A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛСАН НҮҮРСЭНД АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР НОГДУУЛАХ БОРЛУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭ ТООЦОХ АРГАЧЛАЛ (Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны 220 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт

ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛСАН НҮҮРСЭНД АШИГТ
МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР НОГДУУЛАХ
БОРЛУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭ ТООЦОХ АРГАЧЛАЛ


(Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг. Ерөнхий зүйл

1.1. Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцоход энэ аргачлалыг мөрдлөг болгоно.



Хоёр. Нүүрсний борлуулалтын үнэлгээг тооцох

2.1. Аж ахуйн нэгж тухайн сард экспортолсон бүх төрлийн нүүрсэнд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7-д заасан зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжид нийтэлсэн үнийн мэдээлэлд үндэслэн тооцно. /Энэ заалтад ЗГ-ын 2016-2-1-ний өдрийн 81-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2.2. Аж ахуйн нэгж тухайн сард экспортолсон нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг нүүрс борлуулах гэрээний үнийг үндэслэн тооцуулах тохиолдолд энэ аргачлалд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, энэ аргачлалд заасан мэдээ, мэдээллийн хамт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайланд хавсарган харьяалах татварын албанд хүргүүлнэ.

2.3. Аж ахуйн нэгжийн нүүрс борлуулах гэрээний үнэд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Монгол Улсын хилийн өртөө хүртэл бараа нийлүүлэх нөхцөлөөр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргаар тодорхойлно.

2.4. Энэ аргачлалын 2.3-т заасан хэлцлийн үнийн аргаар борлуулалтын үнэлгээг тодорхойлоход гэрээний үнэд нүүрсийг Монгол Улсын хилийн өртөө хүртэл хүргэхэд дараах зардал, төлбөр ороогүй бол түүнийг нэмж тооцно:

     2.4.1. тээврийн зардал;

     2.4.2. тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой тээврийн болон экспортын бичиг баримт, бүрдүүлэлтийн хураамж, даатгалын шимтгэл, түүнчлэн барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачихад гарсан зардал.

2.5. Аж ахуйн нэгж нь энэхүү аргачлалын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нүүрс борлуулах гэрээ, 5 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, тайлбарыг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д заасан хугацаанд үнэн зөв, иж бүрэн ирүүлсэн бол татварын алба уг аж ахуйн нэгжийн төсөвт төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын гэрээнд үндэслэн эцсийн тооцоог хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталгаажуулна.

2.6. Аж ахуйн нэгжийн энэхүү аргачлалын 2.1-д заасны дагуу тооцож, тухайн сард төсөвт төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5-д заасны дагуу борлуулалтын гэрээний үнэд үндэслэж тооцсон хэмжээнээс илүү гарсан тохиолдолд илүү төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан авах буюу суутган тооцуулна.

2.7. Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон нүүрсний энэ аргачлалын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь ижил ангилал, стандарт бүхий нүүрсийг хилийн ижил боомтоор тухайн сард экспортолж байгаа бусад аж ахуйн нэгжийн энэ аргачлалын 2.2-т заасны дагуу тодорхойлсон үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байвал татвар ногдох борлуулалтын үнэлгээг энэ аргачлалын 2.1-д заасны дагуу тооцно.

Гурав. Гэрээнд тавигдах шаардлага



3.1. Аж ахуйн нэгжийн нүүрс борлуулах гэрээ нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

     3.1.1. экспортолсон нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээг тодорхой тусгасан байх;

     3.1.2. Монгол Улс болон экспортоор гаргах улсад мөрдөгдөж байгаа нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний төрөл, чанар, ангиллын талаарх мэдээллийг агуулсан байх;

     3.1.3. худалдааны болон тээвэр, даатгалын нөхцөлийг заасан байх;

     3.1.4. экспортын баримт бичиг, бүрдүүлэлтийн хураамж, бараа ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачихтай холбогдон гарах зардлыг хариуцах нөхцөлийг тусгасан байх;

     3.1.5. төлбөрийн нөхцөл, төлбөр хүлээн авах, шилжүүлэх дансны мэдээллийг тусгасан байх;

     3.1.6. гэрээлэгч талуудын мэдээллийг тусгасан байх.

3.2. Хэрэв аж ахуйн нэгжийн нүүрс борлуулах гэрээ, энэ аргачлалын            5 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, тайлбар нь энэ аргачлалд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй тохиолдолд экспортолсон нүүрсний борлуулалтын үнэлгээг энэ аргачлалын 2.1-д заасны дагуу тодорхойлох бөгөөд 2.5-д заасан тооцоог хийхгүй.

3.3. Гэрээ, түүнийг дагалдах санхүүгийн болон холбогдох бусад баримт бичгийг монгол хэл дээр үйлдэж татварын албанд ирүүлнэ. Хэрэв баримт бичгийг монгол хэл дээр үйлдээгүй бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг эх баримт бичигт хавсаргаж өгөх бөгөөд орчуулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч өөрөө хариуцна.

Дөрөв. Хяналт тавих

4.1. Санхүү, татварын болон уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татвар, гааль, ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, салбарын мэргэжлийн холбоод нь олон улсын зах зээл дээрх нүүрсний үнийн мэдээллийг холбогдох албан ёсны эх сурвалжаас авч, нүүрсний үнийн хөдөлгөөн, өсөлт, бууралтад сар бүр хийсэн дүн шинжилгээнд үндэслэн нүүрсний борлуулалтын үнэлгээнд хамтран хяналт тавина.

