A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ /ЗГ-ын 2016 оны 282-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны 118
дугаар 
тогтоолын хавсралт

 

 

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ

ЭРЧИМЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ


/ЗГ-ын 2016 оны 282-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

 

д/д

Арга хэмжээний чиглэл, нэр

 

Хугацаа

Хариуцах байгууллага

Нэг. Хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, сайжруулах чиглэлээр

1.1

“Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль”-ийн төслийг УИХ-аар батлуулах

2014

БХБЯ, НЗДТГ

1.2

“Хямралт нөхцөл байдлын үеийн удирдлага, нэгдсэн ажиллагааны тухай” хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулах

2014

ҮАБЗ, ОБЕГ

1.3

Нурах аюултай хуучин барилгуудыг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн үе шаттайгаар буулгах, дахин шинээр барилгажуулах ажлыг зохион байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх

2014-2016

БХБЯ, НЗДТГ

1.4

Улсын онц чухал обьект, олон нийт, нийтийн орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах арга хэмжээг хангах чиглэлээр “Газар хөдлөлтийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөө”-нд тодотгол хийх

2014-2015

ОБЕГ, НЗДТГ, ГХГУСБАЗ

1.5

Аюулгүй эмнэлгийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх

2014-2016

ЭМЯ, НЗДТГ

1.6

Нийслэлийн газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй барилгын дахин төлөвлөлтийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах

2014-2016

НЗДТГ, БХБЯ

1.7

Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг давах чадвар бүхий эмнэлгийн барилгын стандарт боловсруулж батлуулах, мөрдүүлэх

2014-2016

ЭМЯ, НЗДТГ

1.8

Газар хөдлөлтийн гамшгийн үед иргэдийн өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг сайжруулах талаар заавар, журам, гарын авлага боловсруулах, нийтэд түгээн сурталчлах

2014-2016

НЗДТГ

1.9

Барилгын зураг төсөл боловсруулах, барих, ашиглалтад оруулахтай холбоотой харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчинг сайжруулах, боловсронгуй болгох

 

БХБЯ, НЗДТГ

1.10

2000 оноос хойш баригдсан араг бүтэцтэй барилгуудын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх заавар, аргачлалыг шинэчлэн боловсруулж, биет судалгаа явуулах, хэмжилт хийх ажиллагааг хялбарчлах

2014-2016

БХБЯ, НЗДТГ

1.11

Газар хөдлөлтийн гамшгийн үед шатахуун, тос, тослох материалын хадгалалт, хамгаалалт, хадгалах савны аюулгүй байдлын горим, түүнийг гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх, гамшгийн үеийн төлөвлөлтийн талаар судалгаа хийж, олон улсын туршлага, стандартыг нэвтрүүлэх

2014-2016

УУЯ, СЯ, ОБЕГ

1.12

Шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн спорт заал, хурлын танхим зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг заал, танхимыг газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах хорогдох байрны зориулалтаар ашиглахаар зураг төслийг боловсруулах

2015-2016

БХБЯ, БШУЯ

1.13

Газар хөдлөлтийн өндөр эрчимтэй нутаг дэвсгэрт шинээр барих барилгын зураг төслийг хянан баталгаажуулж байгаа улсын экспертизийн албаны үйл ажиллагаа, хариуцлагыг дээшлүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох

2015-2016

МХЕГ, БХБЯ, НЗДТГ

1.14

Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүсэх үед барилга байгууламж, цэвэр усан хангамжийн эх үүсвэрүүд, цахилгаан, дулаан, цэвэр усны төвлөрсөн шугам сүлжээний гэмтлийг түргэн шуурхай арилгах, сэргээн босгох талаар мөрдөх журам, нарийвчилсан ажлын төлөвлөгөөг боловсруулах

2015-2016

МХЕГ, БХБЯ, НЗДТГ

1.15

Газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжийг буулгах технологийн ажлын журам боловсруулах

