A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 01 дүгээр сарын 30-ний
өдрийн А/21 тоот тушаалын гуравдугаар  хавсралт

 

НАСАНД ХҮРЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Олон улсын олимпийн хорооны ивээл дор явагдаж байгаа болон олон улсын шинжтэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багийн тамирчинг сонгон шалгаруулахад энэ журмыг дагаж мөрдөнө.
1.2. Насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулахдаа шударга өрсөлдөөн, ил тод байдлын зарчмыг үндэслэн Олимп, тивийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээн, улсын аварга шалгаруулах тэмцээний амжилт, өндөр амжилт гаргах магадлал, сахилга бат, ёс суртахуун, спортын ур чадвар зэргийг тооцон үзнэ.
1.3. Үндэсний шигшээ багийн тамирчдыг бэлтгэх, сургалт дасгалжуулалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс шинэчилсэн бүрэлдэхүүнийг Олимпийн мөчлөг дууссан өдрөөс хойш 90 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Хоёр. Сонгон шалгаруулалтыг зарлах, мэдээлэх


2.1. Сонгон шалгаруулалтын товыг шалгаруулалт эхлэхээс 20 хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд  дараах зүйлийг тусгана;
2.1.1. сонгон шалгаруулалт явуулах газар, огноо, цаг,
2.1.2. сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа,
2.1.3. сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал.
2.2. Сонгон шалгаруулалтын тухай мэдээ, мэдээллийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам /www.mcst.gov.mn/, Спортын бэлтгэлийн төвийн цахим хуудсаар /www.sport.gov.mn/ олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Гурав. Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх


3.1. Тамирчин тухайн спортын холбооны тодорхойлолтоор болон бие даан сонгон шалгаруулалтад орж болно.
3.2. Сонгон шалгаруулалтанд оролцогчид сонгон шалгаруулалт эхлэхээс 5 хоногийн өмнө Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яамны харъяа Спортын бэлтгэлийн төвд бүртгүүлсэн байна.
3.3. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн  өргөдөл,
- Төрийн албан хаагчийн анкет,
- Дэлгэрэнгүй танилцуулга, /Спортоор хичээллэж эхэлсэн огноо, жил, хичээллэж байгаа клуб, анхны болон одоо дасгалжуулж буй дасгалжуулагчын нэр/
- Спортын амжилт, /тэмцээний  протоколоор баталгаажна/
- Спортын цолны үнэмлэх,
- Үндсэн  байгууллагын  болон  тухайн  спортын  хороо, холбооны  тодорхойлолт,
- Цээж зураг 3x4 хэмжээний 4 хувь,
- Эрүүл  мэндийн үзлэгт орсон магадлагаа /Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг: нүд, чих, хамар хоолой, мэс засал, эмэгтэйчүүд, гэмтэл, дотор, зүрх судас, сэтгэц, арьс өнгө/
- Эрүүл мэндийн шинжилгээ /биохими-элэгний үйл ажиллагаа, нойр булчирхайн үйл ажиллагаа, цус, шээсний ерөнхий шинжилгээ, элэг, дэлүү, бөөр, өндгөвч, умай, хеликобактер/

                                                                                                                         Дөрөв. Сонгон шалгаруулалт


4.1. Хувь тамирчны үзүүлсэн амжилт, ерөнхий ажиллах чадварын үзүүлэлт, тухайн спортын төрлийн онцлогт тохирсон үзлэг, сорил, тест, спортын анагаах ухааны албаны дүгнэлтийг тус тус үндэслэн зөвлөл нь тамирчдыг спортын төрлийн зай, жин тус бүрээр эрэмблэн шалгаруулна.
4.2. Зөвлөлийн дүгнэлтийг  үндэслэн Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ажлын 10 хоногт шийдвэр гаргаж тамирчдын нэрсийг батлан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харъяа Спортын бэлтгэлийн төвд хүргүүлнэ.

                                                                                     Тав. Насанд хүрэгчдийн Үндэсний  шигшээ  багийн тамирчныг чөлөөлөх:


5.1. Дараахь тохиолдолд Үндэсний  шигшээ  багийн бүрэлдэхүүнээс тамирчныг чөлөөлөх үндэслэл болно.
5.1.1. тамирчны амжилт буурсан, төлөвлөсөн амжилтаа биелүүлээгүй, олимпийн эрх авч чадаагүй,
5.1.2. эрүүл мэндийн хувьд ажиллах боломжгүй болсон нь эмнэлэгийн магадлагаагаар тогтоогдсон,
5.1.3. гадаад улс оронд тэмцээн, наадамд оролцох үедээ улс орны нэр хүндийг унагаасан аливаа үйлдэл гаргаж олон улсын спортын холбоо арга хэмжээ авсан, тэмцээн оролцох эрхийг тодорхой хугацаагаар хассан бол,
5.1.4. тамирчин өөрийн буруутай үйлдлээр тэмцээн, наадам, тойргын тоглолт, барилдаан, тулаан, гараанаас хоцорсон бол,
5.1.5. гадаад, дотоодын бэлтгэл цугларалтад гарсан үед хүндэтгэх шалтгаангүйгээр байраа орхин явах,
5.1.6. ажлын байранд, гадаад, дотоодод бэлтгэл цугларалт, тэмцээн наадамд оролцох үедээ архидан согтуурах,
5.2. Энэ журмын 5.1 дэх зүйлд заасан шийдвэрийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Спортын бэлтгэлийн төвийн цахим хуудсаар олон нийтэд мэдээллэнэ.

 

------------оОо-----------