A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХОРИХ АНГИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН БОЛОН ЯЛТАНД ХЯНАПТ ТАВИХ ЖУРАМ /ХЗС-ын 2014 оны А/206-р тушаалаар хасалт хийсэн/
Бүлэг: 1979

/ХЗС-ын 2014 оны А/206-р тушаалаар хасалт хийсэн/

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2008 оны 51 дугаар тушаалын хавсралт

 

 

ХОРИХ АНГИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН БОЛОН ЯЛТАНД
ХЯНАПТ ТАВИХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам нь ялтныг олон нийтээс тусгаарлан, тэднээс үйлдэж болзошгүй гэмт үйлдэл, халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнчлэн ялтны аюулгүй байдлыг хангах зорилгыг агуулна.

1.2.Хорих анги харуул хамгаалалт, ялтанд хяналт тавих ажлыг зохион байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль, “Хорих ангийн дотоод журам” болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.3.Хорих анги харуул хамгаалалтын ажпыг тухайн ангийн дэглэм, ялтны тоо, байршил, цэргийн албан хаагчдын орон тоо, зохион байгуулалт, тэдний эзэмшилд байгаа холбоо дохиоллын болон инженер, техникийн хамгаалалтын хэрэгсэл, галт зэвсэг, тусгай хэрэгсэл, үйлдвэрлэлийн ба газар нутгийн онцлог, улс орны гадаад, дотоод цагийн байдал, цаг агаарын онцлог зэргийг харгалзан дотоодын хамгаалалт, гадна хамгаалалт гэсэн хоёр үндсэн хэлбэрээр зохион байгуулна.

1.4.Баривчлах ял эдлүүлэх болон цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ял эдэлж буй ялтны харуул хамгаалалтад энэхүү журам нэгэн адил хамаарна.

Хоёр. Харуул хамгаалалтын ажлын зохион байгуулалт, онцлог

2.1.Хорих ангийн харуул хамгаалалтын алба нь ялтныг олон нийтээс тусгаарлан тэднээс дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн хэргийг илрүүлэх, таслан зогсоох, холбогдох хууль, хорих ангийн дотоод журам, цагийн хуваарийг чанд мөрдүүлэх, хорих анги болон ялтны аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийг гүйцэтгэнэ.

2.2.Харуул хамгаалалтын ажлыг хорих ангийн дарга, харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга нар өдөр тутмын шуурхай удирдлагаар хангаж нэгтгэн зохион байгуулна,

2.3.Хорих ангид харуул хамгаалалтыг дараахь төрлөөр зохион байгуулна:

2.3.1 .байнгын хамгаалалт /ердийн буюу өдөр тутмын/;

2.3.2.өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих;

2.3.3.Хүч нэмэгдүүлсэн хамгаалалт;

2.3.4.ялтны гаргасан гэмт үйлдэл /бусдыг барьцаанд авах, зохион байгуулалттайгаар хорих ангийн дотоод дэг журам зөрчих, шаардлагад захирагдахгүй байх, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болох, оргох/-ийг таслан зогсоох, эрэн сурвалжлах ажиллагаа.

2.4.Хорих ангийн байнгын хамгаалалт /ердийн буюу өдөр тутмын/ "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль", энэхүү журам, тэдгээрт нийцүүлэн гаргасан ангийн даргын тушаалын дагуу зохион байгуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэмэлт харуулыг томилон үүрэг гүйцэтгүүлж болно

2.5.Улс орны гадаад, дотоод байдал хүндэрсэн, байгалийн гамшиг тохиолдсон, нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм тогтоосон, албаны сургалт, дадлага болон бусад нэгдсэн ажиллагаанд хамруулах үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихийг зарлана.

2.6.Хуулиар тогтоосон, нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд болон хорих ангид бий болсон онцгой нөхцөл байдлын үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжихийг зарлана.

2.7.Ажлын шаардлага, албаны сургалт, дадлагын үед хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаалаар тухайн анги, албаны хэмжээнд хүч нэмэгдүүлсэн хамгаалалт, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж болно.

2.8.Хүч нэмэгдүүлсэн хамгаалалт болон өндөржүүлсэн бэлэн байдал зарласан тушаалд түүний үргэлжлэх хугацаа, эрх бүхий албан тушаалтны гүйцэтгэх үүрэг, дотоод цагийн хуваарь, ялтанд тавих хяналт, гадна хамгаалалтыг хэрхэн зохион байгуулах тухай болон ангийн эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүний томилгоог тодорхой тусгана.

2.9.Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтын хугацаанд ялтныг хорих ангийн хамгаалалтын бүсэд төвлөрүүлэн тэдний зүгээс үйлдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

2.10.Жирийн дэглэмтэй хорих ангийн алслагдсан хэсэг, салбарт шаардлагатай гэж үзвэл хорих ангийн даргын шийдвэрээр хүч нэмэгдүүлсэн хамгаалалт зарлаж болно.

