A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН БАЙГУУЛАМЖИЙН УГСРАЛТЫН АЖЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
Бүлэг: 1979

ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН БАЙГУУЛАМЖИЙН УГСРАЛТЫН

АЖЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ  ДҮРЭМ

ГАРЧИГ

Өмнөх үг  ....................................................................................................................   8

1. Ерөнхий шаардлага ............................................................................................... .10

1.1.Үйлдвэрлэлийн ажилд тавигдах шаардлага ...................................................... .10

1.2.Ажилтан нарт тавигдах шаардлага ..................................................................... 14

1.3.Ажиллагаанд байгаа цахилгаан байгууламж дээр ажилтан нарыг

ажилд оруулах ............... ..............................................................................................19

2. Цахилгаан дамжуулах агаарын шугамын үйлдвэрлэлийн ажилд

тавигдах шаардлага            ........................................................................................ 22

2.1.Өрөмдлөгийн ба газар шорооны ажил...............................................................   22

2.2.Мод огтлох ажил...................................................................................................  27

2.3.Суурийн байгууламж................................................................................. .........   29

2.4.Тулгуур угсрах ба суурилуулж босгох ..............................................................    29

2.5.Утас ба аянга зайлуулах тросны угсралт......................................................... .   34

2.6.Гарцын угсралт ба гармын зохион байгуулалт .................................................   37

2.7.Газар зүй, цаг уурын онцгой нөхцлийн үйлдвэрлэлийн ажил ........................     39

2.8.Нисдэг тэрэг хэрэглэн гүйцэтгэх ажил ...............................................................   41

2.9.Ашиглалтанд тэнцэхгүй болсны улмаасшинэчлэх хуваарилах шугам сүлжээний барилгын ажил............................................................................................................  43

2.10.Ачаа материалын тээвэрлэлт ба хүмүүсийг зөөх .........................................    43

3. Цахилгаан тоноглолын угсралтын үед үйлдвэрлэлийн  ажилд

тавигдах  шаардлага ...............................................................................................   44

3.1.Хуваарилах байгууламж....................................................................................   44

3.2.Цахилгаан машин ..............................................................................................   46

3.3.Хүчний трансформатор ......................................................................................  48

3.4.Аккумляторын батарей ......................................................................................   50

3.5.Хүчний  гэрэлтүүлгийн сүлжээ ..........................................................................   51

3.6.Кабелийн шугам .................................................................................................   53

3.7.Гүүрэн кран .........................................................................................................   56

4. Цахилгаан  тоноглолын тохируулга ба туршилтанд тавигдах шаардлага ....     58

4.1.Ерөнхий шаардлага .......................................................................................        58

4.2. Тоног төхөөрөмжийн тусгаарлагчийн өндөрсгөсөн хүчдлийн туршилт .....       61

4.3.Генератор ба тэгшитгүүрийг турших .................................................................   63

4.4. Трансформаторын туршилт ............................................................................     64

4.5.Хуваарилах байгууламжийн тохируулга ..........................................................    65

4.6. ЦДАШ-ын тохируулгын ажил ...................................................................... .....   66

4.7.Цахилгаан дамжуулгын тохируулга ..................................................................   66

4.8. Хаалтат хувиргагчийн тохируулга .....................................................................  67

4.9.Гүүрэн краны тоноглолын тохируулга ...............................................................  68

5. Ажиллагаанд байгаа цахилгаан тоноглол ба цахилгаан дамжуулах

шугамын аюулгүй ажиллагааны бүс доторх үйлдвэрлэлийн ажил .......................  69

5.1. Үйлдвэрлэлийн ажил .......................................................................................... 69

5.2.Шинээр угсарсан цахилгаан тоноглолыг ажиллаж байгаад нь холбох ............ 72

5.3. Ажиллаж байгаа агаарын шугамын ойролцоох  нөлөөллийн

хүчдэлийн бүс дэх ажлын зохион байгуулалт. ..........................................................73

Дүрэмд орсон нэр томъёо ба тодорхойлолт .........................................................   75

Хавсралт 1 (мэдээллийн)              .......................................................................     80

Хавсралт 2 (заавал мөрдөх)..................................................................................     84

Хавсралт 3.(заавал мөрдөх)....................................................................................   85

Хавсралт 4.(мөрдвөл зохих).                                           ........................................   87

Хавсралт 5.(мөрдвөл зохих)               ....................................................................    88

Хавсралт 6.(заавал мөрдөх)  .................................................................................    88

Хавсралт 7.(заавал мөрдөх)....................................................................................   89

Хавсралт 8.(заавал мөрдөх)                                           ..........................................  92

 

 

ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН БАЙГУУЛАМЖИЙН УГСРАЛТЫН

АЖЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ  ДҮРЭМ

 

     НЭГ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

1.1. Үйлдвэрлэлийн ажилд тавигдах шаардлага

  1. Энэхүү дүрмээр эрчим хүчний барилга байгууламжийг барих, угсрах, тохируулах үйлдвэрлэлийн явцад баримтлах аюулгүй ажиллагааны шаардлагыг тогтоож, тэдгээртэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулна. Дүрмийг цахилгаан дамжуулах шугам, цахилгааны дэд станцын барилга угсралт, тохируулгын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага /цаашид “байгууллага” гэх/-ын удирдлага, инженер техникийн ажилтан, ажилчид өмчийн харьяалал харгалзахгүйгээр заавал дагаж мөрдөнө.

 

  1. Байгууллага нь барилга угсралт, цахилгааны угсралт, залгалтын тохируулга, туршилт, тоноглолын иж бүрэн туршилт-сорилын ажил гүйцэтгэхдээ Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, холбогдох норм дүрэм, стандартаар тавигдах шаардлагыг удирдлага болгон мөрдвөл зохино. Холбогдох шаардлагыг тусгасан нормативын баримт бичгийн жагсаалтыг Нэгдүгээр хавсралтад үзүүлэв.

 

  1. Цахилгааны угсралт, туршилт, тохируулга (цаашид “угсралт” гэх)-ын ажил гүйцэтгэх явцад ашиглагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэл (тусгай зориулалтын хамгаалах хувцас, гутал, аюулгүй ажиллагааны бусад хэрэгсэл) нь Монгол улсын үндэсний стандартын шаардлагад  нийцсэн байх ёстой.

 

  1. Ачаа өргөх краныг ашиглах, ажилд хүлээн авах, байрлуулах, магадлах, бүртгэх ажиллагаа “Ачаа өргөх краны ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрэм”, “Өргүүрийн ашиглалтын аюулгүй ажиллагааны ба байгууламжийн дүрэм” болон үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийгдэх ёстой.

 

  1. Цахилгаан дамжуулах шугамын байгууламжийн ажил, тусгай цахилгааны угсралт, тохируулгын ажлыг “Цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм”, “Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын дүрэм”-д заасан шаардлагын дагуу тооцох ёстой. Зөвхөн цахилгааны угсралтын байгууллагын ерөнхий инженерийн баталсан ажил гүйцэтгэх төсөл, технологийн карттай тохиолдолд ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ажил гүйцэтгэх төсөл, технологийн картад гүйцэтгэх ажил тус бүрээр аюулгүй ажиллагааны техникийн тодорхой арга хэмжээг урьдчилан тусгасан байх ёстой. Цахилгааны угсралтын ажлыг гүйцэтгэх удирдлага, ажилчид ажилд гарахын өмнө ажлын байрны аюулгүй байдалд тавигдах шаардлагатай танилцаж, даалгасан ажлыг аюулгүй ажиллагааны хэм хэмжээг баримтлан гүйцэтгэх ёстой.

 

  1. Цахилгааны угсралтын ажил гүйцэтгэгч нь захиалагчийн цахилгааны аж ахуйн ашиглагч буюу ерөнхий гүйцэтгэгчийн хамааралтай ажил хийхийг хориглоно.
  2. Угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч, захиалагчийн цахилгаан байгууламж, тоноглол болон угсрагдаж буй цахилгаан тоноглолыг ажлын бусад зориулалтаар түр зуур ашиглаж болохгүй.

 

  1.  Материал, тоног төхөөрөмжийг барилга байгууламжийн аваарийн орц, гарц, хаалга, ажиллагаанд байгаа цахилгаан тоноглол, төхөөрөмж, гал унтраах хэрэгсэлд очих замыг хааж тавихыг хориглоно.

 

  1. Цахилгаан угсралтын ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн байр, талбай нь MNS 4244, MNS 5390 стандартын шаардлагад нийцсэн гал унтраах анхдагч хэрэгслэл болон Галын аюулгүй байдлын тухай Монгол улсын хуулийн дагуу галын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас баталсан галын аюулаас урьдчилан сэргийлэх дүрэм, заавар, ”Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”-ээр тус тус хангагдсан байх ёстой.

 

  1. Ажлын байр, түүний гарц, орцуудын зохиомол гэрэлтүүлэг нь MNS 4996, “Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг” БНбД 23-02-08 дүрмийн шаардлагад нийцсэн байх ёстой. Гэрэлтүүлэггүй буюу стандартаас доогуур түвшингийн гэрэлтүүлэгтэй газарт ажиллахыг хориглоно.

 

  1. 1.3 м-ээс дээш өндөрт ажиллах ажлын байранд MNS 2632 стандартад нийцүүлэн 1.1 м-ээс багагүй өндөртэй хаалт, урьдчилан сэргийлэх хамгаалалт (тор, саравч, дэвсгэр гэх мэт)-ыг заавал хийж суурилуулсан байна. Хаалт, урьдчилан сэргийлэх хамгаалалтгүй тохиолдолд ажилтнууд хамгаалах бүс хэрэглэх ёстой.

 

  1. Өндөрт ажиллахад зориулсан талбай, дүүжин тавцан, эгнээ шат, тавцан, бусад ажлын байрны дүүжин хэрэгсэл, шат нь MNS 2632 стандартад нийцсэн байх ёстой.

 

  1. 4 м хүртэл өндөртэй эгнээ шат, тавцангуудыг ажил гүйцэтгэгчийн даамал буюу мастер хүлээн авч ажлын дэвтэрт бүртгэсний дараа, харин 4 м-ээс дээш өндөртэй шат тавцанг барилга угсралтын байгууллагын удирдлагаас томилсон комисс хүлээн авч акт бүрдүүлсэний дараа тус тус ашиглахыг зөвшөөрнө.

 

  1. Ашиглалтын явцад эгнээ шатанд даамал буюу мастер ажил эхлэхийн өмнөх үзлэгийг хийж, 10 өдөрт багтаан журналд бүртгэх ёстой.

 

  1. Дүүжин эгнээ шат, тавцанг зөвшөөрөгдөх нормативаас 20 хувь илүү статик ачаалалд нэг цагийн туршилт явуулсаны дараа ашиглахыг зөвшөөрнө.

 

  1. Өргүүрийн тавцанг 1.1.15-д зааснаас гадна нормативт хэмжээнээс 10 хувь илүү динамик ачаалалд турших ёстой.
  2. Дүүжин эгнээ шат, тавцангийн туршилтын үр дүнг тэдгээрийг хүлээн авах акт буюу ажлын ерөнхий журналд  бичнэ.
  3. Ашиглалтын явцад модон шатыг хагас жил тутамд, төмөр шатыг жилд нэг удаа: хэвтээ гадаргууд 75 градусын өнцөгтэй байрлалд 1200 Н статик ачааллыг шатны алгасалтын дундах аль нэг гишгүүрт өгч туршина.
  4. Эгнээ шатыг салхины хурд 10 м/сек–ээс их байх үед шилжүүлэхийг хориглоно.
  5. Угсралтын явцад бүтээц (тоног төхөөрөмж) нь ажил гүйцэтгэх төсөлд тусгагдаагүй буюу тооцоогоор баталгаажаагүй тохиолдолд түүнийг зураг төслийн байгууллагатай зөвшилцөлгүйгээр байрлуулах, угсарсан дүүжинг аль нэг хэрэгсэлд тавих (бэхлэх)-ыг хориглоно.
  6. Эгнээ шат, тавцангийн гишгүүр дэх ачааллыг техникийн паспортад заасан болон ажил гүйцэтгэх төсөлд тогтоосон хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Угсарч буй цахилгаан тоног төхөөрөмж, хийцүүдийн доор ажил гүйцэтгэхийг эрс хориглоно.
  7. Цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан дамжуулгатай машин механизмын металл хэсгүүд, эгнээ шат, тавцангуудын металл элемент, өргөгч краны зам нь “Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм”-ийн дагуу газардуулагдсан байх ёстой.

 

  1. Үйлдвэрлэлийн тоноглолын хөдөлгөөнтэй эргэлддэг зангилаат  хэсгүүд нь салдаг, хоёр тийшээ явдаг, сөхөгддөг хаалтуудтай, тоноглолын их биеийн технологийн зайд байрласан хаалга, таг нь тохиолдлоор онгойхгүй хориг, түгжээтэй байх ёстой. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ашиглалт, аюулгүй аюулгүй ажиллагааны дүрэм, ашиглалтын зааварт хаалт, хаалга тагнуудыг авах буюу нээх үед тоноглолыг зогсоохоор тусгагдсан бол тэдгээрт хориг, дохиоллын байгууламж тавьж өгөх ёстой.

 

  1. Даралтат савтай ажиллах тоноглолын ашиглалтын үед ”Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”–ийн шаардлагыг баримтлан ажиллах ёстой.

 

  1. Төслийн дагуу угсралтын ажилд ашиглах шаардлагатай тоног төхөөрөмж, материалыг цахилгаан угсралтын үйлдвэрлэлийн байран дахь агуулахад хадгална. Агаарын шугамын хамгаалалтын бүсэд тоног төхөөрөмж, материал хадгалахыг хориглоно.

 

  1.  Үйлдвэрлэлийн ажлын байранд ажиллагсдын эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд ажлыг нэн даруй зогсоож, аюултай бүсээс ажиллагсдыг гаргаж, цахилгааны угсралтын байгууллагын удирдлагад мэдэгдэх ёстой. Аюултай хүчин зүйлсийг арилгасны дараа зөвхөн удирдлагын албажсан шийдвэрээр ажлыг үргэлжлүүлж болно.

 

  1. Цахилгаан тоног төхөөрөмжид ашиглагддаг хамгаалах хэрэгслийг холбогдох нормативын баримт бичгийн шаардлагын дагуу туршиж шалган ажлын бэлтгэлийг бүрэн хангуулсны үндсэн дээр ашиглах ёстой.

 

  1. Захиалагч байгууллагын нутаг дэвсгэрт барилга угсралтын ажлыг эхлүүлэхээс өмнө тухайн барилга байгууламжийг ашиглах байгууллагын захиргаа, ерөнхий гүйцэтгэгч нар Хавсралт 2–ын дагуу ажилд оруулах акт бүрдүүлнэ.

 

  1. Эрсдэл өндөртэй аюултай ажил ба гүйцэтгэж байгаа ажлын шинж чанартай холбоогүйгээр үүсэх үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн аюултай бүсэд ажилд оруулах зөвшөөрлийг Хавсралт 3-т үзүүлсэн маягтын дагуу олгоно. Ажил гүйцэтгэгч ажилд оруулах зөвшөөрлийг журналд бүртгэж хадгална.

 

  1. Үйлдвэрлэлийн холбогдох бүсэд хамаарах газар, ангиллыг дараах байдлаар ойлгоно. Үүнд:
    1. Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлс байнга үйлчлэх бүс:

а. Цахилгаан  тоноглолын гүйдэл дамжуулах хөндийрүүлэггүй хэсгийн ойролцоох газар;

б. 1,3 м ба түүнээс дээш  огцом өндөрт хаалтгүй байрлах ажлын байрны ойролцоох газар;

в. Ажлын бүс дэх агаарын хортой бодисын агуулга хамгийн их зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч болзошгүй газар;

1.1.30.2. Томоохон үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлс үйлчлэх бүс:

а. Баригдаж буй барилга байгууламжийн ойролцоох нутаг дэвсгэрийн хэсэг;

б. Доор нь тоног төхөөрөмж буюу хийцүүдийн угсралт (буулгалт) хийгдэж буй барилга болон нэг багц байгууламжийн давхар;

в. Машин тоног төхөөрөмж, тэдгээрийн хэсэглэл, ажлын эд ангийг зөөж шилжүүлэх бүс;

г. Кранаар ачаа өргөж шилжүүлж буй газар;

Дээрх заагдсан аюултай бүсийн хэмжээг Хавсралт 6-ийн дагуу тогтооно.

 

  1. Байгууллага бүр өөрсдийн байгууллагад хийгдвэл зохих ажлын нэр, төрлийн жагсаалт (Хавсралт 4), мөн ажилд оруулах зөвшөөрлөөр тусгайлан гүйцэтгүүлэх ажлын жагсаалт зэргийг боловсруулж батлуулсан байх ёстой.

 

  1. Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлсийн үйлчлэлийн нөхцөлд ажил гүйцэтгэх ажилтанд тухайн гүйцэтгэх ажлын онцлогтой холбогдуулан аюулгүй ажиллагааны нэмэлт шаардлага тавигдана. Мэргэжлийн жагсаалтыг холбогдох байгууллага Хавсралт 5-ын дагуу батална. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавигдах ажлыг 18 нас хүрсэн, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, ажил гүйцэтгэх аюулгүй арга барилд бүрэн суралцаж зохих гэрчилгээ авсан, мэргэшлийн дадлага бүхий хүн гүйцэтгэх ёстой.

 

  1. Бие даан өндөрт авирч ажил гүйцэтгэхэд 18 нас хүрсэн, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, өндөрт авирч хийх ажлыг нэгээс доошгүй жил гүйцэтгэсэн, мэргэшлийн дадлагатай, аюулгүй ажиллагааны шаардлагын III-аас доошгүй групптэй ажилтныг ажиллуулахыг зөвшөөрнө. Анх удаа авирч хийх ажилд гарч буй ажилтныг байгууллагын удирдлагын тушаалаар томилогдсон туршлагатай ажилтны байнгын хяналтанд нэг жилийн хугацаагаар ажиллуулахыг зөвшөөрнө.

 

  1. Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, кабелийн байгууламжийн барилга, угсралт, тохируулгын ажлыг гүйцэтгэж буй бүх ажилтан хамгаалалтын дуулга өмсөх ёстой.

 

  1.  I ангиллын цахилгаан гар машинаар ажил гүйцэтгэх үед хувийн хамгаалах (хөндийрүүлэх бээлий, гутал, резин шалавч г.м) хэрэгслийг хэрэглэнэ. II ба III ангиллын машинтай ажиллах үед хувийн хамгаалах хэрэгсэлгүй ажиллахыг зөвшөөрнө.

 

  1. Тэсэрч дэлбэрэх аюултай, онцгой аюултай ажлын байруудад зөөврийн гэрэлтүүлэгчийн тэжээл 50 В-оос ихгүй хүчдэлтэй байна. Онцгой тааламжгүй нөхцөлд, тухайлбал сайтар газардуулагдсан гадаргуу бүхий том хэмжээний металлтай харьцах, эвгүй байрлалд ажиллах, зай давчуугаас гүйдэлд нэрвэгдэх аюул ихтэй нөхцөл болон гадна байрлах тоноглол дээр ажиллах үед ашиглах гар гэрэлтүүлгийн тэжээл 12 В-оос ихгүй хүчдэлтэй байна.

 

1.2. АЖИЛТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

  1. Инженер техникийн ажилтан, ажилчдын аюулгүй ажиллагааны дүрмийн зааварчилгаа, сургалт, мэдлэгийн шалгалтыг холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгуулна.

 

  1. Цахилгаан тоноглолын үйлчилгээ эрхэлдэг цахилгаан угсралтын байгууллагын ажилтан нар энэхүү дүрэм болон “Хэрэглэгчийн цахилгаан төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм”-ийн сургалтанд хамрагдан мэдлэгээ шалгуулан цахилгааны аюулгүй ажиллагааны тохирох групп (Хавсралт 2-ын дагуу)-тэй болсон байх ёстой.

 

  1. Ажиллагаанд буй үйлдвэрт цахилгаан төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажил гүйцэтгэхээр очиж ажиллах цахилгаан угсралт (тохируулга)-ын байгууллагын ажилтан нь энэхүү дүрмийн сургалт, мэдлэгийн шалгалтанд хамрагдаж цахилгааны аюулгүй ажиллагааны тохирох групптэй болсон байвал зохино. Дүрмийн мэдлэгийн шалгалт өгсөн ажилтанд үнэмлэх олгох бөгөөд үйлдвэрлэлийн ажлын үед түүнийг заавал өөрийн биед авч явах үүрэгтэй.

 

  1.  Ажиллагаанд буй цахилгаан станц, шугам сүлжээний төхөөрөмжид ажиллахаар томилогдсон цахилгаан угсралт (тохируулга)-ын ажил гүйцэтгэх байгууллагын ажилтан нь энэхүү дүрмийн сургалт, мэдлэгийн шалгалтанд өөрийн байгууллага дээр гүйцэтгэх ажилд тавигдах шаардлагын хэмжээнд хамрагдсан байх ёстой. Энэ тохиолдолд дүрмийн Хавсралт 7-д үзүүлсэн ажилд оруулах зөвшөөрөл (наряд)-ийн дагуу уг ажлыг гүйцэтгэнэ.

 

  1. Ажиллагаанд буй цахилгаан тоноглол дээр ажиллах цахилгаан угсралт (тохируулга)-ын байгууллагын ажилтныг ажилд оруулахаас өмнө тухайн ашиглагч байгууллагын цахилгаан тоноглол хариуцсан ажилтны удирдлаган дор холболтын схем, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, зааварчилгааны журналд энэ тухай холбогдох тэмдэглэл үйлдсэн байх ёстой.

 

  1. Ажилтан нь цахилгаан тоноглол хүчдэлгүй болсны дараа урьдчилан сануулалгүйгээр тухайн тоноглолд гэнэт хүчдэл өгч болохыг зайлшгүй мэдвэл зохино.

 

  1. Байгууллага  нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэлийн ажилтай холбоотой, зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт ажилтныг тогтмол хамруулах ёстой. 

 

  1. Цахилгаан угсралтын бригадын бүрэлдэхүүнд үйлдвэрлэлийн ослын үед Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу цахилгаан гүйдэлд нэрвэгдсэн болон бусад осолд өртсөн ажилтанд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх нэгээс доошгүй ажилтныг бэлтгэсэн байна.

 

  1.  Дүрмийн шаардлагыг биелүүлээгүй ажилтан нь Монгол улсын  холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

 

  1.  Ажилд оруулах нарядад тусгагдсан арга хэмжээ, зааврыг чанд мөрдөж ажиллахыг захиалагч, гүйцэтгэгч байгууллагын удирдлагууд хариуцна. (Хавсралт 2)

Хавсралт 1

Ажиллагаанд буй цахилгаан байгууламжид ажил гүйцэтгэх цахилгаан техникийн мэргэжлийн инженер техникийн ажилтан, ажилчдын цахилгааны аюулгүй ажиллагааны мэргэжлийн группийн ангилал

 

Групп

Хүмүүсийн биечлэн гүйцэтгэх ажил, албан тушаалын ангилал

Цахилгаан байгууламжид ажилласан хугацаа

Нас

Мэдлэг чадварын тодорхойлолт

I

Цахилгаан техникийн мэргэжилгүй, аюулгүй ажиллагааны дүрмээр мэргэжлийн шалгалт өгдөггүй цэвэрлэгч, будагчин г.м ажилчид

Хугацаа тогтоохгүй

18 наснаас дээш

Цахилгаан техникийн мэдлэггүй, цахилгаан гүйдлийн аюул болон цахилгаан байгууламжид аюулгүй ажиллах арга хэмжээний талаар тодорхой ойлгоцгүй хүмүүс хамаарна. Эдгээр хүмүүс хүчдэлтэй  цахилгаан тоног төхөөрөмжийн гүйдэл дамжуулах хэсгийн дэргэд ойрхон бие даан ажиллах, үзлэг үйлчилгээ хийх эрхгүй болно.

- Цахилгаанчны дагалдан

- машин механизмын жолооч

Хугацаа тогтоохгүй

18 наснаас дээш

II

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан сурагч үйлдвэрлэлийн дадлага хийх хугацаанд

 

Хугацаа тогтоохгүй

 

16 наснаас дээш

а/ Цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, ажиллах зарчмыг мэддэг байх.

- Байнгын сургалт үйлдвэрлэлийн дамжаагаар мэргэжил эзэмших хүмүүс дадлага хийх хугацаанд

1 сараас дээш хугацаанд дагалдан хийсний дараа

16 наснаас дээш

б/Цахилгаан техникийн онолын анхны мэдэгдэхүүнтэй, гүйдэл дамжуулах хэсэгт ойртох болон цахилгаан гүйдэл, хүчдэлийн талаар тодорхой ойлголттой байх

-Цахилгааны мастер, цахилгааны слесарь, холбоочин ба 1000 В- оос дээш хүчдэлийн цахилгаан байгууламжийн цэвэрлэгээний ажилтан

Тухайн цахилгаан байгууламжид 1 сараас доошгүй

16 наснаас дээш

в/ Цахилгаан байгууламж дээр ажил гүйцэтгэхэд аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх үндсэн арга хэмжээ ба тоноглолд үзлэг хийхэд мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг мэддэг байх

-Цахилгаан техникийн мэргэжилгүй будагчин, өрлөгчин г.м хүмүүс

Тухайн цахилгаан байгууламжид 2 сараас доошгүй

16 наснаас дээш

- Машин механизмын жолооч, машинч

- цахилгаан ба хийн гагнуурчин

Тухайн цахилгаан байгууламжид 2 сараас доошгүй

18 наснаас дээш

г/ Осолд өртсөн хүний биеийн байдлыг тодорхойлж анхны тусламж үзүүлж чаддаг байх.

д/ Ажил гүйцэтгэх , үүрэг даалгавар авах болгондоо тодорхой зааварчлагаа авч байх

III

Цахилгааны монтёр, цахилгааны слесарь, цахилгаан гагнуурчин, машин механизмын жолооч

Дээд, тусгай дунд боловсролтой, цахилгаан техникийн мэргэжлийн хүмүүс 3 сар, бусад хүмүүс  зургаан сараас дээш 

18 наснаас дээш

а/ цахилгаан техникийн онолын үндсийг мэддэг байх, цахилгаан байгууламжийн бүтэц түүний схем, засвар үйлчилгээний зааврыг судалсан байх

 Их, дээд сургууль, коллежийн оюутан дадлага хийх хугацаанд

Өмнөх  группэд  1 сар болсон

18 наснаас дээш

б/ Цахилгаан байгууламжийн аюултай ажиллагааны талаар тодорхой мэдлэгтэй болсон байх

Ажиллаж эхэлж буй цахилгааны инженер техникч

 

Хугацаа тогтоохгүй

 

18 наснаас дээш

в/ Аюулгүй ажиллагааны ерөнхий дүрэм, өөрийн гүйцэтгэдэг бүх төрлийн ажлын аюулгүй ажиллагааны дүрмийг мэддэг байх

г/ Ажил хийж байгаа хүмүүст хяналт тавьж чаддаг байх

д/  Осолд орсон хүнийг хүчдэлээс чөлөөлж биеийн байдлыг тодорхойлж, анхны тусламж үзүүлж чаддаг байх

IV

Цахилгааны монтёр, цахилгааны слесарь, шуурхай үйлчилгээний хүмүүс

 

 

 

 

 

 

 

Өмнөх группэд нэг жилээс доошгүй ажилласан байх,  мэргэжил сургалтын төвийн байнгын дамжаагаар бэлтгэгдсэн цахилгаан техникийн мэргэжилтэй, бүрэн бус дунд боловсролтой хүн өмнөх группэд 6 сараас доошгүй ажилласан байх

18 наснаас дээш

 

 

 

 

 

 

а/ Цахилгаан техникийн онолыг мэргэжил сургалтын төв, коллежийн хөтөлбөрийн хэмжээнд  мэддэг байх

б/ Цахилгаан байгууламж дээр ажиллах аюултай байдал, эрүүл ахуйн талаар бүрэн ойлгоцтой байна.

в/  Энэ дүрэм ба цахилгаан төхөөрөмжид хэрэглэх хамгаалах хэрэгслийг ашиглах, турших, дүрмийг бүрэн мэддэг байх

г/ Аюулгүй цахилгаан байгууламжийн бүтэц, хийц, тэдгээрийн онцлог, схем, горимыг нарийн мэддэг байх.

д/ Аюулгүй ажиллагааны зааварчлагаа өгч, сургалт явуулж чаддаг байх

 

IV

Шинээр ажиллаж эхэлж буй инженер техникч

Өмнөх группэд 3-аас доошгүй сар ажилласан байх.

19 наснаас дээш

е/ Ажлын байранд аюулгүй ажиллагааны холбогдох арга хэмжээг биечлэн авч зохион байгуулах, ажиллаж байгаа хүмүүст хяналт тавьж чаддаг байх

ё/ Осолд өртсөн ажилтныг хүчдэлээс чөлөөлөх, биеийн байдлыг тодорхойлох, анхны тусламж үзүүлэх бүх аргыг эзэмшсэн, биечлэн гүйцэтгэж чаддаг байх

V

Цахилгааны монтёр, цахилгааны слесарь, мастер, техникч, дадлагын инженер

Өмнөх группэд нэг жилээс доошгүй ажилласан байх.

20 наснаас дээш

а/ Үйлчилж байгаа цахилгаан байгууламжийн схем горим, онцлогийг бүрэн, нарийн тодорхой мэддэг байх.

б/ Энэхүү дүрэм болон цахилгаан төхөөрөмжинд хэрэглэх хамгаалах хэрэгслийг ашиглах, турших дүрмийг бүрэн мэддэг, хэрэгжүүлж чаддаг байх

в/ Дүрмүүдийн заалт бүрийн онолын үндэслэлийг  мэддэг байх

г/ Ажлын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулж, биечлэн гүйцэтгэж хяналт тавьж чаддаг байх.

-Мастер, техникч, инженер (цахилгаан техникийн мэргэжлийн дээд ба тусгай мэргэжлийн сургууль төгссөн)

Өмнөх группэд 6 сараас доошгүй ажилласан байх.

20 наснаас дээш

д/ Аюулгүй ажиллагааны зааварчлагаа өгч, сургалт явуулж чаддаг байх.

е/ осолд өртсөн ажилтныг чөлөөлж, биеийн байдлыг тодорхойлох, анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх

Тайлбар:

а/ 1000 В-оос дээш хүчдэлийн цахилгаан байгууламжид ажилладаг хүмүүсийн ажилласан хугацааг тооцохдоо зөвхөн цахилгаан байгууламжид ажилласан хугацааг авч тооцно.

б/  Энэ мэргэжлийн группын ангиллын бүх хугацааг тооцохдоо тухайн үйлдвэр, байгууллагын хэмжээнд ажилласан хугацааг тооцно.

в/  Дээрх хүснэгтэнд дурдсан цахилгааны аюулгүй ажиллагааны мэдлэгт тавих шаардлага нь хамгийн доод түвшингээр тооцсон тул үйлдвэр, байгууллагын удирдлага нь өөрийн үйлдвэрлэл, технологийн тоног төхөөрөмжийн тусгай нөхцөл, онцлог байдалд тохируулан энэхүү дүрмийн нийтлэг шаардлагад харшлахааргүйгээр аюулгүй ажиллагааны дүрэм, зааврын мэдлэг, дадлагын нэмэлт шаардлагыг баталгаажуулан тавьж болно.

г/ Аюулгүй ажиллагааны I группыг цахилгаан техникийн бус ажил, албан тушаалын хүмүүст олгож болно. Аюулгүй ажиллагааны I группэд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг байгууллагын удирдлага тодорхойлж батална. Тухайн байгууллагын үйлдвэрлэлийн өөрийн албан тушаалын (үүргийн) хэмжээнд цахилгааны аюулгүй ажиллагааны зохих мэдлэг эзэмшсэн ажилтанд олгоно.  Энэ ажил мэргэжлийн хүмүүст аюулгүй ажиллагааны III-аас доошгүй групптэй хүн тодорхой зааварчилгаа өгөх ба шалгалт өгсөн хүмүүсийн бүртгэлд тэмдэглэн, гарын үсэг зуруулж I групптэйд тооцно. Аюулгүй ажиллагааны I групптэй хүн цахилгаан гүйдэлд нэрвэгдсэн хүнд анхны тусламж үзүүлж чаддаг байх ёстой.

д/  Шинээр ажилд орох (өөр ажил, албан тушаалд шилжих, өөр хүнийг орлож ажиллах) хүн шалгалт өгч буй тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны холбогдох мэргэшлийн группын мэдлэгээ хамгаалах үүрэгтэй.

е/   1000 В хүртэл хүчдэлийн цахилгаан байгууламжид ажиллаж байсан хүнийг 1000 В–оос дээш хүчдэлийн цахилгаан байгууламжид шилжүүлж ажиллуулахдаа анхны шалгалтаар III–аас дээш групп олгохгүй болно.

 


1.3. АЖИЛЛАГААНД БУЙ ЦАХИЛГААН ТОНОГЛОЛ ДЭЭР АЖИЛТНЫГ АЖИЛД ОРУУЛАХ

  1. Цахилгаан угсралтын байгууллагын ажилтан нарыг ажиллагаанд байгаа цахилгаан тоноглол дээр ажилд оруулахдаа “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн холбогдох шаардлагыг мөрдөх ёстой.

 

  1. Ашиглэгч байгууллагын ажиллагаанд буй цахилгаан төхөөрөмжүүд дээр гадны барилга угсралтын гүйцэтгэгч байгууллага ажил эхлэхийн өмнө дараах ажлыг хийвэл зохино:
  • Ажилд оруулах-нарядыг Хавсралт 2-д заасан загвараар бүрдүүлэх;
  • Ашиглагч байгууллагын төлөөлөгчид наряд олгох эрхтэй ажилтнууд, ажлын удирдагч, ажил хариуцан гүйцэтгэгч (үйлдвэрлэгч)-ийн нэрсийн жагсаалтыг гаргаж өгөх ба түүний дараа ашиглалтын байгууллагын төлөөлөгч тэднээс хэн хэнийг биечлэн ажилд оруулах;
  • Жагсаалтанд ажилтнуудын овог, нэр, албан тушаал, цахилгааны аюулгүй ажиллагааны группийг заасан байх ёстой;
  • Цахилгаан угсралтын байгууллагын ерөнхий инженер “Жагсаалт”-ыг баталсан байна;

 

  1. Барилга угсралтын байгууллагын ажилтан нар нь ашиглагч байгууллагад мөрдөгдөж буй дүрмүүд болон цахилгаан тоноглолын хэсгүүдийн онцлогтой холбоотой цахилгааны аюулгүй ажиллагааны зааварчилгаанд хамрагдана. Зааварчилгаа өгсөн тухай ашиглагч байгууллага ба барилга угсралтын байгууллагын зааварчилгааны журналд бүртгэж тэмдэглэнэ.

