A

A

A

Бүлэг: 1979

/ЦЕГ-ын 2017-А/121-р хүчингүй болсон/

Цагдаагийн ерөнхий газрын

даргын 2014  оны 05 дугаар сарын

30 -ны өдрийн 383  дугаар тушаалын 1 дүгээр

хавсралт

 

 

 

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ

ТАНИХ ТЭМДЭГ, ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ  БАЙДЛЫН

ХУВЦАС ӨМСӨЖ  ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

 

                                         Нэг. Ерөнхий зүйл

1.1.Олон нийтийн цагдаагийн ажилтны (цаашид “ажилтан” гэх) таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас, хэрэглэлийг зориулалтын дагуу өмсөж хэрэглэх, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Ажилтан улсын хэмжээнд ижил загвар, өнгийн хувцас өмсөж хэрэглэх ба хувцасны ханцуйн бэлэгдэл таних тэмдэг нь тухайн аймаг, нийслэлийн ялгагдах бэлэгдэл бүхий таних тэмдэгтэй байна. 

1.3.Ажилтан таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас, хэрэглэлийг өмсөж хэрэглэхдээ энэ журмыг мөрдөж биедээ зөв тохируулан иж бүрэн, цэвэр үзэмжтэй, ариг гамтай эдэлж  хэрэглэх үүрэгтэй.

1.4.Ажилтан нь таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцсыг зөвхөн үүрэг гүйцэтгэж байхдаа өмсөж хэрэглэнэ.

1.5. Ажилтан нь гэрэл ойлгогчтой хантаазыг үүрэг гүйцэтгэж байхдаа заавал өмсөж хэрэглэнэ.

1.6.Энэ журамд заасан Цагдаагийн ерөнхий газраас загварыг баталсан олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцсыг батлагдсан төсөв, хөрөнгөдөө багтаан тухайн шатны Засаг дарга олон нийтийн цагдаагийн ажилтанд хангаж болно.

 

Хоёр. Хувцасны зориулалт, ангилал

2.1.Хөдөлмөр аюулгүй байдлын хувцсыг өмсөх зориулалтаар нь өвөл, зуны, хавар-намрын хувцас гэж  ангилна. Үүнд:

 

д/д

Өвлийн хувцасны иж бүрдэл

Зуны хувцасны иж бүрдэл

Хавар-намрын хувцасны иж бүрдэл

1

4-02

4-03

4-01

2

1-02

1-01

3

2-01, 2-02,2-08

4

2-03, 2-04

2-05, 2-06

5

3-01

3-02,3-03,3-04

6

5-01, 5-02, 5-03, 5-04, 5-05, 5-06

7

6-01, 6-03, 6-04,6-05

 

Гурав. Таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй

байдлын хувцас өмсөж хэрэглэх

журам

 

3.1.Саравчтай даавуун малгайг зун, хавар, намрын улиралд, өвлийн малгайг  өвлийн  улиралд  хөдөлмөр аюулгүй байдлын хувцастай өмсөнө.

3.2.Өвлийн малгайн хүрээний урд ирмэг нь хөмсөгнөөс дээш 1,5-2 см-ийн зайтай, саравчтай даавуун малгайны саравчны урд ирмэг нь хөмсөгний түвшинд байрлана.

3.3.Хиймэл үсэн чихтэй малгайг өвлийн  улиралд малгайн тэмдэг хадаж өмсөнө. Цаг агаарын байдлаас шалтгаалан малгайн чихийг буулгаж  өмсөнө. Өвлийн малгайг өвлийн хувцастай  өмсөнө.

3.4.Эрэгтэй ажилтан нь хөдөлмөр аюулгүй байдлын хувцас өмссөн үедээ үсээ засуулсан, эмэгтэй ажилтан нь хар болон бараан өнгийн үсний боолтоор үсээ шууж боосон байна.

