- Нүүр
- Сайдын тушаал
- Хот, тосгоны нутаг дэвсгэр, зам талбайгаас бороо, цасны усыг зайлуулах ажлын урагт төсөл, тооцооны норм /БД 40-302-13/
Зам, тээврийн сайдын
2014 оны 77 дугаар тушаалын хавсралт
Хот, тосгоны нутаг дэвсгэр, зам талбайгаас бороо, цасны усыг зайлуулах ажлын
урагт төсөл, тооцооны норм /БД 40-302-13/
Удиртгал
Орчин үеийн хот, тосгоны гудамж нь тээврийн хэрэгсэл, явган хүний хөдөлгөөн, гудамжны тохижилт, үзэмж байдалтай шууд холбогдол бүхий газар дээрхи, доорхи, газар дээгүүрх зам, талбай, тоног төхөөрөмжөөс бүрдсэн инженерийн нийлмэлz байгууламжийн байдалтай болсон байна. Гудамжны тоног төхөөрөмжийн нэг чухал хэсэг нь гадаргын болон газрын доорхи ус зайлуулах байгууламж юм. Хотын нутаг дэвсгэрээс гадаргын урсац, гудамж тийш урсах чиглэл нь түүнийг зайлуулах үндсэн зарчим болдог.Ийм учраас гудамж нь гадаргын урсац цуглуулах, зайлуулах суваг мэт болох тул түүнийг хор уршиггүйгээр зохион байгуулалттайгаар зайлуулах чухал шаардлага гарна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хотын нутаг дэвсгэрээс бороо, цасны ус болон бусад хаягдал усыг зайлуулах, хотын гаднах тогтоол усанд нийлүүлэх, эсвэл өөр газар сонгон хаях, их бохирдсон урсацыг цэвэрлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах ёстой. Энэхүү гадаргын урсацыг зайлуулахын тулд гудамжны урсац зайлуулах сүлжээ байгуулдаг. Харин газрын доорхи буюу хөрсний ус зайлуулахад шүүрүүлийн (дренажийн) систем ашиглана. Сүлжээг судалгаа, хайгуул, зураг төслийн үндсэн дээр байгуулах бөгөөд түүнд олон төрлийн норм, дүрэм хэрэгтэй. Тэдгээрийн нэг нь энэхүү норм юм.
Энэ нормыг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын даргын 2010 оны 03 дугаар даалгавраар боловсруулав.
-
Хэрэглэх хүрээ
- Энэхүү нормыг шинээр болон шинэчлэн засварлах авто замын төлөвлөлтийн үөд хучилтын гадаргуугын усыг далд байгууламжаар шийдэх зураг төсөл боловсруулах, тооцоо хийхэд мөрдөнө.
1.2 Ус зайлуулах системийн зураг төсөл боловсруулахад Монгол улсын “Авто замын тухай” хууль, “Усны тухай” хууль, “Хот, тосгоны ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хууль, “Байгаль орчныг хамгаалах тухай” хууль, “Ариун цэврийн тухай” хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүй, техникийн баримт бичиг, авто зам, барилга байгууламжийн зураг төсөл төлөвлөлтийн болон тооцооны норм дүрэм, арга аргачлалд нийцүүлбэл зохино.
- Энэ нормыг боловсруулахад иш татсан норматив ишлэл
- ТСН – 40 – 302 – 2001 Дождевая канализация Организация сбора, очистки и сброса
Поверхностного водостока
- БНбД 32 – 04 – 06 Хот тосгоны гудамж, зам төлөвлөлт
- Нэр томъёоны тодорхойлолт
Нэр томъёоны тодорхойлолтонд Авто замын салбарын хэвшмэл хэллэгийн толь бичиг, Барилгын салбарын нэр томъёоны толь, Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нэр томъёоны стандарт, Усны аж ахуйн нэр томъёоны тайлбар толь зэргийг үндэслэл болговол зохино.
Гадаргын урсац зайлуулах ажлын зохион байгуулалт
Гудамжин дахь усны урсац нь бороо, цасны ус болон гудамжны усалгаа, угаалтын уснаас бүрдэнэ. Борооны урсац бол ус үл нэвтрэх талбайн хэмжээ их (хашиж хамгаалсан талбай, хорооллын доторхи газар, тээврийн хэрэгслийн зам, байшингийн дээвэр) байх нөхцөлд 2 мм- ээс дээш тундас унахад үүснэ. Манай улсад 2 мм-ээс дээш хэмжээний тундас бүхий бороотой өдрийн тоо олон жилийн дунджаар 24 байгаа учраас хот тосгонд бороо, цасны ус зайлуулах шаардлага зайлшгүй гарна. Борооны (аадар болон зүсэрсэн бороо) байдлыг тодорхойлох үндсэн үзүүлэлт нь түүний эрчим, үргэлжлэх хугацаа, давтамж юм. Ихэвчлэн борооны дундаж эрчмийг (мм/мин) гэсэн илэрхийллээр, мөн борооны эрчмийн эзлэхүүнийг q=1667*à (1 га-д л/с-ээр) гэж тус тус тодорхойлно.
Энд: – нэг удаагийн борооноос унасан тундас (мм-ээр)
Бороо үргэлжилсэн хугацаа (минутаар)
1667 – хэмжих нэгжийн шилжүүлгийн илтгэлцүүр
Янз бүрийн эрчимтэй борооны орох хугацааны талаар хатуу тогтоосон зүй тогтол үгүй боловч борооны их үргэлжлэсэн эрчим нь түүний үргэлжлэх хугацаатай урвуу пропорциональ болох нь тогтсон зүйл. Зураг 1-д үзүүлсэн хамаарал нь тодорхой хугацаанд тохиолдох магадлал бүхий борооны хувьд илүү тохирно. Тодорхой эрчимтэй борооны давтамжийг жилээр авч үзэх бөгөөд их эрчимтэй бороо, бага эрчимтэй борооноос цөөн тохиолдоно. Манай орны нөхцөлд цасны шар усны урсац нь борооны урсацаас нилээд эрт явагдах ба урсацын хэмжээ нь борооныхоос харьцангуй бага байх тул гадаргын ус зайлуулах байгууламжийг хамтатган үзэж болох юм.
Зураг 1. Борооны эрчим ( ), үргэлжлэх хугацаа (t)-ны хамаарал
Гадаргын урсац зайлуулах ажлын зохион байгуулалтад хотын нутаг дэвсгэр болон гудамжнаас бороо, цасны усыг цуглуулах, зайлуулах ажил орно. Үүний тулд гудамжны өндөржилтийн төлөвлөлт хийх ба эхний ээлжинд замын зорчих хэсгээс усыг ховилд цуглуулан урсгах, дараа нь гудамжны усны асуудлыг шийдвэрлэх ёстой. Гадаргын урсац дамжуулах замын ховилоор урсах ус нь зайлуулах сүлжээнд орно. Зайлуулах сүлжээ нь ил ба далд байж болно. Ил сүлжээ нь замын ховил, замын хажуугийн шуудуунаас бүрдэнэ. Орчин үеийн хот тосгонд ихэвчлэн далд сүлжээ ашиглаж байна.
Хотын нутаг дэвсгэрийн өндөржилтийн төлөвлөлт хийснээр хорооллуудын дотоод дахь урсац, тэр хэсгийн ус зайлуулах сүлжээнд орж, цаашид хотын буюу гудамжин дахь ус зайлуулах сүлжээнд, улмаар хотоос ус зайлуулах шугаманд хэрхэн очих нөхцөл, газрын гадаргын өндөржилтийн байдлаас хамааран хороолол бүрээр тодорхой болно. Эндээс хороолол дотор бороо, цасны ус зайлуулах байгууламж чухал болох нь харагдаж байна.
Ариутгах татуургын салангад системийн үед ахуйн ба үйлдвэрлэлийн бохир усны сүлжээ, бороо цасны ус зайлуулах сүлжээг тус тусад нь бие даалган байгуулна. Мөн тус тусдаа ус цэвэрлэх байгууламжтай байна. Хагас салангад системийн үед ахуйн ба үйлдвэрлэлийн бохир усны сүлжээ тусгай байх боловч бохир ус цэвэрлэх байгууламжуудыг нэгтгэдэг.
Гудамж, талбайн угаалт, усалгаанаас гарах урсац нь түүнд хамаарах талбайн хэмжээ, нэгж талбайд ноогдох усны зарцуулгаас хамаарах бөгөөд хучлагатай зам, талбайн механикжсан угаалтанд 1.2 1.5 л/м2, мөн зам талбайн механикжсан усалгаанд 0.3 0.4 л/м2, мөн явган хүний зам, талбайд (шлангаар) гараар усалгаа хийхэд 0.4 0.5 л/м2 ус д ноогдохоор тооцно.
Хаягдал ус цэвэрлэх байгууламжийн ариун цэврийн хамгаалалтын бүсийн өргөнийг ил байгууламжид 100 м, далд байгууламжид 30 м-ээр авах бөгөөд энэ хэмжээг нэмэгдүүлэх буюу багасгах асуудлыг холбогдох улсын байгууллагын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.
Хотын гадаргын урсацыг цэвэршүүлсний дараа урсгалтай тогтоол ус буюу тогтоосон газарт хаяхад “хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн ус” хэмээх стандартыг мөрдөнө.
Гадаргын усыг урсгалгүй буюу ус нь нэг жилээс дээш хугацаанд бүрэн солигддог тогтоол усанд нийлүүлэх, угаагдал үүсэх жалга, мухар гуу, намгархаг газарт хаяхыг хориглоно.
Ус зайлуулах далд систем дараах барилга байгууламжаас бүрдэнэ:
а) Хотын нутаг дэвсгэрийн өндөрлөг хэсгээс бууж ирэх гадаргын урсацыг замд нь барьж урсгах хамгаалалтын (уулын)сүлжээ. Энэ нь далд байж болох боловч ихэвчлэн уулын суваг хэлбэрээр ил байгуулдаг.
б) Хотын нутаг дэвсгэрээс гадаргын урсац цуглуулах ус хураамжийн сүлжээ.