2015-2016

МХЕГ, БХБЯ, НЗДТГ

Хоёр. Гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх

2.1

Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн  газар хөдлөлтийн бичил мужлалын  зураг хийж гүйцэтгэх

2014

БХБЯ, ШУА ООГСТ

2.2

Эхний ээлжинд 13 (Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Орхон, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Дархан-Уул, Дорнод, Баянхонгор) аймгийн төвд, цаашид бусад аймгийн төвийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийн ажлыг хийж гүйцэтгэх

2014-2016

БХБЯ, ШУА ООГСТ, аймгийн ЗДТГ

2.3

Аймгийн төвөөс бусад 10-аас доошгүй томоохон хот суурингийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийн ажлыг хийж гүйцэтгэх

2014-2016

БХБЯ, ШУА ООГСТ

2.4

Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан газар хөдлөлтийн аюулыг тооцоолох, ерөнхий мужлалын зураг зохиох судалгааны ажлыг хийх

2014-2016

БХБЯ, БШУЯ,

ШУА ООГСТ

2.5

Газар хөдлөлтийг бүртгэх хээрийн судалгааны ажлын зориулалттай нүүдлийн 15 станц, түүний тоног төхөөрөмжийг шинээр худалдаж авах

2014

БШУЯ, ШУА ООГСТ

2.6

ШУА-ийн ООГСТ-ийн төв байрыг өргөтгөх

2014-2015

БШУЯ, ШУА ООГСТ

2.7

Дархан, Эрдэнэт, Хархорин, Ховд, Улиастай, Зуунмод хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийх

2014-2016

БХБЯ, НЗДТГ

2.8

“Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем”-ийн хүрээнд байгуулагдах газар хөдлөлт бүртгэх станцын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалттай холбогдох зардлын асуудлыг шийдвэрлэх

2014-2015

БШУЯ, ШУА ООГСТ

2.9

Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дорнод аймгуудад газар хөдлөлтийг бүртгэх байнгын автомат станцуудыг шинээр байгуулах, үйл ажиллагааг нь орон нутгийн онцгой байдлын албадтай уялдуулж зохион байгуулах

2014-2015

БШУЯ, ОБЕГ,

ШУА ООГСТ

2.10

Улаанбаатар хот орчимд байгуулсан байнгын ажиллагаатай мониторингийн станцуудын үйл ажиллагааны урсгал зардлын асуудлыг шийдвэрлэх, цаашид байнгын ажиглалтын цэгийг өргөжүүлэх,  хяналтын системийг бүрдүүлэн гамшгийг зарлан  мэдээлэх  төвтэй холбох нөхцөлийг хангах

2014-2016

ГХГУСБАЗ, БШУЯ,

ШУА ООГСТ

2.11

Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх” төслийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэх

2014-2016

НЗДТГ, ОБЕГ

2.12

Нийслэлийн орон сууц, олон нийтийн зориулалттай барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх байдлыг шалгах, паспортжуулах үзлэг шалгалтын ажлыг бүрэн хийж дуусгах, мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд оруулах

2014-2016

БХБЯ, НЗДТГ

2.13

Барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх байдлыг шалгах ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, боловсон хүчин бүхий багуудыг бүрдүүлэх

2014-2015

БХБЯ, НЗДТГ, ОБЕГ

2.14

Барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ, паспортжуулалтын үр дүн, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, шийдвэрийг үндэслэн дахин төлөвлөлтөд оруулах шаардлагатай барилгын жагсаалтыг гаргах, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг буулгах, шинэчлэх хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авах

2014-2016

НЗДТГ

2.15

Сургууль, цэцэрлэгт зайлшгүй шаардлагатай гамшиг ослын үед хэрэглэх тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг судалж, тооцоо судалгаа, хөрөнгө оруулалтын хэрэгцээг гарган, шат дараалалтайгаар хэрэгжүүлэх