3.5.Өдөр тутмын хүрэм, өмдийг ажилтнууд ажлын байранд албан үүргээ гүйцэтгэхдээ ханцуйн бэлэгдэл, хүрэмний энгэрийн нэрийн болон хувийн дугаар, арын бичиглэл тэмдгийг батлагдсан стандарт хэмжээгээр хадаж өмсөж хэрэглэнэ. Өдөр тутмын хүрэмний ханцуйг эргүүлж зориулалтын товчинд сойж өмсөж болно.

3.6.Суран бүс нь хар өнгөтэй, тоноглолтой байна. Албаны суран бүс нь хийн газ, радио станц, бороохойны гэр, бугуйн гав, гар чийдэнгийн гэртэй байна. Бүсэнд тоногийг баруун гар талаас гав, гар чийдэнгийн гэр, зүүн гар талаас хийн газ, радио станц, бороохойны гэрийг байрлуулна.

3.7.Бүсний тоногийн иж бүрдлийг гүйцэтгэх ажил үүрэгт нь тохируулан тухайн үед хэрэглэх иж  бүрдлийг сонгож  хэрэглүүлнэ. Тоногтой суран бүсийг өдөр тутмын хүрэм, богино ханцуйтай цамц өмссөн үед өмдөн дээр, хиймэл үстэй захтай өвлийн хүрэм өмссөн үед гадуур нь бүсэлнэ.

3.8.Борооны цувыг шороо, бороо, чийгтэй үед зун, хавар, намрын улиралд  өвлийн хувцаснаас бусад бүх төрлийн хувцастай өмсөнө. Цувыг зориулалтын оосроор оосорлон зүүн талын мөрөнд мөрлөн зүүх буюу суран бүсэнд зүүж явна.

3.9.Гэрэл ойлгогчтой шар хантааз /цаашид “хантааз” гэх/-ыг гудамж, талбайд үүрэг гүйцэтгэх болон шөнө, оройн цагт, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед заавал хэрэглэнэ. Хантаазыг өвөл, хавар, зун, намрын улиралд бүх төрлийн цамц, хүрэмний гадуур өмсөнө.

3.10.Цамцыг өдөр тутмын хүрэмний дотуур өмсөнө. Цамцан дээр зангиа зүүж болно. Зун, хавар, намрын  улиралд дан өмдтэй хослуулж өмсөнө. Цамцны зах нь хүрэмний захны түвшинд буюу түүнээс дээш 5 мм-т цухуйсан байна. Цамцанд ханцуйн бэлэгдэл тэмдэг, энгэрийн бичиглэл тэмдгийг хадаж өмсөнө.

3.11.Ноосон цамцыг  өдөр тутмын хүрэмний дотуур  болон  дан өмдтэй хавар, намар, өвлийн улиралд өмсөж хэрэглэнэ.

3.12.Батлагдсан загварын ноосон ороолтыг ХҮЗ-тай салдаг дотортой хүрэмний  дотуур хавар, намар, өвлийн улиралд  хэрэглэнэ. Ноосон ороолтын ирмэг нь гадуур хувцасны захны түвшинд буюу түүнээс дээш 1.5-2 см-ийн хэмжээтэй цухуйлган зүүж хэрэглэнэ.

3.13.Ажилтан нь батлагдсан загварын хар өнгийн өвлийн дотортой болон зуны богино түрийтэй гутал өмсөнө. Өвлийн дотортой  гутлыг өвлийн хувцастай, зуны богино түрийтэй гутлыг өдөр тутмын хүрэмний өмдтэй өмсөнө.

3.14.Зуны хром ботинкийг  өдөр тутмын хувцас, бүх төрлийн цамц, дан өмдтэй  хослуулан зуны  улиралд өмсөж хэрэглэнэ.

3.15.Өдөр тутамд хиймэл үстэй захтай салдаг дотортой хүрэм өмдийг алба хаагчид ажлын байранд албан үүрэг гүйцэтгэхдээ ханцуйн бэлэгдэл, энгэрийн нэрийн тэмдэг, хувийн дугаарын тэмдэг, арын бичиглэл тэмдгийг батлагдсан стандарт хэмжээгээр хадаж, өвлийн улиралд зах, дотортойгоор өмсөж хэрэглэнэ.  

