- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ЭРҮҮЛ ХҮҮХЭД” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ
Засгийн газрын 2012 оны 39 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
“ЭРҮҮЛ ХҮҮХЭД” АЯНЫГ ЗОХИОН
БАЙГУУЛАХ УДИРДАМЖ
Нэг. Зорилго
1.1. Монгол Улсын 18 хүртэлх насны бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн, мэргэжлийн эмчийн хяналтад авч цаашид эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулахад “Эрүүл хүүхэд” аян (цаашид “аян” гэнэ)-ы зорилго оршино.
Хоёр. Зорилт
2.1. Аяны зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтыг дэвшүүлж байна:
2.1.1. улсын хэмжээнд 18 хүртэлх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн ерөнхий үзлэг болон амны хөндий, чих, хамар хоолойн эмчийн үзлэг оношилгоонд хамруулан, бие бялдрын өсөлт, хөгжилтийн түвшинг тогтоох;
- өвчтэй хүүхдийг хяналтад авч цаашид эрүүлжүүлэх.
Гурав. Зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.1. Мэдээлэл, сургалт сурталчилгаа болон үзлэг, оношилгоо хийх:
3.1.1. хүүхдийг үзлэг, оношилгоонд хамруулах, өвчнийг эрт илрүүлэх талаар хүн амын дунд хийх мэдээлэл, сурталчилгааны удирдамж, аргачлал боловсруулах;
3.1.2. эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулан, үзлэг, шинжилгээ хийх нэгдсэн аргачлалаар хангах;
3.1.3. 18 хүртэлх насны хүүхдийг дотор, амны хөндий, чих, хамар хоолой, нүдний ерөнхий үзлэгт хамруулан бие бялдрын хөгжлийг үнэлэх.
3.2. Өвчин илэрсэн хүүхдийг хяналтад авч, цаашид эмчлэн эрүүлжүүлэх ажил зохион байгуулах:
3.2.1. өвчин илэрсэн хүүхдийг эрүүл мэндийн байгууллагын шатлал тус бүрд хяналтад авч эрүүл мэндийн нэгдэл болон төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд эрүүлжүүлэх арга хэмжээг авах;
3.2.2. үзлэгт хамрагдагсдын мэдээллийг нэгтгэн цахим сан бүрдүүлэх;
3.2.3. эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
3.2.4. аяны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх.
Дөрөв. Аяныг зохион байгуулах хугацаа, үе шат
4.1. Аяны үйл ажиллагааг дараахь 2 үе шаттайгаар зохион байгуулна:
4.1.1. нэгдүгээр шат-2012 оны 2 дугаар сарын 1-нээс 2012 оны 5 дугаар сарын 30;
4.1.2. хоёрдугаар шат-2012 оны 6 дугаар сарын 1-нээс 2012 оны 12 дугаар сарын 30.
Тав. Аяны санхүүжилт
5.1. Аяны үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай 18.0 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ.
Зургаа. Удирдлага, зохион байгуулалт
6.1. Аяныг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Удирдах хороо ажиллана. Аяны хүрээнд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг Удирдах хороо батална.
Аяны үйл ажиллагааг зохицуулах ажлын албыг Эрүүл мэндийн сайдын дэргэд батлагдсан орон тоо, бүтцэд багтаан ажиллуулна.
6.2. Аяны үйл ажиллагааг зохион байгуулахад Эрүүл мэндийн яам дараахь үүрэг хүлээнэ:
6.2.1. аяны хэрэгжилтийг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллах, аяны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх;
6.2.2. санхүүжилтийг бүрдүүлэх, хуваарилах, түүний зарцуулалтад хяналт тавих;
6.2.3. багаж, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах үйл ажиллагааг зохицуулах;
6.2.4. аяны үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа үндэсний болон олон улсын байгууллагын хөтөлбөр, төслийн үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах;
6.2.5. аяны хэрэгжилтэд хяналт тавьж, тулгамдсан асуудлыг тухай бүрд нь Удирдах хороонд тавьж шийдвэрлүүлэх.
6.3. Аяны үйл ажиллагааг зохион байгуулахад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам дараахь үүрэг хүлээнэ:
6.3.1. ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулах;
6.3.2. үзлэг, оношилгоог хийх боломжийг бүрдүүлэх талаар ерөнхий боловсролын сургуулийн удирдлагийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах;
6.3.3. сурагчид болон гэр бүл, эцэг эхийн дунд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулах.
6.4. Аяны үйл ажиллагааг зохион байгуулахад Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам дараахь үүрэг хүлээнэ:
6.4.1. аяныг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг зохицуулах;
6.4.2. халамжийн төвүүдэд байгаа орон гэргүй хүүхдийг үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулах;
6.4.3. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах талаар дэмжлэг үзүүлэх.