в) Цуглуулсан гадаргын урсацыг тогтоол усанд буюу тусгай газарт хүргэх ус зайлуулах сүлжээ.
г) Ус зайлуулах тусгай зориулалтын сүлжээ. Тухайлбал:Уулын хажуу, бэлийн гулсалт бүхий хэсгээс буух усыг замд нь барьж урсгах байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах, урьдчилан сэргийлэх, газар доорхи бусад төрлийн шугам сүлжээг хамгаалах зориулалтын төрөл бүрийн шүүрүүлүүд (дренаж).
Хотын ус зайлуулах сүлжээ нь бэсрэг сав газруудаас бүрдэнэ. Нэг бэсрэг сав газрын хил нь түүний бороо, цасны урсац зайлуулах сүлжээнд тухайн сав газраас ус хуримтлах талбайн хил болно. Тодорхой бэсрэг сав газраас ус зайлуулах сүлжээ нь ус цуглуулах гол хоолой (коллектор), ус цуглуулах хажуугийн салбар хоолойнууд болон тусгаар гудамжны ус зайлуулах шугамнаас бүрдэнэ.
Бэсрэг сав газруудын гол хоолойг тухайн сав газрын жалга,судгийн ёроолын шугамын чиглэлийн дагуу байрлуулах бөгөөд урсгал ус буюу хотын ариутгах татуургын гол хоолойд (коллекторт) ус өгөх тусгай ус гаргууруудтай байна.
Хотын нутаг дэвсгэрээр өнгөрөн гарч буй жижиг гол, горхийг тэдгээрийн нийт уртаар нь буюу хагасаар нь ил буюу далд хэлбэрээр ус зайлуулах системд ашиглана.
Хотын бороо, цасны ус зайлуулах сүлжээний төсөл боловсруулах ажил
Хотын бороо, цасны ус зайлуулах сүлжээний зураг төслийг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон ус зайлуулах сүлжээний цаашдын төлөвийн ерөнхий бүдүүвчийг үндэслэн тусгай зөвшөөрөлтөй мэргэжлийн байгуулага боловсруулна.
Ус зайлуулах сүлжээний зураг төсөл нь дор дурдсан техникийн баримт бичгээс бүрдэнэ:
- Гудамж нэг бүрийн бороо, цасны ус урсах чиглэлийг харуулсан бэсрэг сав газрын дэвсгэр зураг, энэ зураг дээр тооцоот талбай болон цэгүүдийг төлөвлөж буй сүлжээний хамт үзүүлнэ. Тухайн сүлжээ байгуулах дүүргийн ерөнхий төлөвлөгөөний дэвсгэр зураг дээр (геологийн тогтцыг харуулсан байх ёстой) ус хүлээн авах худгууд, үзлэгийн болон бусад худгуудыг тэмдэглэсэн байна.
- Ус зайлуулах гол хоолой болон салбар шугамуудын дагуу байрлуулана.
- Тайлбар бичиг, усзүйн ба гидравлик тооцоо, ажлын хэмжээ ба төсөв санхүүгийн тооцоо орно.
Хотын бороо, цасны ус зайлуулах сүлжээний зураг төсөл боловсруулахын тулд дараах ажилбаруудыг гүйцэтгэнэ.
- Бэсрэг сав газруудын хил, ус цуглуулан дамжуулах гол хоолойн байршил болон ус гаргуур байгуулах газрыг тогтоох
- Бэсрэг сав газар бүрдэх ус цуглуулан дамжуулах, хоолойнуудын сүлжээг дүрсэлж үзүүлэх, тусгаар бэсрэг сав газруудын хилийг тогтоох
- Ус цуглуулан дамжуулах хоолойнуудын (коллекторуудын) байрлалаас хамааруулан гудамж болон талбайд ус хүлээн авах худгуудын байршлыг тогтоох
- Ус цуглуулан дамжуулах гол хоолой дээр тооцоот хэсэг болон цэгүүдийг тодорхойлох
- Тооцоот хэсэг бүрийн урт болон бэсрэг сав газар бүрийн талбайг тодорхойлох
- Тооцоот хэсэг бүрийн ус цуглуулан дамжуулах хоолойн дагуугийн налууг тодорхойлох, тэдгээрийн дагуу зүсэлтүүдийг зурах.
- Ус цуглуулан дамжуулах хоолойнуудын гидрологийн болон гидравлик тооцоо хийх
- Бороо, цасны ус зайлуулах сүлжээний хийц зохиомжийг боловсруулах
- Бороо цасны урсацын тооцоот зарцуулгыг бүрэн өнгөрүүлэх хэмжээг гидравлик тооцооны үндсэн дээр тогтооно.
Төсөл боловсруулах эхний шатанд хотын нутаг дэвсгэрийг бэсрэг сав газруудад хуваана. Бэсрэг талбай бүр ус цуглуулан дамжуулах гол хоолойтой (коллектортой) байх бөгөөд тэрхүү хоолой бүр тогтоол усанд буюу өөр газарт ус нийлүүлэх зориулалтын ус гаргууртай байна.Бэсрэг сав газрын хилийг тухайн газрын гадаргын байдлаас хамааруулан тогтооно. Энэхүү хилийг тогтооход ус урсах чиглэл болон ус хагалбаруудыг үзүүлсэн өндөржилтийн төлөвлөлтийн схем буюу төсөл ашиглана. (Зураг 2-ыг харна уу.)
Ерөнхий буюу ус дамжуулах гол хоолой бүхий бэсрэг сав газар нь усны заримдаг хэсгүүдэд хуваагдах бөгөөд тэдгээрийн урсацаас тооцоот хэсгүүдийн урсац бүрдэнэ. Ерөнхий бэсрэг сав газруудын талбайг 75-100га-гийн хязгаар дотор байхаар тогтоох хэрэгтэй. Энэ тохиолдолд ус дамжуулах хоолойн голч 800-1200 мм-ээс хэтэрдэггүй.
Бороо, цасны ус хүлээн авах анхдагч худгуудаас гарах ус цуглуулан дамжуулах хоолойнуудын эхний цэгийг усны чөлөөт урсгалын уртаас хамааруулж тогтооно. Өөрөөр хэлбэл, ус хагалбараас ус хүлээн авах анхны худаг хүртэл ил онгоцон ховилоор ус урсгах зайнаас хамаарна. Бороо, цасны урсацын зарцуулгыг бүрэн өнгөрөөх боломж болон ил онгоцон ховилын усаар дүүргэх нүхийг харгалзах хэрэгтэй.
Ус зайлуулах гол хоолойг жалгын ёроолын шугам дагуулан бэсрэг сав газрын хамгийн алсын цэгээс ус хаялгын цэг хүртэл аль болох ойр чиглэлийг баримтлан татна. Ус хаях чиглэлийн транссыг хотын гудамж-замын төлөвлөлттэй (одоогийн байдал, хэтийн төлөвтэй)уялдуулсан байх ёстой. Бороо, цасны ус зайлуулах гол хоолойг хотын төв гудамжаар тавих нь зүйд илүү нийцнэ.Бэсрэг сав газар харьцангуй тэгш гадаргатай үед гол хоолойг сав газрын дундуур татах хэрэгтэй. Ус зайлуулах сүлжээний бүх хэсгүүдэд ус өөрийн урсгалаар урсах тул ус дамжуулах, зайлуулах бүх хоолойнуудыг дагуугийн зүсэлтийн уналтын чиглэлд байршуулна.
Ус зайлуулах сүлжээний зураг төслийг хэд хэдэн хувилбар боловсруулж техник эдийн засгийн харьцуулалт хийж сонгоно. Ус зайлуулах сүлжээний төсөл боловсруулах ажлын үндсэн зорилго нь хотын бүх нутаг дэвсгэр, бүх гудамжийг сүлжээний нийлбэр урт болон барилгын өртөг хамгийн бага байх нөхцөлийг бүрдүүлэнэ.
Гудамж замын өргөнөөс хамааруулан дан буюу хос шугамтай гол хоолой байгуулна. Энд ус хүлээн авах худгаас ус зайлуулах хоолой хүртэлх салбар хоолойн урт нь (40 м-ээс бага) гудамжны гол хоолойн шугамын үндсэн шалгуур болно. Нэг гудамжны туушид байх ус зайлуулах хоолойн байршил нь газар доорхи бусад төрлийн инженерийн байгууламжийн өндрийн байршилд захирагдана. Ус зайлуулах хоолойг замын хажуугийн шуудуунаас 1.2 2.0 м зайд байршуулна.
Зураг 2. Хотын ус зайлуулах сүлжээний бэсрэг сав газрууд
Замын зорчих хэсгийн хашлаганы дэргэдэх ховилоор урсах усны гидравлик тооцоо
Ус зайлуулах ажлын янз бүрийн тохиолдолд гадаргын ус зайлуулах хоолойн урсгалын хурд болон усны гүнийг тодорхойлох шаардлагатай. Хот суурин газрын ус зайлуулах далд системийн хувьд сүлжээний байгууламжууд дахь ус дүүргэлтийг тодорхойлох явдал юу юунаас чухал. Ус зайлуулах сүлжээн дэх усны гүн ба хурдыг ус хүлээн авах худгуудын хооронд, ба зорчих хэсгийн хашлаганы дэргэдэх замын ховил дээр тодорхойлоно.
Замын зорчих хэсгийн ховилоор урсах усны хурдыг хэмээх Шезийн томъёогоор тодорхойлж болно.
Энд: хурдны илтгэлцүүр -г Манингийн томъёоноос олно.
– урсгалын гидравлик радиус
– Замын зорчих хэсгийн ховилын адраашлын илтгэлцүүр бөгөөд энэ тохиолдолд гэж болно.
– Замын дагууг налуу
Шезийн томъёонд ба n – ийг орлуулан тавихад болох ба усны зарцуулга болно.
–ийг хурдны тодорхойлолт
– ийг зарцуулгын тодорхойлолт гэж тус тус авч үздэг. Энэ хоёр хэмжигдэхүүн нь тухайн урсгалын геометрийн хэлбэр дүрс болон хөндлөн огтлолын талбайн хэмжээнээс ( ) хамаарна.
