A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМГААЛАЛТАД АВАХ ОНЦ ЧУХАЛ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ /ЗГ-ын 2017 оны 281-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны 100 дугаар
 тогтоолын хавсралт

 

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМГААЛАЛТАД АВАХ
ОНЦ ЧУХАЛ ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ

/ЗГ-ын 2017 оны 281-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

I. Цагдаагийн төсөвт хамгаалалтад байх объект

 

1. Гадаадын дипломат төлөөлөгчийн газар;

2. НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар;

3. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв;

4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв болон үйлчилгээний байрууд, иргэний цахим үнэмлэхийн үйлдвэр;

5. “Изотоп” төв;

6. Улаанбаатар, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Ховд, Даланзадгад хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж;

7. “Дулааны III цахилгаан станц”, “Дулааны IY цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компаниуд;

8. Дөргөний усан цахилгаан станц;

9. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төв лаборатори;

10. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори;

11. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори;

12. Зоонозын өвчин судлалын үндэсний төв;

13. “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар;

14. Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон тус газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр; /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 121-р тогтоолоор өөрчилсөн/

15. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төв байр, радио, телевизийн эфирийн студи. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-1-19-ний өдрийн 19-р тогтоолоор нэмсэн/



II. Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх объект

 

1. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, дарь, дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах;

2. “Алтанбулаг" худалдааны чөлөөт бүс,  “Цагааннуур” худалдааны чөлөөт бүс; /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 497-р тогтоолоор хассан/

3. Монголбанкны төв байр, орон нутаг дахь хэлтэс, салбар /Энэ заалтыг ЗГ-ын 2015-3-30-ны өдрийн 118-р тогтоолоор нэмж, ЗГ-ын 2016 оны 235-р тогтоолоор нэмэлт орсон/

4. Монгол Улсын Хөгжлийн банк /ЗГ-ын 2015-7-7-ны өдрийн 278-р тогтоолоор нэмсэн/

5. "Цагааннуур" чөлөөлт бүс. /ЗГ-ын 2016-3-7-ны өдрийн 143-р тогтоолоор нэмсэн/


III. Цагдаагийн гэрээт  хамгаалалт (түр)-д байх объект

 

1. Нийслэлийн Засаг даргын тамгын газар (нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах нэгж);

2. Улаанбаатар төмөр замын хувь нийлүулсэн нийгэмлэг;

3. “Чингис хаан” олон улсын нисэх буудал (нийтийн эзэмшлийн бүсэд нийтийн хэв журам хамгаалах нэгж) /Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 231-р тогтоолоор нэмсэн/

4. Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумаас Гашуунсухайт дахь хилийн боомт хүртэлх 247 км, мөн аймгийн Гурвантэс сумаас Шивээхүрэн дэх хилийн боомт хүртэлх 112 км хатуу болон засч сайжруулсан авто зам, түүний ойр орчин /Энэ заалтыг ЗГ-ын 2016-12-28-ны өдрийн 211-р тогтоолоор нэмсэн/

 

-----oOo-----