2.11.Хорих ангид бий болсон дараахь нөхцөл байдлыг онцгой учралд тооцно:

2.11.1.ялтан хүнийг санаатай алах, албан хаагч болон иргэдийн амь бие, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдах, хориотой бүсийн байгууламж, тоног төхөөрөмжийг эвдэн сүйтгэх, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болгох, бусдыг барьцаанд авах, оргох, хорих ангийн харуул хамгаалалтанд халдах

2.11.2.хорих ангийн дотоод журам, захиргааны шаардлагыг зохион байгуулалттайгаар эсэргүүцэх, нийтийг хамарсан суулт хийх, өлсгөлөн зарлах;

2.11.3.гал түймэр, хүчтэй салхи, усны үер зэрэг байгалийн онц үзэгдэл тохиолдсон, эсхүл олон хүнийг хамарсан хордлого, гоц халдварт өвчин гарсан;

2.11.4.ялтныг хуяглан хүргэх үед зам тээврийн осол гарах, ялтны дундаас хуяглан хүргэлтийн явцад хуяглан хүргэлтийн автомашины хамгаалалтын тоног төхөөрөөмжийг эвдэх, хуяглан хүргэлтийн албан хаагчдад хүч хэрэглэн халдах.

2.11.5.Хорих ангийн хамгаалалтыг дараахь хүч, хэрэгслээр зохион байгуулна:

2.12.1хорих ангийн албан хаагчид, бусад хүч хэрэгсэл;

2.12.2.Тогтоол гүйцэтгэх газрын харуул хамгаалалтын хэлтэс, түүний хүч хэрэгсэл;

2.12.3.цагдаа, дотоодын цэрэг, орон нутгийн засаг захиргааны зэрэг бусад байгууллагын хүч хэрэгсэл.

2.13."Хамгаалалтын хүч хэрэгсэл" гэдэгт хорих ангийн харуул хамгаалалтын болон бусад мэргэжлийн ажилтнууд, галт зэвсэг, тусгай хэрэгсэл, хамгаалалтын бүс, тэдгээрийн техник, тоног төхөөрөмж, албаны нохой, болзошгүй ажиллагааны үед ажиллах төлөвлөгөө болон хуулийн дагуу явуулж буй бусад ажиллагааг хамааруулан ойлгоно.

2.14.Хорих анги, баривчлах ял эдлүүлэх байр, цагдан хорих байранд үүссэн онцгой нөхцөл байдлыг таслан зогсоох, оргосон сэжигтэн, яллагдагч, ялтныг баривчлах үүрэг бүхий эрэн сурвалжлах, мөрдөн хөөх "Шуурхай бүлэг"-ийг ангийн даргын тушаалаар байгуулж байнгын бэлтгэлтэй байлгана.

2.15."Шуурхай бүлэг"-ийг харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга ахлах бөгөөд 8- аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна

2.16.Сэжигтэн, яллагдагч, ялтан оргосон тохиолдолд Тогтоол гүйцэтгэх газарт нэн даруй мэдэгдэж, эрэн сурвалжлах ажиллагааг хамтран зохион байгуулна.

2.17.Хорих ангийн гадна болон дотоод хамгаалалттай холбоотой төлөвлөгөө, хоногийн жижүүрийн илтгэл, танилцуулга, харуул хамгаалалтад хөтлөгдөх бүртгэл, заавар, журам нь байгууллагын нууцад хамаарах бөгөөд тэдгээрийн хуудасны тоо ширхэгийг дугаарлан лацдаж, дууссан тохиолдолд хуульд заасан хугацаанд архивт шилжүүлж хадгална,

Гурав. Хорих ангийн хамгаалалтын бүс

3.1.Хамгаалалтын бүс гэдэгт "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 112 дугаар зүйл, энэ журамд заасан хорих ангийн амьдралын болон үйлдвэрлэлийн бүс, тэдгээрийн техник, тоног төхөөрөмж, ялтны түр ба байнгын ажиллах хэсэг, салбарын байр, үйлдвэрийн талбайг тойруулан тогтоосон тэмдэгт шон, зурвас, хашаа, түүнчлэн хуулийн дагуу тогтоосон хорих ангийн хориотой бүс, хэрэв ялтныг автомашин, галт тэрэг, онгоц, усан онгоцоор хуяглан хүргэх, тээвэрлэх бол тухайн тээврийн хэрэгслийг тус тус хамааруулан ойлгоно.

3.2.Жирийн дэглэмтэй хорих ангийн амьдралын болон үйлдвэрлэлийн бүсээс 1000-1500 метрт, чанга, онцгой дэглэмийн хорих анги, гяндангийн мөн бүсээс 1500-2000 метр зайд хориотой бүсийг байгуулах ба тэдгээрийг тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын захирамжаар баталгаажуулна.

3.3.Хориотой бүсийг хоёр метр өндөртэй торлосон хашаагаар тусгаарлаж шалган нэвтрүүлэх хэсгийг байгуулж болох ба эргэн тойронд нь "Анхаар! Хориотой бүс" гэсэн сануулгыг монгол, орос, хятад, англи хэлээр тод гаргацтай бичиж байрлуулсан байна.

3.4.Сануулгын загварыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга батална.

