A

A

A

Бүлэг: 1979

ГАРЧИГ

 

НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

ХОЁР.ЦАХИЛГААН ТОНОГЛОЛЫН УГСРАЛТЫН АЖИЛД БЭЛТГЭХ

ГУРАВ.Цахилгаан тоноглолын угсралтын ажил хийх ерөнхий шаардлага

           Контактын холболт

           Цахилгааны утсанд тавих ерөнхий шаардлага

           Кабель ба утсыг ховоо хайрцганд байрлуулах

           Утсыг тулгуурт хөндийрүүлж байрлуулах

           Ган татлага (трос)-нд кабель ба утас байрлуулах

           Барилгын доторхи ба үндсэн барилгын угсралтын утсыг  байрлуулах

           Ган яндан хоолойд кабель ба утас байрлуулах

           Металл биш яндан хоолойд кабель ба утас байрлуулах

           Кабель шугам. ерөнхий шаардлага  

           Сувагласан блокт кабель байрлуулах

           Үйлдвэрлэлийн байр ба кабелийн байгууламжинд кабель байрлуулах

           Ган татлаганд кабель байрлуулах

           Мөнхийн цэвдэгтэй хөрсөнд кабель байрлуулах

           Хүйтний улиралд кабель байрлуулах

           35 кВ хүртэл хүчдэлтэй кабельд муфт хийх

110-220 кВ хүчдэлтэй кабель шугамын угсралтын онцлог

Кабель шугамын хаягжуулалт

35 кВ хүртэл хүчдэлийн гүйдэл дамжуулагч 1кВ хүртэл хүчдэлийн гүйдэл дамжуулагч (шинэн дамжуулагч)

6-35 кВ-ын  хүчдэлийн ил татагдсан гүйдэл дамжуулагч

            Цахилгаан дамжуулах агаарын шугамын дагуу ойд зурвас зам гаргах

            Тулгуурын суурь ба түүний нүхний байгууламж

            Тулгуурыг угсарч босгох

            Шугамын арматур ба тусгаарлагчийг угсрах

            Аянга хамгаалалтын тросс (татлага) ба утас угсрах

            Яндан хэлбэрийн цэнэг шавхагчийг угсрах

            Дэд станц ба хуваарилах байгууламж ерөнхий шаардлага

            Ил ба хаалттай хуваарилах байгууламжийг тоноглох

            Тусгаарлагч

1000 В, түүнээс дээш хүчдэлийн таслуур

1000 В-оос дээш хүчдэлийн богино холбогч, салгагч, хуурай салгуур

Цэнэг шавхагч

Хэмжүүрийн трансформатор

Реактор ба индуцкийн ороомог

Иж бүрэн трансформаторын дэд станц, иж бүрэн, угсармал хуваарилах           байгууламж 

          Трансформатор

          Статик хувиргагч 

          Компрессор ба агаар дамжуулагч 

          Конденсатор ба өндөр давтамжийн холбооны хаалт

1000 В хүртэл хүчдэлийн хуваарилах байгууламж, щитийн удирдлага, хамгаалалт ба автоматик 

            Аккумлятор суурилуулах 

            Цахилгааны хүчний тоноглол суурилуулах цахилгаан машин

            Коммутацийн аппарат 

            Краны цахилгаан тоноглол

            Цахилгаан гэрэлтүүлэг

Тэсрэх дэлбэрэх ба галын аюултай бүсэд цахилгаан тоноглол суурилуулах 

Газардуулгын байгууламж 

 

ДӨРӨВ.

Тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулах ажлыг зохион байгуулах

 

3

4

8

12

14

15

15

16

17

18

20

22

27

28

29

29

30

31

32

33

34

 

35

35

36

38

43

44

47

47

48

49

50

51

52

52

53

54

 

54

55

55

57

57

 

57

60

61

62

63

64

64

 

 

67

 

 

ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН БАЙГУУЛАМЖИЙН

УГСРАЛТЫН ДҮРЭМ

 

Энэхүү дүрмээр эрчим хүчний барилга байгууламжийг шинээр угсрах, өргөтгөж шинэчлэх, 750 кВ хүртэл хүчдэлтэй ашиглагдаж буй цахилгааны дэд станц, хуваарилах байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, 220 кВ хүртэл хүчдэлтэй кабель шугам, реле хамгаалалт, хүчний тоног төхөөрөмж, дотор болон гадна гэрэлтүүлэг, газардуулгын байгууламжийн цахилгаан техникийг шинэчлэн тоноглох, засварлах, угсрах ажлыг зохицуулна.

Дүрмийг цахилгаан техникийн байгууламж, тоног төхөөрөмжийн зураг төсөл боловсруулах, шинээр барьж байгуулах, өргөтгөх, тэдгээрийг өөрчлөх, ажиллаж буй үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлэхэд өмчийн харьяалал харгалзахгүйгээр бүх аж ахуйн нэгж,  байгууллагуудад мөрдөнө.

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1. Цахилгаан техникийн байгууламжийн засвар, угсралтын ажлыг зохион байгуулахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм, дүрэм, стандарт, холбогдох техникийн нөхцөлийн шаардлагыг баримтална.

 

1.2. Цахилгаан техникийн байгууламжийн засвар, угсралтын ажлыг хэрэгжүүлэхдээ холбогдох ажлын зураг, даалгавар, цахилгаан техникийн үндсэн тоноглолын иж бүрэн зураг, цахилгаан хөдөлгүүрийн ажлын баримт бичиг, мөн зураг төсвийн байгууллагаас стандарт бус тоног төхөөрөмжид, үйлдвэрлэгчээс технологийн тоног төхөөрөмжид гүйцэтгэсэн ажлын баримт бичгийг тус тус баримтална. 

 

1.3. Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэхдээ үндсэн зангилааны ба барилгын иж бүрдлийг эвсэлдүүлэн нийцүүлэх аргыг хэрэглэнэ. Тухайн зангилаанд нийлүүлэгдэж ирсэн тоног төхөөрөмжийг угсрах, өргөтгөж суурилуулахдаа тэдгээрийг засах, зүсэх, огтлох, өрөмдөх болон бусад аргаар тааруулж тохируулж болохгүй. Ажил гүйцэтгэхээр баримт бичиг хүлээн авахдаа түүнд тусгагдсан цахилгаан техникийн байгууламжийн угсралтад тавигдах шаардлага, технологийн тоног төхөөрөмжийг суурилуулах зориулалтын гулсуур зам, кабель шугам тавих механикжуулалт зэргийг хянаж шалгана.

 

1.4. Цахилгаан тоноглолын угсралтын ажлыг хоёр шаттайгаар гүйцэтгэнэ.

 

1.4.1.Нэгдүгээр шатанд барилгын дотор болон байгууламжийн тулгуур бүтцийн цахилгаан тоног төхөөрөмж, шинийг холбох, кабелийг сонгож суурилуулах, цахилгаан гүүрэн краныг угсрах, цахилгааны утаснуудад ган, хуванцар яндан хоолой тавих, тусгаарлах, далд утас угсрах, газардуулгын сүлжээ болон гадна кабелийн сүлжээ тавих ажлуудыг гүйцэтгэнэ. Энэ шатанд барилга байгууламжийн үндсэн барилгын ажлыг нэгдсэн графикаар гүйцэтгэх ба суурилагдсан тоног төхөөрөмжийг бохирдолт, гэмтлээс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

 1.4.2.Хоёрдугаар шатанд сонгон авч угсарсан цахилгаан тоноглолын кабель, шинийн холболтуудыг тэдгээрийн оруулгуудтай утас, кабелиар холбоно. Барилгын өнгөлгөө, тусгаарлагын ажлыг гүйцэтгэсний дараа сантехникийн байгууламжийн угсралт, технологийн тоноглол, цахилгаан хөдөлгүүр, бусад цахилгаан тоноглолыг суурилуулах, технологи, эрүүл ахуйн зориулалттай яндан хоолой, салхивчийг угсарна. Угсралтын байгууллагаас алслагдмал жижиг барилга байгууламжид нэг, хоёрдугаар шатны угсралтын ажлыг явуулын иж бүрэн бригадаар гүйцэтгүүлнэ.

 

1.5. Цахилгаан тоног төхөөрөмж, эдлэл, хийц, материалыг тухайн ажлын гүйцэтгэгч байгууллагатай тохиролцсон хуваарийн дагуу нийлүүлэх бөгөөд урьдчилан иж бүрнээр тусгайлан эвсэлдүүлэх шаардлагатай цахилгаан тоноглолын төхөөрөмж, эдлэл, хийц, материалыг заавал эхний ээлжинд нийлүүлэхээр төлөвлөнө.

 

1.6. Угсралтын байгууллага нь цахилгаан техникийн байгууламжийн тоноглолыг угсарч нэг бүрийг турших ба захиалагчид уг цахилгаан төхөөрөмжийг ашиглалтын горимд оруулах нөхцөл бүрдсэн талаар мэдэгдэнэ. Холбогдох туршилтын актанд техникийн комисс гарын үсэг зурна.

 

1.7. Барилга байгууламжийн цахилгаан тоноглол, тоног төхөөрөмжийн угсралтын явцад тухайн гүйцэтгэгч барилгын ажлын тэмдэглэл (талбайн журнал)-ийг зохих ёсоор хөтөлж, ажил дууссаны дараа захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.  

Туршилтын протокол, ажлын акт, холбогдох баримтыг “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу бүрдүүлнэ.

 

ХОЁР. ЦАХИЛГААН ТОНОГЛОЛЫН УГСРАЛТЫН АЖИЛД БЭЛТГЭХ

 

2.1. Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын ажлыг энэхүү дүрмийн дагуу заавал бэлтгэнэ.

2.2. Байгууламжид ажил хийж эхлэхийн өмнө дараах арга хэмжээнүүдийг заавал гүйцэтгэсэн байх ёстой.

а/ Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас баталсан тушаал, шийдвэр, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч байгууллагуудын хоорондын харилцааны журам, их барилгын ажлын гэрээ, хэлцлийн тухай дүрмээр тодорхойлогдсон уг ажлыг хийж гүйцэтгэх хугацаа, ажлын баримт бичгийг хүлээлцсэн байна.

б/ Овор ихтэй, хүнд, нүсэр хэмжээтэй цахилгаан тоноглолын угсралтын ажлын удирдагч, нийлүүлэгч талын мэргэжилтнүүдийн оролцоо, угсрах тоноглолын жагсаалт, тоноглол, эдлэл, хийц материалыг тээвэрлэх, нийлүүлэх нөхцөл, хийх ажлын технологийн дараалал бүхий графикийг талууд зөвшилцөнө.

в/ Үйлдвэрлэлийн бааз, инженер техникийн ажилтан, бригадын ажиллагсдын ажлын байр, ашиглах материал, багаж хэрэгслийн хадгалалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон хүрээлэн байгаа орчныг хамгаалахтай холбогдсон норм дүрэм, стандартын шаардлагыг хангуулахад чиглэгдсэн арга хэмжээг заавал урьдчилан авна.

г/ Ажил гүйцэтгэх төсөл боловсруулж, инженер техникийн ажилтан, бригадын ажиллагсдад тухайн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон баримт бичиг, төсөв, ажил гүйцэтгэх техник зохион байгуулалтын шийдвэр, төслийг танилцуулна.

д/ Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэхдээ тухайн талбайг энэхүү дүрэм болон хүрээлэн буй орчин, галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын норм, дүрмийн арга хэмжээг урьдчилан төлөвлөснөөр  гүйцэтгэж, актаар хүлээн авна.

е/ Барилгын ерөнхий ба туслах ажлыг ерөнхий гүйцэтгэгч гүйцэтгэнэ. Ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч байгууллагын хоорондын харилцааны тухай журмыг урьдчилан тохирсон байна.

2.3. Их барилгын ажлын гэрээ хэлцлийн тухай дүрэм, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч байгууллагын хоорондын харилцааны тухай журмын дагуу угсралтын ерөнхий гүйцэтгэгчид тоноглол, эдлэл, хийц материал ба техникийн баримт бичгийг заавал шилжүүлнэ.

2.4. Тоноглолыг угсралт хийхэд зориулан хүлээн авмагцаа түүний иж бүрдэлд задлалгүйгээр үзлэг, шалгалт хийж, бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэгчийн чанарын баталгаат хугацааг шалгана.

2.5. Дамартай кабелийн гадна байдалд захиалагчийн оролцоотойгоор заавал үзлэг хийж шалгасан байх ёстой. Шалгалтын үр дүнгээр акт үйлдэж албажуулна.

2.6. Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон хийцийг хүлээн авахдаа бүтээгдэхүүний хэмжээ, суурь, ган хийцийн байдал, гадаргуугийн чанар, гадаад байдал зэрэг үзүүлэлтүүд нь Цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БНбД 43-101-03 болон MNS 5612:2006, MNS 5871:2008, MNS 4232:2011, MNS 4233:2007 стандартуудын шаардлагыг хангасан байх ёстой.

Төмөр бетон хийцийг хэвийн бус орчинд суурилахаар бол гадаргуу дээр чийг хөндийрүүлэгч тавигдсан эсэхийг шалгана.  

2.7. Нийлүүлэгдсэн хөндийрүүлэгч, шугамын арматур нь улсын стандарт, техникийн нөхцлийн шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Хөндийрүүлэгч, шугамын арматурыг хүлээн авахдаа тэдгээрийн багц бүрийн чанарыг үйлдвэрийн дагалдах паспортын үзүүлэлттэй харьцуулан шалгана. Шалгалтын явцад хөндийрүүлэгчийн гадаргуу нь цууралт, хэв гажилтгүй, хагархай ирмэггүй, дэлбээ, паалангийн гэмтэлгүй, ган арматур, шаазан, цементэн хийцийн эргэлт хөдөлгөөн чөлөөтэй байна. Харин шугамын арматур цууралт, гажилтгүй, дэлбээ, цайрдлага, эргээсийн гэмтэлгүй байх ба цайрдлагын бага зэргийн гэмтлийг будаж болно.

2.8. Цахилгаан тоноглолыг тээвэрлэх явцад үүссэн гэмтэл, согогийг холбогдох шаардлагын дагуу устгаж арилгуулна.

2.9. Угсралтын ажилд хэрэглэх цахилгаан тоноглол, эдлэл, хийц материалыг стандарт, техникийн нөхцлийн шаардлагад нийцүүлэн хадгална.

2.10. Стандарт, техникийн нөхцлөөр тогтоосон нормативт хадгалах хугацаа хэтэрсэн цахилгаан тоноглолд үзлэг хийж, угсралтын өмнөх засварт оруулан гэмтлийг арилгаж, туршилт хийсний дараа угсарч ашиглана. Засварын ажлын акт үйлдэж, тухайн тоноглолын паспорт, дагалдах баримт бичигт заавал бичиж тэмдэглэнэ.

2.11. Кабелийн хонгил, суваг, зоорийн давхарт томоохон шугам сүлжээ, тоноглолын угсралтын ажлыг эхлүүлэхээс өмнө тухайн ажлын зураг, төсөвт төлөвлөгдсөн галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат дохиолол суурилуулах, автомат гал унтраагч системийн техникийн усны шугам хоолойг угсрах ажлыг урьдчилан төлөвлөж хэрэгжүүлсэн байх ёстой.

2.12. Цахилгаан байгууламжинд байгаа цахилгаан тоноглол хуваарилах байгууламж, дэд станц, удирдлагын самбар, машин болон аккумляторын өрөө, кабелийн хонгил, суваг, зоорийн давхар нь зохих налуутай, сувагласан шуудуутай, шалны шавардлага, будаг, өнгөлгөө нь чийгэнд тэсвэр бүхий хөндийрүүлэгтэй байх ёстой. Деталийн суурь, налуугийн хэмжээг норм шаардлагын дагуу тогтоон угсралтын ам, нүх, сувгийг онгорхой үлдээнэ.

Ачаа өргөх, шилжүүлэх механизм, байгууламжийг төсөлд төлөвлөснөөр угсарна. Бүх байрны цахилгааны түр гэрэлтүүлэг, яндан хоолой, кабель орох ам, нүх, ховил, суурь болон яндан хоолойн эвлүүлгэнд хийгдэх ажлыг батлагдсан зургийн даалгаврын дагуу гүйцэтгэнэ. Бүх өрөөнүүдэд түр гэрэлтүүлгийн тэжээлийг оруулсан байх ёстой.

2.13. Барилга байгууламжид халаалт, хөргөлтийн системээс гадна өндөрт байрлах цахилгаан гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг угсрах, засварлахад зориулан дүүжин тааз, гүүр, тавцанг төлөвлөнө. Түүнчлэн 100 кг, түүнээс дээш жин бүхий олон чийдэнтэй гэрэлтүүлэг (өдрийн гэрэл)-т бүтээцийн бэхэлгээ хийнэ. Барилгын ажлын зурагт тусгагдсанаар барилга байгууламжийн гадна, дотно талд кабель шугам татахад зориулан төмөр буюу асбест* цементэн яндан хоолой суурилуулна.   

2.14. Цахилгаан машины суурийг энэхүү дүрэм болон БНбД 3.02.01-90-ын шаардлаганд нийцүүлэн агаарын хөргөлт, салхивчийн тоноглолын барилгын угсралт, өнгөлгөөний ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгнө.

2.15. Тулгуурын суурийн гадаргуугийн анхны цутгалтын хонхор 10 мм-ээс ихгүй, 1:100 хүртэл налуу байхыг зөвшөөрнө. Нэмэлт цутгалтыг тооцолгүйгээр барилгын хэмжээсийн хэлбэлзэл: тэнхлэгүүдийн хэмжээ төлөвлөснөөс нэмэх 30  мм, суурийн гадаргуугийн өндрийн тэмдгээс (өндөрт булсан шороог тооцохгүйгээр) хасах 30 мм, дээш гарах өндрийн хэмжээ төлөвлөснөөс хасах 20 мм, нүхнүүдийн хэмжээ нэмэх 20 мм, нүхнээс дээш гарах бэхэлгээний тэмдгээс хасах 20 мм, анкерын тэнхлэгүүд төлөвлөснөөс ±5 мм, анкерыг тавихад тэнхлэгүүд төлөвлөснөөс ±10 мм, анкерын бэхэлгээний дээд тэмдгээс боолт нь ±20 мм-ээс ихгүй байх ёстой.

2.16. Суурийг хүлээн авахад цахилгаан тоноглолын суурилуулсан угсралтын удирдагч мэргэжилтнүүд, хамтарсан байгууллагуудын төлөөлөгчдийг татан оролцуулна.

2.17. Аккумляторын байрны өнгөлгөөний ажил дууссаны дараа хана, тааз, шаланд хүчил шүлтэд тэсвэртэй түрхлэг заавал хийх ёстой. Мөн дулаацуулга, салхивч, усны хоолой, сувагжилтын  системийн угсралт хийж ажиллуулан шалгана.

2.18. 35 кВ түүнээс дээш хүчдэлийн ил хуваарилах байгууламжийн угсралтыг гүйцэтгэгч  байгууллага нь цахилгаан тоноглолын угсралтын ажил эхлэхийн өмнө ИХБ-ийн эргэн тойрныг хамгаалж, хаалт (хашаа) болон цахилгаан тоноглолын сууриуд, шиний ба шугамын багануудыг босгож, байгууламжинд орох, гарах, явах замууд, аваарийн үеийн тосны цацалтыг цуглуулах сав (резервуар), газар доорх

* Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 176 дугаар тогтоолоор асбестийг “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д оруулж хэрэглээг үе шаттайгаар хязгаарлахаар шийдвэрлэсэн.

 

байгууламж, дэвсгэрийн газрын тэгшилгээг заавал хийсэн байх ёстой. Порталын

хийц, тоноглолын суурь, гирлянд хөндийрүүлэгч ба тоноглол бэхлэх зайлшгүй шаардлагатай бэхэлгээний деталиудыг суурилуулах ажлыг төсөлд төлөвлөснөөр заавал хийсэн байх ёстой. Кабелийн туннель, суваг хийхдээ кабелийн хийц деталиудын бэхэлгээнүүдийг заавал суурилуулж тавьсан байх ёстой. Түүнчлэн усны хоолой, галаас хамгаалах байгууламж бусад төсөлд төлөвлөсөн байгууламжийг хийж заавал дууссан байх ёстой.

2.19. 330-750 кВ-ын хүчдэлтэй дэд станц ба ил хуваарилах байгууламжийн барилга нь төсөлд төлөвлөсөн тооцооны хугацаанд түүний угсралтын ажил бүрэн жигд өрнөхөөр тогтооно.

2.20. 1000 В хүртэл ба түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын байгууламжийн цахилгаан тоноглолын угсралтын ажлыг  эхлүүлэхээс өмнө Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт БНбД 3.01.01-86 дүрмийн дагуу бэлтгэл ажлыг заавал хангуулсан байх ёстой. Тухайлбал:

Байгууламжийн эд материалыг барилгын даамлын хэсгүүдэд хүргэх, ажлын байранд байрлуулах, тоноглол, материалыг түр агуулахад төвлөрүүлэх, угсралтын талбай, гүүр, түр замыг бэлэн болгосон байх;

Гудамж, зам талбайг засаж тэгшилсэн байх;

Төлөвлөгдсөн агаарын шугамын трасс (чиглэл)-т орсон буюу ойролцоо газарт ажил гүйцэтгэхэд саад болж буй байгууламжийг буулгах, инженерийн байгууламжтай огтолцсон хэсэгт заавар зөвлөмж өгөх ажлыг хэрэгжүүлсэн байх;

2.21. Кабелийн трасс тавихдаа эхлээд түүний хэмжээг гаргана. Үүнд:

Кабелийн шуудууны усыг соруулж, чулуу, шороо, барилгын хогийг зайлуулж цэвэрлэнэ. Зөөлөн хөрстэй кабелийн шуудуу нь хагалсан буюу бол дэр тавина. Кабелийн трасстай огтлолцсон зам, бусад инженерийн байгууламж, тавьсан яндан хоолой, хөрсний байдалд протокол бичнэ.

Кабелийн шуудуу тавьж дууссаны дараа цахилгаан тоноглол угсралтын байгууллага газар шорооны далд ажлын акт бичиж танилцуулах ба кабелийг тавьсаны дараагаар шуудууг булна.

             2.22. Эвсүүлэг (блок) суваг бүхий трассанд кабель шугам тавихдаа дараах шаардлагыг заавал хангасан байх ёстой. Үүнд:

Суурилагдсан эвсүүлгийн гүн нь төслийн тэгшитгэлийн тэмдэгтийг бариулсан байх;

Төмөр бетон блок ба яндан хоолойн уулзварын хөндийрүүлэлт чийглэгт тэсвэртэй байх ба трассын тавилт нь тэгш зөв байдлыг хангасан байх;

Суваг нь бат бэх суурьтай, цэвэр байдлыг хангасан байх;

Худагны нүх давхар таглаатай (доод таглаа нь түгжээтэй) дотор хана нь орох төмөр шаттай буюу дэгээтэй хийгдсэн байх ёстой.   

