A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2000 оны 199 дүгээр

тогтооолын 1 дүгээр хавсралт

 

 

                                        "НООЛУУР" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

Заалтын дугаар

Хөтөлбөрт заасан зорилт

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Шаардлагатай хөрөнгө

Хэрэгжилтийг зохицуулах, биелэлтэд хяналт тавих байгууллага

Хэмжээ /сая.төг/

Эх үүсвэр

 

I. Ямааны үүлдэр угсаа, ноолуурын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд:

 1.

Ямаан сүргийн тооллого явуулж, монгол үүлдрийн ямааны омог хэвшлийн тоо, хувийн жин, сүргийн бүтэц, тархалтын хүрээ, ямааны үүлдэрлэг байдлыг сум бүрээр тодорхойлох

1/ Аймаг, сумдад ямааг үүлдэр, омгоор нь ялгаварлан тоолох ажлыг Үндэсний статистикийн газрын тооллогын ажлын хэсэгтэй хамтран зохион байгуулах;

2/ Тооллогын ажлын хэсэгт оруулах төлөөлөгчдийг томилж, тооллогод оролцох нөхцөлөөр хангах.

 

2001

 

 

2001

 

 

 

 

9.5

 

 

 

Улсын төсөв

 

ҮСГ, ХХААЯ

 

 

ХХААЯ

2.

Үржлийн шилмэл ямааны цөм сүргийг бүрдүүлж бүртгэлжүүлэх, шилмэл сүргийн бүс нутгийг тогтоох, мэдээллийн сүлжээ бий болгох.

1/ Шилмэл үүлдэр, омгийн үржлийн ямааг сайжруулагчаар ашиглах бүс нутгийг тогтоох шийдвэр гаргах;

2/ Үржилд зориулж худалдах шилмэл сүргийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх радио бирж ажиллуулах;

3/ Үржлийн шилмэл сүргийн тухай байнгын товхимол сэтгүүл гаргаж, малчид, иргэдийг мэдээллээр хангах.

 

2001

 

2001-2004

2001-2004

 

 

 

 

1.2

 

0.6

 

 

 

Улсын төсөв

Улсын төсөв

 

ХХААЯ

 

 

ХХААЯ

 

ХХААЯ

3

Стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч, хээлтүүлэгчийг цөм сүрэг түшиглэж бойжуулах иргэн, хуулийн этгээдийг санхүү, зээлийн бодлогоор дэмжих.

1/ Олон улсын байгууллагаас Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн хүрээнд шилмэл сүргийн цөм үржүүлж буй иргэд, байгууллагад дэмжлэг үзүүлэх;

2/ "Говийн санаачилга", "Фермерээс фермер", "Өрсөлдөх чадвар" зэрэг АНУ-ын техник хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслөөр бий болсон банкны бус санхүүгийн  байгууллагаар дамжуулан малчид, иргэд, байгууллагад олгох хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгийг өргөжүүлэх.

 

2001-2004

 

 

 

 

2001-2004

 

 

-

 

 

 

 

 

-

 

 

-

 

 

 

 

 

-

 

 

ХХААЯ

 

 

 

 

 

ХХААЯ

4

"Говьгурвансайхан", "Уулын бор" ямааны селекцийн бодлогыг тодорхойлж, тэдгээрийн цөм сүргийг сайжруулах арга хэмжээ авах

1/ Говьгурвансайхан, Уулын бор үүлдэр, Өнжүүл үржлийн хэсэг, Баяндэлгэр, Өлгий, Эрчим, Буурал, Залаажинстийн цагаан омгийн ямааны цөм сүрэгт үзлэг, ангилал  хийж, 1-ээс дээш ангийн хэсгийг үржлийн албаны бүртгэлд оруулах

 

 

 

 

2001

 

 

 

 

-

 

 

 

 

-

 

 

 

 

ХХААЯ

5

Түүхий эд бэлтгэлийн системийг боловсронгуй болгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх

1/ Түүхий эд бэлтгэлд оролцож буй иргэд, байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах журам боловсруулж мөрдүүлэх;

2/ Түүхий эдийн бирж ажиллуулах эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх санал боловсруулах;

3/ Дотоодын үйлдвэрлэгчдэд түүхий эдээ худалдсан малчдад урамшуулал үзүүлэх тогтолцоог бий болгох;

4/ Хүн амын орлогын албан татварын хуулийн дагуу хувь хүнээс бараа, материал, түүхий эд худалдан авсан үнийн дүнгээс 3 хувиар тооцож төлдөг татварт бэлэн мөнгөөр түүхий эд бэлтгэдэг аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчдийг хамруулах арга хэмжээ авах.