3.16.Хүрэмний юүдэнг салхи, шуургатай үед малгайны гадуур давхар өмсөнө. Хүрэмний юүдэнг салгаж өмсөж болно.

Дөрөв. Хувцсанд таних тэмдэг болон бичиглэл тэмдгийг хэрэглэх

4.1.Дүрэмт хувцасны ханцуйн бэлэгдэл, энгэрийн бичиглэл тэмдэгний дэвсгэр өнгө нь хар хөх өнгөтэй, бичиглэл үсэг нь цагаан саарал өнгөтэй байна. Ханцуйн бэлэгдэл тэмдэг дээд хэсгээрээ хагас дугуй хэлбэртэй доод хэсгээрээ хошуу бүхий бамбай хэлбэртэй байна. Бэлэгдэл тэмдэгний дотор эмжээр хүрээний голд байрлах тухайн аймаг, хотын лого тэмдгийг байрлуулж, арын дэвсгэр хөх цэнхэр өнгөтэй байна.

4.2.Өдөр тутмын ноосон болон зуны саравчтай малгайн тэмдгийг малгайн урд цох хэсэгт голлуулан хадна. 

 

4.2.1.Малгайн тэмдэг хадах байрлал буюу саравчтай малгай (зураг 1)

 

 

 

 

 

 

4.3.Ханцуйн бэлэгдэл тэмдгийг бүх төрлийн хүрэмний баруун, зүүн ханцуйны халаас дээр байрлах зориулалтын зангуун дээр голлуулж хадна. Харин бүх төрлийн цамцны зүүн ханцуйн залгааны оёдлоос ханцуйн бэлэгдэл тэмдэгний дээд ирмэг хүртэл 3 см-ийн зайтай голлуулан хадна. Ханцуйн таних тэмдэгний  гадна ирмэгээс 0,3 мм-ийн зайтай 0,2 мм-ийн өргөн, хоорондоо 1 см-ийн зайтай хос хүрээ эмжээрийн дундуур латин үсгээр 0,6 мм өндөртэй, 0,2 мм-ийн өргөнтэй тухайн аймаг, нийслэлийн нэр, “Олон нийтийн цагдаа” гэсэн үгийг ханцуйн тэмдгийг тойруулан батлагдсан загвар стандартын дагуу бичсэн байна. Бэлэгдэл тэмдэгний дотор эмжээр хүрээний голд тухайн аймаг, нийслэлийн лого ялгах тэмдгийг байрлуулсан байна.

 

 

 

 

 

4.3.1.Бэлэгдэл тэмдгийн хэмжээ, ханцуйнд хадагдах байрлал 

а/хувцасны ханцуйн бэлэгдэл тэмдэг                       б/Бүх төрлийн цамц, хүрмэнд                 

(зураг 2)                                                                   (зураг 3)

4.4.Өдөр тутмын өвөл, зуны хүрэм, цамцны урд талын бичиглэл тэмдэг нь  гадна ирмэгээс 0,2 мм-ийн зайтай 0,2 мм-ийн өргөн эмжээр хүрээтэй, 14 см-ийн урт 2,5 см-ийн өргөн хэмжээтэй байна. Хүрэм, цамцны баруун урд талын хармааны тагны дээд ирмэгтэй чацуулан голлуулж хадагдах тэмдэгний эмжээр хүрээний дотор тухайн ажилтны овог нэрийг крилл үсгээр монголоор бичсэн байна. Зүүн талын хармааны тагны дээд ирмэгтэй чацуулан голлуулж хадагдах тэмдэгний эмжээр хүрээний дотор тухайн алба хаагчийн харьяалагдаж байгаа аймаг, нийслэл, дүүргийн индекс, тухайн алба хаагчийн хувийн дугаар гэсэн дарааллаар, 1 см-ийн өндөртэй 0,2 мм-ийн өргөнтэйгээр батлагдсан загвар стандартын дагуу бичсэн байна.