            2.23. Кабель байрлуулах тавцан дамжуулга барих үед түүний тулгуурын (баганы) хийц  ба алслалтыг төсөлд төлөвлөснөөр суурь элементэнд кабелийн ролик (өнхрүүлэг), тойрох байгууламж бусад хэрэгсэл тогтоож заавал хийсэн байх ёстой.

            2.24. Ерөнхий гүйцэтгэгч орон сууцны барилгын цахилгаан тоноглолын угсралтын ажлыг бэлэн болгон хүлээлгэн өгөхдөө нийт барилгын секц давхар, тасалгаа бүрээр заавал үзүүлж хянуулна. Төмөр бетон, гипсон бетон, керамзит бетон панелээр өнгөлсөн хананы дотор панель ба үндсэн биш хана, төмөр бетон багана, заводод үйлдвэрлэсэн ригелд ажлын зургийн дагуу угсралтын утас, хоолой явуулах хөндий, суваг, хонх, түүний дардаг товруу, таслуур, шигтгэх залгуур зэргийг тогтоож байрлуулах деталиудыг заавал суурилуулж хийсэн байх ёстой. Сувгийн ба бэхжүүлсэн металь биш хоолойн оролтын хөндлөн огтлолын талбай нь ажлын зурагт зааснаас 15 хувиас их ялгаатай байж болохгүй. Зэрэгцэж тавигдах барилгын хийцүүдийн уулзваруудад үүр, нүхний шилжилтийн алдац 40мм-ээс их байж болохгүй.

             2.25. Барилгын байгууламжийг хүлээлгэн өгч байгаа цахилгаан тоноглолын угсралтын ерөнхий гүйцэтгэгч нь цахилгаан шугам сүлжээний цахилгаан тоноглолын угсралтанд хэрэгтэй суурь, цахилгааны утасны яндан хоолой, тогтоогч эдлэл, нүх, ховил, хөндий үндсэн болон үндсэн биш хана, будах, дахин будах зэрэг ажлуудыг архитектур барилгын зурагт төлөвлөснөөр заавал хийх ёстой. Заасан нүх, ховил, хөндий, суурийг барилгын хийц хийх үед үлдээхгүйгээр ерөнхий гүйцэтгэгч архитектур-барилгын зургийн дагуу гүйцэтгэнэ. Зураг боловсруулахад тооцож оруулаагүй бөгөөд түүнийг төлөвлөж бэлтгэх технологийн нөхцөл боломжгүй 30 мм-ээс бага голчтой нүх гаргахыг (үндсэн ба туслах хана шпилек, янз бүрийн тулж-татах штырь хийц тогтоох) цахилгаан тоноглол угсрагч байгууллага газар дээр нь гүйцэтгэнэ. Ерөнхий гүйцэтгэгч цахилгаан тоноглолын угсралтын ажил гүйцэтгэсний дараа нүх, хөндий, ховил зэргийг таглах үүрэгтэй.

              2.26. Трансформаторын суурийг хүлээн авах үед трансформаторыг гулсуураар шилжүүлэхэд татах байгууламжийг бэхлэх анкрууд, дугуйн гулсуур тавих домакрат байрлуулах суурийг дугуйг нь эргүүлэх үед зөв тавигдсан эсэхийг шалгана.

 

ГУРАВ. ЦАХИЛГААН ТОНОГЛОЛЫН УГСРАЛТЫН АЖИЛ

ХИЙХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

 

              3.1. Цахилгаан тоноглолыг суурилуулах, өргөх, зөөх, ачих, буулгах үед түүнийг гэмтлээс хамгаалах арга хэмжээ заавал авсан байх ёстой. Хүнд жингийн цахилгаан тоноглолыг тээвэрлэх үед түүний урьдчилан хийгдсэн зориулалтын деталь, дэгээг ашиглаж найдвартай аргамжилж, хөдөлгөөнгүй бэхлэх буюу үйлдвэрлэсэн үйлдвэрийн заавраар гүйцэтгэнэ.

             3.2. Цахилгаан тоноглолыг угсрах үед задлах, засвар хийхийг хориглоно. Онцгой тохиолдолд үндэсний ба салбарын стандарт, техникийн нөхцөлд урьдчилан заасан, зөвшилцөж тогтоосон журмаар гүйцэтгэнэ. Үйлдвэрлэсэн үйлдвэрийн тавьсан ломбыг авч тоноглолыг задлахыг хориглоно.

            3.3. Цахилгаан тоноглол, кабелийн бүтээгдэхүүн гажилтанд орсон буюу хамгаалах бүрхүүл нь гэмтсэн бол гэмтлийг устгах хүртэл угсрахыг  хориглоно. Гэмтлийг устгахдаа тогтоосон журмаар гүйцэтгэнэ.

           3.4. Цахилгаан тоноглолын угсралтын ажил хийх үед цахилгаан тоноглолын угсралтын ажлын иж бүрэн нормын тусгай багаж, түүнчлэн энэ ажилд зориулсан механизм, хэрэгсэл хэрэглэнэ.

           3.5. Тулгуурын хийцийн чанар ба бэхэлгээний эд ангийг суурилуулах шинэн утас, ховоо, хайрцаг өлгөх зориулалтын щит (самбар), удирдлагын пост, хамгаалах-залгах аппарат гэрэлтүүлэг зэргийг заводод үйлдвэрлэсэн, угсрахад дээд зэргийн бэлэн хялбар байдлыг хангасан (эдлэл нь гагнуур хийхгүй, хамгаалах өнгөлгөө түрхлэгтэй, механик боловсруулалт, хөдөлмөр зарцуулалт их шаардагдахгүй)  эдлэл, бэхэлгээ хэрэглэнэ. Тулгуур (тулц) хийцүүдийг бэхлэхдээ барилгын элементүүдэд тавигдсан деталиудтай гагнах буюу бэхэлгээний хийцээр (хадаас, штырь, шпильк гэх мэт) бэхлэнэ.  Тулгуурын хийцийг бэхлэх арга нь ажлын зурагт зааснаар гүйцэтгэнэ.

           3.6. Хуваарилах байгууламжийн гүйдэл дамжуулах шин, газардуулгын шин, агаарын шугамын утасны өнгө ялгалтыг төсөлд тусгасан холбогдох заалтаар гүйцэтгэнэ.

          3.7. Цахилгаан тоноглолын угсралтын байгууллага барилга-угсралтын ажил хийх үед MNS4284-2006 ба барилга угсралтын ажил гүйцэтгэх үеийн галын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг биелүүлнэ. Объектыг ашиглалтын горимд орох үед галын аюулгүй байдлыг захиалагч хангах үүрэгтэй.

 

КОНТАКТЫН ХОЛБОЛТ

 

          3.8. Цахилгаан тоноглолын гаргалгааны шинэн холболтын цуглуулгын утас, кабель, суурилагдсан эдлэлийн контактын холболт нь стандартын шаардлага хангасан байх ёстой.

          3.9. Кабель ба утасны холболтын хэсэгт дахин залгаас хийх боломжийг хангасан кабель ба утасны нөөцтэй байхаар урьдчилан төлөвлөнө.

           3.10. Салаалсан холболт хийх хэсэгт засвар, үзлэг хийхэд хүрэлцэхүйц боломжтой хийсэн байх ёстой. Салаалсан холболтын хэсэгт хөндийрүүлэлт нь кабель ба утасны холболтын хөндийрүүлэлттэй ижилхэн шаардлага хангасан байх ёстой. Кабель ба утасны салаалсан холболтын хэсэгт механик хүчээр туршиж болохгүй.

           3.11. Тослогдсон цаасан хөндийрүүлэгтэй кабелийн судасны төгсгөлийг кабелийн тослогдсон тос шүүрэхийг хориглосон нягтруулсан гүйдэл дамжуулагч арматур (төгсгөвч)-өөр гүйцэтгэнэ.

          3.12. Салаалсан шинэн холболтыг задардаггүй байдлаар гагнуураар гүйцэтгэнэ. Шинэн холболтын уулзвар хэсэгт задардаг байдлаар хийх шаардлагатай үед болт буюу шахагч хавтангаар гүйцэтгэнэ. Задардаг уулзваруудын тоо хамгийн бага байх ёстой.

          3.13. 20 кВ хүртэл хүчдэлтэй агаарын шугамын утасны холболтыг дараахи байдлаар гүйцэтгэнэ.

  1. Өнцгийн тулгуур анкерын хөвөрсөн гогцоог анкерын ба салбарлалтын шаантлагч, холболтын зууван хавчаараар халуун гагнуурын патроны тусламжтай шахах аргаар угсарна. Харин янз бүрийн маркийн хөндлөн огтлолын талбайтай утаснуудыг хавчаараар преслэгч (шахагч) аппаратаар гүйцэтгэнэ.

б) Алгаслалтын дундах холболтыг зууван хавчаараар мушгиж эргүүлэх     аргаар гүйцэтгэнэ. Нэг утастай утсыг мушгиж эрчлэх замаар холбохыг зөвшөөрнө. Нэг утастай утасны уулзварыг гагнахыг хориглоно.

           3.14. 20 кВ-аас дээш хүчдэлтэй агаарын шугамын утасны холболтыг заавал дараахи байдлаар гүйцэтгэнэ.

          а) Өнцгийн тулгуур анкерын хормойн (шлейф) 240 мм², түүнээс дээш хөндлөн огтлолтой ган голчтой хөнгөн цагаан утсанд холбохдоо халуун гагнуурын патрон ба энерги дэлбэрэлтийн тусламжтай преслэн шахах;

          500 мм² түүнээс дээш огтлолтой ган голчтой хөнгөн цагаан утсанд холбохдоо пресслэгч холболтын тусламжтай;

          янз бүрийн маркийн утсанд холбохдоо болтон хавчаараар; хөнгөн цагаан хайлштай утсанд холбохдоо зууван холболтын буюу гогцоог өмсгөх хавчаараар шахах аргаар  угсрана.

          б) Алгасалтын дундах холболтыг: 185 мм² хүртэл огтлолтой ган голчтой хөнгөн цагаан утсанд ба 50 мм² хүртэл огтлолтой ган уян троссыг холбохдоо зууван холболтоор мушгиж эрчлэх аргаар угсарна. 70-95 мм² огтлолтой ган уян троссыг зууван холболтоор шахах буюу пресслэх аргаар угсарч, төгсгөлийг нь нэмэлт халуун гагнуураар гүйцэтгэнэ. 240-400 мм² огтлолтой ган голчтой хөнгөн цагаан утсанд холболтын хавчаараар үргэлжлүүлэн жигд нягтруулан пресслэх аргаар ба энерги дэлбэрэлтийн тусламжтай пресслэн шахна. 500 мм² түүнээс дээш огтлолтой ган голчтой хөнгөн цагаан утсанд холболтын хавчаараар үргэлжлүүлэн жигд нягтруулж пресслэх аргаар угсарна.

          3.15. 35-120 мм² хөндлөн огтлолтой зэс ба ган зэс уян тросс, түүнчлэн 120-185 мм² огтлолтой хөнгөн цагаан утсыг контактын сүлжээнд холбохдоо хавчаарын хооронд холболтын хөндлөвч хийж, зууван холболтоор угсрана. 50-95 мм² огтлолтой ган зэс уян троссын уулзварт шаантлагч хавчаарын хооронд холболтын хөндлөвч хийхийг зөвшөөрнө.

 

ЦАХИЛГААНЫ УТСАНД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

 

           3.16. Энэхүү дүрмийн хэсэг нь барилга байгууламжийн гадна дотор талын 1000 В хүртэл хүчдэлтэй хувьсах ба тогтмол гүйдлийн хүчний, гэрэлтүүлгийн хоёрдагч хэлхээний цахилгаан тоноглолын цахилгаан утасны угсралтанд дараахи бүх төрлийн огтлолын хөндийрүүлэлттэй угсралтын утаснууд ба 16 мм² хүртэл огтлолтой резин буюу пласстмасс хөндийрүүлэлттэй төмөр хуяггүй кабель түгээмэл хэрэглэнэ.

           3.17. Хяналтын кабелийн угсралтыг 3.56-3.106 заалтын шаардлагыг тооцож гүйцэтгэнэ.

           3.18. Хамгаалалттай, хамгаалалтгүй утаснууд ба төмөр хуяггүй кабель нэвтэрч байгаа хана, давхар хоорондох хучилт нь шатамхай биш бол яндан хоолой буюу ховил, хайрцагласан замаар, харин шаталтанд тэсвэргүй материалтай бол ган хоолойгоор явуулна. Хананы ховил, хучилтыг ашиглалтын процесст түүнд гэмтэл, эвдрэл гарахгүй байхаар хөвөөлж хийх ёстой. Хана, хучилтаар нэвт кабель, утас явуулахдаа түүний оролт буюу гаралтанд утас, кабелиудын хооронд завсар ба хоолой хийж утас, кабель жингээрээ хөнгөн явахаар хийнэ. Яндан хоолойны тал бүрд нягтруулалт хийнэ. Металь биш яндан хоолойг ил тавьж дотор нь утас ба кабель тавьсаны дараа шууд түүний оролтонд шатахгүй материалаар галын хамгаалалт заавал хийж бөглөнө. Яндан хоолойнуудын хооронд ба барилгын хийц (2.25 заалтыг хар), түүнчлэн яндан хоолойд байрлуулсан кабель ба утаснуудын хооронд завсартай суулгаж хоолойг бөглөнө. Шатахгүй материал нь барилгын зохих хийц, галд тэсвэртэй байдлыг заавал хангасан байх ёстой.

 

КАБЕЛЬ БА УТСЫГ ХОВОО ХАЙРЦГАНД БАЙРЛУУЛАХ

 

           3.19. Ховоо хайрцагийн хамгаалалтын зэрэглэл ба түүний хийц, түүнчлэн ховоо хайрцаганд кабель ба утас тавих арга нь зураг төсөлд зааснаар хийх ёстой.

           3.20. Хайрцагийг тогтоох арга нь түүнд чийг нэвчиж орохгүйгээр хийх ёстой. Ил утсанд хэрэглэдэг хайрцаг нь өргөх бариултай онгойлгох таглаатай байна.

           3.21. Далд угсралтын ажилд битүү онгойдоггүй хайрцаг хэрэглэнэ.

             3.22. Ховоо хайрцагт тавигдсан кабель, утасны ховоо хайрцагийн эхэнд ба төгсгөлд түүнчлэн цахилгаан тоноглолд холбох, мөн кабелийн шуудууны эргэлтэнд ба салбарлалтанд марк дугаар бичлэг хийгдсэн байх ёстой.

             3.23. Хамгаалалтгүй утас ба металль бүрхүүлтэй кабелийг бүслүүр, дэгээнд бэхлэхдээ цахилгаан тусгаарлагч зөөлөн материалаар жийргэвч заавал хийх ёстой.

 

УТСЫГ ТУЛГУУРТ ХӨНДИЙРҮҮЛЖ БАЙРЛУУЛАХ

 

             3.24. Тулгуурт хөндийрүүлж утас холбох буюу салаалахдаа хөндийрүүлэгчийн ховил, өнхрүүлэгчид шууд бэхлэн хийнэ.

             3.25. Трассын дагуух цэгүүдийн хоорондох зайнд ба тэнхлэгүүдийн хооронд зэрэгцээ байрлах хөндийрүүлэлттэй хамгаалалтгүй утсыг тулгуурт хөндийрүүлж бэхлэхдээ зураг төсөлд зааснаар гүйцэтгэнэ.

             3.26. Хөндийрүүлэгчтэй дэгээ ба (тулц) кронштеныг зөвхөн үндсэн материалын хананд бэхэлнэ. Харин 4 мм² хүртэл хөндлөн огтлолтой утасны өнхрүүлэгч ба ховилыг шавардах буюу модон барилганд хадаж бэхлэнэ. Хөндийрүүлэгчтэй дэгээ нь маш сайн найдвартай бэхлэгдсэн байх ёстой.

              3.27. Өнхрүүлэгчийг (ролик) битүү хөдөлгөөнгүй сууринд бэхлэхдээ битүү суурийн толгойн дор металль буюу уян шайб заавал тавих ба өнхрүүлэгчийг металль дээр бэхлэхдээ түүний суурь дор уян шайб заавал тавьсан байх ёстой.

 

ГАН ТАТЛАГА (ТРОС)-НД КАБЕЛЬ БА УТАС БАЙРЛУУЛАХ

 

               3.28. Кабель ба утсыг (резин ба поливинилхлорид хөндийрүүлэлттэй, хөнгөн цагаан ба тугалган поливинилхлорид бүрхүүлтэй) дүүжлээстэй ган трос буюу ховил, бүслүүртэй утсанд бэхлэхдээ бие биеэс нь 0.5м-ээс ихгүй зайтайгаар тогтооно.

              3.29. Уян тросонд байрлуулсан кабель ба утас нь тростой хөндлөн гарах түүний барилгын хийц механик үйлчлэлээс хөнгөвчлөгдсөн байх ёстой. Ган тросонд босоо байдлаар дүүжилсэн утсанд салбарлалтын хайрцаг (гэр) шигтгэх залгуурын шигтгүүр гэрэлтүүлэг гэх мэтийг зохих дүрмийн дагуу суурилуулна. Бэхэлгээний хоорондох тросын алгасалт сумны хотойлт нь алгасалтын уртын 1/40-1/60-ын дотор байх ёстой. Төгсгөлийн бэхэлгээний хоорондох алгасалтын хоорондох тросыг залгахыг хориглоно.

            3.30. Ган трос дахь цахилгааны гэрэлтүүлгийн утсыг савалтаас урьдчилан хамгаалж татуурга хийсэн байх ёстой. Татуургын тоог ажлын зурагт тодорхойлсон байх ёстой.

            3.31. Тусгай зориулалттай тростой утасны салаалтыг татангийн, гогцоо үүсгэж, гол шугамыг таслахгүйгээр салбарлалтын хавчаарын тусламжтай гарсан шугамтай холбоход хэрэгтэй утасны нөөц бий болгох боломжтой зориулалтын хайрцаг (гэр) хэрэглэнэ.

 

БАРИЛГЫН ДОТОРХИ БА ҮНДСЭН БАРИЛГЫН

 УГСРАЛТЫН УТСЫГ БАЙРЛУУЛАХ

 

            3.32. Ил ба далд угсралтын утсыг хасах 15°С-аас бага температурт байрлуулахыг зөвшөөрөхгүй.

            3.33. Нимгэн (80 мм хүртэл)  тусгаарлагч хана буюу шавардлагын үений дор далд утас байрлуулах үед барилгын архитектурын шугамтай зэрэгцээ тавьсан байх ёстой. Хэвтээ байдлаар тавигдсан утас өнгөлгөөний хавтангаас 150 мм-ээс хэтрэхгүй зайтай тавьсан байх ёстой. Барилгын хийц нь 80 мм-ээс дээш зузаан бол угсралтын утсыг байрлуулахдаа хамгийн богино замаар тавьсан байх ёстой.

            3.34. Угсралтын утасны бүх холболт ба салбарлалт нь салбарлалтын хавчаарын тусламжтай буюу зэс холбогчоор шахаж пресслэх, гагнаж хийсэн байх ёстой. Металль хийцтэй салбарлалтын хайрцаг (гэр)-наас утасны гаргалгаа авах хэсэгт тусгаарлагч материалаар холхивч тавьсан байх ёстой. Холхивчийн оронд поливинилхлоридны хоолойн тайрдас хэрэглэхийг зөвшөөрнө. Хуурай байранд утсыг салбарлахдаа, барилгын хана хучилтын бүтцэд байгаа үүр, оёоруудад байрлуулахыг зөвшөөрнө. Үүр ба оёоруудын хана нь тэгшхэн жигд толигор байх ёстой. Үүр ба оёоруудад байгаа утасны салбарлалт шатахгүй материалаар таглаж хаасан байх ёстой.

           3.35. Хавтгай утсыг далд тавих үед түүнийг барилгын сууринд нягт жигд хэвтүүлэх боломжийг ханган бэхлэх ёстой. Ингэхдээ бэхэлгээ цэгүүдийн хооронд дараахи хэмжээтэй байна.

а) Босоо ба хэвтээ хэсэгт шавардлагын цаана багц утаснуудыг байрлуулах үед 0,5м-ээс, нэг утсыг 0,9м-ээс ихгүй хэмжээтэй байна.

б) Хуурай шавардлаганд утас байрлуулах үед 1.2м хүртэл хэмжээтэй байна.

            3.36. Шалны хөвөөгөөр утас суурилуулахдаа хүчний ба уян зөөлөн утсыг нягт нямбай тусгаарлан хөвөөвч бүрийн дор тавих  ёстой.

           3.37. Шалны хөвөөг бэхлэхдээ түүнийг барилгын суурьтай нягт жигд наалдуулан шахаж хийх ёстой. Ингэхдээ хөвөөгчийг салгаж авахад шаардагдах тасралтын хүч 190 Н-аас багагүй, харин шал ба хана, шалны хөвөөний хоорондох завсар 2 мм-ээс ихгүй байх ёстой. Шалны хөвөөг цахилгаан тусгаарлагч шинж чанартай шатахгүй, шаталтанд тэсвэртэй материалаар хийнэ.

           3.38. Холбогдох стандартын дагуу ханын панельд далд цахилгааны утсыг солих дундуур нь суваг буюу батжуулсан хуванцар хоолой, элемент суурилуулах түүнчлэн шигтгэх залгуурын шигтгүүр, таслуур, гагнаас салгах хайрцаг суулгах нүх, гэрийг урьдчилан төлөвлөж хийсэн байх ёстой. Зэрэгцсэн байрнуудын дундах ханын панельд  цахилгаан угсралтын эдлэлийн зориулалтын нүх, үүр, таталгын ховил нэвт байж болохгүй. Хэрэв нүх бэлтгэх технологи нөхцөл нь нэвт гаргахгүй байх боломжгүй бол түүнд шатдаггүй дуу тусгаарлагч материалаар дуу тусгаарлагч жийргэвч тавьсан байх ёстой.

            3.39. Арматурын хэлхээсэнд хайрцаг ба яндан хоолой суулгахдаа салбарлалтын ба таазны хайрцаг тогтоон бэхлэх байршлыг тодорхойлсон ажлын зургаар гүйцэтгэнэ. Панелийн гадаргууг хэвшүүлсний дараа хайрцаг байрлуулахдаа түүнийг арматурын хэлхээнд бэхэлнэ. Ингэхдээ блоконд хайрцаг тогтоох үед блокийн өндрийг панелийн зузаантай тохируулна. Харин хайрцагийг тусгайлан тогтоох үед панелийн дотор түүний зөрүүг арилгахын тулд хайрцагны нүүрэн талыг арматурын хэлхээсний нүүрнээс 30-35 мм  гарахаар хийх ёстой.

