A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Дулаан дамжуулах сүлжээний шууд мэдэлд байх тоног төхөөрөмжийн жагсаалт
Бүлэг: 1979


ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН ДҮРЭМ

 

Г А Р Ч И Г
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ         2
Нийтлэг үндэслэл          2
1.1. Дүрмийн зорилго, хэрэглэх хүрээ       2
1.2. Нэр томьёо, үндсэн тодорхойлолтууд      2

ХОЁРДУГААР БҮЛЭГ         4
Төвлөрсөн дулаан хангамжийн диспетчерийн зохицуулалт   4
2.1. Ерөнхий зүйл          4
2.2. Төв диспетчерийн горимыг боловсруулах, хэрэгжүүлэх   5
2.3. Диспетчерийн зохицуулалт, горим боловсруулалтад     10
тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн оролцоо      
2.4. Диспетчерийн зохицуулалттай төвлөрсөн дулаан     11
хангамжийн горим ажиллагаанд хяналт тавих

ГУРАВДУГААР БҮЛЭГ         12
Төвлөрсөн дулаан хангамжийн техникийн үйл ажиллагаа    12
3.1. Бүрэлдэхүүн хэсгүүдийн техник, тоног төхөөрөмжид тавигдах   12
шаардлага
3.2. Төвлөрсөн дулаан хангамжийн хэвийн ажиллагааг хангахад   14
бүрэлдэхүүн хэсгүүдийн гүйцэтгэх үүрэг
3.3. Төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд шуурхай ажиллагааг зохицуулах 16
3.4. Дулаанжуулалтын системийн горим тохируулга    21


Нэгдүгээр хавсралт         23
ДҮТ-ийн шуурхай удирдлагын шууд мэдэл, хяналтанд байх
тоног төхөөрөмж, тэдгээрт хийх ажлын жагсаалт

Хоёрдугаар хавсралт 

Дулаан дамжуулах сүлжээний шууд мэдэлд байх тоног
төхөөрөмжийн жагсаалт
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ 

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Дүрмийн зохицуулалт, хамрах хүрээ

1.1.1. Энэхүү дүрмээр эрчим хүчний тухай хуулийн дагуу төвлөрсөн дулаан хангамжийн системийн хүрээнд дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх технологийн үйл ажиллагааны нэгдсэн горимыг боловсруулж хэрэгжүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн техникийн үйл ажиллагааг зохицуулна.

1.1.2. Дүрмийг Дулааны эрчим хүчийг хэрэглэх дүрэм, Нэгдсэн сүлжээний дүрэм, Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм, Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан-механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм, Даралтат сав, шугам хоолойг ашиглах, аюулгүй төхөөрөмжлөх дүрэм болон бусад холбогдох дүрэм, журам, стандартуудтай хамт хэрэглэнэ.

1.1.3. Дүрмийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр эрчим хүч үйлдвэрлэх, диспетчерийн зохицуулалт хийх, дулаан дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нар дагаж мөрдөнө.

1.1.4. Эрчим хүч үйлдвэрлэх, диспетчерийн зохицуулалт хийх, дулаан дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техникийн үйл ажиллагаа энэ дүрмээр зохицуулагдахааргүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран зөвшилцөж, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах буюу шинэчлэх тухай саналаа Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

1.1.5. Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид “Диспетчерийн үндэсний төв” гэх/-ийн төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд гаргасан шийдвэрийг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч нар заавал биелүүлнэ.

1.1.6. Энэхүү дүрэм эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

1.2. Нэр томьёо, тодорхойлолт

Нэр томьёо, тодорхойлолтыг дараах байдлаар ойлгоно.

1.2.1. Төвлөрсөн дулаан хангамж
Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтыг;

1.2.2. Төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсэг
Төвлөрсөн дулаан хангамжийн хүрээн дэх дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаанд оролцогч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг;

1.2.3. Диспетчерийн зохицуулалт
Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.26 дахь заалт;
1.2.4. Эрчим хүчний технологи
Эрчим хүчийг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааны аргыг;

1.2.5. Ажиллагааны горим
Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хэрэглэх, үйл ажиллагааг аюулгүй бөгөөд хэмнэлттэй явуулах, параметрийн хэм хэмжээ болон эрчим хүчний технологийг хэрэгжүүлэхээр тогтоосон горимыг;

1.2.6. Шуурхай зохицуулалт
Цахилгаан, дулааны үйлдвэрлэлт, дулаан дамжуулалт, түгээлт, хэрэглээг тасралтгүй тэнцвэржүүлэх үүднээс тэдгээрийн ажлын болон бэлтгэл чадлын хэмжээнд шуурхай өөрчлөлт оруулахыг;

1.2.7. Хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэх
Хэрэглэгчдэд өгөх нэгж цахилгаан, дулааны өөрийн өртөг хамгийн бага байхыг;

1.2.8. Дулааны ачаалал
Нийт хэрэглэгчдийн болон эх үүсвэрийн дотоод хэрэгцээнд уур, усаар цагт хэрэглэх дулааны нийлбэрийг;

1.2.9. Дулааны графикаар ажиллах
Цахилгаан, дулааныг үйлдвэрлэдэг эх үүсвэрийн дулааны ачааллын графикийг тогтвортой барьж, цахилгааны ачааллыг тохируулан ажиллахыг;

1.2.10. Төв диспетчерийн горим 
Диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн цахилгаан, дулаан үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн горимын даалгаврыг;

1.2.11. Горимын даалгавар
Цахилгаан, дулааны цагийн ачаалал, дулаан дамжуулалт, түгээлт (зарцуулалт, температур /Т/, даралтын /Р/)-ийн хэмжээ, параметрийг;

1.2.12. Халаалтын улирал
Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь заалтыг;

1.2.13. Дулаан дамжуулах сүлжээ
Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дахь заалтыг;

1.2.14. Дулаан түгээх сүлжээ
Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалтыг;

1.2.15. Дулааны шугамын зангилаа
Дамжуулах ба түгээх шугамын хаалт, арматур, хэмжих тохируулах хэрэгсэл бүхий хэсгийг;

1.2.16. Дулаан дамжуулах төв
Тодорхой бүлэг  дулаан хэрэглэгчийг дулаанаар хангах зориулалт бүхий дулаан солилцуур, шахах, хянах, хэмжих тохируулах хэрэгсэл, хаалт арматураар тоноглогдсон байгууламжийг;

1.2.17. Хэрэглэгчийн дулаан хэрэглэх систем
Түгээх сүлжээнд холбогдох хэрэглэгчийн шугам хоолой, халаах хэрэгсэл, бусад тоноглолыг;

1.2.18. Дулааны шугам сүлжээний техникийн /аяндаа алдагдах дулаан/ алдагдал
Хүчин төгөлдөр норм, дүрмийн шаардлагыг хангасан дулаалгатай шугам сүлжээний гадаргуугаар болон сүлжээний нэмэлт усаар алдагдах дулааны эрчим хүчийг;

1.2.19. Дулааны шугам сүлжээний зүй бус алдагдал
Дулааны шугам сүлжээний дулаалга холбогдох норм, дүрмийн шаардлагыг хангаагүйн улмаас дулааны шугамын гадаргуугийн алдагдал хэтэрсэн, сүлжээний усны зарцуулалт техник ашиглалтын дүрэмд зааснаас давсан, зөвшөөрөлгүй болон зориулалтын бус үйл ажиллагаанд хэрэглэсэн дулааны эрчим хүчийг;


ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН ДИСПЕТЧЕРИЙН ЗОХИЦУУЛАЛТ

2.1 Ерөнхий зүйл

2.1.1. Төвлөрсөн дулаан хангамжийн диспетчерийн зохицуулалтын зорилго нь хэрэглэгчийг стандартын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр найдвартай, хэмнэлттэй хангахын тулд эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээний ажиллах горимыг гадна агаарын температурт тохируулан тогтоож, хэрэгжүүлэх явдал юм. 

2.1.2. Төвлөрсөн дулаан хангамжийн диспетчерийн зохицуулалт хийхэд дараах үндсэн зарчмыг баримтална:
2.1.2.1. Эх үүсвэрийн технологийн дотоод горим ажиллагаанд тулгуурлан шуурхай зохицуулах;
2.1.2.2. Хэрэглээг хамгийн бага өртгийн шалгуурт нийцсэн цахилгаан, дулаанаар хангах;
2.1.2.3. Техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэх;
2.1.2.4. Өвлийн улиралд дулааны графикаар ажиллах;
2.1.2.5. Хэрэглэгчийн ачааллаа зохицуулах чадварт нийцүүлэх;

2.1.3. Төвлөрсөн дулаан хангамжийн диспетчерийн зохицуулалтын горим боловсруулахад дараах үндсэн нөхцлийг бүрэн хангасан байна:
2.1.3.1. Ажиллагааны бодит схем, түүнд оруулах өөрчлөлтийг урьдчилан тохиролцсон байх;
2.1.3.2. Эх үүсвэр, дамжуулах сүлжээ, хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл шаардлагыг харгалзах;
2.1.3.3. Үндсэн ба туслах тоноглол, тоног төхөөрөмж, дулааны сүлжээний төв шугамын засварын графикийг харгалзсан байх;
2.1.3.4. Цахилгаан дулааны бэлтгэлд байлгах чадлын хэмжээг тооцсон байх;

