- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ЯВУУЛАХ ГЭРЭЭТ ТАЛБАЙГ ӨРГӨТГӨХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ ЯВУУЛАХ ГЭРЭЭТ ТАЛБАЙГ ӨРГӨТГӨХ ТУХАЙ
1997 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 239
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Газрын тосны хэрэг эрхлэх газар, АНУ-ын "СОКО Монголиа Инк" компанитай 1993 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Тосон-уул-ХIХ, Канад, АНУ-ын хамтарсан "Территориал Ресорсис", "Соко Тамсаг Монголиа Инк.", Монголын "Цагаан шонхор Ойл", "Юниверсал Ойл" корпорацитай 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Матад-ХХ талбайд газрын тос хайж олборлох тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд тусгагдсан хайгуулын талбайг өргөтгөх тухай нэмэлт гэрээнүүдийг тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ
Текст томруулах
A
A
A
