- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ШИЛДЭГ ХОРШОО ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2013 оны 221
дүгээр тогтоолын хавсралт
УЛСЫН ШИЛДЭГ ХОРШОО ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Засгийн газрын 2009 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэн хоршоологчдын нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг өсгөхөд дэмжлэг үзүүлэх үүднээс шалгаруулахад энэхүү журмыг мөрдөнө.
2. Хоршооны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага “Улсын шилдэг хоршоо”-г жил бүр шалгаруулж урамшуулна.
3. Улсын шилдэг хоршоог шалгаруулах ажиллагаа нь ил тод, нээлттэй, шударга байх зарчимд суурилна.
Хоёр. Шалгуур үзүүлэлт
4. “Олон Улсын Манчестрийн Их Хурлаас гаргасан Хоршооллын хөдөлгөөний 21-р зуунд баримтлах үндсэн 7 зарчмын (Хадгаламж зээлийн хоршооны хувьд 9 зарчим) хэрэгжилтийг хангаж, хоршооны тогтвортой хөгжлийг бүрдүүлж, амжилт гаргасан дараах шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан хоршоог “Улсын шилдэг хоршоо”-гоор шалгаруулахаар тодорхойлно:
4.1. Монгол улсын Хоршооны тухай хууль болон холбогдох хууль, эрх зүйн актыг мөрдсөн байх;
4.2. Гишүүдийн тооны өсөлт жилд 5%-иас доошгүй байх;
4.3.Нийт активын өсөлт нь тухай жилийн инфляцийн түвшнээс багагүй байх;
4.4. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тоо болон чанарын хувьд өссөн байх;
4.5. Олон улсын “Сайн засаглал”-ын зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог байх;
4.6. Орон нутгийнхаа нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг байхаас гадна сайн танигдсан брэнд бүтээгдэхүүнтэй байх;
4.7. Хоршооны үйл ажиллагаа нь тогтмолжиж, өөрийн байр суурийг эзэлсэн түүхий эдийн хангалт, үйлдвэрлэлт, борлуулалтын тогтсон сүлжээтэй байх;
4.8 Хадгаламж зээлийн хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг ханган ажилласан байх;
4.9. Улсын болон бүсийн үзэсгэлэн, худалдаанд амжилттай оролцсон байх;
4.10. Шинээр бий болж буй хоршоод болон бүлэг, иргэдийг хоршоо болоход нь дэмжлэг үзүүлэх, туршлага судлах, үзүүлэх сургалтуудыг зохион байгуулсан байх;
4.11. Санхүүгийн гол харьцаа үзүүлэлтүүдийг ханган ажилладаг байх;
4.12. Нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн стандарт мөрдөж ажилласан байх;
4.13. Холбогдох хууль, тогтоомжийн дагуу татвар, хураамжийг хугацаанд нь бүрэн төлсөн, хугацаа хэтэрсэн зээлгүй байна.
5. Шилдэг хоршоо мөн болохыг орон нутгийн хоршооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Монголын Хоршооллын үндэсний нэгдсэн холбоо болон мэргэжлийн холбоо, Санхүүгийн зохицуулах хороо баталгаажуулсан байна.
Гурав. Шалгаруулах ажиллагаа, шагнал олгох
6. Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хоршоодын ажлын үзүүлэлтэд үндэслэн “Улсын шилдэг хоршоо”-нд нэр дэвшигдсэн хоршоог дэмжин шалгуур хангасан материал бүрдүүлэх, шалгаруулалт хийх эрх бүхий байгууллагад санал хүргэх ажлыг хариуцан зохион байгуулна.
7. Улсын шилдэг хоршоог шалгаруулах саналыг Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны хурлаас гаргаж, эрх бүхий байгууллагад жил бүрийн 6 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.
8. Хоршооллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь улсын шилдэг хоршооны материалыг хянан үзэж таваас доошгүй хоршоог шалгаруулна.
9. Хоршоог “Улсын шилдэг хоршоо”-гоор зөвхөн нэг удаа шагнана.