4.4.1.Цамц хүрэмний баруун энгэрийн нэрийн тэмдэг

 

4.4.2.Цамц хүрэмний зүүн энгэрийн тэмдэг (зураг 5)

4.5.Аймаг, нийслэл, дүүргийн индекс нь урдаа “0” цифрээр эхэлсэн гурван оронтой, алба хаагчийн хувийн дугаар нь “0” цифрээр эхэлсэн 4 оронтой тоо байна. Аймаг, нийслэл, дүүргийн индекс:

Нийслэлийн дүүргийн нэр

Индекс

Аймгийн нэр

Индекс

Аймгийн нэр

Индекс

Багануур

011

Архангай

020

Завхан

030

Багахангай

012

Баян-Өлгий

021

Орхон

031

Баянгол

013

Баянхонгор

022

Өвөрхангай

032

Баянзүрх

014

Булган

023

Өмнөговь

033

Налайх

015

Г овь-Алтай

024

Сүхбаатар

034

Сонгинохайрхан

016

Говьсүмбэр

025

Сэлэнгэ

035

Сүхбаатар

017

Дархан-Уул

026

Төв

036

Хан-Уул

018

Дорноговь

027

Увс

037

Чингэлтэй

019

Дорнод

028

Ховд

038

 

 

Дундговь

029

Хөвсгөл

039

 

 

 

 

Хэнтий

040

 

 

4.6.Хүрэм, цамцны ар талын захны ухаарын залгаа оёдлоос доош 13 см-ийн зайтай голлуулж ар талын бичиглэл тэмдгийг хадна. Бичиглэл тэмдэг нь гадна ирмэгээс 0,2 мм-ийн зайтай, 0,2 мм-ийн өргөн эмжээр хүрээтэй, 30 см-ийн урт, 8,5 см-ийн өргөн хэмжээтэй байна. Тэмдэгний доор эмжээр хүрээнээс 1 см-ийн дээш “Community police” гэсэн үгийг англи хэлээр /латин/ үсгээр 1,2 см-ийн өндөр 0,3 мм-ийн өргөнтэй, батлагдсан загвар стандартын дагуу бичсэн байна. Тэмдэгний дээд эмжээр хүрээнээс доош 5 см-ийн зайнд хоорондоо 1 мм-ийн зайтай шулуун 1 мм- ийн өргөнтэй 28 см урт голлож байрласан хос зураас байна. Тэмдэгний дээд эмжээр хүрээ, хос зураасын хооронд зайд Монгол хэлээр “Олон нийтийн цагдаа” гэж тохируулан бичсэн байна.   

4.6.1. Цамц хүрэмний арын бичиглэл тэмдэг (зураг 7)

 

 

 

 

б/ард талаас (зураг 8)                            в/урд талаас (зураг 9)

 

                     Тав. Хувцсыг өмсөж хэрэглэх үед хориглох зүйлс

5.1.Ажилтан дүрэмт хувцсыг өмсөж хэрэглэхдээ дараах зүйлийг хориглоно:

5.1.1.хувцасны батлагдсан загвар, өнгийг өөрчлөх, нэмэлт ялгах тэмдэг гоёл хийх, энгийн хувцастай хольж өмсөх;

5.1.2.цэрэг, цагдаагийн дүрэмт хувцас, чимэг хэрэгслээс өмсөж хэрэглэх;

5.1.3.хувцсыг ажлын  бус цагаар  албан үүргээ гүйцэтгээгүй байх үедээ өмсөж хэрэглэх, бусдад шилжүүлэх, барьцаалах, худалдах;

5.1.4.хувцасгүйгээр  албан  үүрэг гүйцэтгэх;

5.1.5.албаны үнэмлэхгүй  хувцас хэрэглэх;

5.1.6.хувцсанд элдэв нугалаа гарган индүүдэх, этгээд хэлбэр, тод өнгийн гутал, оймс өмсөх, бүрэн бус хувцаслах, арчилж цэвэрлэхгүй бохир үзэмжгүй өмсөж хэрэглэх;

5.1.7.үсээ урт ургуулах, эмэгтэй алба хаагчид үсээ задгай тавьж явах, хэт этгээд хэлбэр дүрстэй ээмэг бөгж зүүж хэрэглэх, хумсаа урт ургуулах, тод өнгөөр будах.