 

2001

 

2001-2004

 

2001

 

 

 

2001

 

 

-

 

-

 

 

-

 

 

 

-

 

 

-

 

-

 

 

-

 

 

 

-

 

 

ҮХЯ

 

ҮХЯ,

ХХААЯ

 

ҮХЯ

 

 

ҮХЯ,

СЭЗЯ

 

II. Ээрэх, сүлжих, нэхэх хүч чадлыг нэмэгдүүлэх замаар түүхий эдийг дотооддоо

боловсруулж эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилтын хүрээнд:

6

Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн бодлогыг хэрэгжүүлэх

1/ Түүхий эдийн нөөц сан байгуулж, сангийн ажиллах журам боловсруулж мөрдүүлэх;

2/ Ээрмэл үйлдвэрлэх хүч чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын асуудлыг Япон улсаас олгох 2 шаттай хөнгөлөлттэй зээлд хамруулах;

3/ Түүхий эд бэлтгэлийн үеэр арилжааны банкнаас олгож буй зээлийн хүрээг нэмэгдүүлэх, нэг зээлдэгчид тухайн банкны хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний зээл олгодог журмыг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн хувьд хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр банкны хууль тогтоомжид өөрчлөлт оруулах

 

2001

 

2002-2004

 

 

 

 

2001

 

-

 

59600.0

 

 

 

 

 

-

 

 

-

Япон улс, бусад хандивлагч орнууд

 

 

 

-

 

ҮХЯ,

СЭЗЯ

 

ҮХЯ,

СЭЗЯ

 

 

Монгол банк,

СЭЗЯ,

ҮХЯ

7

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, химийн болон бусад туслах материалыг импортлох үйл ажиллагааг эдийн засгийн аргаар дэмжих

 Дотоодын үйлдвэрүүдийн  ноолууран сүлжмэл, нэхмэл болон бусад төрлийн эцсийн бүтээгдэхүүнтэй ижил импортын барааны татварыг нэмэгдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах

 

 

2001

 

 

-

 

 

-

 

ҮХЯ,

СЭЗЯ

8

Ээрмэл, нэхмэл, сүлжмэлийн иж бүрдэл үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжид эдийн засгийн хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх

1/ Гадаадын хөрөнгө оруулалттай  анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварт хамруулах санал боловсруулж шийдвэрлүүлэх;

2/ Анхан шатны боловсруулах үйлдвэрийн хүч чадал, түүхий эдийн нөөцийн зохистой харьцааг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах

 

 

2001

 

 

 

2001

 

 

-

 

 

 

-

 

 

-

 

 

 

-

 

ҮХЯ,

СЭЗЯ

 

 

ҮХЯ,

ХЗДХЯ

9

Эх орны ноолуурын үйлдвэрүүдийн хүч чадлыг сэргээх, ашиглах, нэмэгдүүлэх үйл ажиллагааны тухайн үеийн байдалд нийцүүлж түүхий ноолуурын экспортыг уян хатан байдлаар зохицуулах, шаардлагатай үед тарифын бус хязгаарлалт хийх асуудлыг судалж шийдвэрлэх

1/ Түүхий эдийн экспортод тавих хөндлөнгийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авах;

 

2/ Түүхий ноолуур экспортлосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулах;

3/ Экспортын бүтээгдэхүүний жишиг үнийг тогтоох журмыг шинэчлэн боловсронгуй болгох.