 

  1. Барилга угсралтын байгууллага нь аливаа өмчийн хэлбэр бүхий салбарын ашиглагч байгууллагын ажиллагаанд буй цахилгаан тоноглол дээр ажил гүйцэтгэхдээ тухайн цахилгаан тоноглолын ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийг удирдлага болгох ёстой.

 

Эрчим хүчний ашиглагч байгууллагын цахилгаан тоноглол дээр

ажилтныг ажилд оруулах

 

  1. Ажиллагаанд буй эрчим хүчний (цахилгаан станц, уурын зуух, дэд станц г.м) байгууллагын цахилгаан тоноглолд цахилгаан угсралтын ажил гүйцэтгэхийн өмнө үйлдвэрлэлийн ажлын бүс доторх гүйдэл дамжуулах бүх хэсгийн хүчдэлийг салгах ба ажиллагаанд  буй цахилгааны тоноглолын хэсгээс тайлж хөндийрүүлэг (гогцоог огтлох, холбоосыг салгах, бусад) ба газардуулга салгах гэх мэт техникийн арга хэмжээг авах ёстой.

 

  1. Барилга угсралтын байгууллагын ажлын бүсэд олгосон газрыг цул материал, эсхүл торон хаалт хийж цахилгаан угсралтын ажилтан нарыг ажиллагаанд буй цахилгаан төхөөрөмжийн хэсэгт нэвтрүүлэхээргүй саад тавьж тусгаарлах ёстой.

 

  1. Барилга угсралтын байгууллагын ажилтны машин механизмыг тусгаарласан бүсэд нэвтэрч орох, гарах зам нь ашиглагч байгууллагын нутаг дэвсгэрээр буюу хүчдэл бүхий гүйдэл дамжуулах хэсгүүд байрласан барилгыг дайран өнгөрч болохгүй. Барилга угсралтын байгууллагын ажилтан нарын тусгаарласан бүсэд нэвтэрч орох, гарах зам нь ажиллагаанд буй хуваарилах байгууламжийн байр буюу нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөөр байвал эрчим хүчний ашиглагч байгууллагын төлөөлөгч цахилгаан угсралтын байгууллагын ажилтан нарыг дагуулан энэ бүсээс гаргах буюу энэ бүсэд оруулж өгөх ёстой.

 

  1. Хэрэв цахилгаан угсралтын байгууллагад олгосон бүсэд хаалт хийгдээгүй бол цахилгаан тоноглолд хийх үйлдвэрлэлийн ажлыг ашиглагч байгууллагын төлөөлөгч (энэ байгууллагад олгосон нарядын дагуу өөрийн үүргийг биелүүлж байгаа хянагчийн)-ийн байнгын хяналтан дор гүйцэтгэвэл зохино. Тохируулгын ажил хийх явцад хянагчийг томилохгүй ба цахилгаан угсралтын байгууллагын ажилтан тухайн ажлыг томилолтын эрхтэйгээр гүйцэтгэж болно.

 

  1. Цахилгаан станц ба цахилгаан, дулааны шугам сүлжээний байгууллагын ажиллагаанд буй цахилгаан тоноглолд ажил гүйцэтгүүлэхээр илгээж байгаа, тэдгээр газруудын орон тооны бус засвар, угсралт, тохируулгын ажил хийх байгууллагын ажилтан нарыг томилогдсон ажилтанд хамааруулна. Ажиллагаанд буй цахилгаан тоноглолд ажил гүйцэтгүүлэхээр илгээсэн барилга угсралтын байгууллагын угсралтын ажилтан нарыг томилогдсон ажилтанд хамааруулж болно. Эдгээр ажилтныг томилох шийдвэрийг ашиглагч байгууллагын удирдлага нь барилга угсралтын байгууллагын удирдлагатай зөвшилцөж гаргана.

 

  1. Томилогдсон ажилтнууд цахилгаан тоноглолын талаар аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгсөн үнэмлэхтэй байна.

 

  1. Томилж буй байгууллага нь ажилтнуудыг удирдагч, ажил гүйцэтгэгч, хянагч ба бригадын гишүүдээр томилсон тухайгаа тушаалд тодорхой заах ба ажилд оруулах–зөвшөөрөл олгох эрх бүхий ажилтныг санал болгоно.

 

  1. Ажиллагаанд буй цахилгаан тоноглол дээр ажиллах эрхтэйгээр томилогдсон ажилтан нараас удирдагч, ажил гүйцэтгэгч ба бригадын гишүүнээр томилогдсон ажиллагсдад ашиглагч байгууллагын журмын дагуу баримт бичиг бүрдүүлж өгч болох ба үүрэг даалгавар өгөх, наряд олгох эрхийг олгож болно.

 

  1.  Томилогдсон ажилтан нар томилогдсон газраа ирмэгц ажиллахаар зэхэж буй цахилгаан тоноглолын онцлогтой уялдсан цахилгааны аюулгүй ажиллагааны анхан шатны зааварчилгаа авч гарын үсэг зурсан байх ёстой. Удирдах, ажил гүйцэтгэх, наряд олгох үүрэг хүлээсэн ажилтан нар эдгээр цахилгаан тоноглолын схемээр зааварчилгаа авч гарын үсэг зурсан байх ёстой.  Зааварчилгааны бүртгэлийн журналд зааварчилгааг тодорхой бичиж тэмдэглэнэ.

 

  1. Томилж байгаа үйлдвэр нь томилогдсон ажилтан нарт санал болгосон ажлын байранд тухайн олгосон цахилгааны аюулгүй ажиллагааны групп тохирч байгаа эсэх болон энэхүү дүрмийн мөрдөлтөд хяналт тавьж ажиллана.

 

 

 

Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурваст ажилд оруулах

 

  1. Барилга угсралтын байгууллагын ажилтныг хүчдэлтэй байгаа цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурваст болон ажиллагаанд буй агаарын шугам огтлолцсон алгасалтад ажил хийхэд ашиглалтын байгууллагын төлөөлөгч (ажилд оруулагч) ажилд оруулна.

 

  1. Агаарын шугам дээр бригад ажилд оруулахад ажилд оруулагч нь бригад бүрийн ажлын хэсэгт тус бүр нэг газардуулга тавьж өгөх ёстой. Газардуулга тавих (авах) ажилд барилга угсралтын байгууллагын цахилгааны аюулгүй ажиллагааны III–аас доошгүй групптэй ажилтныг бригадын гишүүнээр оролцуулж болно.

 

  1. Хүчдэлтэй байгаа цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүсийн ажилд барилга угсралтын байгууллагын бригад нэг бүрийг ашиглагч байгууллагын ажилд оруулагч биечлэн ажилд оруулна. Хэрэв цахилгаан дамжуулах шугам хүчдэлээс салгагдсан, газардуулагдсан бол барилга угсралтын байгууллагын хариуцлагатай удирдагч өөрийн ажиллагсадыг өөрөө ажилд оруулж болох талаар ажилд оруулагч зөвшөөрөл олгож болно.

 

  1.  Олон хэлхээтэй агаарын шугамын ажлын байр бэлтгэх явцад ажилд оруулагч нь хүчдэлтэй үлдсэн хэлхээтэй талд улаан дарцгийг газраас 2-3 метрийн өндөрт дүүжилж тавих ёстой. Ажиллагаанд буй агаарын шугамын хамгаалалтын бүсэд ачаа өргөх кранаар ажил гүйцэтгэх үед кранчин, оосорлогч нарыг  цахилгаан угсралтын бригадад олгосон ажилд оруулах - наряданд оруулна. Энэ тохиолдолд кранчинд ажилд оруулах -наряд тусад нь олгохгүй.

 

  1. Хамгаалалтын бүсэд кабель шугамын ажилд оруулах-наряданд уг кабель шугамын байрлал ба түүнийг тавих гүний хэмжээг зааж өгөх ёстой.

 

  1. Кабель шугамын хамгаалалтын бүсэд газар шорооны ажил эхлүүлэхийн өмнө кабелийн байрлал, тавигдсан гүнийг тодруулахын тулд газар ухах машины хамгаалалтын бүсийн түр хаалт тавьж, газрыг ухаж үзнэ. Кабель шугам эзэмшигч байгууллагын төлөөлөгчийн хяналтан дор барилга угсралтын байгууллагын  ажилтан газар ухах ажлыг гүйцэтгэнэ.

 

  1. Кабелийг цоолох, газардуулах шаардлагатай үед тухайн ажлыг ашиглагч байгууллагын ажилтан гүйцэтгэнэ. Энэ ажилд цахилгааны аюулгүй ажиллагааны IV-өөс доошгүй групптэй барилга угсралтын байгууллагын ажилтныг бригадын гишүүнээр оролцуулж болно.

 

II. ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЖИЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

2.1. ГАЗАР ШОРОО, ӨРӨМДЛӨГИЙН АЖИЛ

Ажлын зохион байгуулалт

  1. Газар шорооны ажлыг механикжуулсан аргаар гүйцэтгэх ёстой. Машин хүрэх боломжгүй, бага хэмжээтэй эсвэл ухсан нүхийг заасан хэмжээнд хүргэх (суурийн тэгшилгээ хийх, овоолох, цэвэрлэх) ажлыг гараар хийж болно.

 

  1. Экскаватор, өрмийн ба төмөрбетон гадсан хөл зоох тоноглолыг тэгшилгээ хийсэн талбай дээр байрлуулж ажиллуулах ёстой. Харин хийн явалтын машин (зөөврийн)-ыг тулах хэрэгсэлд бэхэлнэ.

 

  1. Ажлын завсарлагын үед (шалтгаан ба үргэлжлэх хугацаанаас үл хамааран) экскваторын сумыг мөргөцгийн эсрэг талд гаргах ба шанагыг хөрсөн дээр буулгана. Шанагын цэвэрлэгээг зөвхөн нүхний гадна газарт  буулгасны дараа хийж болно.

 

  1. Газар шорооны ажлыг бүрэн буюу түр зогсоосон үед нүхний захаас 2 м-ээс доошгүй зайд экскваторыг тавина.

 

  1. Экскваторын ажлын үед мөргөцгийн талаас ямар нэг үйлдвэрлэл явуулах, экскваторын үйлчлэлийн нэмэх 5 м-ийн радиуст хүмүүс байхыг хориглоно.

 

  1. Экскваторын явалтын үед түүний сум явалтын чиглэлд байрлаж байх ёстой бөгөөд шанагыг газраас 0,5-0,7 м дээш өргөнө. Экскваторыг ачаа бүхий шанагатай явуулахыг хориглоно.

 

  1. Паспортанд заагдсанаас их хэмжээний налуугаар экскваторыг өгсөх буюу уруудах үед хариуцлагатай ажилтныг байлцуулан трактор эсхүл цахилгаан эргүүлгийн тусламжтайгаар уг ажлыг хийх шаардлагатай.

 

  1. Экскватор ба краны тусламжтайгаар автомашинд шороо ачих үед хамгаалах оройвчоор тоноглогдоогүй автомашины кабинд жолооч байхыг хориглоно.

 

  1. Хөвөгч бүхий төхөөрөмж дээрх ажлын үед  кабин нь шанаганы үйлчлэх хүрээний гадна байхаар автомашиныг зогсооно.

 

  1. Газар зүсэх, түүнчлэн хөрснөөс шанагыг гаргахын тулд экскваторыг шилжүүлэх, эргэлтийн механизм ашиглахыг хориглоно.

 

  1. Экскваторын машинч ухаж байгаа нүхний ханын байдал, бага зэргийн нуралт, гулсалт буюу овооролтыг анхааралтай ажиглаж байх үүрэгтэй. Түүнчлэн дүүжлэгдсэн хошуу (хөндийлсэн оройвч) үүссэн тохиолдолд ажлыг даруй зогсоож экскваторыг аюулгүй зайд байрлуулна.

 

  1. Дулаанжуулалтын болон ус дамжуулах, бохир зайлуулах газар доорх байгууламжууд, мөн нутаг дэвсгэрийн доор далд байгаа хийн шугам хоолой, агааржуулалтын шугам хоолой, кабелиудыг газрын гадаргуу дээр тэмдэглэсэн заагч байх ёстой.

 

  1. Барилгын нутаг дэвсгэрт хортой хий, байлдааны хэрэгсэл илэрвэл ажлыг нэн даруй зогсоож, тэдгээрийн байрлах газарт зохих тэмдэг, тэмдэглэгээ хийж тавина. Ажлын удирдагч тухайн орон нутаг дахь онцгой байдлын асуудал хариуцсан нэгжид дуудлага өгнө. Ажилчдыг аюултай хүчин зүйлийн нөлөөллийг бүрэн арилгатал аюултай бүсээс яаралтай гаргаж холдуулна.  

 

  1. Ажилчдын хөдөлгөөн ихтэй газруудад шуудуу, суваг дээр ажиллах үед 0,6 м-ээс багагүй өргөнтэй эмжээр бүхий банзан шалтай, хоёр талдаа 1 м-ийн өндөр хашлагатай гүүрэнцэр тавьж өгөх ёстой.

 

  1. Харанхуй буюу гэрэлтүүлэг муутай орчинд ажлын байр бэлтгэхдээ гэрэлтүүлэгчээс гадна нэмэлт гэрэлтүүлэгч-дохиоллыг аюултай ажлын байранд тоноглох шаардлагатай.

 

Нүхийг бэлтгэх

 

  1. Том чулуу, хожуул, төмрийн хаягдал, мөстлөгийг цэвэрлээгүй газарт ажиллахыг хориглоно.

 

  1. Үйлдвэрлэлийн ажлын төсөлд тодорхой заагаагүй бол хэвтээ гадаргуугийн ухаадсын налуугийн сууриас машины ойрын тулгуур хүртэл хамгийн бага зай хэмжээг хүснэгт 2.1–д зааснаар авна.

 

 Хүснэгт 2.1

Ухаадсын налуугийн сууриас машин хүртэлх зай

Ухаадсын гүн, м

Элс

Элсэнцэр

шавранцар

шавар

Хэвтээ гадаргуугаар ухаадсын налуугийн сууриас

машины ойрын тулгуур хүртэлх зай, м

1,0

1,5

1,25

1,00

1,00

2,0

3,0

2,40

2,0

1,50

3,0

4,0

3,60

3,25

1,75

4,0

5,0

4,40

4,0

3,00

5,0

6,0

5,30

4,75

3,50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Хөрсний усны түвшингээс дээш (шүүрэх өргөгдлийг тооцсон) хадгүй хөрсөнд буюу зохиомлоор усны түвшинг бууруулж хатаасан хөрсөнд ханын бэхэлгээгүй шуудуу ба нүхний ухаадсын гүн дэх налуугийн эгцрэлийг хүснэгт 2.2-оор авна.

Хүснэгт 2.2

Бэхэлгээгүй нүх ухах үеийн налуугийн эгцрэл

Хөрсний төрлүүд

Ухаадсын гүнээр  (суултыг өндөрт нь  харьцуулсан ) налуугийн эгцрэл, м

1.55

3.0

5.0

Нягтаршаагүй асгаас

1:0,67

1:1

1:1,25

Элс

1:0,5

1:1

1:1

Элсэнцэр

1:0,25

1:0,67

1:0,85

шавранцар

1:0

1:0,5

1:0,75

Ойн

1:0

1:0,25

1:0,5

Тайлбар:

  1. Налуугийн эгцрэлд төрөл бүрийн хөрсийг давхарлахдаа хамгийн сул хөрсийг дээр нь тавьж давхарлана.
  2. Нягтаршаагүй асгаас гэж элсний хувьд 2 жил, тоостой шаварлаг хөрсөнд 5 жилийн дотор ухаж гаргасан хөрс хамаарна. Ухаадсын налуугийн “эгцрэл”-ийн гүн нь бүх тохиолдолд 5 м-ээс их байх ба гүн нь 5 м-ээс бага бол 2.2.28 болон хүснэгт 2.2-д заагдаагүй гидрогеологийн нөхцөл, хөрсний төрлүүдийг зураг төслөөр тогтоох ёстой.

 

  1. 3 м-ээс их гүнтэй болон гүнээс үл хамааран 2 м-ээс илүү өргөнтэй ухаадсын бэхэлгээг түүний онцлогт тохируулсан зураг төслөөр хийнэ.

 

  1. Хөрсийг бэлтгэхдээ доогуур нь хөндийлэн малтаж ухахыг хориглоно.

 

  1. Нүхэнд орох, нүхнээс гарахдаа холбогдох стандартын дагуу бэлтгэсэн зориулалтын шат хэрэглэнэ.

 

  1. Хэвтээ байрлалтай хоолойг хүчтэй дарах үед 1200 мм-ээс багагүй диаметртэй, 40 м-ээс ихгүй урттай хоолойд ажилчид байхыг зөвшөөрнө. Ажилчдыг хоолойд нэг цагаас дээш хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулж болохгүй. 10 м ба түүнээс дээш урттай дамжуулах хоолой албадмал агааржуулагчтай байвал зохино.

 

  1. Гадаргуугийн ус нүхэнд орж дүүргэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хашлага нуруу буюу хаалт, ус зайлуулах сувгийг төлөвлөж барих бөгөөд хөрсний ус нүхний ёроолын түвшингээс дээшилбэл ажил гүйцэтгэх төслөөр усны түвшинг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

 

Газар доорх шугам сүлжээний байгууламж ба нүхний орчимд

гүйцэтгэх ажил

 

  1. Газар доорх цахилгаан кабель, хийн хоолой гэх мэт шугам сүлжээний байгууламж бүхий бүсэд газар шорооны ажил гүйцэтгэхдээ эдгээр байгууламжийн ашиглалтыг хариуцдаг байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авна. Зөвшөөрөлд шугам сүлжээг суулгаж тавих гүн ба байрлалыг тусгасан зураг (схем) хавсаргасан байх ёстой. Ажил эхлэхээс өмнө газар доорх шугам сүлжээний байгууламжийн байрлалыг заасан тэмдэг тавих байрлуулбал зохино.

 

  1. Газар доорх шугам сүлжээний байгууламжийн үйлчлэлийн бүсэд гүйцэтгэх газар шорооны ажлыг мастерын хяналтан дор, хүчдэлтэй байгаа цахилгааны кабелийн хамгаалалтын зурваст бол цахилгааны аж ахуйн ажилтны хяналтан дор тус тус гүйцэтгэх ёстой. Ажлын байранд урьдчилан сэргийлэх зурагт хуудас, дохиоллыг байрлуулах ёстой. Газар шорооны ажлыг нүхний ханаас 2 м-ээс багагүй, кабель, бусад шугам сүлжээний хоолойноос 1 м-ээс дээш зайд механизмаар, 0.3 м-ээс доош хэвийн гүнд тавьсан кабель дээрх газрыг алх, царил, зээтүүгээр цохиж сийрүүлэхийг тус тус хориглоно. Цахилгаан дамжуулах шугамын тулгуурын орчимд 0.5 м-ээс илүү гүнд болон газар доорх шугам сүлжээний байгууламж бүхий бүсэд нүх ухах ажлыг ажилд оруулах-нарядаар гүйцэтгэх ёстой.

 

  1. Ажиллагаанд буй газар доорх шугам сүлжээний (5 м-ээс бага) байгууламжийн ойр орчимд газар шорооны ажлыг гүйцэтгэхдээ огцом доргионгүй зөвхөн хүрз ашиглана. Зурагт тусгагдаагүй газар доорх байгууламж илэрвэл түүний эзэмшигчийг тогтоон холбогдох зөвшөөрөл авах хүртэл ажлыг түр зогсооно.

 

  1. Өвлийн улиралд кабель тавих газарт 0.4 м ба түүнээс дээш гүн нүх ухахдаа газрыг гэсгээж ухна. Гэсгээж буй гадаргаас кабель хүртэл 0.3 м-ээс багагүй шороон үеийг ухалгүй үлдээх хэрэгтэй.

 

Уулын налууд ажиллах

 

  1. Үйлдвэрлэлийн ажлын төсөлд уулын налууд суурь тавих, тулгуур байрлуулж угсрах талбай бэлтгэх, түүнд хүрч очих замын байгууламжийг урьдчилан тусгавал зохино.

 

  1.   20 градус хүртэлх эгцрэлтэй уулын налуугийн асгаасан шороон талбайг ачаа өргөх кран суурилуулалтанд ашиглаж болохгүй. 20 градусаас их эгцрэлтэй уулын налуугийн асгаасан талбайд машины хөдөлгөөнийг хориглоно.

 

  1.    Уулын 11 градус хүртэл эгцрэлтэй налуугийн асгаасыг гулсахаас урьдчилан сэргийлж ширгээс нь цэвэрлэсэн гадаргууд сонгосон хөрсийг асгана. Уулын 11 градусаас дээш эгцрэлтэй налууд асгаас хийхийн өмнө уулын налууг 3 м-ээс багагүй өргөнтэй шаталж хуваана. Талбайн хөмсгөөр 1 м-ээс багагүй өндөртэй, 2 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын нуруувчин асгаас хийж өгөх ёстой.

 

Өвлийн улиралд хийх ажил

 

  1.  Өвлийн улиралд хөлдөлтийн гүнд хийх ухаадсыг (хуурай элснээс бусад) бэхэлгээгүй хийж болно.

 

  1. Хуурай элсэн шороог хөлдөлтийн гүнээс үл хамааран налуутай буюу бэхэлгээтэй хийнэ. Бэхэлгээний байдалд байнгын хяналт тогтоосон байх ёстой.

 

  1. Өвлийн улиралд ухсан нүх, шуудуу (бэхэлгээтэй ба бэхэлгээгүй)-ны хануудыг урт хугацааны хур тунадастай дулаарал болон зориудаар халаасан үед шалгаж үзэн шаардлагатай бол нэмэлт бэхэлгээ хийнэ.

 

  1. 4 м хүртэлх гүнтэй нүх, шуудууг хэрэв хөлдөлтийн гүн, хурд нь ажлын аюулгүй байдлыг хангахаар байвал байгалийн аргаар хөлдөөж бэхэлгээгүй ухаж болно. Хуурай элсэн хөрсийг хөлдөлтөөс үл хамааран бэхэлгээ хийж, налуу гаргаж ухна.

 

  1. Өвлийн нөхцөлд урьдчилан сийрүүлэхгүйгээр механизмаар мөргөцөг шуудуу ухаж болохгүй. Хөлдсөн хөрс ухаж буй газраас 5 м-ийн дотор хүмүүс байлгахыг хориглоно.

 

  1. Үйлдвэрлэлийн ажлын төслийн дагуу нүхэн дээрээс дулаацуулалт хийнэ. Бэхэлгээ хийгээгүй нүх, шуудуун дээр дулаацуулагч тавихыг хориглоно.
  2. Цахилгаанаар хөрсийг халаахдаа ажлын технологийн шаардлагыг мөрдөж ажиллах ёстой. Халааж буй гадаргуу дээр хаалт, урьдчилан сэргийлэх дохиолол тавина. Шөнийн буюу харанхуй цагт талбай заавал гэрэлтүүлэгдсэн байх ёстой.

 

  1. Хаалтууд, халааж байгаа хэсгийн хүрээ хоорондын зай 3 м-ээс багагүй байх бөгөөд задгай агаарт байгалийн чийгшилтэй хөрсийг цахилгаанаар халаах үед 380 В хүртэлх хүчдэл хэрэглэж болно.

 

  1. Цахилгаан халаалтыг цахилгааны аюулгүй ажиллагааны III групптэй цахилгааны монтер гүйцэтгэх ёстой. Монтер нь шаардлагатай хамгаалах хэрэгсэл (хөндийрүүлэх бээлий, гутал, гүйдэл хэмжих хавчаар, тусгаарлагч бүхий гартай багаж)-ээр хангагдсан байх ёстой. Халааж буй хүчдэлтэй газарт гадны хүн орохыг хориглоно.

 

  1. Трансформатораас халаалтын хэсэг рүү очсон цахилгааны түр сүлжээг газраас дээш 0.5 м-ээс багагүй өндөрт тусгаарлагатай утас, тэргэнцэр дээр сунган тавина. Трансформаторын их биеийг газардуулсан байх ёстой.

 

  1. Халаалтанд хэрэглэж буй тоног төхөөрөмж, утсууд гэмтээгүй байгаа эсэхэд өдөр тутам, түүнчлэн тоног төхөөрөмж, утсыг зөөж тавих бүрт байнга шалгана.

 

Өрөмдлөгийн ажил

 

  1.  Өрөмдлөгийн төхөөрөмж суурилуулах талбай нь тэгш, хангалттай хатуу гадаргуутай байх ба талбайн гадаргуугийн налуу өрөмдлөгийн тоноглолын  паспортанд зааснаас хэтрэхгүй байх ёстой.

 

  1. Автомашины арал дээрх өрмийн машинд өөрийнх нь дураар шилжилт хөдөлгөөн хийлгэхгүйн тулд зориудын тулгуур бэхэлнэ.

 

  1. Цооногийг өрөмдөхдөө хаалтын систем тавьсан байна.

 

  1. Ажил эхлэхээс өмнө машинч урьдчилан сэргийлэх дохио өгөх ба механизмын ажлын радиуст хүмүүс, гадны зүйлс байхгүй эсэхэд байнгын хяналт тавьж ажиллана.

 

  1. Өрөмдлөгийн ажлын явцад гадны хүн, машин ажлын байгууламжаас 5 м-ээс багагүй зайнд байх ёстой.

 

  1. Өрмийн машиныг барьж байгуулах шилжүүлэх, задлах, засах, угсрах ажлыг өрөмдлөгийн ажлыг хариуцсан ажилтны хяналтын дор зөв гүйцэтгэнэ.

 

  1. 15 м/сек–ээс их салхитай, аадар бороо, аянга цахилгаантай үед өрөмдлөгийн ажил хийхийг хатуу хориглоно.

 

  1. Өрмийн машиныг урьдчилан тэгшилгээ хийсэн хэсэг рүү шилжүүлнэ.

 

  1. Өрөмдлөгийн хэрэгслийг ажлын байдалтайгаар шилжүүлэхийг үл зөвшөөрнө.

 

  1. Өрөмдсөн цооногийн амыг хаалт хашилтаар найдвартай таглавал зохино.

 

  1.  МОД ОГТЛОХ АЖИЛ

 

  1. Мод огтлох ажлыг MNS 0012-3-007 стандартаар тодорхой боловсруулсан технологийн картын дагуу гүйцэтгэнэ.

 

  1. Мод огтлох ажил гүйцэтгэж буй бүх хүмүүс тусгай хувцас, гутал, хамгаалах дуулгатай байх ба тэдгээрийг тогтмол, зөв хэрэглэвэл зохино.

 

  1. Мод огтлох ажилд ганцаараа ажиллахыг хориглоно.

 

  1. Мод огтлох ажлын явцад мод огтлох бэлтгэл ба туслах ажил, мод унагаах, буулгах, мөчрөөс цэвэрлэх, холтослох, модыг ачих, огтолсон ойд механизмаар цэвэрлэгээ хийх ажлын аюулгүй ажиллагаа бүрэн хангагдсан байх ёстой.

 

  1. Мод огтлох ажлын огтолгооны бэлэн байдлын актыг бүрдүүлнэ.

 

  1. Мод унагах газраас 50 м-ийн радиус доторх нутаг дэвсгэрийг аюултай бүсэд тооцно. Аюултай бүсэд MNS 0012-4-007 стандартын дагуу аюулгүй ажиллагааны зөөврийн тэмдгүүдээр хаалт тавина.

 

  1. Уулын мод огтлох үед доод хязгаарын хилийн цаана 15 градус хүртэл налуутай үед 60 м хүртэл өргөн гадна аюулгүй ажиллагааны бүсийг тогтоох бөгөөд 15 м-ээс дээш градусын налуутай бол уулын бэл хүртэл энэхүү гадна бүсийг сунгах хэрэгтэй.

 

  1. Мод огтлох ажил гүйцэтгэх дотор талбайн аюулгүй ажиллагааны бүс:

а. Мод унагах болон бусад ажил гүйцэтгэж байгаа уулын налуу дагуух хэсгүүдийн хооронд – 60 м,

          б. Мод унагахаас бусад ажил гүйцэтгэж байгаа ажилчдын хооронд – 30 м,

          в. Мод унагах ажил 15 хүртэл  градусын налуу бол уулын хормой хүртэл,15-аас дээш градусын налууд бусад ажил хийж байгаа уулын налуу дагуу ажлын байруудын хооронд 60 м-ээс багагүй байна.

 

  1. Уулын мод огтлох ажлын үед мод унагаах, мод буулгах, мөчрөөс цэвэрлэх, холтослох, мод ачих ажлыг 8,5 м/сек-ээс илүү, тэгш газарт зөвхөн мод унагахад 11 м/сек-ээс их, ганцаар мод унагахад 4,5 м/сек-ээс ихгүй салхитай үед тус тус ажил гүйцэтгэж болохгүй. Мод огтлох ажлыг аадар бороо, мөндөр, их цас, өтгөн манан (үзэгдэх орчин 50 м-ээс бага)-тай үед зогсоовол зохино.

 

  1. Мөндөртэй үед модон доогуур нуугдах, мөчирт хүрэх, цахилгаан дамжуулах шугамын тулгуурын дэргэд болон утсан доор байх, тусдаа мод, өргүүр, багана, аянга зайлуулагч, өндөр хад болон бусад зүйлсүүдэд 10 м-ээс бага зайд ойртох, өндөрлөг газрын орой, түүнчлэн цахилгаан дамжуулах шугамын дэргэд байхыг хориглоно.

 

  1. Бензинээр ажилладаг хөрөө, мөчир огтлогчийг ашиглан ажиллах үед дараах ажил хийхийг хориглоно. Үүнд:

          а.Ажиллаж байгаа хөдөлгүүрийг шатах тослох материалаар цэнэглэх, шатахуунд этилтэй бензин хэрэглэх;

          б.Бензин хөдөлгүүртэй хөрөөг унтраалгүй нэг модноос нөгөөд очих;

          в.Хөдөлгүүрийг унтраалгүй жижиг засвар, хөрөөний гинж шинэчлэх, чангалах;

          г.Хөрөөг хэвтээ гадаргууд ашигласны дараа босоо гадаргууд шилжих ба эсрэгээр редукторыг эргүүлэх;

          д.Хөдөлгүүрийг бүрэн зогсоолгүй ирэнд шахагдсан хөрөөний гинжтэй шинийг сугалж авах;

 

  1. Мод унагаахын өмнө саад болохуйц бутыг гар болон моторт багажаар тайрч цэвэрлэх, өвөлд модны ойролцоох цасыг цэвэрлэн мод унагаах талын эсрэг талд 45 градусын өнцөгтэй 4 м-ээс багагүй урттай зам засах хэрэгтэй.

 

  1. Мод унагаах үед хөдөлгүүртэй багажуудад дараах шаардлага тавигдана. Үүнд:

          а.Унагаах хэрэгслийг ашиглах (шахуурган шаатаг, шахуурган тулц, унагах сэрээ, хүрз, шаантаг);

          б.20 градусаас дээш налуутай газарт унанги ба шатсан модтой ажиллах, механикжсан унагах хэрэгслийн тусламжтайгаар 22 см-ээс дээш голчтой мод унагахдаа хоёул ажиллах (унагаагч мод огтлогчтой);

          в.Модыг түлхэж унагаах талаас гүйцээж хөрөөдөх;

          г.Тайрах модны хөрөөдөлтийг голчийн 1/4 - 1/3-ийн гүнд хийх;

          д.Модны тэнхлэгтэй перпендукляраар тайралтын доод хавтгайг гүйцэтгэх, энэ үед дээд огтолгоо доод гадаргуутай 25-35 градусын өнцөг үүсгэх буюу тайралтын доод гадаргуутай зэрэгцээ  байх ба хөрөөдөж байгаа газарт түүнээс модны голчийн 1/10 зайтай байх;

          е.Хөрөөдөлгүй 2-4 см үлдээх;

          ж.Унагах чиглэлтэй нь харьцуулахад хажуу тийшээ налуутай модонд оройг нь налуу тал руу чиглэсэн шаантаг хэлбэрийн хөрөөдөлт дутуу үлдээх;

          з.5 градусаас илүү налуутай модыг налсан тал руу нь унагах;

 

  1. Унагасан модноос мөчрийг сүх буюу хөдөлгүүртэй багажаар цэвэрлэх үед дараах шаардлагыг мөрдвөл зохино. Үүнд:

          а.Мөчрийг цавчих, тайрах ажлыг модны ёроолоос оройн чиглэлд хийх;

          б.Уулын хэвгийд унагасан модыг мөчирлөхийн өмнө хэвгийн дагуу 20 градусын эгцрэлтэй налуу ба хэвгийн хөндлөн чиглэлд, 15 градус ба түүнээс дээш эгцрэлтэй налууд модыг хожуулд бэхлэх;

 

  1. Мөчрийг цавчих, тайрахдаа дараах үйл ажиллагааг зөвшөөрөхгүй. Үүнд:

          а.Унасан модон дээр гарч зогсох, мордох;

          б.Тогтворгүй байгаа модыг бэхлэх арга хэмжээ авахгүй байх;

          в.Хураалттай, тракторын самбар дээр байрлуулсан, багцалсан модон дээр цавчилт, тайралт хийх;

 

  1. Модыг олон талаас нь тайрахыг хатуу хориглоно. Мод хугарч дарж унах эрсдэлээс сэргийлж түүнийг налсан тал руу нь ташуу унагавал зохино.

 

  1. Мөчрөөс бүрэн цэвэрлэсний дараа унасан модыг хэсэг болгон тайрна.
  2. Хуурай мөчиртэй, өмхөрсөн, хуурай оройтой модыг цавчихыг хатуу хориглох бөгөөд зөвхөн хөрөөдөж шинэчлэх ёстой.
  3. Утсийг тэгнэн мод унахаас сэргийлж утасны эсрэг чиглэлд татлага хэрэглэвэл зохино.
  4.  Дараах ажил гүйцэтгэхийг хатуу хориглоно:

          а.Налсан модны тулгуур дэр модыг хөрөөдөх буюу тулж байгаа мөчрийг огтлох;

          б.Тулж байгаа модны угаар хөрөөдөх;

          в.Тулж байгаа модыг хөрөөдөх буюу тулж байгаа мөчрийг огтлох;

          г.Тулж байгаа модны үндэс, хожуулыг тайрах;

          д.Мод буулгах тракторын гар ба баригчаар тулж буй модыг гаргах;

          е. Шахуурган шаантагаар аюултай мод унагах;

 

  1. Мод налсан, салхинд унасан, хөгширсөн дархи модыг цэвэрлэхдээ салхинд унасан дархи мод огтлох ажлын дүрмийг баримталбал зохино.