5.2.Энэ журмын 1.5-д хамаарагдахгүй оёдлын үйлдвэр, компани аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр дүрэмт хувцасны материал бэлтгэх, хувцас хэрэглэл оёж үйлдвэрлэхийг хориглоно. 

Зургаа. Хяналт тавих

6.1.Энэ журмын биелэлтэд Цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах алба, аймаг, нийслэл, дүүрэг, сумдын Засаг даргын Тамгын газар  хяналт тавьж ажиллана.                        

6.2.Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах алба, аймаг, нийслэл, дүүрэг, сумдын Засаг даргын Тамгын газар нь энэ журмын биелэлт, хэрэгжилтийн байдлын талаар жилд нэгээс доошгүй удаа шалгалт явуулж тухайн шатны Цагдаагийн төв байгууллагын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд тайлагнаж байна.

6.3.Энэ журмыг зөрчсөн олон нийтийн цагдаагийн ажилтанд хүлээлгэх сахилгын болон эд хөрөнгийн хариуцлагын талаар гэрээнд тусгайлан заасан байна.                                                

---о0о---

     Цагдаагийн ерөнхий газрын

даргын 2014  оны 05 дугаар сарын

30 -ны өдрийн 383  дугаар

тушаалын 2 дугаар

хавсралт

                            

 

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ

ТАНИХ ТЭМДЭГ, ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН

 ХУВЦАСНЫ  ЗАГВАРЫН ТОВЧОО

   №  

 

                Хувцас, хэрэглэлийн нэрс

 

Загварын дугаар

 

Нэг. Малгай

 

1

Өдөр тутмын даавуун саравчтай малгай

1 - 01

2

Өвлийн малгай

1 - 02

 

Хоёр. Гадуур хувцас

 

3

Өдөр тутмын  хүрэм өмд

2 – 01,02

4

Өдөр тутмын  хиймэл үсэн захтай салдаг дотортой хүрэм, өмд

2 – 03,04

5

Борооны  цув  / цамц, өмд /

2 – 05, 06

6

Ноосон ороолт

2 - 07

7

Гэрэл ойлгогчтой шар  хантааз

2 - 08

 

Гурав. Дотуур хувцас

 

8

Ноосон цамц

3  - 01

9

Урт ханцуйтай цэнхэр цамц

3  - 02

10

Богино ханцуйтай  цэнхэр цамц

3 - 03

11

Зангиа

3  - 04

 

Дөрөв. Гутал

 

12

Богино түрийтэй гутал

4 - 01

13

Өвлийн дотортой  гутал

4 - 02

14

 Ботинк

4 - 03

 

Тав. Бүс

 

 

Тоногтой суран бүс: Иж бүрдэл

 

15

Суран бүс

5  - 01

16

Радио станцын гэр

5 - 02

17

Бороохойны гэр

5  - 03

18

Бугуйн гавны гэр

5 -  04

19

Гар чийдэнгийн гэр

5 - 05

20

Хийн газын гэр

5 - 06

 

Зургаа. Чимэг хэрэгсэл

 

21

Бэлэгдэл /аймаг,хот, сум, дүүргийн  таних тэмдэг/

6 - 01

22

 Малгайн тэмдэг / тухайн албаны /

6 - 02

23

 Баруун энгэрийн  нэрийн бичиглэл тэмдэг

6- 03

24

  Зүүн энгэрийн хувийн дугаар тэмдэг

6 – 04

25

 Цамц хүрэмний арын бичиглэл тэмдэг

6 - 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цагдаагийн ерөнхий газрын

даргын 2014  оны 05 дугаар сарын

30 -ны өдрийн 383  дугаар

тушаалын 3 дугаар

хавсралт

 

 