3.5.Чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндан нь хамгаалалтын дараахь бүстэй байна:

3.5.1 .дотоодын хориотой бүс;

3.5.2. телекамер;

3.5.3.цахилгаан дохиолол бүхий сийрэгжүүлсэн хөрстэй бүс;

3.5.4.хэрмэн буюу үндсэн хашаа.

3.6.Цагдан хорих төв нь чанга дэглэмтэй хорих ангитай адил хамгаалалтын бүстэй байна.

3.7.Жирийн дэглэмтэй хорих анги, тэдгээртэй адил дэглэм бүхий байгууллага нь үндсэн хашааны эргэн тойронд хоёроос доошгүй хамгаалалтын бүстэй байна:

3.7.1.жирийн дэглэмтэй хорих ангийн байршил, үйлдвэрлэлийн чиглэлийг харгалзан хэрмэн буюу үндсэн хашаатай байж болно.

3.7.2.Хамгаалалтын бүсийн бүрэн бүтэн байдлыг ангийн харуул хамгаалалтын алба хариуцаж өдөр тутамд үзлэг хийж хүлээлцэнэ.

З.9.Хамгаалалтын бүс нь дараахь шаардлагыг хангасан байна:

3.9.1 .дотоодын хориотой бүс:

-1.5 метрээс доошгүй өндөртэй өргөст тороор хашаа байгуулах ба хэрмэн буюу үндсэн хашаанаас дотогш дөрвөн метрээс доошгүй зайтай, өргөст торны мөр хоорондын зай 15-20 см байна;

-дотоодын хориотой бүс, хэрмэн буюу үндсэн хашааны хоорондох хөрсийг сийрэгжүүлэн мөр шалгах зурвас байгуулна;

-дотоодын хориотой бүсийг ерөнхий жижүүр буюу ээлжийн дарга өдөр тутамд биечлэн хүлээлцэж, зөрчил илэрвэл шуурхай засах арга хэмжээ авна.

3.9.2. телекамер:

-телекамерыг хэрмэн буюу үндсэн хашааны гадна болон дотор талд, хориотой бүсийн хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой цэгт байрлуулна;

-телекамерын бүс нь шөнийн цагаар хяналт явуулах боломжийг хангасан гэрэлтүүлэгтэй байна;

-телекамерын хяналтын ажилтныг тушаалаар томилон ажиллуулах ба тэрээр хяналтыг байнгын тасралтгүй явуулж, илэрсэн зөрчлийг ерөнхий жижүүр буюу ээлжийн даргад шуурхай мэдэгдэж таслан зогсоох арга хэмжээ авна.

-телекамерын хяналтыг 2 хэлбэрээр явуулна:

1.дотоодын хяналт:

-телекамерын дотоодын хяналт гэдэг нь хорих ангийн дотоодын хориотой бүсийн дотор байрлах барилга, байгууламж, зам талбай, ялтны байр, өрөө, тасалгаа,сахилгын хорих байр, шалган нэвтрүүлэх, эргэлт уулзалтын байр, үйлдвэрлэл явуулж байгаа барилга байгууламж талбай зэрэгт тавих хяналтыг хэлнэ.

2.гадна хяналт:

-телекамерын гадна хяналт гэдэг нь хорих ангийн дотоодын хориотой бүсээс хэрмэн буюу үндсэн хашаа, түүнчлэн гадна орчинд тавих хяналтыг хэлнэ,

 3.9.3.цахилгаан дохиолол бүхий сийрэгжүүлсэн хөрстэй бүс:

-цахилгаан дохиолол бүхий сийрэгжүүлсэн хөрстэй бүсийг хэрмэн буюу үндсэн хашааны дотор талд хоёр метрээс доошгүй зайд 1.5-аас доошгүй метрийн өндөртэйгээр өргөст тороор байгуулах ба өргөст торны мөр хоорондын зай 15-20 см байх бөгөөд бүсийн хөрсийг сийрэгжүүлэн мөр шалгах зурвас болгон ашиглана;

-чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндангийн цахилгаан дохиолол бүхий сийрэгжүүлсэн хөрстэй бүсийг цахилгаан хүчдэл болон дохиоллын систем, бусад техник хэрэгслээр тоноглож ашиглахын зэрэгцээ уг бүсийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсан байна.

3.9.4 хэрмэн буюу үндсэн хашаа:

-хэрмэн буюу үндсэн хашаа нь таван метрээс доошгүй өндөртэй, блок болон бетонон материалаар бөх бат хийгдсэн байхаас гадна хашааны суурийг газрын хөрсөнд

1.5 метрээс багагүй гүнд бетоноор цутгаж хийсэн байх бөгөөд хашааны өргөн 0.4 метрээс багагүй байна;

-хэрмэн буюу үндсэн хашааны дээд ирмэгт торон саадтай байж болно;

-хорих ангийн дэглэм, онцлогоос хамаарч хамгаалалтын бүсэд цахилгаан хүчдэл, дохиоллын систем суурилуулан ашиглаж болох ба энэ тохиолдолд ялтанд зааварчилгааг нарийвчлан өгч гарын үсэг зуруулж хувийн хэрэгт хавсаргана.