2.1.4. Төвлөрсөн дулаан хангамжийн диспетчерийн зохицуулалтыг хийхэд дараах шаардлагыг харгалзан үзнэ:
2.1.4.1. Эрчим хүч үйлдвэрлэгчдэд зөвшөөрөгдсөн хязгаарын дотор чөлөөт өрсөлдөөнд оролцох боломжийг олгох;
2.1.4.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн горимын даалгаврын гүйцэтгэлийг дүгнэхэд үнэн зөв мэдээ, мэдээллээр хангах;
2.1.4.3. Төвлөрсөн дулаан хангамжийн хэвийн горим ажиллагааг хангахад үйлдвэрлэгч, хэрэглэгчийн ачааллыг зөв зохистой хэмжээг тохируулах;
2.1.4.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс горимын гүйцэтгэлд хяналт тавих мэдээллийн систем нь холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагаар баталгаажсан байх;

2.1.5. Төв диспетчерийн горимыг дараах байдлаар төлөвлөж хэрэгжүүлнэ:
2.1.5.1. Төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагааны сар, жил, урт хугацааны төлөвлөлт;
2.1.5.2. Өвлийн, хавар-намрын, зуны горим;
2.1.5.3. Хоногийн ачааллын захиалга, үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдуулсан өдөр тутмын ажлын горим;
2.1.5.4. Аваар саатлын үеийн буюу бусад тусгай хөтөлбөр (туршилт тохируулга)-өөр хэрэгжих үеийн ажиллагааны горим;

2.1.6. Төв суурин газрын төвлөрсөн дулаан хангамжийн жил, улирал, сар, өдөр тутмын горим боловсруулах, хэрэгжүүлэх ажиллагааг тухайн дулаанаар хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцан гүйцэтгэх ба түүнд тавих хяналтыг холбогдох шатны байгууллага, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээнэ.


2.2 Төв диспетчерийн горим боловсруулах, хэрэгжүүлэх

2.2.1 Төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагааны ойрын болон дунд хугацаа /сар, жил/-ны төлөвлөлт

2.2.1.1 Төвлөрсөн дулаан хангамжийн хэрэглээг төлөвлөхдөө олон жилийн үйлдвэрлэл, хэрэглээний судалгаа, хэрэглээний өсөлтийн таамаглал, дулааны сүлжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдох, таслагдах хэрэглэгчдийн мэдээлэл, бусад хүчин зүйлсийг харгалзана.

2.2.1.2 Диспетчерийн үндэсний төв нь дулаан үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрээс ирүүлсэн жилийн дулааны хэрэглээний захиалгыг үндэслэн эх үүсвэр, дулаан дамжуулагч тусгай зөвшөөрөл эзэмшигч тус бүрийн дараа жилд түгээх дулааны төлөвлөгөөг 11 дүгээр сарын 10-ны дотор боловсруулан, техникийн удирдлагаар хянуулж баталгаажуулан холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.   

2.2.1.3 Дулаан дамжуулагч, түгээгч, хангагч тусгай зөвшөөрөл эзэмшигч бүр нь төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагааны дараа жилийн хэрэглээг сар тутмаар тооцож төслийн хэмжээнд 9 дүгээр сарын 01-ний дотор, төсөлд хийсэн тодотгол бүхий төлөвлөгөөг 10 дугаар сарын 20-ны дотор Диспетчерийн үндэсний төвд албажуулан  ирүүлэхдээ дараах шаардлагыг хангасан байна:


2.2.1.3.1 Өнгөрсөн халаалтын улиралд нэмэгдсэн дулааны бодит ачаалал, ирэх халаалтын улиралд нэмэгдэх халаалтын, хэрэгцээний халуун усны, салхивчийн тооцоот ачааллыг эх үүсвэр тус бүрээр гаргах;
2.2.1.3.2 Сүлжээний нэмэлт усны хэмжээг эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас баталсан нормын дагуу шинэчлэн тооцох;
2.2.1.3.3 Гидравлик тооцоог үндэслэн дулааны хэрэглээг хаах сүлжээний схемийн оновчтой хувилбарыг улирал бүрээр сонгож эх үүсвэр тус бүрийн ажиллах сүлжээний параметрүүдийг тооцож тодорхойлох;
2.2.1.3.4 Эх үүсвэрүүдээс түгээх дулааны сар бүрийн ачааллыг тооцон жилийн дулааны хэрэглээг төлөвлөх;

2.2.1.4 Дулаан үйлдвэрлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн дотоод хэрэгцээний дулаан болон уураар түгээх дулааны эрчим хүчний хэмжээг сараар тооцож төслийн хэмжээнд 9 дүгээр сарын 01-ний дотор, төсөлд хийсэн тодотгол бүхий төлөвлөгөөг 10 дугаар сарын 20-ны дотор Диспетчерийн үндэсний төвд албан бичгээр ирүүлнэ. 

2.2.1.5 Диспетчерийн зохицуулалттай дулаан дамжуулагч, түгээгч, хангагч тусгай зөвшөөрөл эзэмшигч бүр нь төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагааны ойрын болон дунд хугацааны төлөвлөлтийг тооцон энэ хугацаанд дулаан үйлдвэрлэлтийн өсөлт, бууралтын хэмжээ, тэдгээрийн тооцоот ачаалал, шинээр холбогдох хэрэглэгчдийн ачааллын судалгааг  дулааны сүлжээний схемийн хамт гарган жил бүрийн 10 дугаар сарын 20-ны  дотор Диспетчерийн үндэсний төвд ирүүлнэ.

2.2.2 Өвлийн, хавар-намар, зуны горим
2.2.2.1 Диспетчерийн үндэсний төв тухайн улирал эхлэхээс 2 сарын өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс өөрийн техник технологи, хэрэглэгчийн захиалгад нийцүүлэн компанийн техник, эдийн засгийн хувьд ашигтай байхуйц саналыг дараах үзүүлэлтээр нэгтгэн ирүүлснийг үндэслэн өвлийн их ачааллын, хавар-намрын, зуны горимын саналыг боловсруулна. Үүнд:
Эх үүсвэр:
- Цахилгааны суурь ачаалал, өрсөлдөх ачаалал                 (МВтц)
- Цахилгаан үйлдвэрлэлт, түгээлт                          (МВтц)
- Станцын дулааны нийлбэр ачаалал                                        (МВт)
- Үүнээс уураар түгээх дулааны ачаалал                                (тн/ц)
- Дулаан үйлдвэрлэлт, түгээлт /уур, усаар/                                  (МВтц)
- Оргил ачаалал, бага ачааллын үеийн цахилгааны ачаалал      (МВт)
- Оргил ачаалал, бага ачааллын үеийн дулааны ачаалал           (МВт)
- Ажиллах зуух, турбины тоо
- Бэлтгэлд байх зуух, турбины чадал                                    (тн/ц, МВт)
- Чөлөөт өрсөлдөөнд спотоор нэмж авах ачаалал               (МВт)
- Түлшний хувийн зарцуулалт   
- техникийн суурь ачааллын үед                                    (Вэ,Вт,Г/квтц, кг/Гкал)
- өрсөлдөх ачааллын үед                                          (Вэ,Вт,Г/квтц, кг/Гкал)

Дулаан дамжуулах, түгээх сүлжээ:
- Усаар түгээх дулааны нийлбэр ачаалал                                   (Гкал/ц)
- Сүлжээний усны нийлбэр, дундаж зарцуулалт              (мян.тн, тн/ц)
- Дамжуулах, түгээх дулаан                                                           (Гкал)
-Дулааны шугам сүлжээний техникийн болон зүй бус дулааны алдагдал                      (Гкал)     
- Сүлжээний нэмэлт усны зарцуулалт                                         (мян.тн, тн/ц)
- Дулааны шугам сүлжээний горим ажиллагааны схем
- Дулааны шугам сүлжээний гидравлик тооцоо, түрэлтийн график
- Эх үүсвэр дээрх өгөх, буцах усны температур                    (0С)
- Өгөх, буцах усны температурын график        (0С)
- Төв ба салаа шугаман дээрх температурын уналт   (0С)
- Хэрэгцээний халуун усны дундаж температур          (0С)
- 1 Гкал дулаан түгээлтэнд зарцуулах сүлжээний усны зарцуулалт (тн/Гкал)

2.2.2.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн горимын санал нь сар, жилийн дулаан түгээлтийн төлөвлөгөө, Диспетчерийн үндэсний төвөөс урьдчилан өгөх горимын даалгаврын өгөгдөл, үйлдвэрлэгч-дамжуулагч, дамжуулагч-түгээгч, түгээгч-хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээнд үндэслэнэ.

2.2.2.3 Диспетчерийн үндэсний төв нь өмнөх жилийн мөн хугацаанд хэрэгжүүлсэн горимын техник-эдийн засгийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, дараах мэдээ, мэдээллийг урьдчилан бэлтгэсэн байна:
2.2.2.3.1 Өмнөх жилүүдийн мөн хугацааны Диспетчерийн үндэсний төвийн өгсөн горимын хэрэгжилт, өгөгдлийн тохироо, хазайлт, диспетчерийн графикийн биелэлт, түүнд хийсэн шинжилгээ;
2.2.2.3.2 Төлөвлөгөөт хугацааны дулааны хэрэглээ, өсөлт, түгээгч, хангагч тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн дулааны хэрэглээний захиалга;
2.2.2.3.3 Гадна цаг агаарын олон жилийн судалгаа, гүйцэтгэл, төлөвлөгөөт хугацааны таамаглал;

2.2.2.4 Энэ дүрмийн 2.2.2.3 дахь заалтыг үндэслэн 2.1.2, 2.1.3, 2.1.4 дэх заалтуудыг төв диспетчерийн горимд тавигдах гол шалгуур үзүүлэлт болгон авна.