 

 

2001

 

2001-2004

 

2001

 

 

6.4

 

 

-

 

-

Улсын төсөв

 

 

-

 

-

ҮХЯ, ХЗДХЯ, УГЕГ,

мэргэжлийн байгууллагууд

 

ҮХЯ,

СЭЗЯ

 

ҮХЯ,

УГЕГ

 

III. Бүтээгдэхүүний чанар, загвар хийцийг сайжруулан нэр төрлийг олшруулж, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:

10

Ноолуур боловсруулах үйлдвэрийн техник, технологийн түвшинг үнэлэх

1/Ноолуур боловсруулах үйлдвэрийн техник, технологийн түвшинг  үнэлэх журам боловсруулж, батлуулах;

2/Техник, технологийн түвшинг үнэлэх ажлын групп байгуулах;

 

2001

 

2001

 

-

 

-

 

-

 

-

 

ҮХЯ

 

ҮХЯ

11

Дараахь чиглэлээр үндэсний стандарт боловсруулан мөрдүүлэх:

-Ноолууран ээрмэлийн техникийн нөхцөл;

-Ноолууран сүлжмэл эдлэлийн техникийн нөхцөл;

-Ноолууран нэхмэл эдлэлийн техникийн нөхцөл;

-Ноолууран эдлэлийн гүйцэтгэн боловсруулах технологийн техникийн шаардлага;

-Сэв, хялгас боловсруулах техникийн нөхцөл;

-Ноолуур боловсруулах үйлдвэрийн ажлын байрны эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөлийн техникийн шаардлага.

1/Тухайн чиглэлүүдээр холбогдох судалгаа хийж, дүгнэлт гаргах;

 

 

2/ Стандартын төсөл боловсруулах;

 

 

3/ Стандартын төсөлд холбогдох байгууллагаас санал авах, Техникийн хороогоор хэлэлцүүлэх;

 

4/ Стандартын төслийг СХҮТ-ийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, батлуулах.

 

2001

 

 

2002

 

 

 

2002

 

 

2003

 

 

 

 

 

 

 

ҮХЯ,

ЭМЯ,

НХХЯ,

СХҮТ,

Нэхмэлийн хүрээлэн

 

 

 

 

12

Ноолуурын бүтэц, шинж чанарын нэгдсэн судалгаа явуулж, олон улсын мэдээлэл, стандартын албан ёсны бүртгэлд хамруулж, сурталчилах, чанарын тэмдэгтэй болгох

Монгол ноолуурын бүтцийн судалгаа хийх, олон улсын стандарт, мэдээллийн сүлжээнд хамруулах, чанарын тэмдэгтэй болгох зорилго бүхий төслийг хандивлагч орон, гадаадын техникийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх

 

 

2001-2004

 

 

2670.0

 

Хандивлагч орны зээл, тусламж

 

ҮХЯ,

БСШУЯ,

Оюуны өмчийн газар

13

Эрдэм шинжилгээний байгууллагын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх.

Ноолуур боловсруулах салбарын эрдэм шинжилгээний байгууллагын тоног төхөөрөмж,  техникийг шинэчлэх асуудлыг олон улсын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх

 

 

2001-2004

 

 

600.0

 

Хандивлагч орны зээл, тусламж

 

ҮХЯ,

СЭЗЯ,

БСШУЯ

14

Оны шилдэг загвар, бүтээгдэхүүн, загвар зохион бүтээгч, үйлдвэрлэгч шалгаруулж урамшуулах

1/ Оны шилдэг загвар, загвар зохион бүтээгч, үйлдвэрлэгч шалгаруулах ажлыг зохион байгуулах;

2/ Бүтээгдэхүүний хийц, загварыг сайжруулах, чанарыг дээшлүүлэхэд үр бүтээл гаргасан иргэд, үйлдвэрлэгчдийг урамшуулах эдийн засгийн тогтолцоо бүрдүүлж, хэрэгжүүлэх.

2001-2004

 

2001-2004

 

-

 

 

-

 

 

-

 

 

-

ҮХЯ,

МХАҮТ

 

 

ҮХЯ

 

ДҮН:

 

 

 

 

 

 

Үүнээс:

Улсын төсөв

 

17.7

 

 

Гадаадын зээл, тусламж

 

62870.0