3.10.Хэрмэн буюу үндсэн хашааны гадна болон дотор хамгаалалтын бүс, зурвас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг гадна хамгаалалтын офицер биечлэн хариуцаж өдөр тутамд үзлэг хийж хүлээлцэнэ.

3.11.Хамгаалалтын бүсийн гэрэлтүүлэг нь шөнийн цагаар ялтны хөдөлгөөн, хорих ангийн хамгаалалтын бүсийн доторх бүхий л объектод хяналт тавих, хамгаалалтын техник тоног төхөөрөмжийг ашиглах боломжтой байхаар тоноглогдсон байх бөгөөд цахилгаан тасарсан үед нэн даруй залгах нөөц үүсгүүртэй холбогдсон байна.

3.12.Хорих анги, цагдан хорих байрны хамгаалалтад албаны нохой ашиглаж болно.

Дөрөв. Хорих ангийн хоногийн жижүүрлэлт, ялтанд тавих хяналт

4.1.Хорих ангийн харуул хамгаалалт, ялтанд хяналт тавих хоногийн жижүүрийн бүрэлдэхүүний хуваарийг дэглэмийн онцлог, ялтны тоог харгалзан ангийн дарга баталж, түүнийг офицероор ахлуулж зэвсэг, техник хэрэгсэл, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах ба шаардлагатай тохиолдолд бусад цэргийн албан хаагчийг дотоодын хамгаалалтын үйл ажиллагаанд татан оролцуулж болно.

4.2.Жижүүрлэлтийн үүргийг 24 цагаар тасралтгүй гүйцэтгэх ба шаардлагатай гэж үзвэл үүрэг гүйцэтгэх хугацааг ангийн байршил, үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан Тогтоол гүйцэтгэх газар өөрөөр тогтоож болно.

4.3.Ангийн дарга хоногийн жижүүрийн илтгэлтэй биечлэн танилцаж үнэлэлт, дүгнэлт өгч үүрэг даалгавраар тухай бүр нь хангана.

Тав. Хоногийн жижүүрийг хүлээлцүүлэх

5.1.Хорих ангийн объектыг хамгаалах хоногийн жижүүрийн бүрэлдэхүүн ээлж хүлээлцэх хугацаанаас 30 минутын өмнө ирж хоногийн харуул хамгаалалтад гарахад бэлэн байгаагаа шинээр гарах ерөнхий жижүүр, эсхүл ээлжийн даргад илтгэнэ.

5.2.Ерөнхий жижүүр, эсхүл ээлжийн дарга нь тухайн жижүүрийн бүрэлдэхүүн, албан хаагчдын хувцаслалт, зэвсэглэл, албаны бэлтгэл зэргийг шалгаж үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэж үзсэн тохиолдолд ангийн жижүүрийг хүлээлцүүлэх эрх бүхий албан тушаалтанд илтгэнэ.

5.3.Жижүүр хүлээлцэх бүрэлдэхүүнийг ангийн даргын тушаалаар томилох ба хүчлэн хамгаалалтын буюу амралтын өдрүүдэд харуул хамгаалалтыг удирдан зохион байгуулах эрх бүхий албан тушаалтан жижүүрийг хүлээлцүүлнэ.

5.4.Жижүүр хүлээлцэх албан тушаалтан хоногийн жижүүрийн бүрэлдэхүүнийг дараахь чиглэлээр үүрэгжүүлнэ:

5.4.1.хоногийн хамгаалалтыг явуулах ангийн даргын баталсан хуваарь;

5.4.2.Ялтанд хяналт тавих журам;

5.4.3.үйлдвэрлэлийн үйл ажиллагаа;

5.4.4.Ялтны амьдралын болон үйлдвэрлэлийн бүсэд орж гарах журам;

5.4.5.гадна хамгаалалтын офицерт анхаарвал зохих зүйл, телекамерын хяналт, хамгаалалтын бүсийн үзлэг,

5.4.6.болзошгүй ажиллагааны үед ажиллах журам;

5.4.7.холбоо мэдээллээр хангах ажиллагаа.

5.5.Ангийн жижүүрийг хүлээлцэх албан тушаалтны хяналтын дор харуул хамгаалалтад томилогдсон цэргийн албан хаагчид ээлж хүлээлцэнэ.

5.6.Хоногийн жижүүрийн бүрэлдэхүүн нь тухайн улирлын цэргийн дүрэмт хувцас хэрэглэж, зөвшөөрөгдсөн галт зэвсэг, холбооны болон тусгай хэрэгслээр хангагдаж, тэдгээрийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хариуцах ба шаардлагатай бол зэвсэгтэйгээр үүрэг гүйцэтгэнэ.

5.7.Ангийн эргүүл, ерөнхий жижүүр, ээлжийн дарга болон хориотой бүсэд ажиллаж байгаа харуулын байр, өрөөний байршил нь болзошгүй ажиллагааны үед ялтны хөдөлгөөнийг зогсоож, байнгын хяналт тавих шаардлагыг хангасан байна.

