- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ОЛГОХ ЖУРАМ
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 89 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ОЛГОХ ЖУРАМ
|
|
|
1.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж шагнан, үнэмлэх олгоно.
2.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар Монгол оронд Ардчилсан хувьсгалыг анхлан эхлүүлж, манлайлан оролцсон, талархан хүлээн авч, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, зохиолч, урлаг, соёлын зүтгэлтэн, уран бүтээлч болон бусад иргэнийг шагнана.
3.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар гадаадын иргэнийг шагнаж болно.
4.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагнуулах хүмүүсийн нэрийн жагсаалтыг эрхэлдэг ажил, нас, ажилласан жил, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмэр гэсэн үзүүлэлтээр гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар баталсан “Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам”-д заасан эрх бүхий хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
5.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор улсын цол хүртсэн, одон, медалиар шагнагдсан хүмүүсийг энэхүү ойн медалиар давхар шагнаж болно.
6.Уг медалийг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд нэг удаа олгоно.
7.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар нэхэн шагнахгүй.
8.Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалийг үнэмлэхийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, улс төрийн намын удирдлага, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга гардуулна.
--------ooOoo--------- |
Текст томруулах
A
A
A