Замын зорчих хэсгийн ховилын хөндлөн огтлолыг зураг 3-т үзүүллээ. Зорчих хэсгийн ховилоор урсах усны гүнийг олон янзаар авч тооцсоноор тэрхүү урсгалын болон итгэлцүүрүүд усны гүнээс хамаарах график (Зураг 4) байгуулж түүнийг тооцоонд ашиглаж болно.
Зураг 3. Замын зорчих хэсгийн ховилын тооцооны схем
Зураг 4. W, k илтгэлцүүрүүд усны гүнээс хамаарах муруй
Үүнээс гадна ус зайлуулах бүх төрлийн байгууламжаар өнгөрөн гарах бороо, цасны усны зарцуулгыг гэж тодорхойлно.
Энд: – Борооны тооцоот эрчим (л/с-ээр 1 га-д)
– Бэсрэг сав газрын талбай (га-аар)
– Урсацын илтгэлцүүр
– Бороо оролтын жигд бусын илтгэцүүр
Зураг 5-д үзүүлсэн тооцооны схемээр:
Урсгалын хөндлөн огтлолын талбай
Урсгалын хөндлөн огтлолын нойтон периметр
Урсгалын гидравлик радиус, байхад
болно.
Зураг 5. Урсгалын гидравлик радиус тодорхойлох тооцооны схем
Урсгалын гидравлик радиусыг тодорхойлсноор тодорхойлолтуудыг хялбар тооцож болно. Дээр дурьдсанчлан , байна. Эндээс урсгалын хурдыг тодорхойлж, бороо, цасны ус зайлуулах байгууламжийн бэхэлгээний асуудлыг шийдвэрлэнэ. Бороо, цасны ус зайлуулах сувгийн усны урсгалын хүлцэх хурдыг хүснэгт 1-ээс авч болно.
Бороо, цасны ус хүлээн авах худгийн байршил
Ус хүлээн авах худгийг хотын хороолол болон гудамжнаас бороо, цасны ус хүлээн авахын тулд байгуулдаг.
Тэдгээр нь ус хүлээн авах сараалжтай байх бөгөөд дор дурдсан тохиолдолд байршуулна:
а) Гадагш урсацгүй хонхор газарт
б) Замын уулзваруудад
в) Хороолол болон бичил хорооллын оролт, гаралтан дээр
г) Замын уулзваруудын хоорондох хэсэгт тухайн хэсгийн налуугаас хамааруулан хоорондоо 50 – 80 м-ийн зайд (энэ зай нь нормчлогдсон байх ёстой. Эсвэл тооцоогоор тогтооно.)
Урсац хүлээн авах анхны худгийг ус хагалбараас 50 – 200 м-ийн зайд байрлуулна. Бороо, цасны урсац хүлээн авах худгуудын хоорондох зайг замын зорчих хэсгийн ховилын гидравлик тооцооны үндсэн дээр хялбархан тодорхойлж болно. Дөрвөн замын уулзварууд дээр ус хүлээн авах худаг байршуулах байдлыг зураг 6-д үзүүллээ.
Зураг 6. Дөрвөн замын уулзварууд дээрхи бороо, цасны ус хүлээн авах худгуудын байршлын схем
Усны урсгал h /м -ээр/ гүнтэй байх үеийн хүлцэх дундаж хурд (м/с -ээр)
Хүснэгт 1
а) Нэг төрлийн бус хөрс чулуулгийн хувьд |
хүлцэх хурд V |
|||
Хөрс чулуулгийн голч /мм-ээр/ |
h=0.5м |
h=1.0м |
h=3.0м |
h=5.0 м |
0,1 |
0,36 |
0,43 |
0,56 |
0,64 |
0,3 |
0,39 |
0,47 |
0,62 |
0,70 |
0,5 |
0,45 |
0,54 |
0,71 |
0,81 |
1,0 |
0,54 |
0,64 |
0,84 |
0,96 |
2,0 |
0,64 |
0,76 |
1,00 |
1,14 |
3,0 |
0,71 |
0,84 |
1,10 |
1,25 |
б) Нягт, наалданги хөрс чулуулгийн хувьд /Үнэмлэхүй хуурай хөрсний нягт, үлдэгдэл массын 0.2%-иас бага хэмжээний түргэн уусдаг давстай байх тохиолдолд/ |
||||
Хувийн авцалдал /105Па /кгс/см2/ |
h=0.5м |
h=1.0м |
h=3.0м |
h=5.0 м |
0,005 |
0.39 |
0.43 |
0.49 |
0.52 |
0,010 |
0.44 |
0.48 |
0.55 |
0.65 |
0,050 |
0.71 |
0.77 |
0.89 |
0.98 |
0,125 |
1.03 |
1.13 |
1.30 |
1.37 |
0,250 |
1.42 |
1.55 |
1.78 |
1,88 |
0,400 |
1,79 |
1,96 |
2,25 |
2,38 |
0,600 |
2,16 |
2,38 |
2,72 |
2,88 |
в) Тунамал ба бялхмал чулуулгийн хувьд
|
||||
Чулуулгаас шахалтанд үзүүлэх түр зуурын эсэргүүцэл/105Па /кгс/см2/ |
h=0.5м |
h=1.0м |
h=3.0м |
h=5.0 м |
1000 |
8,9 |
10,9 |
14,1 |
15,5 |
500 |
6,3 |
7,7 |
10,0 |
11,0 |
200 |
4,0 |
4,9 |
6,3 |
6,9 |
100 |
3,0 |
3,6 |
4,8 |
5,2 |
50 |
2,2 |
2,7 |
3,6 |
3,9 |
25 |
1,7 |
2,1 |
2,7 |
3,0 |
г) Доторлогоотой ховилын хувьд |
||||
Бетонон доторлогоотой |
h=0.5м |
h=1.0м |
h=3.0м |
h=5.0 м |
М 100 |
12.5 |
13.5 |
16.0 |
17.0 |
М 150 |
14,0 |
15,6 |
18,0 |
19,1 |
М 200 |
15,6 |
17,3 |
20,0 |
21,2 |
М 300 |
19,2 |
21,2 |
24,6 |
26,1 |
д) Бетоноор гагнасан хоёр давхар чулуун өрлөгөн доторлогоотой. |
||||
е) Өрлөгийн чулууны хэмжээ /см/ |
h=0.5м |
h=1.0м |
h=3.0м |
h=5.0 м |
15-20 |
3,0 |
3,5 |
4,3 |
4,7 |
20-30 |
3,1 |
3,7 |
4,7 |
5,1 |
Зүйж ургуулсан зүлгэн доторлогоотой |
1,0 |
1,25 |
1,5 |
1,5 |
Замын зорчих хэсгийн ховил дахь ус хүлээн авах нэг хэвтээ сараалжны ус өнгөрүүлэх боломж буюу зарцуулгыг дараах байдлаар тодорхойлно.
Сараалжин дээрх урсацын бүрэн түрэлт
H0≤1.33W байхад Q=1.5 L H1.5 (м3/с-ээр)
L
- H0>1.33 W байхад Q=2 W 0(м3/сбайна.
L
Энд:H0=H+V2
H- Сараалжны амсар орчмын усны гүн (м-ээр);
V –Усны урсгалын хурд /м/с)
W- сараалжинд ус орох завсаруудын нийлбэр талбай(м2-аар)
L – сараалжинд ус орж буй хүрээний урт (м) – Энэ нь сараалжны периметр болно. Хэрэв сараалжны нэг тал замын хашлаганд тулсан бол үлдэх гурван талын нийлбэр урт болно.
Бороо, цасны ус хүлээн авах худгийн аман дээрх энэхүү сараалжийн ус өнгөрүүлэх боломжийг бүрэн ашиглахын тулд худгийн доод хэсгийн замыг 1.5 м –ийн урттай урвуу налуу хийх шаардлагатай (Сараалж тийш).
Ус хүлээн авах худгаас ус дамжуулах хоолой (коллектор) хүртэлх салаа шугамын урт 40 м –ээс хэтрэхгүй, хэвгий нь 0,005 –аас багагүй бөгөөд ихэвчлэн0,02-0,03 байвал зохино. Салаа шугамын голчийг үйлчилж буй талбайнаас нь хамааруулан 200-300 мм –ээр авах хэрэгтэй.
Ус хүлээн авах худгийн гүн нь ус дамжуулах хоолой байрлуулсан гүнээс хамаарах бөгөөд хөрсний улирлын хөлдөлтийн гүнээс доош байвал зохино. Манай орны нөхцөлд хөрсний улирлын хөлдөлтийн гүн дунджаар 1,5-5,5 м байх бөгөөд тодорхой хот, сууринд судалгааны материал ашиглах шаардлагатай. (Улаанбаатар хотод ойролцоогоор 3,5-4,0 м байна гэж тогтоосон байдаг).
0,004-өөс бага буюу маш бага хэвгийтэй, эсвэл тэгш газарт замын зорчих хэсгийн ховилыг нидрэг (хөрөө) маягийн ханатай хийж болно.
5. Ус цуглуулан дамжуулах хоолойн дагуу зүсэлт
Ус цуглуулан дамжуулах хоолойн дагуу зүсэлт хийснээр түүний босоо хавтгай дахь байршил, яндангийн нурууны болон хэвлийн хэсгийн тэмдэгтүүд, суулгасан гүн, тооцоот хэсэг бүрийн дагуугийн хэвгий зэргийг тодорхойлно. Ус цуглуулан дамжуулах хоолойн голч 500 мм хүртэл байхад түүний дээд талыг хөрсний улирлын хөлдөлтийн гүнээс доош 0,3м-т; 500 мм-ээс илүү байхад улирлын хөлдөлтийн гүнээс доош 0,5 м-т байрлуулбал зохино. Ус цуглуулан дамжуулах хоолой суулгах ердийн гүн 2-3м, хамгийн их нь 5-6м (Газар шорооны ажлыг ил аргаар гүйцэтгэх нөхцөлд) байх нь техник –эдийн засгийн хувьд тохиромжтой. Аль ч тохиолдолд ус цуглуулан дамжуулах дээд талаас газрын гадрага хүртэл 0,7м ээс багагүй байвал зохино.