5.8.Харуул хамгаалалтад томилогдсон албан хаагч нь байгалийн гамшиг, гал түймэр, аваар осол, онцгой учралын үед зохих төлөвлөгөө, журмын дагуу ажиллах, объектыг учирч болох аюулаас хамгаалах зохих бэлтгэлтэй байна.

Зургаа. Жижүүрийн бүрэлдэхүүний үүрэг


 6.1.Хорих ангийн амьдралын болон үйлдвэрлэлийн бүсийн гаднах дохиолол, харуул хамгаалалтыг "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль”-ийн 112 дугаар зүйлийн 4-т заасны дагуу хорих байгууллагын ажилтны хүч, хэрэгслээр зохион байгуулна.
6.1.Хорих ангийн хоногийн жижүүрлэлт дараахь бүрэлдэхүүнтэй байна:

6.2.1.Эргүүл жижүүр;

6.2.2. Ерөнхий жижүүр;

6.2.3.Ээлжийн дарга;

6.2.4.Шалган нэвтрүүлэх хянагч;

6.2.5.Даалгавар гүйцэтгэгч хянагч;

6.2.6.Холбоочин;

6.2.7.Сувилагч;

6.2.8.Гадна хамгаалалтын офицер;

6.2.9.Гадна хамгаалалтын харуул;

6.2.10.Телекамерын хяналтын ажилтан /операторчин/.

6.3.Шаардлагатай тохиолдолд хоногийн жижүүрлэлтийн бүрэлдэхүүнд хүч нэмэгдүүлсэн сэргийлэх хянагч, болзошгүй ажиллагааны үед ажиллах 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг нэмж, томилж болно.

6.4.0нцгой дэглэмтэй хорих анги, гяндан, цагдан хорих төв /анги/-д ерөнхий жижүүртэй байна. Бусад дэглэмийн хорих анги, баривчлах ял эдлүүлэх болон цагдан хорих байрны ээлжийн дарга хоногийн харуул хамгаалалтыг удирдан зохион байгуулах үүргийг /ерөнхий жижүүрийн нэгэн адил/ гүйцэтгэнэ.

Долоо. Ангийн эргүүл

7.1 .Ангийн эргүүл нь дараахь үүрэг гүйцэтгэнэ:

7.1.1.хоногийн жижүүрлэлтийн үйл ажиллагаа, ангийн цагийн хуваарийн биелэлтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд албаны ажиллагааг хэвийн явуулахад жижүүрийн бүрэлдэхүүнд туслах;

7.1.2.амьдралын болон үйлдвэрлэлийн бүсэд үзлэг шалгалт хийж, ялтны дунд зохиогдох сургалт, хүмүүжлийн ажил, эргэлт, уулзалтыг зохих журмын дагуу зохион байгуулж, ялтны хоол, хүнсний орц, боловсруулалт, түгээлтэнд хяналт тавих;

7.1.3.ажил тарахад өрөө тасалгаа, касс, зэвсгийн өрөөнүүдийн лац зэргийг шалгаж, хүлээн авах, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, агуулах, амьдралын болон үйлдвэрлэлийн бүс, автогараж бусад объектыг биечлэн шалгаж, галын аюулгүй байдлыг сахиулах, илэрсэн эөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

7.1.4.ангийн жижүүрийг хүлээлцэж, нэгдсэн тоонд биечлэн байлцах ба ангийн харуул хамгаалалтад хамрагдах алслагдсан хэсэг салбарыг эргэж шалгах, гадна хамгаалалтын офицер, албан хаагчдын үүрэг гүйцэтгэлт, сахилга, хариуцлагад байнгын хяналт тавьж, нэмэлт үүрэг өгч ажиллах;

7.1.5.ялтнаас оргох болон бусад гэмт гаргаж болох мэдээлэл авагдсан тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч энэ тухай ангийн удирдлагад шуурхай мэдэгдэх, шаардлагатай тохиолдолд ангийн даргын шийдвэрээр бие бүрэлдэхүүнийг түгшүүрийн дохиогоор ажиллуулах.

Найм. Ерөнхий жижүүр

8.1.Ерөнхий жижүүр дараахь үүрэг гүйцэтгэнэ:

8.1.1.хоногийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа жижүүрийн бие бүрэлдэхүүнийг шууд удирдаж, тэдний үйл ажиллагааг зохион байгуулах;

8.1.2.хоногийн жижүүрийн бүрэлдэхүүнд харуул хамгаалалтын талаар дараахь чиглэлээр үүрэг тавьж тодотгол хийнэ:

-ангийн харуул хамгаалалтын байдал, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих тохиолдолд хянагч нарын ажиллах ажиллагаа;

-ангийн удирдлага, Тогтоол гүйцэтгэх газартай харилцах журам;

-ялтны зүгээс гаргаж болзошгүй гэмт хэрэг, зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагаа;
-ялтныг амьдралын болон үйлдвэрлэлийн бүсэд оруулах, гаргах журам, гяндангийн ялтныг гадаалуулах цагийн хуваарь, түүнд мөрдөх журам;