            3.40. Суваг нь таталтын бүх уртад тос, хурц өнцөггүй, гөлгөр гадаргуутай байх ёстой. Сувгийн (яндан хоолойн) хамгаалалтын үений зузаан нь 10 мм-ээс багагүй байна. Хөндий буюу хайрцаг хоорондын таталтын сувгийн урт 8м-ээс ихгүй байна.

 

ГАН ЯНДАН ХООЛОЙД КАБЕЛЬ БА УТАС БАЙРЛУУЛАХ

 

            3.41. Ган яндан хоолойд цахилгааны утас байрлуулахыг УНбД 1.01.01-82-аар тогтоосон, холбогдох журмаар батлагдсан норматив бичиг баримтын шаардлагатай нийцүүлнэ. Зөвхөн тусгай тохиолдолд зураг төсөвт үндэслэснээр хийхийг  зөвшөөрнө.

             3.42. Цахилгаан утас байрлуулахаар хэрэглэж байгаа ган яндан хоолойн гадна тал нь зэврэлтийн эсрэг түрхмэлтэй, дотор талын гадаргуу нь түүний дотор утас татах үед утасны хөндийрүүлэлтийг гэмтээхгүй байхаар хийсэн байх ёстой. Барилгын хийц нь сайжруулсан ган хоолойнд тавигдсан бол гадна талд нь зэврэлтийн эсрэг түрхмэл шаардлагагүй. Химийн идэвхтэй орчинтой байранд байрлуулсан ган яндан хоолойн дотор ба гадна талд тухайн орчны нөхцөлд тэсвэртэй зэврэлтийн эсрэг түрхмэл хийсэн байх ёстой. Ган яндан хоолойн утасны гаргалгаанд хөндийрүүлэгч жийргэвч тавьж өгнө.

             3.43. Цахилгааны утас байрлуулах ган яндан хоолой нь технологийн тоног төхөөрөмжийн суурь дор тавигдсан бол суурийг бетонжуулах хүртэл арматур буюу тулгуур хийцтэй холбож бэхэлсэн байх ёстой. Суурийн хөрснөөс гадагшаа гарсан яндан хоолойн хэсэгт хөрс чийгшсэн үед суурь буюу яндан хоолойн цууралтын эсрэг, ажлын зурагт урьдчилан төлөвлөсөн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх хэрэгтэй.

           3.44. Яндан хоолойн халалтын ба суултын оёосын огтолцсон хэсэгт ажлын зурагт зааснаар холбогдох хөдөлгөөнөөс хамгаалах байгууламж заавал хйисэн байх ёстой.

           3.45. Ил суурилуулсан ган хоолойн бэхэлгээний цэгүүдийн хоорондох хэмжээ хүснэгт 1-д зааснаас ихгүй байх ёстой. Цахилгааны утас байрлуулах ган яндан хоолойны бэхэлгээг шууд технологийн хоолойтой болон түүнчлэн түүнийг шууд янз бүрийн хийцтэй гагнахыг хориглоно.

                                                                                          Хүснэгт1

Яндан хоолойн гарах замын нөхцөл /мм/

Бэхэлгээний цэгүүдийн хоорондох хамгийн их зөвшөөрөгдөх хэмжээ /м/

15-20

25-32

40-80

100

2,5

3,0

3,5-4

6

 

       3.46. Яндан хоолойг нугалах үед нугаралтын хэвийн радиус 400, 800,1000 мм, хэвийн эргэлтийн өнцөг 90,120,135° байхаар дүрмийн дагуу хийж болно. 400 мм радиустай нугаралтыг босоо гаргалгаа ба өнгөлөн хучилт тавих яндан хоолойд, 800, 1000 мм радиустай нугаралтыг цутгамал сууринд яндан хоолой тавих үед ба нэг судалтай кабелийг түүнд тавих үед тус тус хэрэглэнэ. Яндан хоолойн блок ба багц бэлтгэх үед нугаралтын радиус ба өнцгийн хэвийн заасан хэмжээг баримтлах хэрэгтэй.

         3.47. Яндан хоолойг босоо тавьж түүнд утас байрлуулах үед түүний бэхэлгээг урьдчилан төлөвлөсөн байх ёстой. Тэгэхдээ бэхэлгээний цэгүүд бие биеэсээ дараахи хэмжээнээс (м) ихгүй байх ёстой.

        50 мм² хүртэл огтлолтой утас .......................30

        70-аас 150 мм² хүртэл огтлолтой утас...........20

        185 аас 240 мм² хүртэл огтлолтой утас.........15

          Утасны бэхэлгээг таталтын хавчаар буюу салбарлалтын хайрцагны тусламжтай эсвэл яндан хоолойн төгсгөлд хийнэ.

           3.48. Яндан хоолойг шалан дор далд тавих үед шалнаас доош 20 мм-ээс багагүй гүнд тавьж, цементийн уусмалаар үечлэн хамгаалах ёстой. Шалан дор таталтын ба салбарлалтын хайрцаг байрлуулахыг зөвшөөрнө. Жишээ нь солих утас.

          3.49. Хайрцагнуудын хоорондох таталтын урт дараахи хэмжээнээс ихгүй байна. Үүнд: шууд яндан хоолой-75, нэг нугаралттай яндан хоолойд-50, хоёрт-40, гуравд-20 метр тус тус байна.

Яндан хоолой дахь утас ба кабель таталтгүй сул чөлөөтэй байрласан байх ёстой. Яндан хоолойн диаметрийг ажлын зурагт зааснаар тохируулж хэрэглэнэ.

 

МЕТАЛЛ БИШ ЯНДАН ХООЛОЙД КАБЕЛЬ

БА УТАС БАЙРЛУУЛАХ

 

     3.50. Кабель ба утас гүйлгэх металль биш (пластмасс) яндан хоолойг агаарын температур хасах 20°С-аас бага биш, нэмэх 60°С-аас их биш нөхцөлд ажлын зургийн дагуу байрлуулж тавих ёстой. Хуванцар (полиэтилен) яндан хоолойн суурийг тавихдаа хөрсийг дагтаршуулан тэгшлэх буюу бетон үе хийж хэвтээ байрлуулах ёстой. Хоёр метр хүртэл гүн сууринд поливинилхлор яндан хоолой тавихыг зөвшөөрнө. Ингэхдээ түүнийг бетонжуулах ба буцаан хөрсийг булах үед механик гэмтлийн эсрэг арга хэмжээ авсан байх ёстой.

3.51. Ил суурилуулах металл биш яндан хоолойны бэхэлгээг орчны температурын өөрчлөлтөөс яндан хоолой тэлэх буюу агших үед сул чөлөөтэй (хөдөлгөөнтэй бэхэлгээ) байхыг зөвшөөрнө. Хөдөлгөөнтэй бэхэлгээг тогтоох цэгүүдийн хоорондох хэмжээ нь хүснэгт 2-т заасантай тохирч байх ёстой.

 

                                         

   Хүснэгт-2

Хоолойн гадна талын диаметр  мм

Хэвтээ ба босоо байршлын үед бэхэлгээний цэгүүдийн хоорондох хэмжээ мм

20

25

32

40

50

63

75

90

1000

1100

1400

1600

1700

2000

2300

2500

 

          3.52. Шалны бэлтгэл ажлын үед яндан хоолойн ганцаарчилсан болон яндангийн эвлүүлэг дээрхи яндан хоолойг хамгаалах бетон уусмалын зузаан нь 20 мм-ээс багагүй байна. Шуудуунд яндан хоолой огтолцсон хэсэгт яндан хоолойнуудын хооронд бетон уусмалаар үечлэн хамгаалах шаардлагагүй. Энэ үед дээд эгнээний суултын гүн нь дээрхи харуулсан шаардлагатай нийцсэн гүнд байх ёстой. Хэрэв яндан хоолой огтлолцох үед түүнийг шаардлагатай гүнд суулгах боломжгүй бол түүнийг механик гэмтлээс хамгаалах металл хонгио, таглаа буюу бусад хэрэгслэлийг ашиглах замаар ажлын зурагт зааснаар урьдчилан төлөвлөж хийнэ.

          3.53. Цахилгааны утас явуулах пластмасс яндан хоолойг цехийн доторхи талбайд шуудуунд байрлуулбал түүнийг хамгаалах бетон үеийн зузаан нь 100 мм, түүнээс их үед түүний шалны дор огтолцсон хэсэгт механик гэмтлээс хамгаалах шаардлагагүй. Суурь, шал, бусад барилгын хийцээс пластмасс яндан хоолойг гаргахдаа поливинилхлор хоолойн тайрдас давхарлах бөгөөд харин болзошгүй механик гэмтлийн үед нимгэн ган хоолойн тайрдасаар хамгаалж хийсэн байх ёстой.

          3.54. Поливинилхлор яндан хоолойг ханаар гаргах хэсэгт болзошгүй механик гэмтлээс түүнийг 1.5 м хүртэл өндөрт ган хийцээр хамгаалах буюу ханын гаргалгааг нимгэн ган хоолойн тайрдасаар хийнэ.

          3.55. Пластмасс хоолойг холбохдоо дараахи байдлаар хийсэн байх ёстой. Үүнд: Полиэтилен хоолойг муфтын тусламжтай нягт суулгаж амсарыг нь тойруулан халуун хайлш материалаар бүрхэн суулгаж, гагнаж хийнэ. Поливинилхлор хоолойг нягт амсарлуулан суулгах буюу муфтын тусламжтай хийнэ. Цавуугаар холбохыг зөвшөөрнө.

 

КАБЕЛЬ ШУГАМ

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

 

          3.56. Газар доорх цахилгаанжуулсан байгууламж /метро, чулуун нүүрсний болон хүдрийн уурхай/-тай холбогдсон цахилгааны кабель шугамын асуудлыг  тухайлан баталсан дүрмийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлнэ.

          3.57. Кабелийн хамгийн бага зөвшөөрөгдөх нугаралтын радиус, шуудуунд байрлуулах тослогдсон цаасан хөндийрүүлэлттэй кабелийн дээд ба доод цэгүүдийн хоорондох түвшингийн зөвшөөрөгдөх ялгавар нь стандарт техникийн нөхцлийн шаардлагатай нийцсэн байх ёстой.

          3.58. Кабелийг суурилуулж байршуулахдаа түүнийг механик гэмтлээс хамгаалах арга хэмжээ авна. 35 кВ хүртэл хүчдэлийн кабелийг татах хүч хүснэгт.3-т харуулсан хэмжээн дотор байх ёстой. Эргүүлэг бусад таталтын эргүүлэх хэрэгслэлд зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хүчлэл (эрчлэл) үүссэн үед таталтын эргэлтийн эрчийг зогсоохын тулд хязгаарлан тохируулагч байгууламж заавал тоноглох хэрэгтэй. Кабель шахагдах таталтын эргүүлэх байгууламж (дамжуулах өнхрүүлэг) түүнчлэн эргэлтийн байгууламж нь кабелийн хэлбэрийг гажуудуулж өөрчлөхгүй байх ёстой. 110-220 кВ хүчдэлийн кабелийн таталтын хүчийг  3.100-д харуулав.

          3.59. Кабелийг байрлуулахдаа нийт уртын 1-2 хувийн нөөцтэйгээр тавина. Шуудуу, барилгын доторхи нягтруулсан талбай, байгууламжийн нөөц кабелийг “Могой” тавилтын замаар хүргэж тохируулна. Харин кронштены кабелийн энэ нөөцийг ашиглахдаа шилбэ хотойлтын унжилтаар тохируулна. Нөөц кабелийг цагираг байдлаар суурилуулахыг хориглоно.

 

Хүснэгт 3

Кабелын хөндлөн огтлол мм²

Хөнгөн цагаан бүрхүүлийн таталтын хүч кН. Кабелийн хүчдэл кВ

Судлын таталтын хүч кН. Кабелийн хүчдэл 35 кВ хүртэл

1

6

10

Зэс

Олон утастай хөнгөн цагаан

Нэг утастай хөнгөн цагаан

3×25

3×35

3×50

3×70

3×95

3×120

3×150

3×185

3×240

1,7

1,8

2,3

2,9

3,4

3,9

5,9

6,4

7,4

 

2,8

2,9

3,4

3,9

4,4

4,9

6,4

7,4

9,3

3,7

3,9

4,4

4,9

5,7

6,4

7,4

8,3

9,8

3,4

4,9

7,0

10,0

13,7

17,6

22,0

26,0

35,0

2,9

3,9

5,9

8,2

10,8

13,7

17,6

21,6

27,4

 

2,9

3,9

5,9

3,9*

5,4*

6,4*

8,8*

10,8*

13,7*

*30%-иас илүүгүй харьцангуй суналттай зөөлөн хөнгөн цагаан.

Тайлбар. 1. Пластмасс буюу тугалган бүрхүүлтэй кабелийн таталтыг зөвхөн судалаас татахыг зөвшөөрнө.

2.Кабелийг блок сувгаар татан гүйлгэх үед түүний таталтын хүчний хэмжээг хүснэгт.4-д харуулав.

3. Бөөрөнхий утасаар ороож хуягтласан кабелийг сунгахдаа хуягны утаснаас татаж сонгоно. Зөвшөөрөгдөх хүчдэл 70-100 Н/мм².

4. 3Х16 мм² хүртэл хөндлөн огтлолтой, хуягтай, хуяггүй хүчний ба хяналтын кабель нь дээрхи хүснэгтэнд харуулсан том хөндлөн огтлолтой кабелиас ялгаатай нь түүнийг сонгохдоо бүрхүүл ба хуягнаас торон гуурсаар өмсгөж ороож, механикжсан хүндрүүлэлтийн таталтаар эргүүлэхийг зөвшөөрнө. Энэ үед таталтын хүч 1 кН-аас ихгүй байна.

 

          3.60. Хэвтээ чиглэлийн хийцэд байрлуулсан кабелийг төгсгөлийн цэгт, төгсгөлийн муфтын яг дэргэд болон кабелийн шуудууны эргэлтэнд нугаралтын хоёр талд, холболтын ба тогтоогч (түгжих) муфтны дэргэд хөдөлгөөнгүй хатуу бэхэлнэ.

          3.61. Босоо чиглэлийн хийцэд байрлуулсан кабелийг, кабель тус бүрийн хийцэнд бэхэлсэн байх ёстой.

          3.62. Тулгуур хийцийн хоорондох зайг ажлын зургийн дагуу хийнэ. Хөнгөн цагаан бүрхүүлтэй хүчний ба хяналтын кабелийг 6000 мм зайтай өндөр тулгуурт байрлуулах үед алгасалтын дунд хотойлт үлдэгдэл нөөц байхаар хийх ёстой. Үүнд: дээд давхар ба тавцанд байрлуулах үед 250-300 мм, кабелийн бусад байгууламжинд 100-150 мм-ээс багагүй байна. Хуяггүй кабелийг хийцэд байрлуулах үед кабелийн бүрхүүлийг болзошгүй механик гэмтлээс хамгаалсан байх хэрэгтэй. Хийцэд тугалган ба хөнгөн цагаан бүрхүүлтэй хуяггүй кабелийг хатуу бэхлэх хэсэгт зөөлөн материалаар (жишээ нь хавтгай резин, поливинилхлор) жийргэвч тавьж хийсэн байх ёстой. Хуяггүй пластмасс бүрхүүлтэй буюу пласстмасс шлангатай, түүнчлэн хуягтай кабелийг хийцэд жийргэвчгүй торгоц хийж бэхлэхийг зөвшөөрнө.

          3.63. Хуягтай, хуяггүй кабель, механик гэмтэлд өртөж болзошгүй байрны (мэргэжлийн бус ажилтан, ачаа тээврийн механизм явах зам) дотор ба гадна талын хэсэгт газрын хөрснөөс доош 0,3м гүнд, газрын хөрс буюу шалнаас дээш 2 м-ээс багагүй өндөрт аюулгүй болгох хамгаалалт хийсэн байх ёстой.

          3.64. Кабелийг байрлуулах үйл ажиллагааны үед түүний бүх үзүүрийг гэмтээхгүйн тул холболтын ба төгсгөлийн муфт хийх хүртэл түр битүүмжилж хамгаалсан байх ёстой.

          3.65. Кабелийн байгууламж, үйлдвэрлэлийн байрны хана, ханын тусгаарлагч, өнгөлгөөг нэвтэлж кабель оруулахдаа төмөр бетон хийцэд бэлтгэсэн нүх, цоорхойд металл хоолойны тайрдас байрлуулж, дундуур нь кабелиа гүйлгэж хийсэн байх ёстой. Кабелийг байрлуулсны дараа цоорхой, нүх, тайрдас хоолойн завсрыг шатахгүй материалаар (жишээ нь цемент-элсний эзэлхүүний харьцаа 1:10, шороо-элс-1:3, шороо-цемент-элс-1,5:1:1,1, хөөсөнцөр перлит-барилгын гипс-1:2 гэх мэт) таглана. Кабель нэвтэрч байгаа хана нь, галын хамгаалах зориулалтын биш, бол ханын доторхи завсрыг бөглөхгүй байхыг зөвшөөрнө.

          3.66. Кабелийг шуудуунд  байрлуулахын өмнө шуудууны дагуу үзлэг хийж, кабелийн хуяг, бүрхүүл гэмтээх үйлчилгээтэй бодис (хужир, шохой, ус, шавар шаартай булсан шороо буюу барилгын хог, түүнчлэн шуудуунаас 2 м-ээс ойр орших хогны ба бохир усны нүх, цооног гэх мэт)байгаа эсэхийг шалгасан байх ёстой. Энэ хэсгийг тойрч гарах боломжгүй үед кабелийг саармагжуулсан цэвэр хөрсөнд дотор ба гадна талыг хар тосоор бүрхсэн асбестон цемент хоолой тавьж, түүний дотуур кабелиа сүвэлж байрлуулна. Саармагжуулсан хөрстэй шуудуунд байрлуулсан кабелийг булах үед хоёр талаас нь 0,3-0,4м гүн, 0,5-0,6м тэлнэ.

          3.67. Барилга байшин, кабелийн байгууламж бусад байрны кабелийн гаргалгааг төмөр бетон хийцэнд бэлтгэсэн нүхээр асбестон цемент хоолойгоор гаргасан байх ёстой. Хоолойны төгсгөл нь барилгын ханаас шуудуу руу гарна. Хэрэв шугамын цаад төгсгөлд 0,6м-ээс багагүй өргөн борооны хаялага таарвал яндан хоолойг шуудуу талд налуу хийж болно.

          3.68. Кабелийг шуудуунд хэд хэдээр нь байрлуулах үед түүний төгсгөлийг дараагийн кабельтай холбох, холболтын буюу бэхэлгээний муфт хийхэд зориулан 2м-ээс багагүй зайнд дугуйруулан байрлуулна. Ингэхдээ муфт хийх, хөндийрүүлэлтийн чийглэгийг шалгахад шаардлагатай урт кабелийн нөөц үлдээсэн байх ёстой. Түүнчлэн нум унтраах зайтай байрлуулна. (10 кВ-хүртэл хүчдэлийн кабелийн төгсгөл бүрт 350 мм-ээс багагүй, 20 ба 35 кВ-ын хүчдэлийн кабельд 400 мм-ээс багагүй зайтай).

          3.69. Багц томоохон кабелиудыг шахуу байрлуулах нөхцөлд кабелийн байршлалаас доош босоо хавтгайд тэгшитгүүр (конпенсатор) байрлуулахыг зөвшөөрнө. Энэ үед муфтыг, кабель суурилуулсан ижил түвшинд байрлуулна.

          3.70. Шуудуунд байрлуулсан кабелийн доор туузан дохио буюу элсэн дэвсгэрээр механик хамгаалалт хийж, эхлээд хөрсний шороогоор үелэн булсаны дараа цахилгааны угсралтын ба барилгын байгууллагын болон захиалагчийн хамтарсан төлөөлөгчид шуудууны дагуу үзлэг хийж, далд ажлын акт бичсэн байх ёстой.

          3.71. Кабелийн шуудууг булж дуусгаад тэгшлэн нягтруулна. Кабелийг угсралтын дараа өндөр хүчдэлээр туршина.

          3.72. Кабелийн шуудууг хөлдүү хөрс, чулуу, металл хольцтой хөрсөөр булахыг хориглоно.

          3.73. Инженерийн байгууламжаас алслагдсан газарт 10 кВ хүртэл хүчдэлийн хөнгөн цагаан буюу тугалган бүрхүүлтэй хуягтай 1-2 кабелийг өөрөө явдаг буюу явуулын хөдөлгөөнт таталтын механизмээр шуудууг ухалгүй сунгахыг зөвшөөрнө. Хотын цахилгаан шугам сүлжээ, аж үйлдвэрийн талбайд шуудуу ухахгүй кабель сунгахыг шугамын замд нь газрын доорхи байгууламж байхгүй, инженерийн шугамтай огтолцоогүй, байнгын саад, хатуу хучилт тааралдахгүй үргэлжилсэн зөвхөн энэ хэсэгт дээрхи аргаар байрлуулахыг зөвшөөрнө. 

          3.74. Барилга баригдаагүй газар, кабель шугамыг шуудуунд байрлуулах үед шуудууны бүх уртад бетон багана суулгаж таниулах тэмдэг тогтоох буюу шуудууны эргэлт, холболтын муфтын байршил, хоёр талаас огтолцсон зам, газар доорхи байгууламж барилганд нэвтрэх орц зэргийг тусгай хүснэгтэнд зааж шуудууны хоёр талд 100 м бүрт байрлуулсан байх ёстой. Тариалангийн газарт таниулах тэмдэгийг 500 м тутамд байрлуулна.

 

СУВАГЛАСАН БЛОКТ КАБЕЛЬ БАЙРЛУУЛАХ

 

          3.75. Сувгийн блокийн нийт урт нь зэс судалтай тугалган бүрхүүлтэй, хуяггүй кабелийг татаж болох хүчний зөвшөөрөгдөх нөхцөлд дээд хэмжээг дараахи утгаас ихгүй байхыг зөвшөөрнө. Үүнд:

Кабелийн хөндлөн огтлол мм²...3х50; 3х70; 3х90 хүртэл, түүнээс дээш

   Уртын дээд хязгаар м...............145    115    108

95 мм², түүнээс дээш хөндлөн огтлолтой хөнгөн цагаан судалтай тугалган буюу пласстмасс бүрхүүлтэй хуяггүй кабелийн сувгийн урт 150 м-ээс ихгүй байна.