5.1 Ус цуглуулан дамжуулах хоолой дахь усны урсгалын гидравлик тооцоо
Ус хураан дамжуулах хоолой нь ихэвчлэн дугуй огтлолтой байдаг. Хоолойн огтлол; дагуу хэвгий зэрэг нь адил байхад тэдгээрийн доторхи усны урсгалын хурд ижил байна.
Ус цуглуулан дамжуулах хоолой дахь бетон (ихэвчлэн бетон ба төмөрбетон), усны урсгалын хурд,улмаар хоолой болон худгийн дүүрэлт нь усны урсгалын тооцоонд чухал хүчин зүйл болдог. Дээр дурьдсанчлан ус цуглуулан дамжуулах хоолойн хөндлөн огтлол дугуй бөгөөд бороо цасны ус зайлуулахад бүрэн огтлолоороо ажиллах тул тооцоог доорхи байдлаар гүйцэтгэнэ:
Урсгалын гидравлик радиус хөндлөн огтлолын талбай 2 болно.
Энд: - ус дамжуулах хоолойн голч
–Хоолойн нойтон пераметр 2 пr 2
– хоолойн хөндлөн огтлолын талбай
R=
Ус дамжуулах хоолойг тодорхой хугацаагаар ашигласны дараа түүний дотор хана салсан бүрхүүлтэй болдог тул уг ханын адраашлын илтгэлцүүрийг 0,014 байна гэж үзэж болно. Хоолой дах усны урсгалын хурдыг Шезийн томьёогоор гэж тодорхойлно.
Энд С-хурдны итгэлцүүр, R- г гидравлик радиус, J-урсгалын хэвгий
Яндан хоолойгоор урсаж буй усны урсгалын хувьд Манингийн томьёог ашиглан гэж тодорхойлох тохиолдолдхурд ;
Зарцуулга болно.
Эндээс урсгалын хурдны тодорхойлолт- ;
Зарцуулагын тодорхойлолт- болох бөгөөд ашиглалтанд байгаа ус дамжуулах хоолойн адраашлын илтгэлцүүр болон хоолойн гидравлик радиус -ийг орлуулбал гэж бичиж болно.
Практикт ус дамжуулах хоолой дүүрэн ба дундуур, ус хүлээн авах үзлэгийн худаг дахь хоолойн дээд амсар ил ба далд байх магадлалтай. (Зураг 7-г харна уу)
Зураг 7. Ус зайлуулах хоолойн тооцооны схем
Үүнээс үүдэн ус дамжуулах хоолойн ажиллагааны 2 горим авч үзэх шаардлагатай.
Үүнд:
- Ус дамжуулах хоолой хагас огтлолоор (дундуур)түрэлтгүй ажиллаж байх.
- Ус дамжуулах хоолой бүрэн огтлолоор (дүүрэн) түрэлттэй ажиллаж байх, өөрөөр хэлбэл үзлэгийн худгууд дахь усны түвшин хоолойн амсраас дээш байх.
Үзлэгийн худаг дахь усны түвшин ус дамжуулах хоолойн дээд амсраас дээш гарахгүй бөгөөд хоолой бүрэн огтлолоор (дүүрэн) ажиллаж байх нь эдгээр байгууламжийн ажиллагааны зөвшөөрөгдөх горим юм. Ус дамжуулах хоолой түрэлтэнд ажиллаж байх ёстой. Энэ тохиолдолд ус дамжуулах хоолойгоор урсах усны зөвшөөрөгдөх зарцуулга байна.
Энд: d- хоолойн диаметр,
К3-хурдны тодорхойлолт,
Jy- ус дамжуулах хоолойн хэвгий .
Хэрэв ус дамжуулах хоолой дахь урсгалын зөвшөөрөгдөх зарцуулгаас жинхэнэ зарцуулга нь бага байвал урсгалын гүн нь h хоолойн голч d-гээс бага буюу ус дамжуулах хоолой түрэлтгүй ажиллаж байх болно. Эсрэг тохиолдолд өөрөөр хэлбэл зөвшөөрөгдөх зарцуулга нь жинхэнэ зарцуулгаас бага байвал байна. Энэ үед хоолой дахь урсгалын гүн, хоолойн голчтой тэнцүү / / байх ба харин урсгалын жинхэнэ хэвгий нь хоолойн хэвгийгээс их болно. Ус дамжуулах хоолой дахь усны урсгалын жинхэнэ хэвгийг доорх хамаарлаар тодорхойлно:
Хэрэв худгууд дахь усны түвшингүүдийг холбосон пьезометрийн шугам газрын гадаргаас дээш гарвал тухайн худгаар ус бялхаж халина гэсэн үг. Энэ тохиолдолд боломжтой бол ус дамжуулах хоолойн байрлалыг доошлуулна, эсвэл хоолойн голчийг ихэсгэнэ.Хоолойн голчийн ихсэлт пьезометрийн шугамын бууралтанд хүчтэй нөлөөлнө.
6. Үзлэгийн худаг
Ус дамжуулах хоолойн налуугийн чиглэл болон голч өөрчлөгдөх, мөн тухайн хоолойд хажуугаас ус дамжуулах хоолой ба ус хүлээн авах худгийн салбар шугам нийлэх газруудад үзлэгийн худгуудыг байрлуулна. Хоолойн шулуун хэсэгт ус дамжуулах хоолойн голчоос хамааруулан дор дурьдсан зайд байрлуулна.
Ус дамжуулах хоолойн голч (м-ээр) |
Үзлэгийн худаг хоорондын зай (м-ээр) |
0.3 |
50-60 |
0.4-0.6 |
60-70 |
0.7-1.0 |
60-80 |
1.2-1.5 |
70-100 |
1.5-аас дээш |
80-130 |
Үзлэгийн худгийг нэг загварын төслөөр байгуулна. Тухайн нутаг дэвсгэрийн хэвгий их бол ус дамжуулах хоолойн чиглэлд хурд сааруулагч, энерги багасгагч худаг байгуулахаас гадна ус дамжуулах хоолойд ширмэн буюу ган яндан хэрэглэж болно.
7. Ус зайлуулах сүлжээний ус гаргуур
Хотын ариун цэврийн шаардлагыг харгалзан, ус зайлуулах сүлжээнээс ус хаях байгууламжийг хотын гадна, нам дор хэсэгт байрлуулбал зохино. Эл хандлага тэр болгон ашигтай байдаггүй тул хотын нутаг дэвсгэрт ариун цэврийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр бороо, цасны усыг хаях ус гаргуур байрлуулах тохиолдол гардаг. Энэ тохиолдолд ус зайлуулах, ашиглах нэмэгдэл арга хэмжээ авах шаардлагатай. Хотын нутаг дэвсгэрт ус гаргуур байрлуулах нь дор дурьдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж олгоно:
- Бэсрэг сав газрын тоог олшруулан хамрах талбайг багасгах
- Дээрхтэй уялдуулан бэсрэг сав газар бүрийн ус дамжуулах хоолойн хэмжээг багасгах
- Ус зайлуулах сүлжээг хотын өргөтгөлийн төлөвлөгөөтэй уялдуулан хэсэгчлэн байгуулах
Аль ч тохиолдолд ариун цэврийн шаардлагыг тооцож байх ёстой.
Ус зайлуулах хоолойн ус гаргуурын амсар нь ус хүлээн авч буй тогтоол усны түвшингээс дээш байх шаардлагатай боловч зарим тохиолдолд хотын архитектурын шаардлагаар уг түвшингээс доош байрлуулах хэрэгтэй болдог.
Энэ тохиолдолд ус гаргуурын яндангийн төгсгөл хэсгийг хөлдөлтийн гүнээс доош байрлуулбал зохино.
8. Ус дамжуулах хоолойн гидравлик тооцоо
Гидравлик тооцоогоор ус зайлуулах сүлжээний ус дамжуулах хоолойн тооцоот хэсэг болон тооцоот огтлол дахь урсгалын тооцоот зарцуулгыг тодорхойлдог.
Үүний тулд ус дамжуулах хоолой бүрийг тооцоот хэсгүүдэд хуваана. Хэсэг бүрийг түүний урсгалын эцэст бүрдэх зарцуулгыг өнгөрүүлэхээр тооцно. Ус дамжуулах хоолойг тооцоот хэсэг болгон хуваах бүдүүвчийг зураг 8-д үзүүллээ
Зураг 8. Ус дамжуулах хоолойг тооцоот хэсгүүдэд (0-1;1-2;2-3;3-4;4-5)хуваах бүдүүвч
Тооцоот хэсгүүдийн хязгаар нь ус дамжуулах хажуугийн хоолойнууд нийлэх, гол хоолойн налуу өөрчлөгдөх газруудад байна. Ус зайлуулах хоолойн голч /өөр огтлолтой бол хэмжээг/ -ийг тооцоот хэсгийн эцсийн цэг дэх урсгалын зарцуулгаар тодорхойлно.
Тухайн ус дамжуулах хоолойн тооцоот зарцуулгыг Q (л/с-ээр)гэж тодорхойлно.
Энд: q - борооны тооцоот эрчим (нэг га-д л/сек-ээр);
- урсацын илтгэлцүүр,
F - урсац бүрэлдэх талбай (га-аар),
– бэсрэг сав газрын борооны эрчмийн жигд бусын илтгэлцүүр бөгөөд бэсрэг сав газрын талбай 300 га-гаас илүү байхад тооцно.
Энэхүү талбай 300 га байхад байна. Бэсрэг сав газрын талбай ихсэхэд энэ илтгэлцүүр багасна. F=2000 га байхад байх жишээтэй.
Борооны тооцоот эрчмийг тухайн бэсрэг сав газрын хамгийн алслагдсан цэгээс ус дамжуулах хоолой дээрхи тооцоот огтлол хүртэл ус урсан ирэх хугацаатай тэнцүү гэж үзнэ. Тэгэхдээ давтамжийн тодорхой магадлалтай бороог авна.