2.3.  СУУРИЙН БАЙГУУЛАМЖ

  1. Суурийн төрөлжүүлсэн эд ангиуд (мөөгөн суурь, анкерын хавтан, чагт гэх мэт)-ыг шилжүүлэх, байрлуулахдаа тухайн өргөх ачааны даацанд тохирсон тусгай оосорлогоо (строп) хэрэглэнэ.
  2. Суурийн төмөрбетон хийцийг оосорлохдоо угсралтын гогцоонд өргөгдөж буй бүтээцүүдийн бат бэх, тогтворжилтыг тооцсон схемээр гүйцэтгэвэл зохино. Өргөхөөс өмнө угсралтын хавчуулган гогцоонуудыг цэвэрлэж, ан цав, цууралт, бусад гэмтэл согог байгаа эсэхийг заавал нягталсан байх ёстой.
  3. Өргөх, шилжүүлэх үед суурийн элементийг савлуулахгүйн тулд зөвхөн татуурга, бусад хэрэгслэл ашиглах хэрэгтэй.
  4. Гадсан хөл өргөх, түүний чиглүүлэгч сумыг цэнэглэх, нүхний төвийг олох үед түүний унаж болзошгүй бүс (гадсан хөлийн 1,5 урт тутамд)-эд хүн байхыг хатуу хориглоно.
  5. Суурийн ус тусгаарлалтыг холбогдох БНбД 2.01.01-ийн шаардлагын дагуу гүйцэтгэвэл зохино.

 

                    2.4.  ТУЛГУУР УГСРАХ БА СУУРИЛУУЛЖ БОСГОХ

Угсрах талбай бэлтгэх

  1. Тулгуур угсрах талбайг сонгохдоо өргөх, татах механизм чөлөөтэй нэвтрэхээр зам, өргөх татах тросс, багаж хэрэгслийн хүрэлцээ, тухайн тулгуураас ажиллагаанд буй цахилгаан дамжуулах болон холбооны шугам хүртэлх алслалтын зайг хангахуйц, тулгуурыг өргөхөд тохиромжтой байдлыг тус тус харгалзаж тооцсон байна. Төхөөрөмжийг шилжүүлэх, хийцийг бэхлэхдээ уг аюултай бүсэд анхааруулах тэмдгийг сайтар байршуулбал зохистой.
  2. Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг угсрах талбайн хожуул, чулуу, өвөлд цасыг цэвэрлэж тэгшилсэн байх ёстой.
  3. Тулгуурын эд ангиудыг хэвтээ байрлалтай бат бэх ивүүр дээр тарааж байрлуулна.

 

Тулгуур угсрах

 

  1. Тулгуурын секцүүдийг нийлүүлсэний дараа модон дэр буюу тэргэнцэр дээр тавина. Секцүүдийг тулсан буюу өргөх механизмаар өргөсөн байдалд орхихыг  хатуу хориглоно.
  2. Тавцан дээр ажиллахдаа багаж, эд ангиудыг унахааргүй газарт тавих ба ажил дууссаны дараа тэдгээрийг тавцан дээр орхихыг хориглоно.
  3. Тулгуурын угсралтын ажил дууссаны дараа ашиглагдаагүй эд анги, багажийг хураах ба тэдгээрийг тулгуур дээрээс шидэхийг хатуу хориглоно.
  4. Өргөгдсөн секц буюу хийцийг байран дээр нь суурилуулах үед боолтоор бэхэлсэн байх ёстой.
  5. Угсарч буй тулгуурын доор зөвхөн бат бэх инвентарные тулгуур шургуулж тавьсан тохиолдолд хүн байхыг зөвшөөрнө.
  6. Модон дэртэй тулгуурт траверсийг кранаар өргөж холбож болно.
  7. Тулгуурыг тэнцүүлэх, боолтны нүх чиглүүлэх, тааруулах ажлыг зөвхөн угсралтын царилын тусламжтайгаар хийвэл зохино.
  8. Холбогдож буй секц, эд ангиудын нүхийг чиглүүлэн ивээс хийж тогтвортой болгосны дараа боолтыг шургуулж бэхэлнэ. Секц буюу эд ангиудыг доор дурдсан тооны боолтоор бэхэлсний дараа оосорлогоог авна:

          а.Металл тулгуурт - зураг төслийн нүхний тооны 50 хувь, гэхдээ зангилаа хэсэглэл бүрт 2-оос доошгүй боолт байна;

          б.Төмөрбетон тулгуурт - зураг төслийн нүхний тооны 100 хувь.

 

  1. Өргөгдсөн секц, тулгуурын эд ангиудын бэхэлгээний найдвартай байдал, тогтворжилтыг шалгасны эцэст тэдгээрийг холбохоор дээр нь гарахыг зөвшөөрнө.
  2. Металл тулгуур секц, эд ангиудыг эргүүлэх үед тэдгээрийн шилжиж болзошгүй бүсэд хүн байхыг хатуу хориглоно.
  3. Гарцын тусгай тулгуур (шаталж боох аргаар) угсрах үед ажилчдад зааварчилгаа өгөх байх ба ажлын хариуцлагатай удирдагчийн хяналтан дор уг ажлыг гүйцэтгэвэл зохино.
  4. Хөндлөн хөндлөвчтэй нийлмэл тулгуурын оройн хөндлөвчийг угсрахдаа тулгуурын оройг 1,5 м орчим өргөхөөр бол түүн доогуур бүртгэлээр баталгаажсан бат бөх тулгуур шургуулж тавих ёстой.

 

Тулгуур суурилуулж босгох бэлтгэл болон зохион

байгуулалтын ажил

 

  1. Тулгуур угсрах талбайн хэмжээ нь тулгуурын эд ангиудыг тарааж тавихад тохиромжтой, кран ба тээврийн татах хэрэгсэл чөлөөтэй явах замаар хангагдсан байвал зохистой.
  2. Ажлын гүйцэтгэлийг хариуцагч ажилтан ажил эхлэхээс өмнө ажиллагсдад батлагдсан схем, тулгуур босгох дараалал, дохиоллын системийг нэг бүрчлэн танилцуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байх үүрэгтэй.
  3.  Цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга байгууламжийн угсралтад ашиглагддаг өргөх сум, нугас, тросс болон бусад хэрэгсэл нь албан ёсны бүртгэл болон  зөвшөөрөгдөх ачаалал ээлжит туршилт хийсэн тэмдэглэл бүхий шошготой байх ёстой.
  4. Монтёрын дөрөө, авирах хэрэгсэл нь бүртгэл, ээлжит туршилт хийгдсэн тэмдэглэлт бүхий шошготой байх ёстой.
  5. Ачаа өргөгч машин, угсралтын бүх хэрэгсэл туршигдсан байвал зохино.
  6. Олон шижимтэй оосорлогооны шижмүүд жигд татагдах боломжоор бүрэн хангасан байх ёстой.
  7. Тулгуурыг өргөхөөс өмнө ажлын удирдагч татах механизм, оосорлох хэрэгслийн бүрэн бүтэн эсэх, байрлал, аргамжийн суурийг тавих, ачаалал дахь оосорлогооны бүх хэрэгслийг зөв, найдвартай бэхэлсэн эсэхийг шалгах ёстой. Тулгуурын хийцүүдийн байрлалын зөв эсэхийг шалгахдаа тулгуурыг 200-300 мм өргөх ба үзлэгийн явцад илэрсэн доголдлыг тухайн тулгуурыг газарт буулган засаж арилгана. Тулгуурыг дахин 200-300 мм-т өргөж шалгалтыг давтана. Бүх зөрчлийг арилгасны дараа тулгуурыг зураг төслийн байрлалд хүртэл өргөхийг зөвшөөрнө. Өргөсөн тулгуур дээр аливаа доголдол арилгахыг эрс хориглоно.
  8. Тулгуурыг өргөх үед үзлэг шалгалт хийхийг зөвхөн ажлын удирдагчид зөвшөөрнө. Тулгуурт дөхөж очих зам ямарваа саадгүй, чөлөөтэй байх ёстой.

 

Тулгуур суурилуулж босгох

 

  1. Барьж дуусаагүй, шороогоор бүрэн дүүргээгүй суурин дээр тулгуур суурилуулж босгохыг эрс хориглоно.
  2. Тулгуурыг суурилуулж босгох ажлыг тусгай машин, тээврийн хэрэгсэл, татах ба оосорлох хэрэгсэл, тоноглол, багаж, хэрэгслийн тусламжтайгаар гүйцэтгэвэл зохино.
  3. Өвлийн улиралд тулгуур суурилуулж босгохдоо тулгуурт чөлөөтэй дөхөж ойртох, ажлын аюулгүй байдлыг хангах зорилгоор тулгуурын өндрийн 1.5 дахинаас багагүй голч бүхий угсралтын талбайн цасыг цэвэрлэсэн байвал зохино. Цасыг нь арилгаагүй талбайд ажил хийхийг хатуу хориглоно.
  4. Унадаг сумны оронд трактор-кран өргөх схемийг зөвхөн дараах нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрнө. Үүнд:

          а.Өргөж буй тулгуурын жин сумны суналтад харгалзах краны даацаас хэтрэхгүй байх;

          б.Өргөх краны сумны ажлын явалт 35–40 градус (суурилуулах тулгуурын өргөлтийн өнцөг)-аас дээш тулгуурын өргөлтийг хангаж байх ёстой.

  1. Кран ба трактороор тулгуур суурилуулах үед трактор дээр таталтын хүч бүрэн шилжсэний дараа тулгуураас дэгээг мултлах ёстой. Трактороор тулгуурыг өргөхдөө тулгуурыг бүрэн тормозлож, краныг зайлуулсны дараа үргэлжлүүлнэ. Өргөж буй тулгуурын доогуур кран явахыг хориглоно.
  2. Ганц кранаар тулгуур суурилуулж босгохыг дараах нөхцөлд зөвшөөрнө:

          а.Өргөж буй тулгуурын жин сумны харгалзах суналтад краны даацаас  хэтрэхгүй байх;

          б.Дэгээний ажлын явалт тулгуурын суурийн хамгийн доод газар дээрх цэг (суурь)-ээс 0.5 м-ээс багагүй өргөлтийг хангаж байх ёстой;

  1. Модон ба нэг шонт төмөрбетон тулгуурыг өргөх үед хүндийн төвөөс нь дээш оосорлох ёстой. Краны сум эргэх агшин хүртэл (тулгуурыг нүхэнд тавих үед) тулгуурын ёроол газраас дээш 0.5 м-ээс багагүй өргөгдсөн байх ёстой.
  2. Тулгуурыг нүхэнд чиглүүлэхдээ төмөр ац, татуурга, гох дэгээ хэрэглэх ба ажлыг эдгээр багаж хэрэгсэлгүйгээр гараар гүйцэтгэхийг хориглоно.
  3. Тулгуурыг өргөж суурилуулах үед дараах ажлуудыг хориглоно. Үүнд:

          а.Ямар нэг зүйлээр тулгуурын суурийг ачаалах буюу түүнийг гараар дэмжсэн талын жинг нэмэгдүүлж ёроолыг нь доош буулгах;

          б.Өргөх механизмын аюултай бүсийн ойролцоо, тэдгээрийн унаж болзошгүй бүсэд байх, тулгуур, тросын доор байх;

          в.Тулгуурыг гүйцэд өргөж, нүхэнд оруулж буулгахаас өмнө тулгуурт ойртох;

          г.Тулгуурыг бүрэн бэхлээгүй байхад тулгуурт гарах;

 

  1. Тулгуурт  бэхэлгээ хийсний дараа суурилуулсан тулгуур дээрх трос, түр оосорлогооны хэрэгслийг авна.

Цахилгаан эргүүлэг ба унадаг сумаар тулгуур суурилуулж босгох үед дараах нөхцлүүдийг мөрдвөл зохистой:

          а.Цахилгаан эргүүлгийн ачаа өргөх даац нь тулгуур суурилуулах үед үүсэх таталтын ба тормозын хүчээс багагүй байх.

          б.Цахилгаан эргүүлэг бэхлэх якорууд нь тэдгээрт үйлчлэх хүчний тоо хэмжээ, чиглэлтэй тохирч байх.

          в. Туузан дамжуулагч /лебедк/-ийн дамрыг зөвхөн тормоз ашиглан зогсооно.

  1. Тулгуурыг өргөх үед краны машинч, тракторчин, моторчин ажлын байран дээрээ байгаа эсэхийг ажлын удирдагч хянах үүрэгтэй. Тулгуурын өргөлт түр зогсох хугацаанд дээрх ажилтнууд ажлын байраа орхиж болохгүй.
  2. Тулгуур өргөх үед замын ойролцоо өнгөрч яваа тээврийн хэрэгсэл, трос, түр оосорлогооны хэрэгслийг гэмтээхээргүй байлгах арга хэмжээг авбал зохино. Тулгуур өргөх бүсийн зам дээр дохиочид тавина.
  3. Порталын татуурга, тулгуурыг суурилуулж босгохын өмнө тулгуурын хавтгайд шаардлагатай хөшүүншил бий болгохын тулд диагонал таталтын тохируулгын муфт бүхий тросон татуургыг байрлуулна. Мөн өргөх явцад тулгуурыг эргүүлэхгүйн тулд диагонал таталтын татуургыг байрлуулсан байна. Тулгуурыг өргөхөөс өмнө диагонал татуургуудын таталтын хүчний жигд эсэхийг шалгавал зохино. Татуургуудын таталтын хүчний ялгавар хэвийн хэмжээнээс 15 хувиас хэтэрсэн тохиолдолд тулгуурыг өргөхийг хориглоно.
  4. Өргөхөөс өмнө тулгуурт тормозны трос, сум буулгах блок (энэ нь суурилуулах схемд тусгагдсан бол) ба тохируулагддаг татуургыг бэхэлнэ. Тулгуур өргөх үед энд дурдсан ажлуудыг гүйцэтгэхийг хориглоно.
  5. Төмөр тулгуураас оосорлох хэрэгслийг авахдаа өргөгддөг өргүүр буюу хагас автомат оосорлогчийг хэрэглэнэ. Шат, дөрөө-авирагчгүй өргөгддөг өргүүрийг босгохоос өмнө олсон, эсвэл нийлэг материалан шат тулгуурт бэхлэх шаардлагатай. Шатны бэхэлгээ нь түүнийг газраас буулгахад тохиромжтой байх ёстой.
  6. Краны сумыг оосорлох хэрэгслийг авах болон бусад ажиллагаа гүйцэтгэхээр хүмүүсийг тулгуур дээр өргөж гаргахад ашиглахыг хориглоно.
  7. Тулгуур дээрх бүх ажлыг зөвхөн тулгуурт бэхэлсэн хамгаалах өндрийн бүстэйгээр гүйцэтгэнэ. Хамгаалах бүсэнд оосорлогооны тросын үзүүр буюу газарт унжсан нөгөө үзүүрийн олс бэхлэхийг хориглоно.
  8. Салгасан оосорлогооны трос ба хэрэгслийг тулгуур дээрээс шидэж буулгахыг хориглоно. Аюултай бүсээс хүмүүс гарч явсаны дараа оосорлогооны ба бусад хэрэгслийг буулгавал зохино.
  9. Аль нэг татуургыг зайлшгүй шинэчлэх бол урьдчилан түр зуурын татуургыг найдвартай бэхлэн ачааллыг шилжүүлсэний дараа харгалзах байнгын татуургыг тайлж авна.
  10. Тулгуур суурилуулж босгох үед дохиолол тод үзэгдэхүйц байх ёстой. Үзэгдэх орчин хязгаарлагдсан онцгой нөхцөлд тулгуур суурилуулахдаа ажлын удирдагч өөрийн шууд удирдлаган доор шаардлагатай тооны дохиологчдыг тавьж ажиллуулах үүрэгтэй.
  11. Салхи 10-12 м/сек ба түүнээс дээш байхад тулгуур өргөх ажил гүйцэтгэхийг хориглоно.

2.5  УТАС БА АЯНГА ЗАЙЛУУЛАХ ТРОСНЫ УГСРАЛТ

Утас сунгах

  1. Утас ба татлагыг сунгах, чангалахдаа ган хөндлөвч тэгнүүлэх, эсвэл дэгээдэх маягаар хийж болохгүй.
  2. Утас ба аянга зайлуулах трос (цаашид утас ба аянга зайлуулах тросыг утас гэж нэрлэнэ)-ыг угсрахаас өмнө суурилуулж босгосон тулгуурт нарийн үзлэг хийж, актаар буюу тулгуурын угсралтын журналын дагуу хүлээн авсан байх ёстой.
  3. Дамартай утсыг сунгахаас өмнө тормозлох байгууламжаар тоноглогдсон тусгай тоноглол (сунгах тэрэг буюу тэргэнцэр) дээр бат бэх суурилуулбал зохистой.
  4. Утас сунгах чиглэлийг, ялангуяа уулын хэц, огцом налуу зэрэг газарт ажлын удирдагч сонгож тогтооно.
  5. Сунгах хэрэгслийн тусламжтайгаар дамартай утсыг сунгах үед трасс дээр сунгах хэрэгслийн машинчтай найдвартай холбоогоор хангагдсан, утасны сунгалтыг хянах үүрэг бүхий хүн тавигдсан байх ёстой.
  6. Дамартай утасны ороодсын хэсгүүд дамраас давж гарах байдал илэрвэл  түүний сунгалтыг зогсоох хэрэгтэй.
  7. Утас сунгах үед машинч дамран дахь утасны ороодсыг тэгшлэх, механизмын бүхээгээс гарахыг хориглоно.
  8. Дамартай утсыг сунгахаас өмнө төгсгөлийн 5-6 ороодсыг гараар сунгаж хамгийн ойрын тулгуурт бэхэлсэн байвал зохино.
  9. Гараар утсыг сунгах, татахдаа утасны үзүүрээр биеэ ороох, гогцооны төгсгөлийг мөр буюу гартаа углахыг эрс хориглоно.
  10. Утас тросыг сунгах үед хожуул болон бусад зүйлсэд орооцолдсон утсыг тэр чигт нь орхих, орооцолдсон утсан дотор байхыг хориглоно.
  11. Татах механизмын шилжиж хөдлөх хурдыг газрын рельфээс хамааруулж сонгох ба 5 км/цагаас хэтрэхгүй байх ёстой.
  12. Тулгуурт утас өргөж сунгах ажлыг 10-12 м/сек салхитай ба өтгөн манантай үед хийхийг хориглоно.

 

Утасны холболт хийх

 

  1. Утсыг зөвхөн зориулалтын багаж (хөрөө, трос таслагч)-аар тасална. Утас, тросыг хасууруур таслахыг хориглоно. Утас, канатыг таслах үед үзүүрийг нь утсаар ороох шаардлагатай.
  2. Утсанд шахуургуур шахалт хийсний дараа холболтын ба таталтын хавчаарт үүссэн ирмэгийг заавал хуурайдаж засна.
  3. Утас ба холболтын хавчаарын төгсгөлийг этилтэй бензинээр цэвэрлэхийг хориглоно.
  4. Утасны термитэн гагнуурыг тусгайлан бэлтгэгдэж, зохих шалгалт өгч тэнцсэн эрх бүхий хүмүүс гүйцэтгэвэл зохино.
  5. Байгаль, цаг агаарын халуун, хуурай нөхцөлд утасны термитэн гагнуур хийхдээ модон тулгуур, хуурай өвсөнд хөрөөгүй шаар хүрэх болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал зохино.
  6. Талбайд ажил гүйцэтгэхдээ галын аюулаас урьдчилан сэргийлэх дүрмийг сайтар мөрдөж ажиллана. Модон байгууламж, амархан шатах материал (өвсөн ба сүрлэн нуруу)-аас 50 м-ээс багагүй зайд ил гал гаргахыг зөвшөөрнө. Ажлын байрны орчинд ил гал, түүдэг асаахдаа өвсний үе, ойн хөвд зэрэг бусад зүйлсийг шороон үе гартал арилгаж цэвэрлэсэн зурвас газар (энэ зурвасын өргөн 1 м-ээс багагүй байна)-аар хүрээлүүлэх шаардлагатай. Шүдэнз, тамхины иш, электродын үлдэц, термопатроны хөрч амжаагүй халуун шаарыг тусгай төмөр сав (хувин)-нд хийнэ. Байнгын хараа хяналтгүйгээр шатаж, уугиж буй гал, хийн дэн бусад зүйлсийг орхиж явахыг зөвшөөрөхгүй.

Тусгаарлагч угсрах

  1. Бэхэлгээгүй суурилуулж босгосон тулгуур доор тусгаарлагчуудаар гирлянд угсрахыг хориглоно.
  2. Гирлянд угсрахдаа бүрэн ажиллагаатай багаж (түгжээ угсрах бахь, түлхүүр) хэрэглэнэ. Тусгаарлагчийн шил, шаазангийн хагархайг бээлийгүй нүцгэн гараар авч болохгүй.
  3. Хөндийрүүлгийн эсэргүүцэл шалгах ажлыг цахилгааны аюулгүй ажиллагааны III групптэй ажилтан гүйцэтгэвэл зохино.
  4. Утас сунгах ролик бүхий гирляндыг цэнэглэх, өргөхдөө хөндлөвчийг тойруулан гаргахын тулд олсон аргамж бүхий механикжсан аргыг гүйцэтгэнэ. Тулгуур дээрх  утас босоо байрлалтай байвал дээд талын хөндлөвчөөс эхлүүлэн сунгах ролик бүхий гирляндыг өргөнө.
  5. Угсарсан гирлянд, тусгаарлагч дээр ажиллах болон түүгээр дамжин буухыг хориглоно. Энэ ажилд өргөгч өргүүр, тусгай шат буюу дүүжин тавцан ашиглана.

 

Утас татаж чангалах

 

  1. Суурилуулсан тулгуурууд дээрх утсыг татаж чангалахдаа тусгай өргөх механизмууд (өргүүр, шахуурган өргүүр г.м) хэрэглэх ба боломжгүй тохиолдолд шат, дөрөө зэрэг авирах хэрэгслийг ашиглана. Шатыг тулгуурт тулж байгаа цэг бүрээр сайтар  бэхлэх шаардлагатай.
  2. Тулгуурт дээш гарахдаа арматур, тоноглол, материал зэргийг өөрийнхөө биед авч явахыг хориглоно. Тулгуурт байрлуулсан блок дээр өлгөсөн үзүүргүй татлагын тусламжтайгаар тулгуурыг өргөнө.
  3. Өндрөөс хамгаалах бүсний гинжийг тулгуурт бэхэлсэний дараа тулгуур дээр ажил гүйцэтгэж болно.
  4. Дүүжин тавцан, сунадаг өргүүр буюу гидро өргүүр дээр өндөрт ажиллах үедээ  өндрөөс хамгаалах бүсний оосор, гинжийг тухайн тавцан, өргүүрийн хаалтанд сайтар бэхлэх хэрэгтэй.
  5. Хот, суурин газрын ажлын бүсэд утас өлгөх, бэхлэх, утасны унжилтын сумны тохируулга хийхдээ урьдчилан сэргийлэх плакат өлгөх, байнгын хяналт тавих ажилтныг ажиллуулах шаардлагатай. Урт алгасалттай анкерт утас татах, унжилтын сумны тохируулга хийхдээ энэ тухай урьдчилан нутгийн оршин суугчид, холбогдох байгууллагуудад мэдэгдэж, замын огтолцоонууд дээр хянагчдыг байрлуулбал зохино.
  6. Утас чангалах механизмыг блок бэхлэх цэгийн өндрийг хоёр дахин авсанаас багагүй зайд утасны яг тэнхлэгээр суурилуулбал зохино. Хэрвээ механизмыг суурилуулах газрын хэмжээ энэхүү шаардлагыг хангахааргүй бол таталтын блок хэрэглэх, шаардлагатай гэж үзвэл  тулгуурын хөндлөвчийг түр хүчитгэнэ.
  7. Утсыг сунгах роликоос хавчаарт шилжүүлэхдээ түүнийг тогтоож барихын тулд өргөх өргүүрийн сагс ашиглахыг хориглоно.
  8. Өргөж байх үед дүүжин хөндийрүүлэгч, угсралтын блок, утас, трос, бусад зүйлс байрласан болон термитэн гагнуур хийж буй газрын доор тус тус байхыг хориглоно.
  9. Хэт урт агаарын шугамыг угсрах, буулгахдаа 3 км урттай тусдаа угсрагдсан хэсгүүдийн утсанд богино залгаа хийж газардуулна.
  10. Анкер тулгуурын шлейфийн холболтыг анкерын алгасалтанд энэ тулгууртай зэрэгцээ орших тулгуурыг угсарсны дараа гүйцэтгэвэл зохистой. 110 кВ ба түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын гогцоог холбохын өмнө хөндлөвч талаас эхлэн тоолж, дөрөвдэх хөндийрүүлэгчээс холгүй зайд утас буюу таталтын хөндийрүүлэгчид бэхлэх ба 35 кВ ба түүнээс бага бол зөвхөн утсанд бэхэлнэ.
  11. Аянгатай үед утас угсрах, тулгуурын ойролцоо хүмүүс байхыг хориглоно.
  12. Утсыг чангалах, унжилтын сумны тохируулга хийх үед утсан доор хүмүүс байхыг хориглоно. Утсыг өргөж эхлэхийн өмнө тулгуур ба аргамжийн бэхэлгээний найдвартай байдал, оосорлогооны хэрэгслийн ажиллагааг заавал шалгана. Татах механизмаас аргамжид хүчийг шилжүүлэх үед утасны бэхэлгээний найдвартай байдлыг нягталсаны дараа таталтын тракторыг салгана. Утас чангалалтыг 10-12 м/сек-ээс их салхитай, өтгөн манантай үед гүйцэтгэхийг хориглоно.

 

Зай баригч тавих

 

  1. Давхар фазын утсуудаар явах угсралтын тэрэгний буюу өргүүрийн тусламжтайгаар тулгуурт өлгөгдсөн давхар фазын утсуудад зай баригчийг тавина.
  2.  Угсралтын тэргэн дээр ажиллах цахилгааны монтёр-шугамчин нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбогдсон ажлын байрны анхан шатны зааварчилгаа авах ба тэргэн дээр ажиллах аюулгүй ажиллагааны арга барилд суралцан мэдлэгийн шалгалт өгсөн байна.
  3. Өргөх өргүүр буюу блок, хамгаалах тросны тусламжтайгаар давхар фазын утсан дээр тэргийг өргөж гаргана. Тэрэг нь тормозын байгууламжтай байх ёстой.
  4. Зөвхөн тулгуурыг утсанд бүрэн бэхэлж, шилжих үед үйлдвэрлэгчийн зааварт тусгасан аюулгүй ажиллагааны бүх арга хэмжээг авсаны дараа цахилгааны монтёрыг тэргэнд суулгахыг зөвшөөрнө. Цахилгааны монтёр тэргэнд суусан даруй хоёроос доошгүй утсанд хамгаалах уяаг бэхлэх ёстой. Тэргэн дотроос алгасалтанд гарахыг хориглоно. Утасны холболтын хавчаар дээгүүр тэрэг шилжүүлэх үед дугуйн доорх ивээсийг зайлуулахыг хориглоно.
  5. Угсралтын тэрэгний шилжилтийн үед цахилгааны монтёр утастай харьцахдаа гартаа хамгаалалтын брезентэн бээлий өмсөнө.
  6. Ажилтныг зай баригч тавихаар давхар утас ба тросоор шилжиж явахыг дараах тохиолдолд зөвшөөрнө:

           а.240 мм² - ээс багагүй хөндлөн огтлолтой утсаар;

           б.70 мм²  -ээс багагүй хөндлөн огтлолтой тросоор;

 

2.6.  ГАРЦЫГ УГСРАХ, ТҮҮНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  1. Инженерийн байгууламж ба ердийн саад (ажиллагаанд буй цахилгаан дамжуулах агаарын шугам, радио, холбооны шугам, төмөр ба авто зам, жалга, суваг, гол гэх мэт) дээгүүр утас угсрахын өмнө захиалагч, ерөнхий гүйцэтгэгчтэй хамтран ажлын талбарт газар нутаг нь багтсан байгууллагатай харилцан зөвшилцөх, ажил гүйцэтгэх цаг хугацаа, ажиллагаанд буй агаарын шугам, төмөр замын контактын сүлжээг таслах хугацаа болон үйлдвэрлэл явуулах үед огтлолцох байгууламжийг гэмтэхээс хамгаалах, ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны талаар авах арга хэмжээ, ажлын хариуцлагатай удирдагчийн нэрийг тодорхой заасан протокол үйлдэнэ.
  2. Засмал болон шороон замтай огтлолцсон замын гарцан дээр үйлдвэрлэлийн ажил хийх үед зам дээр тухайн байрлалаас хоёр тийш тус бүр 100 м-ийн зайд өдөр дарцаг, харанхуйд дэнлүүн дохиологчийг тавьсан байвал зохино.
  3. Усан саад дээгүүр гарцын ажил гүйцэтгэж байгаа ажилчид аврах хантааз өмсөх бөгөөд уснаас аврах аюулгүй ажиллагааны ашиглалтын дүрэмд суралцсан байх ёстой. Завь, сал болон бусад хөвөх (газар уснаа явах) хэрэгсэл нь аврах хэрэгслээр бүрэн хангагдсан байна.
  4. Ачааны автомашин (автомашины техникийн боломжоос хамааруулан)-ыг гармын гүн нь 0,8 м-ээс ихгүй, усны урсгалын хурд 0,7 м/сек-ээс ихгүй үед гармаар гаргахыг зөвшөөрнө.
  5. Утас, түүнийг татах хэрэгслийг усан саадаар гаргахдаа гармын үндсэн хэрэгслийн зэрэгцээ цахилгаан угсралтын байгууллагын удирдлага болзошгүй осол, саатлын үед анхны тусламж үзүүлэх завийг жижүүрлүүлэх ба усан онгоц, бусад хөвөх хэрэгслийн урьдчилан сэргийлэх найдвартай байдлыг бүрэн хангах ёстой. Эрэг ба хөвөх хэрэгслийн хооронд найдвартай холбооны хэрэгсэлтэй байх ёстой.
  6. Усан саад давуулан утас зөөх, оосорлогооны хэрэгслийг шилжүүлэх үед хавцал гулсах, цас нурах гарцуудад холбогдох албаны зөвшөөрөлгүйгээр цахилгаан дамжуулах шугамын угсралтын ажил гүйцэтгэхийг хориглоно.
  7. Борооны дараах хэвгий, налуу газрыг мастер сайтар шалгасны дараа зөвхөн гарц дээрх угсралтын ажилд орохыг зөвшөөрнө.
  8. Хавцалын ёроолд буух зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд олсон шат ба хамгаалах уян тросонд бэхэлсэн аюулгүй ажиллагааны бүс хэрэглэнэ. 1,5 м ба түүнээс дээш урт, 70 градусаас их налуу бүхий гарцаар буухдаа давхар аюулгүй ажиллагааны тростой байвал зохино. Аюулгүй ажиллагааны трос ба шат хэрэглэлгүйгээр огцом налуу газар, хаданд шилжилт хөдөлгөөн хийхийг хориглоно.
  9.  Ажилчид огцом налуу газраар гартаа хүнд багаж барьж бууж болохгүй. Шаардлагатай багажийг тухайн үед тусад нь канат дээрх тусгай чингэлгээр буулгана.
  10. Гармаар гарах үед урсгалын эсрэг хөдөлгөөн хийх болон үер, аадар бороо, цас орох, манан, цөн түрэх үеэр болон 12 м/сек-ээс их салхитай үед аливаа усан саадаар гарахыг хориглоно.
  11. Усан саад ба инженерийн байгууламж бүхий гарцанд утас, тросыг урьдчилан хэмжсэн байвал зохино.
  12. Том саад (гол, усан сан, хавцал)-ыг давуулах гарц тус бүрд тухайлсан угсралтын ажил гүйцэтгэх төсөл гүйцэтгэсэн байх ёстой.
  13.  Гарцын тулгуурыг босоогоор шатлан угсрах аргаар угсралтыг гүйцэтгэхдээ аюултай бүс нь тулгуурын нэмэгдүүлж буй элементийн хэвтээ проекцоос 1,5-аас багагүй өндөр (урт) радиуст байна. Тулгуурын хийцийг бэхлэх, өргөх, угсрах механизмуудыг сэлгэж тавих үед аюултай бүсэд хүмүүс байх ажил хийхийг хориглоно.
  14. Тулгуурыг угсрах үед шилжиж байгаа ачааг тросон татуургаар уяж савлалтаас сэргийлбэл зохино. Үүнийг гүйцэтгэхэд шаардлагатай механизмыг байрлуулах, татуургыг бэхлэх газрын байрлалыг ажил гүйцэтгэх төсөлд тодорхой зааж өгнө.
  15. Ажлын хариуцлагатай удирдагч өдөр бүр ажил эхлэхээс өмнө оосорлогооны хэрэгсэл, анкер, түр оосорлогоо, аргамжийн техникийн байдлыг шалгавал зохино.
  16. Ажлын нэг ээлжээс илүү хугацааны завсарлагын үед краны цамхаг, сум, залгааны шураг ба порталыг салхины хүчний ачаалал хамгийн бага байх газарт тавьж найдвартай бэхэлнэ. Өөрөө өргөдөг краны тусламжтайгаар тулгуурыг угсрах, сэлгэх үед түүний дээр хүн байхыг хориглоно.
  17. Зөөврийн залгаасанд порталаар гарцын тулгуур угсрах үед дамрын блок (полиспаст) - ыг ачаалалаар жигд хангах ёстой. Ачаа өргөх үедээ порталын өнгийлтийн хэмжээг өөрчлөхийг хориглоно.
  18. Зөөврийн залгаасанд түр шон хэрэглэж гарцын тулгуур угсрах үед түр оосорлогооны бүх таталт, түүнчлэн шургийн налуу нь үйлдвэрлэлийн ажлын төсөлд тодорхойлсон хэмжээнээс хэтрэхээргүй байх ёстой.
  19. Босоогоор шатлан тулгуурыг угсрахад хэрэглэгдэх угсралтын зөөврийн залгаасанд түр шонгийн туршилтыг сэлгэлт бүрийн дараа заавал хийнэ. Туршилтыг зөөврийн залгаасанд түр шон тавигдах тулгуурын секцийн зураг төслийн бэхэлгээг хийж, түр шонгийн угсралтын ажлыг дуусгасны дараа хийвэл зохистой.
  20. Хүмүүсийг өргөхийн тулд өргүүр хэрэглэх шаардлагатай.
  21. Хүмүүсийг өргүүрийн дүүжин тавцанд суулгах, буулгахдаа тулгуур дээр хамгаалах хаалт бүхий тусгай талбай, мөн хүмүүсийг дүүжин тавцангаас гарахад түүний байрлалыг тогтоон тодорхойлж байх байгууламжаар тоноглогдсон байх ёстой. Хүмүүсийг орох, гарахад зориулсан талбай нь салгагддаг хаалт буюу 500 мм-ээс багагүй өргөн, түгжээ бүхий хаалгатай байх ёстой. Үйлдвэрлэлийн ажил хариуцагчийн хяналтан доор дүүжин тавцангаар хүмүүсийг өргөх ажлыг зөвшөөрнө.
  22. Хэд хэдэн машины тусламжтайгаар тулгуурыг эргүүлэх аргаар өргөх үед цахилгаан эргүүлэг ба трактор хэрэглэх бөгөөд тэдгээрийг канатаар татах хурд адилхан байх ёстой.
  23. Эргүүлэх аргаар тулгуурыг өргөх үед тракторын хөдөлгөөний чиглэл нь төлөвлөгдсөн нарийн байна. Талбайн хэмжээ нь таталтын тросын сонгосон газрын хэмжээг хангахаар байх ёстой.