          3.76. Таталтын зөөлөн ган татлаганд бэхлэгдсэн зэс ба хөнгөн цагаан судалтай, тугалган бүрхүүлтэй, хуяггүй кабелийг судлаас нь татах зөвшөөрөгдөх дээд хязгаарын хүч ба түүнчлэн 100 м дутамд кабелийг төвлөрсөн сувагт хэсэгчлэн татаж байрлуулах үед шаардлагатай таталтын хүчний хэмжээг хүснэгт 4-д харуулав.

Хүснэгт 4

Тугалган бүрхүүлтэй хуяггүй кабелийн судал

Кабелийн хөндлөн огтлол мм²

Зөвшөөрөгдөх таталтын хүч

кН.

100м кабельд шаардлагатай таталтын хүч. кН. Хүчдэл кВ.

1

6

10

Зэс

 

 

 

 

 

Хөнгөн цагаан

3x50

3х70

3х95

3х120

3х150

3х185

3х95

3х120

3х150

3х185

6,4

8,9

12,0

15,3

19,0

23,5

7,45

9,40

11,80

14,50

1,7

2,2

2,8

3,4

4,2

5,1

1,8

2,1

2,6

3,1

2,3

2,8

3,5

4,2

5,3

5,7

2,4

2,9

3,6

3,7

2,7

3,2

4,0

4,6

5,5

6,3

2,9

3,3

3,8

4,3

Тайлбар: Таталтын хүчийг багасгахын тулд кабелийг татах үед түүний бүрхүүлийг сөрөг нөлөө агуулаагүй бодисоор(товууд, солидол) тослох хэрэгтэй.

   

         3.77. Пластмасс бүрхүүлтэй хуяггүй кабелийн таталтын хүчний зөвшөөрөгдөх дээд хэмжээг хүснэгт.4-д дараахи тохируулах коэффициент хэрэглэнэ. Үүнд судал:

                     Зэс .......................................0,7

                     Хатуу хөнгөн цагаан ..............0,5

                     Зөөлөн хөнгөн цагаан .......... .0,25

 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАЙР БА КАБЕЛИЙН БАЙГУУЛАМЖИНД

КАБЕЛЬ БАЙРЛУУЛАХ

 

              3.78. Үйлдвэрлэлийн байр, коллектор, кабелийн байгууламжинд кабель байрлуулах үед гадна талын бүрээсний шатамхай материал хамгаалалтыг авсан байх ёстой. Кабелийн бүрхүүл хуягийг үйлдвэрлэлд бэлтгэхдээ шатдаггүй, зэврэлтээс хамгаалсан байх бөгөөд угсралтын дараа түүнийг будах шаардлагагүй.

             3.79. Орон сууцны байр, коллектор, кабелийн байгууламжинд кабель байрлуулахдаа зохих журмын дагуу аль болох холболтын муфт хийхгүйгээр бүтэн урт хүртээмжтэй кабель тавина. Ил тавцан хийцэнд хэвтээ байрлуулсан кабель, мөн п.3.60 зөвшөөрсөн цэгүүдэд кабелийг бэхлэхээс гадна, хэвтээ чиглэлд байгаа кабель салхины нөлөөгөөр байршил нь өөрчлөгдөхгүй байхаар төсөлд тусгасан зохих заалтаар бэхэлсэн байх ёстой.

               3.80. Гадна талдаа хамгаалалтгүй хөнгөн цагаан бүрхүүлтэй кабелийг барилгын бетон хана дам нуруу баганад байрлуулахдаа уг хийцээс 25 мм зайнд байрлуулж хөнгөлөн хамгаалах ёстой. Харин дээрхи бүтэц өнгөлсөн шавардлагатай бол кабелийг наалдуулан тавихыг зөвшөөрнө.

 

ГАН ТАТЛАГАНД КАБЕЛЬ БАЙРЛУУЛАХ

 

             3.81. Ган  татлагын марк, диаметр, түүнчлэн бэхэлгээг ажлын зурагт тодорхойлно. Кабелийг ган татлаганд өлгөж тогтоосны дараа, татлагын сумны хотойлт нь алгасалтын уртын 1/40-1/60 хязгаарт байх ёстой. Кабелийг өлгөж тогтоох хоорондын зай 800-1000 мм-ээс ихгүй байх ёстой.

            3.82. Төгсгөлийн бэхэлгээний хийц нь барилгын хана буюу баганад бэхлэгдсэн байх ёстой. Түүнийг татанга дамнуурга, хөндлөвчөөс бэхлэхийг хориглоно.

             3.83. Ил ган татлаганд кабель байрлуулахад ган татлага бусад металл хэсгүүдийг гальваник түрхэцээр бүрхсэн эсэхээс үл хамааран солидолоор тосолсон байх ёстой. Байрны доторхи ган татлагыг хүрээлэн байгаа орчин нь химийн үйлчилгээгээр зэврэлт үүсэх зөвхөн энэ тохиолдолд гальваник түлхэцтэй ган татлагыг тосолсон байх ёстой.

 

МӨНХИЙН ЦЭВДЭГТЭЙ ХӨРСӨНД КАБЕЛЬ

БАЙРЛУУЛАХ

 

              3.84.  Мөнхийн цэвдэгтэй хөрсөнд кабель байрлуулах гүний хэмжээг ажлын зурагт тодорхойлно.

               3.85. Кабелийн шуудууг булах үед тухайн хөрсийг эргүүлэн ашиглахдаа зөөлрүүлэн нягтруулсан байх ёстой. Кабелийн шуудуунд мөс, цас орохыг хориглоно. Кабелийн шуудууг булах хөрсийг, шуудууны голоос 5 м-ээс багагүй алслагдсан газраас авах хэрэгтэй. Хөлдөлтийн үед үүсэх газрын цууралтаас хамгаалж нэмэлт арга хэмжээ авна. Үүнд:

                     - Кабелийн шуудууг элсээр буюу бөөрөнхий ширхэгтэй хөрсөөр булах,

                     - Кабелийн шуудууны хоёр талд тэнхлэгээс 2-3 метрийн хэмжээнд 0,6 м гүнд ус зайлуулах сувгийн байгууламж байрлуулах,

                     - Кабелийн шуудууг зүлэгжүүлэх ба бут сөөг суулгах

 

ХҮЙТНИЙ УЛИРАЛД КАБЕЛЬ БАЙРЛУУЛАХ

 

           3.86. Жилийн хүйтний улиралд урьдчилан халаахгүйгээр кабель байрлуулахдаа зөвхөн агаарын хэм 24 цагийн туршид ажил эхлэх хүртэл, түр зуур боловч дараахи хэмжээнээс доош багасахгүй тохиолдолд зөвшөөрнө. Үүнд: 0˚С-т цаасан хөндийрүүлэлттэй, хөнгөн цагаан ба тугалган бүрхүүлтэй, хуягтай ба хуяггүй кабелийг;

Хасах 5˚С-т өндөр, нам даралтын тосон хөндийрүүлэлттэй кабелийг;

Хасах 7˚С-т 35 кВ хүртэл хүчдэлийн пласстмасс буюу резин хөндийрүүлэлт ба бүрхүүлтэй, сэмэрхэг давуун материалаар бүрхэж хамгаалсан, түүнчлэн туузан ган буюу утсан хуягтай хүчний ба хяналтын кабелийг;

Хасах 15˚С-т 10кВ хүртэл хүчдэлийн полиэтилен хөндийрүүлэлт ба бүрхүүлтэй, гадна тал нь сэмэрхэг давуун материал хамгаалалтгүй, түүнчлэн цинкжуулсан ган туузан хуягтай хүчний ба хяналтын кабелийг;

Хасах 20˚С-т полиэтилен хөндийрүүлэлт ба бүрхүүлтэй гадна тал нь сэмэрхэг давуун материал хамгаалалтгүй түүнчлэн резин хөндийрүүлэлттэй, тугалган бүрхүүлтэй хуяггүй хүчний ба хяналтын кабелийг байрлуулахыг тус тус зөвшөөрнө.

           3.87. Урьд нь нэмэх температуртай байсан нөхцөл, богино хугацаа (шөнийн хүйтэн)-нд 2-3 цагийн туршид температурын бууралтыг ажилд нөлөөлөхөөр хэмжээнд тооцохгүй.

           3.88. 3.86 заалтад зааснаас агаарын температур доошлох үед кабелийг урьдчилан халааж дараах хугацаанд суурилуулж тавьсан байх ёстой. Үүнд:

                     1 цагаас ихгүй .................. 0°С-аас хасах 10°С хүртэл

                     40 минутаас ихгүй .............хасах 10°С-аас хасах 20°С хүртэл

                     30 минутаас ихгүй..............хасах 20°С, түүнээс доош

           3.89. Хөнгөн цагаан бүрхүүлтэй поливинилхлор шланг бүрээстэй, хуяггүй кабелийг агаарын орчны температур 20°С-аас доош үед урьдчилан халааж байрлуулахыг хориглоно.

               3.90. Орчны агаарын хэм хасах 40°С үед бүх маркийн кабелийг суурилуулж байрлуулахыг хориглоно.

               3.91. Халаасан кабелийг байрлуулах үед нугаралтын радиусыг зөвшөөрөх хэмжээнээс  бага зайнд нугалж болохгүй. Шуудуунд түүнийг байрлуулах үед п.3.59-д зөвшөөрсөнөөр нийт уртад “могой” тавилтаар шаардлагатай нөөц үүсгэн суурилуулна. Кабелийг суурилуулсны дараа ухсан газрын хөрсөөр эхний үеийг яаралтай булсан байх ёстой. Кабелийг хөрсний дараа шуудууг эцэслэн булж, тэгшитгэн нягтруулна.

 

35 КВ ХҮРТЭЛ ХҮЧДЭЛТЭЙ КАБЕЛЬД

МУФТ ХИЙХ

 

               3.92. 35 кВ хүртэл хүчдэлтэй хүчний ба хяналтын кабелийн муфт хийхдээ удирдах дээд байгууллагын зохих тогтоосон журмаар батлагдсан технологийн заавраар гүйцэтгэсэн байх ёстой.

               3.93. 35 кВ хүртэл хүчдэлийн цаасан ба пластмасс хөндийрүүлэлтэй хүчний ба хяналтын кабелийн төгсгөлийг битүүмжлэх ба муфтны хэв маяг, түүнчлэн кабелийн судлыг битүүмжлэх, холболтын аргыг зураг төсөвт зааснаар хийх ёстой.

               3.94. Газарт зэрэгцүүлж байрлуулсан кабель ба муфтны таглааны хоорондох ойртох зай нүдэн баримжаагаар 250 мм-ээс багагүй байх ёстой. Кабелийн чиглэл нь огцом налж эргэсэн (хэвтээ чиглэлд 20˚С-аас дээш) үед дүрмээр холболтын муфт хийдэггүй. Тийм хэсэгт холболтын муфт хийх зайлшгүй шаардлагатай үед тэдгээр нь хэвтээ талбайд заавал байрласан байх ёстой. Муфт гэмтсэн тохиолдолд түүний хоёр талаас дахин муфт хийх боломжийг хангаж, нөөц кабель үлдээсэн байх ёстой. (3.68 заалтыг хар)

              3.95. Кабелийг кабелийн байгууламжинд байрлуулахдаа дүрмээр түүнийг холболтын муфтгүйгээр гүйцэтгэнэ. 6-35 кВ хүчдэлийн кабельд холболтын муфт хийх шаардлагатай үед түүний дор тусгай тулгуур хийц тавих ба галаас хамгаалах хамгаалалтын гэрэвч (зохих техникийн-нормативт бичиг баримтаар батлагдаж бэлтгэгдсэн) хэрэглэсэн байх ёстой. Түүнээс гадна холболтын муфт нь дээд ба доод кабелиас галын тэсвэрлэлтийн зэрэглэлээр 0,25 ц-аас багагүй хугацаанд шатдаггүй хамгаалалтаар тусгаардагдсан байх ёстой.

                3.96. Холболтын муфтыг блокт байрлуулбал худаг дотор суурилуулсан байх ёстой.

                3.97. Хүн явж ажиллах боломжтой хонгил (туннель)-оос хүн явах боломжгүй хонгилд шилжих хэсэгт холболтын муфтыг хийхдээ хүн явж ажиллах боломжтой хонгилд нь хийсэн байх ёстой.

 

110-220 КВ ХҮЧДЭЛТЭЙ КАБЕЛЬ ШУГАМЫН УГСРАЛТЫН

ОНЦЛОГ

 

                3.98. 110-220 кВ-ын хүчдэлтэй тосон хөндийрүүлэлттэй кабель шугам ба 110 кВ-ын хүчдэлийн пласстмасс хөндийрүүлэлттэй (сайжруулсан полиэтилен) кабелийг ажлын зураг, ажил гүйцэтгэх журам, кабелийг үйлдвэрлэсэн үйлдвэрийн зөвшөөрлөөр угсарсан байх ёстой.

                3.99. Кабелийг  байрлуулах үед орчны агаарын хэм тосон хөндийрүүлэлттэй кабельд хасах 5˚С, пластмасс хөндийрүүлэлттэй кабельд хасах 10˚С-аас багагүй байх ёстой. Орчныг агаарын хэм дээрхээс бага үед кабель байрлуулахыг зөвхөн холбогдох ажил гүйцэтгэх журмын дагуу зөвшөөрч болно.

                3.100. Бөөрөнхий утсаар хуягласан кабелийг механикжсан нөхцлөөр байрлуулах үед хуягласан бөөрөнхий утаснуудын хооронд ачааллын хувиарлалтыг жигд байдлаар хангах тусгай баригчийн тусламжтай хуягласан утаснаас татна. Энэ тохиолдолд тугалган бүрхүүлийн хэвийг гажуудуулахаас хамгаалж, таталтын хүчийг 25 кН-аас хэтрүүлэхгүй байлгах хэрэгтэй. Хуяглаагүй кабелийг дамартай кабелийн дээд төгсгөлд угсарсан зөвхөн тусгай баригчийн тусламжтай кабелийн судлаас татахыг зөвшөөрнө. Ингэхдээ таталтын хүчний хамгийн их зөвшөөрөгдөх хэмжээг тооцоогоор тодорхойлно. Үүнд:

                     Зэс судалд................................. 50МПа(н/мм²)

                     Хатуу хөнгөн цагаан судалд.........40МПа(н/мм²)

                     Зөөлөн хөнгөн цагаан судалд ......20МПа(н/мм²)

             3.101. Таталтын эргүүлэг нь татах хүчний хамгийн их зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэх үед автоматаар таслах байгууламж ба автомат тохируулгаар хангагдсан байх ёстой. Тохируулах байгууламж нь өөрөө бичигч хэмжүүрээр тоноглогдсон байх ёстой. Кабель байрлуулах хугацаанд дамартай кабель байрлах байр, эргүүлэг кабелийн эргэлт, сунгалт, бусад зам харилцааны байгууламжтай огтлолцох зэргийг хянаж зохицуулахад найдвартай утсан ба өндөр давтамжийн холбоо тавигдсан байх ёстой.

           3.102. Кабелийн хийцэнд байрлуулсан кабелийг 0,8-1м алгасалттай 2мм зузаан резинээр үелэн жийргэвч хийж, хөнгөн цагаан скобаар бүх тулгуурт бэхэлсэн байх ёстой. Хэрэв өөр ямар нэг заалт байхгүй бол ажлын баримт бичигт зааснаар бэхэлнэ.

 

КАБЕЛЬ ШУГАМЫГ ХАЯГЛАХ

 

3.103. Кабель шугам бүр хаягласан өөрийн дугаар буюу нэртэй байх ёстой.

3.104. Ил байрлуулсан кабель ба кабелийн муфтанд хаяг хийж зүүсэн байх ёстой.

Кабелийн байгууламжинд байрлуулсан кабельд 50-70м тутамд түүнчлэн кабелийн чиглэл өөрчлөгдсөн хэсэгт, давхар хоорондын хучилт, хана, хаалтын хоёр талд, кабелийн байгууламж, кабелийн шуудууны оролт, гаргалгаанд хаяг зүүлт хийж тогтоосон байх ёстой.

Далд хоолой  буюу блок, худагт байрлуулсан кабелийн төгсгөлийн муфтанд, түүнчлэн холболтын муфт бүрт хаяг зүүлт хийж тогтоосон байх ёстой. Шуудуунд далд байрлуулсан кабелийн төгсгөлийн хэсэгт ба холболтын муфт бүрт хаяг зүүлт хийнэ.

3.105. Хаягийн зүүлт хийхдээ: Хуурай байранд пластмасс, ган буюу хөнгөн цагаанаар, чийглэг байр болон барилгын гадна, газарт-пластмассаар хийнэ.  Газар доорхи кабель ба химийн идэвхтэй орчинд байгаа кабелийн хаягийн зүүлтийг хэвээр цохих буюу түлж төөнөж хийнэ. Бусад нөхцөлд байрлуулсан кабелийн хаягийн зүүлтийг угаагдаж арчигдахгүй будгаар хийхийг зөвшөөрнө.

3.106. Хаягийн зүүлтийг кабельд бэхлэхдээ: Капрон утас буюу 1-2 мм диаметртэй цинкдсэн ган утсаар эсвэл туузан пласстмассаар хийнэ. Кабелийн хаягийн зүүлтийг бэхэлсэн утас нь чийглэг ба барилгын гадаа газарт байрлах үед бэхэлгээний утас өөрөө чийгийн үйлчлэлээс хамгаалж битумаар бүрхэгдсэн байх ёстой.

 

35 КВ ХҮРТЭЛ ХҮЧДЭЛИЙН ГҮЙДЭЛ ДАМЖУУЛАГЧ

1КВ ХҮРТЭЛ ХҮЧДЭЛИЙН ГҮЙДЭЛ ДАМЖУУЛАГЧ (ШИНЭН ДАМЖУУЛАГЧ)

 

3.107. Тэгшитгүүр (компенсатор)-тэй секц ба шинэн дамжуулагч секцийг шинэн дамжуулагчийн уян хэсгийг хоёр талаар тэгш хэмтэй суурилуулсан хоёр тулгуур хийц дээр бэхэлсэн байх ёстой. Хэвтээ чиглэлд шинэн дамжуулагчийг тулгуур хийцэнд бэхлэхдээ температур өөрчлөгдөх үед шинэн дамжуулагч агших тэлэх боломжийг ханган шахагчаар хийнэ. Босоо чиглэлд шинэн дамжуулагчийг суурилуулахад хийцэнд болтоор хатуу бэхэлнэ.

Деталиудын таг авахад тохиромжтой болон хөргөх боломжийг хангахын тулд шинэн дамжуулагчийг барилгын хана буюу бусад барилгын хийцээс  50мм зайтай байрлуулна. Утас сувилагдсан яндан хоолой буюу төмөрлөг ханцуйвчийг шинэн дамжуулагчийн гэрэвчинд хийгдсэн нүхээр дамжуулан салбарлалтын секцэнд оруулна. Хоолойг холхивчаар (втулкаар) бөглөнө.

3.108. Үндсэн гол шинэн дамжуулагчийн салдаггүй секцийн шинэн холболтыг гагнуураар гүйцэтгэх ёстой. Хуваарилах ба гэрэлтүүлгийн шинэн дамжуулалтын холболт нь салдаг (боолт) хийсэн байх ёстой. Троллейний шинэн дамжуулагчийн секцийн холболтыг тусгай холболтын деталиудын тусламжтай гүйцэтгэх ёстой. Шиний гаргалгааг  троллейны шинэн дамжуулагчинд угсрагдсан хайрцагны хүзүүвч дагуу чиглэлд чөлөөтэй байршуулж гаргах хэрэгтэй.

 

6-35 КВ-ЫН  ХҮЧДЭЛИЙН ИЛ ТАТАГДСАН ГҮЙДЭЛ ДАМЖУУЛАГЧ

 

3.109. Энэхүү дүрмийг 6-35 кВ хүчдэлийн хатуу болон уян гүйдэл дамжуулагчийг угсрах үед мөрдөнө.

3.110. Гүйдэл дамжуулагчийн зангилаа цэгүүдийн ба секцийн блокуудыг угсрах бүх ажил заводод, засварын байранд буюу бэлтгэн нийлүүлэх талбайд урьдчилан бэлтгэж хийсэн байх хэрэгтэй.

3.111. Шин, утасны бүх холболт ба салбарлалтыг 3.8, 3.13, 3.14 дахь заалтын зохих шаардлагын дагуу гүйцэтгэнэ.

3.112. Болтон ба нугасан холболтын цэг нь өөрөө эргэж сулрахаас хамгаалж арга хэмжээ авсан байх ёстой. (түгжээ, давхар гайк, тогтоогч, пружин ба цэцэгт шайб). Бүх бэхэлгээний эд хэрэглэл нь зэврэлтээс хамгаалсан түрхлэгээр (цинкжүүлэх) бүрсэн байх ёстой.

3.113. Ил гүйдэл дамжуулагчийн тулгуурын угсралтыг 3.129-3.146 дахь заалтын дагуу гүйцэтгэнэ.

3.114. Гүйдэл дамжуулагч уян утасны унжилтыг тохируулах үед түүний бүх хэсэгт жигд таталтыг хангасан байх ёстой.

3.115. Гүйдэл дамжуулагч уян утсыг холбохдоо түүнийг таталт хүртэл суллаж утсыг буулгасны дараа алгасалтын дунд гүйцэтгэнэ.

 

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫН ДАГУУ

ОЙД ЗУРВАС ЗАМ ГАРГАХ

 

3.116. Агаарын шугамын трасс (чиглэл)-ын дагуух ойн зурвас замын цавчсан мод, бут сөөг цэвэрлэсэн байх ёстой. Утаснаас ногоон таримал мод хүртэлх  ба трассын (чиглэлийн) голоос, шатамхай хураасан материал хүртэлх зай хэмжээг зураг төсөлд заасан байх ёстой. 

Үерийн үед цутгадаг уулын хажуу бэлийн ба зөөлөн сул хөрсөнд ургасан бут сөөг цавчихыг хориглоно.

3.117. Хуурай мөчир бусад цавчдасын үлдэгдлийг шатаахад, үүнийг зөвшөөрсөн улирлын хугацаанд хийнэ.

3.118. Галын аюултай улиралд агаарын шугамын трасс дахь хураасан модны үлдэгдэл түүнчлэн энэ улиралд үлдсэн цавчилтын үлдэгдэл “гол” модыг 1 м өргөн эрдэсжүүлсэн зурвасаар хүрээлүүлсэн байх ёстой бөгөөд бусад шатамхай материалыг хөрсний эрдэсийн үе хүртэл ойн үлдэгдэл, ногооны ургалтыг бүрэн зогсоож холдуулна.

 

ТУЛГУУРЫН СУУРЬ БА ТҮҮНИЙ НҮХНИЙ БАЙГУУЛАМЖ

 

 

3.119. Суурийн нүхний байгууламжийг холбогдох угсралтын дүрмийн дагуу  ажил гүйцэтгэх зөвшөөрсөн журмын дагуу гүйцэтгэнэ.