10. Улсын шилдэг хоршоогоор шалгарсан хоршоонд “Улсын шилдэг хоршоо”-ны хүндэт өргөмжлөл, дурсгалын хаяг гардуулж, мөнгөн шагналыг дагалдуулна.
11. Шагналыг жил бүр Олон улсын болон Үндэсний хоршооллын өдрийг тохиолдуулан Засгийн газрын төлөөлөгч гардуулна.
-----оОо-----
“Улсын шилдэг хоршоо шалгаруулах
журам”-ын хавсралт
“УЛСЫН ШИЛДЭГ ХОРШОО”-НД ТОДОРХОЙЛЖ БАЙГАА
................................. АЙМАГ (НИЙСЛЭЛ)-ИЙН ...........................
СУМ (ДҮҮРЭГ)-ЫН .......................................... ХОРШООНЫ
ТОДОРХОЙЛОЛТ
Нэг. Хоршооны хөдөлгөөний баримтлах үндсэн 7 зарчмын биелэлт
1. Хоршооны нэр, үйл ажиллагааны чиглэл, байгуулагдсан он
......................................................................................................................................................................................................................................................................................
2. Тодорхойлогдож байгаа Хоршооны засаглалын нэгж (Бүх гишүүдийн хурал, Тэргүүлэгч, Хяналтын зөвлөл, Гүйцэтгэх алба)-үүдийн үйл ажиллагааны жилийн тайлан:
..........................................................................................................................................
3. Бүх гишүүдийн хурал хийсэн эсэх, хэлэлцсэн асуудлууд
.........................................................................................................................................
4. Гишүүдийн тоо ..........................................................................................................................................
5. Ажлын байрны тоо (Нийт ажилчид болон улирлын гэрээт ажилчдын тоо) .........................................................................................................................................
6. Хүний нөөцийн чадавхижуулалт (Хоршооны гишүүд, ажилчдын мэргэжил, ур чадвар, гишүүдэд сургалт зохион байгуулсан эсэх, явуулсан сургалтуудын сэдэв, бүсчилсэн сургалтуудад оролцсон эсэх, туршлага судалсан байдал, оролцогсдын тоо)
.........................................................................................................................................
7. Гишүүнчлэлийн талаарх мэдээлэл (Аль холбооны гишүүн, хэдэн онд элссэн) .........................................................................................................................................
8. Хоршооны хамтын ажиллагаа (Хоршоо болон аж ахуйн нэгжүүд (нөхөрлөл, компани) өрх бүл, бүлгүүдтэй хэрхэн хамтран ажилладаг тухай)
..........................................................................................................................................
9. Хоршооны тогтвортой хөгжлийн байдал ..........................................................................................................................................
10. Хоршооны бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо ...........................................................................................................................................
11. Орон нутгийнхаа нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр
...........................................................................................................................................
12. Орон нутгийн болон аймаг, нийслэлийн ямар байгууллагуудтай хамтран ажилладаг (Улсын болон бүсийн зөвлөгөөн, семинар, үзэсгэлэн яармаг) ...........................................................................................................................................
Хоёр. Санхүүгийн үзүүлэлт (Сүүлийн 5 жилээр)
13. Нийт актив хөрөнгө (мян.төг) ...........................................................................................................................................
14. Хоршоонд хэдэн гишүүн хэдээс хэдэн төгрөгийн хөрөнгө хувь нийлүүлсэн (мян.төг)
..........................................................................................................................................
15. Хоршооны бүтээгдэхүүн борлуулалт ...........................................................................................................................................
Гурав. Шагнал урамшуулал
16. Аймаг, нийслэл, дүүргийн тэргүүний хоршоогоор буюу аж ахуйн нэгжээр, улсын болон бүсийн, аймаг, нийслэлийн үзэсгэлэнд оролцож хэдэн онд шалгарч байсан. ..........................................................................................................................................
17. Хоршооны бүтээгдэхүүн, үйл ажиллагааны зурган танилцуулга DVD, CD дээр бичсэн видео кино.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A