- Нүүр
- Сайдын тушаал
- Хүнсний эрхийн бичгээр олгох бүтээгдэхүүний жагсаалт
/ХНХС-ын 2021 оны А/103 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 03 дугаар
сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалын 3 дугаар хавсралт
Хүнсний эрхийн бичгээр олгох
бүтээгдэхүүний жагсаалт
1. Мах, дайвар бүтээгдэхүүн (импортын бус)
2. Сүү, сүүн бүтээгдэхүүн (импортын бус)
3. Гурил, гурилан бүтээгдэхүүн (импортын бус)
4. Цөцгийн тос
5. Элсэн чихэр
6. Төмс, хүнсний ногоо
7. Будаа
8. Ургамлын тос
9. Өндөг
10. Жимс, жимсгэнэ
Тайлбар:
- Мах, дайвар бүтээгдэхүүнд худалдан борлуулахаар зөвшөөрөгдсөн бүх төрлийн мал, амьтны мах, малын гэдэс дотор, толгой, шийр орно. Хиам болон лаазалсан, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн хамаарахгүй.
- Сүү, сүүн бүтээгдэхүүн гэдэгт хуурай болон шингэн сүү, тараг, ааруул, аарц хамаарна.
- Гурил, гурилан бүтээгдэхүүнд бялуу, кекс хамаарахгүй.
- Төмс, хүнсний ногоо гэдэгт дарсан ногоо буюу лаазалсан, дахин боловсруулсан бүтээгдэхүүн хамаарахгүй.
- Будаа гэдэгт бүх төрлийн будаа, хүүхдийн будаа, үр тариа, шар буурцгийн гаралтай бүтээгдэхүүн хамаарна.
- Жимс, жимсгэнэ гэдэгт компот, жимсний чанамал, хатаасан жимс хамаарахгүй.
Текст томруулах
A
A
A