2.2.2.5 Диспетчерийн үндэсний төв тухайн улирал эхлэхээс өмнө төв диспетчерийн өвлийн  их, зуны бага ачааллын оновчилсон горимыг боловсруулж, Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллагын техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулна.

2.2.2.6 Диспетчерийн үндэсний төв тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн саналыг үндэслэн хавар-намрын горимыг харилцан зөвшилцөж боловсруулна.

2.2.2.7 Диспетчерийн үндэсний төв батлагдсан горимыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдээр мөрдүүлэх, хоногийн ажлын горимын үндэслэл болгон хэрэгжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

2.2.3 Хоногийн ажлын горим
2.2.3.1 Эх үүсвэр, дулаан дамжуулах сүлжээ нь улирлын оновчилсон горим, сарын батлагдсан төлөвлөгөөг үндэслэн төв диспетчерийн хоногийн ажлын горимд шинэчилсэн санал, хэрэглээний захиалгыг дараах үзүүлэлтээр гаргаж Диспетчерийн үндэсний төвд ирүүлнэ. Үүнд:
   Эх үүсвэр:
- Хослон үйлдвэрлэлтийн горимоор боловсруулах цахилгааны нийлбэр ачаалал /станцын тех минимум ачаалал/                              (МВтц)
- Турбогенератор тус бүрийн дулааны отборуудын ачаалал       (т/ц)
- Сүлжээний усны зарцуулалт                     (т/ц)
- Сүлжээний усны өгөх, буцах даралт     (Мпа)
- Ажиллах зуух, турбины тоо, чадал
- Бэлтгэлд байх зуух, турбины чадал                   (тн/ц, МВт)
- Цахилгаан эрчим хүчний өрсөлдөх болон спот ачаалал    (МВт)
- Түлшний хувийн зарцуулалт (ачаалал тус бүрээр)             (г/кВтц)

     Дулаан дамжуулах, түгээх сүлжээ:
- Дулаан түгээлтийн нийлбэр ачаалал (усаар)                       (МВт)
-  Дулааны шугам сүлжээний гидравлик тооцоогоор гарсан
сүлжээний усны зарцуулалт                                             (тн/ц)  
- Сүлжээний өгөх, буцах усны даралт       (Мпа)
- ДЦС-уудын усаар түгээх дулааны ачаалал                        (МВт)
- Ажиллах сүлжээний насос, төв шугамын дугаар
- ДЦС тус бүрийн нэмэлт усны зарцуулалт                          (т/ц)

2.2.3.2 Хоногийн ажлын горим нь төв диспетчерийн улирлын оновчилсон горимыг үндэслэн эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээнээс ирүүлсэн үйлдвэрлэлт, хэрэглээний захиалга, үндсэн тоноглолын ажиллагаанд гарсан өөрчлөлттэй уялдсан байна.
 
2.2.3.3  Төвлөрсөн дулаан хангамжийн ажиллагааны хоногийн ажлын горимыг Диспетчерийн үндэсний төвийн ерөнхий диспетчер баталж, түүнийг урьд өдрийн 14.00 цагт багтаан эх үүсвэр, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд хүргүүлнэ.

2.2.3.4 Төвлөрсөн дулаан хангамжийн ажиллагааны хоногийн горимын дулааны ачааллыг 0-8, 9-17, 18-24 цагуудад гадна агаарын дундаж температураас хамааруулан бодож, дараах үзүүлэлтээр эх үүсвэрүүд, дамжуулах, түгээх сүлжээнд өгнө.
2.2.3.4.1 Дулаан зөөгч усны температур (t1, t2)
2.2.3.4.2 Сүлжээний шууд усны зарцуулалт (D)
2.2.3.4.3 Сүлжээний нэмэлт усны зарцуулалт (G)
2.2.3.4.4 Сүлжээний усны даралт (Р1, Р2)
2.2.3.4.5 Дулааны ачааллын график

2.2.3.5 Төв диспетчерийн шуурхай ажиллагааны диспетчерүүд хоногийн ажлын горимын хэрэгжилт, мөрдөлтөд хяналт тавих, горим тооцоо, төлөвлөлтийн инженерүүд түүний биелэлтийг тооцож дүгнэнэ.

2.2.3.6 Төв диспетчерийн горимоор үйлдвэрлэж түгээсэн дулааны эрчим хүчийг тоолуурын заалтаар авна. Тоолуур гэмтэлтэй тохиолдолд түгээлтийг дулаан үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч сүлжээний горим тооцооны хэсгүүд хамтран тооцож, Диспетчерийн үндэсний төвийн горим тооцооны хэсгээр хянуулан диспетчерийн графикийн биелэлтээр дүгнүүлэх ба дулааны үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн албан ёсны мэдээг ДҮТ гаргана.

2.2.3.7 Төв диспетчерийн горимын хэрэгжилт, диспетчерийн графикийн биелэлтийг дүгнэх нэгдсэн журмыг Диспетчерийн үндэсний төв боловсруулах ба төвийн бүсийн нэгдсэн сүлжээний хүрээнд төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүнд ажилладаг ТЗЭ-дтэй зөвшилцөн 3 жил тутамд шинэчлэн батална.

2.2.3.8  Диспетчерийн зохицуулалт хийх үндсэн зарчмын 2.1.2.4 заалт,  диспетчерийн шуурхай ажиллагааны шийдвэрийг зөрчсөн дулаан үйлдвэрлэгч ТЗЭ-дийн дулааны горимын зөрчлийг цахилгааны горимын зөрчилд дүйцүүлэн тооцох журмыг Диспетчерийн үндэсний төв  боловсруулж хэрэгжүүлнэ.

2.2.3.9  Диспетчерийн графикийн биелэлтийг дүгнэх журмын дагуу горимын хэрэгжилт, хазайлтыг Диспетчерийн үндэсний төвийн горим тооцооны инженер дүгнэнэ.

2.2.3.10 Дулааны горимын зөрчлийг цахилгааны горимын зөрчилд дүйцүүлэн тооцох журмын дагуу Диспетчерийн үндэсний төвийн диспетчерээс зөрчил оногдуулах ба үүнд эх үүсвэрийн горим хариуцсан инженер хяналт тавьж ажиллана. 

2.2.4 Аваари, саатлын үеийн ажиллагааны горим
2.2.4.1 Байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, аваарийн нөхцөл байдал үүссэн, цахилгааны нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн хэвийн тогтвортой ажиллагаа алдагдаж хэрэглэгчдийн цахилгаан, дулааны хангамж, хэрэглээнд гэнэтийн өөрчлөлт гарах тохиолдолд энэ горимыг мөрдөнө.

2.2.4.2 Аваари, саатлын үеийн горимоор ажиллах шаардлага гарсан тохиолдолд төв диспетчерийн ердийн үеийн горимын даалгаварт өөрчлөлт оруулан тухайн цагийн байдалтай уялдуулан аваарын үеийн горимыг боловсруулж хэрэгжүүлнэ.

2.2.4.3 Аваарийн горимын үед Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын дагуу батлагдсан журмыг удирдлага болгон төв диспетчерээс дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:
2.2.4.3.1 Эх үүсвэрийн бэлтгэлд байгаа бүх чадал, мөн цахилгаан, дулаан хангамжид ажиллаж болох нөөц, горимын зохицуулалтын аргыг нэгж цахилгаан, дулааны үнэ өртгийг харгалзахгүйгээр ашиглах;
2.2.4.3.2 Эх үүсвэрүүд горимын даалгавраа хэрэгжүүлж чадахгүйд хүрч чадлын дутагдалд орсон, импортоор авах цахилгааны хэмжээ гэрээнд зааснаас хэтэрсэн тохиолдолд цахилгаан, дулааны хэрэглээг зохих журмын дагуу үе шаттай хязгаарлах;
2.2.4.3.3 Нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн тогтвортой ажиллагааг хангах, аваари саатлыг арилгах, ажиллагааны горимд цагийн байдалтай уялдуулан өөрчлөлт оруулах хэрэглэгчдийн цахилгаан, дулааны эрчим хүч хангалтыг сэргээх.

2.2.5 Тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлэх горим
2.2.5.1 Төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгийн үндсэн туслах тоног төхөөрөмж, дамжуулах, түгээх шугам сүлжээнд тусгайлсан хөтөлбөрөөр туршилт, тохируулга хийх, үүнтэй холбогдон хэрэглэгчдийн дулаан хангамж, хэрэглээнд өөрчлөлт гарах, сүлжээнд тоон болон чанарын тохируулгыг хослуулан хэрэглэх тохиолдолд энэхүү горимыг мөрдөнө.

2.2.5.2 Тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлэх горим мөрдөх шаардлага гарсан тохиолдолд төв диспетчерийн ердийн үеийн горимын даалгаварт өөрчлөлт оруулан тухайн нөхцөл байдалтай уялдсан горим боловсруулж, зохицуулалтыг хэрэгжүүлнэ.