-ялтны ажлын байр, эмнэлэг, сахилгын хорих байр бусад объектод тавих хяналт;

-ялтны бие, байр орчинд хийх үзлэг нэгжлэг, сургалт хүмүүжлийн ажил, байр орчны цэвэрлэгээ, хорих ангийн хамгаалалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлд тавих хяналт;
-албан хаагчдаас ялтантай харьцах, тэдэнтэй хууль бус харьцаа тогтоохоос урьдчилан сэргийлэх;

-гал түймрийн болон гэнэтийн осол аваарын үед ажиллах ажиллагаа;

-хоногийн жижүүрийн бүрэлдэхүүний мөрдөх журам, хөтлөгдөх баримт бичиг;

-галт зэвсэг болон тусгай хэрэгсэл хэрэглэх журам.

8.2.Ялтныг амьдралын бүсэд хүлээн авах, ажилд гаргах, ажлаас буулгахад хийх үзлэг нэгжлэг, тэдэнд тавих хяналтыг дараахь чиглэлээр зохион байгуулна:

8.2.1 .ерөнхий жижүүр, ээлжийн дарга, бусад хянагч нарын хамт ажлаас бууж ирсэн ялтанд үзлэг нэгжлэг хийж, амьдралын бүсэд зохиогдох ажлыг танилцуулж, хаалга онгойлгох зөвшөөрөл өгөх;

8.2.2.үйлдвэрийн бүсээс амьдралын бүсэд нэвтэрсэн ялтанд даалгавар гүйцэтгэгч хянагч нэг бүрчлэн үзлэг, нэгжлэг хийж бүртгэн дараагийн ажиллагаанд шилжүүлэх.

8.З.Хоногийн жижүүрийн хугацаанд хөтлөгдөх баримт бичиг, галт зэвсэг, тусгай хэрэгсэл зэргийг биечлэн хүлээн авч тусгай төмөр сейфэнд хадгалж, түлхүүрийг өөртөө байлгана.

8.4.Томилогдсон хянагч нарт шаардлагатай галт зэвсэг, тусгай хэрэгслийг тавьж олгох, жижүүрлэлтийн хугацаа дуусмагц эргүүлэн авч, өөрөө найман сум бүхий ПМ буу, бусад тусгай хэрэгслүүдээр зэвсэглэсэн байна.

8.5.Харуул хамгаалалтыг шалгах, удирдах эрх бүхий албан тушаалтад илтгэл өгч, дотоод албаны дүрмийн дагуу ажиллана.

8.6.Шалган нэвтрүүлэх хянагч нь ялтныг нэрсээр нь дуудан хүлээн авах ба нэр дуудагдсан ялтан овог нэрээ хэлэх бөгөөд сахилгын хорих байр, тусгаарлах тасалгаа, эргэлт уулзалтад байгаа ялтнуудыг биечлэн хүлээн авч хүлээлгэн өгөх бөгөөд эдгээр ажиллагаанд ерөнхий жижүүр болон ээлжийн дарга хяналт тавина.

8.7.Үйлдвэрлэлийн бүсэд нэвтрэх төмөр замын болон авто тээврийн хэрэгслийн нэвтрэх хаалганд тусгай төхөөрөмж бүхий шалган нэвтрүүлэх пост ажиллана.

Ес. Ээлжийн даргын үүрэг

9.1 .Ээлжийн дарга дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:

9.1.1.ерөнхий жижүүрийн шууд удирдлагад ажиллаж амьдралын болон үйлдвэрлэлийн бүсэд ялтны дэглэмийн ажиллагаанд байнга хяналт тавьж, хянагч нарын ажлыг шалган зааварлахаас гадна ерөнхий жижүүрийн эзгүйд түүнийг орлох;

9.1.2.ялтантай холбогдолтой бүх бүртгэл, судалгааг хөтлөн хураагдсан эд зүйлийг зохих журмын дагуу шийдвэрлэх;

9.1.3.ялтны чөлөөт цаг, дотоод цагийн хуваарийн биелэлтийг хэрхэн мөрдөж байгааг хянах;

9.1.4.өглөөний босолтын дараа ялтны хөнжил, гудасыг нэгдсэн журмаар салхинд гаргуулж, унтах байрны төхөөрөмж, ор /наар/-нд нарийвчилсан үзлэг хийх, ганцаарчилан ажиллах буюу үйлдвэрлэл явуулах ялтны ажлын байр, ашиглагдахгүй байгаа өрөө тасалгааг байнгын хяналтад авах;

9.1.5.сахилгын хорих байр болон тусгаарлах тасалгаанд хоригдогсдын хоолыг тухайн байранд нь тогтоосон хэмжээний дагуу өөрийн хяналтад өгөх;

9.1.6.ангийн удирдлага болон ерөнхий жижүүрээс өгсөн нэмэгдэл үүргийг гүйцэтгэх.

9.2.Ээлжийн дарга нь резинэн болон цахилгаан бороохой, хийн буу, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч зэрэг тусгай хэрэгсэл, шаардлагатай тохиолдолд галт зэвсгээр зэвсэглэнэ.

