлэх

СХЗГ

ҮХААЯ, ЭМЯ (НЭМҮТ),

ТББ

2014-2016

Хүн амын насны онцлогт тохирсон хүнсний бүтээгдэхүүний стандарттай болно.  

Батлагдсан стандарт

 

1.14.

Эрүүл хүнс үйлдвэрлэгч ААН, байгууллагад ”эрүүл хүнс” лого тавих эрх олгож байх талаар хамтарсан журам гаргах

ҮХААЯ

ЭМЯ, НЭМҮТ, СХЗГ, МХЕГ, ТББ

Жил бүр

Эрүүл хоол, хүнсний үйлдвэрлэл нэмэгдэнэ.

Аж ахуйн нэгжийн тоо

1.15.

Хүн амын давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг боловсруулж, батлуулах

ЭМЯ,

НЭМҮТ

ҮХААЯ,

МХЕГ

2014-2015

Хүн амын давсны хэрэглээ буурна.

Батлагдсан стратеги

1.16.

Хүнсний давс, чихэр, ханасан өөх тосны агууламжийг бууруулах, үйлдвэрлэлийн аргаар гаргадаг транс-өөх тосгүй хүнс үйлдвэрлэх нөлөөллийн  арга хэмжээ авах

ҮХААЯ

ЭМЯ (НЭМҮТ), СХЗГ, аж ахуйн нэгж, ТББ

2014-2020

Эрүүл хүнсний үйлдвэрлэл нэмэгдэнэ.

Зохион байгуулсан арга хэмжээний тайлан

1.17.

Хүнсний бүтээгдэхүүний химийн шинжилгээний үндэсний лавлагаа лаборатори байгуулах, чадавхийг дээшлүүлэх арга хэмжээ авах

 

МХЕГ

СЯ, ҮХААЯ,

ГХЯ

2014-2017

Хоол, хүнсний тэжээллэг чанарыг сайжруулах боломж бүрдэнэ.

Үндэсний лавлагаа лабораторитой болсон байна.

1.18.

Хүнсийг зөв сонгох, эрүүл мэндэд эрсдэлгүй хоол, хүнс үйлдвэрлэх нийтийн хоолны мэргэжилтнүүд, хүнс үйлдвэрлэгчид, импортлогч, гэрийн эзэгтэй, олон нийтэд зориулсан мэдээлэл, сургалт, сурталчилгааг сайжруулах

ҮХААЯ

ЭМЯ, НЭМҮТ,

БШУЯ, ОНРТ, 

хэвлэл мэдээллийн ТББ

2014-2019

Эрүүл хоол, хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, нийтийн хоолны газруудын тоо нэмэгдэнэ.

Эрүүл хоол, хүнс үйлдвэрлэгч, хэвлүүлсэн     мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалын тоо

 

1.19.

Импортоор оруулж байгаа хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанар, тослог, давс, сахарын агууламжид тавих хяналтыг сайжруулах, татварын бодлогоор дэмжих

СЯ,

(ТЕГ)

 

ҮХААЯ, МХЕГ, ЭМЯ, НЭМҮТ,

мэргэжлийн холбоод

2014-2015

Импортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал сайжирна.

Батлагдсан хууль тогтоомж

 

 

1.20.

Эмчилгээний хоолны  талаар эмнэлэг, сувиллын газрын тогооч нарт зориулсан гарын авлага, зөвлөмж, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

ЭМЯ,

НЭМҮТ 

ҮХААЯ,

БШУЯ (ШУТИС)

2014-2020

Эмнэлэг, сувиллын газрын тогооч нарын мэдлэг, хандлага дээшилнэ.  

Батлагдсан гарын авлага, зөвлөмж,

сургалтын тоо

1.21.

Зохистой  хооллолт, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх төрөл бүрийн уралдаан өдөрлөг үзэсгэлэн, үзүүлэх сургууль зохион байгуулах

 

Аймаг нийслэлийн  ЗДТГ, ЭМГ

ҮХААЯ, ССАЖЯ (СБТ), ЭМЯ, НЭМҮТ, мэргэжлийн холбоод

2014-2021

Олон нийтийн мэдлэг, хандлага, дадал дээшилнэ. 

Зохион байгуулсан арга хэмжээний тоо 

 

1.22.

Ажиллагсадын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, ажлын байрны эрүүл, аюулгүй байдлын стандартыг хянан шинэчлэх, болзол, журам гаргаж хэрэгжүүлэх

ХЯ

ЭМЯ, ССАЖЯ, МХЕГ, СХЗГ

2014-2015

Эрүүл мэндийг дэмжигч ажлын байрны тоо нэмэгдэнэ.

Батлагдсан тушаал, журам

 

1.23.

Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг буруулах албан, албан бус, зайны сургалтын хөтөлбөр, гарын авлага, аргачлал, зөвлөмж, боловсруулж,  мэдээлэл, сургалт, сурталчилгааг  явуулах

ЭМЯ,

НЭМҮТ, 

СЭМҮТ 

БШУЯ,

ССАЖЯ

(СБТ) 

 

2014-2021

Албан, албан бус болон зайны сургалтын хөтөлбөр, хэрэгжүүлэх орчин бүрдүүлнэ.

Батлагдсан сургалтын хөтөлбөр,  мэдээлэл, сургалт, сурталчилгааны тоо, чанар

1.24.

Хүн амын хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хот төлөвлөлт, инженерийн шийдэл, стандартыг боловсронгуй болгох, соёл, амралтын хүрээлэнгүүдийн тоонд хяналт тавих 

БХБЯ

ССАЖЯ (СБТ)  ЗДТГ,  ЗТЯ,

ЭМЯ,

МХЕГ

2014-2017

Хот төлөвлөлт, инженерийн шийдэл шинэчлэгдэнэ.

Идэвхтэй хөдөлгөөнийг  дэмжсэн орон сууц, зам,  талбайн тоо

1.25.

ЕБС, их, дээд сургуулиудын биеийн тамир, спортын заал, ил талбай, хэрэглэлийн норм, стандартыг боловсруулж  хэрэгжүүлэх

БШУЯ

ССАЖЯ, БХБЯ, СХЗГ

2014-2015

Биеийн тамираар хичээллэх орчин сайжирна.

Батлагдсан стандарт, норм

 

1.26.