Дээр дурдсан тооцоот эрчимтэй бороо үргэлжлэх хугацааг түгшүүрт хугацаа гэх ба ийм хугацаатай борооны эрчмийг хязгаарын эрчим гэнэ. Борооны хязгаарын эрчмийг доорхи томъёогоор тодорхойлно:
(1 га-д л/с-ээр)(2)
Энд: t – Бороо үргэлжлэх хугацаа (минутаар)
А- Бороо орох магадлал (давтамж), тухайн нутгийн уур амьсгалын нөхцөл болон 20 минутын үргэлжлэх хугацаа бүхий борооны (хэтрүү магадлалаар жилд нэг удаа тохиох) эрчмээс хамаарах тоон үзүүлэлт.
Энд: – Тухайн нутагт 20 минутын үргэлжлэх хугацаатай бороо орох магадлалд тохирох борооны эрчим (1 га-д л/с-ээр)
- Монгол орны уур амьсгалын бүсчлэлийн онцлогийг тооцох илтгэлцүүр
– Тооцоот эрчим бүхий бөгөөд жилд нэг удаа тохиодог борооны давтагдах хугацаа (олон жилийн дунджаар, жилээр)
– Тундасны ажиглалтын үндсэн дээр тогтоох тоон үзүүлэлт
20 минут үргэлжлэх хугацаа бүхий борооны эрчмийг зураглалын болон тооцооны аргаар тодорхойлно. Хэрэв 20 минутын үргэлжлэлтэй борооны эрчмийн зураглал ашиглах боломжгүй бол (1га-д л/с-ээр) гэж тодорхойлно.
Энд: H – 15 жилээс доошгүй хугацаан дахь агаарын тундасны жилийн дундаж хэмжээ (мм-ээр)
– 5 жилээс доошгүй хугацаан дахь агаарын чийгийн дутагдлын дундаж хэмжээ (мм-ээр). Шингэн тундасны сарын дундаж хэмжээг үндэслэн тодорхойлно.
Тооцоот борооны үргэлжлэх хугацаа t нь тухайн хороолол буюу бичил хорооллын хамгийн алслагдмал цэгээс гудамжны зорчих хэсгийн ховил хүртэл ус урсан очих хугацаа- замын ховилоос ус хүлээн авах хамгийн ойрын худаг хүртэл ус урсан хүрэх хугацаа , худгаас ус зайлуулах сүлжээн дээрх тооцоот огтлол хүртэл хоолойгоор ус урсан очих хугацаа -ний нийлбэр байна. Өөрөөр хэлбэл зураг 9-д харуулсанчлан (минутаар) болно.
минут байх ба бага холбогдлыг дор дурдсан нөхцөлд авна:
- Бороо цасны урсац урсах гадарга нь ус үл нэвтэрүүлэхээр байх.
- Хороолол болон бичил хороолол нь ус зайлуулах сүлжээтэй бөгөөд бороо, цасны усыг хотын ус зайлуулах хоолойд шууд нийлүүлдэг байх.
- Ногоон байгууламж бүхий нутаг дэвсгэр, байгалийн нөхцлөөрөө буюу тэгшилсэн газар минут, ус урсах гадаргà тэгш бус (овон товон, нүх, хонхор ихтэй) бол энэ хугацааг 20 минут хүртэл сунгаж болно.
Гудамжны тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн ховилоор ус урсан очих хугацаа -г дараах томъёогоор тодорхойлно:
Энд: – ховилоор ус урсах замын урт (м-ээр)
– Ховилоор ус урсах хурд (м/с-ээр)
Зураг 9.Борооны үргэлжлэх тооцоот хугацааг тодорхойлох бүдүүвч
Ус дамжуулах хоолойгоор тооцоот огтлол хүртэл ус урсах хугацаа нь тооцоот хэсгээр ус өнгөрөн гарах хугацааны нийлбэр байна. Өөрөөр хэлбэл (минутаар) болно.
Энд: – Тооцоот хэсгээр ус урсан өнгөрөх замын урт (м-ээр)
– Тооцоот хэсэгт хоолойн дотуур ус урсах хурд (м/с-ээр)
– Тухайн газрын налуугаас усны урсгалын хурдад үзүүлэх нөлөөг тооцох илтгэлцүүр
Тухайн газрын налуу 1%-иас бага байхад =2.0; мөн налуу 1% - 3% байхад =1.5; мөн налуу 3%-иас их байхад =1.2 байна.
-Хэрэв тооцоогоор борооны үргэлжлэх тооцоот хугацаа 10 минутаас бага гарвал бороо үргэлжлэх хугацааг 10 минут гэж авна.
Бороо үргэлжлэх тооцоот хугацаа 10 минутаас 25 минут хүртэл байхад бороо, цасны урсацын тооцоот зарцуулгын [1] томъёонд залруулгын илтгэлцүүр -ыг оруулна. Залруулгын илтгэлцүүр нь бороо үргэлжлэх хугацаа болон урсацын илтгэлцүүрээс хамаардгийг хүснэгт 2-т үзүүллээ. Энэхүү илтгэлцүүрийг харьцангуй богино хугацаанд бэсрэг сав газрын бүх талбайгаас урсац бүрдэж амжихгүй байдаг ус зайлуулах сүлжээний дээд хэсгүүдэд хэрэглэх нь зохимжтой.
-илтгэлцүүрийн утга
Хүснэгт 2
Урсацын илтгэлцүүр |
Бороо үргэлжлэх хугацаа (минутаар) |
||
10 15 |
10 20 |
20 25 |
|
0.70 0.50 0.35 |
0.90 0.75 0.60 |
0.95 0.80 0.75 |
1.00 0.90 0.90 |
Хотын нутаг дэвсгэрт орсон борооны усны тодорхой хэсэг нь хөрсөнд шингэж, нэг хэсэг нь ус үл нэвтрүүлэх талбайд үлдэж агаарт уурших ба үлдсэн хэсэг нь ус зайлуулах сүлжээнд очно. Тооцоот зарцуулгыг тодорхойлоход энэ хүчин зүйлийг урсацын илтгэлцүүрээр тооцно. Урсацын илтгэлцүүр нь бороо үргэлжлэх хугацаа болон түүний эрчим, тухайн нутгийн газрын гадаргын байдал, урсацын налуу зэргээс хамаардаг хувьсах хэмжигдэхүүн юм.
Ус урсах гадарга нь ус үл нэвтрүүлэх өнгөлгөөтэй нөхцөлд уг илтгэлцүүрийг борооны эрчим болон үргэлжлэх хугацаанаас хамаарахгүй гэж үздэг. Үүнээс үүдэн доори илгэлцүүрийг хэрэглэнэ.
Хүснэгт 3
Газрын гадаргын байдал |
Урсацын илтгэлцүүр |
|
0.95
0.10 0.20 |
Бэсрэг сав газар бүрээр урсацын дундаж илтгэлцүүрийг тогтооно. Өөрөөр хэлбэл, нэг гудамжинд зэрэгцэн орших орон сууцны хороолол буюу бичил хороолол мэтээс тухайн бэсрэг савд бусдыг төлөөлөхүйц хэсгийг сонгон авч, түүний урсацын илтгэлцүүрийг тодорхойлно.
Урсацын дундаж илтгэлцүүр нь тухайн нутаг дэвсгэр дэх газрын гадаргын янз бүрийн хэлбэрийг тооцсон байвал зохино.
Тухайн нутаг дэвсгэрийн газрын гадаргын янз бүрийн хэлбэрийг тооцсон урсацын дундаж илтгэлцүүрийг гэж тодорхойлно.
Энд: –Гадаргын тухайн хэлбэрт таацах урсацын илтгэлцүүр
– Мөн гадаргын талбай
– Бэсрэг сав газрын нийлбэр талбай
Урсацын илтгэлцүүрийн хувьсамтгай байдал нь бороо орох явцад тухайн гадарга эхлээд усаар ханаж, цаашдаа шингэлт аажмаар зогсох, эсвэл тогтмолждогт оршино. Энэ тохиолдолд урсацын илтгэлцүүрийг дараах томъёогоор тодорхойлбол зохино:
, энд байх тул , эндээс урсацын илтгэлцүүр хувьсамтгай үеийн тооцоот зарцуулгыг (л/с-ээр) гэж тодорхойлно.
Энд: – Урсацын дундаж илтгэлцүүр
– Уур амьсгалын нөхцлөөс хамаарах тоон үзүүлэлт
– Тундасны байдал илэрхийлэх тоон үзүүлэлт
Урсацын дундаж илтгэлцүүрийн ус үл нэвтрүүлэх гадаргàд (барилга, байшингийн дээвэр, асфальтбетон) тохирох утгыг хүснэгт 4-т дор үзүүллээ.
Урсацын дундаж илтгэлцүүрийн утга
Хүснэгт 4
Урсцын тусгай коэффициентийн утга |
Урсцын дундаж коэффициент |
||||
A=300 |
A=600 |
A=1000 |
A=1200 |
A=1500 |
|
0.65-аас бага байхад 0.65 ба түүнээс их байхад |
0,32 0,33 |
0,26 0,29 |
0,25 0,26 |
0,24 0,25 |
0,23 0,24 |
Тэгшилсэн хөрсөнд , ногоон байгууламжтай талбайд байна.
Ердийн нөхцөлд ус зайлуулах хоолой нь тооцоот зарцуулгыг бүрэн өнгөрөөх ёстой.
Ус зайлуулах хоолойн ажиллагааны нөхцөл болон тооцоот хэмжээнээс илүү урсац бүхий борооны үр дагаврыг тооцох үүднээс тооцоот эрчим бүхий нэг удаагийн бороо орох хугацааг тогтооно. Энэ хугацааг ус зайлуулах үйлчилгээнд орж буй тухайн нутаг дэвсгэрийн зориулалт, мөн талбайн өндөржилтийн төлөвлөлт, бэсрэг сав газрын талбай зэргээс хамааруулж тогтооно.