3.120. Тулгуур доорхи тулаасны нүхийг өрмийн машинаар ухаж бэлтгэнэ. Нүхийг ухаж бэлтгэхдээ зураг төслийн гүний тэмдэг хүртэл ухах хэрэгтэй.

3.121. Хадтай, хөлдүү, мөнхийн цэвдэгтэй хөрсөнд тулгуурын нүх бэлтгэхдээ Уулын техник хяналтын байгууллага баталсан тэсэлгээний ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллах Нэгдсэн дүрмийн дагуу хөрсийг гадагш дэлбэлж сулруулах буюу битүү суллаж хийхийг зөвшөөрнө. Ингэхдээ нүхийг бэлтгэх төслийн тэмдэг хүртэл 100-200 мм дутуу үлдсэн, дараагийн гүйцэтгэх ажлыг доргиох алхаар цохиж хэмхлэн гүйцээж хийх ёстой.

3.122. Суурийн байгууламжийг суурилуулахын өмнө нүхний усыг соруулж хатаана.

3.123. Өвлийн улиралд нүхийг бэлтгэх, түүнчлэн түүнд суурийг суурилуулахдаа хамгийн бага шахуу хугацаанд нүхийг хөлдөөхгүй гүйцэтгэх хэрэгтэй.

3.124. Мөнхийн цэвдэгтэй хөрсөнд суурийн байгууламжийг угсрах ажлыг холбогдох норм дүрмийн дагуу хөрсийг байгалийн хөлдөлтийн байдал хадгалахаар хэрэгжүүлэн хийнэ.

3.125. Угсармал төмөр бетон суурь ба шон нь зураг төсөл зохиох норм дүрмүүд болон нэг маягийн хийцийн төслийн шаардлагыг хангасан байх ёстой. Угсармал  төмөр бетон суурь ба шонг суурилуулах үед холбогдох норм дүрэмд тусгасан ажил гүйцэтгэх дүрмийг баримтална.

3.126. Суурийн тулгуурын хавтгайлжтай холбох гагнаасан ба болтон холбоосыг зэврэлтээс хамгаалсан байх ёстой. Уулзварыг гагнахын өмнө зэвийг цэвэрлэх хэрэгтэй. Төмөр бетон суурийн бетоны хамгаалалтын үе 30мм-ээс багагүй зузаан байх ба суурь нь химийн идэвхижилтэй хөрсөнд суулгасан бол чийглэгт тэсвэртэй хөндийрүүлэлтээр хамгаалагдсан байх ёстой. Идэмхий орчинтой хөрсөнд суурилуулсан тулгуурын дугаарыг төсөлд заасан байх ёстой.

3.127. Суурийг суулгаж хэмжилт хийсний дараа түүний нүхийг шууд хөрсний шороогоор буцааж булна. Хөрсийг булахдаа үечлэл бүрээр нягтруулан дагтаршуулах замаар нягт нямбай хийх ёстой. Суурийн байгууламжинд ашигласан хэвийг нүхний гүний хагасаас багагүйг булсаны дараа авна. Нүхийг булах өндөр нь хөрсөнд үзүүлэх хур тунадасны нөлөөг тооцож хийнэ. Налуу газар байрлуулсан тулгуурийн суурийг эргэн тойрон овоолж булсан шороо, хөрсний бүтцээс болж нурахаас хамгаалж 1:15-аас ихгүй (налуугийн өндрийг суурьтай харьцуулсан харьцаа) эгцлүүр хийх ёстой. Нүхийг буцааж булах хөрсийг хөлдөлтөөс хамгаалах хэрэгтэй.

3.128. Угсармал бетон, төмөр бетон суурийг угсрах үед хүснэгт-5-д зөвшөөрөгдөх хазайлтыг үзүүлэв.

Хүснэгт.5

Хазайлт

Тулгуур босгох зөвшөөрөл

Чөлөөтэй зогсолттой

Таталттай

Нүхний ёроолын түвшин

10мм

10мм

Сууриудын тэнхлэгийн хоорондох хэмжээ, дэвсгэр зурагнаас

+20мм

+50мм

Суурийн дээд оройн тэмдэгт1

20мм

20мм

Суурийн зогсолт, тэнхлэгийн дагуух хазайлтын өнцөг

0030’

+1030’

V-маягийн анкерийн болт, тэнхлэгийн налуугийн өнцөг

-

+2030’

Суурийн төвийн шилжилт, дэвсгэр зурагнаас

-

50мм

1 Тэмдгийн ялгавар нь тулгуурыг угсрах үед ган жийргэвчийн тусламжтай нөхөгдөж тэгшлэгдэх ёстой.

 

ТУЛГУУРЫГ УГСАРЧ БОСГОХ

 

3.129. Тулгуурыг угсарч босгох талбайн хэмжээг технологийн карт буюу ажил гүйцэтгэх журманд заасан тулгуур угсрах схемийн дагуу авсан байх ёстой.

3.130. Агаарын шугамын тулгуурын ган хийцийг бэлтгэх, угсрах, хүлээн авах үед УНбД 3.03.01-87-ын шаардлагыг мөрдөнө.

3.131. Тулгуурын таталтын татлага (трос) нь зэврэлтээс хамгаалсан түрхлэгтэй байх ёстой. Тэдгээрийг тулгуурыг чиглэлд (трасст) зөөхөөс өмнө бэлтгэн тэмдэглэгээ хийх ба харуул хяналтын дор тулгуурын иж бүрдэлтэй хамт хүргүүлнэ.

3.132. Тулгуурын хийцийг дуусгаагүй ба хөрсийг бүрэн булахгүйгээр суурин дээр тулгуур байрлуулахыг хориглоно.

3.133. Тулгуурыг нугас (шарнир)-ны тусламжтай эргүүлэх аргаар байрлуулахаас өмнө суурийг байрнаас нь хөдөлгөх хүчнээс урьдчилан хамгаалсан байх ёстой. Өргөх чиглэлийн эсрэг талд хүч сааруулах байгууламж хэрэглэнэ.

3.134. Тулгуурыг бэхлэгч гайкийг тултал нь чангалах ба бэхэлгээ нь өөрөө сулрахаас хамгаалж, болтоос дээш 3мм-ээс багагүй гүнд эргээсийг сэтэлнэ. Өнцгийн, шилжилтийн, төгсгөлийн ба тусгай тулгуурын суурийн болтонд 2 гайк тавих ба завсрын тулгуурын болтонд нэг гайк тавина. Сууринд тулгуурыг бэхлэхдээ тулгуурын төгсгөл ба суурийн хавтгайн дээд талын болтонд нийт зузаан нь 400 мм хүртэл дөрвөөс багагүй ган жийргэвч тавихыг зөвшөөрнө.

Төлөвлөгөөгөөр жийргэвчийн геометр хэмжээ нь тулгуурын суурийн хэмжээнээс багагүй байх ёстой. Жийргэвч нь өөр хоорондоо ба тулгуурын  төгсгөлд гагнагдсан байх ёстой.

3.135. Төмөр бетон хийцийг угсрах холбогдох дүрэм болон ажил гүйцэтгэх журмыг баримтална.

3.136. Төмөр бетон хийцийг суурилуулахын өмнө харуул хамгаалалтанд шилжүүлэхдээ тулгуурын гадаргууд цууралт, сэв, лавай бусад 2.7-д заасан гэмтэл байгаа эсэхийг дахин шалгах хэрэгтэй. Үйлдвэрлэгчийн чийглэгээс хамгаалах  хөндийрүүлэлтийн түрхлэг хэсэгчлэн гэмтсэн үед хайлуулсан 4 маркийн хар тосыг 2 давхарлан будаж гэмтлийг сэргээж хэвийн болгосон байх ёстой.

3.137. Ил задгай буюу өрөмдсөн нүхэнд суурилуулсан тулгуурыг төсөлд заасан гүнд хүргэж хөрсөнд найдвартай суулгаж, чагт (ригел), хавтангуудыг тавих ба нүхийг буцааж булахдаа үечлэн нягтруулж нягт нямбай гүйцэтгэнэ.

3.138. Модон тулгуур, түүний эд ангиуд нь холбогдох норм дүрэм, нэг маягийн хийцийн төслийн шаардлагыг хангасан байх ёстой.

3.139. Модон тулгуурын эд ангиудыг бэлтгэхэд өмхрөлтөөс хамгаалах аргаар боловсруулсан шилмүүст төрлийн ойн материалыг хэрэглэнэ.

3.140. Модон тулгуурын бүх эд ангиудыг угсрах үед нэг нэгэнд нь нягт шахаж тааруулсан байх ёстой. Ухаж суулгах, уулзвар хэсгийн завсар 4мм-ээс ихгүй байна. Моднуудын холболтын хэсэгт цууралтгүй яргүй мод байх ёстой. Хэрчлээс, углуурга, ухалт нь гуалингийн диаметрийн 20 хувиас ихгүй гүнд хийсэн байх ёстой. Ухах, цавчих ажлын зөв эсэхийг хэвээр шалгасан байх ёстой. Ажлын гадаргууд нэвт гарсан цоорхой, завсар байхыг хориглоно. Ажлын гадаргуун цоорхойг шаантаглах буюу бусад нягт бус материалаар бөглөхийг хориглоно. Модон тулгуурын бүх эд ангиудыг эвлүүлэхэд төслийн хэмжээнээс диаметр нь хасах 1, нэмэх 2, уртаараа 1 метрт 1см.ээс ихгүй хазайлтыг зөвшөөрнө. Ойн материалаар хөндлөвч бэлтгэх үед богино хөрөөдөхийг хориглоно.

3.141. Модон тулгуурын элементийн нүх нь өрөмдсөн байх ёстой. Тулгуурт өрөмдсөн дэгээний нүх нь дэгээний сүүлийн хэсгийн эргийн доторхи диаметртэй тэнцүү диаметртэй ба эргийн нийт уртын 0.75-тай тэнцүү гүн байх ёстой. Дэгээ нь тулгуурын биед бүх эрэгдсэн эргээс дээр 10-15мм нэмж эрэгдсэн байх ёстой. Штырийн нүхний диаметр нь штырийн сүүлийн гадаад диаметртэй тэнцүү байна.

3.142. Модон тулгуурыг модон тулаас хөлтэй нийлүүлэн залгаж, бүслүүрдэж холбохдоо 4мм диаметртэй зөөлөн ган цинкжүүлсэн утсаар хийх ёстой. Бүслүүрт 5-6мм диаметртэй цинкжүүлээгүй утас хэрэглэх үед түүнийг тосон лакаар бүрхсэн нөхцөлд зөвшөөрнө.

Бүслүүрийн ороодсын тоог тулгуурын төсөлд зааснаар хийнэ. Нэг ороодос тасарвал бүх бүслүүрийг шинээр сольж хийнэ. Бүслүүрийн төгсгөлийг 20-25мм гүн модонд хадах ёстой. Утсан бүслүүрийн оронд тусгай даравч бүхий боолтон татуурга (хомут) хэрэглэхийг зөвшөөрнө. Бүслүүр (хомут) бүрийг тулгуурын эд ангид хоёроос ихгүй хэсгийг нийлүүлж хийх ёстой.

3.143. Модон гадсан суурь нь шулуун, шулуун үетэй, өмхөрч ялзраагүй, цуураагүй болон бусад гэмтэл согоггүй байх ёстой. Модон гадсан суурийн дээд төгсгөлийг түүний тэнхлэгтэй перпендикуляр тайрч, түүний үйл ажиллагааны үед өгөгдсөн чиглэлээс шонг хазайлтаас сэргийлнэ.

3.144. Хүснэгт.6-д модон ба төмөр бетон нэг хөлтэй тулгуур босгох хазайлтын зөвшөөрөгдөх хэмжээг харуулав.                        

Хүснэгт.6    

Хазайлт

Тулгуур босгох зөвшөөрөх алдац

Модон

Төмөр бетон

Тулгуур нь шугамын хөндлөн тэнхлэг ба босоо тэнхлэгийн дагуу ( тулгуурын дээд төгсгөлийг, түүний өндөрт харьцуулсан  хазайлт)

Тулгуурын өндөр 1/100

Тулгуурын өндөр1/50

Тулгуур нь трасаас гарах зөвшөөрөгдөх дээд хэмжээ:

шугамын алгасалтын урт

метр:                               200 хүртэл

                                        200-аас дээш

 

   

 

    100 мм

200 мм

 

    

 

     100 мм

200 мм

Хөндлөвч нь хэвтээ тэнхлэгээс

Хөндлөвч нь харьцангуй агаарын шугамын босоо тэнхлэгт перпендикуляр байна. (өнцгийн тулгуурын хөндлөвч  харьцангуй агаарын шугамын эргэлтийн өнцгийг тэнцүү хуваасан байна.)

Хөндлөвчийн урт 1/50

 

Хөндлөвчийн урт 1/50

Хөндлөвчийн урт 1/100

 

Хөндлөвчийн урт 1/100

3.145. Хүснэгт7-д төмөр бетон портал угсрах зөвшөөрөгдөх хазайлтын дээд хэмжээг харуулав.

Хүснэгт.7

Хазайлт

Зөвшөөрөх алдац

Тулгуур нь босоо тэнхлэгээс ( тулгуурын дээд төгсгөлийг, түүний өндөрт харьцуулсан хазайлт)

 

Тулгуурын өндөр 1/100

Тулгуур хоорондын хэмжээ

+100 мм

Тулгуур трасаас гарч болох дээд хэмжээ

200 мм

Тулгуурт хөндлөвч бэхлэх цэгийн тэмдэг

 

80 мм

Тулгуурт хөндлөвч бэхлэх тэнхлэгийн болт ба хөндлөвч холбох цэгийн тэмдэг

 

50 мм

Тулгуур трассаас гарах хэмжээ

+50 мм

Хөндлөвч нь шугамын хэвтээ тэнхлэгээс хазайх.

хөндлөвчийн урт метр:      15 хүртэл

                                            15-аас дээш

 

 

Хөндлөвчийн урт 1/150

Хөндлөвчийн урт 1/250

 

3.146. Хүснэгт8-д ган хийцийн тулгуурыг босгох зөвшөөрөгдөх хазайлтын дээд хэмжээг харуулав.

Хүснэгт.8

Хазайлт

Зөвшөөрөх алдац

Тулгуур нь шугамын хөндлөн тэнхлэг ба босоо тэнхлэгийн дагуу хазайх хэмжээ

 

Тулгуурын өндөр 1/200

Трассын босоо тэнхлэг, шугамаас хөндлөвч хазайх  

 

100 мм

Хөндлөвч нь (шугамын) хэвтээ тэнхлэгээс хазайх хэмжээ,

 хөндлөвчийн урт метр:         15 хүртэл

                                                15-аас дээш

 

 

Хөндлөвчийн урт 1/150

Хөндлөвчийн урт 1/250

Шугамын трассаас тулгуур гарч болох дээд хэмжээ:

Шугамын алгасалтын урт, метр:          

                          200 хүртэл

                          200-аас-300 хүртэл

                          300-аас дээш

 

 

 

100 мм

200 мм

300 мм

Хөндлөвчийн сумны (гулзайлт) хотойлт

Хөндлөвчийн урт 1/300

Баганы гуя ба ташуу хөндлөвчийн (гулзайлт) хотойлт.

Урт 1/750 гэвч 20 мм-ээс ихгүй

Бүслүүр булан төмөр бусад хэрээсэн элемент (бүх хавтгай дээр)

Урт 1/750

 

ШУГАМЫН АРМАТУР БА ТУСГААРЛАГЧИЙГ УГСРАХ

 

3.147. Шугамын трасс (чиглэл) дээр тусгаарлагчийг угсрахын өмнө үзлэг хийж гэмтэлтэйг нь ялгасан байх ёстой. 1000 вольтоос дээш хүчдэлтэй агаарын шугамын шаазан тусгаарлагчийн эсэргүүцлийг 2500 вольтын Мегометрээр угсрахын өмнө шалгах ёстой. Энэ үед зүүлтэн тусгаарлагч бүрийн хөндийрүүлэлтийн эсэргүүцэл буюу олон элементтэй штыр тусгаарлагчийн элемент бүр 300 МОм-оос багагүй байх ёстой. Тусгаарлагчийг ган багажаар цэвэрлэхийг хориглоно. Цахилгааны туршилтыг шилэн тусгаарлагчдад хийдэггүй.

3.148. Агаарын шугамын штыр тусгаарлагч ба тусгаарлагчийг хөндлөвч, кронштейнд суурилуулахдаа, тулгуур босгохоос өмнө хийнэ. Дэгээ ба штыр нь шон, тулгуур, хөндлөвчинд бат бөх угсрагдсан түүний штыр хэсэг нь эгц босоо байх ёстой. Дэгээ, штырийг зэврэлтээс хамгаалж тосон лакаар бүрхсэн байх ёстой.

Штыр тусгаарлагчийг дэгээнд буюу штырт полиэтилен бүрхүүлийн тусламжтай бат бөх эрэгдэж хийсэн байх ёстой. Штыр тусгаарлагчийг дэгээ буюу штырт бэхлэхдээ 40% М400 буюу М500-аас багагүй маркийн цемент, 60% нягт нямбай цэвэрлэсэн голын элсний уусмал хэрэглэхийг зөвшөөрнө. Уусмалыг хурдасгах барьцалдуулагч хэрэглэхийг хориглоно. Штыр ба дэгээний дээд талыг тэгшлэх үед нимгэн битумын үеэр бүрхсэн байх ёстой. Тулгуурын гогцоо холбоос ба аппаратын оролтыг бэхлэх үед штыр тусгаарлагчийг 450 хүртэл налуу суурилуулахыг зөвшөөрнө. Агаарын шугамын гинжин деталь арматурын дүүжин тусгаарлагчийн зүүлтэн хөндийрүүлэгч нь түгжээтэй, харин хөндийрүүлэгч элемент бүрийн зүүлтийн сууринд цоож тавигдсан байх ёстой. Тусгаарлагчийн бүх цоож нэг шулуунд байрласан байх ёстой. Тусгаарлагчийг тогтоон хөндийрүүлэгч зүүлтийн цоож нь шон, тулгуур талын оролтын төгсгөлд байрлана. Харин таталтын тусгаарлагч ба арматурын хөндийрүүлэлтийн зүүлт-оролтын төгсгөлийн доор байрлана. Босоо ба налуу байрлалтай пальцын толгой дээш, харин гайк ба түгжээсийг доод талд нь байрлуулах ёстой.

 

АЯНГА ХАМГААЛАЛТЫН ТРОС (ТАТЛАГА) БА УТАС УГСРАХ

 

3.149. Хөнгөнцагаан, ган хөнгөнцагаан утас ба хөнгөнцагаан хайлштай утсыг ган тогтоогч ба таталтын (болтон, ба шаантан) хавчаарт угсрах үед хөнгөн цагаан жийргэвчээр, зэс утсыг зэс жийргэвчээр хамгаалсан байх ёстой.

Штыр тусгаарлагчийг утсанд бэхлэхдээ тусгай хавчаар буюу хомутанд (хом) утсаа нягтруулан жигд ороож хийнэ. Оролтын утсыг шугамын утастай ижил төрлийн металл утсаар хийсэн байх ёстой. Ороолт хийх үед ороож байгаа утсаа нугалахыг хориглоно. 1000 В хүртэл хүчдэлтэй агаарын шугамын салбарлалтын утсыг бэхэлгээтэй анкераас авсан байх ёстой.

3.150. 1000 В-оос дээш хүчдэлтэй агаарын шугамын алгасалтанд утас ба троссонд нэгээс ихгүй холболт хийхийг зөвшөөрнө.

Алгасалтын утас (татлага)-ны холболт нь 3.13-3.14 заалтын шаардлагыг хангасан байх ёстой.

3.151. Холболт, таталт, засварын хавчаарыг шахаж преслэхдээ (шахуургадахдаа) зохих журмаар тогтоон баталсан дээд байгууллагын технологийн картын зөвшөөрсөн шаардлагыг хянаж гүйцэтгэнэ. Пресслэгч хавчаар, түүний матриц нь засварлаж байгаа утас, татлагын марктай тохирч байх ёстой.

Матрицын оноосон диаметрийг 0.2 мм-ээс хэтрүүлэхийг зөвшөөрөхгүй. Харин хавчаарын диаметр преслэсний дараа матрицын диаметрээс 0.3 мм-ээс илүү хэтэрч болохгүй. Пресслэсний дараа хавчаарын диаметр зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үед хавчаарыг шинэ матрицаар дахин преслэх хэрэгтэй. Хэрэв шаардлагатай диаметрийг хүлээн авах боломжгүй үед түүнчлэн хавчаарт цууралт үүссэн тохиолдолд түүнийг тайрч аваад оронд нь шинээр угсарна.

3.152. Агаарын шугамын утасны холболтын ба таталтын хавчаарын геометрийн хэмжээ нь зохих журмаар тогтоон баталсан дээд байгууллагын технологийн картын шаардлагатай нийцсэн байх ёстой. Түүний гадаргуу дээр цууралт зэврэлтийн ул мөр, механик гэмтэлгүй байх ёстой. Преслэсэн хавчаарын муруй, түүний уртын 3 хувиас ихгүй байх ёстой. Преслэгчийн холболтын ган зүрхэвч нь хөнгөнцагаан хавчаарын уртын дагуу харьцангуй тэгш хэмтэй байрлана. Зүрхэвчийн шилжилт харьцангуй тэгш хэмтэй байдлаас утасны преслэгч хэсгийн уртын 15% -иас хэтэрч болохгүй. Заасан шаардлагыг хангаагүй хавчаарыг гологдол болгох ёстой.

3.153. Халуун гагнуур болон энерги дэлбэрэлтийг ашиглаж утас холбохдоо зохих журмаар тогтоон баталсан дээд байгууллагын технологийн картын зөвшөөрсөн шаардлаганд хяналт тавьж гүйцэтгэнэ.

3.154. Олон судалтай утасны (тусгайлсан судал тасарсан) механик гэмтэлтэй үед ороодсон бүслүүр тавьж засварын буюу холболтын хавчаараар засварлана.

Гэмтсэн утсыг засварлахдаа зохих журмаар тогтоон баталсан дээд байгууллагын технологийн картын шаардлагатай нийцүүлэн гүйцэтгэнэ.

