A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2003 оны 261 дүгээр

                                                                   тогтоолын хавсралт

 

 

УСНЫ БОДЛОГЫН ШИНЭТГЭЛИЙН ЖИЛИЙН ХҮРЭЭНД 2004 ОНД

ЗОХИОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

Д/д

Арга хэмжээ

Хугацаа

Хариуцах байгууллага

 

а.Усны салбарын эрх зүйн орчин, нөөцийн удирдлага, зохион байгуулалт

 

1

1.1. Усны салбарын удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэх чиглэлээр асуудал боловсруулан Засгийн газарт оруулах

Ш улирал

Байгаль орчны яам

1.2. Усны салбарын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр давтан сургалт зохион байгуулах

Сүүлийн хагас жилд

Байгаль орчны яам, Боловсрол,соёл, шинжлэх ухааны яам,

Байгаль,ой,усны нөөцийн газар

1.3. Услалтын системийн эзэмшилт, ашиглалтын тухай журмыг батлан мөрдүүлэх

Ш улирал

Байгаль орчны яам,

Хүнс,хөдөө аж ахуйн яам

2

2.1. Усны үндэсний мэдээллийн сан, кадастрын нэгдсэн сүлжээ байгуулах

Ш, IҮ улирал

Байгаль орчны яам,

Байгаль,ой,усны нөөцийн газар,

Үйлдвэр,худалдааны яам,

2.2. Усны нөөцийг нэгдсэн бодлогоор ашиглах, хамгаалах, усны сав газрын менежментийн ерөнхий схемийг шинэчлэн боловсруулах

2004 оноос эхлэн

Байгаль,ой,усны нөөцийн газар

2.3. Усны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн боловсруулж батлуулах

2004-2006 онд

Байгаль,ой,усны нөөцийн газар

2.4. Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа гүний худгуудыг бүртгэж, мэдээллийн санд оруулан паспортжуулах

 

 

2004 онд

Хүнс,хөдөө аж ахуйн яам,

Байгаль орчны яам,

Байгаль,ой,усны нөөцийн газар

 

б.Усан хангамж

 

3

3.1. Хатуулаг, эрдэсжил ихтэй ус хэрэглэдэг дараахь сумдад ус цэнгэгжүүлэх төхөөрөмж суурилуулах:  

-Баянхонгор аймгийн Богд, Заг, Баян-Овоо;

-Увс аймгийн Наранбулаг;

-Ховд аймгийн Дөргөн;

-Дундговь аймгийн Цагаандэлгэр,Гурвансайхан;

-Говь-Алтай аймгийн Эрдэнэ,Есөнбулаг,Төгрөг;

-Завхан аймгийн Завханмандал, Ургамал;

-Дорноговь аймгийн Даланжаргалан;

-Дундговь аймгийн Луус.

 

2004 онд

Байгаль орчны яам,

Дэд бүтцийн яам

 

3.2. Ундны усны чанарын шинжилгээний лабораторийг шинэчилж, шинжилгээний үзүүлэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан шаардлагын түвшинд хүргэх

2004 онд

Эрүүл мэндийн яам,

Дэд бүтцийн яам,

Байгаль орчны яам

 

3.3. Усан хангамжийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй Өлзийт хороолол, Баянзүрх дүүргийн зарим хороодын хэрэглэгчдэд эрүүл ахуйн хэрэгцээ, шаардлагад нийцсэн ус түгээх үйлчилгээг туршин нэвтрүүлэх

Эхний хагас жилд

Дэд бүтцийн яам,

Эрүүл мэндийн яам,

Байгаль орчны яам,

Байгаль, ой, усны нөөцийн газар

 

3.4. Хур тундасны усыг хуримтлуулах, урсацын тохируулга хийх, усан сан байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх, ус хэрэглээний тодорхой хэсгийг гадаргын усаар хангах ажлыг орон нутагт зохион байгуулах

2004 онд

Аймаг, нийслэлийн Засаг дарга нар

 

3.5. Туул голын урсацад тохируулга хийн экологийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын ус хангамжийн тодорхой хэсгийг гадаргын усаар хангах төсөл боловсруулах

2004 онд

Байгаль орчны яам,

Байгаль,ой,усны нөөцийн газар,

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид,

Засаг даргын Тамгын газар

 