4.2. Нүүрс экспортлогч аж ахуйн нэгж нь хувийн хэвшлийн лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн гаалийн төв лабораторийн дүгнэлт гаргуулах тохиолдолд нүүрсний лабораторийн шинжилгээний дүгнэлтийг ангилал тус бүрээр 7 хоног тутам гаалийн төв лабораторид хүргүүлнэ.

4.3. Энэ аргачлалын 4.2-т заасан лаборатори нь Монгол Улсын итгэмжлэгдсэн лаборатори байна.

4.4. Гаалийн байгууллага нь энэ аргачлалын 4.2-т заасны дагуу шинжлүүлж байгаа нүүрсний хяналтын дээжийг 2 сард 1-ээс доошгүй удаа өөр бусад итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж, үр дүнг харьцуулан, нүүрс экспортлогчийн ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд хяналт тавьж ажиллана.

4.5. Гаалийн удирдах төв байгууллага нь нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон нүүрсний лабораторийн дүгнэлтийг нэгтгэн татварын албанд дараа сарын 5-ны дотор хүргүүлж байна.

4.6. Экспортын нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, найрлага, чанар, ангиллыг гаалийн төв лабораторийн дүгнэлтээр тогтооно.

4.7. Энэ аргачлалын 4.1-д заасны дагуу төрийн байгууллагууд хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, хяналт тавих нарийвчилсан аргачлалыг татвар, гааль, ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нар хамтран батална.

Тав. Мэдээ тайлан, тайлбар хүргүүлэх

5.1. Нүүрс экспортлогч аж ахуйн нэгж тухайн сард хамаарах доорх мэдээллийг 1 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу гаргасан мэдээллийн хамт дараа сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд ирүүлнэ. 

     5.1.1. өмнөх сард экспортолсон нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, төрөл, чанарын үзүүлэлтийг батлагдсан ангилал тус бүрээр;

     5.1.2. худалдан авагчтай байгуулсан гэрээний хувь, нэмэлт, өөрчлөлтийн хамт;

     5.1.3. гэрээнд заасан борлуулалтын үнийг тохиролцсон үндэслэл, тооцоолол, нөхцөл;

     5.1.4. нүүрс худалдан авагчийн албан ёсны нэр, бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа хаяг;

     5.1.5. нүүрс худалдан авагчтай шууд болон шууд бусаар харилцан хамааралтай эсэх талаар мэдээлэл, тодруулга;

 


     5.1.6. энэ аргачлалын 2.4-т заасан зардлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, баримт;

   5.1.7. төлбөрийн нөхцөл, үнийн нэхэмжлэх;

   5.1.8. өмнөх сард экспортолсон нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүнийг олборлосон уурхайн талбайн талаар болон түүнд хамаарах ашиглалтын тусгай зөвшөөрлийн мэдээлэл;

  5.1.9. өмнөх сард экспортолсон нүүрсний чанарын үзүүлэлтийг тодорхойлсон Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, гаалийн төв лабораторийн дүгнэлт;

   5.1.10. хэрэв туслан гүйцэтгэгч, тээвэрлэгчээс ажил үйлчилгээ авч байгаа тохиолдолд холбогдох гэрээ, тээвэрлэсэн тоо хэмжээний мэдээлэл.

5.2. Энэ аргачлалын 5.1.2-т заасан гэрээ бүрт 2 дугаар хавсралтад заасан мэдээллийг хавсарган харьяалах татварын албанд ирүүлнэ.

5.3. Аж ахуйн нэгж нь нүүрс борлуулах хүчин төгөлдөр гэрээ бүрийг татвар, гаалийн байгууллагад хүргүүлсэн байна.

5.4. Аж ахуйн нэгж нүүрс борлуулах гэрээнд өөрчлөлт оруулсан, шинээр байгуулсан тухайн гэрээний баталгаажсан хувийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор татвар, гаалийн байгууллагад хүргүүлнэ.

5.5. Энэ аргачлалын 5.4-т заасан хугацаанд ирүүлээгүй гэрээг шаардлага хангаагүй гэж үзэн тухайн гэрээний дагуу экспортолсон нүүрсний борлуулалтын үнэлгээг энэ аргачлалын 2.1-д заасны дагуу тодорхойлох бөгөөд 2.5-д заасан тооцоог хийхгүй.

5.6. Татварын алба зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээлэл, баримт материал, тайлбар, танилцуулга гаргуулан авах эрхтэй.

 


-----оОо-----

 

 

Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор баталсан

“Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт

 малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах

 борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ын

 1 дүгээр хавсралт

 

НҮҮРС ЭКСПОРТЛОГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН

НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Ангиллын нэр: ............................................

Өдөр

Худалдан авагчийн нэр

Нүүрсний төрөл

БТКУС-ийн код

Гэрээний дугаар

Хэмжээ /тн/

Гэрээний үнэ /нэгж/

Гэрээний нийт үнэ

Тээвэрлэгчийн нэр, регистрийн дугаар

Тээврийн зардал

Бусад зардал[1]

Бөсөх индекс Gi

Бөсөх индекс Gi

Үнслэг A(%)

Хүхэр Std(%)

Нийт чийг Wt(%)

Илчлэг Qar(ккал/кг)

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

31

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлбар:

1.    Мэдээлэл гаргагч нь экспортлосон, экспортолхоор ачуулсан нүүрсний төрөл тус бүрээр энэ хүснэгтийн мэдээллийг гаргана.

2.    Энэхүү мэдээлэлд өөрийн компанийн болон гаалийн төв лабораторийн дүгнэлтийг хавсаргана.