2014Ω

ОБЕГ, НЗДТГ

2.16

Барилгын чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй импортын барилгын материал, хийцийг хилийн боомт дээр хянаж шалгах, шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй байх зохицуулалтыг хийх

2014-2016

БОНХЯ, БХБЯ, МХЕГ, ГЕГ

2.17

Газар хөдлөлтийн гамшгийн үед батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийг өргөтгөх, гамшигт нэрвэгдсэн 4-5 мянган хүнийг хүлээн авах хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулах төслийг хэрэгжүүлэх

2014-2016

БХЯ, СЯ

2.18

Бүх аймгуудад хот суурин газрын ус, дулаан, ариутгах татуургын инженерийн байгууламж, шугам сүлжээний мэдээллийн санг байгуулах

2014-2016

БХБЯ

2.19

Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системд дулаан, цахилгаан эрчим хүч, цэвэр, бохир усан хангамж, сүлжээ зэрэг дэд бүтцийн онц чухал обьектуудыг үе шаттайгаар холбож, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах

2014-2016

БХБЯ, ОБЕГ, ҮАБЗ, МХЕГ, НЗДТГ

2.20

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалсан арга хэмжээг заавал хэрэгжүүлсэн байх шаардлагатай улсын онц чухал обьект, барилга байгууламжийг нэрлэж тодорхойлох, тэдгээрийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг хангуулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах

2015-2016

БХБЯ, БШУЯ, ССАЖЯ, ЭМЯ, НЗДТГ, МХЕГ

Гурав. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах

3.1

Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийг бүрэн ашиглалтад оруулах, үйл ажиллагааг жигдрүүлж, гамшгийн зарлан мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх

2014

МТШХХГ, ҮАБЗ, ОБЕГ

3.2

Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалт-дадлагын төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх

2014-2016

ОБЕГ, НЗДТГ

3.3

Газар хөдлөлт, техникийн магадлалын улсын албыг байгуулж, ажилтнуудыг мэргэшүүлэх

2014-2016

ГХГУСБАЗ, БХБЯ

3.4

Болзошгүй гамшгийн үед хэрэглэх халаалт, хөргөлт бүхий нөөцийн хүнсний агуулах барих хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн, ашиглалтад оруулах

2014-2016

ОБЕГ,  ҮХААЯ, ЭЗХЯ, СЯ, НЗДТГ

3.5

Нөөцийн шатахууны агуулахыг ашиглалтад оруулах

 

ОБЕГ,  СЯ

3.6

Эрэлч нохойн алба байгуулах бүтэц, зохион байгуулалт, холбогдох зардлыг шийдвэрлэх

2014-2016

ОБЕГ, СЯ

3.7

Нийслэл, дүүрэгт зохион байгуулах Засаг даргын гамшгаас хамгаалах үзлэгийг тогтмол зохион байгуулах

2014-2016

НЗДТГ

3.8

Гамшгийн үед нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг олон улсын жишгийг харгалзан үзэж, холбогдох байгууллагуудтай хамтран аймаг, орон нутаг бүрээр тогтоох

2014-2016

ҮХААЯ, ЭМЯ, Олон улсын байгууллага, аймаг, нийслэлийн ЗДТГ

3.9

Хүнсний бүтээгдэхүүний төрөл бүрээр томоохон аж ахуйн нэгжийн судалгааг нийслэл, аймаг орон нутаг бүрээр гарган гамшгийн үед хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой томоохон аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллах

2014-2016

ҮХААЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ

3.10

Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны агуулах барих газрын асуудлыг шийдвэрлэх

2014-2015

ЭМЯ, НЗДТГ

Дөрөв. Боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, нийтийг дадлагажуулах

4.1

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах команд-штабын сургуулийг улсын хэмжээнд 2-4 аймагт, нийтийг хамарсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг жил бүр 1-2 аймагт зохион байгуулах