3.6. Хэрлэн голын урсацын зарим хэсгийг Дорноговь, Өмнөговь аймаг руу татаж эдгээр аймгийн усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл боловсруулах

Эхний хагас жилд

Байгаль орчны яам,

Байгаль,ой,усны нөөцийн газар

 

3.7. Орон нутагт хур тундасны усыг хуримтлуулан хиймэл нуур, усан сан байгуулах боломжтой газруудын судалгаа хийх

Ш улирал

Байгаль орчны яам,

Хүнс,хөдөө аж ахуйн яам,

Мэргэжлийн байгууллага

 

3.8.”Алтанбулаг”, “Замын-Үүд” худалдааны чөлөөт бүсийн ус хангамжийн эх үүсвэрийн судалгааны ажлыг хийх

2004 онд

Байгаль орчны яам,

Үйлдвэр, худалдааны яам

 

3.9. Улсын төсвийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 500-гаас доошгүй худгийг засварлах, 50-иас доошгүй худгийг шинээр гаргах ажлыг зохион байгуулах

2004 онд

Хүнс,хөдөө аж ахуйн яам,

Санхүү,эдийн засгийн яам,

 

3.10. Орчин үеийн усалгааны болон ус өргөлт, өрөмдлөгийн техник, технологи нэвтрүүлэх зорилгоор олон улсын техникийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах

П улирал

Хүнс,хөдөө аж ахуйн яам,

Үйлдвэр, худалдааны яам,

Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим

 

в. Усны нөөцийн үнэлгээ, хайгуул, судалгаа

 

4

4.1. Ховд аймгийн нутагт мөстөл судлалын станц байгуулж, цаг уурын өөрчлөлтөөс мөстөлд үзүүлэх нөлөөг судлах

П улиралд

Байгаль орчны яам,

Байгаль,ой,усны нөөцийн газар

 

4.2. Баруун бүсийн төв Ховд, Улиастайн усны нөөцийг тодорхойлох

П улиралд

Байгаль орчны яам,

Байгаль,ой,усны нөөцийн газар

 

4.3. Аж ахуйн нөлөөнд ихээр өртсөн Орхон голын сав газарт экосистемийн төлөв байдлын нэгдсэн үнэлгээ хийх

2004 онд

Байгаль орчны яам, Байгаль,ой,усны нөөцийн газар

 

4.4. Урьд баригдсан усан сангуудыг усан хангамж, ус хуримтлуулах зорилгоор ашиглах талаар төсөл боловсруулах

2004 онд

Байгаль,ой,усны нөөцийн газар

 

4.5. Газрын доорхи усны ажиглалтын өртөөг нэмэгдүүлэх

Ш улирал

Байгаль орчны яам,

Байгаль,ой,усны нөөцийн газар

5

5.1. Алтны шороон ордуудын ашиглалтын явцад голын голдирлыг  хамгаалах, нөхөн сэргээх журам боловсруулан мөрдүүлэх

2004 онд

Байгаль орчны яам,

Үйлдвэр, худалдааны яам,

Засаг дарга нар,

Мэргэжлийн хяналтын алба,

Байгаль,ой,усны нөөцийн газар,

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар

 

5.2. Үйлдвэр, уурхайн зориулалтаар ашигласан усыг эгүүлэн ашиглах технологийн горим боловсруулан мөрдүүлэх

2004 онд

Байгаль орчны яам,

Дэд бүтцийн яам,

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар,

Мэргэжлийн хяналтын алба

 

5.3. Бохир усыг шаардлагын түвшинд хүртэл цэвэршүүлэн байгалийн усанд нийлүүлж байх стандарт, журмыг шинэчлэх

2004 онд

Байгаль орчны яам,

Дэд бүтцийн яам,

Үйлдвэр, худалдааны яам

 

5.4. Ундны усны эх үүсвэрийг хамгаалах, ариун цэврийн болон хамгаалалтын бүсийн дэглэм мөрдүүлэх

 

 

Ш улирал

Байгаль орчны яам,

Эрүүл мэндийн яам,

Мэргэжлийн хяналтын алба,

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар,

Байгаль,ой,усны нөөцийн газар,

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн