- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭКСПОРТЫН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2014 оны 25 дугаар
тогтоолын хавсралт
ЭКСПОРТЫН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хугацаа |
Хүрэх зорилт |
1. Зэсийн баяжмалын экспорт |
2014 он |
1 сая тонн |
1.1. Оюутолгой, түүний толгой компаний хувьцаа өөр хоорондоо хөрвөдөг болох чиглэлээр ажиллах; |
2014 оны эхний хагас жил |
|
1.2. Оюутолгойн 2 дахь үе шатны хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, эхлүүлэх; |
2014 оны эхний хагас жил |
|
1.3. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах төслийн нэгжийг Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам хамтран байгуулах; |
2014 оны 1 дүгээр улирал |
|
2. Газрын тосны олборлолт |
2014 он |
1 сая тонн
|
2.1. Газрын тосны олборлолт, экспортыг нэмэгдүүлэхийн тулд ажиллах хүчний болон тээврийн зөвшөөрлийг олгож, экспортын тасралтгүй үйл ажиллагааг хангах; |
2014 оны 1 дүгээр улирал |
|
3. Алтны олборлолт |
2014 он |
1 сая унци |
3.1. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг санхүүжилтээр дэмжиж, алтны олборлолтыг нэмэгдүүлэх; |
2014 оны эхний хагас жил |
|
3.2. Монголбанк “Оюутолгой” ХХК болон “Бороо гоулд” ХХК-тай олборлосон алтыг худалдан авах талаар гэрээ байгуулах; |
2014 оны эхний хагас жил |
|
3.3. Гацууртын алтны ордыг олборлох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх; |
2014 оны эхний хагас жил |
|
4. Төмрийн хүдрийн экспорт |
2014 он |
10 сая тонн |
4.1. Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр болон барилгын арматурын үйлдвэрийг барьж байгуулахыг дэмжих зорилгоор 50.0 (тавин) сая хүртэлх ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг олгох; |
2014 оны 1 дүгээр улирал |
|
5. Нүүрсний экспорт |
2014 он |
30 сая тонн |
5.1. Эхний ээлжинд Тавантолгойн нүүрсний бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хамтарсан төр, хувийн хэвшлийн нүүрсний экспортын худалдааг хариуцсан аж ахуйн нэгж байгуулах, цаашлаад бусад нүүрсний томоохон бүлэг ордууд дээр нүүрсний экспортыг хариуцсан аж ахуйн нэгжүүдийг байгуулах; |
2014 оны 1 дүгээр улирал |
|
5.2. БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой борлуулах чиглэлээр гэрээ байгуулах; |
2014 он |
|
5.3. УИХ-ын хаврын чуулганаар төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэж, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэх; |
2014 оны эхний хагас жил |
|
5.4. Боомтын төмөр зам барих төслийн нэгжийг байгуулж, 2014 оны 3 дугаар улиралд төмөр замыг ашиглалтад оруулах талаар ажиллах; |
2014 оны 1 дүгээр улирал |
|
5.5. Хөшөөтийн нүүрсний ордын экспортыг эхлүүлэх; |
2014 оны 1 дүгээр улирал |
|
5.6. Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэх; |
2014 оны 1 дүгээр улирал |
|
5.7. Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн авто замыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн өмчид шилжүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх. |
2014 оны 2 дугаар сар |
Текст томруулах
A
A
A