2.3 Диспетчерийн зохицуулалт, горим боловсруулалтад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн оролцоо

2.3.1 Төвлөрсөн дулаан хангамжид холбогдон ажиллаж буй дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь төв диспетчерийн горимын зохицуулалтад Эрчим хүчний тухай хуулийн 13, 14, 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх үүрэгтэй оролцоно.

2.3.1.1 Үндэслэлтэй баримт мэдээнд тулгуурлан төв диспетчерийн горимын даалгавар өгөгдөхөөс өмнө өөрийн төлөвлөж ирүүлсэн үйлдвэрлэл, хэрэглээний захиалга буюу горимын саналдаа өөрчлөлт оруулах;

2.3.1.2 Төв диспетчерийн горимын даалгавар нь тэдгээрийн үйлдвэрлэл хэрэглээний захиалга, горимын талаар өгсөн саналтай нийцэхгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Диспетчерийн үндэсний төвтэй асуудлыг нарийвчлан зөвшилцөж шийдвэрлэх, боломжгүй тохиолдолд асуудлыг хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороонд тавих;

2.3.1.3 Диспетчерийн үндэсний төвийн ажилтанд горимын асуудлаар үйлдвэрлэл технологийн ажиллагаатай танилцах, хяналт хэмжилт хийх, тодорхой горимыг шалгаж турших, тооцооны өгөгдөл, бусад шаардлагатай мэдээллээр хангах боломж олгох;

2.3.1.4 Сар бүрийн горим ажиллагааны хэрэгжилт, төлөвлөгөөний биелэлтэд хийсэн дүн шинжилгээг дараа сарын 03-ны дотор, улирал, жилийн тайлан мэдээг тухайн хугацаа дууссанаас хойш 10 хоногийн дотор Диспетчерийн үндэсний төвийн горим тооцооны хэсэгт ирүүлэх.

2.3.2 Дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь Төвлөрсөн дулаан хангамжийн горим боловсруулахад дараах эрх үүрэгтэй оролцоно.
2.3.2.1 Дулаан дамжуулах, түгээх сүлжээ болон бусад хэрэглэгчидтэй байгуулсан гэрээнийхээ дагуу хоног, улиралд үйлдвэрлэх дулааны үйлдвэрлэлт болон дулааны ачааллын хэмжээг тодорхойлж Диспетчерийн үндэсний төвд үйлдвэрлэлтийн захиалга буюу өөрийн ажиллах горимын санал болгон ирүүлэх;

2.3.2.2 Турбин хооронд цахилгаан, дулааны ачааллыг үр ашигтай хуваарилах санал;

2.3.2.3 Дулааны хувьсах хэрэглээтэй ДЦС-уудын найдвартай, хэмнэлттэй ажиллагааг зохицуулах илүү ашигтай горимын хувилбарууд боловсруулах;

2.3.2.4 Өвлийн огцом хүйтрэлтийн үед шөнийн цагуудад халаалтыг нэмэгдүүлэх, цахилгааны экспортын урсгалыг багасгах, станцын цахилгааны суурь ачааллыг нэмэгдүүлж, өрсөлдөх ачааллыг багасгах, оргил ачааллын цагуудад импортыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор дулаан дамжуулах төв шугамын усанд дулаан хураах тусгай горимоор ажиллах, хэрэгжүүлэх санал;

2.3.3 Эрчим хүчний Диспетчерийн үндэсний төв нь Эрчим хүчний хуулийн 15 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх үүрэгтэй байна.
2.3.3.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хэрэглээний захиалга, горимын саналыг судалж үзсэний үндсэн дээр нэгдсэн горим боловсруулах;

2.3.3.2 Төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүдэд улирал бүрийн оновчилсон горимын даалгаврыг өгч, дулаан хуваарилалтын горим тохируулгыг дулааны сүлжээний хэсгүүдэд хийлгэн горимыг бүрэн хэрэгжүүлэх;

2.3.3.3 Эх үүсвэр дээр экспортыг багасгахаас өөр нөхцлөөр бууруулан хөргөх төхөөрөмж (РОУ)-өөр  уур өгүүлэхгүй байх;

2.3.3.4 Импортын цахилгааныг гэрээний хэмжээнд барьж, экспортын цахилгааныг халаалтын горим болон станцуудын зуухны найдвартай ажиллагаанд зохицуулан багасгаж байх;

2.3.3.5 Оргил ачааллын цагуудад Төв диспетчерийн горимын даалгавраас давж гарсан цахилгааны хэрэглээг эх үүсвэрүүдэд хуваарилж, импортын чадлын хазайлтыг гаргуулахгүйгээр хаах;

2.3.3.6 Дулаан хураалт маневарлалтын горимыг оргил ачааллыг хааж импортыг хязгаарлах, дотоодын цахилгаан үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх гол арга болгон хэрэглэнэ.


2.4 Диспетчерийн зохицуулалттай горим ажиллагаанд хяналт тавих

2.4.1 Диспетчерийн зохицуулалтын үйл ажиллагааг хэвийн найдвартай шуурхай явуулах, горим ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа ТЗЭ-дийг хамруулсан холбоо, хяналт мэдээллийн системийг Диспетчерийн зохицуулалт хийх ТЗЭ ашиглана.

2.4.2 ТЗЭ-дийн эзэмшлийн болон ажлын байранд суурилагдсан дулааны хяналт мэдээллийн системийн хэвийн найдвартай ажиллагаа, бүрэн бүтэн байдал, ашиглалт үйлчилгээ, техник тоног төхөөрөмжийн байнгын бэлэн байдлыг тухайн ТЗЭ-дийн техникийн дээд удирдлага хангах ба диспетчерийн зохицуулалт хийх ТЗЭ-тэй харилцан уялдаатай ажиллана.

2.4.3 Диспетчерийн шуурхай холбоо, мэдээллийн хэрэгсэлийн техникийн нэгдмэл байдлыг хангах ажиллагаанд бусад ТЗЭ нарыг оролцуулах, төлөвлөгөөт арга хэмжээний хүрээнд өөрчлөн сайжруулалт хийх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, шаардлагатай бусад арга хэмжээ авах асуудлыг бусад ТЗЭ-дтэй хамтран Диспетчерийн үндэсний төв хийж гүйцэтгэнэ.

2.4.4 Өөрийн эх үүсвэр болон дамжуулах сүлжээний дулааны горим ажиллагаа, түүний хэрэгжилтэнд хяналт тавих үүргийг тухайн ТЗЭ-д хариуцна.

2.4.5 Төвлөрсөн дулаан хангамжийн хоногийн ажиллагаанд нэгдсэн хяналт тавих үүргийг Диспетчерийн үндэсний төв хариуцна.


ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН
ТЕХНИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1 Бүрэлдэхүүн хэсгүүдийн техник, тоног төхөөрөмжид 
тавигдах шаардлага

3.1.1 Эх үүсвэрийн дулаанжуулалтын техник тоног төхөөрөмжинд дараах шаардлагууд тавигдана.

3.1.1.1 Дулаанжуулалтын тоног төхөөрөмж, шугам сүлжээний техникийн бүрэн бүтэн байдал;

3.1.1.2 Станцын үйлдвэрийн уурын коллектор дээрх даралт, температурын автомат тохируулга бүхий төхөөрөмжийн байнгын хэвийн ажиллагааг хангасан байх; 

3.1.1.3 Уур усны халаагч бүрд 3-4 жил тутамд дулаан механикийн туршилт хийж байх, үйлдвэрлэгчийн техникийн шаардлага хангагдаж байгаа эсэхийг дараах үзүүлэлтээр тогтоон холбогдох арга хэмжээ авах;
        а. Дулааны тооцоот бүтээмж буюу ус халаах чадвар;
  б. Халаагч, дулаан зөөгч ажлын биеийн температурын зөрүү (напор) сүлжээний ус халаах дээд хэмжээ;
         в. Сүлжээний уур усны өгөх, буцах талын даралт даах чадвар, зөвшөөрөгдөх даралтын дээд хэмжээ;
         г. Сүлжээний усны түрэлтийн уналт;

3.1.1.4 Дулаан солилцуурын тоног төхөөрөмж дээрх ажлын биеийн температурын зөрүү 60С–ээс үл хэтэрнэ. Хэрэв уг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүний гуурсан хоолой, ялтсан хуудас болон их биеийн дотоод хэсэгт жилд 1-ээс доошгүй удаа цэвэрлэгээ хийх ёстой;

3.1.1.5 Хэрэглэгчид түгээх дулааны чанарын үзүүлэлт (даралт, температур, зарцуулалт)-ийг хангах зорилгоор уурын параметр болон өгөх, буцах усны коллекторын хоорондох боломжит түрэлтийг горимын тооцоонд үндэслэн дулаан дамжуулах, түгээх шугам сүлжээний горим ажиллагааны схемийг сонгох ёстой;

3.1.1.6 Өгөгдсөн горимын дагуу дулааны эх үүсвэрээс гарах сүлжээний усны температурын өсөлтийг минутанд 0.50С, цагт 300С-ээс хэтрүүлэхгүй жигд хурдтай байхаар тохируулна;

3.1.1.7 Сүлжээний ус халаагчийн доторх конденсатын түвшинг байнга хянаж, ууранд  ууссан идэмхий хий, агаарыг зайлуулах;

3.1.1.8 Сүлжээний насосны сорох талын даралтыг байнга тогтвортой барьж, дулаан хангамжийн системийн статистик даралтыг хэвийн хэмжээнд байлгахын тулд тухайн эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлын түвшинд химийн цэвэрлэсэн усаар тасралтгүй найдвартай тэжээх техникийн боломжийг бүрдүүлэх;
3.1.1.9 Дулаанжуулалтын тоног төхөөрөмжийн сүлжээний насос нэг бүрийн өмнө хог шүүгч заавал тавьсан байх ба сүлжээний болон конденсат, нэмэлт усны насосыг эвдэрч гэмтсэн буцаахгүй клапантай ажиллуулахыг хориглоно;

3.1.1.10 Сүлжээний болон нэмэлт усны насос гэнэт зогсох үед түүний бэлтгэл насос болон автоматаар залгах төхөөрөмж нь байнгын бэлэн байдалд байх;

3.1.2 Дулаан дамжуулах сүлжээний дулааны тоног төхөөрөмж шугам сүлжээнд дараах шаардлага тавина.