6.5. Аяны үйл ажиллагааг зохион байгуулахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар дараахь үүрэг хүлээнэ:
6.5.1. 18 хүртэл насны хүүхдийн эрүүл мэндийн талаар цахим бүртгэлийн сан бүрдүүлэх;
6.5.2. аяны хүрээнд хийх мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
- аяны хэрэгжилтийн тайланг нэгтгэх, иргэдэд мэдээлэх.
6.6. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө газар аяны үйл ажиллагааг зохион байгуулахад дараахь үүрэг хүлээнэ:
- аяны арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
- хараа хяналтгүй хүүхдийг үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах.
6.7. Аяны үйл ажиллагааг зохион байгуулахад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дараахь үүрэг хүлээнэ:
6.7.1. аяны үйл ажиллагаанд оролцох эмч, мэргэжилтнийг сургах, дадлагажуулах ажлыг зохион байгуулах;
6.7.2. үзлэгийн маягтыг боловсруулж, үзлэг, оношилгооны явцад судалгааны багийг томилон ажиллуулах;
6.7.3. шаардлагатай үед зөвлөх эмч, сургагч-багш нарыг томилон ажиллуулах;
6.7.4. төрөлжсөн, мэргэжлийн үзлэг, оношилгоог хийж эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авах.
6.8. Аяны үйл ажиллагааг зохион байгуулахад аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь үүрэг хүлээнэ:
6.8.1. харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд аяны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлгээ өгөх;
6.8.2. аяны хэрэгжилтийн тайланг орон нутгийн хэмжээнд нэгтгэн Удирдах хороонд хүргүүлэх.
6.9. Аяны үйл ажиллагааг зохион байгуулахад аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар дараахь үүрэг хүлээнэ:
6.9.1. аяны хүрээнд хийх үзлэг, оношилгоог орон нутгийн хэмжээнд зохион байгуулах;
6.9.2. мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
6.9.3. өрх, сумын эрүүл мэндийн төвийг бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажиллах талаар нэгдсэн удирдлагаар хангах.
Долоо. Гүйцэтгэгч байгууллага
7.1. Аяны үйл ажиллагааг зохион байгуулахад сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд нь дараахь үүрэг хүлээнэ:
7.1.1. нэгдсэн аргачлалын дагуу хүүхдийн өвчнийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоог өрх болон сургуулиар явж хийх, өвчин илэрсэн хүүхдийг бүртгэлд авч холбогдох мэдээллийг дээд шатны эрүүл мэндийн байгууллагад хүргүүлэх;
- үзлэгт хамрагдагсдын мэдээллийг үзлэгийн маягтын дагуу бүрдүүлэх;
7.1.3. сургалт сурталчилгааг харьяа нутаг дэвсгэр, ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулах.
7.2. Аяны үйл ажиллагааг зохион байгуулахад бүсийн оношилгоо, эмчилгээний төв, эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэг нь дараахь үүрэг хүлээнэ:
7.2.1. анхан шатны үзлэг, оношилгоогоор өвчин илэрсэн хүүхдийг хяналтад авч, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах;
7.2.2. үзлэг, оношилгоогоор өвчин илэрсэн хүүхдийг хянах тогтолцоог бүрдүүлэх, цахим бүртгэлд хамруулах;
- зөвлөх эмч, эмнэлзүйн сургагч багш нарыг томилж ажилуулах.
7.3. Аяны үйл ажиллагааг зохион байгуулахад төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд нь дараахь үүрэг хүлээнэ:
- аяны хүрээнд өвчин илэрсэн хүүхдийг эрүүлжүүлэх;
- мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
7.3.3. бүсийн оношилгоо, эмчилгээний төв, эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгийг мэргэжил арга зүйгээр хангах.
Найм. Хамтран ажиллах байгууллага
8.1. Аяны үйл ажиллагааг зохион байгуулахад дараахь байгууллага хамтран ажиллана:
8.1.1. ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүд;
8.1.2. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль;
8.1.3. Нийслэлийн цагдаагийн газар;
8.1.4. ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг;
- хүүхдийн асрамж, халамжийн төвүүд;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хүүхдийн хорих анги;
- төрийн бус байгууллагууд;
- хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд.
Ес. Хүлээгдэж байгаа үр дүн
9.1. Аян бүрэн хэрэгжиж дууссанаар дараахь үр дүн гарна:
9.1.1. Монгол Улсын хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдэнэ;
9.1.2. хүүхдийн дунд зонхилон тохиолдож байгаа өвчнийг илрүүлэн эрүүлжүүлснээр хүн амын өвчлөл буурна;
- шүд цоорох өвчний тархалт 10-15 хувиар буурах боломж бүрдэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A