3.155. Газраар утас, трос сунгахдаа хөдөлгөөнт тэргэнцэрийн тусламжтай хийнэ. Хөдөлгөөнт тэргэнцэрийг бүрэн ба хэсэгчлэн ашиглах боломжгүй хийцтэй тулгуурт утас, трос гараар сунгахад түүнийг тулгуурт өргөж сунгах арга хэрэгслэлтэй хөдөлгөөнт сунгалтын байгууламжаар хийхийг зөвшөөрөх ба газраар утас, тросыг чирэх үед хад, чулуу, бусад хөрсний үрэлтээс гэмтээхгүй арга хэмжээ авна. Дэгээ, ган траверс дээгүүр утас гулсуулах ба татахыг хориглоно. Хасах хэмд утас, трос татаж сунгахдаа хөрсөнд утас, трос хөлдөхөөс хамгаалах арга хэмжээг тооцож хийсэн байх ёстой. Давхар утастай фазын утасны задгай үзүүрийг тогтоож хийх ба өнхрүүлэгч роликийн байнгын хавчаараас утас ба тросыг шилжүүлэн задгай үзүүрийг хийхдээ анкерын хоорондох утас ба тросны унжилтыг тохируулж хийсний дараа шууд хийнэ.

Энэ үед утас, тросын гадна нүүрэн талыг болзошгүй гэмтлээс хамгаалсан байх ёстой.

3.156. Утас ба тросын угсралтыг инженерийн байгууламжтай огтолцуулж татахдаа 1000 вольтоос дээш хүчдэлийн цахилгаан сүлжээг хамгаалах дүрэм, огтолцох байгууламжийг эзэмшигч байгууллагын зөвшөөрөл, энэ байгууллагатай зөвшилцсөн хугацааны дагуу гүйцэтгэнэ. Авто зам дээр утас сунгахдаа түүнийг зам дээр хөрсөөр булж өндөрлөх буюу битүү хаалт хийх замаар гэмтлээс хамгаална. Утасны болзошгүй гэмтэх байранд шаардлагатай тохиолдолд харуул тавьсан байх ёстой.

3.157. Утас ба тросын таталтын сумны хотойлтыг тохируулахдаа ажлын зурагт зөвшөөрсөн хүснэгтээр буюу утас ба тросыг угсрах үеийн холбогдох температурын муруйгаар тогтоосон байх ёстой. Энэ үед утас буюу тросын таталтын сумны бодьтой хотойлт нь огтолцох объект ба газар хүртлэх шаардлагатай хэмжээнүүдийг мөрдсөн нөхцөлд төслийн хэмжээнээс ±5 хувиас их ялгагдах ёсгүй. Янз бүрийн фазуудын утас ба татлагын (тросын) хоорондын бие биесээ харьцангуй тэгш бүс байдал нь төсөлд заасан хэмжээнээс 10%-иас ихгүй байх ёстой. Давхар утастай фазын тэгш бүс байдал 330-500 кВ-ын агаарын шугамд 20 хувиас ихгүй, 750 кВ-ын агаарын шугамд 10 хувь байх ёстой.

Фазын утасны эргэлтийн өнцөг 100-аас ихгүй байх ёстой. 1000 вольтоос дээш 750 кВ хүртэл (750 кВ ороод) хүчдэлийн агаарын шугамын утас ба тросын унжилтыг анкер хоорондын зай 3км-ээс урт үед анкерын хэсгийн гуравны нэгд байрлах алгасалтанд хэмжилт хийж тохируулна.

Анкерийн хэсэг нь 3 км-ээс бага үед хамгийн урт ба таталтын механизмээс хамгийн ойр байгаа хоёр алгасалтанд хэмжилт хийж тохируулахыг зөвшөөрнө. Босоо чиглэлээс дүүжин хөндийрүүлэгч агаарын шугамын дагуух хазайлт дараахи хэмжээнээс хэтэрч болохгүй. Үүнд:

35 кВ-ын агаарын шугамд -50 мм

110 кВ-ын агаарын шугамд -100 мм        

150 кВ-ын агаарын шугамд -150 мм

220-750 кВ-ын агаарын шугамд -200 мм

 

ЯНДАН ХЭЛБЭРИЙН ЦЭНЭГ ШАВХАГЧИЙГ УГСРАХ

 

3.158. Цэнэг шавхагчийг суурилуулахдаа түүний ажиллагааг заагч нь газраас ил тод харагдаж байхаар хийнэ. Цэнэг шавхагчийг суурилуулахдаа гадаад очин завсрын тогтвортой байдал, дээд талын электродоор дамжин түүнд болзошгүй ус чийг орохоос найдвартай хамгаална. Цэнэг шавхагч нь тулгуурт найдвартай бэхлэгдсэн байх ёстой ба газардуулгатай сайн контакттай байна.

3.159. Тулгуурт цэнэг шавхагчийг суурилуулахын өмнө үзлэг хийж, гологдлыг ялгасан байх ёстой. Цэнэг шавхагчийн гадаад гадаргуу нь хуурч, цуурсан байж болохгүй.

3.160. Яндан хэлбэрийн цэнэг шавхагчийг тулгуурт суурилуулсны дараа ажлын зургийн дагуу гадаад очин завсрын хэмжээг тохируулна. Түүнчлэн түүний суурилуулалт нь хийн ялгаралтыг тургих үед өөр хоорондоо огтлолцохгүй, утас хийцийн элементэд хамааралгүй байдлыг шалгана.

 

ДЭД СТАНЦ БА ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖ

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

 

3.161. Энэхүү дүрмийн шаардлагыг 750 кВ хүртэл хүчдэлийн дэд станц, ил ба хаалттай хуваарилах байгууламжийн угсралтын үед дагаж мөрдөнө.

Дэд станц, ил болон хаалттай хуваарилах байгууламж нь “Эрчим хүчний үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх галын аюулгүй байдлын дүрэм”-ийн дагуу галын булан, багаж хэрэгслээр тоноглогдсон байна.

3.162. Дэд станц, хуваарилах байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг угсарч эхлэх хүртэл захиалагч дараах тоноглолыг ханган нийлүүлсэн байх ёстой. Үүнд:

Трансформаторын тос болон иж бүрэн угсрагдаж байгаа тос дүүргэх тоног төхөөрөмжид дүүргэх тос, түүнчлэн технологийн хэрэгцээний хэмжээг тооцсон нэмэлт шаардлагатай тос; түр хугацаанд тос хадгалах цэвэр бат бөх металл битүү сав, тос боловсруулах ба юүлэх нэмэх тоног төхөөрөмж багаж хэрэгсэл; бэлтгэн нийлүүлэгч үйлдвэрээс зохих техникийн бичиг баримтын дагуу иж бүрнээр нийлүүлсэн тоног төхөөрөмж, түүнийг тохируулах засварлахад шаардлагатай тусгай багаж хэрэгсэл зэргийг угсралтын хугацаанд шилжүүлнэ.

 

ИЛ БА ХААЛТТАЙ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖИЙГ ТОНОГЛОХ

 

3.163. Тэгш өнцөгт шинийг нугалах үед мөрдөх дотоод радиусын хэмжээ:

Хавтгайгаар нь нугалахдаа- шиний зузааныг давхарласнаас багагүй,  өнцгөөр нугалахдаа түүний өргөнөөс багагүй байх ёстой. Урт шинийг штопороор нугалахад түүний өргөнийг давхарласнаас багагүй байх ёстой. Ирмэгийг харилцан нугалахад шиний уулзварыг гагнахыг зөвшөөрнө. Холболтын цэгт шин нугалахдаа контактын гадаргуун захаас 10 мм-ээс багагүй зайнаас эхлэх хэрэгтэй. Шиний цуглуулгын уулзварыг болтон холбоосоор холбох үед тусгаарлагчийн толгой ба салбарласан цэгийг хамгаалж, түүнээс 50 мм-ээс багагүй зайнд хийх ёстой. Температур өөрчлөгдөх үед шиний дагуу тэлэлтийг хангахын тул шинд тусгаарлагчийг хатуу бэхлэхдээ шиний нийт уртын дунд, харин тэгшитгүүртэй шинд тэгшитгүүрийн хоорондох хэсгийн дунд бэхэлж хийсэн байх ёстой.

Шинийг угсарсны дараа шиний нэвтрэх тусгаарлагчийн нүхийг тусгай планкаар бөглөсөн байх ёстой. Харин багц шинд тусгаарлагчийн оролтын цэг ба түүнээс гарах цэгт өөр хооронд нь бэхэлсэн байх ёстой. Шин тогтоогч ба шахагч нь 600 Ампераас их хувьсах гүйдлийн үед шиний эргэн тойронд битүү соронзон контур үүсгэхгүй байх ёстой. Үүний тулд шиний аль нэг талд байрласан бүх чангалгааны болт буюу холболтыг соронзон бус материалаар (бронз, хөнгөнцагаан, түүний хайлш гэх мэт) хийсэн байх ёстой. Эсвэл битүү соронзон контур үүсгэхгүй хийцтэй шин тогтоогч хэрэглэсэн байх ёстой.

Хаалттай хуваарилах байгууламжийн ячейкууд нь байнгын газардуулгын хутгаар тоноглогдсон байх ёстой.

3.164. Уян шин нь бүх уртынхаа дагуу хэт мушгираагүй,задраагүй, нугараагүй байна. Сумны хотойлт нь төслийн хэмжээнээс ±5%-аас илүү ялгаатай байж болохгүй. Бүх давхар утастай  фазын холболт нь ижил таталттай байх ба завсрын бэхэлгээтэй байх ёстой.

3.165. Зэрэгцсэн аппаратын хоорондох холболт шууд (тасархай бус) бүтэн нэг шинээр хийсэн байх ёстой.

3.166. Яндан хэлбэрийн шинд чичиргээ намдаагч ба түүний урт нь температурын өөрчлөлтөөс хамгаалах байгууламжтай байх ёстой. Шинийг аппаратанд холбох хэсэг нь хэвтээ байрлуулсан байх ёстой.

3.167. Уян утсыг холбох, салаалахдаа гагнуур буюу преслэж хийсэн байх ёстой. Алгасалтанд салаалсан холболт хийхдээ алгасалтын утсыг таслахгүйгээр хийсэн байх ёстой. Боолтон холболтыг зөвхөн аппаратын хавчаар ба цэнэг шавхагчийн салаалалт, холбооны конденсатор, хүчдэлийн трансформатор түүнчлэн тоноглолыг түр холбоход шин өөрчлөх томоохон эзэлхүүнтэй  ажил шаардлагатай бол болтоор салдаг холболт хэрэглэхийг зөвшөөрнө. Цахилгаан тоног төхөөрөмжийн гаргалгаанд уян утас, шин холбохдоо шиний уртад температурын өөрчлөлтөөс сэргийлэх тооцоог хийх хэрэгтэй.

 

ТУСГААРЛАГЧ

 

3.168. Угсралтын өмнө тусгаарлагчийн шаазан хэсэг бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгасан байх ёстой. Тусгаарлагчийн суурийн жийргэвч сууриас гадагш илүү гарч болохгүй.

3.169. Хаалттай хуваарилах байгууламжийг суурилуулах үед тулгуур тусгаарлагчийн гадаргуун малгай нь нэг хавтгайд орших ёстой. Хазайлт нь 2 мм-ээс ихгүй байх ёстой.

3.170. Бүх тулгуур ба нэвтрэх тусгаарлагчийн суурилуулалтын эгнээ тэнхлэг талаас 5 мм-ээс илүү хазайж болохгүй.

3.171. Ган хавтгайд 1000 А, түүнээс дээш гүйдлийн нэвтрэх тусгаарлагчийг суурилуулах үед битүү соронзон контур үүсэх боломжийг хаасан байх ёстой.

3.172. Ил хуваарилах байгууламжийн дүүжин гирлянд тусгаарлагчийг угсрахдаа дараахи шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

Холболтын ушки, скоба, завсрын звено зэргийг түгжиж хориглосон байх ёстой.

Гирляндын арматур нь утас ба тусгаарлагчийн хэмжээтэй тохирсон байх ёстой.

Шаазан дүүжин тусгаарлагчийн хөндийрүүлэлтийн эсэргүүцлийг 2.500 Вольтын мегометрээр гирляндийг тулгуурт гаргахаас өмнө шалгасан байх ёстой.

 

1000 В, ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧДЭЛИЙН ТАСЛУУР

 

3.173. Таслуурыг суурилуулах, эвлүүлж угсрах, тохируулахдаа үйлдвэрлэсэн үйлдвэрийн угсрах зааврыг даган мөрдөж хийнэ. Эвлүүлж угсрахдаа зааварт зааж харуулсан таслуурын элементүүдийн маркийг хатуу баримталж мөрдөнө.

3.174. Агаарын таслуурыг эвлүүлж угсрахдаа хэвтээ чигт тулах хүрээ ба агаарын резервуар, босоо чигт тулгуурын баганыг, тулах хөл (растяжек)-ийн тусгаарлагч колонкийн өндрийн тэнцүү байдал, тусгаарлагчийн байрлал нэг тэнхлэгт суурилуулж угсрах ёстой. Гол тулгуур баганын тэнхлэг босоо чиглэлээс үйлдвэрлэгч үйлдвэрийн зааварт заасан нормоос хэтэрч хазайж болохгүй.

3.175. Агаарын таслуурын шахагдсан агаартай харьцаж байдаг доторхи гадаргуу нь цэвэр байх ёстой. Тусгаарлагчийн угсралт, холболтын болтыг эргүүлж чангалах агшинд тохируулгатай түлхүүрээр жигд эргүүлж чангална.

3.176. Агаарын таслуурын угсралт дууссаны дараа шавхагдсан агаарын нэвчилтийн хэмжээг шалгах хэрэгтэй. Энэ нь заводын зааварт заасан нормоос хэтэрч болохгүй. Агаарын таслуурыг залгахын өмнө доторхи хөндийг агааржуулах хэрэгтэй.

3.177. Хуваарилах шүүгээ ба удирдлагын шүүгээний блок контактын байршил зөв эсэх ба цахилгаан соронзон орны тэсвэрлэлтийг шалгасан байх ёстой. Бүх клапан конусын эмээлд сайн наалдсан,хөнгөн явалттай байх ёстой. Дохио хориглолтын контакт нь зөв суурилагдсан, цахилгаан контактын манометрийг лабораторт шалгасан байх ёстой.

 

1000 В-ООС ДЭЭШ ХҮЧДЭЛИЙН БОГИНО ХОЛБОГЧ, САЛГАГЧ,

ХУУРАЙ САЛГУУР

3.178. Богино холбогч, салгагч, хуурай салгуурыг суурилуулах, эвлүүлж угсрах, тохируулахдаа үйлдвэрлэсэн үйлдвэрийн зааврыг даган мөрдөж хийнэ.

3.179. Богино холбогч, салгуур, хуурай салгуур угсрах үед:

  • Суурь рам тэгш тавигдсан эсэх
  • Тулгуур тусгаарлагчийн клонк, контактын хутгатай нэг тэнхлэгт, ижил түвшингийн өндөрт байх нөхцөлийг хангасан байх ёстой.

Хэвтээ чигээс суурь рам ба босоо чигээс тусгаарлагчийн колонкийн тэнхлэгийн хазайлт, түүнчлэн хэвтээ чигт контактын хутганы тэнхлэг, босоо хавтгайд контактын хутганы хоорондох авцалдааны завсрын шилжилт үйлдвэрлэгч үйлдвэрийн зааварт заасан нормоос хэтэрч болохгүй. Хөндийрүүлэгчийг металл жийргэвчээр тэгшитгэхийг зөвшөөрнө.

3.180. Приводыг залуур буюу гар бариулаар нь хөшүүрэгдэн эрэгдэж залгаж, таслах хөдөлгөөний чиглэлийг хүснэгт.9-д зааснаар хийсэн байх ёстой.

 

Хүснэгт.9

Үйлдэл

Хөдөлгөөний чиглэл

Залуур

Бариул

Залгах

Цагийн зүүний дагуу

Дээш буюу баруун тийш

Таслах

Цагийн зүүний эсрэг

Доош буюу зүүн тийш

    

          Бариулын дамжлагын хоосон эргэлт 50С-аас хэтэрч болохгүй.

          3.181. Аппаратын хутга нь үл хөдлөх контактын төвийг зөв онох, түүнд гажиг цохилтгүйгээр орох ба залгах үед тулц хүртэл 3-5 мм орохгүй байх ёстой.

          3.182. Газардуулгын хутга нь “залгасан” ба “тасалсан” байршилд байх үед эргүүлэг ба хөшүүрэг нь “Үхлийн цэгт” хутгыг хамгийн захын байрлалд түгжиж тогтоосон байх ёстой.

          3.183. Хуурай салгуурын приводын блок контактыг блок контактын удирдлагын механизм ажиллах үйлдэл бүрийн төгсгөлд, төгсгөлийн явалт хүртэл 4-100-ын цаана байхаар суурилуулах ёстой.

          3.184. Таслууртай хуурай салгуурын хориг, түүнчлэн газардлагын хутгатай хуурай салгуурын гол хутга, таслуурыг залгаатай байрлалд хуурай салгуурын приводоор, түүнчлэн гол хутга залгаатай байрлалд газардлагын хутгаар, газардлагын хутга залгаатай байрлалд гол хутгаар тус тус үйлдэл явуулахыг хориглоно.

ЦЭНЭГ ШАВХАГЧ

 

          3.185. Цэнэг шавхагчийг угсрахын өмнө бүх элементийг нь үзлэгт оруулж шаазан хэсэг нь хагарсан, цуурсан дэлбээний ирмэгийн гэмтэлгүй болохыг тогтоож дүгнэлт хийсэн байх хэрэгтэй. Үйлдвэрлэгч үйлдвэрийн зөвшөөрсөн зааврын шаардлагын дагуу цэнэг шавхагчийн ажлын элементийн эсэргүүцэл ба нэвчих гүйдлийг хэмжсэн байх ёстой.

          3.186. Ерөнхий сууринд цэнэг шавхагчийг угсрахдаа тусгаарлагчийг босоо чигт тэнхлэгийн төвлөрөлийг хангасан байх ёстой.

          3.187. Тусгаарлагчийг угсарсаны дараа ажлын элемент, колонкийн хооронд цагираглан чигжин шаваж өнгөлгөө хийсэн байх ёстой.

 

ХЭМЖҮҮРИЙН ТРАНСФОРМАТОР

 

          3.188. Трансформаторыг угсрах үед түүний суурилуулалтын босоо байдлыг хангасан байх ёстой. Босоо байдлыг тохируулахдаа ган жийргэвчийн тусламжтай хийхийг зөвшөөрнө.

          3.189. Гүйдлийн трансформаторын ашиглаж байгаа хоёрдахь ороомгийг түүний хавчуурт богино холбосон байх ёстой. Ихэнх тохиолдолд гүйдлийн трансформаторын хоёрдахь ороомгийн аль нэг туйлыг ба хүчдэлийн трансформаторыг газардуулсан байх ёстой (Ажлын зурагт тусгаалан тайлбарласнаас гадна).

          3.190. Хэмжүүрийн хүчдэлийн трансформатор дээр угсрагдсан өндөр хүчдэлийн оруулгыг түүнийг хүчдэлд залгах хүртэл богино холбосон байх ёстой. Трансформаторын их биеийг газардуулсан байх ёстой.

 

РЕАКТОР БА ИНДУЦКИЙН ОРООМОГ

 

          3.191. Нэг нь нөгөөгийн дор байрлуулсан фазын реакторын маркжилтийн зөвшөөрсөн байршил нь (H-доод фаз, C-дундахь, B-дээд) гэж тэмдэглэсэн байх ёстой. Гэхдээ дундахь фазын ороомгийн чиглэл нь захын фазын ороомгийн чиглэлийн эсрэг байх ёстой.

          3.192. Реакторт шууд ойролцоо байрлах ган хийц нь битүү контур үүсгэх ёсгүй.

 

ИЖ БҮРЭН ТРАНСФОРМАТОРЫН ДЭД СТАНЦ БА ИЖ

БҮРЭН, УГСАРМАЛ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖ

 

          3.193. Иж бүрэн трансформаторын дэд станц ба иж бүрэн хуваарилах байгууламжийн шүүгээг угсралтанд хүлээн авах үед үйлдвэрлэсэн үйлдвэрийн техникийн бичиг баримтын иж бүрдлийг шалгасан байх ёстой (паспорт, ашиглалтын заавар, техникийн тодорхойлолт, үндсэн ба туслах хэлхээний цахилгааны схем, нөөц сэлбэг багажны жагсаалт, аппаратын иж бүрдэлийн ашиглалтын бичиг баримт).

          3.194. Иж бүрэн хуваарилах байгууламж ба иж бүрэн трансформаторын дэд станцыг угсрах үед түүний босоо чигийг хангасан байх ёстой. Иж бүрэн хуваарилах байгууламжийн доор тавигдсан даацын гадаргуйн түвшингийн ялгаварыг 1 м гадаргуйд 1 мм, нийт уртад 5 мм-ээс ихгүйг зөвшөөрнө.

 

 

ТРАНСФОРМАТОР

 

          3.195. Бүх трансформаторыг холбогдох шаардлагын дагуу хадгалж, тээвэрлэсэн нөхцөлд түүний идэвхитэй хэсэгт үзлэг хийхгүйгээр ашиглалтанд залгахыг зөвшөөрөх ёстой.

          3.196. Дэд станцын дэвсгэр газар дээр захиалагч трансформаторыг тээвэрлэж ирэхдээ түүний суурь ажлын зурагтай тохирч байгаа эсэх болон тээвэрлэлтийн харьцангуй багцаатай байх ёстой. Дэд станцын дотор трансформаторыг өөрийн гулсуураар шилжүүлэх хурд 8 м/мин-аас хэтэрч болохгүй.

          3.197. Трансформаторын идэвхтэй хэсгийг засварлахгүй угсрах тухай асуудлыг тавихдаа үйлдвэрлэгч үйлдвэр, ерөнхий гүйцэтгэгч угсралтын байгууллагын төлөөлөгчид шийдэх ёстой. Хэрэв ерөнхий гүйцэтгэгч угсралтын байгууллага туслан гүйцэтгэгч угсралтын байгууллагын хооронд хэлэлцээр байхгүй тохиолдолд П.3.195-д заасан бичиг баримтын шаардлага ба дараахи акт, протоколыг үндэслэнэ. Үүнд:

          Трансформаторыг үйлдвэрлэгч үйлдвэрээс зориулалтын байранд тээвэрлэсний дараа, задалж буулгасан эд анги ба трансформаторт хийсэн үзлэг;

          Трансформаторыг ачиж буулгасан;

          Трансформаторыг угсралтын байранд зөөсөн;

          Трансформаторыг угсралтанд хүргэх хүртэл хадгалсан зэрэг акт протоколыг баримтална.

          3.198. Трансформаторыг хатаалтанд оруулахгүйгээр залгах зөвшөөрлийн тухай асуудлыг трансформаторыг тээвэрлэх үеийн байдал, хадгалалт, угсралт ба 3.195-д заасан бичиг баримтын зохих шаардалага, туршилт хэмжилт шалгалтын үр дүнг тооцож нөхцөл байдлыг иж бүрнээр үндэслэлтэй авч үзэж шийдвэрлэх ёстой.