2014-2016

ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ

4.2

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад болзошгүй газар хөдлөлтийн аюулаас өөрийгөө болон бусдыг аврах талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах

2014-2016

ОБЕГ

4.3

Газар хөдлөлтийн чиглэлээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх

2014-2016

ГХГУСБАЗ

4.4

Газар хөдлөлт, гамшгийн чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд мэргэжлийн байгууллагатай хамтран үзүүлэх сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах

2014-2016

ОБЕГ, НЗДТГ

4.5

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах арга хэмжээний сургалт сурталчилгааг олон нийтийг хамруулан өргөн хүрээтэй хэрэгжүүлэх

2014-2016

ОБЕГ, НЗДТГ, аймгийн Засаг дарга нар

4.6

Барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэх чадварыг хангуулах талаар барилгын зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч байгууллагууд, мэргэжлийн хяналтын байгууллагын барилгын техникийн хяналтын улсын байцаагчдыг мэргэшүүлэн сургах ажлыг гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтран зохион байгуулах

2014-2016

БХБЯ, МХЕГ, ОБЕГ

4.7

Улаанбаатар хотын барилга байгууламжийн үнэлгээ, бичил мужлалын зураг, паспортжуулалтын ажил, газар хөдлөлтийн чиглэлээр зохион байгуулж байгаа арга хэмжээг сурталчлах

2014-2016

БХБЯ, НЗДТГ

4.8

Газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах

2014-2016

ГХГУСБАЗ, БХБЯ

4.9

 “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхийг бэхжүүлэх 2 дахь шатны төсөл”-ийн хүрээнд Японы барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг үнэлэх стандартын зарим аргачлалыг Монголд нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах

2014-2016

НЗДТГ

4.10

Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах талаар хийгдэх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, энэ чиглэлээр их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах

2014-2016

НЗДТГ

4.11

Газар хөдлөлийн чиглэлээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, дипломын дараах сургалтад хамруулах

2014-2016

ШУА ООГСТ

4.12

Зэвсэгт хүчний анги, байгууллагад газар хөдлөлтийн талаар үндсэн мэдлэг олгох, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай болгох чиглэлээр сургалт явуулах

2014-2016

БХЯ, ОБЕГ,

ШУА ООГСТ

4.13

Гамшгийн үеийн хүнсний нөөцийн аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалт, хуваарилалт, тээвэрлэлт зэрэг зохицуулалтын асуудлаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, гарын авлага гаргах

2014-2016

УОК, ҮХААЯ, ОБЕГ,

Олон улсын байгууллага

4.14

Газар хөдлөлтийн гамшгийн үеийн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, хариу арга хэмжээ, зохион байгуулалтын талаар Япон улсын туршлага судлах

2014-2015

ЭМЯ, Олон улсын байгууллага

4.15

Газар хөдлөлтийн үеийн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, яаралтай тусламжийн сургалт зохион байгуулах

2014-2016

ЭМЯ

 

 

Тайлбар:

·                                               ГХГУСБАЗ    - Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл

·                                               ҮАБЗ               -Үндэсний аюулгүй байдлын зөвлөл

·                                               БОНХЯ          -Байгаль орчин, ногоон хөгжлийн яам

·                                               БХБЯ              -Барилга, хот байгуулалтын яам

·                                               БХЯ                -Батлан хамгаалах яам

·                                               БШУЯ                        -Боловсрол, шинжлэх ухааны яам

·                                               СЯ                  -Сангийн яам

·                                               УУЯ                -Уул уурхайн яам

·                                               ҮХХАЯ            -Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам

·                                               ЭМЯ               -Эрүүл мэндийн яам

·                                               НЗДТГ            -Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

·                                               МХЕГ              -Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

·                                               МТШХХГ        -Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

·                                               ОБЕГ              -Онцгой байдлын ерөнхий газар

·                                               УОК                -Улсын онцгой комисс

·                                               ООГСТ           -Одон орон, геофизикийн судалгааны төв