2.7.  ЦАГ УУРЫН БА ГАЗРЫН ГАДАРГУУГИЙН ОНЦГОЙ

НӨХЦӨЛ ДЭХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЖИЛ

 

Уулархаг газарт аюулгүй ажиллах

ажлын зохион байгуулалт

 

  1. Хүрч очиход түвэгтэй хэсгүүд болон уулын ажлыг зөвхөн  хэсгийн дарга (ахлах даамал)–ын зөвшөөрлөөр гүйцэтгэх ёстой. Зөвшөөрлийг өдөр бүр ажил эхлэхээс өмнө өгнө. Цасны нуралт, чулуу унаж болзошгүй газар, хэвтээгээр хийх ажлыг уулын тусгай албатай зөвшилцсөний үндсэн дээр ажилд оруулах-нарядаар гүйцэтгүүлэх  ёстой.
  2. Угсралтын хэсгийн бүрэлдэхүүнд шаардлагатай аврах хэрэгслээр хангагдсан, хүмүүсийг аврах ослын бүлгийг байгуулсан байх хэрэгтэй. Ослын бүлэг нь холбогдох журмаар батлагдсан зааврыг мөрдөж ажиллвал зохино.
  3. Уулархаг газарт ажиллаж буй хүмүүс харилцан бие биедээ туслах боломжийг бүрдүүлэхийн тулд ажиллагсдын хооронд дуут холбоотой байх, байнга бие биеэ харах боломжоор хангагдсан байх ёстой. Хүмүүс ганц нэгээрээ шилжих явахыг хориглоно.
  4. Өндөрт тусгайлан ажиллахаар суралцсан буюу хаданд авирагчийн үнэмлэхтэй ажилтан 45 градусаас дээш налуу газарт ажил гүйцэтгэнэ. Энэхүү ажлын явцад “Хэвгий ба налуу дээр хаданд авирч ажиллагчдын техник аюулгүй ажиллагааны нэг маягийн заавар”-ын шаардлагыг мөрдөж ажиллавал зохино.
  5. Бороотой буюу цас хайлах үед гүнзгий хотгор газраар явах, түүнчлэн үерийн урсгалтай хэсгээр нэвтрэн гарахыг хориглоно.
  6. Уулын гол дээгүүр гарахын өмнө эргийг сайтар судлах бөгөөд хоёр эрэг дээр аюулгүй ажиллагааны татлага бэхэлнэ. Голын гармаар урсгалын хурд 1 м/сек-ээс их үед аюулгүй ажиллагааны татлагагүй гарахыг хориглоно.
  7. Блок ба татлагын тусламжтай усан саад дээгүүр блок ба карабин дээр хөлөө урагш доош голын урсгал дагуу тавьж буюу блок дээр гулсаж гарна.
  8. Уулын нөхцөлд цахилгаан дамжуулах агаарын шугамын байгууламжид ажиллагсад цасны нуранга үүсэх, чулуу унаж болзошгүй газрууд болон заагчаар тэмдэглэсэн нуугдах газруудтай урьдчилан танилцсан байх ёстой.
  9. Шугамын трассын нуралтын аюултай хэсгүүдэд заавал хянагчийг байлцуулан ажил явуулна. Аюул илрэх тохиолдолд хянагч аюултай хэсгээс холдох дохиог ажиллагсдад өгөх үүрэгтэй.
  10. Цас, бороо орсон, газар хөдөлсний дараа уулын нөхцөлд хийцүүдийн тогтворжилт, газрын хэвгий, налууг нарийн шалгаж үзэх, ажлын удирдагчаас энэ тухай үйлдвэрлэлийн ажлын журналд холбогдох тэмдэглэлийг хийсний дараа ажилд орохыг зөвшөөрнө.
  11. 1000 м-ээс дээш өндөр газарт нарны туяанд арьс түлэгдэхээс хамгаалж зориулалтын тосыг түрхэх, нүдэнд хамгаалах шил зүүх шаардлагатай. Зун трасс дээр ажиллахдаа өндрөөс хамаарах температурын огцом өөрчлөлтийг бодолвол зохино.

 

Намгархаг газарт аюулгүй ажиллах зохион байгуулалт

 

  1. Ажил эхлэхээс өмнө трассын намгархаг байдлыг судлан үзэж, үйлдвэрлэлийн ажлын аюулгүй ажиллагааны нөхцлийг хангах арга хэмжээг авна.
  2. Намгархаг газар хэрэглэх трактор, автомашин нь өндөржүүлсэн туулах чадвартай байна. Шаардлагатай бол машины шилжих хөдөлгөөнд зориулж түр зам тавина.
  3. Намгархаг газраар хүмүүсийг тусгай тоноглосон чарга маягийн чиргүүлээр зөөнө. Трактор явах үед кабины хаалга нээлттэй байх ёстой.
  4. Хөдөлгөөний үед жолооч кабинаас толгойгоо гаргахыг хориглоно.
  5. Ширэггүй, замгүй намгаар хүмүүс явахдаа хоорондоо 2-3 м-ээс багагүй зайтайгаар “мөр мөрөө дагаж” гарах ёстой бөгөөд тулах мод, аюулгүй ажиллагааны олс заавал хэрэглэнэ. Ганцаараа намгархаг газраар шилжих хөдөлгөөн хийхийг хориглоно.
  6. Шигдэж живэх аюултай газраар гарахдаа шургааг, мөчрөөр улавч (намгийн гатлуур) хийх шаардлагатай. Намаг доторх тод соргог ногоотой “цонх” бусад аюултай газрыг тойрч гарна. Намгаар шилжих хөдөлгөөн хийх үед усан дотор үзэгдэхгүй шовх хожуул, үндэс, чулуунаас болгоомжлох шаардлагатай.
  7. “Цонх”-онд унасан тохиолдолд “цонх”-нд хөндлөн тавьсан саваа модноос барих бөгөөд энэ үед огцом хөдөлгөөн хийхгүй байна. Тогтвортой газраас шургааг буюу олсыг хэрэглэн намагт шигдсэн хүнийг аврах ажлыг хийнэ. Намгаас гаргасан хүний гадуур хувцсыг даруй хатаах буюу сольж шинэчлэх арга хэмжээ авна.
  8. Зөвхөн ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн зөвшөөрөлтэй үед намгийн хий (метан) их ялгардаг намгийн хэсгүүд дээр ажиллахыг зөвшөөрнө.
  9. Хордлогын шинж тэмдэг (толгой эргэх, бөөлжис цутгах, мэдрэл алдах) илрэх үед хохирогчийг нэн даруй аюулгүй цэвэр агаарт аваачиж анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх буюу эмнэлэгт хүргэх арга хэмжээг авах шаардлагатай.
  10. Ажил явагдаж буй хэсэг дээр ажлын тусгай хувцас, гутлыг хатаах байрыг тоноглоно. Ажлын тусгай хувцасны иж бүрдэл нь шумуул, хөх түрүүнээс хамгаалах хэрэгсэлтэй байна. Ажилчид нь шавьжнаас хамгаалах зориулалтын зүйл (түрхлэг, тос, бусад)–ээр хангагдсан байх ёстой.

 

Хүйтэн нөхцөлд аюулгүй ажиллах

зохион байгуулалт

 

  1. Барилга угсралтын ажлыг хасах хэмд гүйцэтгэх үед захиргаанаас тогтоосон ажилчдыг амраах, дулаацуулах горимыг мөрдөнө. Мөн түүнчлэн хүйтэнд ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгвөл зохино. Ажлын нөхцөлд дулаацуулах завсарлага өгөх боломжгүй бол ажилчдад халаалалттай ажлын тусгай хувцас олгох ёстой.
  2. Ажлын тусгай хувцас ба гутлын дулаан хамгаалалтыг хадгалж байхын тулд түүний байнгын хатаалга, цэвэрлэгээ (угаалга), засварыг зохион байгуулж хийх шаардлагатай.

 

2.8. НИСДЭГ ТЭРГЭЭР ГҮЙЦЭТГЭХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЖИЛ

 

  1. Нисдэг тэрэг хэрэглэн ажил гүйцэтгэх газрын цахилгааны монтёрын бригад “Барилга угсралтын ажил ба ачааг агаарт дүүжин байдлаар тээвэрлэх үед болон албаны зорчигчдыг зөөвөрлөхөд агаарын тээвэр ашиглах газрын ажиллагсдын аюулгүйн техникийн дүрэм”-ийн үндсэн дээр тухайн газрын аюулгүй ажиллагааны зааврыг боловсруулсан байх ёстой.
  2. Нисдэг тэргээр хийцийг угсрах, тээвэрлэх үед инженер-техникийн ажилтан нараас ажлын хариуцлагатай удирдагчийг томилно.
  3. Ажлыг гүйцэтгэх технологийг нисдэг тэрэгний багийн бүрэлдэхүүний даргатай зөвшөөрөлцсөн байх ёстой.
  4. Угсралтын ажил гүйцэтгэх үед “газар–агаар”-ын холбоог радио холбооны тусламжтайгаар хийнэ. Угсралтын явцад радио холбоо ажиллахгүй тохиолдолд тусгайлан боловсруулсан дохионы системийн тэмдэгт дохиолол ашиглана.
  5. Газар дээрх бригадын бүх гишүүд тохирох ажлын тусгай хувцас (хамгаалах баг, нүдний шил, бээлий)-аар бүрэн хангагдсан байх ёстой.
  6. Газрын дохиолол өгөгчийн хувцасны өнгө нь тод, хүрээлэн буй орчноосоо ялгагдахуйц (улбар шар өнгийн хантааз) байх ёстой. Газар дээрх ажилтан нарын хувцас нисдэг тэрэгний сэнсний агаарын хүйтэн урсгалаас хамгаалсан бариу байх ба нүдний шил битүү маягийн байх ёстой.
  7. Угсралтын талбайн хэмжээ нь зөөх далавч ба жолоодох шургийн төгсгөлөөс нисдэг тэрэгний дүүжин шургийн 0,5 голчоос багагүй газрын саад хүрэхээр зайг хангахаах байна. Зөөх шургийн төвөөс ажиллагаанд буй цахилгаан дамжуулах агаарын шугам хүртэл 50 м-ээс багагүй зайтай байвал зохино. Зурвасын хилтэй харьцуулахад тэгш хэмт пикетийн байрлалтай үед зурвасын өргөн 40 м-ээс багагүй байна. Нисдэг тэрэг буух талбайг хог, жижиг зүйлээс цэвэрлэсэн байх ёстой.
  8. Ажил эхлэхээс өмнө хаяж буулгагч, ачаа бэхлэх оосорлогооны хэрэгслийг нарийвчилсан гадаад үзлэгт оруулна. Зарим утас тасарсан, шалбархай үүссэн оосорлогооны тросыг Улсын уул техникийн хянан байцаах газрын нормын дагуу ашиглаж болохгүй. Задарсан канаттай оосорлогооны хэрэгслийг хэрэглэхийг хориглоно. Оосорлогоонд зөвхөн ган канат хэрэглэх бөгөөд олсон канат хэрэглэхийг хориглоно.
  9. Нисдэг тэргээр тээвэрлэх ачааны жин (ачаан дээрх хаяг, илгээх баримт бичиг) тодорхой байх ёстой. Тээвэрлэх, угсралт хийхээс  өмнө хийцийг шавар шорооноос цэвэрлэн, гадны (боолт, гайка  г.м) зүйлсийг холдуулсан байвал зохино.
  10. Хийцийг нисдэг тэргээр өргөх үед дараах нөхцлийг заавал мөрдөх шаардлагатай:

          а.Өргөх оосрын салаануудын хоорондох өнцөг 90 градусаас ихгүй байх,

          б.Хийцийн хүндийн төв нь босоогоороо нисдэг тэрэгний дүүжин оосорлогооны цагирагтай давхцаж байх ёстой.

  1. Нисдэг тэрэгний гадна түгжээнд дүүжингийн оосорлогооны гогцоог холбох мөчид статик цахилгаан үйлчлэхээс зайлсхийхийн тулд тулгуур буюу газарт хүрэхээс өмнө тросонд гараар хүрэхийг хориглоно.
  2.  Нисдэг тэргээр 3 балл (3.4 м/сек) ба түүнээс дээш хүчтэй салхитай үед ажил гүйцэтгэхийг хориглоно.
  3. Нисдэг тэрэгний бүх нислэгийг түүний нисэх цаг, хугацаа, зорилго, маршрут, ачаалал ба зорчигчдын нэрсийг бичсэн нислэгийн даалгаврын үндсэн дээр гүйцэтгэх ёстой. Даалгаварт нисдэг тэрэг захиалагч гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулна.
  4.  Нисдэг тэрэгний орчим тамхи татахыг хориглоно. Нисдэг тэрэгний буух газраас 50 м-ээс багагүй зайд тамхи татах газрыг тоноглосон байх ёстой. Буултын талбайн бүсэд гал гаргах, түүнчлэн галаар ажил гүйцэтгэхийг хориглоно.
  5. Шөнө нисдэг тэргээр барилга-угсралтын ажил гүйцэтгэхийг хатуу хориглоно.

 

2.9.  АШИГЛАЛТАНД ТЭНЦЭХГҮЙ БОЛСНЫ УЛМААС ШИНЭЧЛЭХ ХУВААРИЛАХ ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛ

 

  1. Ашиглалтанд тэнцэхгүй болсны улмаас шинэчлэх хуваарилах цахилгаан шугам сүлжээний барилгын ажлыг гүйцэтгэгчийн барилгын хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн дээр сонирхогч байгууллагын харилцан  зөвшилцсөн зураг төслөөр хийх ёстой.
  2. Захиалагч нь хуучин шугамыг буулган, трассыг цэвэрлэсний дараа барилга угсралтын ажил хийлгэхээр гүйцэтгэгчид шугамыг актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй. Актанд ажиллагаанд байгаа агаарын шугамын зурвас, хөдөө аж ахуйн эдлэн газар, төмөр ба авто замын хэсэг, газар доогуурх (кабель, цэвэр ба бохир усны суваг, хийн хоолой ба бусад) шугам сүлжээний зурвас газруудад үйлдвэрлэлийн ажил явуулах талаар холбогдох байгууллагын зөвшөөрөл болон агаарын шугамын трассын байршлын  геодезийн зүсэлтийн схемийг хавсаргасан байвал зохино.
  3. Зөвшөөрөл авсны үндсэн дээр ажиллагаанд буй агаарын шугамын хамгаалалтын бүсэд ажил гүйцэтгэхийн тулд гүйцэтгэгч өөрийн ажилтныг үйлдвэрлэлийн ажилд оруулах зөвшөөрөл авах захиалгыг ашиглалтын байгууллагад өгөх ёстой.
  4.  Ажиллагаанд буй агаарын шугамын хамгаалалтын зурваст хийгдэх ажлыг энэхүү дүрмийн шаардлагын дагуу ажилд оруулах-наряд (хавсралт 3)-аар гүйцэтгэвэл зохино.
  5. Ажилд оруулах – нарядыг энэ ажлыг гүйцэтгэж байгаа байгууллагын төлөөлөгчид өгнө.
  6. Буулгаж байгаа агаарын шугамд хамгаалалтын газардуулга тавих, авах болон урьдчилан сэргийлэх плакат өлгөх ажлыг ашиглагч байгууллагын ажилтан гүйцэтгэнэ.

2.10.  АЧАА, МАТЕРИАЛЫГ ТЭЭВЭРЛЭХ БА ХҮМҮҮСИЙГ ЗӨӨХ

  1.  Авто тээврийн хэрэгслийн ашиглалт нь MNS 4470, MNS 4598 стандартын шаардлагыг хангах ёстой.
  2. Цахилгаан угсралтын ажлын явцад ачаа зөөх зориулалтын тээвэрлэгч (тулгуур зөөгч, чингэлэг зөөгч г.м)–ийг хэрэглэнэ. Ачаа нь трос, гинж, утас буюу тусгай хэрэгслээр найдвартай бэхлэгдсэн байна.
  3. Хөдөлгөөн эхлэхээс өмнө ачаа ачих, хөдөлгөөний үеэр тээврийн ачааны бэхэлгээ ба шилжилтийг жолооч хянана. Жолооч ачааны бэхэлгээнд зөрчил илэрвэл  засах буюу хөдөлгөөнөө зогсоох үүрэгтэй.
  4. Дараах тохиолдолд холбогдох албан тушаалтан, ажилтнууд хууль тогтоомжийн хүрээнд тогтоосон журмын дагуу зөвшөөрөлцөнө:

          а.Хүнд, аюултай, овор ихтэй ачаа зөөх;

          б.20 м-ээс илүү урттай буюу хоёр ба түүнээс олон чиргүүлтэй автомашины  хөдөлгөөн;

  1. Аюултай, хүнд жинтэй, овор ихтэй ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслэл нь зөвшөөрөлцсөн тээвэрлэх нөхцөлд заагдсанаас илүү хурдтай явахыг хориглоно.
  2. Улсын автотээврийн хяналтын шаардлагын дагуу хүмүүс зөөх автомашинд кузовтой фургоныг тоноглоно.
  3. Машины тэвшин дээр сууж байгаа ажилтан, жолооч нар хоорондоо дуу болон гэрлэн холбоотой байвал зохино.
  4. Өөрөө буулгагч автомашины тэвш, чиргүүл, чиргүүлийн тэвшин дээр хүмүүс, тухайлбал ачигч тээвэрлэхийг хориглоно.
  5. Тээврийн хэрэгслээс хүмүүс буулгах, суулгахад хүмүүсийн аюулгүй ажиллагааг хангахаар тусгай талбай тоноглосон байх ёстой.
  6. Гол, усан сангийн мөсөн дээгүүр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвхөн мөсөн гармын хамгийн их зөвшөөрөх ачаа даахуйц тусгай маршрутаар явуулна. Хөдөлгөөний үед жолоочийн бүхээг онгорхой байх ёстой.

 

  1. ЦАХИЛГААН ТОНОГЛОЛЫН УГСРАЛТЫН

АЖИЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

3.1. ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖ

 

  1. Угсралт эхлэхээс өмнө хуваарилах байгууламжийн барилгын хэсгийг зураг төслийн дагуу бэлэн болгож, ерөнхий гүйцэтгэгчээс актаар цахилгааны угсралтын ажилд хүлээн авсан байх ёстой.
  2. Бүх металл хийцүүд, төмөрбетон ба төмөр тулгуурыг суурилуулсны дараа заавал газардуулсан байх ёстой. Түүнчлэн төгсгөлийн тулгуур ба оруулгын порталын цахилгаан дамжуулах шугамын буулт ба шлейфийг газардуулна. Газардуулгыг БД 43-101-03  “Цахилгаан байгууламжийн дүрэм”-ийн шаардлагын дагуу хийх ёстой.
  3. Цахилгааны угсралтын ажил эхлэхээс өмнө ил хуваарилах байгууламжийн газардуулгын байгууламж, аянга зайлуулагчийг угсрах ба хуваарилах байгууламжийн талбайн гэрэлтүүлгийг гүйцэтгэнэ.
  4. Ил хуваарилах байгууламжийн дээд хэсгүүдэд блок, тусгаарлагч бүхий гирлянд, утас, арматурууд өлгөх, шинийн холболт хийх, аюултай бүсэд ажлын хашилт тавих ба хашилт тавих боломжгүй тохиолдолд ажлын удирдагч тасралтгүй хяналт тавьж ажиллавал зохино.
  5. Угсралтын цахилгаан тоног төхөөрөмж нь Монгол улсын стандартад заагдсан, тэдгээрт тавигдах техникийн ерөнхий шаардлагыг хангах ёстой.
  6. Оосорлогооны байгууламжийг зориулалтын бус тоноглолын элементэд бэхэлж болохгүй.
  7. Тоног төхөөрөмж, түүний хэсэглэлийг тохиолдлын материалаар бэхэлж болохгүй.
  8. Таслуурын дамжуулгыг өргөх ба угсрах үед түүний эрчлүүр буюу гар залгуураас барихыг хориглоно.
  9. Өндөр хүчдэлийн таслуур, автомат, дамжуулга, түүнчлэн буцаах пүршнүүд буюу чөлөөтэй салгагдах механизмтай бусад аппаратыг өргөх ба шилжүүлэхдээ “Тасархай” байдалд гүйцэтгэх ба буцаах пүршгүй бол “Залгаатай” байдалд хийх ёстой.
  10. Залгасан байдалд ирсэн таслуур ба буцаах пүршнүүд буюу чөлөөтэй салгагдах механизмтай дамжуулгыг угсрахаас өмнө салгасан байвал зохино. Үйлдвэрлэгчийн зааварт урьдчилан заагаагүй хэрэгслээр буцаах пүрш (чөлөөтэй салгагдах пүрш)-ийг татах, буулгахыг хориглоно.
  11. Нэг туйлт хуурай салгуурын угсралтын үед газардуулгын хутга өөрөө  залгагдахаас хамгаалах тусгай хориг хийх шаардлагатай.
  12. Хана, тааз, тавиурт цементийн уусмалаар бэхлэгдэх хийцүүдийг суурилуулах үед уусмалыг хатахаас өмнө тулах эд ангиуд (ивээс, татуурга г.м)-ыг зайлуулж болохгүй.
  13. Хүчний самбар, пульт, панель, түүнтэй төстэй зүйлүүдийг угсрахдаа  тэдгээрийг эцэслэн бэхлэгдэх хүртэл тогтворжилтыг барилгын бат бэх бүтээцэд түр бэхлэх замаар хангавал зохино.
  14. Хорго, хүчний самбар, панель, хуваарилах байгууламжийн хэсэг ба бусад тоног төхөөрөмжийг өргөх, шилжүүлэх, суурилуулахдаа тэдгээрийг хөмрөхөөс сэргийлсэн (хүндийн төвөөс нь дээгүүр оосорлох, татуурга хэрэглэх ба бусад) арга хэмжээг авбал зохино.
  15. Угсарч буй самбар, хорго, бусад хийцүүд дээр бэхэлгээгүй эд анги, багаж тавьж орхихыг хориглоно.
  16. Гүйдлийн трансформаторыг угсрах, түүнд хоёрдогч хэлхээний утсыг  холбохдоо ашиглаагүй хоёрдогч ороомгуудад богино холболт хийж газардуулсан байх ёстой.
  17. Тосон таслуурын контактын зэрэг залгагдалтыг шалгах, таслуурын их биен дотор ажиллахдаа 12 В-оос ихгүй хүчдэлтэй гэрэлтүүлэг ашиглана.
  18. Төвөөс зугатах хүчний буюу тос дүүргэгч аппаратын шүүгч-шахуурга суурилуулах байранд ил гал гаргах, тамхи татах, гагнуур хийхийг хориглох бөгөөд хориглосон заалт бүхий плакат өлгөнө. Ил галтай газраас 10 м-ээс багагүй зайд аппаратыг тосоор угаах, дүүргэх, юүлэх, түүнчлэн зориулалтын бус шилэн савыг тос нэмэх, юүлэхэд (бөглөө авахыг эс тооцон) ашиглахыг хориглоно.
  19. Зайн удирдлагын дамжуулгатай холбогдсон хуурай салгуур ба таслуурын тохируулга хийх үед  дамжуулгыг залгагдах, салгагдах боломжгүй болгох хориглох арга хэмжээ авбал зохино. Хэрэв механизмыг тохируулах явцад шуурхай гүйдэл өгөх шаардлага гарвал аппаратаас хүмүүсийг холдуулсны дараа гал хамгаалагч тавьж болно.
  20. Энэ аппарат нь дамжлагуудтай нэг камерт буюу камерын гадна байрлахаас үл хамааран хуурай салгуур, таслуурын холболт, үзлэг буюу тохируулгыг нэгэн зэрэг хийж болохгүй. Панелийн ард хөдөлгөөн (хөшүүргэн дамжуулгатай гар залгуур г.м)-тэй хэсгүүд бүхий аппарат, байгууламжийг суурилуулах, тохируулахдаа самбарын ард ажиллаж байгаа хүмүүст энэ тухай урьдчилан мэдэгдвэл зохино.
  21. Цахилгаан соронзонтой, хөдөлгүүртэй, пүрштэй болон бусад дамжуулгыг хүчдэл өгч шалгаж үзэх, тохируулга хийх үедээ гар удирдлагын бариулыг салгаж авсан байх ёстой.
  22. Хамгаалах шилгүйгээр утасны үзүүрийг гагнах, түрхлэг хийхийг хориглоно. Тугалга (припой)-ыг нэг утас шургуулж болох нүх бүхий тагтай тусгай хоовонд хайлуулна. Хайлуулсан тугалгатай хоовонг цээжнээс дээш өргөхийг хориглоно.
  23. Агаарын таслуурт туршилт хийж буй газраас 50 м-ээс дотогш зайд угсралтын ажил гүйцэтгэх буюу гадны хүн байхыг хориглоно.
  24. Агаар цуглуулагч саванд хүмүүс орж үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэх үед хийн хоолой дээрх агаар өгөх хаалтыг хааж цоожлон “Хүмүүс ажиллаж байна. Бүү нээ!” гэсэн плакат өлгөнө. Юүлэх хаалтыг нээн цоожилж “Хүмүүс ажиллаж байна.Бүү залга!” гэсэн утгатай плакат өлгөх шаардлагатай.
  25. Бүх төрлийн агаарын таслуурын чийг үл нэвчилт буюу битүүмжлэлийг таслуур дээр хүмүүс гараагүй үед даралтын бууралтаар хянаж шалгана. Зөвхөн чийг нэвчилтийг шалгаж, агаарын даралтыг зохих хэмжээнд бууруулан хүргэсний дараа хүмүүс ойртох ба таслуур дээр өгсөж гарах зөвшөөрөл олгоно.
  26. Агаарын таслуурын ажиллагааг түр хүчдэл өгч шалгах үед бүх угсралтын гишүүд таслуураас найдвартай зайнд холдсон, нуугдсаныг баттай мэдсэний дараа таслах залгах үйлдвэрлэлийн ажлын заавар бригадын даргад өгөхийг зөвшөөрнө.
  27. Тулгуур ба суурийн хийцүүдийн элементийг суурилуулах үед түр аргамжийг бэхлэгдээгүй тулгуурт бэхлэхийг хориглоно. Түр аргамжийг бат бөх тулгуур буюу тусгай аргамжаасанд бэхэлнэ.

3.2. ЦАХИЛГААН МАШИН

  1. Угсралтанд ирж байгаа цахилгаан машин нь Монгол улсын холбогдох стандартаар тавигдах техникийн ерөнхий шаардлагыг хангасан байвал зохино. Баглаа боодол бүхий савлагаатай цахилгаан машин нь дагалдах баримт бичиггүй бол савласан бэхэлгээг ярж, зай гарган саван доторх хэсгүүдийг хөмрүүлэлгүйгээр эд анги, зангилаануудын бэхэлгээг үзнэ.
  2. Үйлдвэрлэгч машины угсралтыг захиалагчийн техникийн нөхцлийн шаардлагын дагуу үйлдвэрлэгчийн угсралтын зураг, угсралтын үед эдлэхүүнийг өргөх, шилжүүлэх ба оосорлох схем, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хэрэгсэл, заалт бүхий угсралтын технологийн картыг баримтлан гүйцэтгэнэ.
  3. Машины эд ангиудыг саравч ба талбайд, тэдгээрийн захаас 1 м-ээс багагүй зайд тогтвортой байрлуулан орхиж болно.
  4. Өргөх, тээвэрлэх үед машин, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг оосорлогооны схемийн дагуу тусгайлан зориулсан байгууламжинд оосорлоно. Машины бусад элементэд оосорлохыг хориглоно.
  5. Цахилгаан машиныг өргөсөн байдалтай буюу суурин дээр суурилуулсны дараа бэхлэлгүй орхиж болохгүй.
  6. Статорт роторыг тавих, духны самбарыг суурилуулах, роторын тэхлэгийг тэнцвэржүүлэх үед эргүүлэх ажлыг үйлдвэрлэгч нь үйлдвэрийн зааврын дагуу гүйцэтгэвэл зохино.
  7. Хадгалалтын агуулахаас гаргаж (арчиж цэвэрлэх, бензин буюу керосиноор угаах г.м) буй машин ба түүний хэсгүүдийн ойр ил гал (гагнах, огтлох ба бусад) хэрэглэн ажил гүйцэтгэхийг хориглоно.
  8. Цахилгаан машины хаалтын холхивчийн тагийг тавих үед нүхний давхцалтыг угсралтын хэрэгслээр шалгавал зохино.
  9. Хуваарилах байгууламжийн хоргонуудад цахилгаан машины хүчний кабель, шинүүдийг холбох үеэс эхлээд хоргонд хийх угсралтын ажлыг ажиллагаанд буй цахилгаан тоноглолын аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу хийх ёстой.
  10. Эргэлдэж буй генератор (тэгшитгүүр)-ын щёткийг шинэчлэхдээ аюулгүй ажиллагааны дараах арга хэмжээг мөрдөж ажиллавал зохино:

          а.Ажилчин ажил гүйцэтгэхдээ резин тусгаарлагатай дэвсгэр дээр зогсох бөгөөд ажлын хувцасны ханцуйг чанга татан бугуйд сайтар наалдуулж нямбайлан бүслэн тогтоосон, тусгаарлагч гутал өмссөн байвал зохино.

          б.Ажил гүйцэтгэхдээ толгойн хамгаалалт (гурвалжин алчуур, малгай)-тай байх ёстой.

          в.Гүйдэл дамжуулах хэсэг, тухайн туйл тус бүрд болон машины газардуулгын хэсэгт нэгэн зэрэг гараар хүрэхийг хориглоно.

          г.Зөвхөн тусгаарлагч бариул бүхий багажийг хэрэглэнэ.

  1. Хөтлөгддөг машины үйлчлэлээс эргэлт авч болзошгүй зогсоосон цахилгаан хөдөлгүүр дээр ажиллахаас өмнө харгалзах хаалт буюу хутгануудыг хаагдаж, цоожлогдсон эсэхийг шалгаж “Хүмүүс ажиллаж байна. Бүү нээ!” гэсэн плакат өлгөх шаардлагатай.
  2. Тоног төхөөрөмжид түр хүчдэл өгч, цахилгаан дамжуулгыг машины хамт эргэлдүүлэх шалгах зөвшөөрлийг захиалгын дэвтэрт бүртгэн баримт бичгийн бүрдүүлэлт хийх шаардлагатай.
  3. Механик ба цахилгаан угсралтын, тохируулгын байгууллагууд нь машиныг түр хүчдэлээр шалгахад бэлэн болсон тухай захиалгын дэвтэрт бичих эрхтэй, хариуцлагатай төлөөлөгчийг машины бүлэг бүрээр гаргаж өгөх ёстой. Гаргаж өгсөн хариуцлагатай ажилтнууд (эрхлэх албан тушаалын хамт)-ын нэрсийг захиалгын дэвтэрт бичнэ. Захиалгын журналд  нэр нь ороогүй ажилтнаас машин турших захиалга хүлээн авахыг зөвшөөрөхгүй.
  4. Машинд түр хүчдэл өгч шалгахаас өмнө тухайн бүлгийн машины угсралт тохируулга хийж буй гүйцэтгэгч байгууллагын хариуцлагатай төлөөлөгч захиалгын журналд дараах тэмдэглэлийг хийнэ:

             а.цахилгааны угсралтын байгууллагын төлөөлөгч тухайн цахилгааны угсралтын ажил дууссан болон цахилгаан угсралтын ажилтан нарыг аюулгүй ажиллагааны бүсэд гаргах тухай;

             б.тохируулгын байгууллагын төлөөлөгч цахилгаан тоноглолын тохируулгын ажил дууссан болон тохируулгын ажилтан нарыг аюулгүй ажиллагааны бүсэд гаргах тухай;

             в.механик угсралтын байгууллагын төлөөлөгч угсралтын ажил дууссан, машиныг шалгахад бэлэн болсон, угсралтын ажилтан нарыг аюулгүй ажиллагааны бүсэд гаргах тухай;

  1. Захиалгын журналд зөвхөн гүйцэтгэгч байгууллагын хариуцлагатай ажилтан холбогдох тэмдэглэл хийсэн, хүчдэлээр түр шалгаж үзэх хугацааг зөвшилцсөн ба ашиглагч байгууллагын хариуцлагатай ажилтны (захиалгын журналд тэмдэглэсэн) зөвшөөрлөөр машиныг цахилгаан дамжуулгатай нь хамт түр хүчдэлээр шалгаж үзэхийг зөвшөөрнө.
  2. Машиныг түр хүчдэлээр шалгах явцад угсралтын байгууллагын хариуцлагатай төлөөлөгчийг заавал байлцуулна.
  3. Цахилгаан тоног төхөөрөмжүүдийг машинтай нь хамт түр хүчдэл өгч ажиллагааг нь шалгаж, бүрэн тохируулга хийсний дараа ашиглагч байгууллагын ажилтан нарын үйлчилгээнд шилжүүлнэ.
  4. Төвөгшилтэй цахилгаан дамжуулгын иж бүрэн туршилтын бүх ажлыг тоног төхөөрөмжийн угсралтанд оролцсон бүх байгууллагатай зөвшилцсөн хөтөлбөрөөр үйлдвэрийн ашиглалтын алба гүйцэтгэх ёстой. Хөтөлбөрт техникийн асуудлаас гадна туршилт явуулах үеийн аюулгүй ажиллагааны асуудлыг оруулах ёстой. Цахилгаан тоноглолын үйлчилгээ нь иж бүрэн туршилтын үед ашиглалтын ажилтны бүрэн мэдэлд байх ёстой.