 

СТАТИК ХУВИРГАГЧ

 

          3.199. Хагас дамжуулагч хэмжүүрийг задлахыг хориглоно. Түүнийг угсрах үед цохилт, огцом түлхэж ёврохыг хориглоно. Хадгалалтын үеийн тослолтыг арчих ба контактын гадаргууг уусмалаар цэвэрлэнэ. Байгалийн хөргөлттэй хэмжүүрийг суурилуулахдаа агаарын оролт доороос дээш чөлөөтэй байдлыг хангасан, хөргөлтийн ирмэг хавтгай байрлалтай байна. Харин агаарын албадмал хөргөлттэй хэмжүүрийн агаарын хөргөлтийн урсгалын чиглэл нь хөргөлтийн ирмэг дагуу байна. Усан хөргөлтийн хэмжүүрийг хэвтээ суурилуулна. Хөргөлтийн штуцер босоо хавтгайд байрлах бөгөөд тэгэхдээ штуцерийн оролт доод талдаа байна. Хөргөлтийн контактын гадаргууг түүнд хагас дамжуулагч хэмжүүрийг эрэгдэж оруулахын өмнө техникийн вазелин нимгэн үеэр түрхэж тосолно. Угсралтын үед эргэх хүчний мөр нь үйлдвэрлэгч үйлдвэрийн зааснаар зохицуулах ёстой.

 

КОМПРЕССОР БА АГААР ДАМЖУУЛАГЧ

 

3.200. Үйлдвэрлэгч-заводын ломбо тавигдсан компрессорыг угсралтын байранд задлах ба засварлаж үл болно.

Барилгын талбайд эвлүүлж угсарсан байдалтай хүргэгдэж ирсэн заводын ломбогүй компрессорыг угсрахын өмнө хамгаалалтын өнгөлгөөний хуулгыг авах, түүнчлэн холхивч, хавхлага, жийргэвч, тосолгооны ба усан хөргөлтийн системийн байдлыг шалгах, шаардлагатай хэсэгчилсэн хэмжээний задаргаа ба засварт оруулна.

3.201. Угсрагдсан компрессорын агрегатыг (цогцолбор) зохих үйлдвэрлэгч үйлдвэрийн зааврын шаардлагын дагуу түүний автомат системийн удирдлага хяналт, дохио, хамгаалалтыг туршиж шалгасан байх ёстой.

3.202. Агаар дамжуулагчийн дотор талын гадаргуу нь трансформаторын тосоор зайлсан байх ёстой. Агаар дамжуулагчийн зангилаа бүрийн шугаман хэмжээ, төслийн хэмжээнээс метр бүрд ±3 мм-ээс ихгүй байх ёстой. Гэвч нийт уртад ±10мм-ээс ихгүй хазайлтыг зөвшөөрнө.

Өнцгийн ба зангилааны тэнхлэгийн хазайлтын хэмжээ 1 метрт ±2.5 мм-ээс хэтрэхгүй байх ёстой. Гэвч бүх дараалсан хэсгийн шулуунд ±8 мм-ээс ихгүй байна.

3.203. Угсрагдсан агаар дамжуулагчийн батжилт ба нягтралыг 10-15 м/с хурдтай агаараар үлээлгэх ба ажлын даралттай тэнцүү (гэхдээ 4.0 МПа-аас ихгүй) даралтаар 10 минут туршсан байх ёстой.

0.5 МПа ажлын даралттай агаар дамжуулагчийн батжилтын даралт пневматик туршилтын үед 1.25 Раж-аас дээш байх ёстой. Гэвч  Раж±0.3 МПа-аас багагүй байна. Агаар дамжуулагчийн нягтралын туршилтын үед туршилтын даралт нь ажлын даралттай тэнцүү байна. Агаар дамжуулагчийн даралт, туршилтын даралтын 30 ба 60%-д хүрэх үед даралтыг өргөх ажиллагаанд үзлэг хийнэ. Агаар дамжуулагчдад үзлэг хийх үед даралт өргөхийг хориглоно. Батжилт нь туршилтын даралтыг 5 минутын турш даасан байх ёстой. Даралтыг ажлын даралт хүртэл бууруулсны дараа агаар дамжуулагчийн нягтралыг 12 цагийн туршид туршина.

 

КОНДЕНСАТОР БА ӨНДӨР ДАВТАМЖИЙН

ХОЛБООНЫ ХААЛТ

 

3.204. Холбооны конденсаторыг эвлүүлж угсрах үед хэвтээ чигт суурийн байршлыг хангаж, босоо чигт конденсаторыг байрлуулна.

3.205. Өндөр давтамжийн хаалтыг угсрахын өмнө лабораторт тохируулганд оруулах ёстой.

3.206. Өндөр давтамжийн хаалтыг угсрах үед түүний дүүжлэлтийг босоо чигт контактын цэгүүдэд холболтын элементийн тохируулгыг найдвартай хийх хэрэгтэй.

 

 

1000 В ХҮРТЭЛ ХҮЧДЭЛИЙН ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖ,

ЩИТИЙН УДИРДЛАГА, ХАМГААЛАЛТ БА АВТОМАТИК

 

3.207. Щит ба шүүгээг бүрэн угсарч, засвар, тохируулга хийгдсэн үйлдвэрлэгч үйлдвэрээс нийлүүлэх ёстой. ЦБД, холбогдох стандарт, үйлдвэрлэгчийн техникийн нөхцлийн дагуу туршсан байх ёстой.

3.208. Хуваарилах щит, станцын удирдлага, щитийн хамгаалалт ба автоматик түүнчлэн пультын удирдлагын байрны үндсэн тэнхлэгтэй харьцуулж, тэдгээрийн байршилыг сонгосон байх ёстой. Панелийг суурилуулахдаа гэрэл гэгээний түвшинг сонгосон байх ёстой. Суурь деталиудыг бэхлэхдээ гагнуураар буюу салгах холболтоор гүйцэтгэх ёстой. Панелийг шаланд бэхлэхгүй суурилуулахыг хэрэв энэ тухай ажлын зурагт урьдчилан төлөвлөсөн бол зөвшөөрнө. Панел нь өөр хоорондоо болтоор бэхлэгдсэн байх ёстой.

 

АККУМЛЯТОР СУУРИЛУУЛАХ

 

3.209. Байнгын суурин ажиллагааны хүчлийн ба шүлтийн хаалттай битүү тоноглогдсон аккумляторын батерей ба деталиуд нь ил тоноглогдсон аккумляторыг угсралтанд хүлээн авахдаа улсын стандарт, техникийн нөхцөл бусад баримт бичгийн шаардлагыг илэрхийлэгч түүний техникийн тодорхойлолт, чанар, нийлүүлэлтийн иж бүрдэлийг бүрэн хангуулах ёстой.   

3.210. Аккумляторыг ажлын зургийн дагуу модон, ган буюу бетон тавиур эсвэл сунгамал шүүгээ тавиурт суурилуулсан байх ёстой. Модон ба ган тавиурын хийц, хэмжээ өнгөлгөөний түрхлэг, чанар нь зохих стандартын шаардлагатай нийцсэн байх ёстой. Сунгамал шүүгээнд аккумлятор байрлуулах доторхи гадаргуу нь хүчил, шүлтийн үйлчилгээнд тэсвэртэй будгаар будсан байх ёстой.

3.211. Аккумляторын батерейн савны нүүрэн хананд буюу модон тавиурын дагуу том тоогоор дугаарласан байх ёстой. Будаг нь хүчлийн аккумляторт хүчилд тэсвэртэй, шүлтийн аккумляторт шүлтэд тэсвэртэй байх ёстой. Аккумляторт тэмдэглэж тавьсан батерейны эхний дугаар нь дүрмээр шинэн (+) эерэг холболт байна.

3.212. Аккумляторын батерейг байранд нь тоноглох үед дараахи шаардлага биелүүлсэн байх ёстой. Үүнд:

Шинэнг тусгаарлагч дээр байрлуулж, түүнийг шин тогтоогчоор бэхэлсэн байх ёстой. Зэс шинэн холболт ба салбарлалтыг гагнуураар буюу гагналтаар (пайка), хөнгөн цагаан шинэнг зөвхөн ширгээх гагнуураар гүйцэтгэсэн байх ёстой. Гагнуурын хошуу нь контактын холболтонд хаг, хонхор, цууралт, гажилт үүсгэх түүнчлэн шатааж гагнаж болохгүй. Гагнуур хийх байрнаас төмрийн шаар, шаваасны үлдэгдлийг зайлуулсан байх ёстой. Хүчлийн аккумляторын шинэн холболтын төгсгөлийг урьдчилан тугалгаар шарж өнгөлсний дараа холболтын цэг кабелийн төгсгөвчид гагнана. Шүлтийн аккумляторын шинэнг төгсгөвчийн тусламжтай холбосон байх ёстой бөгөөд углуур цэгт гагнагдсан ба аккумляторын гаргалгааны гайк чангалагдсан байх ёстой. Хөндийрүүлэлтгүй шинэнг бүх уртад нь удаан хугацаанд хүчил, шүлтэнд тэсвэртэй будгаар хоёр үелэн будсан байх ёстой.

3.213. Аккумляторын байрнаас гаргалгааны шинэн хийцийг төсөлд харуулсан байх ёстой.

3.214. Хүчлийн аккумляторын савыг тусгаарлагчийн конусын түвшинд суурилуулсан байх ёстой. Өргөн суурийг тугалга буюу винилпластаар жийргэвч тавьж тэгшитгэсэн байх ёстой. Савны ханыг явахад тохиромжтой нэг хавтгайд байрлуулах ёстой. Аккумляторын савыг бетон тавиураар хийх үед тусгаарлагч дээр суурилуулсан байх ёстой.

3.215. Ил угсрагдсан хүчлийн аккумляторын ялтас нь бие биендээ зэрэгцээ байрласан байх ёстой. Группийн бүх ялтас гажих, хазайх буюу муруй гагнагдсан ялтас байж болохгүй. Холболтын бүслүүр ялтасын төгсгөлийг гагнах цэгт хагарсан, давхарласан, илүү гарсан ба тугалга урсаж тогтсон байх ёсгүй. Ил суурилагдсан хүчлийн аккумляторын ялтасыг шилээр бүрхэж, ус, хүчил хийх зайтай тагласан байх ёстой. Энэ шилний хэмжээ савны доторхи хэмжээнээс 5-7мм бага байна. Бак нь 400х200мм түүнээс дээш хэмжээтэй аккумляторыг бүрхэх шилийг хоёр буюу түүнээс их хэсэгчилж хэрэглэж болно.

3.216. Хүхрийн хүчлийн уусмал бэлтгэх үед стандартын шаардлага хангасан хүхрийн хүчил хэрэглэнэ. Хүчлийг шингэрүүлэхийн тулд стандартын шаардлага хангасан ус хэрэглэнэ. Хүчил ба усны чанар нь заводын сертификат эсвэл улсын стандартын зохих шаардлаганд  нийцүүлэн явуулсан хүчил ба усны химийн шинжилгээний протокол баталгаа болох ёстой. Химийн шинжилгээг захиалагч хийлгэнэ.

3.217. Хаалттай угсрагдсан аккумляторыг тусгаарлагч дээрхи тавиур дээр буюу хүчлийн уусмалд тэсвэртэй хөндийрүүлэгч жийргэвч дээр суурилуулсан байх ёстой. Аккумляторын эгнээний хоорондох хэмжээ 20мм-ээс багагүй байх ёстой.

3.218. Шүлтийн аккумляторыг төсөлд заасан огтлолтой холбоосоор элементүүдийг хооронд нь никелдьсэн гангийн тусламжтай цуваа хэлхээгээр холбосон байх ёстой. Шүлтийн аккумляторын батерейг төсөлд заасан огтлолтой (утас) зэс кабель холбоосоор цуваа хэлхээгээр холбосон байх ёстой.

3.219. Шүлтийн уусмал бэлтгэхийн тул литийн давхар исэл гидрат ба калийн давхар исэл гидратын бэлэн хольц буюу заводод бэлтгэсэн литийн исэл гидрат ба идэмхий натри болон нэрмэл ус хэрэглэсэн байх ёстой. Усан дахь хольцын хэмжээг нормчлохгүй. Калийн давхар исэл гидратыг тусад нь,  идэмхий натри ба литийн давхар исэл гидратын хольцыг үйлдвэрлэсэн заводоос, аккумляторын үйлчилгээний талаар гаргасан заавраар тун хэмжээг тохируулан найруулж хэрэглэхийг зөвшөөрнө. Шүлтийн аккумляторын уусмал дээр керосин буюу вазелиний тосоор дүүргэнэ.

3.220. Шүлтийн аккумляторын цэнэгжсэн уусмалын нягт 293К (20°С)-ийн температурт 1,205±0,005 г/см3 байх ёстой. Хүчлийн аккумляторын уусмалын түвшин ялтасны дээд захаас дээш 10мм-ээс багагүй байх ёстой. Кали –литийн уусмалтай шүлтийн аккумляторын нягт 288-308К (15-35°С)-ийн температурт 1,20±0,01г/см3 байх ёстой.

 

ЦАХИЛГААНЫ ХҮЧНИЙ ТОНОГЛОЛ СУУРИЛУУЛАХ

ЦАХИЛГААН МАШИН

 

3.221. Ерөнхий зориулалтын цахилгаан машин ба олон машины цогцолборыг угсарч эхлэх хүртэл дараахи ажил хийсэн байх ёстой. Үүнд: Цахилгаан машиныг угсралтын бүсэд өргөж тээвэрлэх хэрэгслэлийг ажилд бэлтгэж шалгасан байх. Өргөж тээвэрлэх хэрэгслэлийн бэлэн байдал нь ашиглалтанд хүлээн авсан, түүнийг туршсан баталгаат акт байх ёстой. Гулсуурыг сонгож туршсан байх (эргүүлэг, тали, блок, домкрат). Иж бүрэн механизм, багаж хэрэгслэл түүнчлэн угсралтын шаант, жийргэвч тавиур, шаантан домкрат, шурган байгууламжийг сонгосон байх (жийргэвч тавиургүй аргаар суурилуулахад).

3.222. Цахилгаан машины угсралтыг үйлдвэрлэгч үйлдвэрийн зааврын дагуу гүйцэтгэх хэрэгтэй.

3.223. Цахилгаан машиныг угсралтын байранд үйлдвэрлэгч үйлдвэрийн эвлүүлж нийлүүлсэн байдлаар авч ирсэн бол суурилуулахын өмнө задлах ёсгүй. Машины хадгалалт, тээвэрлэлтэнд итгэл алдрах үед бохирдож, гэмтээгүй заводын эвлүүлж нийлүүлсэн байдал хэвээр бол машиныг задлах шаардлагатай эсэхийг захиалагч, цахилгаан тоноглолын угсралтын байгууллагын эрх бүхий төлөөлөгчдийн актаар тодорхойлон бичсэн байх ёстой. Машиныг задлах дараа нь түүнийг эвлүүлж нийлүүлэх ажлыг үйлдвэрлэсэн үйлдвэрийн зааврын дагуу гүйцэтгэх ёстой.

3.224. Цахилгаан машиныг задаргаанд оруулсан буюу үйлдвэрийн эвлүүлж нийлүүлсэн байдлаар авч ирж, угсралт дууссаны дараа туршилт хийх үед тогтмол гүйдлийн цахилгаан машин ба хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүрийн статор ба роторын гангийн хоорондох завсар, цахилгаан хөдөлгүүрийн чичиргээний подшипник ба гулгалтын подшипникийн завсар, роторын тэнхлэгийн чиглэлийн хазайлт, үйлдвэрлэгч үйлдвэрийн техникийн бичиг баримтанд заасантай тохирч байх ёстой.

3.225. 1000 Вольтоос дээш хүчдэлийн хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүр ба тогтмол гүйдлийн машиныг хатаахгүйгээр залгах боломжийг тодорхойлохдоо үйлдвэрлэгч үйлдвэрийн зааснаар зохицуулж хийх хэрэгтэй.

 

КОММУТАЦИЙН АППАРАТ

 

3.226. Коммутацийн аппаратыг үйлдвэрлэгч үйлдвэрийн зохих заавар, ажлын зурагт заасан байранд суурилуулах хэрэгтэй.

3.227. Аппарат буюу тулгуур хийцийг (конструкцийг) ажлын зурагт заасан аргаар үйлдвэрийн үндсэн суурьт бэхлэх хэрэгтэй. (Тулгуур хийцэнд штырийн тусламжтай эрэг, дюбел, болтоор тогтоох буюу барилгын суурь элементэд тавьж гагнах). Барилгын суурь нь аппарат бэхлэхэд гажихгүй, чичиргээ үүсгэх боломжгүй байдлыг хангасан байх ёстой.

3.228. Аппаратанд хоолой буюу кабель утас оруулахдаа механик үйлчилгээ үүсгэж, түүнийг гажилтанд оруулах, аппаратын бүрхүүлийн хамгаалалтын зэрэглэлийг зөрчиж болохгүй.

3.229. Блоконд хэд хэдэн аппарат суурилуулах үед түүнийг нэг бүрчлэн хүрч арчлах боломж хангасан байх ёстой.

 

КРАНЫ ЦАХИЛГААН ТОНОГЛОЛ

 

3.230. Барилгын объект дээр кран угсрах ажлыг бэлтгэх ба хийх үед стандартаар тогтоосон краны тоноглолын цахилгааны угсралтын заводын бэлэн байдлын зэрэглэлийг тооцсон байх ёстой. Үйлдвэрлэгч үйлдвэр холбогдох стандартад зааснаар нийтлэг зориулалтын кранд дараахи ажил гүйцэтгэсэн байх ёстой. Үүнд:

Краны кабин ба ачааны тэргэнцэрийн цахилгааны угсралт;

Ачааны тэргэнцэрт цахилгааны утасны оролт бэлтгэх;

Цахилгаан хөдөлгүүрийн төгсгөвчийн зангилаа (чангалгаа) ба гүүрийн төгсгөлийн маркжилт хаягийг бэлтгэх;

Гүүрэн краны суурьт ба кронштейнд цахилгаан тоноглолын оролтын авдар (хайрцаг) буюу цахилгааны утас тавих хоолой суурилуулах.

Гүүрэн дээр суурилагдсан цахилгаан аппаратын эвлүүлгийн блоконд цахилгааны угсралтын дотоод схем хийх.

3.231. Гүүрэн краны цахилгааны хэсгийн угсралтын ажлыг гүүр, краны жолоочийн кабин тэргэнцэрийг төслийн байршилд байхад, өргөж гаргахаас өмнө газар дээр тэг тэмдэгтэд байхад гүйцэтгэсэн байх ёстой.

3.232. Цахилгааны угсралтын ажил эхлэх хүртэл механик угсралтын байгууллагаас краны угсралтын албан ёсны акт хүлээн авч хэрэгжүүлсэн байх ёстой. Актанд краны цахилгааны угсралтын ажил хийх тайлбарласан зөвшөөрөл, түүн дотор тэг тэмдэглэлийн тухай байх ёстой.

3.233. Тэг тэмдэгт гүйцэтгэхдээ заавал механик угсралтын байгууллагын албан ёсны зөвшөөрөл ба гүүрийг өргөж найдвартай суурилуулсны дараа хамгийн их эзэлэхүүнтэй цахилгааны угсралтын ажлаас эхлэн орох хэрэгтэй.

Үлдсэн цахилгааны угсралтын ажлыг гүйцэтгэхдээ өргөх цамхагийг төсвийн байршилд суурилуулсны дараа шууд дээд давхрын шат буюу засварын талбайд шилжин орох бөгөөд краныг аюулгүй шилжих найдвартай байдлыг хангасан байх ёстой. Түүнээс гадна краны цахилгааны угсралтын ажил хийх хүртэл төсвийн тогтоосон байрлалд дараахи ажил бүрэн хийсэн байх ёстой. Үүнд: гүүрийн дагуу, кабин суурилуулах, эвлүүлж нийлүүлэх ажлыг бүрэн дуусгаж, хайс хашлага хамгаалалт хийсэн байх.

Гол хамгаалалт хашлага буюу хамгаалалтын бүсэд хүмүүс байж болох газраас краны ямарч байрлалд түүнд хүрэх боломжгүйгээр хамгаалах арга хэмжээ авсан байх.

 

КОНДЕНСАТОРЫГ СУУРИЛУУЛАХ

 

3.234. Конденсаторыг суурилуулж угсрах үед хэвтээ чигт каркасыг босоо чигт конденсаторыг суурилуулсан байх ёстой.

Конденсаторын доод давхрын ёроол ба байрны шал буюу тосны савны ёроолын хоорондох хэмжээ 100 мм-ээс багагүй байх ёстой. Конденсаторын паспортыг (техникийн өгөгдөлтэй хүснэгт) түүнд үйлчилгээ хийхэд зориулан орох талын хаалганд байрлуулсан байх ёстой. Конденсаторын хувийн дугаарыг хүмүүс орж үйлчлэх талд конденсатор бүрийн бакийн хананд тосонд тэсвэртэй будгаар бичсэн байх ёстой. Гүйдэл дамжуулагч шинэн байршил ба конденсаторт түүнийг холбох арга нь ашиглалтын явцад конденсаторыг солих боломжтой байдлыг хангасан байх ёстой.  Тоноглолт нь конденсаторын тусгаарлагчийн гаргалгаанд татагдаж нугарах хүч үүсгэх ёсгүй. Газардуулгын утас нь ашиглалтын үед конденсаторыг солиход тэр нь түүнд хүрэхгүй зайтай байрласан байх ёстой.

 

ЦАХИЛГААН ГЭРЭЛТҮҮЛЭГ

 

3.235. Өдрийн гэрлийн ламптай гэрэлтүүлгийг зөв угсралт хийж, гэрлийн үр дүнг шалгаж захиалагчдад хүлээлгэн өгсөн байх ёстой.

3.236. Гэрэлтүүлгийг тулгуур гадаргууд (хийцэнд) бэхлэхдээ салган авч болохоор хийсэн байх ёстой.

3.237. Гэрэлтүүлгийг чичиргээ, доргилттой байранд суурилуулж хэрэглэхдээ доргио зөөлрүүлэх байгууламж суурилуулан тавьж хэрэглэсэн байх ёстой.

3.238. Орон сууцны байрны дүүжин гэрэлтүүлгийн тогтоогч дэгээ, сүлбээр нь гэрэлтүүлгээс түүнийг хөндийрүүлэх байгууламжтай байх ёстой.

3.239. Хэсэгчилсэн сүлжээнд гэрэлтүүлэг холбохдоо 4мм2 хүртэл хөндлөн огтлолтой зэс, хөнгөнцагаан (хөнгөнцагаан зэс) аль ч утсыг холбох бололцоотой багц клемны тусламжтай гүйцэтгэсэн байх ёстой.