3.1.2.1 Дулааны сүлжээний тоног төхөөрөмж, шугам хоолой насос станц болон дулаан хуваарилах төв, дулааны зангилаа нь батлагдсан зураг төслийн дагуу хийгдсэн, техникийн бүрэн бүтэн байдал найдвартай ажиллагааг хангасан байх;

3.1.2.2 Стандартын шаардлага хангасан хянах, хэмжих хэрэгсэл, автомат тохируулга хамгаалах хэрэгслээр тоноглогдсон байх ба тэдгээр нь байнгын хэвийн зөв ажиллагаатай байх;

3.1.2.3 Дулаан хуваарилах төвийн насосны сорох талын даралтыг байнга тогтвортой барьж, дулаан хангамжийн системийн статистик даралтыг хэвийн хэмжээнд байлгахын тулд хоёрдогч хэлхээний шугам сүлжээнд химийн цэвэрлэсэн усаар тасралтгүй найдвартай тэжээх техникийн боломжийг бүрдүүлэх;

3.1.2.4 Дулааны сүлжээний буцах усны цагийн дундаж температурыг зөвшөөрөгдөх хэмжээнээс +40С-ээс хэтрүүлэхгүй байх. Автомат тохируулагчгүй  салхилуурын төхөөрөмж, хэрэгцээний халуун усны халаагч дээр бага ачаалалтай үед дулааны сүлжээний буцах усны температурыг хэт өндөрсгөхийг хориглоно;

3.1.2.5 Даралт, температурын автомат тохируулагчгүй, тэдгээр нь ажиллагаанаас гарсан хэрэглэгчийн дулааны цогц төхөөрөмжийг төвлөрсөн дулаан хангамжийн системд ашиглахыг хориглоно;

3.1.2.6 Дулааны сүлжээн дэх гидравликийн болон тооцоот температурын, дулааны алдагдлын байдалд 5 жилд 1-ээс доошгүй удаа тусгайлсан туршилт хэмжилт хийж үр дүнг дулаан түгээлтийн төлөвлөлт болон сүлжээний гидравлик тооцоонд тусгаж байхаас гадна жил бүр шинээр баригдсан, өөрчлөгдсөн дулаан дамжуулах шугам сүлжээний алдагдлыг тооцож нэмж байх;

3.1.2.7 Сүлжээний усны алдагдлын норм хэмжээ нь төрийн захиргааны байгууллагаас баталсан норм хэмжээнээс хэтрэхгүй байна;

3.1.3   Дулаан түгээх сүлжээний дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээнд дараах шаардлагыг тавина.
3.1.3.1 Дулаан хуваарилах төв, дулаан хэрэглэх систем дулааны шугамын зангилааны тоноглол, хэрэгслийн техникийн тодорхойлолт нь баталгаат зураг төслийн зөвшөөрөгдсөн өгөгдлүүдийн хэмжээтэй тохирох ёстой. Энэ дүрмээр  тусгайлан зохицуулаагүй бусад нөхцөл, шаардлага нь бусад холбогдох норм, дүрмийн шаардлагыг бүрэн хангасан байх;
3.1.3.2 Шинээр холбогдох обьектийн халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн дулаан хангамжийн болон технологийн зориулалттай систем нь батлагдсан зураг төсөл, дулаан дамжуулагч, түгээгчээс өгсөн техникийн нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан байх;

3.1.3.3 Халаалт, хэрэгцээний халуун усны халаагуур дээрх ажлын биеийн температурын зөрүү 6,00С-ээс хэтрэхгүй байх;

3.1.3.4 Дулаан хуваарилах төвд анхдагч хэлхээнээс хоёрдогч хэлхээ рүү өгч буй нэмэлт усны хэмжээ тогтоосон норм хэмжээнээс хэтрэхгүй байх;

3.1.3.5 Дулаан хуваарилах төвд ослоос бусад тохиолдолд анхдагч хэлхээний өгөх шугамаас хоёрдогч хэлхээ рүү ус өгөх, нээлттэй системийн үед хэрэгцээний халуун усны эргэлтийн усыг хүйтэн устай холих зэргээр технологи ажиллагааг зөрчих, батлагдсан зураг төслийн техникийн шийдэлд дур мэдэн өөрчлөлт оруулж дулаан хангамжийн системийн хэвийн ажиллагааг алдагдуулахгүй байх;

3.1.3.6 Дулаан хангамжийн системийн техник тоног төхөөрөмж, шугам хоолойг холбогдох дүрмийн дагуу халаалтын улирал эхлэхээс өмнө даралтаар шахаж туршсан байх;

3.1.3.7 Түгээх сүлжээнд шинээр тавигдсан халаалтын цогц төхөөрөмжийн хэмжих, тохируулах хэрэгслийг (автомат хаалт, шайба, сопло) улирал бүр шалгаж, тооцоо тохируулгыг шинэчлэн тавьж битүүмжлэх;

3.1.3.8 Түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тоног төхөөрөмжүүд дүрмийн 3.1.1.3, 3.1.1.4, 3.1.1.5 заалтыг зөрчсөнөөс гадна дараах нөхцөлд тэдгээрийг төвлөрсөн дулаан хангамжид холбохыг хориглоно. Үүнд:
3.1.3.8.1 Дулаан солилцуурын халах гадаргуу цоорсон, гуурсан хоолой хагарсан, жийргэвч сэтэрч үлээлт үүссэн;
3.1.3.8.2  Ус халаагч дээр температурын түрэлт нэмэгдэж, халах гадаргуугийн дотор талд  зэврэлт, хаг хурдас тогтсоноос дулаан солилцоо нь муудсан;
3.1.3.8.3 Системийн эргэлтийн насос, хүйтэн усны насос, өргөх насосны эргэлт, чадал өөрчлөгдсөнөөс ус халаагчийн хэвийн дулаан солилцоо алдагдсан;
3.1.3.8.4 Хэрэгцээний халуун усны эргэлтийн насосыг бага ачааллын үед зогсоосноос усны хөрөлт, зарцуулалтыг нэмэгдүүлсэн;
3.1.3.8.5 Халаалтын болон хэрэгцээний халуун усны халаагчийн автомат тохируулга, хяналтын хэмжүүр ажилгүй болсноос тоног төхөөрөмжийн ажиллагааны горимыг хянах, тохируулах бололцоогүй болсон.

3.2 Төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэвийн ажиллагааг хангахад бүрэлдэхүүн хэсгүүдийн гүйцэтгэх үүрэг

3.2.1 Төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэвийн ажиллагааг хангахад эх үүсвэр дараах үүрэгтэйгээр оролцоно.
3.2.1.1 Дулаанжуулалтын тоног төхөөрөмжийн ажлын горим (өгөх усны температур, өгөх буцах усны даралт)-ыг Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горимын даалгаврын дагуу барьж ажиллах;
3.2.1.2 Дулааны сүлжээний усны зарцуулалт тогтвортой байгаа нөхцөлд дулааны сүлжээний параметрийн хэлбэлзлийг төв диспетчерийн өгсөн горимын даалгавраас доор заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй байх. Үүнд:
3.2.1.2.1 Сүлжээний өгөх усны температур ±40С                           
3.2.1.2.2 Төв шугамын өгөх шугамын даралт ±5 хувь                   
3.2.1.2.3 Төв шугамын буцах шугамын даралт ±0,2кгх/см2          
3.2.1.2.4 Үйлдвэрт өгөх уурын даралт, температур гэрээнд зааснаас  ±5хувь.

3.2.1.3 Дулаанжуулалтын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг дулаан дамжуулах, түгээх, хангах зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцсон графикийн дагуу хийж гүйцэтгэх;

3.2.1.4 Тоноглолын засвар эхлэх дуусах хугацаа, ажлын шинж чанар, явц байдлын тухай дулаан дамжуулах сүлжээний болон Төв диспетчерт мэдээлж байх;

3.2.1.5 Дулаан дамжуулах сүлжээний диспетчерийн шуурхай ажиллагааны удирдлагын мэдэлд байгаа тоног төхөөрөмжийг зөвхөн тэдний өгсөн шийдвэрийн дагуу ажилд залгаж, таслах;

3.2.1.6 Ажилд болон бэлтгэлд байгаа дулаанжуулалтын тоног төхөөрөмжид аливаа засвар үйлчилгээ хийх тохиолдолд дулаан дамжуулах сүлжээний диспетчерт урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах;

3.2.2 Төвлөрсөн дулаан хангамжийн хэвийн ажиллагааг хангахад дамжуулах сүлжээ дараах үүрэгтэйгээр оролцоно.