Тооцоот бороо орох магадлал
Хүснэгт 5
Хотын дэвсгэр дэх бэсрэг сав газрын төлөв |
(1га-д л/с-ээр) |
|||
50 70 |
70 90 |
90 100 |
100-аас дээш |
|
150га-гаас илүү
20 га хүртэл 100 га-аас илүү |
0,25 0,33 0,35 0,50
0,35 0,50 5 |
0,33 1,0 0,5 1,5
0,5 1,5 5 |
0,5-1,5 1-2
1 2 10 |
1 2 2-3
2 3 10 20 |
Борооны урсацын зарцуулга нь ус зайлуулах сүлжээний хүч чадлаас хэтэрсэн тохиолдолд сүлжээ тэр зарцуулгын тодорхой хэсгийг өнгөрүүлэх ба үлдэх хэсэг нь замын ховилоор урсана. Энэ үед гудамж усанд автахад зөвшөөрөгддөг усны зузааныг мөрдөх хэрэгтэй. Гудамжны усны зөвшөөрөгдөх зузааныг 0,1 м-ээр хэтрүүлэхэд барилгуудын зоорин хэсэг (подвал) усанд автана. Гудамжийг усанд автуулахгүй байх усны зузааныг тухайн байдалд тохируулан тогтооно. Борооны урсацын зарцуулга нь ус зайлуулах сүлжээний хүч чадлаас нэг удаа хэтрэх байдлын давтагдах хугацааг тухайн газар дахь ус дамжуулах хоолойн байршлын нөхцлөөс хамааруулан тодорхойлно.(хүснэгт 6-ыг харна уу.)
Ус дамжуулах хоолой тэгш газар, ус хагалбар дээр, эсвэл налуу газрын дээд хэсгээр байршсан бол тохиромжтой байршилтай; огцом налуу дундуурх жалгын гүн ёроолын шугамын дагуу, эсвэл бага налуутай жалгын ёроолын шугамаар байршсан мөн хонхор газраас ус зайлуулахаар тавигдсан бол байршлын хувьд тохиромж муутай гэж үзнэ.
Борооны усны зарцуулга нь ус зайлуулах хоолойн хүч чадлаас
хэтрэх нэг удаагийн тохиолдлын давтагдах хугацаа (жилээр)
Хүснэгт 6
Хотын нутаг дэвсгэр дэх ус дамжуулах хоолойн (коллекторын) байршсан газар |
Ус дамжуулах хоолойн байрших байдал |
||
Тохиромжтой |
Дунд зэрэг |
Тохиромж муу |
|
|
1
5
10 |
3
10
25 |
5
25
50 |
Борооны тооцоот эрчим хэтрэх хамгийн бага хугацааг мөн нормчлох ёстой. Энэ нь хязгаарын хугацаанд тохирох зарцуулга, тооцоот зарцуулгын харьцаанаас хамаарна. Хязгаарын хугацаанд тохирох зарцуулга, тооцоот зарцуулга хоёрын харьцаа нь замын ховилын ус урсган өнгөрөөх чадвар; хязгаарын хугацааны зарцуулга болон хотын ус зайлуулах сүлжээний чөлөөт эзлэхүүний тохируулах нөлөөнөөс хамаарна.
Энд: – Тооцоот зарцуулга,
– хязгаарын хугацаанд тохирох зарцуулга,
– шилжүүлэх илтгэлцүүр,
Энд: – замын ховилоор өнгөрөх урсгалын хэмжээгээр зарцуулга багасах байдлыг илэрхийлэх илтгэлцүүр,
- ус зайлуулах сүлжээний чөлөөт эзлэхүүний тохируулах нөлөөгөөр зарцуулга багасах байдлыг илэрхийлэх илтгэлцүүр. Дундажаар гэж авна. байна.
Энд: – гудамж усанд автах тохиолдолд замын ховилын ус өнгөрүүлэх чадвар
9. Ус дамжуулах хоолойн (коллекторын) гидравлик тооцоо
Гидравлик тооцоогоор яндан дахь усны урсгалын хурдыг тодорхойлж, улмаар ус зайлуулах сүлжээний ус дамжуулах хоолойн хэмжээ (голч)-г тогтооно. Үүний тулд гидравликийн үндсэн томъёонуудыг ашиглана. Яндан дахь усны урсгалын хурдыг Шезийн томъёогоор
(м/с-ээр),урсгалын зарцуулгыг гэж тус тус тодорхойлно.
Энд: – хамгийн их тооцоот зарцуулга ( –ээр эсвэл л/с-ээр)
– Яндангийн амьд огтлолын талбай ( -аар)
– Урсгалын гидравлик радиус (м-ээр)
– Яндангийн нойтон периметр (м-ээр)
– Тооцоот хэсгийн дагуугийн налуу
– Шезийн томъёон дах хурдны илтгэлцүүр бөгөөд Н.Н.Павловскийн томъёогоор гэж тодорхойлж болно.
Энд:
n– яндангийн доторхи ханын гидравлик адраашлын илтгэлцүүр
Ашиглалтын явцад яндангийн дотор хана салслаг бүрхэвчтэй болж адраашлыг бууруулна. Ийм учраас 0,4 м хүртэл гидравлик радиустай яндан хоолойн тооцоонд гэж авч болно. Нөгөө талаар Н.Н.Павловскийн томъёоны тодорхой тохиолдол болох Манингийн томъёогоор гэж тодорхойлж болно.
Дээр дурьдсан томъёонуудад урсгалын хурдны болон зарцуулгын тодорхойлолтуудыг орлуулбал ; болно.
Энд: – Урсгалын хурдны тодорхойлолт
– Урсгалын зарцуулгын тодорхойлолт
ба илтгэлцүүрүүдийг энэ нормын 5,1-д дурьдсанаар тодорхойлно.
Тэгш өнцөгт дөрвөлжин огтлолтой хоолойн гидравлик тооцоог дугуй хөндлөн огтлолтой яндангийн адилаар гүйцэтгэнэ. Ус зайлуулах хоолойн тооцоог ихэвчлэн өөрийн урсгалын хэвийн горимд хийнэ. Усны урсгалын түрэлттэй горимын үе дэх тооцоог ус дамжуулах хоолойн гидравлик налуу болон гудамж усанд автах магадлалыг шалгах тохиолдолд хийнэ.
10. Ус зайлуулах сүлжээний хийцийн элементүүдийн тооцоо
10.1 Яндангийн бат бэхийн тооцоо
Янданг газарт суулгах гүнийг тодорхойлох, эсвэл яндангийн бат бэхийг хангадаг ханын зузааныг сонгох зорилгоор энэхүү тооцоог хийнэ. Тооцоог хязгаарын төлөв байдлын аргаар хийх үед тооцооны нөхцөл нь байна.
Энд: - Яндангийн хотойлтын тооцоот момент
– Яндангийн хотойлтын хязгаарын тооцоот момент
Тооцоот моментын хэмжээг янданд үйлчилж байгаа нийлбэр ачааллаас (байнгын ба түр зуурын) хамааруулан тодорхойлно. Байнгын ачаалалд яндан дээрх хөрсний жин, яндангийн өөрийнх нь жин орох бөгөөд түр зуурын ачаалал нь булсан яндан дээгүүр тээврийн хэрэгсэл өнгөрөхөд дугуйгаар дамжин дарах даралтаас үүснэ.
Ус зайлуулах сүлжээний яндан дээрхи овоолгын хөрс (нягтруулсан) дарах тул түүнийг (т/м-ээр) гэж тодорхойлно.
Энд: – хөрсний нягт (т/м3-ээр)
Коэффициент – гийн утга
Хүснэгт 7
Хөрсний нэр |
(т/м3-ээр) |
|
1,6
2,0
1,7 |
Яндан булсан хөрсний зузаан (м-ээр)
Яндангийн нурууны түвшин дэх шуудууны тооцоот өргөн (м-ээр)
Шуудууны шилжилтийн өргөн (м-ээр)
Яндангийн гадна голч (м-ээр)(зураг 10-ыг харна уу.)
Зураг 10. Ус дамжуулах хоолойн байнгын ачааллыг тооцох схем
Хэрэв шуудууны жинхэнэ өргөн нь -ээс их байвал гэж үзнэ, жинхэнэ өргөн нь ээс бага байвал гэж авна.
Шуудуун доторхи хөрсний босоо ачаалал бөгөөд гэж тодорхойлно.
Энд: – энгийн логарифмын суурь ( )
– Хөрсний дотоод үрэлтийн илтгэлцүүр бөгөөд элсэрхэг хуурай хөрсөнд А= 0.166; ханасан чийгтэй элсэрхэг хөрсөнд A=0.162; ханасан чийгтэй шаварлаг хөрсөнд A=0.122 байна.
Нимгэн ханатай яндангийн жин харьцангуй бага хэмжээтэй байх тул түүнийг байнгын ачаалалд тооцохгүй байж болно.
Жин ихтэй бетон болон төмөрбетон яндангуудаас байнгын ачаалалд тооцох нь жинг нэгэн жигд хувиарлагдсан булалтын хөрсний эквавалент үеэр авч дараах томъёогоор тодорхойлно:
Энд: –Яндангийн жин
– Яндангийн дундаж радиус
– яндангийн дотоод голч (м-ээр)
– Яндангийн ханын зузаан (м-ээр)
Яндангийн материалын нягт
Тооцоот автомашины хойд дугуйгаар газрын гадаргадщ дарах ачааллыг түр зуурын ачаалалд тооцно. Дугуйгаар дамжин яндан дээр үйлчлэх ачааллыг төвлөрсөн ачаалал гэж үзэж уян харимхайн онолын томъёогоор тодорхойлно. Тооцоот машины дугуйгаар дамжин газрын гадаргад үйлчлэх төвлөрсөн ачааллын тооцоот хэмжээг гэж тодорхойлоно.
Энд: – Статик ачаалал
-Хөдөлгөөн тооцох илтгэлцүүр бөгөөд дор дурьдсанаар авна:
H (м-ээр) 0,75 1,00 1,50 2,00
1,20 1,15 1,00 90,8
Янданд үйлчлэх босоо ачааллын тооцоот хүчдэлийг Буссинескийн томъёогоор тодорхойлно.