Арав. Шалган нэвтрүүлэх байрны хянагчийн үүрэг

10.1.Шалган нэвтрүүлэх байрны хянагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:

10.1.1.ангийн эргүүл, ерөнхий жижүүр, түүний туслахад шууд захирагдан амьдралын болон үйлдвэрлэлийн бүсэд нэвтрэх, гарах хөдөлгөөнд хяналт тавих;

10.1.2.ялтныг тоолж гаргах, оруулах, тэдгээрийн биед нэгжлэг хийж, хориотой эд зүйлийг хураан авч ерөнхий жижүүр болон ээлжийн даргад өгч шийдвэрлүүлэх;

10.1.3.ялтны хөдөлгөөн болон үзлэг, нэгжлэгээр хураан авсан эд зүйлийн талаар бүртгэл хөтлөн ерөнхий жижүүр болон ээлжийн даргад тухай бүр нь танилцуулах;

10.1.4.сахилгын хорих байр болон тусгаарлах тасалгаанд хоригдогсод, эргэлт уулзалтад гарч байгаа ялтны бие болон эд зүйл, эргэлтээр ирэгсэд, тэдний ачаа тээшинд үзлэг, нэгжлэг хийх;

10.1.5.үйлдвэрлэлийн бүсийн шалган нэвтрүүлэх байрны хянагч нь үйлдвэрлэлийн бүсэд нэвтрэх, гарах ялтны болон тээврийн хэрэгсэл, орох зөвшөөрөл авсан иргэдэд үзлэг, шалгалт хийж оруулах, гаргах хөдөлгөөнийг зохицуулах.

10.2.Шалган нэвтрүүлэх байрны хянагч нь резинэн болон цахилгаан бороохой, шаардпагатай тохиолдолд галт зэвсгээр зэвсэглэнэ.

10.З.Шалган нэвтрүүлэх байрны хянагчийн байр нь ялтны болон дамжин өнгөрүүлэх бүх хөдөлгөөнийг чөлөөтэй хянаж байхаар тоноглогдсон байна.

Арван нэг. Даалгавар гүйцэтгэгч хянагчийн үүрэг


Даалгавар гүйцэтгэгч хянагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:


11.1.1.ялтны байр, үйлдвэрлэлийн ажлын талбайд дэглэм, журам сахиулж, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих;


11.1.2.оргох болон бусад гэмт хэрэг үйлдэж болзошгүй ялтныг байнгын хяналтанд байлгах;
11.1.3.ялтныг тогтмол бүртгэх, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаад хяналт тавих, ажил эхлэх, дуусах үед амьдралын болон үйлдвэрлэлийн бүсийн хооронд жагсааж, хуяглан хүргэх;

11.1.4.удирдлага болон ерөнхий жижүүрийн өгсөн нэмэгдэл үүргийг гүйцэтгэх;

11.1.5.өөрийн хариуцсан объектод нэвтрэх, тээврийн хэрэгсэлд үзлэг, нэгжлэг хийх, гадны хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх.

Арван хоёр. Хүч нэмэгдүүлэн сэргийлэх хянагчийн үүрэг

12.1.Хүч нэмэгдүүлэн сэргийлэх хянагч нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:

12.1.1.ялтан оргосон буюу бусад гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн амралт, баяр ёслолын өдрүүдэд ангийн даргын тушаалаар хүч нэмэгдүүлэн сэргийлэх хянагчийг нэмэлт хүч болгон томилж ажиллуулна;

12.1.12.хүч нэмэгдүүлэн сэргийлэх хянагч нь хөдөлгөөнт хэлбэрээр үүрэг гүйцэтгэх ба даалгавар гүйцэтгэгч хянагчийн нэгэн адил үүрэг хүлээнэ.

Арван гурав. Холбоочны үүрэг

13.1.Холбоочин нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:

13.1.1.хорих ангийн холбоо, мэдээллийн техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тогтоол гүйцэтгэх газрын болон хорих ангийн дарга, түүнчлэн хорих байгууллагын ажилтнуудыг мэдээллээр хангах, түүнийг түргэн шуурхай дамжуулах;

13.1.2.мэдээний нууцлалыг чанд хадгалан "энгийн", "нууц" зэрэглэлээр нь ангилан бүртгэлд авч хорих ангийн даргад танилцуулах, шаардлагатай бол даргын шийдвэрээр холбогдох ажилтанд танилцуулан шийдвэр гаргуулах, мэдээний хариуг шуурхай илтгэх ба холбоогоор нууц нэр, дуудлагаар харьцах;

13.1.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай байнгын холбоотой байх, хорих ангийн хамгаалалтын хүч хэрэгсэл, нөхцөл байдал, ялтны хөдөлгөөний талаар тухай бүр нь илтгэх;

13.1.4.чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндангийн холбоочин нь телекамерын дотоод хяналтыг, бусад дэглэмийн хорих анги, цагдан хорих байранд телекамерын бүх хяналтыг гүйцэтгэх ба хөдөлгөөнийг бүртгэн танилцуулах;

13.1.5.бусад нэмэгдэл үүргийг гүйцэтгэх.