3.2.2.1 Хэрэглэгчийн халаалт, хэрэгцээний халуун ус, технологи болон салхивчид хэрэглэх дулааныг тасралтгүй найдвартай хангах;

3.2.2.2 Түгээх сүлжээний дулаан хуваарилах төв, зангилаа, хэрэглэгчийн зангилаанд тавих сүлжээний усны зарцуулалт тохируулах хэрэгсэл (автомат тохируулгын тавил, сопло, шайба)-ийг тооцож бэлтгэн тэдний оролцоотойгоор тавьж битүүмжлэх;

3.2.2.3 Дулаан дамжуулах сүлжээний шугам хоолой, фланцан холболтын жийрэг, компенсаторын чигжээс, хаалт арматурын чигжээс зэрэгт гарсан аливаа гоожилт алдагдлыг нэн даруй илрүүлж арилгах;

3.2.2.4 Газар доорх суваг, камер, худаг доторх ус чийгийг шавхаж хатаах, шугамын хучлага дулаалгыг норгож гэмтээхгүй байх;

3.2.2.5 Дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээнд гарсан ноцтой аваар саатлыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авах шаардлагатай нөхцөлд дулаан хангамжийг урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоох эрхтэй бөгөөд энэ тухайгаа холбогдох бүх байгууллагад (эх үүсвэр, Диспетчерийн үндэсний төв, түгээгч, хэрэглэгчид) яаралтай мэдэгдэх;

3.2.2.6 Дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар хийх, шинэ хэрэглэгч холбох тохиолдолд дулааныг тасалж хязгаарлах тухай ДҮТ, эх үүсвэр, түгээх сүлжээтэй хугацааг тохирч, хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх;

3.2.2.7 Жил бүрийн халаалтын улирал эхлэхийн өмнө сүлжээний бодит байдалтай уялдуулан дараах техникийн баримт бичигт тодотгол хийнэ.
3.2.2.7.1 Дулааны сүлжээний ажлын зураг төсөл;
3.2.2.7.2 Шуурхай ажиллагааны сэлгэн залгалтын схем;
3.2.2.7.3 Дулааны сүлжээний тооцооны схем;
3.2.2.7.4 Дамжуулах шугамын өндөржилт,  пьезометрийн график;
3.2.2.7.5 Хэрэглэгчийн дулааны бодит ачаалал;

3.2.2.8 Дулааны тоног төхөөрөмж шугам сүлжээг халаалтын улиралд бэлтгэх арга хэмжээ авч, шаардлагатай туршилт, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж бэлэн болгох;

3.2.2.9 Дамжуулах, түгээх сүлжээний дулааны алдагдлыг нормативт хэмжээнд барих, сүлжээний нэмэлт усны зарцуулалт, буцах усны температурыг хянах;

3.2.3 Төвлөрсөн дулаан хангамжийн хэвийн ажиллагааг хангахад түгээх сүлжээ нь дүрмийн 3.1.3  заалтаас гадна дараах үүргийг хүлээнэ.

3.2.3.1 Түгээх сүлжээ нь өөрийн эзэмшлийн шугам, системд дулаан зөөгчийг жигд хуваарилах, өгөгдсөн дулааныг бүрэн ашиглах зорилгоор дотоод тохируулга /дулааны зангилаа, халаалтын систем, дулаан хуваарилах төвийн тоног төхөөрөмж/-ыг өөрийн болон мэргэжлийн байгууллагын оролцоотой хийсэн байх;

3.2.3.2 Дамжуулах сүлжээтэй хамтран ус буулгах крант, хаалт арматур, тохируулах, хянах хэмжих хэрэгслүүдийг лацдаж бүрэн бүтэн байлгах;

3.2.3.3 Шугам сүлжээний туршилт болон аваарийн үед дамжуулах сүлжээний шийдвэрээр өөрийн мэдлийн дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээг таслах;

3.2.3.4 Түгээх сүлжээний таслалт, залгалт, туршилт, тохируулгатай холбогдсон захиалгыг дулаан дамжуулах сүлжээний диспетчерт 24 цагийн өмнө өгсөн байх;

3.2.3.5 Дулааны хэрэглээний тогтоосон горимыг мөрдөх, бүх тоноглолын хэвийн ажиллагааг хангах, дамжуулах сүлжээний диспетчерээс өгсөн шийдвэрийг хэрэгжүүлэх, өөрийн ажиллагааны талаарх бодит, үнэн зөв мэдээллийг тогтоосон хугацаанд өгч байх.


3.3. Төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд шуурхай ажиллагааг зохицуулах

3.3.1. Тоног төхөөрөмжийг ажиллуулах, зогсоох, ажиллагааны схемд сэлгэн залгалт хийхэд дараах шаардлагыг баримтална:
3.3.1.1. Төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүд нь өөрийн үндсэн ба  туслах тоног төхөөрөмжийг явуулах, зогсоох болон сэлгэн залгалт хийхдээ дээд шатны диспетчерээс албан ёсны зөвшөөрөл шийдвэр авч байх, харин нарийн төвөгтэй сэлгэн залгалт, хоёроос дээш технологийн дамжлага, аж ахуйн нэгж байгууллага хамтран оролцож гүйцэтгэх ажлыг тухайн байгууллагуудын техникийн удирдлагуудын баталсан хөтөлбөрийн дагуу хамтран гүйцэтгэх;

3.3.1.2. Дулааны схемд хийгдэх нарийн төвөгтэй, тухайлбал удаан хугацаанд үргэлжлэн хийгдэх, томоохон орон зайд байгаа обьектуудыг хамарч хийгдэх, хааяа нэг хийгдэх онцлогтой сэлгэн залгалтын ажилд дараах техникийн үйл ажиллагааг тооцож оруулна;

3.3.1.2.1. Шинээр барьж угсарсан, шинэчлэлт, өөрчлөлт хийсэн үндсэн ба туслах тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулж явуулах;
3.3.1.2.2. Дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээнд гидравлик шахалт, дулааны бусад туршилт, хэмжилт хийх;
3.3.1.2.3. Технологийн болон үйлдвэрийн дулаанжуулалтын авлагын уур болон тэжээлийн усны ерөнхий коллектор, тэдгээрийн холбоос шугамд сэлгэн залгалт хийх;
3.3.1.2.4. Үндсэн ба туслах тоног төхөөрөмжид туршилт хийх, шинэ технологи, шинэ горим ажиллагааны туршилт тохируулгын ажил хийх.

3.3.2. Төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүд дээр тусгай хөтөлбөрөөр хийгдэх бүх төрлийн ажилд урьдчилан захиалга өгч Диспетчерийн үндэсний төвийн ерөнхий диспетчерээс зөвшөөрөл авна.

3.3.3. Төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүд нь өөр өөрсдийн үйлдвэрлэлийн хүрээний дулааны схемийн нарийн төвөгтэйд тооцогдох сэлгэн залгалтын ажлын жагсаалтыг нэгтгэн техникийн удирдлагаар батлуулсан байна. Энэ жагсаалтыг үндсэн тоноглол нэмэгдэж хасагдах, технологийн схем, тоног төхөөрөмжид болон автомат хамгаалалтын схемд өөрчлөлт орох тухай бүрт шинэчлэх шаардлагатай.

3.3.4. Төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн тусгай зөвшөөрөл эзэмшигч бүр дулааны нарийн төвөгтэй сэлгэн залгалтын ажлыг хариуцан удирдаж хийлгэх, хяналт тавих эрх бүхий техникийн удирдах ажилтны нэрсийг гаргаж диспетчерийн шуурхай удирдлагын ажлын байранд тавина.

3.3.5. Сэлгэн залгалт, туршилтын ажлыг гүйцэтгэх хөтөлбөрт дараах агуулга тусгагдсан байна:
3.3.5.1. Сэлгэн залгалт, туршилтын ажлын зорилго
3.3.5.2. Сэлгэн залгалт, туршилт хийгдэх обьектын нэр, ажиллагааны схемийн холболт
3.3.5.3. Сэлгэн залгалт, туршилтын ажлын бэлтгэлийг хангуулах талаар авах арга хэмжээ
3.3.5.4. Энэхүү ажлыг гүйцэтгэх нөхцөл, эхлэх дуусгах хугацаа
3.3.5.5. Хийгдэх техникийн үйлдлийн дэс дараалал, таслах, тохируулах хаалт, шибер, автомат хамгаалалтын түлхүүр товчлуурын байршилт
3.3.5.6. Сэлгэн залгах ажлыг удирдан хийлгэх шуурхай ажиллагааны диспетчер, түүнд хамтран оролцох ажилтны нэр
3.3.5.7. Сэлгэн залгах ажлыг удирдах техникийн хариуцлагатай удирдагчийн нэр, оролцох бусад ажилтны гүйцэтгэх үүрэг, хариуцах асуудал
3.3.5.8. Ажлыг аюулгүй, аваари сааталгүй явуулах талаар авах арга хэмжээний жагсаалт, үүний дотор тоног төхөөрөмж гэмтэх, ажиллагсдын аюулгүй байдал алдагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээг тусгайлан заасан байх.