3.3. ХҮЧНИЙ ТРАНСФОРМАТОР

  1. Трансформаторын угсралтыг зориулалтын талбай бэлтгэн холбогдох стандарт, норм дүрмийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх ёстой.
  2. Үйлдвэрлэлийн ажлын хугацаанд цахилгаан угсралтын байгууллагын инженер-техникийн ажилтнуудаас техникийн болон галын аюулгүй ажиллагааны дүрмийн хэрэгжилтийг хариуцан ажилллах хүнийг трансформаторын угсралтын үед томилох ёстой.
  3. Трансформаторыг буулгах, шилжүүлэхдээ хөдөлмөр хамгааллын заавар болон аюулгүй ажиллагааны арга хэмжээг заасан шилжүүлэлтийн технологийн картын дагуу хийх ёстой. Ачиж буулгах ажлын байрыг аюулгүй ажиллагааны тэмдгүүдээр тоноглосон байх ёстой.
  4. Трансформаторыг шилжүүлэх явцад ямар нэг ажил гүйцэтгэх, түүн дээр байхыг хориглоно.
  5. Авагдаж салдаг хэсгүүдийг өргөхөд зориулан өргөх цагирагаас трансформаторыг өргөхийг хориглоно.
  6. Трансформаторыг угсрах, задалж засах ажлыг технологийн карт ба эдлэхүүний ашиглалтын хөдөлмөр хамгааллын заавар, аюулгүй ажиллагааны хэрэгслийг заасан ашиглалтын зааврын дагуу хийх ёстой. Газар, шал буюу тавцангаас дээш 1,3 м-ээс дээш өндөрт ажиллахдаа хашилт бүхий зэрэгцээ шат, талбай буюу өргөх өргүүр хэрэглэх хэрэгтэй.
  7. Трансформаторын угсралтын бүсэд гагнуур хийхдээ гагнуурын байрыг экранаар хаасан байх ёстой.
  8. Хөндийрүүлгийн тосонд полихлорт бифенилийн агуулгыг заавал шинжилж тодорхойлсон байх ёстой бөгөөд зөвхөн бохирдолтгүй тосыг ашиглана.
  9. Тос болон ууранд гал авалцан дүрэлзэхээс урьдчилан сэргийлж гагнах газраас дээш 200-250 мм-ийн түвшинд трансформаторт тос дүүргэсний дараа трансформатор дээр шууд гагнуур хийх ёстой.
  10. Трансформаторын бакнаас үлдэгдэл тосыг юүлэх буюу дотор гадаргууг нь цэвэрлэхдээ зөвхөн түүний зүрхэвчийг сугалж авах, эсвэл нэг тал руу нь болгосны дараа зөвшөөрнө. Трансформаторын гадна болон бакны дотор тавигдах шатнуудыг бэхэлсэн байх ёстой.
  11. Хэрвээ трансформаторын бак ба тагны хооронд трансформаторын авагддаг хэсгийг найдвартай барьж байх буюу хэвтээ байрлалд урьдчилан сэргийлэх модон ивүүр тавьсан нөхцөлд трансформаторын өргөсөн таган доор ажиллахыг зөвшөөрнө.
  12. Трансформаторын бакны дотор талыг шалгахаас өмнө хувцасны халаасанд эд зүйл үлдээлгүй чөлөөлсөн байх ёстой. Трансформаторын бакны дотор ажиллах үед 12 В-оос ихгүй хүчдэлтэй зөөврийн гэрэлтүүлгийг хэрэглэвэл зохино.
  13. Трансформаторын бак ба арматурыг трансформаторын бүлээн тосоор угаана. Энэ зорилгод бензин болон амархан шатах бусад бодис хэрэглэхийг хориглоно.
  14. Тостой трансформаторыг хатааж байгаа байранд агааржуулалт хийх ёстой. Тос цэвэрлэх төхөөрөмжид үйлчилж байгаа ажилтан түүнд бүх талаас нь чөлөөтэй ойртох боломжтоор хангасан байхаар суурилуулбал зохистой. Төхөөрөмж ба хана (тоног төхөөрөмж)-ын хооронд удирдлагын самбар талаас 1,5 м-ээс багагүй, бусад тохиолдолд 0,75 м-ээс багагүй зайтай байх ёстой.
  15. Тос цэвэрлэх төхөөрөмж ажиллаж буй өрөөнд халуун, хүйтэн гагнуур хийхийг хориглоно.
  16. Тос цэвэрлэх төхөөрөмжийн засварыг зөвхөн хүчдэлээс салгасан үед гүйцэтгэхийг зөвшөөрнө.
  17. Хүчний трансформаторыг угсрах үед бэлтгэл ба тос цэвэрлэх ажил хийж байгаа ажилчид тусгай хувцас (брезентэн өмд цамц, арьсан гутал)-аар хангагдсан байх ёстой.
  18. Цахилгаан гүйдлээр трансформаторыг хатаахын өмнө трансформаторын их биеийг холбогдох БНбД 3.05.06 норм, дүрмийн харгалзах шаардлагын дагуу газардуулсан байна.
  19. Трансформаторыг цахилгаан гүйдэл, агаараар үлээх, түүнчлэн зууханд хатаах үед ажлын байрыг найдвартай хашиж өгөх шаардлагатай бөгөөд соронзлогдсон ороомог, гүйдэл өгч болзошгүй гүйдэл дамжуулах хэсгүүд болон хүчдэлтэй оруулгад хүрэх боломжгүй болгож “Зогс. Өндөр хүчдэл!” гэсэн урьдчилан сануулах плакат өлгөнө.
  20. Трансформаторын ороомгийн тусгаарлалтын эсэргүүцлийг хэмжих үед соронзлогдох ороомгийн тэжээлийг таслах ёстой. Хэмжилтийг эхлэхээс өмнө туршиж буй ороомгийг хоёр минутаас багагүй хугацаагаар газардуулсан байх шаардлагатай.
  21. Хатаах ба хяналтын халаалтын үед трансформаторын дулаалганд шатдаггүй дулаан тусгаарлагч материалууд хэрэглэх ёстой.
  22. Тосоор дүүргэгдсэн трансформатортай ажиллах үед тосонд тэсвэртэй хоолой (шланг), жийрэг, бусад материалуудыг хэрэглэвэл зохино.
  23. Тостой ажиллах үед тусгай хамгаалах хувцас өмсөх бөгөөд түүнийг өөрийн ба бусад ажилтан нарын тусгай хувцсаас тусгайлан хадгална. Тостой ажиллах бүх ажлыг хувийн хамгаалах хэрэгсэл (хийн баг, нүдний шил, хошуувч) хэрэглэн гүйцэтгэвэл зохино.
  24. Арьсанд хүрсэн тосыг эхлээд нэн даруй шингэлэгч (ацетон)-ээр, дараа нь савантай бүлээн усаар угаана.
  25.  Транформатор дээрх угсралтын ажлыг түүний туршилт, тохируулгын ажилтай хослуулан хийхийг хориглоно.

3.4. АККУМЛЯТОРЫН БАТАРЕЙ

  1. Аккумляторын батарейн угсралтыг холбогдох БНбД 3.05.06 норм дүрмийн харгалзах шаардлагын дагуу хийж гүйцэтгэх ёстой.
  2. Ажил эхлэхээс өмнө цахилгааны угсралтын ажилтанд аккумляторын өрөөний түлхүүр өгөх, хадгалах, тооцоо хийх тухай журам тогтоож өгвөл зохино. Байрны хаалга байнга түгжээстэй байх ёстой.
  3. Аккумляторын батарейн угсралтын ажил гүйцэтгэгчид нь цахилгааны аюулгүй ажиллагааны III–аас багагүй групптэй байх ёстой.
  4. Аккумляторын батарейг угсрах цахилгаан угсралтын ажилтан хүчил (шүлт)-д тэсвэртэй хувцас, хормогч, резин гутал, бээлий өмсөх ба нүд, нүүр угаах саармагжуулах уусмал бэлтгэсэн байвал зохино.
  5. Угсралтын ажил эхлэхээс өмнө аккумляторын өрөөний агааржуулалтын системийг урьдчилан ажиллуулж шалгасан байх ба халаалт, гэрэлтүүлгийг бүрэн хийж гүйцээсэн байх ёстой. Аккумляторын  өрөөг түр схемээр гэрэлтүүлж болохгүй.
  6. Аккумляторын өрөөнд тамхи татах, ил гал гаргах, цахилгаан халаагч хэрэгслэл ашиглах, түүнчлэн оч хаяж болзошгүй тоног төхөөрөмж, багаж хэрэглэхийг хориглоно.
  7. Батарей цэнэглэж эхлэхээс 30 минутын өмнө аккумляторын өрөөнд албадлагын агааржуулалтын системийг залгах ба цэнэглэж дууссанаас хойш 1,5 цагаас хэтрүүлэлгүй салгавал зохино.
  8. Хар тугалган электрод, хүчил, шүлт хадгалах болон аккумляторын электродыг тэгшилж угсарч, гагнах байранд хоол хүнс хадгалах, хэрэглэх, ундны устай сав байлгахыг хориглоно.
  9. Хүчил, шүлт хадгалах байранд электролит найруулахаас өөр ажил хийхийг хориглоно.
  10. Хүчил хадгалах тусгай байранд зөвхөн нэрмэл ус хадгалахыг зөвшөөрнө. Хүчил нь бариул бүхий олсон сагстай, нягт таглаа бүхий шилэн саванд байх ёстой. Хүчил (шүлт) ба нэрмэл устай шилэн саван дээр тэдгээрийн нэр, хаягийг тавьсан байх ёстой.
  11. Хүчлийн электролит найруулахдаа тугалган буюу хүчил (шүлт)-д тэсвэртэй материалаар доторлосон болон тусгай сав ашиглах ба бэхжүүлээгүй шилэн саванд электролит найруулахыг хориглоно.
  12. Электролитыг бэлтгэхдээ нэрмэл ус руу хүхрийн хүчлийг тусгай хэрэгслийн тусламжтайгаар ханыг дагуулан цалгиулахгүй нарийхан гоожуулж хийнэ. Хүхрийн хүчил дээр ус хийхийг хориглоно.
  13. Хүчил ба электролиттэй ажиллах үед хамгаалах нүдний шил, резинэн хормогч, гутал, бээлий өмсөх шаардлагатай.
  14. Хүчлийг зөвхөн тусгайлан тоноглосон шилэн сав байрлуулах үүр бүхий тэрэг буюу зөөврийн хэрэгсэл /носилк/ дээр авчрахыг зөвшөөрнө.
  15. Хүчил болон электролит асгарсан газраас савтай шингэнийг зайлуулсны дараа шлангаар ус буюу шохойн сүү зэрэг саармагжуулах уусмал гоожуулан угаана.
  16. Угаалгын ус, саармагжуулах уусмалтай савнууд нь ялгагдах өнгийн, сайн үзэгдэх “Угаалгын ус”, “Ууж болохгүй” гэсэн бичиглэл бүхий хаягтай, авахад хялбар тавиурт тавигдсан байх ёстой. Эдгээр саванд хүрч очих замд саад тавихгүй байвал зохино.
  17. Аккумляторын байрны ойр усан хоолойн крант буюу угаалтуур байрлуулсан байх шаардлагатай.
  18. Батарейн шинийг холбох бөөрөнхий зэсийн гагнуурыг туршлагатай ажилтан  аюулгүй ажиллагааны IV ба түүнээс доошгүй групптэй ажилтны хяналтан  дор гүйцэтгэх ёстой.
  19.  Аккумляторын байранд дараах нөхцлийг хангасан тохиолдолд электродыг хийх хүйтэн гагнуур (гагнуур)–аар гагнахыг зөвшөөрнө. Үүнд:

          а.Аккумляторын батарей цэнэглэж дууссанаас хойш 2 цагаас багагүй хугацаанд гагнуур хийх;

          б.Гагнуур хийх цагаар агааржуулалт тасралтгүй явагдах ёстой;

          в.Батарейн бусад хэсгээс галд тэсвэртэй хаалтаар хязгаарлагдсан газарт гагнуур хийх;

  1. Гагнуур (пропан-бутан хэрэглэх хийн гагнуур ба устөрөгчийн)-ын тоноглолтой ажиллахдаа үйлдвэрлэгчийн зааварт нийцсэн аюулгүй ажиллагааны шаардлагыг баримтлан ажиллавал зохино.
  2.  Аккумляторын туйлын хавчаарыг шалгахдаа тусгаарлагатай бээлий хэрэглэх ёстой.
  3. Шүлтийн электролит бэлтгэхдээ саванд нэрмэл ус хийж, дээрээс нь шүлтийг бага багаар хийж сайтар хутган электролитийг бэлтгэнэ. Шүлтийн цэнэг бүхий гозгор савыг их хүч гаргалгүй болгоомжтой нээнэ. Шүлтийн цэнэг бүхий гозгор савны парафин /лааны тос/-аар дүүргэсэн бөглөөг нээхийн өмнө халуун усанд норгосон даавуугаар хүзүүг урьдчилан халаах хэрэгтэй.
  4. Идэмхий натри (кали)–ийг жижиглэж нунтаглахын тулд ажилчид тусгай утгуур, уут, хамгаалах нүдний шил, резин бээлий, хормогч өмссөн байх ёстой. Буталсан идэмхий натри (кали)-ийг электролит бэлтгэх саванд зөвхөн төмөр хавчаар, металл буюу шаазан халбагын тусламжтайгаар хийвэл зохино.

3.5. ХҮЧНИЙ БОЛОН ГЭРЭЛТҮҮЛГИЙН СҮЛЖЭЭ

  1. Тоосго ба бетонд нүх өрөмдөхдөө хамгаалалтын нүдний шил зүүх буюу бутардаггүй, тунгалаг материалаар хийсэн хамгаалах хаалт ашиглахыг зөвшөөрнө.
  2. Хана ба давхар хоорондын хучилтанд нэвт нүх өрөмдөх, түүнчлэн хэвтээ чиглэлд 4 мм² -аас их хөндлөн огтлолтой утас татах ажлыг зэрэгцээ шат, тавцан ба хөдөлгөөнт өргүүр дээрээс гүйцэтгэвэл зохино. Энэ ажлыг дөрөө, залгаа шатан дээрээс хийхийг хориглоно.
  3. Барилгын хийцүүдэд өргөх хэрэгслийг холбогдох барилгын байгууллагатай зөвшөөрөлцсөний үндсэн дээр үйлдвэрлэлийн ажлын төсөлд заасан газруудад байрлуулж бэхлэхийг зөвшөөрнө.
  4. Утас, кабель, шин, тусгаарлагч, металл хийцүүд ба бусад эд ангиудыг өргөх үед өргөгдөж буй материал, эдлэхүүнүүд агаарт савлах, унахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байвал зохистой.
  5. Угсралт хийхээр өргөх материал, эдлэхүүнийг даруй бэхлэх буюу унахгүйгээр өрж тавина.
  6. Материал, эдлэхүүнийг буулгах, хана буюу хучилтын онгорхойгоос авахдаа ажлын байранд хашилт хийсэн, мэргэшсэн хэсгийн буюу бригадын даргын хяналтан дор гүйцэтгэвэл зохино.
  7. Ажил гүйцэтгэх явцад дараах тохиолдлыг хориглоно. Үүнд:

           а.Бэлтгэсэн төмөр хайрцаг, тэвш, хоолой, блок  дээгүүр явах;

           б.Залгаасан шатан дээрээс тросын оруулга угсрах;

в.Ган утасны тусламжтайгаар сунгасан хүчдэлтэй байгаа утаснууд тавигдсан төмөр тэвш, хайрцаг, хоолой, блок дундуур утас татаж чангалах;

  1. Эргүүлэг ба бусад хэрэгслийн тусламжтайгаар утас, төмөр утас, металл туузыг тэгшлэхдээ шугам, сүлжээний тусгаарлагагүй гүйдэл дамжуулах хэсгүүдээс зайтай, хашилт бүхий талбайд гүйцэтгэвэл зохино. Тухайн талбайд гадны хүн орохыг зөвшөөрөхгүй.
  2. Утас сүвэлж сунгах хоолойн үзүүрийн өө сэвийг дарсан байх ёстой.
  3. Зөвхөн зураг төслийн дагуу бэхлэгдсэн хоолой, тэвш, хайрцаганд утас, кабелийг сунгаж тавибал зохино.
  4. Ажиллагсад дүүжин тавцан, өргүүр, тавцан буюу барилгын татанги дээрх зэрэгцээ шат зэргээс гарахдаа хамгаалах бүсийг барилгын татангийн хашлага буюу тусгай тросонд бэхэлсэн байх ёстой. Бэхлэх газрыг ажил гүйцэтгэх төлөвлөгөөнд тусгах ба ажлын байранд ажил гүйцэтгэх үед мастер тэдгээрийг зааж өгнө.
  5. Тусгаарлагчийн эсэргүүцлийг мегомметрээр шалгах ажлыг аюулгүй ажиллагааны III–аас багагүй групп бүхий ажилтан гүйцэтгэнэ. Хүчдэлтэй байж болзошгүй утасны үзүүрүүдэд хашилт хийх буюу зөв хяналтан дор байлгах ёстой. Хашилтан дээр “Зогс өндөр хүчдэл!“ гэсэн плакат өлгөвөл зохино.
  6. Утас, кабелийг гагнах, тугалга гүйлгэж өнгөлөх ажлыг гүйцэтгэх ажилтан урт бугуйтай брезентэн бээлий, хамгаалах нүдний шилээр хамгаалагдсан байх ёстой.
  7. Гагнуурын хайлсан бэлдмэл бүхий ширмэн тавгийг гараас гарт шилжүүлэхийг хориглох бөгөөд шаардлагатай тохиолдолд ширмэн тавгаа газарт тавьж шилжүүлнэ.
  8. Гагнуурын хайлсан бэлдмэлийг хэвэнд цутгаж, хөрсөний дараа хэвийг задлахыг зөвшөөрнө.
  9. Гэрэлтүүлэгчийн бэхэлгээг холбогдох ажлын зураг төсөл, ажил гүйцэтгэх төлөвлөгөөнд тусгагдсан шаардлагын дагуу туршсаны дараа угсралтыг гүйцэтгэвэл зохино.
  10. Оруулга дээрх утас нь механик гэмтэлд өртөөгүй, патроны контактууд механик хүчний ачааллаас ангид байх нөхцөлд утсыг гэрэлтүүлгийн арматурт сүвэлбэл зохистой.
  11. Гэрэлтүүлгийн арматурт бэхлэгдэх хийц, дүүжин буюу хоолойн дотор утасны залгаас хийхийг зөвшөөрөхгүй.

3.6. КАБЕЛИЙН ШУГАМ

  1. Газар доорх инженерийн байгууламж, шугам сүлжээ бүхий хотын болон үйлдвэрийн нутаг дэвсгэрт хутгатай кабель тавигчийн тусламжтайгаар шуудуу таталгүйгээр кабель сунгаж тавихыг хориглоно.
  2. Кабельтай дамрыг өнхрүүлэхдээ дамрын ил цухуйх хэсэг нь ажилчдын хувцаснаас гогдохгүй байхуйц урьдчилсан арга хэмжээг авсан байх шаардлагатай. Дамран дээрх гадагш гарсан хадаасуудыг авч, кабелийн үзүүрийг найдвартай бэхэлсний дараа дамрыг өнхрүүлэх ба түүний замд хүмүүс байхыг хориглоно.
  3. Кабелийг сунгахдаа тухайн кабельтай дамарт тохирсон даацын тулц буюу тусгай тэргэн дээр суурилуулах ёстой. Дамрыг өргөх үед дамрын хацар буюу цөн гэмтсэн эсэх, сунгах тэнхлэг тулгуураас шилжсэн эсэхийг хянаж байх шаардлагатай. Зөвхөн тормозлох хэрэгсэлтэй үед дамрын хүзүүн дээрх сумны чиглэлийн дагуу дамраас кабелийг суллан сунгахыг  зөвшөөрнө.
  4. Кабель сунгаж тавих ажлыг бээлийгүй гүйцэтгэхийг хориглоно.
  5. Ажилд саад болох (төмөр хийц, утас, банз, дүнз, хоолойн үзүүр ба бусад) зүйлсийг шуудуунаас гаргаж холдуулсаны дараа кабель сунгаж тавих ажлыг эхэлнэ.
  6. Тогтсоны дагуу кабелийг механикжуулсан арга (татах лебедка, чиглүүлэгч роликуудын тусламжтай)-аар гүйцэтгэвэл зохино. Кабелийн эргэлтийн өнцгийн дотор талд ажилчид байх, түүнийг гараар чангаах буюу кабелийн эргэлтийн өнцгийг дороос нь тулж дэмнэхийг хориглоно. Энэ зорилгоор эргэлтийн цэгүүдэд өнцгийн чиглүүлэгч роликуудыг газарт байрлуулсан байх ёстой. Кабелийг гараар сунгаж тавих үед бүх ажилчид түүний нэг талд гарсан байх ёстой.
  7. Кабель, хоосон дамар, механизм, хэрэгслэл ба багажийг шуудууны амсарын ойролцоо газарт байрлуулах, тавихыг хориглоно. Шуудууны захаас механизм хүртэлх зай нь энэхүү дүрмийн Хоёрдугаар бүлгийн холбогдох хэсгийн шаардлагад нийцсэн байх ёстой. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага зайд байрлуулах шаардлагатай тохиолдолд шуудууны ханыг заавал бэхэлсэн байх ёстой.
  8. Тусгайлан тоноглосон автомашинтай хөвөгч транспортер, кабель тавигч буюу хоолой тавигчаас кабель сунгах үед кабелийг хүлээн авч сунгаж тавих ажлыг хоёроос доошгүй хүн гүйцэтгэвэл зохино.
  9. Ханын онгорхойгоор кабель татахдаа тухайн ханын хоёр талд ажилчид байрлан гүйцэтгэвэл зохино. Давхар хоорондын хучилт ба хоолойн нүхээр хүчний кабелийг оруулахдаа ажиллагсдын гар хоолой болон ханын онгорхойд орохооргүй байх урьдчилсан арга хэмжээг авсан байх шаардлагатай. Хоолой дахь шугам сүлжээнд кабелийг сүвэлж буй кабелийн шургасан ирмэг (хязгаар)-аас түүнийг ажилчин түлхэх үеийн эцсийн байрлал хүртэлх зай 1 м-ээс багагүй байх ёстой.
  10. 1 м нь 1 кг-аас их жинтэй кабелийг залгаа шат ба дөрөөн дээрээс тэгшлэх, бэхлэх, өргөхийг хориглоно. Өргүүрээс кабель сунгаж тавих үед “Өргүүрийн ашиглалтын аюулгүй ажиллагааны ба зохион байгуулалтын дүрэм” –ийг мөрдөж ажиллах ёстой.
  11. Завсрын кабелийн худгуудтай хоолойн блок дундуур эргүүлгийн тусламжтайгаар кабелийг сунгаж татах үед худаг буюу камерт байгаа ажилчдад телефон утас, радио холбоо, эсхүл тусгайлан томилогдсон холбоочноор дамжуулан тодорхой команд өгөх боломжоор хангагдсан байвал зохино.
  12. Цахилгаан гүйдлээр халаах кабелийн дэргэд цахилгааны аюулгүй ажиллагааны III–аас доошгүй групптэй жижүүр байх ёстой. Жижүүр нь тусгаарлагатай бээлий, гутал зэрэг хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан байх ёстой.
  13. Кабелийн хүчний трансформатор нь богино холболтоос хамгаалсан залгах-таслах төхөөрөмжтэй байвал зохистой ба харин хоёрдогч ороомгууд, халааж буй кабелийн жилүүд, хуяг нь найдвартай газардуулагдсан байх ёстой. Кабелийн халаалтанд 250 В-оос их хүчдэл хэрэглэхийг хориглоно.
  14. Кабелийн худгийн ажил, үзлэгт гурваас доошгүй хүн ажиллах, түүнээс хоёр нь хянагчаар томилогдсон байх ба ажилд оруулах-нарядаар ажлыг гүйцэтгэвэл зохино.
  15. Ажилчдыг хорт хий ялгарч болзошгүй кабелийн худагт оруулахаас өмнө түүн доторх агаар дахь хорт хий, хүчилтөрөгчийн агууламжийг заавал шинжлүүлсэн байх шаардлагатай. Хий илэрч болзошгүй газруудад ажиллагсдыг хамгаалах хэрэгсэл, хий эсэргүүцэгч баг, хүчилтөрөгч хөндийрүүлгийн хэрэгсэл ба шланган хий эсэргүүцэгч багаар хангасан байх ёстой.
  16. Худгийн агааржуулалтанд шахсан хий (агаар, хүчилтөрөгч)-тэй баллон хэрэглэхийг хориглоно.
  17. Худагт байгаа ажилчид мөрөвчтэй ремень бүхий урьдчилан сэргийлэх бүс, хамгаалах канат хэрэглэвэл зохино. Хамгаалагчдын нэг нь худгийн гадна талд мөрөвчтэй ремень бүхий канатыг гартаа барьж байх үүрэгтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд нэрвэгдэгчийг гаргах арга хэмжээ авна. Нэрвэгдэгчид тусламж үзүүлэхээр худагт орохдоо хүчилтөрөгч хөндийрүүлгийн хэрэгсэл буюу шланган хий эсэргүйцэгчийг заавал авсан байх ёстой.
  18. Нээлхий /люк/, хаалга нь бүгд нээлттэй коллектор ба туннелд ажиллагчид ажиллах ёстой.
  19. Худаг, туннель ба коллекторт ажиллах үед ажиллагч нь цаг тутамд задгай агаарт 10 минут гарч байх ёстой.
  20. Кабелийн байгууламжид аливаа материал хадгалахыг хориглоно.
  21. Худаг, туннель ба коллекторт ажиллах ажлын байруудыг 12 В–оос ихгүй хүчдэлтэй, хамгаалах тор буюу тэсрэлтийн хамгаалалт бүхий аккумуляторын дэнлүүтэй зөөврийн чийдэнгүүдээр гэрэлтүүлнэ. Гагнуурын ламп асаах, пропан-бутан хийтэй баллон тавих, мастикууд  (кабелийн масс) ба гагнуурын бэлдмэл халаах ажлыг худгийн гадна талд гүйцэтгэвэл зохистой.
  22. Хайлуулсан гагнуурын бэлдмэл ба халаасан мастикийг тусгай шанаганд буюу тагтай саванд хийж металл тростой карабины тусламжтайгаар худагт оруулна. Гагнуурын лампыг газарт тавилгүйгээр гараас гарт өгөхийг хориглоно.
  23. Гагнуурын ламп асаах үед дөлнөөс хамгаалах зорилгоор галд тэсвэртэй  материалаар хийсэн самбарыг ашиглах ба ажлын байрны дэргэд шатдаггүй даавуун  (кошма) материал байх ёстой.
  24. Эрүүл мэндийн ээлжит үзлэгт хамрагдсан, эмчийн зөвшөөрөл бүхий ажилтан эпоксидийн холимогтой ажиллана. Ажилтан эмнэлгийн ээлжит урьдчилан сэргийлэх үзлэгт 2 жилд 1 удаа, арьсны үзлэгт 5 жилд 1 удаа тус тус заавал хамрагдах ёстой.
  25. Эпоксидийн холимог ба түүний хатууруулагчтай ажиллах үед дараах аюулгүй ажиллагааны зарчмыг баримтална. Үүнд:

             а. Эпоксидийн холимогтой муфтын угсралт хийж буй байранд хооллох, хүнсний зүйлс хадгалах, тамхи татахыг хориглоно;

             б.Эпоксидийн холимог, түүний хатууруулагч нь битүүмжлэлгүй савалгаатай бол агааржуулалт сайтай буюу сорох шүүгээтэй байранд тагтай саванд хадгалбал зохино;

             в.Шингэн эпоксидийн давирхайтай савыг сайтар нягт тагласан байх шаардлагатай;

             г.Эпоксидийн холимогтой харьцдаг бүх ажилтан хамгаалалтын хувцас, резинэн бээлий, нүдний шил зэрэг хэрэгслээр бүрэн хангагдсан байх ёстой;

             д.Ажлын хувцсыг гэртээ аваачихыг хориглох ба бохирдсон хувцсыг тухай бүр солино;

             д.Полимертэй ажиллах зөвшөөрөлтэй ажилтан нар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нэмэлт зааварчилгаа авбал зохино;

             е.Монгол улсын эрүүл ахуй, ариун цэврийн асуудал хариуцсан холбогдох хяналтын байгууллагаас зөвшөөрсөн импортын полимер материалыг хэрэглэж болно;

  1. Муфтэнд цутгах кабелийн массыг тагтай, хошуутай төмөр хоовонд халаах хэрэгтэй. Халаах температурыг термометрээр тодорхойлно. Массыг буцалтал халаахыг хориглоно.
  2. Кабелийн масстай сав буюу гагнуурын бэлдмэлтэй ковшыг халаах, авах, зөөх, холболтуудыг гагнах, муфтыг массаар цутгах ажлыг хамгаалалтын бээлий, нүдний шилтэй гүйцэтгэх шаардлагатай.
  3.  Халаасан масстай савыг нээхэд масс цацагдаж болзошгүй учраас битүү савлагаатай кабелийн массыг халаахыг хориглоно.
  4. Хайлсан масс, бэлдмэлийг металл саваа буюу халбагаар хутгана. Цацруулж асгахаас  зайлсхийж хутгаж буй хутгуурын хуурай, цэвэр эсэхийг ажиглаж байвал зохино.
  5. Кабелийн хуяг, бүрхүүлийг тосгүйжүүлэхийн тулд ацетон, бензин хэрэглэхдээ галын аюулгүй ажиллагааны дүрмийг бариталбал зохино. Энэ зорилгоор этилтэй бензин хэрэглэхийг хориглоно.
  6. Усан санг дайруулан кабель тавих үед усан сан дээрх аюулгүй ажиллагааны шаардлагыг сахиж мөрдөх ба тухайн ажил үйлдвэрлэлийн ажлын төслийн дагуу хийгдвэл зохино.
  7. Кабель тавихад зориулагдсан ачааны онгоцны давцан буюу хөндийг ажил эхлэхээс өмнө гадны зүйлс болох канат, якорь, банз, дүнз зэргээс цэвэрлэсэн байвал зохино. Ачааны онгоцон дээр хоёроос доошгүй, кабель тавих газарт тусгай аврах хэрэгслээр тоноглогдсон гурваас доошгүй тооны завь байх ёстой.
  8. Ачааны онгоцноос кабель тавих үед кабель явуулах тавцан, дам гишгүүрүүд нь бариултай, хөндлөнгөөр нь хадсан банзаар таглагдсан байх ёстой. Ачааны онгоцны давцан дээрх дамраас кабель өгөх, түүнийг ус руу буулгах үед ажилчид кабелийн нэг талд байх ёстой.
  9. Тавцангийн цаад талд нь кабелийн сунгалт хийж буй трос байрлах бүсийн усан сангийн эрэг дээр гадны хүмүүс байхыг хориглоно.
  10. Усан сангийн ёроолоор кабель сунган тавигч-шуудуу ухагч ажил гүйцэтгэн явж байхад завинд суусан хүмүүс чирэх тросын байршлын бүсэд байж болохгүй. Усан дотор орсон кабель тавигч-шуудуу ухагчид тросоор түүний байгаа байрлалыг заагч хөвүүр тэмдгийг бэхэлсэн байх ёстой.
  11. Усан доогуур кабель тавих ажлын байран дээр аврах станц (пост)-ыг заавал зохион байгуулсан байх ёстой. Үйлдвэрлэлийн ажлын бүх оролцогчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар, үйлдвэрлэлийн ажлын төслийн шаардлагад нийцсэн аврах хэрэгслээр хангагдсан байвал зохино.
  12. Мөснөөс кабель тавих ажлыг гүйцэтгэхдээ мөсний зузаан, бат бөхийг урьдчилан шалгасны дараа тухайн орон нутгийн болон холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авсан байна. Мөс ханзарч цоорсон газрын орчимд ажилчид цуглах, гадны хүмүүс ойртохыг хориглоно. Кабелийг усанд буулгахдаа даамлын хяналтан доор гүйцэтгэнэ. Кабель тавих харз усанд хашилт тавих бөгөөд  урьдчилан сэргийлэх плакат байрлуулбал зохино.
  13. Кабельтай дамрыг 0,5 м-ээс бага зузаантай мөсөн дээр суурилуулах, зөөвөрлөхийг хориглоно.
  14. Даралттай тосоор дүүргэгдсэн 110 кВ ба түүнээс дээш хүчдэлийн кабелиудын төгсгөлийн ба түгжих (стопорный) муфтыг угсрах үед хувийн хамгаалах хэрэгсэл (хамгаалах шил, бээлий) хэрэглэх шаардлагатай. Шингэрүүлсэн хий ашиглан кабелийн тосыг хөлдөөхөөр худагт ажиллах үед албадмал агааржуулалтыг залгасан байх ёстой.

3.7.  ГҮҮРЭН КРАН

  1. Цахилгааны угсралтын ажил гүйцэтгэх үед краны кабин, гүүр, тэргэн дээр зөвхөн мэргэжлийн ажилтнууд ажиллах ба гадны хүмүүс байхыг хориглоно.
  2. Краны гүүрэн дээрх ажлын байр нь хашлага бүхий битүү дэвсгэртэй, хажуу талаараа хайстай, гүүрнээс багана руу шилжих хайс бүхий дам гишгүүртэй байх ёстой. Кран өөд хүмүүс өгсөх зориулалтын тоноглосон хоёроос доошгүй гарц байвал зохино. Краныг угсрах үед битүү тавцангүй бол краны татангийн дотор талын дагуу түр хайс хийх ба хамгаалалтын бүсийн карабинийг бэхлэхийн тулд хамгаалах трос тавина. Энэ тохиолдолд зөвхөн өндөрт авирч ажиллагсдад ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө.
  3. Краны доорх аюултай бүс нь краны фермийн проекцийн хавтгайд 0,3Н (Н - краны өндөр), гэхдээ 2 м–ээс багагүй зайд орших хашилт хийсэн байх ба “Болгоомжил, өндрийн ажил” гэсэн плакат өлгөсөн байх ёстой.
  4. Краны шатаар юм өргөж буух, суухыг хориглоно. Өргөх механизм ба блокын угсралтын бэхэлгээг үйлдвэрлэлийн ажлын төсөлд заасан газарт хийхийг зөвшөөрнө. Ширхэгийн ачааг контейнерт хийж өргөнө.
  5. Кранаар өргөсөн ачааг краны гүүрэн дээр тусгайлан бэлтгэсэн 15 см-ийн өндөр хашлага буюу хайсаар тоноглосон газарт түр байрлуулахыг зөвшөөрнө. Зөвхөн завсаргүй дэвсгэр дээр чөлөөтэй зам гаргасан үед краны доод талын дам нуруу ба ханануудын хооронд ачаа байрлуулахыг зөвшөөрнө.
  6. Мастер өдөр бүр ажил эхлэхээс өмнө кран дээр суурилуулан ашиглаж буй хэрэгсэл, шат, дамжуур, дэвсгэрийн найдвартай байдлыг өөрийн биеэр шалгах үүрэгтэй.
  7. Краны цахилгаан төхөөрөмжийн угсралтын ажлыг механик угсралтын байгууллагаас хавсарч хийх ажлын зөвшөөрөл авч, ажилд оруулах-наряд олгосны дараа гүйцэтгэнэ.
  8.  Краны гүүрэн дээр гагнуурын ажил хийж байх үед краны дор хүмүүс байхыг хориглоно.
  9. Краны гүүрэн дээр зэрэгцэн ажиллаж буй гагнуурчин ба цахилгаан монтёрын хоорондох зай 5 м-ээс багагүй байна. Энэ зайг мөрдөх боломжгүй бол тэднийг зэрэгцэн ажиллахыг хориглоно.
  10. Өндөрт цахилгаан гагнуур хийх үед цахилгааны кабелийг краны хийцүүдтэй шүргэлцэн үрэгдэхгүй байхаар найдвартай бэхлэх хэрэгтэй.
  11. Краныг зөвхөн бүрэн зогсоосон буюу урьдчилж хараагүй нөхцөл байдлын улмаас хөдлөх тохиолдол гаргуулахааргүй арга хэмжээ авсны дараа ажиллагаанд буй краныг угсралтын ажил явуулахыг зөвшөөрнө. Ажил эхлэхээс өмнө ажилд оруулах-наряд бүрдүүлсэн байх ёстой.
  12. Ажиллагаанд буй кран дээр ажиллах ажилтныг тухайн ажлыг удирдан явуулж байгаа байгууллагаас өгсөн ажилд оруулах – нарядын дагуу ажилд оруулна.
  13.  Краны цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг эхлэхээс өмнө краныг өнхрөхгүй бүтээцээр тормозлож, краны зам дээр мухар тулгуурууд тавьж, рельсэн замыг газардуулсан байх ёстой.
  14. Ашиглагдаж байгаа бусад кран болон хүчдэл дор ажиллагаанд буй цехийн алгасалтын хэсэгт краныг угсарч суурилуулах газрын зам, бусад шугам сүлжээг модоор битүү хамгаалан хаших шаардлагатай.
  15. Кран дээрээс цахилгаан угсралтын ажил гүйцэтгэхдээ түүний ойролцоох хүчдэл дор байгаа хүчний гол шугам сүлжээ ба ил, тусгаарлагагүй гэрэлтүүлгийн сүлжээнд хашилт хамгаалалт хийсэн байвал зохино.
  16. Кабель, утсыг сунгах үед дамрыг зөвхөн газар дээр байрлуулсан байх ёстой.
  17. Цахилгаан сүлжээний угсралтын үед краны гүүрэн дээр түр суурилуулсан тавцан, өргүүр болон гүүрэн кранд зүүсэн шугамын угсралтын дүүжин тавцангийн кран хөдлөх үед унах, шилжих боломжийг хязгаарлан бэхэлсэн, мөн бүртгэлтэй байх ёстой.
  18. Кран дээр тавцан, өргүүр, дүүжин тавцан зэргийг суурилуулах үед илүү гарах хэсгүүдээс барилгын элемент буюу тоног төхөөрөмж хүртэлх шаардлагатай зайг “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн холбогдох заалтыг баримтлан хангавал зохино.
  19.  Краныг хөдөлгөж эхлэхээс өмнө ажилчдыг түүн дээр суурилуулсан тавцан, вышкнээс краны гүүрэн дээрх аюулгүй хэсэгт гаргасан байх ёстой.
  20. Ажиллагаанд буй кран дээр үйлдвэрлэлийн ажилд оруулах-нарядад краныг хөдөлгөх, зогсоох командыг краны машинчид өгөх хүнийг зааж өгсөн байх шаардлагатай.
  21. Ажиллагаанд буй краны доод дам нуруун дээр ажлыг тухайн ажлын бүсэд төгсгөлийн тулаас, урьдчилан сэргийлэх дохиог байрлуулсны дараа гүйцэтгэх ёстой. Краны доод дам нурууны ажлыг тусгайлан сонгож хуваарилсан мэргэшсэн ажилтны хяналтан дор явуулбал зохино.
  22. Явалт хязгаарлагч автоматын үйлчлэл болон ашиглаж байгаа краны үйлчлэлийн бүсэд краныг хөдөлгөхгүй байх хүрээнд угсрагдаж байгаа краны хөдөлгөөн хийгдэх ёстой.
  23. Краны тоног төхөөрөмжийн тохируулга, түүний цахилгаан угсралтын ажлыг хамтад нь зэрэгцүүлэн хийхийг хориглоно.

 

  1. ЦАХИЛГААН ТОНОГЛОЛЫН ТОХИРУУЛГА, ТУРШИЛТАНД

ТАВИГДАХ ШААРДЛАГУУД

4.1. Ерөнхий шаардлага

  1. Машин, тоног төхөөрөмжийг угсрах, залгах-тохируулах ажил дууссаны дараа захиалагчид машин, тоног төхөөрөмжийг актаар хүлээлгэн өгсөн байх ёстой.
  2. Хүчдэл залгахтай холбогдсон тохируулгын ажлыг хоёроос доошгүй ажилтантай групп гүйцэтгэх бөгөөд 1000 В-оос дээш цахилгаан төхөөрөмжийн ажлын үед IV-өөс доошгүй, 1000 В хүртэлх цахилгаан төхөөрөмжийн ажлын үед III–аас доошгүй аюулгүй ажиллагааны групптэй байвал зохистой.
  3. Ашиглалтын албаны хүч, хэрэгслээр ажиллагаанд буй цахилгаан төхөөрөмжийн тохируулгын ажлын аюулгүй ажиллагааг хангах техникийн арга хэмжээг авна. Энэхүү ажлыг тохируулгын байгууллагын ажилтан гүйцэтгэхийг хориглоно.
  4. Объект дээр ажил эхлэхээс өмнө тохируулгын ажлын удирдагч дараах үүрэгтэй байна. Үүнд:

          а.Захиалагчийн хариуцлагатай төлөөлөгчөөс объектын дотоод дүрэм, журамтай тохируулгын ажилтан нарыг танилцуулах, зааварчилгаанд хамруулах;

          б.Тохируулга хийх ажилтан нэг бүрийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа, даалгавар өгөхдөө ажил гүйцэтгэгчийн цахилгааны аюулгүй ажиллагааны группийг тооцон үзэж шалгах;

          в.Тохируулгын ажилтан нарт ажлын байран дээр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, тэдний хамгаалах хэрэгслийн байдал, хангалтыг шалгах;

          г.Угсарсан тоноглолын ба аюулгүй ажиллагааны арга хэмжээний байдлыг тодорхойлж тохируулгын бригад, хэсгийн  бүрэлдэхүүнийг томилох.

          д.Тохируулгын бригадын гишүүдийг зургаар цахилгааны схемийн бодит байдлаар болон цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийн байршилтай танилцуулах;

          е.Тохируулгын ажилд зориулж хүчдэл өгөх дараалал, схемийн дагуу түр хүчдэлээр шалгаж үзэх ажлыг угсралтын байгууллагатай зөвшилцөх;

  1. Туршилтын ажлын удирдагч объект дээр ажил гүйцэтгэхтэй холбогдсон аюулгүй ажиллагааны бүх арга хэмжээг ягштал биелүүлэх үүрэг хүлээнэ. Өдөр бүр ажил эхлэхээс өмнө ба ажлын өдрийн турш тавигдсан плакат, хаалт, газардуулгын байрлуулалтыг тухай бүр шалгах үүрэгтэй.
  2. Цахилгаан төхөөрөмж дээр хүчдэлгүй үед цахилгааны аюулгүй ажиллагааны III-аас бага группийн тохируулагчид биечлэн дараах ажлыг хийж болно:

          а.Хоёрдогч залгах-таслах хэлхээг шалгах;

          б.Схемийн элементийн тусгаарлагын эсэргүүцлийн хэмжээг хэмжих;

          в.Аппаратурын урьдчилан тохиргоо хийх;

          г.Үзүүлэлтүүд авах ба бусад төстэй ажил хийх;

  1. Тохируулгын ажилтан нар хувийн хамгаалах хэрэгсэл: хөндийрүүлэгчтэй бээлий, гутал, хүчдэл заагч, тусгаарлагч бариултай багаж зэргээр хангагдсан байвал зохино.
  2. Тоног төхөөрөмжийн тохируулгад зориулсан түр схем (тодорхойлолт авах, график бичлэг хийх)-ийг тусгай ширээн дээр хийх ёстой. Металл ажлын гадаргуутай эсвэл металл хүрээтэй ширээ хэрэглэхийг хориглоно.
  3. Түр тэжээх шугамуудыг тусгаарлагчтай утас (кабель)-аар хийж найдвартай бэхлэх ба хүн явж орох газруудад 3,5 м-ээс дээш, ажлын байран дээр 2,5 м-ээс багагүй, гарцууд дээр 6 м-ээс багагүй өндөрт хийх ёстой.
  4.  Шалгалт, туршилт хийх түр схемийг залгах, таслах байрлалыг тэмдэглэсэн таслагчаар дамжуулан гүйцэтгэвэл зохино. Таслууртай  цуваа тэжээлийн хэлхээнд ил харагдах (сэрээ залгагчтай) залгах-таслах байгууламж тавина. Схемээс хүчдэл таслахдаа эхлээд таслуурыг, дараа нь сэрээ залгагчийн холболтыг, харин залгахдаа эхлээд сэрээ залгагчийн холболтыг залгана.
  5. Тэжээх хэлхээнээс салсан эсэх ил харагдахгүй, хүчдэлтэй тоног төхөөрөмж, хэрэгслийг зөөж тавих утсыг схемд шилжүүлэн холбох, цахилгааны туршилт хийхдээ түр схем цуглуулахыг хориглоно.
  6. Түр тэжээлийн тоног төхөөрөмжийн тохируулгын ажил дуусах, завсарлах үед тохируулгын ажилтан тэжээх хэлхээнээс түүнийг тасалж ил харагдах тасархай байдлыг хангах ёстой.
  7. Залгаатай шатан дээрээс хэмжилт хийхийг хориглоно. Хэмжилтийг тусгай тавцан дээр зогсож хийвэл зохино.
  8. Зөөврийн тоног төхөөрөмж, хэрэгслийн металл их биеийг газардуулбал зохино.
  9. Тохируулгын ажлын явцад ажлын нөхцөл байдлаас шалтгаалан зөөврийн газардуулгыг авахыг зөвшөөрнө. Газардуулгыг авсан тухай ажилд оруулах-нарядад (тусгаарлагын эсэргүүцэл хэмжихийн тулд) бичиж тэмдэглэнэ. Ажил гүйцэтгэгч газардуулгыг авна.
  10. Зөвхөн хоёрдогч залгах-таслах шуурхай гүйдлээр схем, тоног төхөөрөмжийн  харилцан үйлчлэлийг шалгасны дараа хүчний цахилгаан тоног төхөөрөмж ба цахилгаан машинд ажлын хүчдэл өгч схемийг шалгахыг зөвшөөрнө. Цахилгаан тоног төхөөрөмжийн гүйдэл дамжуулдаггүй хэсгүүд газардуулгатай эсэхийг урьдчилан шалгавал зохистой.
  11. Удирдлага хэд хэдэн газраас шуурхай гүйдэл өгөгдөх тохируулга хийх ба түр хүчдэл өгч схемийг шалгаж үзэхээс өмнө бусад газраас удирдах боломжийг бүрэн хаасан байх ёстой. “Хүмүүс ажиллаж байна, бүү залга!” гэсэн плакат өлгөнө.
  12. Цахилгаан угсралтын байгууллагын захиалгаар цахилгаан тоноглолын тохируулга хийх, тоног төхөөрөмжийг түр хүчдэлээр шалгаж үзэх хугацаанд өгөх хүчдэлийг ашиглагч байгууллага хариуцна. Цахилгаан тоноглолын угсралт дууссан хэсгүүдэд ашиглалтанд байгаа хуваарилах байгууламжийн тохируулгын ажилд зориулж 1000 В хүртэл хүчдэл өгөхийг зөвшөөрнө. Гэхдээ тухайн бүсийн ажлын аюулгүй ажиллагааны байдлыг тохируулгын ажлын удирдагч шууд хариуцна. Ашиглалтанд байгаа цахилгаан тоноглолд хийх үйлчилгээний ажлыг ашиглагч байгууллагын шуурхай ажилтан хариуцан хийнэ.
  13. Зөөврийн хэрэгслэл, гүйдэл хэмжих хавчаар, мегомметр ба бусад хэрэслээр хэмжилт хийхтэй холбогдсон ба ашиглалтын горимд орсон цахилгаан тоноглол дээрх бүх ажлыг MNS 3-093 “Стандартын бус хэмжих хэрэгслийг зохион бүтээх, үйлдвэрлэх , ашиглах, үйл ажиллагааны (аюулгүй ажиллагаа) хэмжил зүйн хангалт, үндсэн дүрэм”-ийн дагуу гүйцэтгэнэ.

 

4.2.  Тоног төхөөрөмжийн тусгаарлагчийн

өндөрсгөсөн хүчдэлийн туршилт

 

  1. Өндөрсгөсөн хүчдэлээр тусгаарлагч турших ажлыг хоёроос доошгүй хүнтэй тохируулгын бригад (хэсэг) гүйцэтгэх ба түүний ажлын удирдагч цахилгааны аюулгүй ажиллагааны IV–өөс багагүй групптэй, бригадын бусад гишүүд III-аас багагүй групптэй байх ёстой.
  2. Өндөрсгөсөн хүчдэлээр тусгаарлагч турших ажлыг тохируулгын ажлын удирдагчаас олгосон ажилд оруулах-нарядын дагуу гүйцэтгэвэл зохино. Туршилтын үйлдвэрлэлийн ажлын аюулгүй байдлыг ажил гүйцэтгэгч хариуцна.
  3. Өндөрсгөсөн хүчдэлийн туршилтын үйлдвэрлэлийн ажлыг хийх эрх бүхий этгээдийн нэрсийн жагсаалтыг тохируулгын байгууллагын удирдлагын тушаалаар баталсан байна. Ажилд оруулах-наряд олгох эрхийг цахилгааны аюулгүй ажиллагааны V групптэй захиргааны-техникийн ажилтан эдэлнэ.
  4. Туршилт явуулахаас өмнө туршигдаж буй тоног төхөөрөмж, турших тоноглолын их бие (арьс), удирдлагын пультийн каркасыг газардуулсан байвал зохино.
  5. Туршилтын тоноглолыг 380/220 В–ын хүчдэлд залгах-таслах тоног төхөөрөмжтэй  цуваа холбосон, тасарсан нь нүдэнд ил харагдах зай бүхий хоёр туйлтай таслагч (сэрээ залгуур)-аар дамжуулан холбоно.
  6. Туршилтын тоноглолыг сүлжээнд холбосон агшинаас эхлэн төхөөрөмжид хүчдэл өгч байгаа таслагчийн ажил бүрэн дуустал туршилтын бригадын ажилтан нараас цахилгааны аюулгүй ажиллагааны III-аас доошгүй групптэй нэг ажилтан жижүүрлэх ёстой.
  7. Туршилтын тоноглолын өндөр хүчдэлийн гаралт дээр газардлагын штангаар газардуулга авах ба тавих, энэ төхөөрөмжөөс туршигдаж байгаа тоног төхөөрөмжтэй холбох утсыг залгах, салгах ажлыг нэг хүн ажил гүйцэтгэгчийн өгсөн үүргийн дагуу хөндийрүүлэгчтэй бээлий өмсөн гүйцэтгэх ёстой. Туршилтын тоноглолын гаргалгын газардуулгаас үл хамааран туршилтын схемд холболт хийж байгаа этгээд нь холболтын утас ба газраас тусгаарлагдсан туршилтын төхөөрөмжийн хэсэг дээр газардуулга тавих ёстой. Эдгээр газардуулгыг зөвхөн холболтын үйлдэл бүрэн дууссаны дараа авч болно. Туршилтын хугацаанд ба туршигдаж байгаа тоноглолын газардуулаагүй хэсгийн утаснуудад холболт хийх үеийг туршилтын хүчдэлийн үйлчлэлд байгаатай адил авч үзвэл зохино.
  8. Туршилтын тоноглолыг туршигдаж байгаа тоног төхөөрөмжтэй холбож байгаа утсуудыг тусгаарлагч ба хөндийрүүлгийн дүүжингийн тусламжтайгаар найдвартай бэхэлсэн байх шаардлгатай.
  9. Туршилтын байр, түүнчлэн холболтын утаснуудад хаалт тавих буюу туршилтын байрны дэргэд хянагч тавьсан байх ёстой. Хаалтууд нь MNS 0012-4-002 ба MNS 4643  дагуу дохионы хэрэгсэлтэй, “Зогс-хүчдэл” плакат өлгөсөн байх буюу мөн ийм бичигтэй гэрэлтэгч самбартай байх ёстой.
  10. Хэрэв туршилтын хүчдэлд байгаа холболтын утаснууд нь 1000В–оос дээш хүчдэлтэй цахилгаан төхөөрөмжийн байрны гадна (хонгил, шат, явах зам, дэвсгэр) байвал хаалтнаас үл хамааран хянагчид тавих шаардлагатай.
  11. Кабель турших үед түүний нөгөө үзүүр нь хуваарилах байгууламжийн түгжээтэй хоргонд байвал хоргоны хаалга буюу хаалтан дээр “Зогс өндөр хүчдэл!” гэсэн плакат өлгөх ба хуурай салгуурын дамжуулга дээр “Хүмүүс ажиллаж байна. Бүү залга!” гэсэн плакат өлгөнө. Хэрэв заасан хоргоны хаалга түгжээгүй, эсвэл кабель үзүүрлэсэн төгсгөлүүд дээр  (трасс дээр ) туршилт явагдаж  байгаа бол хоргоны хаалга дээр буюу кабелийн үзүүр байгаа газарт  “Зогс өндөр хүчдэл!” гэсэн плакат өлгөхөөс гадна хянагчид тавьсан байх ёстой.
  12. Хэрэв туршилтын тоноглол ба туршигдаж байгаа тоног төхөөрөмж  нь өөр өөр байранд байвал III групп бүхий бригадын гишүүдийг ажил гүйцэтгэгчээс тусдаа байранд байж тусгаарлагчийн байдлыг ажиглалт явуулахыг зөвшөөрнө. Эдгээр хүмүүс нь хаалтын гадна байх ба тэдэнд ямар нэг ажил хийхийг хориглоно.
  13. Тохируулгын ажлын удирдагч нь туршилтын хүчдэл өгөхөөс өмнө дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

             а.Бригадын бүх гишүүд байрандаа байгаа, гадны хүмүүс гарсан болон тоноглолд турших хүчдэл өгч болох эсэхийг шалгах;

             б.Бригадын бүх гишүүдэд “Хүчдэл өглөө” гэж урьдчилан анхааруулга өгөөд туршилтын тоноглолын гаргалгаанаас газардуулгыг авч залгах-таслах аппаратыг залган хүчдэл өгөх;

             в.Газардуулгын штангыг авсан агшинаас эхлэн туршилтын тоноглол, туршилтын тоног төхөөрөмжүүд ба холболтын утсыг оруулан бүгдийг нь хүчдэлтэйд тооцох ёстой бөгөөд туршиж байгаа тоноглолын схем болон туршиж байгаа тоног төхөөрөмжийн схемийн холболтонд ямар нэг өөрчлөлт хийхийг хориглох;

  1. Туршилтын ажил дууссаны дараа тохируулгын ажлын удирдагч дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

             а.Туршилтын тоноглолын хүчдэлийг тэг болтол бууруулна;

             б.Туршилтын тоноглолыг сүлжээнээс тасална;

             в.Туршилтын тоноглолын  өндөр хүчдэлийн гаргалгааг газардуулж, цэнэгийг нь шавхана;

             г.Төхөөрөмж бүрэн цэнэггүйг магадлаад тохируулгын бригадын гишүүдэд хүчдэлийг тасалсан тухай мэдэгдэнэ;

             д.Утсыг салгаж, хаалт хашлагыг авна;

  1. Зөөврийн өндөр хүчдэлийн туршилтын тоноглолтой (автолаборатори) ажиллах үед дээр дурдсан заалтаас гадна дараах аюулгүй ажиллагааны техникийн арга хэмжээг авч заавал биелүүлсэн байвал зохистой. Үүнд:

             а.Автолаборатори нь туршилтын объектын хаалттай бүсэд байрласан байх;

             б.Туршилт эхлэхээс өмнө автолабораторийн машины их биеийг 10 мм²-с багагүй хөндлөн огтлолтой, уян зэс утсаар газардуулсан байх;

             в.Туршилтын схем цуглуулах үед өндөр хүчдэлийн гаргалгын газардуулгын хутга “газардуулсан” байрлалд байх ба автолабораторийн өндөр хүчдэлийн хэсгийн хаалга нээлттэй байх;

             г.Туршилт хийгдэж байхад автолабораторид орж гарах, автолабораторийн их биед (газарт зогсон) хүрэхийг хориглоно;

  1. Хөндийрүүлгийн эсэргүүцлийг мегомметрээр хэмжих ажлыг цахилгааны аюулгүй ажиллагааны III–аас доошгүй групптэй хүн гүйцэтгэхийг зөвшөөрнө. Мегомметрээр хийх хэмжилтийг зөвхөн цахилгаан тоноглолыг бүх талаас нь залгах-таслах төхөөрөмжөөр тасалсан нөхцөлд хийж болно. Мегомметрийн хэмжилт эхлэхийн өмнө туршигдаж байгаа тоног төхөөрөмжинд хүчдэл байхгүй эсэхийг, мөн хэмжилт хийх газарт байгаа тоноглолын хэсэгт хүн байхгүй эсэхийг магадласан байх шаардлагатай.
  2. Цахилгаан машин, трансформаторын ороомгууд, кабелийн хөндийрүүлгийн эсэргүүцлийг хэмжих үед хэмжүүрийн хэрэгсэл залгахын өмнө ба хэмжилтийн дараа тусгай цэнэг шавхагч савааны тусламжтайгаар цэнэгийг шавхана.
  3. Тохируулагчийн нүдний харааны талбайн гадна байрлах схемүүдийн  салбарласан газруудад хөндиийрүүлгийн эсэргүүцлийг хэмжих үед “Зогс. өндөр хүчдэл!” гэсэн плакат өлгөсөн байх ёстой.
  4. Хоёрдогч хэлхээний цахилгаан даах чадварыг өндөрсгөсөн хүчдэлээр турших ажлыг зөвхөн цахилгаан угсралтын ажил бүрэн дууссан, тоноглолыг тохируулгын ажилд шилжүүлсэний дараа хийж болно.
  5. Хоёрдогч хэлхээний хөндийрүүлгийг өндөрсгөсөн хүчдэлээр туршихад тохируулгын ажил удирдагч дараах үүрэг хүлээнэ Үүнд:

             а.Туршилтанд хамрагдах төхөөрөмж, хавчуурга, бүх хэлхээний байрлах газруудыг тодорхой болгох;

             б.Бүх панель, удирдлагын пульт, хайрцаг, шүүгээ, дамжуулга болон туршигдах хэлхээ, төхөөрөмжийн байгаа бусад газарт (гүйдэл дамжуулах хашилтгүй газруудад ажиглагч тавина) анхааруулах плакат өлгөх.

 

4.3.  Генератор ба тэгшитгүүрийн туршилт

  1. Эргэж байгаа генератор, синхрон тэгшитгүүрийг хүчдэл дор байгаад тооцно. Эргэлдэж байгаа генератор буюу тэгшитгүүрийн статорын хэлхээнд ажил хийхийг хориглоно.
  2. Генератор (тэгшитгүүр) ба түүний хамгаалалтыг турших хугацаанд хэрэв эргэлдэж байгаа генератор (тэгшитгүүр)–ын статорын хэлхээнд ба түүний гаргалгаанд зориудын богино залгагч тавьж холбосон үед ажиллуулахыг зөвшөөрнө. Богино залгааны холбогчийг тавих буюу авахын өмнө генератор (тэгшитгүүр)–аас өдөөлтийг авч, автомат нум унтраагчийн цахилгаан орныг таслан, гаргалгаанд зөөврийн газардуулга тавибал зохино.
  3. Ажиллаж буй генератор (тэгшитгүүр)–ын гүйдэл авах цагиргийн хүчдэлийг болон роторын ороомгийн хөндийрүүлгийн эсэргүүцлийг хэмжихдээ тусгайлан сургагдсан цахилгааны аюулгүй ажиллагааны IV-өөс доошгүй групптэй хүн гүйцэтгэвэл зохино.

 

4.4.  Трансформаторын туршилт

  1. Тохируулгын ажил гүйцэтгэх хугацаанд (ажлын хүчдэл өгөхөөс өмнө) трансформаторын бүх гаргалгаанд богино залгаас хийж газардуулсан байвал зохино. Трансформаторын гаргалгаанаас богино холболт ба газардуулгыг зөвхөн хэмжилт туршилт хийх хугацаанд авахыг зөвшөөрнө. Ажлын завсарлагын цагаар  трансформаторын бүх гаргалгаанд  дахин богино холболт хийж газардуулсан байх ёстой.
  2. Тохируулгын ажил хийгдэж байгаа хүчний трансформатор ба хүчдэлийн трансформаторын хэлхээний гал хамгаалагчийг авсан байх ёстой. Гал хамгаалагчийг авсан газарт ”Хүмүүс ажиллаж байна. Бүү залга!” гэсэн плакат өлгөх ёстой.
  3. Трансформаторын шалгалт, хэмжилтийн ажил хийх хүчдэлийг зөвхөн өндөр талын ороомогт өгнө. Хүчдэлийн трансформатораас бусад трансформаторын хувьд хөндийрүүлгийг турших, хоосон явалтын гүйдлийг хэмжих хүчдэлийг нам талын ороомогт өгч болно. Энэ үед туршигдаж байгаа трансформаторын өндөр хүчдэлийн оруулгыг шүргэх боломжгүй болгох арга хэмжээг авсан байх ёстой.
  4. Тэжээлийн өөр гүйдлийн эх үүсвэрээс тэжээгдэж буй хүчдэлийн трансформаторын хоёрдогч хэлхээг шалгахын өмнө шалгаж байгаа хэлхээний ойролцоох бүх ажлыг зогсоож, трансформаторыг гүйдлийн хэлхээнээс тасалж, хаалт хашилт хийх ёстой ба түүний ойролцоо урьдчилан анхааруулах плакат өлгөнө. Хувьсгасан хүчдэлтэй байж болзошгүй хэлхээг хүчдэлийн трансформатораас тасалж, газардуулсан байх ёстой.
  5. Ажилд байгаа гүйдлийн трансформаторын хоёрдогч ороомгийн хэлхээнд  багаж хэрэгслийг цуваа холбох шаардлага гарсан үед хөндийрүүлэгч дэвсгэр дээр зогсон хөндийрүүлэх бариултай отвертка ашиглан гүйдлийн тусгай хавчаараар урьдчилан түүнд богино холболт хийх шаардлагатай. Богино холболт тавьсан хавчаар ба гүйдлийн трансформаторын хоорондын хэлхээнд ажиллахыг хориглоно. Гүйдлийн трансформаторын ашиглагдаагүй хоёрдогч ороомгуудад богино холболт хийж,газардуулах ёстой.
  6. 6000 А–аас дээш гүйдлийн трансформаторыг турших үед трансформаторын хавчаарт хэмжилтийн хэлхээг холбохдоо хоёрдогч хэлхээний угсралтын ажил дууссаны дараа хийх ёстой.

4.5. Хуваарилах байгууламжийн тохируулга

  1. Тохируулгын ажил эхлэхээс өмнө тухайн хуваарилах байгууламжинд холбосон бүх шугамыг залгах-таслах төхөөрөмжөөр тасалж буюу салгаж богино холболт хийх ба газардуулах ёстой.
  2. Иж бүрэн хорго бүхий хуваарилах байгууламжийн таслуурын цаанаас гарч байгаа шугамын гаргалгаа, гүйдлийн трасформатор ба бусад тоног төхөөрөмж дээрх ажил таслуурын тэргэнцэрийг үүрнээс нь бүрэн татаж гаргасны дараа хийгдэх ёстой.
  3. Хоёрдогч залгах-таслах хэлхээний тохируулгын ажлыг хүчдэл бүрэн тасалсан үед гүйцэтгэх шаардлагатай. Удирдлага ба хамгаалалтын схемийг  шалгах, туршихдаа түр хугацааны сүлжээнээс тэжээгдсэн туршилтын схемийг ашиглавал зохино.
  4. Таслуур ба хуурай салгуур, бусад төрлийн аппаратын шуурхай гүйдлээр буюу шахсан хийгээр ажиллах дамжуулга алсын удирдлагыг шалгаж үзэхийн өмнө тэдгээрийн дээр анхааруулах плакат өлгөсөн байх ёстой.
  5. Цахилгаан соронзон, пүршэн болон бусад төрлийн дамжуулгын алсын удирдлагыг шалгаж үзэхдээ гар удирдлагын бариулуудыг авсан байх ёстой
  6. Алсын удирдлагатай ба автомат дамжуулгатай залгах-таслах аппаратыг ажилд оруулахын өмнө дараах ажлыг хийсэн байх ёстой Үүнд:

          а.Алсын удирдлагын түлхүүр ба товчлуур дээр “Хүмүүс ажиллаж байна. Бүү залга!”, агаар оруулах хаалт дээр ”Хүмүүс ажиллаж байна. Бүү нээ!” гэсэн плакат өлгөсөн байх

          б.Дамжуулгын хүчний ба шуурхай гүйдлийн хэлхээнүүдийн хоёр туйл дээрх гал хамгаалагчийг авсан байх

          в.Таслуурын бак буюу хийн дамжуулганд агаар өгөх вентилийг хаах буюу түүний доторх агаарыг атмосферт гаргасан байх. Үйлдвэрлэлийн ажлын хугацаанд гаргах бөглөөнүүдийг нээлттэй байлгах ёстой.

          г.Ачааг ажлын бус доод байрлалд буулгаж, ачааны дамжуулгын түүнийг өргөх системийг цоожилсон байх.

          д.Агаарын таслууруудын хийн дамжуулгын баканд агаар өгөх вентилийг цоожлох буюу хэрэв бакны дотор ажиллах шаардлагатай бол түүнээс эргүүлэх бариулыг авсан байх.

  1. Дамжуулгын тохируулга, үзлэг буюу холболт хийхдээ эдгээр аппарат нь дамжуулгатайгаа хамт нэг хоргод буюу хоргын гадна байхаас үл хамааран таслуур ба хуурай салгуур дээрх ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэж болохгүй.
  2. Агаарын таслуурын битүүмжлэл, чийг үл нэвтрүүлэлтийг дүрмийн дагуу агаар орох хоолойн вентилэн хаалтыг хаалттай нөхцөлд даралтыг аажим буулган, хүмүүсийг таслуур дээр гаргалгүйгээр шалгана. Чийг үл нэвтрүүлэлтийн шалгалтанд заасан хэмжээг хүртэл даралтыг бууруулсаны дараа  зөвхөн таслуурт хүмүүсийг ойртох ба гарахыг зөвшөөрнө.
  3. Туршилт ба тохируулгын ажил гүйцэтгэхийн тулд агаарын таслуур дээр гарахын өмнө дараах ажил хийх шаардлагатай:Үүнд:

          а.Шуурхай гүйдлийн хэлхээг таслах

          б.Удирдлагын товчлуур ба клапанд механик хориг хийх, харж байх нэг хүнийг бригадын ажилтан нараас тавих

          в.Таслуурыг залгаж, салгах үйлдэл хийх үед таслуурын ойролцоо түүний туршилтанд оролцоогүй гадны хүн байж болохгүй..

          г.Таслуураас бригадын гишүүдийг аюулгүй зайнд холдуулсаны дараа тохируулгын бригадын удирдагч угсралтын үйл ажиллагаа явуулах команд өгөх

          д.Ажлын даралттай байгаа таслуур дээр зөвхөн туршилт ба тохируулгын ажил (виброграмм авах, дамжуулгыг хэмжихээр холбох) хийх үед л гарахыг зөвшөөрнө.

  1. Агаар цуглуулагчийн дотор хүмүүс үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэх үед агаар цуглуулагчид агаар өгөх вентилийг хааж цоожлох ёстой ба хаалтан дээр “Хүмүүс ажиллаж байна. Бүү нээ!“‘ гэсэн плакат өлгөнө. Агаар цуглуулагч доторх агаарыг атмосферт гаргах ёстой ба харин гаргах хаалтыг нээлттэй орхино.
  2. Агаар цуглуулагч дээрх хамгаалах клапанг ажлын даралтаас 10 хувиас ихгүй байхаар хязгаарлаж тохируулсан байх ёстой.
  3. Агаараар дүүргэсэн тусгаарлуур (тусгаарлуур ажлын даралттай байна) бүхий тасалсан агаарын таслуур дээр гарахыг хориглоно.

4.6.  Цахилгаан дамжуулах агаарын шугамын тохируулгын ажил

  1. Шугамын дамжуулах утсан дээр тохируулга хийх ажлын байранд газардуулга тавигдсан байх ёстой. Газардуулга тавихаас өмнө  шугамын хүчдэл таслагдсан эсэхийг сайтар нягтална. Газардуулгын утсыг нийлүүлж холбох, бэхлэх, түүнчлэн авахдаа хөндийрүүлгийн савааны тусламжтайгаар гүйцэтгэнэ.
  2. Тулгуурын газардуулгын эсэргүүцлийг хэмжих үед аянга хамгаалах тросны газардуулгын буултын утсыг салгах ба түүнд эргүүлж холбохдоо хөндийрүүлэх бээлийг заавал өмссөн байх ёстой. Буултын утсыг салгах үйлдэл хийх хугацаанд 10мм²-аас багагүй хөндлөн огтлол бүхий утсаар хөндийрүүлэгч штангаар шунтлэх холбоос тавина. Мөн аянгаас хамгаалах трос ба түүнд холбосон газардуулгын холбоосыг (тулгуур ба аянга хамгаалалтын трос хооронд) авахдаа холбогдох аюулгүй ажиллагааны арга хэмжээг мөрдөнө. Энэ тохиолдолд холбоосыг тулгуурын металл хийцэд холбоно.

 

 

4.7.  Цахилгаан дамжуулгын тохируулга

  1. 1000 В хүртэл хүчдэлтэй цахилгаан төхөөрөмж дэх цахилгаан тоноглолын тохируулга хийх бригадын бүрэлдэхүүнд нэг нь цахилгааны аюулгүй ажиллагааны II, нөгөө нь III–аас багагүй группийн тус бүр нэг хүнтэй хоёроос доошгүй хүн байх ёстой. Хуваарилах самбар, цуглуулгын шүүгээнд хийх тохируулгын ажлыг нэг ба хоёрдогч хэлхээний системд хүчдэл байхгүй үед гүйцэтгэх ёстой.
  2. Гадны хүн орж болох байранд байрласан цахилгаан тоног төхөөрөмжид тохируулга хийх үед өгсөн түр хүчдэлийг тохируулагчид ажлын байрнаас гарч явах үедээ тоноглолоос тасална.
  3. Хүчдэл дор бус байгаа хуваарилах самбар, цуглуулгын шүүгээнд тохируулгын ажлыг хийхдээ газардуулгатай ба газардуулгагүй хоёр байдлаар хийж болно. гэхдээ ажлын байранд хүчдэл очуулахгүй байх: тасалсан аппаратын дамжуулгыг түгжих, гал хамгаалагчийг нь авах, залгах-таслах аппаратын хэлхээний тасархай цэгт хөндийрүүлгийн жийрэг тавих арга хэмжээнүүдийг авсан байх ёстой. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй үед цуглуулгын шин буюу тэжээлийн шугамын төгсгөлийн шинийг салгаж тусгаарлавал зохино.
  4. Тохируулгын ажил дууссан хуваарилах байгууламжинд хүчдэл өгөхийн өмнө тохируулга нь хийгдээгүй болон дуусаагүй гаргалгын шугамыг хөндийрүүлгийн буюу богино холбон, газардуулж, залгах-таслах аппаратаас салгасан байх ёстой. Заагдсан шугамуудын залгах-таслах аппарат дээр “Хүмүүс ажиллаж байна Бүү залга!” гэсэн плакат өлгөсөн байх ёстой.
  5. Хуваарилах байгууламжинд байрласан тоноглолын тохируулгын ажлыг хуваарилах байгууламжийн шинүүдийг тэжээх кабелийг холбосны дараа “Салбар хоорондын цахилгаан төхөөрөмжийн ашиглалтын хөдөлмөр хамгаалалын (аюулгүй ажиллагааны) дүрэм”-ийн дагуу хийнэ.
  6. Цахилгаан машины өсгөгч, хувиргагч, генераторын хөдөлгүүрийн цахилгаан дамжуулгын хүчний хэлхээнд ажиллах үед тэжээлийн эх үүсвэрээс нь таслахаас гадна ажлын байранд хүчдэл өгөхгүй байх арга хэмжээнүүдийг авсан байх ёстой. Залгах аппарат дээр “Хүмүүс ажиллаж байна Бүү залга!”  гэсэн плакат өлгөнө.
  7. Механизын хөтлөгчийн үйлчлэлээс (төвөөс зугатах хүчний насос, вентилятор) тэдгээр нь эргэлт авч болзошгүй цахилгаан хөдөлгүүр дээр ажил эхлэхийн өмнө харгалзах хаалт буюу шиберүүд хаалттай байгааг нягтлах шаардлагатай ба тэдгээрийн дээр ”Хүмүүс ажиллаж байна Бүү нээ!” гэсэн плакат өлгөнө.

4.8. Хаалтат хувиргагчийн тохируулга

  1. Хувиргагч тоноглолыг сүлжээнд холбох хүртэл хүчдэл дор ажлын горимд байгаа аппарат ба тэдгээрийн хэсгүүд дээр хаалт хашилт хийгдсэн, автомат хоригууд нь үйлчилдэг, анхааруулах плакат өлгөгдсөн байх ёстой.
  2. Тохируулгын ажлын удирдагч нь ерөнхий гол анод дээрээ хүчдэл байхад  анодын хүчдэлийн далайцын утга 1000 В хүртэл-цахилгааны аюулгүй ажиллагааны IV-өөс багагүй групптэй, 1000 В-оос их бол Y групптэй байх ёстой.
  3. Анодын хүчдэлийн далайц утга 1000 В хүртэл бол хэмжилт ба шалгалтын (фаз тохируулах, фазын дарааллыг тодорхойлох) ажлыг вольтметр буюу осциллогрифын утсыг хувиргуурын гаргалган дээр гар хальтрахгүй, 300 мм-ээс багагүй урттай хөндийрүүлгийн бариултай тусгай шупуудийн тусламжтай шууд холбох замаар хийхийг зөвшөөрнө.
  4. Анодын хүчдэлийн далайц утга 1000 В ба түүнээс их бол шууд багаж хэрэгслэлээр хэмжилт хийхийг хориглоно. Энэ тохиолдолд хувиргуур дээрх хэмжилтийг завсрын хүчдэлийн трансформаторын тусламжтайгаар хийнэ. Дамжуулах утсыг хувиргуурын гаргалганд холбохдоо хөндийрүүлгийн штанга хэрэглэнэ. Хөндийрүүлгийн савааны хамгаалах цагирагийг газардуулах шаардлагагүй.
  5. Өдөөгчийн хэлхээг таслахгүйгээр мөнгөн усан хувиргагчуудын гол анодуудтай удирдах электродуудын фазыг тохируулах болон энэ хэлхээнээс гал хамгаалагчийг авах, харин гол анодуудтай өдөөгч анодуудын фазыг тохируулахдаа асаалтын хэлхээг таслахгүй байхыг хориглоно.
  6. Ажилд байгаа буюу хэвшүүлэлтэнд залгасан мөнгөн ус ба хагас дамжуулагч хувиргуурын гадаргууд гараа хүргэх, эсхүл ямар нэг эд зүйлээр хүрэх ба түүнчлэн түүний дээр ажил хийхийг хориглоно. Ажилд байгаа буюу хэвшүүлэлтэнд байгаа хувиргуурын их бие хүчдэл дор байгаа талаар ажилтан зааварчлагаа авсан байх ёстой.
  7. .Хөндийрүүлгийн материал (резин буюу полимер хоолой)-аар хийгдсэн хувиргуурын усан хөргөлтийн системд ажиллахдаа гүйдэл дамжуулах хэсгүүд дээр ажиллахтай адил аюулгүй ажиллагааны арга хэмжээг авч хийх ёстой.
  8. Анодын хүчдэлийн далайц нь 1000 В–оос дээш хүчдэлтэй мөнгөн усны хувиргуурын вакуумыг хөндийрүүлэх бээлий ба хөндийрүүлгийн дэвсгэр хэрэглэхгүйгээр хэмжихийг хориглоно.
  9. Ажиллаж буюу угсарч байгаа мөнгөн усны шулуутгагчийн машины өрөө, мөнгөн усны шулуутгагч, багаж хэрэгслэлийн засвар, ялгалт явагдаж буй газар болон мөнгөн ус цэвэрлэж байгаа байранд хүнсний зүйл хэрэглэхийг хориглоно.

4.9.  ГҮҮРЭН КРАНЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТОХИРУУЛГА

  1. Кран болон ачаа өргөх машин механизмын цахилгаан тоног төхөөрөмжийн  тохиргоог хоёроос доошгүй хүнтэй хэсэг гүйцэтгэх шаардлагатай ба түүний нэг нь цахилгааны аюулгүй ажиллагааны IV - өөс доошгүй, нөгөөх нь III – аас доошгүй групптэй байх ёстой.
  2. Ачаа өргөх краны тохируулгын ажил эхлэхийн өмнө эдгээр машины газардуулга (нойлтуулга)-г шалгасан байх ёстой.
  3. .Краны тоног төхөөрөмжийн тохируулгын ажил эхлэхийн өмнө краныг засварын мухар замд тавьж, хүчдлээс нь таслан, засварын мухарын троллеиг газардуулсан байх ёстой. Засварын мухар троллеигүй бол краны угсралтын байран дээр бүх тал бүр тийшээ краны гүүрийн өргөнөөс 1 м - ээс багагүй талбайд хаалт хашилт хийж өгсөн байх ёстой.
  4. Тохируулгын ажил эхлэхийн өмнө кабинд краны удирдлагын гар залгуурыг таслаж, хайлдаг гал хамгаалагчийг авч гар залгуур дээр “Хүмүүс ажиллаж байна. Бүү залга !” гэсэн плакат өлгөх шаардлагатай.
  5. Дамжуулгын тохируулгыг (механизмтай нь хамт) дууссан ба ажиллуулж үзэж шалгах, зүгшрүүлэлт хийхэд шууд оролцоогүй гадны бүх хүнийг холдуулж гаргасны дараа зөвхөн ашиглагч үйлдвэрийн ажилтан краныг зүгшрүүлэх ажлыг хийх ёстой.
  6. .Краны металл хийцүүдийг гэрэлтүүлэг, удирдлага буюу бусад хэлхээнд  24 В - оос их хүчдэлтэй ажлын гүйдэл дамжуулагчаар ашиглаж болохгүй..

 


 

  1. АЖИЛЛАГААНД БУЙ ЦАХИЛГААН ТОНОГЛОЛ БА ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМЫН ХАМГААЛАЛТЫН БҮС ДОТОРХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЖИЛ

5.1.ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЖИЛ

  1. Ажиллагаанд буй цахилгаан тоноглолын ажлыг хүснэгт 5.1–д зааснаас бага зайд хүчдэл дор байгаа гүйдэл дамжуулах хэсгүүдэд ачаа өргөх кран, машин ба хүмүүс ойртох боломжгүй үед зөвшөөрнө. Заагдсан энэ зайг мөрдөх боломжгүй үед ажиллагаанд байгаа тоноглол дээр түүнийг таслаж, газардуулаагүй ажлыг хориглоно.
  2. Ажиллагаанд буй цахилгаан тоноглол дээр ажиллах аюулгүй ажиллагааны техникийн арга хэмжээнүүд (таслах, хүчдэл байхгүйг шалгах, зөөврийн газардуулга тавих г.м) – ийг ашиглалтын үйлдвэрийн ажилтан гүйцэтгэх ёстой.
  3. Барилга-угсралтын байгууллагын ажилтныг ажилд оруулсан хэсэгт ажлын хүчдэл өгөхгүй байхыг ашиглагч байгууллага шууд хариуцна. Барилга угсралтын байгууллагын удирдлага нь үйлдвэрлэлийн ажилд шууд зориулж гаргаж өгсөн хэсэгт аюулгүй ажиллагааны хариуцлагыг хүлээнэ.
  4. Ажиллагаанд буй цахилгаан тоноглол дээрх ажлыг  барилга-угсралтын байгууллагын ажилтан хавсралт 7 –д заасан ажилд оруулах-нарядын дагуу гүйцэтгэх ёстой.
  5. Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурваст ажиллаж байгаа цахилгаан тоноглол дээр гүйцэтгэх барилга-угсралтын ажилд оруулах-нарядыг барилга угсралтын байгууллагын хариуцлагатай ажилтанд олгох ёстой.
  6. Ажиллагаанд буй цахилгаан тоноглол дээр ажилд оруудах-наряд олгох эрх бүхий ажилтныг байгууллагын захиргаа-техникийн удирдах ажилтан нараас томилох ба     1000 В–оос дээш хүчдэлтэй цахилгаан тоноглолд цахилгааны аюулгүй ажиллагааны 5-р групптэй, 1000В хүртэлх тоноглолд 4–р групптэй байна.
  7. Ажилд оруулах-нарядыг өгөгдсөн ажлын эзлэхүүнийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаагаар олгоно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгт 5.1.

Хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсгүүд хүртэлх зөвшөөрөгдөх зай

 

Хүчдэл, кВ

Хүмүүсээс тэдний хэрэглэж буй багаж хэрэгсэл ба түр хаалт хашилт хүртэлх зай, м

Тээвэрлэлтийн ба ажлын байдалд байгаа ачаа өргөх машин, механизмаас ачаа ба өргөх, оосорлох хэрэгсэл хүртэлх зай, м

1кВ  хүртэл:

Агаарын шугамд

Бусад цахилгаан тоноглолд

 

0,6

нормчлогдохгүй (шүргэлцэлгүй)

 

1,0

 

1,0

1 - 35

60*,110

150

220

330

400*,500

750

800*

1150

0,6

1,0

1,5

2,0

2,5

3,5

5,0

3,5

8,8

1,0

1,5

2,0

2,5

3,5

4,5,

6,0

4,5

10,0

*Тогтмол гүйдэл

 

  1. Таслалт хийх шаардлагатай цахилгаан тоноглол, түүнчлэн хүчдэл дор байгаа цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүсэд анх ажилд оруулах зөвшөөрлийг ашиглагч байгууллагын ажилтан нараас  ажилд оруулагч ажилтан гүйцэтгэх ёстой. Тэр нь барилга-угсралтын байгууллагын ажлын хариуцлагатай удирдагч буюу хариуцлагатай ажил гүйцэтгэгчид зөвшөөрнө.
  2. Барилга-угсралтын байгууллагын хариуцлагатай ажил гүйцэтгэгч буюу ажлын хариуцлагатай удирдагчийг анх ажилд оруулах үед түүнд олгосон хоёр хувь наряд байх ёстой. Хоёуланг нь ажилд оруулахаар  бүрдүүлсний дараа нэг хувийг ажилд оруулагчид үлдээнэ.
  3. Ашиглалтанд хүлээж аваагүй цахилгаан сүлжээ (хуваарилах байгууламж, самбар, панель, тусдаа салбарлалт, цахилгаан дамжуулах шугам)-г цахилгаан угсралтын ажлын түр цахилгаан хангамж болгохоор  ашиглаж болохгүй, мөн түүнчлэн угсралт хийж тохируулганд шилжүүлсэн цахилгаан тоноглол дээр тохируулгын байгууллагын зөвшөөрөлгүй цахилгаан угсралтын ажил хийхийг хориглоно.
  4. Цахилгаан хэлхээ ба аппаратад түр хүчдэл өгч ажиллуулан ажиллагааг нь шалгахын тулд шуурхай гүйдэл өгөх шаардлагатай үед тэдгээр дээр анхааруулах плакат буюу тэмдгүүд тавьж, шалгаж туршихтай холбогдолгүй ажлыг зогсоож хүмүүсийг гаргасан байх ёстой. Цахилгаан тоног төхөөрөмжийг ажиллуулан хэвийн ажиллагааг нь шалгаж турших хүчдлийг цахилгаан угсралтын байгууллагын хариуцлагатай хүний бичгэн захиалгын дагуу ашиглагч байгууллага өгнө.
  5. Угсрагдаж буй трансформаторын анхдагч ба хоёрдогч ороомгийн гаргалгуудыг цахилгаан угсралтын бүх ажлын турш богино залгаасаар газардуулсан байх ёстой.
  6. Цахилгааны угсралт ба тохируулгын ажлыг зөвхөн заагдсан ажилын ажилд оруулах-наряд ба аюулгүй ажиллагааны техникийн арга хэмжээг үйлдвэрлэлийн ажлын төсөлд тусгасан үед хамтатган зэрэг хийхийг зөвшөөрнө. Цахилгааны угсралт ба тохируулгын ажлыг хамтатган зэрэг хийх үйлдвэрлэлийн ажлын графикийг цахилгаан угсралтын тасгийн удирдлага тохируулгын ажлын удирдагчтай хамтран төлөвлөж хийнэ. Зэрэг хийх үйлдвэрлэлийн ажлын үеийн нийтлэг аюулгүй ажиллагааны арга хэмжээний хариуцлагыг цахилгаан угсралтын тасгийн удирдлага хүлээнэ.
  7. Ил хуваарилах байгууламж ба АШ-ын хамгаалалтын бүсэд ажиллах үед машин ба ачаа өргөх крануудыг газардуулсан байх ёстой. Газардуулгын утасны хөндлөн огтлол нь кран байгаа нутаг дэвсгэрийн цахилгаан тоноглолад хийгдсэн газардуулгынхаас багагүй байх ёстой. Гинжит явах ангитай кран шууд газар дээрээс суурилуулах бол түүнийг газардуулах шаардлагагүй.
  8. Барилга угсралтын байгууллагаас агаарын шугамын хамгаалалтын бүсэд хөдлөх хэсэгтэй төрөл бүрийн өргөх машин механизмыг ашиглан гүйцэтгэх барилга угсралтын ажлыг зөвхөн дараах тохиолдолд зөвшөөрнө. Үүнд:

          Машин (механизм) буюу түүний хөдлөх эсхүл өргөх хэсгээс, түүнчлэн ажлын эд анги буюу дурын байрлалд өргөсөн ачаа (хамгийн их өндөрт ба сумны суналт)–наас хүчдэлтэй байгаа хамгийн ойрын утас хүртэлх агаарын зай нь хүснэгт 5.2-д зааснаас багагүй байх ёстой.

  1. Ил хуваарилах байгууламж буюу ажиллагаанд буй агаарын шугамын утасны доогуур нэвтрэн гарах  кран, машины өргөх ба хөдлөх хэсгүүд тээвэрлэлтийн байдалд байх ёстой. Ажиллагаанд буй агаарын шугамын утасны доогуур замгүй буюу замын гаднах газрын машины хөдөлгөөнийг утасны хамгийн бага унжилттай (тулгуурт ойр) газраар явуулбал зохино. Хүчдэлтэй байгаа утас хүртэлх боломжит аюулгүй ажиллагааны зайг шалгалгүй ажиллагаанд буй агаарын шугамын утасны доогуур овор ихтэй кран ба ачаа нэвтрүүлэхийг хориглоно.
  2. 0,4 - 35 кВ–ын хүчдэл дор байгаа агаарын шугамын утасны яг халз доор нь кран, машиныг байрлуулах ба ажил хийхийг хориглоно. 110 кВ ба түүнээс дээш хүчдэлтэй агаарын шугамын утасны шууд доор барилгын машин ажилд оруулах – наряд (хүснэгт 8) ба хүснэгт 5.2 – ийн шаардлагыг мөрдөх нөхцөлд зөвшөөрнө. 
  3. Хүчдэлтэй байгаа хэлхээ талаас өөдөө дээш гарах ба энэ хэлхээг тогтоон баригч хөндлөвчийн хэсэгт шилжин гарахыг хориглоно. Хэрэв тулгуур нь боолтон-шаттай бол бүх тохиолдолд түүгээр өөдөө өгсөхийг зөвшөөрнө. Хүчдэл дор үлдсэн хэлхээний талд боолтон-шат байрлалтай байгаа бол газар дээрх ажил гүйцэтгэгчийн хяналтын дор  тулгуур өөд өгсөж гарахыг зөвшөөрнө.
  4. Кабелийн газар шорооны ажлын явцад ажил явуулах баримт бичгэнд заагдаагүй зүйл илэрвэл бүх ажлыг нэн даруй зогсоож ажилд оруулах-наряд олгосон үйлдвэрт энэ тухайгаа мэдэгдэнэ.
  5. Кабелийн трасснаас 5 м - ээс ойр зайд цохилтын үйлчлэлтэй машиныг, харин КШ-ын хамгаалалтын бүсэд газар ухах машиныг хэрэглэхийг хориглоно.
  6. Барилга угсралтын байгууллагын ажилтан ажил бүрэн дууссан тухай албан бичгээр, түүнчлэн утсаар буюу радиогоор ашиглалтын байгууллагын жижүүрийн ажилтанд мэдэгдэж болно. Мэдэгдэлд нарядын ажил бүрэн дуусч бригадыг ажлын хэсгээс холдуулсан, барилга угсралтын байгууллагын ажилтан нарын тавьсан зөөврийн газардуулга, хаалт хашилт, плакат ба аюулгүй ажиллагааны тэмдэг зэргийг хурааж авсан тухай дурдсан байх ёстой.

 

 

5.2.  Шинээр угсарсан цахилгаан тоноглолыг

ажиллагаанд буй тоноглолтой холбох

 

  1. Шинээр угсарсан цахилгаан төхөөрөмжийг ажиллагаанд буй тоноглолтой холбохдоо шинэ объектыг ашиглалтанд хүлээн авах комиссын даргын зааврын дагуу өгөгдөх нарядын дагуу гүйцэтгэх ёстой. Хүлээн авах комиссын даргын энэ шийдвэр дутуу ажлыг гүйцээж хийсэн, хүмүүсийг холдуулж, газардуулгыг авсан, бүх ажил дууссан тухай барилга болон ашиглагч байгууллагын төлөөлөгчдийн гарын үсэг зурсан ажлын комиссын акт гарсны дараа өгөгдөж болно
  2. “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн дагуу холбогдох  үйлдвэр, албан байгууллагууд болон бусад яам газруудын гүйцэтгэгч байгууллагын гэрээгээр барилга угсралтын ажил хийж байгаа эрчим хүчний системийн объектууд дээр угсарсан цахилгаан төхөөрөмжийг ажиллагаанд байгаа тоноглолтой холбох холболтыг тухайн ашиглагч байгууллага гүйцэтгэх ёстой.

Хүснэгт 5.2.

Хүчдэл дор байгаа гүйдэл дамжуулах хэсгүүд хүртэлх зөвшөөрөгдөх зай.

Агаарын шугамын хүчдэл,

кВ

 

Зай, м

Хамгийн бага

Техникийн хэрэгслээр хэмжигдэх, хамгийн бага

1 хүртэл

1-20 хүртэл

20-35 хүртэл

35-110 хүртэл

110-220 хүртэл

220-400 хүртэл

400-750 хүртэл

750-1150  хүртэл

1,5

2,0

2,0

3,0

4,0

5,0

9,0

10,0

1,5

2,0

2,0

4,0

5,0

7,0

10,0

11,0

 

  1. “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн хүрээнд цахилгаан дамжуулах, түгээх компаниудын мэдлийн ажиллагаанд байгаа цахилгаан тоноглолд  бусад яамдын гүйцэтгэгч байгууллагын хөндлөнгийн газруудтай хийсэн гэрээгээр угсарсан объектуудыг холбох ажлыг  гүйцэтгэгч байгууллагын хүчээр хийх ёстой. Ажлыг гүйцэтгэгч байгууллагын ажилтанд олгосон наряд дагуу цахилгаан тоноглолыг ашиглагч байгууллагын хариуцлагатай ажилтны хяналт дор гүйцэтгэнэ. Ажиллагаанд байгаа цахилгаан тоноглолд ажлын байр бэлтгэх, газардуулага тавих ажлыг ажиллагаанд байгаа холболтыг нь хийлгэх цахилгаан тоноглолыг ашиглагч байгууллагын ажилтан хийнэ.
  2.  Туршилтын ашиглалтын явцад илэрсэн зөрчил ба дутуу хийгдсэн зүйлүүдийг засах ажлыг цахилгаан байгууламжийг ажиллагаагүйн зэрэгт шилжүүлсний дараа барилга угсралтын байгууллагын удирдлагын олгосон наряд дагуу барилга угсралтын байгууллагын ажилтан гүйцэтгэнэ.

5.3.  Ажиллагаанд байгаа агаарын шугамын ойролцоох

нөлөөллийн хүчдэл үйлчлэх бүсийн ажлын зохион байгууллалт

 

  1. Ажиллагаанд байгаа агаарын шугамын коридор дагасан үйлдвэрлэлийн ажлын үед барилга угсралтын байгууллагын ажилтан энэ агаарын шугамыг ашиглаж байгаа байгууллагаас барьж буй цахилгаан дамжуулах шугаман дээр нөлөөллийн хүчдэл үүсч илрэх боломжийн талаар мэдээлэл авах ёстой.
  2. Нөлөөллийн хүчдэлтэй агаарын шугам дээр ажиллахын өмнө барилга угсралтын байгууллага шугам эзэмшигч үйлдвэртэй хамтран нөлөөллийн хүчдэлийн үйлчлэлээс хамгаалах арга хэмжээг тооцсон ажил гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулах ёстой.
  3. Тулгуураас газар хүртэл буулгасан утасны шүргэлцэлтэй холбоотой газраас нөлөөллийн хүчдэл дор байгаа агаарын шугам дээр ажлыг хийхдээ цахилгааны хамгаалах хэрэгслэл (бээлий, штанг) ашиглах ёстой ба энэ утасны потенциалыг жигдлэхийн тулд дамжуулагч утсанд холбосон металл тавцан дээр хийж болно. Цахилгааны хамгаалах хэрэгслэл ба металл тавцан хэрэглэхгүй  ажиллах бол утсыг түүний хамгийн ойрхон шууд шүргэлцэж буй тэр газарт газардуулсан тохиолдолд зөвшөөрнө.
  4. агаарын шугамын нөлөөллийн хүчдэл дор утасны угсралт хийж байгаа үед таталтын ган канатыг татах механизмд эхлээд бэхлэн, потенциалыг жигдлэхийн тулд тэр газардуулган дээрээ утсаа мөн бэхлэнэ. Зөвхөн энэ ажлын дараа утсанд канатыг бэхлэнэ. Зөвхөн утас ба татах татлагын потенциал жигд болсны дараа тэдгээрийг салгана.
  5. Нөлөөллийн хүчдэл дор агаарын шугам дээр угсралтын ажил (өргөх, унжилтын сумны тохируулга авах, татах, сунгах роликоос хавчаарт шилжүүлж тавих) хийх үед сунгалт хийгдэж буй анкер тулгуур дээр болон таталт хийж байгаа төгсгөлийн анкер тулгуур ба утас дээш нь өлгөж байгаа завсрын тулгуур бүр дээр  утсыг газардуулсан байх ёстой. Завсрын тулгуур дээрх ажил дууссаны дараа энэ тулгуураас утасны газардуулгыг авч болно. Завсрын тулгуур дээр утастай ойртож дахин ажил хийхээр болсон бол утсыг дахиж газардуулсан байх ёстой.
  6. Нөлөөллийн хүчдэл дор агаарын шугам дээр сунгах роликоос утсыг дүүжин хавчаарт шилжүүлэхдээ сунгалтын эсрэг чиглэлд гүйцэтгэнэ. Шилжүүлж тавихын өмнө шилжүүлэх чиглэлд анкер тулгуур дээр утасны газардуулгыг үлдээж, шилжүүлэлт эхлэх анкер тулгуурын утаснаас газардуулгыг авна.
  7.  Нөлөөллийн хүчдэл дор агаарын шугам дээр утасны угсралт хийх үед утсыг дүүжин хавчаарт шилжүүлсэний ба тухайн тулгуурын ажил дууссаны дараа утаснаас газардуулгыг авч болно. Шилжүүлэлт дууссан ч гэсэн зэргэлдээх анкерын алгасалтын утас хавчаарт шилжүүлэх үеэр тэр нь нөлөөллийн хүчдэл дор байгаа гэж үзнэ. Тэдгээр  дээр утастай ойртож  ажил хийх бол зөвхөн ажлын байрны газардуулга тавьсны дараа ажиллахыг зөвшөөрнө.
  8. Утсыг угсрах, шинэчлэх үед дамартай утсыг сунгахаас өмнө заавал газардуулсан байх ёстой. Утсыг шууд дамрын дэргэд газардуулахгүй байж болно. Авто өргүүрээс утсан дээр ажиллах үед өргүүрийн ажлын тавцанг 10 мм² - аас багагүй огтлолтой уян зэс утсан потенциалыг нь шилжүүлэх тусгаарлагч савааны тусламжтай утастай холбох ёстой ба өргүүрийг өөрийг нь газардуулна. Энэ үед ойрын тулгуурт буюу алгасалтанд утсыг газардуулсан байх ёстой. Авто-өргүүрийн ажлын тавцанг утастай холбосоны дараа газар дээр зогсоод их биед нь хүрэх, өргүүрийн кабинд орж гарахыг хориглоно.
  9. Анкеруудын алгасалтын энэ тулгууртай зэргэлдээх угсралтын ажил дууссаны дараа зөвхөн анкерын тулгуур дээрх гогцоонуудыг холбовол зохино.10 кВ ба түүнээс дээш хүчдэлийн анкер тулгуурт гогцоонуудыг холбохын өмнө утсанд бэхлэх ёстой буюу хөндлөвчөөс тоолоод дөрөв дэхээс ойргүй таталтын дүүжин хөндийрүүлэгчид ба 35 кВ ба түүнээс доош хүчдэлтэй бол зөвхөн утсанд бэхлэнэ.

 


 

ДҮРЭМД ОРСОН НЭР ТОМЪЕО БА ТОДОРХОЙЛОЛТ

 

Нэр томъео,  тэмдэглэл

 

Тодорхойлолт

Ажилд оруулах-Акт

 

 

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал

 

 

Өндөрт гарч хийх ажил

 

 

 

 

 

Нөлөөллийн хүчдэл доорх агаарын шугам

 

 

 

 

 

 

 

Өргүүр

 

 

Ажиллагаанд байгаа цахилгаан тоноглол

 

 

Нарядаар ажилд оруулах

 

 

 

 

 

 

 

Ажилд оруулагч

 

 

Газардуулагч

 

 

 

Газардуулга

 

 

 

Туршилтын тоноглол

 

 

 

Залгах-таслах цахилгаан аппарат

 

Ачаа өргөх кран

 

 

Эгнээ шат

 

 

Шат

 

 

Дүүжинт тавцан

 

 

Цахилгаан дамжуулах шугам

 

 

Тохируулагын байгууллага

 

Ажилд оруулах –наряд (наряд)

 

 

 

 

 

 

 

Хамгаалалтын хаалт

 

 

Урьдчилан хамгаалах хаалт

 

 

Дохион хаалт

 

 

 

Аюултай бүс

 

 

 

Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлс

 

 

 

Агаарын шугамын хамгаалалтын зурвас*

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цахилгаан дамжуулах кабель шугам ба холбооны кабель шугамын хамгаалалтын зурвас

 

 

Тавцан

 

 

Байнгын схемээр хүчдэл өгөх

 

 

 

Түр схемээр хүчдэл өгөх

 

 

Гүүрэнцэр

 

 

 

Ажлын бүс

 

 

 

Ажлын байр

 

 

Ажиллагаанд байгаа цахилгаан тоноглолын ажил

 

Хүчдлийг салгаж гүйцэтгэх ажил

 

 

 

 

Хуваарилах байгууламж

 

 

 

 

Хамт олны ба

хувийн хамгаалах хэрэгслэл,

 

 

Барилга угсралтын байгууллага

 

Аюулгүй ажиллагааны техник

 

 

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагууд

 

 

 

 

Ашиглалтын газар

 

 

Цахилгаан тоноглол

 

 

 

 

 

Цахилгааны хамгаалах

хэрэгслэл

 

Ажиллагаанд байгаа цахилгаан байгууламжийн нутаг дэвсгэр дээрх цахилгаан тоноглолын угсралтын (тохируулга) үйлдвэрлэлийн ажлын бичгэн зөвшөөрөл

 

Ажиллагсдад үйлдвэрлэлийн аюултай ба хортой хүчин зүйлсийн үйлчлэлгүй хөдөлмөрийн нөхцөл байдал

(MNS 5080, MNS 5151)

 

Газрын гадаргуугаас дээш 5 м,түүнээс илүү өндөрт хийх хучилт, эсхүл  ажлын тавцан дээр шууд хийх  хийцүүд ба тэдгээрийн тоног төхөөрөмжийн угсралт ба засварын  ажил  (энэ үед  ажилчдыг унахаас хамгаалах үндсэн хэрэгсэл нь хамгаалах бүс байна)

 

Ажиллаж байгаа АШ-ын бүх уртад буюу зарим хэсгүүдэд нь өнгөрөх АШ, эсхүл цахилгаанжсан төмөр замын хувьсах гүйдлийн контактын сүлжээний ойролцоо ба  тэдгээрийн янз бүрийн схемтэй газардуулга бүхий  (түүнчлэн газардуулга байхгүй) хүчдэлээс тасалсан  утас ба хамгийн их ажлын гүйдэлд ажиллагаанд байгаа 25 В - оос их нөлөөллийн хүчдэлтэй АШ (контактын сүлжээ)

 

 

Богино хугацааны өндрийн ажилд зориулагдсан зөөврийн бүтээц

 

Хүчдэлтэй байгаа буюу залгах-таслах аппаратаар хүчдэлд залгаж болох цахилгаан тоноглол буюу түүний хэсэг

 

Ажилд оруулах нарядад заасан ажлын байрыг бэлтгэх техникийн арга хэмжээг гүйцэтгэсэн байдал, ажлын байрны хүрээнд хүчдэл таслаж, хамгаалах цэгүүдэд газардуулга тавьсан тухай бригадын гишүүдэд зааварчлага өгөгдсөн эсэхийг шалгах. Нарядад заагдсан ажлыг аюулгүй гүйцэтгэх бололцоог баталгаажуулах ба түүний үйлдвэрлэлийг зөвшөөрөх ажилд оруулах нарядыг бүрдүүлэх.