Идэвхтэй хөдөлгөөний жор боловсруулах, сургалт, сурталчилгаа явуулах

ССАЖЯ

СБТөв

2014-

2015

Иргэдийн мэдлэг, дадал  сайжирна.

Батлагдсан ногоон жорын тоо

1.27.

Хүн амын бие бялдрын чийрэгжилтийн байдлыг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх

 ЗДТГ, ЭМГ

ССАЖЯ (СБТ)

БШУЯ,

ХЯ

2014-2021

Хүн амын бие бялдрын чийрэгжилтийн түвшин нэмэгдэнэ.

Хэрэгжүүлсэн сум, байгууллагын тоо

1.28.

Чийрэгжүүлэх, бялдаржуулах, тураах үйлчилгээний байгууллагыг магадлан итгэмжлэх, стандарт, гарын авлага боловсруулж мөрдүүлэх, дэмжлэг үзүүлэх  

ССАЖЯ (СБТ)

 

 

МХЕГ, СХЗГ,

аймаг, нийслэлийн Засаг дарга

2014-2016

Стандарттай болж, төвүүдийн үйл ажиллагааны чанар дээшилнэ.

Хэрэгжүүлсэн байгууллагын хувь

1.29.

Оршин суугчдын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн байр, талбай гаргах, техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх

БХБЯ

Аймаг, нийслэлийн Засаг дарга, СӨХ, ААНБ

2014-2021

Оршин суугчдын идэвхтэй хөдөлгөөн хийх орчин, нөхцөл сайжирна. 

Зориулалтын байр, талбайтай орон сууцны хорооллын хувь 

1.30.

Хүн амын нас, ажил, мэргэжлийн онцлогт тохирсон идэвхтэй хөдөлгөөний удирдамж боловсруулан сургагч бэлтгэн олон нийтэд   сургалт явуулах, хэвлэл мэдээллээр сурталчилах ажлыг тогтмолжуулах

ССАЖЯ, (СБТ)

БШУЯ, ЭМЯ (НЭМҮТ)

ОНРТ, Хэвлэл мэдээллийн байгууллага,

ТББ

2014-2016

Хүн амын нас, ажил мэргэжлийн онцлогт тохирсон идэвхтэй хөдөлгөөний удирдамж, стандарттай болно.   

Сургалтад хамрагдсан хүн,      Мэдээлэл, сургалт, сурталчилгааны  тоо

1.31.

Нийтийн биеийн тамир, спортод бүх насны хүн амыг хамруулах арга хэмжээ авах

ССАЖЯ (СБТ)

ЗДТГ, ЭМГ

2014-2021

Олон нийтийн оролцоо нэмэгдэнэ.

Арга хэмжээний тоо

1.32.

Идэвхтэй хөдөлгөөний талаар сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэйн кино хийх, уралдаан, тэмцээн зохион байгуулах

ССАЖЯ

(СБТ)

БШУЯ,

ЭМЯ,

НЭМҮТ, ОНРТ 

2014-2015

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хөдөлгөөний идэвх сайжирна.

Хүүхэлдэйн кино, уралдааны тоо

1.33.

Хүүхэд, залуучууд, нийт хүн амын дунд айзамт, хийн дасгал, нийтийн бүжгийг   өргөжүүлэх

Орон нутгийн ЗДТГ

ССАЖЯ (СБТ)

БШУЯ, ЭМЯ,

НЭМҮТ

2014-2021

Олон нийтийн хөдөлгөөний идэвх нэмэгдэнэ.

Хамрагдсан хамт олон, хүний хувь 

1.34.

Тамхин бүтээгдэхүүнд ногдох онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргуулах, нөлөөллийн арга хэмжээ авах

ЭМЯ,

СЯ

ТЕГ, ЭЗХЯ

2014-2020

Хүн ам, ялангуяа хүүхэд өсвөр үеийн тамхины хэрэглээ  буурна. 

Батлагдсан хууль,  мэдээлэл, сургалт, сурталчилгааны  тоо

 

1.35.

Тамхины хяналтад  ТББ-ын гэрээгээр оролцох оролцоог идэвхжүүлэх

ЭМЯ,

НЭМҮТ,

СЭМҮТ

ТББ

Жил бүр

Олон нийт, иргэний нийгмийн оролцоо нэмэгдэнэ.

Сургалт, үйл ажиллагааны тайлан

1.36.

Урлаг, соёл, нийтийн биеийн тамир, спорт бусад олон нийтийн дунд явуулах арга хэмжээг тамхигүй зохион байгуулах талаар уулзалт, сургалт, семинар зохион байгуулах

ССАЖЯ

(СБТ)

ЭМЯ

(НЭМҮТ,

СЭМҮТ), ТББ

2014-2019

Урлаг, соёл, нийтийн биеийн тамир, спортын байгууллагын идэвх сайжирна.

Мэдээлэл, сургалт, сурталчилгааны  тоо

1.37.

Тамхигүй орчин бүрдүүлэх талаар, байгууллага, аж ахуйн нэгжийн  дунд уралдаан зарлаж  дүгнэх, олон нийтэд сурталчилах   

Аймаг, нийслэлийн ЗДТГ

Аймаг, нийслэлийн БСГ, ТББ

2014-2021

Тамхигүй орчин бүрдүүлсэн ААН, байгууллага нэмэгдэнэ.  

Тамхигүй орчин бүрдүүлсэн байгууллагын хувь

1.38.

Тамхинаас гаргах эмчилгээнд шаардлагатай эм хэрэгслийн хангамж, хэрэглээг сайжруулах

ЭМЯ, СЭМҮТ

 

Эм ханган нийлүүлэх 

байгууллага

2014-2021

Тамхинаас гаргах эм, хэрэгслийн хангамж нэмэгдэнэ.

Тамхинаас гаргах эм, хэрэгслийн хангамжийн хувь

1.39.

Тамхинаас гаргах эмчилгээ-сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх болон энэ талаар зөвлөгөө өгдөг утас ажиллуулах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх 

ЭМЯ, СЭМҮТ, НЭМҮТ

 

Аймаг, нийслэлийн ЗДТГ, ААН байгууллага

2014-2015

Тамхинаас гарах зөвлөгөө, эмчилгээнд хамрагдах орчин бүрдэнэ. 