3.3.6. Төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд шуурхай ажиллагааг дараах байдлаар зохион байгуулан явуулна:

3.3.6.1. Төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн техникийн нэгдмэл үйл ажиллагааг Диспетчерийн үндэсний төвийн шуурхай зохицуулалтын удирдлагын хяналтан доор явуулах;

3.3.6.2. Диспетчерийн үндэсний төвийн шуурхай зохицуулалтын удирдлагын хяналтанд дараах үйл ажиллагаа хамарна;

3.3.6.2.1. Хэрэглэгчийг дулаанаар хангах горимыг хэрэгжүүлэх
3.3.6.2.2. Засварын ажлын захиалга, гүйцэтгэлийг авч үзэх
3.3.6.2.3. Дулааны сүлжээний тогтвортой ажиллагааг хангах
3.3.6.2.4. Дулаан хангамжийн чанарын шаардлагыг хангуулах
3.3.6.2.5. Дулааны хэрэглээний горимд нийцүүлэн хэмнэлттэй ажиллагааг хангах
3.3.6.2.6. Аваари саатлаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд шуурхай арилгуулах арга хэмжээ авах.

3.3.7. Төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсэг бүр шуурхай ажиллагааг дараах чиглэлээр зохион байгуулна;

3.3.7.1. Хоногийн горим ажиллагааг хэрэгжүүлж ажиллах
3.3.7.2. Тоног төхөөрөмжийг залгах зогсоох ажиллагааны схем бүрдүүлэн сэлгэн залгалтууд хийх
3.3.7.3. Засварын ажлын бэлтгэл хангах
3.3.7.4. Тоног төхөөрөмжид шаардлагатай туршилт, хэмжилт хийлгэх
3.3.7.5. Гэмтэл саатлыг илрүүлэн арилгаж, горим ажиллагааг сэргээн тогтворжуулах.

3.3.8. Эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээний диспетчерийн алба нь өөр өөрсдийн хүрээний тоног төхөөрөмжийн техникийн үйл ажиллагааг бие даан удирдан зохион байгуулах, харилцан холбоотой аливаа ажлыг гүйцэтгэхдээ доод шатны диспетчер нь дээд шатныхдаа шууд захирагдах зарчимд тулгуурлан ажиллана.

3.3.9. Диспетчерийн алба бүрийн шууд өөрийн мэдэлд байх тоног төхөөрөмж ба хяналтанд байх тоног төхөөрөмжийг нэг, хоёрдугаар хавсралтын дагуу тогтооно.

3.3.10. Диспетчерийн үндэсний төв, эх үүсвэр, дулаан дамжуулах сүлжээний диспетчерийн шууд мэдлийн хяналтанд байдаг тоног төхөөрөмжид хийгдэх аливаа сэлгэн залгалт, засвар, туршилт тохируулгын ажлыг зөвхөн тэдгээр диспетчерийн зөвшөөрөл, ерөнхий удирдлагын хяналтан дор гүйцэтгэнэ.

3.3.11. Хоёроос дээш эрчим хүчний байгууллагын оролцоотой, нарийн төвөгтэйд тооцогдох сэлгэн залгалтын ажил хийгдэх үндсэн ба дулаанжуулалтын тоног төхөөрөмж нь Диспетчерийн үндэсний төвийн шуурхай диспетчерийн шууд мэдэлд байна.
3.3.12. Диспетчерийн үндэсний төвийн шууд мэдлийн тоног төхөөрөмжид хийгдэх ажлыг батлагдсан хөтөлбөрийн дагуу үндсэн байгууллагын шуурхай ажиллагааны диспетчерийн удирдлаган доор гүйцэтгэнэ. Диспетчерийн үндэсний төвийн диспетчер нь эдгээр хөтөлбөрт ажлын эхлэх хугацааг тогтоож анхаарвал зохих асуудлын талаар ерөнхий шийдвэр өгч, удирдах техникийн ажилтан болон шуурхай ажиллагааны диспетчерээр дамжуулан ажлын явц байдалд хяналт тавьж ажиллана.

3.3.13. Эх үүсвэр, дулаан дамжуулах сүлжээний тоног төхөөрөмжид төвөгтэйд тооцогдох сэлгэн залгалтын ажил нь цахилгаан станц, дулааны сүлжээний нэгдсэн горимын тогтвортой ажиллагаанд нөлөөлөхөөр байвал тухайн тоног төхөөрөмж нь Диспетчерийн үндэсний төвийн диспетчерийн хяналтанд байна.

3.3.14. Диспетчерүүдийн ажлын байрны зааварт тэдгээрийн хоорондын нийтлэг харилцааг тусгасан байна:
3.3.14.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын диспетчер нь Диспетчерийн үндэсний төвийн диспетчерийн шууд удирдлаган дор ажиллах;

3.3.14.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын диспетчер нь ээлж хүлээн авмагц өөрийн хүрээний тоног төхөөрөмжийн үйл ажиллагаатай нарийн танилцаж, нэгж хэсгээс мэдээ авч дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тухайн байгууллагын үйл ажиллагааны тухай шуурхай мэдээг Диспетчерийн үндэсний төвийн диспетчерт өгч байх;

3.3.14.3. Шийдвэр, мэдээ авч өгч буй диспетчерүүд эхлээд нэр хаяг, албан тушаалаа хэлж танилцуулах, авсан шийдвэрийг давтан хэлж зөв ойлгосноо бататгаж байх;

3.3.14.4. Шийдвэрийн биелэлтийг заавал эргэж мэдэгдэх, шийдвэр өгсөн авсан, гүйцэтгээд эргэж тайлагнасан цаг минутыг шуурхай ажиллагааны журналд бичиж байх;

3.3.14.5. Шуурхай ажиллагааны журнал, хоногийн үзүүлэлт мэдээллийг бүрэн гүйцэд хөтөлж тогтоосон цаг тутамд үнэн зөв мэдээ өгч байх;

3.3.14.6. Шуурхай ажиллагааны ажилтан диспетчер нь тогтсон нэр томьёоны хэллэгээр ажил хэрэгч ярилцаж байх;

3.3.15. Ашиглалтад байгаа тоног төхөөрөмжийн засвар, туршилт тохируулга:
3.3.15.1. Ажиллагаанд байгаа дулаан хангамжийн тоног төхөөрөмж, түүний автомат, хамгаалалт, хянах хэмжих хэрэгслийн засвар, туршилт, тохируулгад оруулах асуудлыг тухайн байгууллагын ашиглалтын албанаас өөрийн техникийн удирдлагаар шийдвэрлүүлж, Диспетчерийн үндэсний төвд захиалга өгснөөр хэрэгжүүлнэ. Энэ тухайгаа ТЗЭ-дэд мэдэгдэнэ;

3.3.15.2. Тоног төхөөрөмжид яаралтай хийх хойшлуулшгүй ажил, гэнэтийн эвдрэл гэмтлийн талаарх яаралтай захиалгыг тухайн байгууллагын шуурхай ажиллагааны ажилтан диспетчер дээд шатны диспетчертээ урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр уг тоноглолыг тасалж, зогсоон засвар үйлчилгээний ажлыг нь эхлүүлсний дараа Диспетчерийн үндэсний төвд захиалга өгч болно. Яаралтай захиалга өгөхдөө тухайн ажлын шалтгаан хугацааг тодотгон заасан байна;

3.3.15.3. Ажиллаж байгаа тоног төхөөрөмжийг бэлтгэлд болон засварт оруулах, туршилт тохируулга хийх захиалга батлагдсаны дараа түүнийг таслах, ажил эхлэх зөвшөөрлийг эх үүсвар, дулааны сүлжээний диспетчерээс авбал зохино;

3.3.15.4. Засвар, туршилт тохируулга хийсэн тоног төхөөрөмжийг үндсэн ашиглагч байгууллагын ашиглалтын албанаас хүлээн авч ажилд залган захиалгыг нь хаасан нөхцөлд уг тоног төхөөрөмж ажиллагаанд орсон гэж үзнэ;

3.3.16. Аваари саатлын үед ажиллах дүрэм:
3.3.16.1. Технологийн дамжлага хэсгийн тоног төхөөрөмжид гэнэтийн аваари саатал гарсан тохиолдолд шуурхай ажиллагааны диспетчер нь дараах арга хэмжээг авч ажиллах ёстой:

3.3.16.1.1. Технологийн дамжлагын саатал гэмтлийг цаашид даамжруулан гүнзгийрүүлэхгүй байх, үйлдвэрлэлийн бусад хэсгийн машин техникийг гэмтээхгүй, ажиллагсдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шуурхай авах;
3.3.16.1.2. Гэмтэл саатал гарч таслагдсан тоног төхөөрөмжийн байдлыг тодорхойлж, боломжтой бол түүнийг буцаан ажилд залган ажиллагааны схемийг сэргээх;
3.3.16.1.3. Тухайн дамжлага хэсгийн болон үйлдвэрлэлийн бусад хэсгийн аваари саатлын үеийн ажиллагааны схемийг шинэчлэн боловсруулах;
3.3.16.1.4. Гарсан аваари саатлын талаар Диспетчерийн үндэсний төвийн диспетчерт шуурхай мэдээлэл өгч, авч буй арга хэмжээг танилцуулан өгсөн шийдвэрийг хэрэгжүүлэх;
3.3.16.1.5. Хэрэглэгчийн дулаан хангамжийн тасалдлыг яаралтай сэргээж, дулаан зөөгчийн хэвийн параметрийг хангах арга хэмжээ авах.