3.240. Орон сууцны байрны нэг, нэг патроныг (жишээ нь гал тогоо, орц) хэсэгчилсэн сүлжээний утсанд багц клемийн тусламжтай холбосон байх ёстой.

3.241. Цахилгаан тоноглолын аппарат, щит автомат, тоолуур, гэрэлтүүлгийн холболтын утасны төгсгөл нь түүнийг тасарсан тохиолдолд дахин холбох хангалттай урт нөөцтэй байх ёстой.

3.242. Автомат ба мушгиж эрэгддэг маягийн хамгаалалттай (тэг утас) гал хамгаалагчийн утсыг холбохдоо шургийн суурийн эргээстэй хонгионд холбосон байх ёстой.

3.243. Гадаа суурилагдсан цахилгаан тоноглолын аппарат, гэрэлтүүлгийн кабель ба утасны оруулгыг шороо чийг орохоос хамгаалж жийргэн нягтруулалт хийсэн байх ёстой.

3.244. Цахилгаан тоноглолын аппаратыг үйлдвэрлэлийн байранд ил суурилуулах үед тусгай таглаа буюу хайрцагаар хаасан байх ёстой.    

 

ТЭСРЭХ ДЭЛБЭРЭХ БА ГАЛЫН АЮУЛТАЙ БҮСЭД ЦАХИЛГААН

ТОНОГЛОЛ СУУРИЛУУЛАХ

 

          3.245. Тэсрэх дэлбэрэх ба галын аюултай бүсэд цахилгаан тоноглол угсрах үед энэхүү дүрэм ба барилгын дээд байгууллагын норм, Улсын барилгын байгууллагатай зөвшилцөн журамлан тогтоосон норм дүрмийн шаардлагын дагуу гүйцэтгэх хэрэгтэй.

 

ГАЗАРДУУЛГЫН БАЙГУУЛАМЖ

 

          3.246. Газардуулгын байгууламжийг угсрах үед энэхүү дүрэм ба холбогдох стандартын шаардлагыг мөрдөнө.

          3.247. Газардуулга буюу гүн газардуулгатай холбож байгаа цахилгаан тоноглол бүр сүлжээний газардуулга буюу гүн газардуулгатай тусгай салбарлалтын тусламжтай холбогдсон байх ёстой. Цахилгаан тоноглол бүрийг газардуулга, гүн газардуулганд буюу газардуулгын хамгаалалтын утсанд цуваа залгахыг хориглоно.

          3.248. Газардуулга ба нулийн (тэг) утасны хамгаалалтыг холбохдоо дараахи байдлаар гүйцэтгэсэн байх ёстой. Үүнд:

          Барилгын чиглэлээр гүйцэтгэсэн бол гол шугаманд гагнах;        

          Хийцэнд цахилгааны угсралт гүйцэтгэх үед гол шугамд болтоор холбох;

          Цахилгаан тоног төхөөрөмжинд холбох үед гагнах буюу болтоор холбох;

          Кабелийн холболтын муфт ба төгсгөлийг битүүмжлэхдээ пресслэх буюу гагнах;

          Гагнуурын дараа холболтын цэгийн уулзварыг будсан байх ёстой.

          3.249. Гүн газардуулгын буюу газардуулгын контактын холболтын хэлхээг  ГОСТ 10434-82-ын хоёрдахь ангилалд нийцүүлэх ёстой.

          3.250. Байгалийн газардуулганд, газардуулгын ба нулийн утасны хамгаалалтыг холбох арга, цэг байршлыг ажлын зурагт зааснаар хийсэн байх ёстой.

          3.251. Газардуулгын ба нулийн утасны хамгаалалтыг ажлын зурагт харуулсан холбогдох заалт, механик гэмтэл, химийн үйлчлэлээс хамгаалсан байх ёстой.

          3.252. Гадаа ба хаалттай хуваарилах байгууламжинд суурилагдсан гүн газардуулга буюу газардуулгын гол шугам, түүний салбарлалт нь үзлэг хийхэд боломжтой байх ёстой. Энэ шаардлага нь кабелийн бүрхүүл ба нуль судал, төмөр бетон хийцийн арматур, түүнчлэн барилгын битүүмжилсэн хийц буюу хайрцаг хоолойнд байрлуулсан газардуулгын ба нулийн утасны хамгаалалтад хамаарахгүй.

          3.253. Яндан хоолойн шунтлагч холбоос, аппарат, краны доорхи зам, агаарын гаргалгааны фланцийн хоорондох ба түүнд гүн газардуулга, газардуулгын сүлжээний холболтыг, яндан хоолой, аппарат, краны доорхи зам, агаарын гаргалгааг угсарсан байгууллага гүйцэтгэх ёстой.

          3.254. Таталтын тросонд ашиглаж байгаа ган утас буюу катан ба уян ган тросыг (канат) газардуулгатай холбохдоо гүн газардуулга буюу газардуулгын гол шугаманд хоёр эсрэг талын үзүүрийг холбож гагнуураар гүйцэтгэсэн байх ёстой. Цинкдсэн уян тросыг болтоор холбохыг зөвшөөрөх ба  холболтын цэгийг зэврэлтээс хамгаалсан байна.

          3.255. Газардуулгын байгууламжинд металлийн ба төмөр бетон хийц ашиглах үед (суурь, багана, татанга, шувуу нуруу, шувуу нурууны доорхи ба краны доорхи багана) эдгээр хийцийн бүх металл элементүүд тасралтгүй цахилгаан хэлхээ үүсгэж өөр хоорондоо холбогдсон байх ёстой. Үүнээс гадна газардуулгын буюу нулийн утасны хамгаалалтыг түүнд гагнах холболтын металл гаргалгаа (суурь эдлэл) байх ёстой.

          3.256. Барилга буюу байгууламжийг (түүн дотор бүх зориулалтын тавцан) барих үед ашигласан татанга, багана, металл баганыг гагнуур, болт, хавчаараар холбож тасралтгүй цахилгаан хэлхээ үүсгэнэ. Барилга буюу байгууламж (түүн дотор бүх зориулалтын тавцан) барих үед конструкц элементийн арматурыг өөр хооронд нь эсвэл суурь деталиудыг зохих арматурт гагнуурын тусламжтай холбож төмөр бетон элементүүдэд тасралтгүй цахилгаан хэлхээ үүсгэсэн байх ёстой. Энэ гагнуурын холболтыг ажлын зурагт харуулсан заалтын дагуу барилгын байгууллага гүйцэтгэсэн байх ёстой.

          3.257. Цахилгаан хөдөлгүүрийн үндсэн металл суурьт газардуулгыг болтын тусламжтай бэхлэх үед тэдгээрийн хооронд холбоосоор гүйцэтгэхийг хориглоно.

          3.258. Хүчний ба хяналтын кабелийн хуяг ба металл бүрхүүлийг хооронд нь түүнчлэн муфтын металл корпус ба металль баганы хийцийг уян зөөлөн зэс утсаар холбосон байх ёстой. Хүчний кабелийн (ажлын зурагт зааснаас өөр бусад заалт байхгүй үед) газардуулгын утасны хөндлөн огтлол дараахи хэмжээнд байх ёстой. Үүнд: мм2

6-аас багагүй  . . . кабелийн судлын хөндлөн огтлол 10 мм2 хүртэл

10 . . . кабелийн судлын хөндлөн огтлол 16-аас 35 мм2 хүртэл

16 . . . . кабелийн судлын хөндлөн огтлол 50-аас 120 мм2 хүртэл

25 . . . кабелийн судлын хөндлөн огтлол 150-аас 240 мм2 хүртэл

3.259. Хяналтын кабелийн газардуулгын утасны хөндлөн огтлол 4 мм2-аас багагүй байх ёстой.

3.260. Барилгын буюу технологийн хийц ашигласан үед газардуулга ба нулийн утасны хамгаалалт, түүний хоорондох холбоос түүнчлэн салбарлалтын утас, холболтын цэгт ногоон фон дээр хоёроос багагүй шар өнгийн зураас тавьсан байх ёстой.

3.261. 1000 В хүртэл ба түүнээс дээш хүчдэлийн хөндийрүүлэгч нейтральтай цахилгаан тоноглолын газардуулгын утсыг түүнээс тусад нь буюу фазын ерөнхий бүрхүүлтэй байрлуулахыг зөвшөөрнө.

3.262. Ус, хий, дамжуулах ган хоолойн газардуулгын тасралтгүй хэлхээг хангахын тул тэдгээрийн хооронд нь холбох цэгт муфтлах, ган хоолойнд урт эргээс гаргаж, давхар гайкаар тогтоох ба ган хоолойн төгсгөлд богино эргээс гаргаж эргээсийг тултал нь чангалах зэргээр үргэлжилсэн хэлхээ үүсгэнэ.

 

 

ДӨРӨВ. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ АЖЛЫГ

ЗОХИОН БАЙГУУЛАХ

 

 

4.1. Энэхүү дүрэм нь цахилгаан техникийн байгууламжийг ашиглалтанд оруулахад тавих шаардлагыг тогтооно.

4.2. Ашиглалтанд оруулах ажлын зохион байгуулалт нь энэхүү дүрэм ба барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм-2009-д нийцүүлж гүйцэтгэх ёстой.

4.3. Тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулах ажлын зохион байгуулалт нь төслийн даалгавар, горим, цахилгаан тоноглолын цахилгааны үзүүлэлтүүдийг хангах зорилготой туршилт, тохируулга, шалгалтыг оролцуулсан иж бүрэн цогцолбор ажлаар илэрхийлэгдэнэ.

4.4. Ашиглалтанд оруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэх үед цахилгаан байгууламжийн дүрэм, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм, төсөл, үйлдвэрлэгч үйлдвэрийн ашиглалтын бичиг баримтын шаардлагыг удирдлага болгон дагаж мөрдөнө. Ашиглалтанд оруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэх үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн ариун цэврийн ерөнхий нөхцлийг захиалагч хариуцна.

4.5. Цахилгаан техникийн байгууламжийг ашиглалтанд оруулах зохион байгуулалтын ажлыг 4 үе шаттай хэрэгжүүлнэ.

4.6. Нэгдүгээрт бэлтгэх үе. Энэ үед ашиглалтанд оруулан ажлыг зохион байгуулагч байгууллага дараахи ажлыг гүйцэтгэсэн байх ёстой. Үүнд:

Төсөл, үйлдвэрлэгч үйлдвэрийн ашиглалтын бичиг баримтыг үндэслэн ажлын программ ба аюулгүйн техникийн арга хэмжээг оролцуулсан ашиглалтанд оруулах ажлыг зохион байгуулах төсөл боловсруулах;

Төслөөр гүйцэтгэх ажил, ажлын программм боловсруулах үйл ажиллагаанд илэрсэн төслийн ажигласан зөрчлийг захиалагчдад хүргүүлэх;

Тоног төхөөрөмж турших хэмжүүрийн аппарат багаж хэрэгслэлийн парк бэлтгэх.

4.7. Ашиглалтанд оруулах ажлыг зохион байгуулах бэлтгэлийн нэгдүгээр үед захиалагч дараахи ажлыг хийсэн байх ёстой. Үүнд:

Эрчим хүчний систем зөвшөөрсөн тохиолдолд шаардлагатай автомат, хориг, реле хамгаалалтын тавил, үйлдвэрлэгч-үйлдвэрлэлийн ашиглалтын иж бүрэн бичиг баримт, батлагдсан ажил гүйцэтгэх технологийн ба цахилгаан техникийн иж бүрэн хоёр хувь төслийг тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулах байгууллагад өгөх;

Цахилгаан сүлжээнээс байнгын буюу түр схемээр угсралтын мэргэжилтнүүдийн ажлын байранд хүчдэл өгч цахилгаанаар хангах;

Ашиглалтанд оруулах ажлыг зохион байгуулах хүлээлгэн өгөх хариуцлагатай төлөөлөгч томилох;

Ашиглалтанд оруулах байгууллагатай барилгын ерөнхий графикийг тодотгож, ажил гүйцэтгэх хугацааг зөвшилцөх. Объект дээр ажиллах угсралтын мэргэжлийн ажилтнуудад ажлын байр олгож, энэ байрны хамгаалалтыг хангах;

4.8. Хоёрдахь шатанд цахилгааны угсралтын ажил, ашиглалтанд оруулах ажилтай хамтатган хийж, түр схемээр хүчдэл өгсөн байх ёстой.

Хамтруулан хийх ажлыг үйлчилж байгаа аюулгүйн техникийн дүрмийн

заалттай нийцүүлэн гүйцэтгэх ёстой. Энэ шатанд ашиглалтанд оруулах ажлыг зохион байгуулах эхлэл нь барилга-угсралтын ажлын бэлэн болсон түвшингээр тодорхойлогдоно. Үүнд:

Цахилгаан техникийн байранд барилгын бүх ажил, будаг өнгөлгөө оролцуулаад дууссан, бүх онгорхой, цоорхой худаг, кабелийн сувгийг таглаж бөглөсөн, цахилгаан гэрэлтүүлэг, дулаацуулга, салхивч хийгдсэн, цахилгаан тоног төхөөрөмж суурилагдаж дууссан, түүний газардлага хийгдсэн байх ёстой.

Энэ шатанд ашиглалтанд оруулах байгууллагын мэргэжлийн групп, тусгай байгууламжаас туршилтын схемээр угсрагдсан цахилгаан тоноглолд хүчдэл өгч шалгана.

Суурилуулж тоноглосон цахилгаан тоног төхөөрөмжинд хүчдэл өгөхдөө үйлчилж байгаа аюулгүйн техникийн дүрмийн шаардлага, холбогдох аюулгүй ажиллагааны нөхцөл бүрдсэн үед угсралтын бүсээс цахилгааны угсралтын мэргэжлийн ажилтнуудыг гаргасны дараа хэрэгжүүлэх ёстой.

4.9. Хоёрдахь шатанд тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулахад захиалагч гүйцэтгэх ёстой ажил:

Ашиглалтанд оруулах ажлыг зохион байгуулж хийх бүсэд түр цахилгаан хангамжаар хангах, цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын өмнөх засварт шаардлагатай нөөц сэлбэг материалаар хангах;

Ашиглалтанд оруулагч байгууллагаас төсөв судлах үйл явцад илрүүлж ажигласан зөрчлийн асуудлаар төсвийн байгууллагатай зөвшилцөх;

Түүнчлэн төсвийн байгууллагын талаас авторын хяналтыг хангуулах;

Дутуу нийлүүлэгдсэн цахилгаан тоног төхөөрөмж ба актлагдаж гологдсон тоноглолыг солих ажиллагааг хангах;

Цахилгаан хэмжүүр, хэмжих багаж хэрэгслэлийн засвар ба шалгалтыг хангах;

Ашиглалтанд оруулах зохион байгуулалтын ажлын явцад илэрсэн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын гэмтэл согогийг арилгуулах.

4.10. Ашиглалтанд оруулах зохион байгуулалтын ажлын хоёрдахь шатны төгсгөлд ашиглалтанд оруулагч байгууллагаас нэг бүрчлэн туршилт эхлэх хүртэлх, цахилгаан тоноглолын өндөр хүчдэлийн туршилт, газардуулга, реле хамгаалалтын тохируулгын протокол нэг хувь, түүнчлэн объектын цахилгаан хангамжийн, хүчдэлтэй тоноглолыг оролцуулсан цахилгааны зарчмын схемд гарсан өөрчлөлтийг тусгасан 1 хувь схем тус бүрийг захиалагчдад өгөх ёстой.

4.11. Мэргэжлийн группээс цахилгаан тоноглолын байгууламжийн тусгайлсан тохируулга ба урьдчилсан шалгалтын асуудлыг зөв зохистой явуулах болон объектыг ашиглалтанд оруулах хугацааг богиносгох зорилгоор системийн гадна бүсийн угсралтыг ашиглалтанд оруулагч байгууллага захиалагч нар хамтран шийдэх ёстой.

Ингэхдээ захиалагч цахилгаан тоноглолыг угсралтын байранд хүргэж, түүнийг угсралтын бүсэд зохих байранд нь суурилуулж ашиглалтанд оруулах ажлыг хамтран дуусгана.

4.12. Ашиглалтанд оруулах зохион байгуулалтын ажлын гуравдахь шатанд тоног төхөөрөмжинд нэг бүрчилсэн туршилт хийнэ.

Энэ үе шатны ажлыг суурилагдсан цахилгаан тоноглолыг ашиглалтын горимд оруулахаас эхлэн тооцно.  Тоноглолыг ашиглалтанд оруулсны дараа түүнийг ажиллагаатай цахилгаан тоноглолд хамааруулна. Энэ шатанд ашиглалтанд оруулагч байгууллага нь реле хамгаалалтын тавил, параметрийг тохируулах, цахилгаан тоноглолын тодорхойлолт хийх, удирдлага, хамгаалалт, дохионы схемийг ажиллуулж шалгах түүнчлэн цахилгаан тоноглолыг хоосон явалтын, технологийн нэг бүрчилэн туршилтанд бэлтгэнэ.

4.13. Цахилгааны угсралт ба ашиглалтанд оруулах ажлыг нэгтгэн хийх үед аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагыг, үйлчилж байгаа аюулгүй ажиллагааны дүрэмтэй нийцүүлж объектын цахилгааны угсралтын ажлын удирдагч хариуцна. Ашиглалтанд оруулах зохион байгуулалтын ажлыг хийх бүсэд шууд түүнийг гүйцэтгэгч засвар тохируулгын мэргэжилтнүүдийн удирдагч аюулгүй ажиллагааны шаардлагатай бүх арга хэмжээг хангаж хариуцна.

4.14. Ашиглалтанд оруулах ажлыг, цахилгаан тоноглолын мэргэжлийн групптэй тусгайлсан байгууламжинд хамтарсан графикаар ажиллах үед ажил гүйцэтгэх бүсэд цахилгааны угсралтын ажилчдын удирдагчийг зөвшилцөж томилсон байх ёстой. Цахилгаан тоноглолд туршилтын схемээр хүчдэл өгч болох газар ба туршилтын схемийн байршил газрыг ажлын бүс, чөлөөтэй зай гэж үзэх хэрэгтэй. Ашиглалтанд оруулах ажлыг гүйцэтгэхэд харьцдаггүй хүнийг ажлын бүсэд орохыг хориглоно. Хэрэв цахилгааны угсралтын ба ашиглалтанд оруулагч байгууллага хамтарч ажил гүйцэтгэх тохиолдолд, хамтарч ажил гүйцэтгэх график ба ажил гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг хамтарч боловсруулна.

4.15. Ашиглалтанд оруулах ажлын зохион байгуулалтын гуравдахь шатанд цахилгаан тоног төхөөрөмжийн үйлчилгээг захиалагч хэрэгжүүлэх ёстой бөгөөд ашиглалтын мэргэжилтнийг томилж бүрдүүлэх, цахилгааны схемыг судлах, нийлэх түүнчлэн технологийн тоноглол ба цахилгаан техникийн байдалд техникийн хяналтыг хэрэгжүүлнэ.

4.16. Тоног төхөөрөмжийг ашиглалтын горимд оруулснаас хойш ашиглалтанд оруулах ажлыг хийхдээ нарядаар ажилд оруулах ба аюулгүй ажиллагааны шаардлага хангах үүргийг захиалагч хэрэгжүүлэх ёстой.

4.17. Цахилгаан тоног төхөөрөмжинд нэг бүрчлэн туршилт хийсний дараа технологийн тоноглолд нэг бүрчилсэн туршилт хийнэ. Ашиглалтанд оруулагч байгууллага энэ үед тоноглолын тодорхойлолт, үзүүлэлтүүд ба цахилгаан тоноглолын хамгаалалтын тавилыг тодотгоно.

4.18. Цахилгаан тоног төхөөрөмж нь нэг бүрчилсэн туршилт явуулсны дараа түүнийг ашиглалтанд авсан гэж тооцно. Ингэхдээ ашиглалтанд оруулагч байгууллага захиалагчдад цахилгаан тоноглолыг өндөр хүчдэлийн туршилт хийсэн ба газардуулгын байгууламжийг шалгасан протокол түүнчлэн цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглахад шаардлагатай гүйцэтгэлийн зарчмын цахилгааны схемийг шилжүүлнэ. Цахилгаан тоноглолын суурилуулалтын бусад үлдсэн протоколыг захиалагчдад хоёр сарын дотор харин техникийн хувьд нийлмэл нарийн объектын протоколыг объектыг ашиглалтанд хүлээн авсаны дараа 4 хүртэл сарын дотор нэг хувийг шилжүүлнэ. Гуравдахь шатанд ашиглалтанд оруулах ажил дууссаны дараа тоног төхөөрөмжийг иж бүрэн ажиллуулан шалгаж техникийн бэлэн байдлын актыг албан ёсны болгоно.

4.19. Ашиглалтанд оруулах зохион байгуулалтын ажлын 4 дэхь шатанд батлагдсан программаар цахилгаан тоног төхөөрөмжийг иж бүрнээр ажиллуулан шалгана. Энэ шатанд ашиглалтанд оруулах ажлаар системийн янз бүрийн горимтой цахилгаан тоноглол ба цахилгааны схемийн харилцан тохируулга хийж гүйцэтгэсэн байх ёстой. Заасан ажлын бүрэлдэхүүнд дараахи ажлууд орно. Үүнд:

Тусгайлсан байгууламжийн үзүүлэлтүүд ба тохируулах тааруулах ажлыг тодорхойлох, тэдгээрийн харилцан холбоог хангах, ба цахилгаан тоноглолыг ажлын горимын даалгавраар хангах зорилгоор түүнийг гүйцэтгэх үүргээр нь багцлах. Цахилгаан тоноглолыг бүрэн схемээр хоосон явалтанд ажиллуулж шалгах ба ажлын бүх горимд ачаалалтай үед технологийн тоноглолыг иж бүрнээр ажиллуулан шалгахад бэлтгэх;

4.20. Цахилгаан тоноглолыг иж бүрэн ажиллуулан шалгах үйлчилгээг захиалагч гүйцэтгэнэ.

4.21. Байгууламжид тогтоосон төсвийн хүчин чадлын эхний үеийг эзэмшиж, өөрийн анхны бүтээгдэхүүн гаргаж, технологийн тогтвортой ажиллагаа жигдэрч, цахилгаан тоног төхөөрөмжийн төсөлд  төлөвлөсөн цахилгааны үзүүлэлт ба горимд орсны дараа ашиглалтанд оруулах зохион байгуулалтын ажлын дөрөвдэх шат дууссанд тооцно.

4.22. Тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулах ажлыг хүлээн авах актанд гарын үсэг зурсан нөхцөлд ашиглалтанд оруулах зохион байгуулалтын ажлыг биелүүлсэнд тооцно.