 

Цахилгаан тоноглолд ажилд оруулах зөвшөөрөл олгох эрхтэй ашиглалтын байгууллагын бүрэн эрхт төлөөлөгч

 

Газар ба түүний эквиваленттэй шүргэлцэлд байгаа   дамжуулагч буюу металлаар холбогдсон дамжуулагчийн цогц

 

Газардуулгын байгууламжтай цахилгаан тоноглол буюу тоног төхөөрөмжийн системийн аль нэг цэгийн зориудын цахилгаан холболт

 

Зөөвөрлөж болох буюу зөөврийн, үл хамаарах тэжээлээр цахилгаан тоног төхөөрөмжинд туршилтын хүчдэл өгч болох туршилтын цахилгаан тоног төхөөрөмж

 

Цахилгааны хэлхээ ба гүйдлийг залгах-таслах үйлдэл хийхэд зориулагдсан цахилгаан аппарат

 

Ачаа өргөх механизм суурилуулж суурин тоноглогдсон ачаа өргөх машин

 

Өөр өөр байрлалд ажлын байр зохион байгуулахад зориулагдсан олон эгнээ бүтээц  (MNS 2632 : 89)

 

Богино хугацаанд ажлын байр бүрдүүлэх ба хүмүүсийг өндөрт гаргахад зориулсан бүтээц  (MNS 2632 : 89)

 

Өндрөөрөө дээш, доошоо шилжих ажлын байр бүхий дүүжин бүтээц (MNS 2632 : 89)

 

Цахилгаан станц буюу дэд станцын хязгаарын цаана гарсан цахилгаан эрчим хүчийг алс зайд дамжуулах зориулалтын цахилгааны шугам

 

Цахилгаан тоноглол, цахилгаан тоног төхөөрөмжийн  тохируулгын ажил гүйцэтгэгч байгууллага

 

Цахилгаан байгууламжид ажил гүйцэтгэхэд ажлын хэм хэмжээ, байр, эхлэх дуусах хугацаа, аюулгүй нөхцлийг хангах арга хэмжээ, бригадын бүрэлдэхүүн, ажлын аюулгүй байдлыг хариуцагч нарыг тодорхойлж тусгай зориулалтын маягтан дээр бичсэн шийдвэр (Ажиллагаанд байгаа цахилгаан тоноглолын нутаг дэвсгэр дээрх цахилгаан тоноглолын угсралт хийх  (тохируулга) үйлдвэрлэлийн ажлын бичгэн зөвшөөрөл)

 

Өндрийн түвшингийн зөрүүд санамсаргүй давж унахаас  сэргийлсэн хамгаалалтын хаалт (MNS 0012-4-007)

 

Хийцүүд нь босоо гадаргууд орших өндөрт байрлалтай ажлын байр ба түүнд нэвтрэхэд хүн унахаас сэргийлсэн ажлын байрны хаалт (MNS 0012-4-007)

 

Өндрөөс унах аюултай хязгаарын аюулгүй бүсийг тэмдэглэхэд зориулагдсан хамгаалалтын хаалт

(MNS 0012-4-007)

 

Үйлдвэрлэлийн аюултай буюу хортой хүчин зүйлсийн үйлчлэл нь ажиллагсдад аюул учруулж болох орон зай (MNS 4978)

 

Үйлчлэл нь ажиллагсдыг гэмтээж болзошгүй үйлдвэрлэлийн хүчин зүйлс (2008.05.22. Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн тухай. Монгол улсын хууль. MNS 0012-0-003)

 

1)  Агаарын шугамын дагуух хамгаалалтын зурвас нь захын утасны хоорондын зэрэгцээ шулуунаар өнгөрөх босоо хавтгайнуудын орон зай ба газрын хэсгийн (тэдгээрийн хэлбийгээгүй байрлалд) дундах  хэмжээ, метр, АШ-ын хүчдэлээр:

1 кВ хүртэл                                           1,0-1,5

1-20 кВ хүртэл                                             10

35 кВ                                                             15

110 кВ                                                           20

 220 кВ                                                   ......25

330-500 кВ                                            .......30

2) Усан сан (гол, суваг, нуур г.м) –г дайран өнгөрөх АШ-ын гарцын дагуу бүс нь усан дээрх захын утасны хэлбийгээгүй  үеийн хоер талын босоо хавтгайнуудын агаарын орон зай усан онгоцны усан сангийн хувьд- 100 м, усан онгоцын бус үед хуурай газраар өнгөрөх АШ-ын дагуу хамгаалалтын зурвастай адил байна.

 

*Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоол. 3-р хавсралтаар баталсан  Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм дагуу хамгаалалтын зурвасыг тухайн нөхцөл байдал бүрд нь тохируулан нарийвчлан тогтоох шаардлагатай.

 

Захын кабелийн хоер талын босоо гадаргуугаар хязгаарлагдсан газар доорх кабелийн дагуу газрын хэсэг нь КШ - д - 1 м, ХКШ - д - 2 м, хотын явган хүний замын доогуурх 1000 В хүртэл хүчдэлтэй КШ - д гудамжны зорчих хэсгийн ба эсрэг талд харгалзан 0,6 ба 1,0 м байна.

 

Үйлдвэрлэлийн бүс доторх шууд ажлын байр бий болгох  зориулалттай дүүжин бүтээц

 

Цахилгаан тоноглолд буюу түүний зарим хэсэгт энэ цахилгаан тоноглолын зураг төсөлд тусгасан залгах-таслах схемээр түүнийг ашиглалтын горимд оруулсны дараа хүчдэл өгөх

 

Туршигдаж буй тоноглолын зураг төсөлд тусгагдаагүй   залгах-таслах схемээр тохируулгын үйлдвэрлэлийн үед туршиж байгаа  тоноглол тэжээхээр хүчдэл өгөх

 

Ажлын фронт даган шилжих шаардлагатай ажлын байранд ажил гүйцэтгэхэд зориулагдсан нэг эгнээ бүтээц (MNS 2632)

 

Шал буюу тавцангийн түвшнээс дээш 2 м-ээр хязгаарлагдсан өндөрт байнга буюу түр хугацаанд ажиллагсад байх орон зай (MNS 2632)

 

Хүмүүсийг ажил гүйцэтгүүлэхээр ажилд оруулж байгаа цахилгаан байгууламжийн хэсэг (ААД 2005 он )

 

Ажиллагаанд байгаа цахилгаан тоноглолын нутаг дэвсгэрт (байранд) хийх цахилгаан угсралтын (тохируулгын) үйлдвэрлэл.

 

Цахилгаан тоноглолын гүйдэл дамжуулах хэсгүүд дээр ажил хийх, залгах-таслах аппаратыг салгах, шин, кабель, утасны холболтыг  салгаж  хүчдэлгүй болгох арга хэмжээг ажлын байранд авч, гүйдэл дамжуулах хэсгүүдэд хүчдэл өгөхөд учирсан саадыг арилгах ажил

 

Нэг хүчдэлийн цахилгаан эрчим хүчийг хүлээн авч хуваарилахад зориулагдсан залгах-таслах аппарат, тэдгээрийн холболтын шинүүд (шинийн секц) ба удирдлага болон хамгаалалтын байгууламж бүхий цахилгааны цахилгаан тоноглол  (МNS3856 Е17)

 

Үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлсээс ажиллагсдад үзүүлэх нөлөөллийг арилгах буюу багасгах, түүнчлэн бохирдлоос хамгаалахад ашиглагддаг техникийн хэрэгслэл

 

Цахилгаан тоноглолын барилгын ба угсралтын  ажил гүйцэтгэдэг байгууллага

 

Үйлдвэрлэлийн аюултай үйлчлэлээс ажилчдыг урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээний систем ба аргууд, техник  хэрэгслэл

 

Хууль эрхийн акт, норматив-техникийн ба зураг төслийн баримт бичгүүдээр тогтоосон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцлийн ба ажиллагсдын мөрдвөл зохих дэг журамын шаардлагууд, (MNS 4930 ба 2008.05.22. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай. Монгол улсын хууль)

 

Тоноглол ашигладаг цахилгаан станц, цахилгаан сүлжээний газар, бусад үйлдвэрийн газрууд.

 

Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх, хувиргах, хувьсгах  дамжуулах, хуваарилах болон өөр төрлийн эрчим хүч болгон хувиргахад зориулагдсан машин, аппарат, шугам ба туслах тоноглолын (тэдгээрийг байрлуулсан барилга байгууламжийн хамт) цогцолбор.

 

Цахилгааны аюулгүй байдлыг хангах зориулалттай хамгаалалтын хэрэгслэл

 

 

 

 

 

 


 

Хавсралт 1 (мэдээллийн)

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМЫН БАРИЛГА БА ЦАХИЛГААН УГСРАЛТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЖЛЫН ШААРДЛАГА НЬ

 

ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН БАРИЛГА, УГСРАЛТЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХОЛБОГДОЛТОЙ НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГҮҮДИЙН ЖАГСААЛТ

 

Нормативын баримт бичгийн дугаар

Нормативын баримт бичгийн нэрс

MNS 5080

 

 

 

MNS 5151

Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ..

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал. Цахилгааны аюулгүй ажиллагаа. Нэр томъёо. тодорхойлолт

Монгол улсын хууль. 2008.05.22 

 

 

MNS 4969

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай. 17 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон мэргэжлийн сургалт

 

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаан Эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм.

MNS 5149

 

 

 

 

MNS 5149

 

-Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй . үйлдвэрлэлийн давтамжтай цахилгаан орон, ажлын байрны хүчлэгийн зөвшөөрөх түвшин, хяналт тавих шаардлага

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Цахилгаан статик орон. Ажлын байрны хүчлэгийн зөвшөөрөх түвшин, хяналт тавих шаардлага

MNS 4244

 

 

MNS 4244

 

MNS 4284

 

MNS 5390

Хөдөлмөр хамгааллын стандартын систем. Галын аюулгүй байдал. Техникийн шаардлага

 

Галын техник . нэр томъёо. Тодорхойлолт

 

Галын аюулаас хамгаалах. Галын ангилал

 

Цахилгааны галын аюулгүй байдал.  Ерөнхий шаардлага

MNS 0012-013

Ажлын бүсийн агаар. Эрүүл ахуйн шаардлага

MNS 5151

 

 

MNS 5150

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал. Цахилгааны аюулгүй ажиллагаа. Нэр томъёо. тодорхойлолт

 

 Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Цахилгааны аюулгүй ажиллагаа . Нэр томъёо. тодорхойлолт

MNS 0012-3-009

 

MNS 0012-1-018

 

ХХСС. Барилга угсралтын ажлын үеийн цахилгааны аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага.

ХХСС . Цахилгааны аюулгүй байдал.  Шүргэлтийн хүчдэл ба гүйдлийн байж болох дээд хэмжээ.

Дэд бүтцийн сайдын 2003 оны 257 дугаар тушаал 

 

БД 43-101-03.

 

 

 

MNS 5146

 

Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм. 3 - р бүлэг

 

 

Цахилгаан байгууламжийн дүрэм. Зураг төсөл ба барилгын үйлдвэрлэлийн цомог 6.1.15 - 6.1.18 газардуулга ба тэглэлт

 

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Цахилгааны аюулгүй ажиллагаа. Хамгаалах газардуулга, тэглэлт

БНбД 23-02-08

 

MNS 4996

Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг

 

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа .эрүүл ахуй.

Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих аргад тавигдах ерөнхий шаардлага.

MNS 5105

Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага

БНбД 3.05.06

Цахилгаан техникийн ажил

Дэд бүтцийн сайдын 2003 оны 125 дугаар тушаал

 

MNS 1496

 

 

MNS IEC 60279

Эрчим хүчний тоног төхөөрөмж байгууламжийн техник ашиглалтын дүрэм,  5.1 Генератор ба синхрон тэгшитгүүр 5.2 Цахилгаан хөдөлгүүр

 

Эргэлдэх цахилгаан машиныг цахилгаанд бүдүүвчид тэмдэглэх

 

Эргэлдэгч цахилгаан машин машин. Хувьсах гүйдлийн ороомгийн эсэргүүцлийг шугамнаас салгахгүйгээр хэмжих

Дэд бүтцийн сайдын 2003 оны 257 дугаар тушаал

Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм. 4.2 Генератор ба синхрон тэгшитгүүр, 4.4 Цахилгаан хөдөлгүүр

MNS 4657

 

MNS 4186

 

MNS 4189

 

MNS 4930

-1000В - оос дээш хүчдлийн таслуурын техникийн ерөнхий шаардлага

-1000 В-оос дээш хүчдэлийн цахилгаан хангамжийн зураг

Хүчний цахилгаан төхөөрөмж. Ажлын зураг

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа. 

 

Ерөнхий шаардлага

Дэд бүтцийн сайдын 2003 оны 125 дугаар тушаал

Эрчим хүчний тоног төхөөрөмж байгууламжийн техник ашиглалтын дүрэм,  5.3 Хүчний трансформаторууд ба тосон реакторууд, 5.4 Хуваарилах байгууламж

Монгол улсын хууль. 2008.05.22 

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 84 дүгээр зүйл. Үйлдвэрийн барилга байгууламжинд тавих шаардлага

MNS 5049

Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Ачиж буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага.

MNS 0012-3-007

 

Мод бэлтгэлийн ажил. Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага.

БНбД 3.04.03

Байгууламж ба барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах

Дэд бүтцийн сайдын 2003 оны 257 дугаар тушаал

MNS 4939

Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм. Хавсралт №11

 

Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага

MNS 0012-4-002

MNS 4643

 

Дохионы өнгө. Аюулгүй ажиллагааны тэмдэг.

Хөдөлмөр хамгаалал. Аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө

Дэд бүтцийн сайдын 2003 оны 257 дугаар тушаалын хавсралт 10

MNS 0012-4-007

Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм,

 

Хамгаалах хашлага

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын

сайдын 2010 оны

234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт

Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм

MNS 2919  

Эрчим хүч ба цахилгаанжуулалт Нэр томъёо, тодорхойлолт

MNS 5350

Цахилгаан станц, цахилгаан шугам, сүлжээний цахилгааны хэсэг. Нэр томъёо . тодорхойлолт

MNS 2632

Төмөр шат тавцан ба түүний хашлага. Техникийн шаардлага

БНбД 12-09-06

Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм.I I хэсэг . Техник аюулгүй ажиллагааны дүрэм. 

БНбД 12-09-04

 

 

MNS 5080

Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм.I хэсэг Ерөнхий шаардлага

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ..

MNS 2979

Цахилгаан тоног төхөөрөмж. Үндсэн ухагдахуун. Нэр томъёо. тодорхойлолт

Дэд бүтцийн сайдын 2003 оны  257 дугаар тушаал

Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм. 1,2, 3-р бүлэг

Дэд бүтцийн сайдын 2003 оны 257 дугаар тушаал

Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм. Хавсралт №9

MNS 4244

Галын аюулгүй байдал. Техникийн шаардлага

Дэд бүтцийн сайдын 2003 оны 257 дугаар тушаал

Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм. 11.1 - 11.17 Ачаа өргөх машин механизм, автомашин шат хэрэглэж ажиллах

Монгол улсын хууль. 1999.05.14

MNS 1800  

-Хөдөлмөрийн тухай.  9 дүгээр зүйл. Машин механизм, тоног төхөөрөмжинд тавих шаардлага

-Аюулгүй техник. Өргөх краны хамгаалах хэрэгсэл

БД 43-101-03.

Цахилгаан байгууламжийн дүрэм . Зураг төсөл ба барилгын үйлдвэрлэлийн цомог

Дэд бүтцийн сайдын 2003 оны 257 дугаар тушаал

 

MNS 4931

 

Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм. 11.18 - 11.25 Шат тавцан хийц хэсэг, тоног төхөөрөмжинд авирч гүйцэтгэх ажил

Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэлд тавих  тавих ерөнхий шаардлага

Дэд бүтцийн сайдын 2003 оны 257 дугаар тушаал

Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм

Түлш, эрчим хүчний сайдын 2006 оны 104 дүгээр тушаал

Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм

 Монгол улсын хууль.1999.05.28

 

Галын аюулгүй байдлын тухай

Дэд бүтцийн сайдын 2001 оны 258 дугаар тушаал

Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм

Монгол улсын хууль. 1999.05.14

 

Хөдөлмөрийн тухай.

БНбД2.01.01

Барилгын дулаан техникийн дүрэм

MNS 4470 : 2005

 

Зам тээврийн хэрэгслийн ерөнхий асуудал. Автотээврийн хэрэгслийнн хэрэглээний үзүүлэлтүүд. Ангилал. Ерөнхий шаардлага

MNS 4598 : 2003

 

Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт 2 (заавал мөрдөх)

Байгууллагын нутаг дэвсгэр дээр барилга угсралтын

АЖИЛД ОРУУЛАХ-АКТ

20...сар....өдөр                                                                           ...................................хот

............................................................................................................................................

Үйлдвэр (байгууллага, дүүрэг) –ын нэр

Гарын үсэг зурсан                Захиалагчийн төлөөлөгч  ............................................................................................................................................ ............................................(нэр, албан тушаал)

Барилга угсралтын ажлыг хариуцагч, Ерөнхий гүйцэтгэгчийн төлөөлөгч ........................................................................................................... ............................................(нэр, албан тушаал)................................................бид нар

дараах актыг үйлдэв. Ерөнхий гүйцэтгэгч байгууллага дараах солбилцол бүхий хэсэг (талбай)-ийг .....................................................................................................

............................................ (тэнхлэг,тэмдэглээний нэр ба зургийн дугаар) ...............

.........................................................................................................................................

үйлдвэрлэлийн ажилд зориулж (ажлын нэрийг бичих) Ерөнхий гүйцэтгэгчийн төлөөлөгч........................техникийн ажилтны удирдлаган дор дараах .............. эхэлж ..................-нд дуусгах хугацаанд олгов. Ажил эхлэхээс өмнө ажлын аюулгүй ажиллагааг хангахаар дор дурдсан арга хэмжээнүүдийг заавал авч хэрэгжүүлнэ:

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Гүйцэтгэх хугацаа

гүйцэтгэгч

 

 

 

 

 

Байгууллагын төлөөлөгч................................................   (гарын үсэг) (Ерөнхий гүйцэтгэгч)

Ерөнхий гүйцэтгэгчийн төлөөлөгч.......................................(гарын үсэг) (туслан гүйцэтгэгч)

Тайлбар: Энэхүү ажилд-оруулах актын хугацаа дууссаны дараа үргэлжлүүлэн ажиллах шаардлага гарвал заавал дахин ажилд оруулах- акт шинээр үйлдэнэ.

 

 

 

 

Аюултай буюу хортой үйлчлэлтэй ажлын байрны

АЖИЛД ОРУУЛАХ-НАРЯД

 

Олгосон .......он....сар...өдөрөөс

Хүчинтэй.....он... сар....өдөр  хүртэл

1. Ажлын удирдагч.................................................................................................... ...........................................................                                     (нэр, албан тушаал)

2. Гүйцэтгэх ажил: ................................................................................................. ...................................(ажлын нэр ба газар, гүйцэтгэх нөхцөл)

3. Үйлдвэрлэлийн байранд гүйцэтгэж байгаа ажлаас үл хамааран илэрч болзошгүй буюу үйлчилж байгаа үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд

4. Ажил эхлэхээс өмнө дараах арга хэмжээнүүдийг гүйцэтгэх шаардлагатай:

Арга хэмжээний нэр

Гүйцэтгэх хугацаа

Хариуцлагатай     гүйцэтгэгч

1

2

3

4

 

 

 

 

 

Ажил эхэлсэн: 20.......................................   цаг....мин

Ажил дууссан: 20  ....................................... цаг....мин

5. Ажил гүйцэтгэх явцад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

Арга хэмжээний нэр

Гүйцэтгэх хугацаа

Хариуцлагатай     гүйцэтгэгч

1

2

3

4

 

 

 

 

 

 

6. Ажил гүйцэтгэгчийн бүрэлдэхүүн:

Овог нэр

Группийн ангилал

Ажлын нөхцөлтэй танил- цуулсан, заавар өгсөн

Ажлын нөхцөлтэй танилцуулсан

1

2

3

 

 

 

7. Аюулгүй ажиллагааны наряд олгосон................................................................

(Байгууллагын даргын тушаалаар томилогдсон ,нэр,албан тушаал)

Наряд авсан:.......................................................(нэр, албан тушаал гарын үсэг)

8. Үйлдвэрлэлийн ажилд албан бичгээр өгсөн ажиллаж байгаа (ашиглагч) үйлдвэрийн зөвшөөрөл байна.

Барилгын үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны арга хэмжээг зөвшилцсөн. ........................................................................................................................................................................................................................................................................................

(ажиллаж байгаа буюу ашиглагч байгууллагын бүрэн эрхт ажилтны албан тушаал,нэр,гарын үсэг)

9. Ажлын байр ба хөдөлмөрийн нөхцлийг шалгасан. Наряданд заасан  үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны арга хэмжээнүүдийг биелүүлсэн тул  ажилд орохыг зөвшөөрөв:

.............................................................................(нэр, албан тушаал, гарын үсэг, огноо)

10.Нарядын хугацааг сунгасан:....................................................................................

.................................................(огноо, наряд олгогчийн гарын үсэг,)

11. Ажлыг бүрэн дуусгасан. Материал, багаж, хэрэгслийг хураан авсан, хүмүүсийг гаргасан, нарядыг хаасан.

Ажлын удирдагч  ......................................................................................................................................................................................................(огноо, гарын үсэг)

Наряд өгсөн ажилтан ........................................................................................................................................................................................................( огноо, гарын үсэг) 

Тайлбар: Нарядыг хоёр хувь хийх (1 дүгээр хувь наряд олгогчид, 2 дугаар хувь ажил хариуцан гүйцэтгэгчид байна) ба ажиллаж байгаа газрын нутаг дэвсгэрт бол 3 хувь бүрдүүлнэ (3 дугаар хувийг ажиллаж байгаа үйлдвэрийн хариуцлагатай ажилтанд олгоно)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт 4 (мөрдвөл зохих)

НАРЯД ОЛГОХ ШААРДЛАГАТАЙ АЖЛЫН ТӨРЛҮҮД БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАЙРНЫ (НӨХЦӨЛ) ЖИШИГ ЖАГСААЛТ

Цахилгаан дамжуулах агаарын шугам, хий-нефть бүтээгдэхүүний хоолой, амархан гал авалцах буюу шатамхай шингэн, шатамхай буюу шингэрүүлсэн хийн хамгаалалтын бүсэд ачаа өргөх кран, бусад барилгын машин хэрэглэн ажил гүйцэтгэх,

Худаг, цооног, явцуу ба хүрэх боломж муутай орон зайд ямар нэг ажил гүйцэтгэх,

Газар доорх цахилгаан сүлжээ, хийн хоолой ба бусад аюултай шугам сүлжээний хамгаалалтын бүсэд ялзарсан зүйлсээр (хог, амьтны сэг зэм, бусад) халдварласан хөрстэй хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэх,

Ажиллаж буй үйлдвэрийн газрын аюултай үйлчлэлийн хүчин зүйл байхад урсгал засвар хийх, тоноглолыг задлах, түүнчлэн засварын буюу ямар нэг барилга угсралтын ажил явуулах,

Аюул байгаа буюу гарч болзошгүй ажлын зэрэгцээ хэсгүүдэд ажил гүйцэтгэх,

Хийн аюултай ажил гүйцэтгэх,

Ашиглагдаж байгаа автомашин, төмөр замын зорчих хэсэг буюу замын дэргэд (холбогдох төрийн захиргааны төв байгууллагад үйлчилж буй хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нормативын баримт бичгээр тодорхойлогдоно) ажил гүйцэтгэх,

Байнгын үйлчлэлтэй үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлсийн бүсэд гүйцэтгэх барилга угсралтын ажил,

Ажиллагаанд байгаа агаарын шугам дээр огтолсон мод, мөчир унахаас сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээ, ажил,

Нисдэг тэрэг буюу хоёр кран хэрэглэн агаарын шугамын тулгуур угсрах, суурилуулж босгох,

Пиротехникийн багаж хэрэглэх ажил,

Ажиллагаанд байгаа 110 кВ ба дээш цахилгаан дамжуулах агаарын шугамын нөлөөллийн хүчдэлтэй бүсэд утас, троссын угсралт ажил,

Ажиллагаанд байгаа агаарын шугамын хамгаалалтын бүсийг дайруулан барьж буй агаарын шугамын утас, троссын угсралт, ажиллаж байгаа агаарын шугам, холбооны шугамын огтлолцолын алгасалтанд,

Төмөр зам, хар зам, гол, нуур, намаг, жалга дээгүүр гарахаар баригдаж буй агаарын шугамын утас, троссын угсралт

 

 

 

Хавсралт 5 (мөрдвөл зохих)

 

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НЭМЭЛТ ШААРДЛАГА ТАВИГДАХ ОНЦГОЙ АЮУЛТАЙ АЖЛЫН ТӨРӨЛ БА АЖИЛЛАГСДЫН МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ

 

Тэсэлгээчин                                     

Хийн гагнуурчин (огтлогч)

Гидромониторч                                 

Шилэн ба эрдэс хөвөн, асбест* хийх ачих буулгах ажил, полиуретанаар дулаан тусгаарлах ажил гүйцэтгэгч         

Хар тугалга гагнагч                           

Өндөрт авирч хийх ажил                   Шохой буцалгагч                          Копровщик                                     Нитро ба хортой будгаар хийцүүд будагч               

 

Үйлдвэрлэлийн тоноглол ба барилгын машины машинч

 

Тээврийн ба ачаа өргөх хэрэгслүүд

 

Этилтэй бензин хэрэглэх ажил

 

Модны антисептикийн нэвчүүлэлт ба галаас хамгаалах бодисын ажил

 

Цахилгаан тоноглолын засвар, ашиглалтын ажил

                       

2 м-ээс гүн хөрсөнд ажиллах, бэхэлгээ хийх  

 

Цахилгаан монтёр                   Цахилгаан гагнуурын ажил

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


------------------------------------------------------------------------------------------------------------

* Засгийн газрын 2011 оны 176 дугаар тогтоолоор Монгол Улсад асбестийн хэрэглээг хязгаарласан болно.

 

 

 

Хавсралт 6 (заавал мөрдөх)

АЮУЛТАЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ҮЙЛЧЛЭЛЭЭР ҮҮСЭХ

 АЮУЛТАЙ БҮСИЙН ХЯЗГААР

 

Ачаа (эд зүйл) унаж болзошгүй өндөр,     хүртэл м

Ачаа (эд зүйл)-ийн унах хамгийн бага зай, м

Краны явалтаар

Байшингаас унах

10

20

70

120

200

300

450

4

7

10

15

20

25

30

3,5

5

7

10

15

20

25

       

    Тайлбар: Ачааны болзошгүй уналтын завсрын утганд тэдний уналтын хамгийн бага зайг интерполяцын аргаар тодорхойлно.

Хавсралт 7 (заавал мөрдөх)

 

ЦАХИЛГААН БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН АЖИЛД ОРУУЛАХ-НАРЯДЫН ЗАГВАР

Байгууллага..........................................

Нэгж ......................................................

АЖИЛД ОРУУЛАХ- НАРЯД

Хариуцлагатай удирдагч..................................... ажилд оруулагч........................

                                            (овог нэр)                                      ( овог нэр) 

ажил гүйцэтгэгч ......................................... хянагч.............................

.                                           (овог нэр)                                       (овог нэр) 

 бригадын гишүүдийн бүрэлдэхүүнтэй..........................................................................

..........................................................................................................................................................................................................(овог нэрсүүд)

дараах ажлыг гүйцэтгэхийг даалгав. ....................................................................

................................................................................................................................

Ажил эхлэх хугацаа 20...  оны ..... сарын....... өдөр. .......цаг  ....мин.

Ажлыг дуусгах хугацаа 20...  оны ..... сарын....... өдөр. .......цаг  ....мин

Ажлын байр бэлтгэх арга хэмжээ

Таслалт хийх ба газардуулга тавих

цахилгаан байгууламжийн нэр

Таслах тоноглолын нэр,

хаана газардуулга тавих

 

 

 

 

 

 

 

Тусгай заалт .........................................................................................................

Наряд олгосон хүний овог нэр....................................................(гарын үсэг)

Наряд олгосон 20 ...  оны ..... сарын....... өдөр. .......цаг  ....мин

Нарядыг сунгасан хүний нэр........................................................(гарын үсэг)

Наряд сунгасан 20...  оны ..... сарын....... өдөр. .......цаг  ....мин

 

Наряд олгогчийн тухайлан зориулж өгсөн зааварчилгааны бүртгэл

Тухайлсан зааварчилгаа өгсөн

Тухайлсан зааварчилгаа авсан

Наряд олгосон ажилтан

............................

...............................

     (овог нэр)

..........................

     (гарын үсэг)

Ажлын хариуцлагатай

удирдагч

(ажил гүйцэтгэгч, хянагч)

.............................

............................

       (овог нэр)

................................

       (гарын үсэг)

 

       

Ажлын байр бэлтгэх ба ажил гүйцэтгэхээр ажилд оруулах зөвшөөрөл

Ажлын байр бэлтгэх ба ажил гүйцэтгэхээр ажилд оруулах зөвшөөрөл олгосон хүний нэр албан тушаал,гарын үсэг

...............

Он, сар,өдөр

................

цаг, мин

Ажлын байр бэлтгэх ба ажил гүйцэтгэхээр ажилд оруулах зөвшөөрөл авсан хүний нэр, гарын үсэг

1

2

3

 

 

 

 

 

 

 

Ажлын байр бэлтгэсэн.

Хүчдэлтэй үлдсэн:.............................................................................................................

Ажилд оруулагч ..........................................................................................(гарын үсэг)

Ажлын хариуцлагатай удирдагч ................................................................(гарын үсэг ) (Ажил гүйцэтгэгч, хянагч)

Анх удаа ажилд оруулах үед өгсөн тухайлсан зааварчилгааны бүртгэл

Тухайлсан зааварчилгаа өгсөн

Тухайлсан зааварчилгаа авсан

 

Ажилд оруулагч

............................

...............................

. (овог нэр)

..........................

   (гарын үсэг)

Хариуцлагатай

удирдагч

ажил гүйцэтгэгч, (хянагч), бригадын гишүүд

.............................

............................

(овог нэр)

................................

(гарын үсэг)

 

       

 


 

Өдөр тутмын ажилд оруулах ба ажил дуусгах хугацаа

Бригад тухайлсан зааварчилгаа авч

бэлтгэгдсэн ажлын байранд орсон

Ажил дууссан, бригадыг

холдуулсан

 

Ажлын байрны  нэр

Он,сар,

өдөр,

цаг,

мин

Гарын үсэг (овог нэр )

Он

сар

өдөр

цаг

мин

Ажил гүйцэтгэгч

(хяналт тавигч)-ийн

нэр

Гарын үсэг, овог нэр

Ажилд оруу-

лагч

Ажил гүйцэтгэгч

(хянагч)

 

 

 

 

 

 

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

               

 

Хариуцлагатай удирдагч (ажил гүйцэтгэгч, хяналт тавигч)–ийн өгсөн тухайлсан зааварчилгааны бүртгэл

Тухайлсан зааварчилгаа өгсөн

Тухайлсан зааварчилгаа авсан

Хариуцлагатай  удирдагч

(ажил гүйцэтгэгч, хяналт тавигч)

 

............................

...............................

. (овог нэр)

..........................

   (гарын үсэг)

бригадын гишүүд

.............................

............................

(овог нэр)

................................

(гарын үсэг)

 

       

 

Бригадын бүрэлдэхүүний өөрчлөлт

Бригадын бүрэлдэ –

хүүнд шинээр орсон (Овог нэр, групп)

Бригадын бүрэлдэхүү н ээс гарсан (Овог нэр, групп)

Он сар

өдөр

цаг, мин

Зөвшөөрсөн (гарын үсэг, овог

нэр)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ажлыг бүрэн дуусгаад бригадын ажлыг байрнаас гарган холдуулж, бригадын ажлын байранд тавьсан газардуулгыг авсны дараа 20... оны ...р сарын ....өдрийн ....цаг ...... минутад ............................................. ажилтай ..................................... нд мэдэгдсэн болно.

Ажил гүйцэтгэгч (хянагч)  ...........................................................(гарын үсэг)

Хариуцлагатай удирдагч ............................................................ (гарын үсэг)

 

Хавсралт 8 (заавал мөрдөх)

 

Цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо кранаар хийх ажлын ажилд оруулах–нарядын загвар

....................................................................................................................................................................................(Яам ба үйлдвэрийн газрын нэр)

Цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо кранаар хийх ажлын

АЖИЛД ОРУУЛАХ- НАРЯД

Нарядыг 42 В–оос их хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугамын захын утаснаас 30 м-ийн зайд ажиллах үед олгоно.

1.  Кранчин ..........................................................-д (овог нэр)......................................

................................................................................(краны маяг,бүртгэлийн дугаар)   

2. Гүйцэтгэх ажилд олгосон..............................................(кран гаргасан байгууллага).

3. Ажиллах хэсэг ...........................................................................................................

............................................................................................................................................(кран өгсөн байгууллага, үйлдвэрлэлийн байр, барилгын талбай, агуулах, цех)

4. Цахилгаан дамжуулах шугамын хүчдэл ..................................................................

5. Ажлын нөхцөл..............................................................................................................

.......................................................................................................................................................................................................................................................................................

(Цахилгаан дамжуулах шугамаас хүчдэлийг таслах шаардлага, краны ажлын үед захын утаснаас краны ойрын хэсэг хүртэлх зөвшөөрөгдөх хамгийн бага хэвтээ зай, ачааг шилжүүлэх арга ба бусад аюулгүй ажиллагааны арга хэмжээнүүд)

6. Краныг шилжүүлэх нөхцөл........................................................................................

..........................................................

(сумны байрлал ба бусад аюулгүй ажиллагааны хэмжээнүүд)

7. Ажил эхэлсэн  20...   оны .... сарын..... өдрийн ..... цаг..... мин.

8. Ажил дууссан 20...   оны .... сарын..... өдрийн ..... цаг..... мин.

9.Үйлдвэрлэлийн ажлын аюулгүй байдлыг хариуцагч ...........................................

............................................................................................................................................

(албан тушаал,овог нэр,он,сар ,өдөр ,томилсон тухай тушаалын дугаар)

............................................................................................................................................

10.Оосорлогч ...................................................................................................(овог нэр)

.................................................................................

(хамгийн сүүлд мэдлэгийн шалгалт өгсөн хугацаа, үнэмлэхийн дугаар)

11.Хамгаалалтын бүсэд кран ажиллуулах зөвшөөрөл...............................................

....................................................................................................................................      (зөвшөөрөл өгсөн байгууллага, зөвшөөрсөн өдөр ба дугаар)

12.Наряд олгосон ерөнхий инженер  ........................................................

.................................................................................................(байгууллага, гарын үсэг)

13.Заалт 5-д тусгагдсан аюулгүй ажиллагааны шаардлагатай арга хэмжээнүүд биелэгдсэн................

.............................................................................................................................................................................................ажлын аюулгүй ажиллагааг хариуцах ажилтан ............................................................................(гарын үсэг) .......................................

                                                                                           20 ... оны ...сарын..... өдөр

   14.Зааварчилгаа авсан кранчин  ........................................................(гарын үсэг)   

                                                                                           20 ... оны ... сарын ..... өдөр

Тайлбар: 1. Нарядыг хоёр хувь бичиж, нэг хувийг кранчинд өгч, үлдэх хувийг ажил гүйцэтгэгч хадгална.

2. Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүсэд ажиллах тохиолдолд 11 дэх заалт бөглөгдөнө.

3. Цахилгаан дамжуулах агаарын шугам, түүний  салбарлалт адилхан хамаарна.

4. Цахилгаан дамжуулах шугамын ойролцоох ажлыг кранаар ачааг аюулгүй шилжүүлэх хариуцлагатай ажилтны шууд удирдлаган дор эсвэл түүнийг байлцуулан гүйцэтгэнэ.