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ ТАНИХ

ТЭМДЭГ, ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХУВЦАСНЫ

ЭДЭЛГЭЭНИЙ НОРМ ХУГАЦАА

 

 

д/д

 

Хувцас хэрэглэлийн нэрс

 

хэмжих

   нэгж

 

олгох

тоо

 

Эдэлгээний

хугацаа

А

Нэг. Малгай

 

 

 

1

Өдөр тутмын даавуун саравчтай малгай

ш

1

2 жил

2

Өвлийн  малгай

ш

1

3 жил

Б

Хоёр. Гадуур хувцас

 

 

 

3

Өдөр тутмын  хүрэм өмд

ш

1

2 жил

 

4

Өдөр тутмын  хиймэл үсэн захтай салдаг дотортой хүрэм, өмд

хос

 

1

 

3 жил

5

Борооны нөмрөг цув

ш

1

4 жил

6

Ноосон ороолт

ш

1

3 жил

7

Гэрэл ойлгогчтой шар хантааз

ш

1

1 жил

В

Гурав. Дотуур хувцас

 

 

 

8

Урт ханцуйтай цэнхэр цамц

ш

1

1 жил

9

Богино ханцуйтай цэнхэр цамц

ш

1

1 жил

10

Ноосон цамц

ш

1

 3 жил

11

Зангиа

ш

1

1 жил

Г

Дөрөв. Гутал

 

1

 

12

Богино түрийтэй гутал

хос

1

3 жил

13

Өвлийн богино түрийтэй гутал

хос

1

3 жил

14

Зуны ботинк

хос

1

2 жил

Д

Тав. Бүс

 

 

 

15

Тоногтой суран бүс

ком

1

     5 жил

 

 

        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Тайлбар: Малгайн тэмдэг, ханцуйн бэлэгдэл таних тэмдэг, энгэрийн болон арын  бичиглэл тэмдгийг нормоор олгох хувцсанд дагалдуулан олгоно.

 

 

 

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН НЭГ ЖИЛИЙН 

 

ДУНДАЖ ЗАРДЛЫН ТООЦОО

 
               

Хувцас хэрэглэлийн нэр

Хэмжих нэгж

Олон нийтийн цагдаагийн нэг алба хаагч

 
 

олгох тоо

эдэлгээний хугацаа /жил/

Нэгж үнэ

Нэг жилийн төсөвт өртөг

 

1

Өвлийн малгай

ш

1

2

25000

12500

 

2

Саравчтай даавуун малгай

ш

1

2

15000

7500

 

3

Өдөр тутмын хүрэм өмд

хос

1

2

165000

82500

 

4

Хиймэл үсэн захтай юүдэнтэй салдаг дотортой хүрэм өмд

хос

1

3

240000

80000

 

5

Борооны цув

ш

1

5

65000

13000

 

6

Ноосон ороолт

ш

1

4

10000

2500

 

7

Ханцуйтай цэнхэр  цамц

ш

1

1

25000

25000

 

Богино ханцуйтай цэнхэр цамц

ш

1

1

25000

25000

 

8

Өдөр тутмын хар хөх зангиа

ш

1

1

6500

6500

 

9

Ноосон цамц

ш

1

3

60000

20000

 

10

Богино түрийтэй гутал

ш

1

3

        75000

25000

 

11

Зуны  ботинк

хос

1

2

55000

27500

 

12

Өвлийн дотортой гутал

хос

1

3

150000

50000

 

13

Суран бүс, иж бүрдлийн хамт

ш

1

5

95000

19000

 

14

Гэрэл ойлгогч хантааз

ш

1

1

15000

15000

 

15

Малгайн тэмдэг

ш

  2

2

5000

2500

 

16

Ханцуйн бэлэгдэл тэмдэг

ш

3

2

6450

3225

 

17

Энгэрийн нэрийн тэмдэг

ш

3

2

3750

1875

 

18

Энгэрийн хувийн дугаар

ш

3

2

3750

1875

 

19

Арын бичиглэл тэмдэг

ш

3

2

15000

7500

 

 

ДҮН

 

 

 

1060450

427975