3.3.17. Төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн шуурхай ажиллагааны диспетчерийн ажлын байранд аваари саатлын үед ажиллах батлагдсан журмыг тавьсан байх бөгөөд ажилтан энэ журмыг мөрдөж ажиллах үүрэгтэй.

3.3.18. Томоохон хотын дулаан хангамжийн систем, дулааны сүлжээнд гарсан аваари, технологийн саатал гэмтлийг устгах арга хэмжээний төлөвлөгөөг урьдчилан боловсруулж, хот, дүүргийн засаг захиргаатай зөвшилцөн тохиролцсон байвал зохино.

3.3.19. Цахилгааны нэгдсэн сүлжээний мэдлийн тоног төхөөрөмжид гарсан аваари саатлыг устгах ажлыг Диспетчерийн үндэсний төвийн шуурхай ажиллагааны диспетчер, эх үүсвэрийн технологийн дамжлагад гарсан технологийн гэмтэл саатлыг станцын ээлжийн инженер, хотын дулааны сүлжээний тоног төхөөрөмжид гарсан аваари саатлыг устгах арга хэмжээг дулааны сүлжээний диспетчер тус тус хариуцан гүйцэтгэнэ. Үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бусад бие даасан дулааны эх үүсвэрүүд дулааны сүлжээний диспетчерийн шийдвэрийг дагаж биелүүлэх үүрэгтэй.

3.3.20. Технологийн дамжлага хэсэгт аваари саатал гарсан үед ээлж солилцохыг хориглоно. Уг аваари саатлыг устгаж арилгах ажлыг тухайн ээлжинд ажиллаж байсан шуурхай ажиллагааны ээлжийн инженерүүд шууд хариуцан гүйцэтгэнэ.

3.3.21. Аваари саатлын үеийн бүх шатны ээлжийн инженерийн харилцан ярилцсан яриа, өгсөн шийдвэр, хариу авсан мэдээлэл, технологийн дамжлага хэсгийн ээлжийн дарга, дулаан хуваарилах төвийн жижүүрийн өгсөн мэдээг дуут бичлэгээр бичиж баталгаажуулсан байвал зохино. 

3.4. Дулаанжуулалтын системийн горим тохируулга

3.4.1. Эх үүсвэрийн сүлжээний усны төвлөрсөн чанарын тохируулгыг Диспетчерийн үндэсний төв; дамжуулах түгээх сүлжээний усны гидравлик горим, хэрэглэгч хоорондын тоон тохируулгыг дулааны сүлжээ; дулаан хэрэглэгчийн халаалтын горим, халаах хэрэгслийн тохируулгыг хангагч тусгай зөвшөөрөл эзэмшигч / хэрэглэгч/ тус тус хийнэ.

3.4.2. Эх үүсвэрээс түгээх дулааны тохируулга:
3.4.2.1. Эх үүсвэрээс түгээх дулааныг хэрэглэгчийн дулааны хэрэглээний горимд нийцүүлэн төвлөрсөн дулаан хангамжийн системийн онцлог шинж чанарыг харгалзан найдвартай, хэмнэлттэй ажиллах зарчмыг баримтлан тохируулна;

3.4.2.2. Цаг агаарын өөрчлөлт, хоногийн доторхи халуун усны хувьсах хэрэглээтэй дулааны үйлдвэрлэлт түгээлтийг зохицуулах зорилгоор төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэр дээр хийгдэх төвлөрсөн чанарын тохируулгыг дулаан дамжуулах, түгээх сүлжээнд хийгдэх тоон тохируулгатай хослуулж хэрэглэнэ;

3.4.3. Дулааны сүлжээний гидравлик горимын тохируулга:

3.4.3.1. Дулааны сүлжээний гидравлик горимын тохируулга нь тогтвортой ажиллагааны нөхцөлд хэрэглэгч бүрийн тооцоот усны зарцуулалтыг бүрэн хангаж өгөх ёстой. Энэ зорилгоор хэрэглэгч хоорондын дулаан хуваарилалтын төвүүдэд сүлжээний усны боломжит түрэлтийг дараах хэмжээнд байхаар гидравлик горимын тохируулга хийж өгнө. Үүнд:
3.4.3.1.1. Халаалтын системийн үл хамааралтай схемээр, хэрэгцээний халуун усны халаагчийг зэрэгцээ болон холимог схемээр холбож өгсөн нөхцөлд дулаан хуваарилах төв дээр боломжит түрэлт 5м-ээс доошгүй байхаар тохируулна;
3.4.3.1.2. Халаалтын системийг элеваторын зангилаагаар, хэрэгцээний халуун усны халаагчийг 2 үет цуваа схемээр холбосон нөхцөлд хэрэглэгчийн дэргэдэх дулаан хуваарилах төв дээр боломжит түрэлтийг мөн 10-15 м байхаар тохируулна;

3.4.3.2. Дулааны сүлжээний гидравлик горимын байнгын тогтвортой ажиллагааг хангахын тулд түүний өгөх, буцах шугамын усны даралтыг аль болох тогтвортой хэмжээнд барих ба хэлбэлзэл нь доор заасан хэмжээ хязгаараас хэтрэхгүй байна:
3.4.3.2.1. Өгөх шугамын усны даралтын дээд хэмжээг тухайн шугам хоолойн тоноглолын зөвшөөрөгдөх даралтаар, доод хэмжээг дулаан зөөгч биеийн температурыг буцлахааргүй хэмжээнд, хэрэглэгчийн халаалтын системд хоосролт үүсэхээргүй даралтаар тус тус хязгаарлана;
3.4.3.2.2. Өгөх шугамын усны даралтын ажиллагааны үед хэлбэлзэх доод хязгаар нь дулаан зөөгч ажлын биеийн буцлахааргүй температурт харгалзах даралтаас 0.05 МПа (0.5 кгс/см2)-аар их байх шаардлагатай;
3.4.3.2.3. Сүлжээний буцах усны даралтыг хэрэглэгч дээр 0.6 МПа (6кгс/см2)-аас хэтрүүлж болохгүй;
3.4.3.2.4. Буцах шугамын усны доод даралт нь дулаан хангамжийн системийн аль ч хэсэгт гаднаас агаар сорогдож сийрэгжилт үүсэхээргүй илүүдэл даралттай байвал зохино. Сүлжээний насос зогссон үед дулаан хангамжийн системийн дурын цэгт буцах шугамын усны даралт 0.05М Па (0.5кгс/см2)-аас доошгүй байна.

3.4.4. Дулаанжуулалтын усан халаалтын систем дэх дулааны шугам сүлжээний нэмэлт ус нь “Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм”-ийн 4.7.34 дэх заалт, дулааны шугам сүлжээний ус нь мөн дүрмийн 4.7.35 дахь заалтад тусгагдсан чанарын нормыг тус тус хангаж байх ёстой.   

 

 

 

 

 

 

 

 


Нэгдүгээр хавсралт


Диспетчерийн үндэсний төвийн шуурхай удирдлагын шууд мэдэл ба хяналтанд байх тоног төхөөрөмж, тэдгээрт хийх ажлын жагсаалт

Шууд мэдлийн тоног төхөөрөмж  Хяналтанд байх тоног төхөөрөмж
1

2


3

4


5


6

 

7 Цахилгаан станцын зуух, турбиныг явуулж зогсоох
Уурын ба тэжээлийн усны шугам хоолой, тэдгээрийн салбар шугамд хийх сэлгэн залгалт
Уурын авлагын шугам хоолойд хийх сэлгэн залгалт
Дулааны сүлжээний төв шугамд хийх бүх туршилт, гидравлик шахалт
Станцын зуух, турбин болон дулаанжуулалтын тоноглолд хийх туршилтын ажил
Шинээр баригдсан эх үүсвэр, дулаан дамжуулах сүлжээний тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулах үеийн туршилтууд
Дулаан хангамжийн хяналт мэдээллийн  систем 1

2

3

4

5 Үндсэн ба туслах бойлер

Сүлжээний усны насос /СЭН/, сүлжээний тэжээлийн усны насос /ПСЭН/, нэмэлт усны насосууд

Дулааны сүлжээний насос станцууд

Дулаан хуваарилах төв

Ттомоохон дулааны хэрэглэгч, дулааны сүлжээний тодорхой хэсэгт хийх ажил

 


Хоёрдугаар хавсралт

Дулаан дамжуулах сүлжээний шууд мэдэлд байх
тоног төхөөрөмжийн жагсаалт

1. Цахилгаан станцын дулаанжуулалтын бүх үндсэн ба туслах тоноглол
2. Төв шугам ба түүний салаа шугам, зангилаа
3. Насос станц, павильон, тэдгээрийн тоноглол
4. Дулаан хуваарилах төв, тэдгээрийн тоноглол
5. Хэрэглэгчийн дулаан хэрэглэх систем ба зангилаа
6. Дулааны сүлжээний телемеханик, мэдээлэл хяналтын хэрэгсэл