Энд: - Булалтын хөрсний гадаргаас хүчдэл тодорхойлж буй цэг хүртэлх гүн
– Тооцоот ачаалал
Энд: – Түр зуурын хүч үйлчилж буй цэгээс босоо хүчдэл тодорхойлж байгаа цэг хүртэлх зайн хэвтээ зайг
– Босоо тэнхлэгийн ординат
Тооцоот босоо хүчдэлийн максимал хэмжээг гэж тодорхойлно. Ус дамжуулах гол хоолойн тооцоо хийж буй хэсэгт үйлчилж байгаа түр зуурын статик ачааллыг тодорхойлоход янданд үйлчилж байгаа эгц босоо хүчдэлүүдийн эпюрын эзлэхүүнээр тооцно.(зураг11-ийг харна уу.)
Зураг 11. Ус дамжуулах хоолойд үйлчлэх эгц босоо ачаалал
Ус дамжуулах хоолойн нэг метрт үйлчилж буй тооцоот бүрэн ачаалал нь байнгын ба түр зуурын ачааллуудын нийлбэр болно.
Тооцоот ачааллаас хамааруулан яндангийн хотойлтын тооцоот моментийг дараах байдлаар тодорхойлно.
а)Бетон, ваар, асбестоцемент мэтийн хэврэг материалаар хийгдсэн яндангийн хувьд:
б) Түрэлтгүй горимд ажиллаж байгаа төмөрбетон яндангийн хувьд:
Энд: – Яндангийн дундаж радиус
– Яндангийн бууриас хамаарах илтгэлцүүр бөгөөд бетон буюу төмөрбетон буурьтай үед N=2.50; тэгшилсэн ул хөрсөн дээр байрлуулахад N=1.12; хоолой 90 градусын өндөг үүсгэн ул хөрстэй нийлэн буух үед N=1.50 байна.
Яндангийн хотойлтын хязгаарын моментыг дараах байдлаар тодорхойлно:
а) Бетон яндангийн хувьд
б) Төмөрбетон яндангийн хувьд
Энэ тооцооны үед яндангийн саармаг тэнхлэгийн байршлыг дараах нөхцлөөр тогтооно:
Энд: – Бетоны тэнхлэгийн дагуу суналтын тооцоот эсэргүүцэл бөгөөд
байна.
– Бетоны жигд бүтцийн илтгэлцүүр
– Тооцоо хийж буй хэсгийн ус дамжуулах хоолойн урт
– Яндангийн ханын зузаан
– Яндангийн ханын ажиллагааны нөхцлийг илэрхийлэх илтгэлцүүр
– Арматурын ажиллагааны нөхцлийг илэрхийлэх илтгэлцүүр бөгөөд арматурын төрлөөс хамааруулж авна.
– Арматурын эсэргүүцэл
– Арматурын хөндлөн огтлолын нийлбэр талбай
– Бетоны хотойлтын үе дэх агшилтын тооцоот эсэргүүцэл
– Агшилтын бүсийн (шахагдлын) зузаан
– Яндангийн ханын ашигтай зузаан
Асбестоцементэн болон вааран янданг, тэдгээрт үйлчилж буй байнгын ба түр зуурын ачааллыг нэмэгдүүлэхэд тухайн яндан эвдрэх үеийн ачааллын хэмжээг харьцуулах замаар нөхцлийг харгалзан сонгоно.
Энд: – Нөөцийн илтгэлцүүр бөгөөд асбестоцементэн болон вааран яндангийн хувьд k=2.0 байна.
– Эвдлэх ачаалал (Стандартаар авна.)
– Яндангийн бууриас хамаарах илтгэлцүүр
10.2 Ус зайлуулах хоолойн буурь
Ус зайлуулах хоолойн буурийн хөндлөн огтлолыг сонгох зорилгоор бетон болон төмөрбетон янданд зориулан, ихэвчлэн нэг уртааш метр яндангаар төлөөлүүлэн тооцоо хийнэ. Бетон ба төмөрбетон буурь нь ус зайлуулах хоолойг эвдрэлээс хамгаалах үүрэгтэй.
Бетон, төмөрбетон буурийн бат бэхийн тооцоог хязгаарын төлөв байдлын аргаар үйлдэнэ. Буурийг хязгааргүй буюу хагас хязгаарлагдмал урттай бөгөөд уян хатан хөрс дээр байрласан дам нуруу гэж үзэж түүний тооцоот моментыг тодорхойлно. Тооцоот автомашины дугуйгаар дамжин үйлчлэх түр зуурын ачаалал нь тооцоот ачаалал болно.
10.3 Үзлэгийн болон ус хүлээн авах худгийн бат бэхийн тооцоо
Худгуудын таглаа, хана, ёроолын хийцийн хөндлөн огтлолыг сонгоход тооцооны зорилго оршино.
Тооцоог хялбарчлахын тулд худгийн таглааг хоёр тулгууртай дам нуруу, эсвэл захаараа тулгуур дээр байрласан хавтан гэж үзэж тооцно. Худгийн хананд машины дугуйгаар дамжин үйлчлэх түр зуурын даралтыг тооцоот ачаалал гэж үзнэ.
11. Гадаргын урсацын тохируулгын цөөрөм
Ус зайлуулах сүлжээний ус дамжуулах гол хоолойн урт нь алс хол, урсацын бэсрэг сав газрын хэмжээ нь үлэмж их байхад түүний хөндлөн огтлолын өсөлтөөс шалтгаалан барилгын ажил төвөгтэй болж, мөн түүнээс улбаалан ажлын өртөг эрс нэмэгдэнэ. Ийм учраас ус дамжуулах томоохон хоолойнуудын хөндлөн огтлолын хэмжээг бууруулах зорилгоор гадаргын урсацад тохируулга хийх нь зохимжтой. Тохируулгын арга хэмжээнүүдийн нэг нь тохируулгын эзлэхүүнийг төлөөлүүлэн цөөрөм ашиглах явдал юм.
Цөөрөм нь байгалийн болон хиймэл байж болох бөгөөд аль ч тохиолдолд хотын чимэг болохуйц байх ёстой. Тохируулгын цөөрөм ашиглахын тулд тойруулах хоолой байгуулж , түүгээр усны зарцуулгын тодорхой хэсгийг өнгөрөөх ба үндсэн хоолойгоор зарцуулгын нөгөө хэсэг нь буюу тохируулгын эзлэхүүний зарцуулга урсаж тохируулгын цөөрөмд орно. (Зураг 12-ыг харна уу). Ус дамжуулах хоолойноос цөөрөмд ус оруулахад зориулан ус хамсагууртай хорго, цөөрмийн усыг юүлэхэд зориулсан ус хаялгын байгууламж, засвар, үйлчилгээнд зориулан ёроолын ус гаргуур байгуулна. Хот төлөвлөлтийн ажилтай уялдуулан ус зайлуулах сүлжээний тохируулгын эзлэхүүнийг нэг буюу усны урсгалын чиглэл дагаж байрласан хэд хэдэн цавуу цөөрөмд хадгалах байдлаар шийдвэрлэнэ.
Зураг 12. Тохируулгын цөөрөм ба тойруулах хоолой
Тохируулгын цөөрмийн зураг төсөл болосруулахад дор дурьдсан үйлдлийг гүйцэтгэнэ:
- Тохируулгын цөөрмийн эзлэхүүн болон хэмжээ хэлбэрийг тогтоох
- Цөөрөм дэх усны ердийн болон хамгийн их түвшинг тодорхойлох
- Цөөрмийн эзлэхүүний тооцоо хийх
- Цөөрмөөс доош орших ус дамжуулах хоолойн тооцоот зарцуулгыг тодорхойлох зэрэг болно.
Тохируулгын цөөрмийн нөлөөг тооцсон гадаргын урсацын тэнцэл нь:
болно.
Энд: – Гадаргын бүрэн урсац (м3-ээр)
– Тохируулгын цөөрөмд тодорхой хугацаагаар хадгалах усны эзлэхүүн (м3-ээр)
– Тойруулах хоолойгоор өнгөрч буй усны эзлэхүүн (м3-ээр)
Тохируулгын цөөрмийн хэлбэр, хэмжээ, эзлэхүүнийг үндсэндээ хот төлөвлөлтийн байдлаас хамааруулан тогтооно. Үүнээс хамааруулан цөөрмийн гидрогеологийн тооцоог үйлдэнэ.
Гадаргын бүрэн урсацыг (м3)-ээр гэж тодорхойлно.
Энд: – Тохируулаагүй урсацын зарцуулга өөрөөр хэлбэл бэсрэг сав газрын цөөрмөөс дээш орших хэсгийн урсацын зарцуулга.
– Бэсрэг сав газрын хэсгээс цөөрөмд ус урсан ирэх тооцоот хугацаа (мин-аар)
– Тооцоот бороо буюу үерийн урсацын эзлэхүүн
Цас хайлалтаас үүсэх гадаргын урсац нь борооны усаны урсацаас үлэмж бага байх тул тохируулгын цөөрмийн тооцоог борооны урсацаар хийнэ.
Цөөрмийн тохируулгын эзлэхүүнийг гэж тодорхойлж болно.
Энд: – Тохируулгын илтгэлцүүр
– аас хамаарах илтгэлцүүр
болох ба байвал зохино.
Дээрхи илтгэлцүүрүүдийн утга
Хүснэгт 8
|
|
|
|
|
|
|
0,9 0,7 |
0,02 0,13 |
0,5 0,3 |
0,30 0,59 |
0,2 0,1 |
0,85 1,15 |
|
Эндээс тойруулах хоолойн зарцуулга (тохируулсан зарцуулга) болно.
Цөөрмийн тохируулгын эзлэхүүнийг түүн дэх усны ердийн болон хамгийн их
түвшингийн ялгавраар бас тодорхойлж болно.
Тохируулгын цөөрмөөс доош орших ус дамжуулах хоолойн тооцоог зарцуулгыг өнгөрүүлэх нөхцлөөр хийнэ.
Энд: – Цөөрөмд ус өгөлгүйгээр тойруулах хоолойгоор өнгөрүүлэх усны зарцуулга
– Цөөрмөөс доош орших бэсрэг сав газрын хэсгээс гарах урсацын тооцоот зарцуулга
– Цөөрмөөс ус дамжуулах хоолойд очих дундаж зарцуулга, цөөрмийн ус гаргуурын зарцуулгатай тэнцүү байна.
Цөөрмөөс ус юүлэх ажлыг бороо зогссоноос хойш 24 цагийн дотор гүйцэтгэнэ. Цөөрөм цасны усаар дүүрсэн бол дараагийн өглөөнөөс өмнө цөөрмийг чөлөөлнө.
Тохируулгын цөөрмийн усны түвшин нь ердийн байх үеийн гүнээс 1,5 м-ээс их байх ёстой. Цөөрмийн ханын налууг бэхлэх, орчныг тохижуулах ажлыг тухайн газрын хот тохижилтын ажилтай арга хэмжээтэй нийцүүлэн гүйцэтгэнэ.
Тохируулгын цөөрөм дэх ус солигдож, сэлбэгдэж байх ажлыг дулааны улиралд гүйцэтгэнэ. Энэ ажлыг жилд 1-5 удаа хийвэл зохино.
12. Ус зайлуулах ил систем
Хотын нутаг дэвсгэрээс гадаргын урсац зайлуулах системийн үндсэн элемент нь суваг, шуудуу, замын зорчих хэсгийн хашлагын дэргэдэх ховил болно.. Бороо, цасны урсац үүсэх үед хотын гудамжны зорчих хэсгийн дэргэдэх ховилоор урсах усны зузаан 4-5 см, өргөн нь 2-3 метрээс хэтрэхгүй байвал зохино.
Ил системийг хотын доторхи сүлжээнд ашиглах нь тохиромж муутай боловч зарим тохиолдолд хэрэглэнэ.
Ил системд суваг шуудуу илүү ашиглах бөгөөд түүний хөндлөн огтлол нь ихэвчлэн трапец хэлбэртэй байна. Энэхүү трапецийн ёроолын хамгийн их өргөн 0,3 м, хамгийн бага гүн нь 0,4 м, түүгээр урсах усны гүн 0,4 м-ээс хэтрэхгүй, сувгийн ирмэгээс усны хамгийн бага түвшин хүртэл 0,2 м-ээс багагүй, сувгийн дагуугийн налуу 0,005-аас багагүй байвал зохино. Хотын дэвсгэр дэх сувгийн хажуу хана болон ёроол доторлогоотой байх ёстой. Бэхэлгээ нь хайрган үе дээр цементэн зуурмагаар гагнаж тогтоосон чулуун өрлөг, бетон хавтан, засмал чулуун болон төмөрбетон хавтан байж болно. Мөн асфальтобетон, цул бетоноор доторлож болно. Сувгийн хажуу ханын налууг хөрсний төрөл, доторлогооны материалаас хамааруулж сонгоно.
Сувгийн ханын налуугийн зөвшөөрөгдөх хэмжээ
Хүснэгт 9
Суваг, шуудууны хөрс |
Зөвшөөрөгдөх (хүлцэх) налуу |
|
1:3
1:2 1:1,5 1:1,5 1:1,25 1:0,25 |
Суваг шуудууны гидравлик тооцоог дээр хэрэглэсэн томёонуудыг ашиглан, урсгалын хурд, зарцуулалтыг тодорхойлох замаар гүйцэтгэнэ.
Тодорхойлсон зарцуулгыг суваг, шуудууны хөндлөн огтлолын хэмжээ, хэлбэрийг тогтооход, урсгàлын хурдыг тэдгээрийн доторлогооны төрлийг сонгоход ашиглана.
Суваг шуудуугаар урсах усыг тогтоол ус буюу хотын ус зайлуулах сүлжээний үзлэгийн худагт нийлүүлнэ. Хотын гадна орших урсацын сав газруудаас цугларах гадаргын урсацаас уулын шуудууны усны тооцоот зарцуулгыг тодорхойлно. Тооцоот зарцуулга нь 2-оос 20 хүртэл хувийн хангамшилтай аадар борооны зарцуулга байна. Хэрэв хур тунадасны олон жилийн ажиглалтын өгөгдхүүн байхгүй нөхцөлд эмпери томъёогоор тодорхойлно.
Уулын шуудууны дундаж зарцуулгыг гэж тодорхойлж болох юм.
Энд: – Жилийн дундаж зарцуулга
– Урсацын модуль (1 км2 дах л/с-ээр)
– Ус хураахн сав газрын талбай (1 км2 -аар)
Урсацын модулийг тухайн нутгийн газарзүй, уур амьсгалын нөхцөлөөс хамааруулж авна.
Жишээлбэл: Улаанбаатар хот орчимд л/с * км2 байна.
Уулын шуудуугаар урсах усны хурдыг зөвхөн шуудууны ёроол угаагдахгүй байх нөхцлөөр тооцоод зогсохгүй, шуудууг хагшаасаад автахгүй байх нөхцлөөр тодорхойлно.
Эндээс гэж үзэж болно.
– шуудууны ёроолын хөрсийг угаахгүй байх усны хурд
– Тооцоот хурд
– Хагшаас үл хуримтлуулах хурд
Хагшаас үл хуримтлуулах хурдын доод хязгаарын утга нь м/с байна. Дагуурил Шуудууны ёроолыг хөрснийг угаахгүй байх хурд нь хөрсний төрөл, сувгийн доторлогооны байдлаас хамааран, урсах усны гүн 0,4 1,0 м байхад м/с, бетон доторлогоотой сувагт м/с байж болно.
Гидравлик адраашлын илтгэлцүүр
Хүснэгт 10
Сувгийн дотор талын байдал |
Гидравлик адраашлын коэффициент |
|
0,020 0,030 0,017 0,030 0,025 0,014 0,014 |
13. Горхи, булгийн ус өнгөрөөх асуудал
Хотын нутаг дэвсгэрээр зөвхөн зуны улиралд урсан өнгөрдөг горхи, булаг нилээд тохиолдоно. Хот тохижолтын шаардлагаар тэдгээрийг далд хоолойгоор урсгах хэрэгтэй болно. Үүний тулд горхи, булгийн урсаж буй жалгын ёроолыг дагуулан ус дамжуулах хоолой тавьж, түүнийг хотын ус зайлуулах сүлжээнд холбоно.
Энэ тохиолдолд горхи, булгийн усыг хотоос зайлуулах устай хамт өнгөрүүлэх хоолойн тооцоот зарцуулгыг горхи, булгийн ус хураах талбай хотын нутаг дэвсгэрт ямар хэмжээгээр хамаарч байгааг үндэслэн тодорхойлно. Горхи, булгийн эх ба сав газар нь бүхлээрээ буюу ихэнхи нь хотын нутаг дэвсгэрт хамаарч байгаа бол хоолойн тооцоот зарцуулгыг ердийн аргаар тодорхойлно.
Хэрэв горхи, булгийн ус хураах талбайн ихэнхи нь хотын нутаг дэвсгэрийн гадна бөгөөд түүний хотоор дамжих урсац, хотын нутаг дэвсгэрээс бүрдэх урсацаас үлэмж их байвал ус дамжуулах хоолойн тооцоот зарцуулгыг дээрхи хоёр урсацын нийлбэрээс хамааруулан тодорхойлно. Энэ тохиолдолд ус дамжуулах хоолойн хүч чадлаас тухайн урсац хэтрэх байдлыг 2 10% -ийн хангамшлаар, заримдаа 1%-ийн хангамшлаар тооцно.
Хотын нутаг дэвсгэрт хамаарах горхи, булгийн урсац өнгөрүүлэх хоолой нь ихэвчлэн тэгш өнцөгт дөрвөлжин огтлолтой байх бөгөөд түүний өндөр 3 м хүртэл, өргөн нь 2,5 4,0 м, заримдаа илүү ч байна. Горхи, булгийн ус үлэмж их байхад урсац өнгөрүүлэх хос хоолойг хийнэ.
Зураг 13. Горхи булагийн урсац өнгөрүүлэх хоолойн хийцийн жишээ
ТӨГСӨВ.
Зарим нэр томъёо, хэллэгийн орчуулга
- Водосток – хот, тосгоны гудамжны бороо цасны урсац
- Квартал – хороолол
- Двор – хашаа, хамгаалалт, хот айл
- Вертикальная планировка – Өндөржилтийн төлөвлөлт
- Лоток – Замын ховил
- Кювет – замын гаднах судаг
- Канава – шуудуу, суваг
- Фекальная вода – ахуйн бохир ус (жорлонгийн бохир ус)
- Общеплавная система – нэгдсэн систем
- Частный бассейн – урсацын заримдаг хэсэг
- Водосточный коллектор – Ус зайлуулах гол хоолой (ерөнхий)
- Удельное сцепление – хувийн авцалдал
- Шелыга трубы – хэвтээ яндангийн нуруун хэсэг
- Лоток трубы – хэвтээ яндангийн хэвлийн хэсэг
- Критическая продолжительность – Бороо үргэлжлэх түгшүүрт хугацаа
- Предельная интенсивность – Борооны хязгаарын эрчим
- Расход – зарцуулга
- Скоростная характеристина – Хурдны тодорхойлолт
- Расходная характеристика – Зарцуулгын тодорхойлолт
- Нейтральная ось – саармаг тэнхлэг
- Изгиб – хотойлт
- Сжатие– шахалт (агшилт)
- Коэффициент запаса Нөөцийн илгэлцүүр
- Предельное состояние – хязгаарын төлөв байдал
- Коллектор- гол хоолой
Таблица
Хот, тосгоны нутаг дэвсгэрээс бороо, цасны урсац зайлуулах ажлын зураг төсөл, тооцооны нормын хавсралт
Хот, тосгоны ус зайлуулах хоолойн гидравлик тооцооны хүснэгт
Тойрог огтлолтой бөгөөд дүүрэн урсгалтай хоолой дахь усны урсгалын хурдыг , зарцуулгыг томъёогоор тодорхойлжээ.
Энд – хурдны тодорхойлолт; (Павловскийн томъёогоор); (n=0.014 байхад).
К – Зарцуулгын тодорхойлолт
Текст томруулах
A
A
A