- Нүүр
- Сайдын тушаал
- Усан замын тээврийн хэрэгслийн улсын дугаар, түүнийг тэмдэглэх хэмжээ, байршил /ЗТХС, БОАЖС-ын 2018 оны 136/А/202 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ЗТХС, БОАЖС-ын 2018 оны 136/А/202 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Зам, тээврийн сайд, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын хамтарсан
2014 оны 138/208 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт
Усан замын тээврийн хэрэгслийн
улсын дугаар, түүнийг тэмдэглэх хэмжээ, байршил
1. Усан замын тээврийн хэрэгслийн улсын дугаар нь харъяалагдах улс, тухайн орон нутгийг заасан гурван үсэг, усан замын тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн дарааллаар нь олгосон цифрээс бүрдэнэ. Цифр нь 01-ээс эхлэх ба цаашид бүртгэгдсэн усан замын тээврийн хэрэгслийн тооноос хамаарч аравт, зуут, мянгатын оронд шилжих маягаар дугаарлагдана. Жишээ нь: М 01ХӨ - гэсэн улсын дугаарын М үсэг нь Монгол Улс, 01- хамгийн эхэнд бүртгүүлсэн усан замын тээврийн хэрэгслийн дугаар, ХӨ- Хөвсгөл аймаг.
Өмчлөгч /эзэмшигч/ нь улсын дугаарын зэрэгцээ усан замын тээврийн хэрэгсэлдээ нэр авах хүсэлт гаргасан бол, түүний санал болгосон нэрийг олгоно.
2. Усан замын тээврийн хэрэгсэлд олгосон улсын дугаарыг тухайн тээврийн хэрэгслийн хамрын хоёр хажуу талд, түүний хошуун талаас, их биеийн уртын ¼-тэй тэнцэх хэмжээний зайд, их биеийн дэвсгэр өнгөнөөс тод ялгарах өнгийн будгаар буюу зориулалтын наалт нааж тэмдэглэнэ.
Улсын дугаарын үсэг, тооны өндөр 150 мм-ээс багагүй, өргөн нь 100 мм, зураасны өргөн 15-20 мм байх ба дармал том үсгээр бичнэ. Үсгүүд нь тоонуудаасаа тухайн үсгийн буюу тооны өргөнтэй тэнцүү хэмжээгээр тусгаарлагдсан байна. Жишээ нь: М 01 ХӨ
Усан замын тээврийн хэрэгслийн зохион бүтээгдсэн онцлогоос хамаарч дээр дурдсан шаардлагыг биелүүлэх боломжгүй тохиолдолд улсын дугаарын хэмжээ 7.6 см-ээс багагүй өндөртэй байх ба дугаар тэмдэглэх байршлыг усан замын тээврийн хяналтын улсын байцаагчаас зөвлөгөө авч тодорхойлно.
Текст томруулах
A
A
A