- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ /Ерөнхий сайдын 2018 оны 130 дугаар захирамжаар хүчингүй болсон/
/Ерөнхий сайдын 2018 оны 130 дугаар захирамжаар хүчингүй болсон/
Аймгийн Засаг даргын А/337 тоот
захирамжийн нэгдүгээр хавсралт
ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БУЙ ТЭЭВРИЙН
ХЭРЭГСЛЭЭС ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Журмын зорилго нь: Хэнтий аймгийн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Төлбөр авах үйл ажиллагаа
2.1.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах, төлбөрийг орон нутгийн замын санд төвлөрүүлэх ажлыг аймгийн Тээвэр, авто замын газар зохион байгуулж хэрэгжүүлнэ.
2.2.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс дараах ангиллаар зам ашигласны төлбөр авна. Үүнд:
2.2.1.Хэнтий аймгийн улсын бүртгэл /дугаар/-тэй тээврийн хэрэгслээс орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг жилд нэг удаа авто тээврийн улсын үзлэгийн үед тогтоосон хэмжээгээр авч гэрчилгээ олгоно.
2.2.2.Хэнтий аймгаас бусад аймаг, хотын улсын бүртгэл /дугаар/-тэй тээврийн хэрэгслээс орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг төлбөр авах цэгүүдээр нэвтрэх тухай бүрд тогтоосон хэмжээгээр авч тасалбар олгоно.
2.3.Тээврийн хэрэгслийн жолооч нарт олгох гэрчилгээ болон тасалбарын загварыг аймгийн Тээвэр, авто замын газрын даргын шийдвэрээр батлан хэвлүүлж аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээр баталгаажуулж, үнэт цаасны тооцоог хянуулна.
Текст томруулах
A
A
A