Зөвлөгөөнд хамрагдсан хүний тоон өсөлт

1.40.

Алслагдсан хөдөө орон нутаг, хотын захын хороолол, орон гэргүй хүмүүст зориулсан архи, тамхинаас гаргах сургалт явуулах

 

ЭМЯ,

СЭМҮТ

 

Аймаг,

нийслэлийн ЗДТГ, НХЯ

2014-2021 

Алслагдсан нутаг, хүн амын мэдлэг, хандлага дээшилнэ.

Хамрагдсан хүний тоо, сургалтын тоо

1.41.

Бүх төрлийн архины онцгой, гаалийн албан татварын хувь хэмжээг хатуулаг, төрлөөр нь ялгавартай тогтоож, нэмэгдүүлэх

ЭМЯ,

СЯ

ТЕГ, ГЕГ

2014-  2020

Согтууруулах ундааны татвар оновчтой, жигд болно.

Батлагдсан хууль, тогтоомж

 

1.42.

“Хүүхдийн“ оргилуун дарс, “Алко-поп”, RTD (ready to drink) зэрэг хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн сонирхлыг татах архинд тусгай татвар ногдуулах   эрх зүйн орчин бүрдүүлэх

ЭМЯ,

(СЭМҮТ, НЭМҮТ) ТББ

СЯ, ХЗЯ, ЭЗХЯ, БШУЯ, ҮХААЯ

2014-2015

Хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн согтууруулах ундааны хэрэглээ буурна.

Батлагдсан хууль, тогтоомж

үйл ажиллагааны тайлан

 

1.43.

Бүх төрлийн согтууруулах ундааны шууд, шууд бус зар сурталчилгаа,  ивээн тэтгэлэг, дэмжлэгийг бүрэн хориглох, шийтгэврийг чангатгах Зар сурталчилгааны тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах

ШӨХТГ

 

ХЗЯ, ЭМЯ

2014-2015

Хүүхэд өсвөр үеийнхэнд архи, согтууруулах ундааг хэрэглэх сэдэл өгдөг сөрөг  мэдээлэл буурна. 

Шинэчлэгдэж батлагдсан хууль, тогтоомж

 

1.44.

Бүх шатны боловсролын байгууллагын албан болон албан бус сургалтын хөтөлбөрт архины хор, сэргийлэх  арга хэмжээг  эрчимжүүлэх, архинаас гаргах эмчилгээний  талаар тусгах 

БШУЯ

 

ЭМЯ

 

2014-2016

Суралцагсдын мэдлэг, хандлага дээшилнэ.

Батлагдсан шинэ хөтөлбөр, 

хэрэгжүүлсэн  сургуулийн хувь

1.45.

Архины хортой хэрэглээ, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагаварыг бууруулахад засаг захиргаа, өрх, тосгоны ЭМТ, цагдаагийн байгууллагын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах

Аймаг, нийслэлийн ЗДТГ, ЭМГ, ЦГ

ХЗЯ, ЭМЯ, ЦЕГ

2014-2021

Орон нутгийн захиргаа, эрүүл мэнд, хууль, хяналтын байгууллагын хамтын ажиллагаа, түүний үр дүн  сайжирна.

Батлагдсан удирдамж, гарын авлага, сургалт, үйл ажиллагааны тайлан

 

1.46.

Архины хамаарлаас гарах эмчилгээ хийлгэсэн, гарахыг хүссэн хүн, тэдний гэр бүлийн хүмүүст туслах сайн дурын клуб, ТББ-д үзүүлэх арга зүйн дэмжлэгийг өргөжүүлэх

 

Аймаг, нийслэлийн ЗДТГ

ЭМЯ

(СЭМҮТ),

ТББ

 

2014-2021

Сайн дурын байгууллагын идэвх, оролцоо  сайжирна.

Сайн дурын клубын тоо, хамрагдсан хүний тоо

Зорилт 2.

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн нийтлэг эрсдэл, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлийн талаархи эрдэм шинжилгээ, судалгаа, тандалт, мэдээллийн нээлттэй тогтолцоог орон нутаг, бусад салбар, үндэсний хэмжээнд бэхжүүлж, нотолгоонд тулгуурласан бодлого, үйл ажиллагаа явуулах чадавхийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд: 

2.1.

Зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн нийтлэг эрсдэлт хүчин зүйлийн тандалтын тогтолцоонд үнэлгээ хийж, хүний нөөцийн чадавхийг сайжруулах арга хэмжээ авах

ЭМЯ,

НЭМҮТ, ЭМХТ

СЯ, БШУЯ (ЭМШУИС)

 

2014-2015

Халдварт бус өвчний хяналт, тандалтын  тогтолцооны нөөц, чадавх сайжирна.

Үнэлгээний дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан

2.2.

 Зонхилон тохиолдох халдварт бус өвчний өвчлөл, нас баралт, эрсдэлт хүчин зүйлийн тархалт, ажлын үр дүнгийн талаар мэдээллийн сан байгуулах

ЭМЯ, НЭМҮТ,

ХСҮТ

Холбогдох яам, агентлаг

2014-2016

Халдварт бус өвчний мэдээллийн сантай болно.

Байгуулагдсан нэгжийн тоо

2.3.

Аймаг, дүүргийн НЭМТ-ийн бүтцэд халдварт бус өвчний хяналт, тандалтын нэгж байгуулах

ЭМЯ,

НЭМҮТ

Аймаг, нийслэлийн ЭМГ

2014-2015

Орон нутгийн чадамж сайжирна.

Байгуулагдсан нэгжийн тоо

2.4.

Халдварт бус өвчин, тэдгээрийн нийтлэг эрсдэлт хүчин зүйл, зан үйлийн өөрчлөлтийг судлах, тандах олон улсын шаардлагад нийцсэн  арга зүйг хөгжүүлэх

 

ЭМЯ,

НЭМҮТ

Аймаг, нийслэлийн ЭМГ

2014-2015

Халдварт бус өвчний хяналт, тандалт  сайжирна.

Сургалтад хамрагдсан  хүний тоо

2.5.

Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалт, хүн амын зан үйл, орчны өөрчлөлтийн талаархи бодлого, боловсруулагч, шийдвэр гаргагчид болон бусад салбар, хамтрагч талуудыг мэдээллээр хангах ажлыг тогтмолжуулах

ЭМЯ

 

НЭМҮТ, ХСҮТ, СЭМҮТ

ЭМХТ

2014-2021

Бусад салбар, хамтрагч талуудын нотолгоонд тулгуурлан бодлого, үйл ажиллагаа сайжирна.

Мэдээлэл түгээх үйл ажиллагааны тайлан

 

2.6.

Зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн нийтлэг эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох судалгааг 4 жил тутамд явуулах 

ЭМЯ,

НЭМҮТ

БШУЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, ЭМГ 

2017, 2021

Судалгаанд үндэслэсэн бодлого, арга хэмжээ   авах орчин бүрдэнэ. 

Судалгааны тайлан 

 

2.7.

Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг 3 жил тутамд явуулах

ЭМЯ,

НЭМҮТ

БШУЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, ЭМГ 

2017, 2021

Нотолгоонд суурилсан бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

Судалгааны тайлан 

 

2.8

Хүн амын хүнсний хэрэглээ, бодит хооллолтын байдлыг үнэлэх судалгааг тогтмол давтамжтай явуулах

ЭМЯ,

НЭМҮТ

ҮХААЯ

БШУЯ

2015-2017

Нотолгоонд суурилсан бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

Судалгааны тайлан

2.9.

Эрүүл мэндийн байгууллагад суурилсан үр нөлөөний судалгаа явуулах

ЭМЯ,

НЭМҮТ

БШУЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, ЭМГ 

2017- 2021

Нотолгоонд суурилсан бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

Судалгааны тайлан

 

2.10.

Халдварт бус өвчин, тэдгээрийн нийтлэг эрсдэлт хүчин зүйлийн талаар хүн ам болон багш нарын мэдлэг, хандлага, дадлын судалгаа явуулах

ЭМЯ,

НЭМҮТ

БШУЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, ЭМГ 

2017, 2021

Нотолгоонд суурилсан бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

Судалгааны тайлан 

 

2.11.

Уушгины архаг бөглөрөлт болон багтраа өвчний өвчлөлийг бүсчилэн тогтоох

ЭМШУИС-ийн АУС

МУСН

МУСХСН

2015-2016

Уушгины архаг бөглөрөлт, багтраа өвчний тархалтыг бүсчилэн тогтооно.

Судалгааны тайлан   

 

2.12.

Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиглэлээр улс, орон нутаг, бусад салбарын хэмжээнд хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын мэдээллийн нээлттэй сан байгуулах

ЭМЯ,

НЭМҮТ

Бусад яам, агентлаг, ОУБ, ТББ

2014-2016

Олон нийтэд нээлттэй мэдээллийн сантай болно.

Бий болсон мэдээллийн сан, веб хуудас

 

2.13.

Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээний ажил, үйлчилгээг сайжруулах арга хэмжээ авах 

ССАЖЯ

БШУЯ, СБТөв

2014

Нотолгоонд суурилсан  бодлого арга хэмжээ явах нөхцөл бүрдэнэ.  

Судалгааны тоо

2.14.

Орон нутгийн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн  тархалтыг  тогтоох аймаг, дүүргийн чадавхийг  бэхжүүлэх 

ЭМЯ

НЭМҮТ

ЭМХТ 

2014-2020

Нотолгоонд суурилсан арга хэмжээ сайжрах орчин бүрдэнэ.

Аймаг, нийслэл бүр судалгааны баазтай болно. 

2.15.

Хүн амын эрүүл мэндийн байдал, зонхилон тохиолдох халдварт бус өвчний өвчлөл, нас баралт болон эрсдэлт хүчин зүйлийн үзүүлэлт, тэдгээрт нөлөөлөгч нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдийн үзүүлэлтийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үзүүлэлтэд тулгуурлан боловсронгуй болгож, улсын хэмжээнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулах

ЭМЯ,

НЭМҮТ, ХСҮТ, ЭМХТ

ДЭМБ, бусад холбогдох яам, агентлаг,

ҮСГ

2014-2015

Халдварт бус өвчин, тэдгээрийн нийтлэг эрсдэлт хүчин зүйлийн талаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн үзүүлэлттэй болно.

Баталгаажсан мэдээллийн үзүүлэлт

 

2.16.

Шинэчлэгдсэн мэдээллийн үзүүлэлтийг гаргах аргачлал, энэ талаар яам, агентлагын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой заасан журам, гарын авлага гаргаж аймаг, нийслэлийн холбогдох удирдах ажилтан, статистикч эмч нар болон бусад салбарын ажилтнуудад сургалт явуулах

ЭМЯ,

НЭМҮТ, ХСҮТ, ЭМХТ

ДЭМБ, бусад холбогдох яам, агентлаг, орон нутгийн байгууллага

2014-2015

Шинэчлэгдсэн мэдээллийн үзүүлэлтийг гаргах аргачлалын талаар ЭМБ-ын удирдах ажилтан, статистикч эмч нар, бусад салбарын ажилтнууд мэдлэгтэй болно.

Батлагдсан журам, гарын авлага,  сургалтын тайлан

 

2.17.

Үндэсний хэмжээний хорт хавдрын бүртгэл тандалтын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулах

ЭМЯ, ХСҮТ

ЭМХТ

2014-2019

Стратеги төлөвлөгөөтэй болно.

Стратеги төлөвлөгөө

 

2.18.

Хорт хавдрын бүртгэл тандалтын үйл ажиллагааг эрхлэх нэгжийг шатлал бүрт зохион байгуулах 

ЭМЯ, ХСҮТ

ЭМХТ, аймаг, нийслэлийн  ЭМГ

2014-2019

Бүртгэл тандалтын нэгжтэй болно.

Зохион байгуулсан нэгжийн тоо

 

2.19.

Хорт хавдрын бүртгэл тандалтын тэргүүлэгч нэгжийн хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын сургалтад оролцуулах

 

ЭМЯ, ХСҮТ

ЭМД сан, ДЭМБ,

IARC олон улсын байгууллага

2014-2019

Мэргэжилтнүүдийн чадавхи сайжирна.

Сургалтад хамрагдсан хүний тоо

2.20.

Хавдар бүртгэгчийн мэргэшүүлэх сургалтын эрх авах, сургалт зохион байгуулах

ЭМЯ, ХСҮТ

ЭМД сан, ЭМХТ,  ЭМГ-ууд

2014-2019

Мэргэжилтнүүдийн чадавхи сайжирна.

Сургалтад хамрагдсан хүний тоо

2.21.

Мэргэшсэн хавдар бүртгэгчийн орон тоог батлуулж,  тогтвортой ажлын байраар хангах, нэгжид ажиллуулах

ЭМЯ, ХСҮТ

Аймаг нийслэлийн  ЭМГ

2014-2019

Мэргэшсэн мэргэжилтнүүдээр хангагдсан байна.

Мэргэшсэн  хавдар бүртгэгчтэй аймаг, дүүргийн тоо

2.22.

Хүн амд суурилсан илрүүлгийн  тогтолцооны мэдээний нэгжийг нэмэгдүүлэх, зөвшилцөх уулзалт зохион байгуулах

ЭМЯ, ХСҮТ

ЭМД сан, ЭМХТ, аймаг нийслэлийн  ЭМГ

2014-2019

Зөвшилцөлд хүрсэн байна.

Нэмэгдсэн мэдээний эх сурвалжийн тоо

 

2.23.

Лабораториудаас хорт хавдрын шинэ тохиолдлын мэдээг цахим хэлбэрээр авдаг болох

ЭМЯ, ХСҮТ

ЭМД сан, ЭМХТ, ЭСҮТ, ДЭМБ

2014-2019

Бүртгэлийн чанар сайжирна.

Мэдээний сан

 

2.24.

Хорт хавдрын шинэ тохиолдлыг идэвхтэй хайх үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авах

ЭМЯ, ХСҮТ

ЭМД сан, ЭСҮТ, ДЭМБ

2014-2019

Бүртгэлийн чанар сайжирна.

Мэдээний сан

 

2.25.

Хорт хавдрын бүртгэлд хэрэглэгдэх ангиллуудын талаар эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах

ЭМЯ, ХСҮТ

ЭМД сан, ЭМХТ, ДЭМБ,

IARC

2014-2019

Мэргэжилтнүүдийн чадавхи сайжирна.

Сургалтад хамрагдсан тоо

 

2.26.

Тандалтаар бий болсон мэдээллээр жил бүр эмхэтгэл гарган мэдээлэх

ЭМЯ, ХСҮТ

ЭМД сан, ЭМХТ, ДЭМБ

2014-2019

Мэдээллийн чанар, хүртээмж сайжирна.

Эмхэтгэлийн тоо

 

2.27.

Олон улсын хорт хавдрын судалгааны байгууллага /IARC/, ДЭМБ, Атомын энергийн агентлагтай  хавдрын бүртгэл тандалтын  тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, эмч, мэргэжилтнийг сургах, судалгаа явуулах

ЭМЯ, ХСҮТ

ЭМХТ, ДЭМБ,

IARC,

Атомын энергийн агентлаг

2014-2019

Бүртгэл тандалтын тогтолцоо бэхжинэ.

Сургалтад хамрагдсан хүний тоо, хийсэн судалгааны тоо

 

 

2.28.

Хавдрын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хорт хавдрын бүртгэл, тандалтын талаар хичээл орох

ЭМЯ, ХСҮТ

ЭМХТ

2014-2019

Хавдрын мэргэжилтний  мэдлэг нэмэгдэнэ.

Сургалтад хамрагдсан хүний тоо

2.29.

Эрүүл мэндийн их сургуулиудын сургалтын хөтөлбөрт хорт хавдрын бүртгэлд хэрэглэгдэх ангиллын талаар сургалтын хөтөлбөр багтаах

ЭМЯ, ХСҮТ

ЭМШУИС

 

2014-2019

Оюутнуудын хавдрын бүртгэлийн талаархи мэдлэг нэмэгдэнэ.

Сургалтад хамрагдсан хүний тоо

 

2.30.

Хорт хавдрыг оношлох лабораторийн чадавхийг олон улсын хэмжээнд хүргэх 

ЭМЯ

 

ХСҮТ, аймаг, нийслэлийн ЭМГ  

2014-2020

Оношилгооны чанар олон улсын хэмжээнд хүрнэ.  

Чадавхижсан лабораторийн тоо

Зорилт 3.

Хүн амын эрүүл мэндийн өвөрмөц хэрэгцээ, идэвхтэй оролцоо, өөртөө тавих хяналтад тулгуурласан урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг болон эмчилгээ, оношилгооны технологи, хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг сайжруулах замаар халдварт бус өвчин болон урьдал өвчнийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд:

3.1.

Цусны даралт, цусан дахь холестерин, глюкозын хэмжээ, биеийн жингээ өөрсдөө хянах дадал хэвшилд иргэдийг сургахад чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны материал, аргачлал гаргах, сургалт явуулах, зөвлөгөө өгөх ажлыг өргөжүүлэх

ЭМЯ,

НЭМҮТ, ХСҮТ,

ДТ,

ЗСТ, ХТ

СЯ, БОЭТ,

орон нутгийн ЭМГ, мэргэжлийн нийгэмлэг,

холбоо, ТББ

2014-2021

Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг иргэд өөрсдөө   хэмжиж хянах мэдлэг, дадалтай болно.

Эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлэх мэдлэг, дадалтай 

болсон хүний  хувь

3.2.

Цусны даралт, цусан дахь холестерин, глюкозын хэмжээ, биеийн жингээ иргэд өөрсдөө хянах боломжтой, баталгаатай багаж, хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах

ЭМЯ,

НЭМҮТ, ХСҮТ, ДТ,

ЗСТ

СЯ, Эм ханган нийлүүлэх байгууллага

2014-2020

Халдварт бус өвчнийг  эмчлэх хүндрэлээс эм, хэрэгслийн хангамж нэмэгдэнэ.

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан

 

3.3.

Эрүүл мэндээ хянаж,  Халдварт бус өвчнөөс сэргийлэх, ЭМБ-аас зөвлөмж болгосон нас, хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдах талаар иргэдэд зориулсан зөвлөгөө-хяналтын хуудас боловсруулж хэвлүүлэн түгээх, сурталчлах

ЭМЯ,

НЭМҮТ, ХСҮТ,

ДТ, ЗСТ, ХТ 

Аймаг, нийслэлийн ЗДТГ, ЭМГ

2014

Иргэд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт ордог дадал хэвшилтэй болно.

Батлагдсан хяналтын хуудас

3.4.

Артерийн гипертензи, чихрийн шижин хэв шинж-2-ын эрт илрүүлэг үзлэгийн хүрээнд эрсдэлийн үнэлгээг хүн нэг бүрт хийх ажлыг чанаржуулан эрсдэлтэй иргэдийг хяналтад аван эмчилгээ-сургалтын хөтөлбөрт хамруулах

Аймаг, нийслэлийн ЭМГ, НЭМТ

ЗСТ, ДТ, НЭМҮТ

2014-2021

Халдварт бус өвчнөөр  өвчлөх эрсдэлтэй хүний тоо, эрсдлийн түвшин буурна.

Хяналтад авч эрсдлийг бууруулсан хүний тоо

 

3.5.

Халдварт бус өвчнөөр  өвчлөх эрсдэлтэй бүлгийн хүн амд зориулсан цусны даралт, илүүдэл жинг бууруулах, архи, тамхинаас гарах арга зүйн эмчилгээ-сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх

ЭМЯ,

НЭМҮТ, ХСҮТ,

ДТ, ЗСТ, ХТ

СЯ, БОЭТ,  ЭМБ, мэргэжлийн нийгэмлэг,

холбоод, ТББ

2014-2015

Эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд эрсдэлийн түвшин буурна.

Батлагдсан 

хөтөлбөр, тэдгээрт хамрагдсан хүний хувь

 

3.6.

Эрсдэл бүхий хүмүүсийн зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн үйл ажиллагаа, хөтөлбөрт гэр бүл, хамт олныг оролцуулах, тусгайлсан болон хамтарсан сургалт явуулах, зөвлөгөө өгөх ажлыг өргөжүүлэх

Орон нутгийн ЭМГ, СЭМТ,ӨЭМТ

ЭМЯ, НЭМҮТ, ХСҮТ, ДТ, ЗСТ, ХТ 

2014-2021

Халдварт бус өвчний  хүндрэлээс сэргийлэх арга хэмжээнд олон нийтийн оролцоо

нэмэгдэнэ.

Үйл ажиллагаа, хөтөлбөрт хамрагдсан гэр бүл, хамт олны  хувь

3.7.

ДЭМБ-ын  халдварт бус өвчний  урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай  тусламж, үйлчилгээний багцын гарын авлага гаргах

НЭМҮТ, ЭМХҮТ

ЭМШУИС (АУК)

2014

Тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.

Батлагдсан гарын авлага, удирдамж

 

3.8.

ДЭМБ-ын  Халдварт бус өвчний  урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай  тусламж, үйлчилгээний багцын эмнэлгийн хэрэгслийн хангамжийн байдалд үнэлгээ хийж шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх

НЭМҮТ, ЭМХҮТ

Аймаг, нийслэлийн ЭМГ 

2014-2016

Шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн хангамжийг сайжруулах боломжтой болно.

Үнэлгээний дүн

 

3.9.

ДЭМБ-ын  Халдварт бус өвчний  урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг хэрэгжүүлэх нөлөөллийн арга хэмжээ  авах

НЭМҮТ, ЭМХҮТ

Аймаг, нийслэлийн ЭМГ

2014-2016

Шийдвэр гаргагч нар болон олон нийтийн мэдлэг, хандлага дээшилнэ. 

Нөлөөллийн арга хэмжээний тоо, төрөл

3.10.

ДЭМБ-ын  Халдварт бус өвчний  урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай  тусламж, үйлчилгээний багцаар сум, өрхийн эмч, сувилагч нарт сургалт явуулах 

 

НЭМҮТ, ЭМХҮТ,

ЭМШУИС (АУК)

2014-2016

Сум, өрхийн эмч, сувилагч нарын мэдлэг, хандлага, дадал сайжирна.

Сургалтын тайлан

 

3.11.

Зонхилон тохиолдох халдварт бус өвчнийг   эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд тогтмол зохион байгуулж, дүнг улирал тутам ЭМХТ, ХСҮТ-д мэдээлж байх

Засаг дарга нар, БОЭТ, ЭМГ

ЭМЯ

(ХСҮТ, НЭМҮТ,

ЗСТ, ДТ)

 

2014-2021

Жил бүр

Эрт илрүүлэгт хамрагдах хүн амын тоо нэмэгдэж, чанар нь сайжирна.

 

Үзлэгт хамрагдсан хүний эзлэх хувь

 

 

 

3.12.

Артерийн гипертензи, чихэрийн шижин хэв шинж-2, умайн хүзүү, хөхний хавдрын эрт илрүүлэгт хяналт, шинжилгээ хийж арга зүйн зөвлөгөө өгөх  

 

ЭМЯ,

НЭМҮТ, ЗСТ, ДТ

Аймаг, нийслэлийн ЭМГ

2014-2017

Эрт илрүүлгийн чанар сайжирна.

Үйл ажиллагааны тайлан

 

3.13.

Хүн амд суурилсан артерийн гипертензи, чихрийн шижин хэв       шинж-2, умайн хүзүү, хөхний хавдрын эрт илрүүлгийн үзлэгт шаардлагатай багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх

 

ЭМЯ,

НЭМҮТ, ЗСТ, ДТ

СЯ, ДЭМБ аймаг, нийслэлийн ЗДТГ, ЭМГ

2015-2016

 

2018-2019

Шаардлагатай багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн хангамж сайжирна.

Багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслээр хангагдсан ЭМБ-ын хувь

3.14.

Хөнгөвчлөх эмчилгээний талаар сум, өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах

ЭМЯ,

ХСҮТ,

 

БШУЯ,

ЭМШУИС,

ТББ (Хөнгөвчлөх эмчилгээний сургалтын төв-ХЭСТ) 

2014-2016

 

2018-2019

Өрх, сумын эмч нарын хөнгөвчлөх эмчилгээний талаархи   мэдлэг, дадал дээшилнэ.

Сургалтад хамрагдсан сум, өрхийн эмч нарын хувь

 

3.15.

Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг гэрээр үзүүлдэг багийг аймаг, дүүрэгт байгуулж ажиллуулах

ЭМЯ,

ХСҮТ

 

 

Аймаг, нийслэлийн ЭМГ, ТББ (ХЭСТ)

2014-2015

Аймаг, дүүрэг хөнгөвчлөх тусламж үйлчилгээний багтай болно.

Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний багтай аймаг, дүүргийн тоо

3.16.

Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд шаардлагатай хямд үнэтэй, хурдан үйлчилгээтэй, уухаар хэрэглэдэг морфины хангамжийг нэмэгдүүлэх, тасралтгүй хангахад чиглэсэн арга хэмжээ авах

ЭМЯ,

ХСҮТ

 

СЯ, ГХЯ, Монгол Эм импэкс, Эм ханган нийлүүлэх байгууллагууд, ТББ (ХЭСТ)

2014-2021

Хямд үнэтэй, хурдан үйлчилгээтэй, ууж хэрэглэдэг морфины хангамж сайжирна.

Хэрэглэгчдийн хувь, тэдний сэтгэл ханамжийн байдал

 

3.17.

Аймаг, дүүргийн хавдар, дотор, эмэгтэйчүүд, мэс заслын нарийн мэргэжлийн эмч нарт хөнгөвчлөх тусламж үйлчилгээний талаар суурь мэдлэг олгох сургалт явуулах

ЭМЯ, ХСҮТ

 

Аймаг, нийслэлийн ЭМГ, ТББ (ХЭСТ)

2014-2016

2018-2019

Гэрээр үйлчилдэг багт зөвлөгөө өгөх чадавхи нэмэгдэнэ.

Сургалтад хамрагдсан эмч, мэргэжилтний хувь

 

3.18.

Хөнгөвчлөх эмчилгээнд шаардлагатай асаргаа, сувилгааны хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр тооцоо, судалгаа хийн захиалах, хандивлагч орнуудад санал тавьж шийдвэрлүүлэх

ЭМЯ, ХСҮТ

 

СЯ, ГХЯ,

Эм ханган нийлүүлэх байгууллага,  

ТББ (Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэг

2014-2016

Хөнгөвчлөх эмчилгээнд шаардлагатай асаргаа, сувилгааны 

хэрэгслийн хангамж нэмэгдэнэ.

Хангамж нэмэгдсэн аймаг, 

нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 

хувь

3.19.

Хөнгөвчлөх эмчилгээний талаар гэр бүл, олон нийтийн мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэх талаар гарын авлага, зөвлөмж гаргаж сургалт, сурталчилгаа явуулах 

ЭМЯ, ХСҮТ

 

ТББ (ХЭСТ)

 

2014-2015

Хөнгөвчлөх эмчилгээний талаар   гэр бүл, олон нийтийн мэдлэг, хандлага, дадал дээшилнэ.

Сургалтад хамрагдсан гэр бүл, олон нийтийн хувь

3.20.

Халдварт бус өвчин, түүний хүндрэл тархины харвалт, зүрхний шигдээсийг сэргээн засах тусламж үйлчилгээний байдалд үнэлгээ хийж, хүний нөөцийн чадавхийг гадаад, дотоод сургалтаар  дээшлүүлэх

ЭМЯ,

ХТ

БШУЯ

ЭМШУИС

2014-2017

Халдварт бус өвчин, түүний хүндрэлийн үед үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээ сайжирна.

Гадаад дотоодод сургалтад хамрагдсан хүний хувь

3.21.

Халдварт бус өвчин, түүний хүндрэлийг сэргээн засах тусламж үйлчилгээний талаар сум, өрхийн эмч нарт сургалт явуулах

ЭМЯ,

ХТ

БШУЯ,

ЭМШУИС,

ХАХНХЯ

2014-2017

Халдварт бус өвчин, түүний хүндрэлийн үед үзүүлэх хүний нөөцийн чадавхи сайжирна.

Сургалтанд хамрагдсан эмч нарын хувь

3.22.

Халдварт бус өвчин, түүний хүндрэлийг сэргээн засахад шаардлагатай багаж хэрэгслийн хангамжийг орон нутагт нэмэгдүүлэх

ЭМЯ,

ХТ

ХАХНХЯ

2014-2017

Халдварт бус өвчин, түүний хүндрэлийн үед ашиглах хэрэгслийн хангамж сайжирна.

Халдварт бус өвчний  хүндрэлийн үед ашиглах хэрэгслийн тоо

3.23.

"Эрүүл" хоолоор сувилах, сургалт явуулах, судалгаа хийх загвар төв байгуулах асуудлыг судлах, энэ чиглэлээр ААН, байгууллагын  санаачилга, үйл ажиллагааг арга зүйгээр ханган  хамтарч ажиллах,  туршлагыг бусад байгууллага, хамт олонд түгээх

ЭМЯ,

НЭМҮТ

 

ҮХААЯ,

мэргэжлийн нийгэмлэг, холбоод

 

2014-2020

Эрүүл хоолоор сувилахын зэрэгцээ сургалт, судалгааг нэгэн зэрэг явуулах баазтай болно.

Загвар байгууллагын хувь, сургалтад хамрагдсан хүний тоон өсөлт

3.24.

Халдварт бус өвчин тэдгээрийн хүндрэлийн үед үзүүлэх эрүүл мэнд-нийгмийн хамгааллын   болон, насжилтын тусламж, үйлчилгээний нэр төрөл (сувилахуйн газар, хоол, чийрэгжүүлэлтийн төв, хоспис зэрэг)-ийг нэмэгдүүлэх

ЭМЯ

ХАХНХЯ,

аймаг нийслэлийн ЗДТГ, ЭМГ

2014-2021

Эрүүл мэнд-нийгмийн хамгааллын   болон насжилтын тусламж, үйлчилгээний тоо, төрөл, хүртээмж нэмэгдэнэ.

Шинээр бий болсон тусламж үйлчилгээний тоо, төрөл

 

Зорилт 4:

Халдварт бус өвчний цогц менежментийг хэрэгжүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах чадавхийг бэхжүүлж, халдварт бус өвчний чиглэлээрх тусгай мэргэжлийн төвийн лавлагаат тусламж, үйлчилгээг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд:

4.1.

Тусгай мэргэжлийн эмнэлэг, төвүүд (ХСҮТ, Зүрх судас, Чихрийн шижин, Харвалтын төв)-ийн лавлагаа тусламж үзүүлэх хүний нөөц, техник, тоног төхөөрөмж, технологийн байдлыг сайжруулах

ЭМЯ

СЯ,

Улсын I, III төв эмнэлэг,

ДЭМБ

2014-2021

ХСҮТ, Зүрх судас, Чихрийн шижин, Харвалтын төвүүдийн  үйл ажиллагаа, чадавхи сайжирна.

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан

 

4.2.

Халдварт бус өвчний  үед үзүүлэх лавлагаа тусламжийн тогтолцооны байдалд үнэлгээ хийж, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах ажлын уялдаа холбоог сайжруулах

ЭМЯ

Аймаг нийслэлийн ЭМГ

2014-2016

Лавлагаа тусламжийн чанар, хүртээмж сайжирна.

Үйл ажиллагааны тайлан

 

4.3.

Эрүүл мэндийн анхдагч шатлалын тусламж (ЭМАШТ)-д суурилсан, зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, амьсгалын замын архаг өвчний нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн удирдамж, стандартын хэрэгжилтэд үнэлгээ хийж шинэчлэх

ЭМЯ,

ХСҮТ, НЭМҮТ, ЭМХТ  

 

БШУЯ,

ЭМШУИС

ЗСТ, ДТ,

ХТ,   мэргэжлийн нийгэмлэг

2016-2017

Удирдамж, стандартын дагуу тусламж үйлчилгээ явагдаж, чанар нь дээшилнэ.

Батлагдсан удирдамж, стандарт

 

4.4.

Халдварт бус өвчний  оношилгоо, эмчилгээнд зориулагдсан орчин үеийн эм, бэлдмэлээс аюулгүй, үнийн боломжтой, үр дүн сайтай эмийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад тусгах арга хэмжээ авах

ЭМЯ

 

БШУЯ,

ЭМШУИС, Эм ханган нийлүүлэх байгууллага

2014-2018

Эмчилгээнд орчин үеийн, үр дүн сайтай эм, бэлдмэл нэвтэрнэ

 

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад шинээр тусгасан эм, бэлдмэл

4.5.

Чихрийн шижин хэв шинж-2, Артерийн гипертензи болон амьсгалын замын архаг өвчний оношилгоо, эмчилгээний  чанар, бүртгэл, мэдээллийг сайжруулах

ЭМЯ,

ХСҮТ, НЭМҮТ, ЭМХТ

БШУЯ

ЭМШУИСЗСТ,ДТ, ХТ,  МН

2014-2015

Оношилгоо, эмчилгээний чанар, бүртгэл, мэдээлэл  сайжирна.

Батлагдсан журам

4.6.

Хавдрын бүртгэл, мэдээлэл, эргэн дуудах тогтолцоог олон улсын түвшинд хүргэх

ЭМЯ, ХСҮТ, ЭМХТ

НЭМҮТ

ДЭМБ

2014-2017

Хавдрын бүртгэл, мэдээлэл олон улсын түвшинд хүрнэ.

Үйл ажиллагаа, гарсан үр дүнгийн тайлан

4.7.

Анагаах ухаан, сувилахуйн сургуулиудын төгсөлтийн өмнөх болон дараах хөтөлбөрт  халдварт бус өвчний   асуудлыг тусгах

БШУЯ,

ЭМШУИС

ЭМЯ, ХСҮТ, НЭМҮТ, ЭМХТ, ЗСТ, ДТ, ХТ, МН

2014-2016

Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг хандлага, сайжирна.

Батлагдсан сургалтын хөтөлбөр

4.8.

Халдварт бус өвчний  оношилгоо, эмчилгээний багаж хэрэгслийн хэрэгцээг тусламжийн шатлал бүрт нэмэгдүүлэх асуудлыг олон улсын байгууллага, хандивлагч орнуудад  тавьж шийдвэрлүүлэх

ЭМЯ

ГХЯ, СЯ, ҮХЯ, аж ахуйн нэгж, байгууллага

2014-2020

Техник хэрэгслийн хангамж сайжирна.

Техник хэрэгслээр хангагдсан байгууллагын хувь

4.9.

Зонхилох байрлалын хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хүн амыг хамруулах журам боловсруулах

ЭМЯ, ХСҮТ

 

2014-2016

Эрх зүйн орчин бүрдэнэ

Батлуулсан дүрэм журам

 

4.10.

Элэгний хавдрыг эрт оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх стратеги хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

ЭМЯ

ХСҮТ

2014

Элэгний хавдрын  оношлогоо,  эмчилгээ сайжирна,

Батлагдсан стратеги, тайлан

4.11.

Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж хоёр дахь дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх

ЭМЯ

 

ХСҮТ

2014

Хорт хавдраас сэргийлэх, хянах нарийвчилсан стратегитай болно.

 

 

Үнэлгээний дүн,

батлагдсан дэд хөтөлбөр

4.12.

Хорт хавдрын үнэ өртөг өндөртэй зарим төрлийн тусламж үйлчилгээ, харвалт, зүрхний шигдээсийн дараах сэргээн засах эмчилгээ, чихрийн шижин, архи, тамхинд донтох эмгэгийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалд хамруулах санал боловсруулж шийдвэрлүүлэх

ЭМЯ,

ХСҮТ, СЭМҮТ, ДТ

 

 

УНДЕГ Эрүүл мэндийн даатгалын  сан

2014-2015

Эмчилгээний зардал нэмэгдэж тусламж үйлчилгээ хүртээмжтэй болно

Гарсан шийдвэр

 

4.13.

Уушгины архаг бөглөрөлт, багтраа өвчнөөс сэргийлэх хянах дэд хөтөлбөр боловсруулах

ЭМЯ

ДЭМБ

БШУЯ,

ЭМШУИС, МН

2014-2015

Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэх нөхцөл  бүрдэнэ.

Батлагдсан дэд хөтөлбөр

4.14.

Зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс   сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний удирдамж, стандартыг хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт явуулах, зайны сургалтын арга, технологийг өргөнөөр ашиглах

ЭМЯ,

НЭМҮТ,

ХСҮТ,

ЭМХТ, СЭМҮТ, ЗСТ

ДТ, ХТ

БШУЯ,

ЭМШУИС,

БОЭТ

2014-2020

Халдварт бус өвчний  менежмент сайжирна

Батлагдсан сургалтын хөтөлбөр, гарын авлага,

сургалтад хамрагдсан эмч, мэргэжилтний хувь