Арван дөрөв.Телекамер хяналтын ажилтны үүрэг /операторчин/:

14.1.1.телекамерын ажилтан камерын бүрэн бүтэн байдлыг хариуцан хорих ангийн дарга, хоногийн жижүүрлэлтийн бүрэлдэхүүнийг мэдээллээр хангах, илэрсэн зөрчлийг ерөнхий жижүүр, ээлжийн дарга болон холбогдох албан тушаалтанд түргэн шуурхай мэдэгдэх;

14.1.2.телекамерын хяналтыг байнгын тасралтгүй тавьж телекамерт илэрсэн хөдөлгөөн, албан хаагчдын үүрэг гүйцэтгэлийг нэг бүрчлэн бүртгэж, тэмдэглэл хөтөлж байх;

14.1.3.ерөнхий жижүүр болон ээлжийн даргад цаг тутамд телекамерын хөдөлгөөнийг танилцуулах;
14.1.4.үүрэг гүйцэтгэх хугацааны камерын бичилтийг хийж удирдах албан тушаалтанд танилцуулан хадгалах эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгөх;

14.1.5.телекамерын хяналтын өрөөнд эрх бүхий албан тушаалтнаас бусад гадны хүнийг нэвтрүүлэх, хяналтын өрөөг эзэнгүй орхихыг хориглох.

Арван тав. Дэглэм, харуул хамгаалалтын байцаагч

15.1.Дэглэм харуул хамгаалалтын байцаагч дор дурдсан үүргийг гүйцэтгэнэ:

15.1.1.харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд даргын шууд удирдлагад ажиллаж албан хаагчдын цэрэгжилт, жагсаалч байдал, тэдний үүрэг гүйцэтгэл, ялтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах;

15.1.2.гадна хамгаалалтын офицер, хянагч, шуурхай бүлгийн ажилтнуудын бэлтгэл сургуулилтыг хариуцан ажиллах;

15.1.3.харуул хамгаалалтын тоног төхөөрөмж, хамгаалалтын бүсийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах;

15.1.4.харуул хамгаалалтын албан хаагчдын сургалтыг зохион байгуулж, тэднийг мэргэжлийн удирдлагаар хангах;

15.1.5.гадна хамгаалалтын офицер, харуул, шуурхай бүлгийн албан хаагчдын галт зэвсэг, хэрэгслийг зориулалтын сейфэнд хадгалж, тэдэнд тавьж олгох, буцааж авах, түүний эзэмшил, хадгалалт зориулалт болон хамгаалалтын бүсийн техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд биечлэн хяналт тавих;

15.1.6.шаардлагатай үед ажиллах үүрэг гүйцэтгэх нөөц бүлгийг өдөр тутам томилсон байх.

Арван зургаа. Гадна хамгаалалтын зохион байгуулалт

16.1."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 112 дугаар зүйлийн 4 дэх заалтыг хэрэгжүүлэх, ялтны дотроос ноцтой гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдан хорих төв /анги/ чанга, онцгой дэглэмийн хорих анги, гяндангийн гадна хамгаалалтыг гадна хамгаалалтын офицер, харуул гүйцэтгэнэ.
16.2.Гадна хамгаалалтын албан хаагч нь хорих ангийн даргын шууд удирдлагын дор хамгаалалтын тоног төхөөрөмж, хамгаалалтын бүс, тэдгээрийн үйл ажиллагааг хэвийн явуулах ажлыг хариуцан зохион байгуулна.

16.3.Гадна хамгаалалтын харуул ангийн даргын баталсан томилгооны дагуу үүрэг гүйцэтгэнэ.

16.4.Чанга, онцгой дэглэмийн хорих анги, гяндангийн амьдралын болон үйлдвэрлэлийн бүсийн онцлог, ялтны тоо, харуулчдын орон тоо, хамгаалалтын бүсийн тоног төхөөрөмжийг хорих ангийн даргын саналыг үндэслэн Тогтоол гүйцэтгэх газар тогтооно.

16.5.Хорих ангийн жижүүр хүлээлцэх эрх бүхий ажилтан гадна хамгаалалтын офицер, харуул нарт нэгэн адил үүрэг өгч жижүүр хүлээлцэх явцад хяналт тавина.

16.6.Гадна хамгаалалтын офицер, хамгаалалтын бүсийг телекамер, дохиоллоор хянах бөгөөд техник, тоног төхөөрөмж, хамгаалалтын бүсийн бүрэн бүтэн байдлыг биечлэн хүлээлцэж, тэмдэглэл хөтөлнө.

16.7.Гадна хамгаалалтын офицер, харуул нь үйл ажиллагаандаа “Гяндан, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, Цагдан хорих төвийн гадна харуул хамгаалалтыг журам”-ыг дагаж мөрдөнө.

Арван долоо. Гадна хамгаалалтын албан хаагчийн үүрэг

17.1.Гадна хамгаалалтын офицер дараахь үүрэг гүйцэтгэнэ:

17.1.1.хорих ангийн даргын шууд удирдлагын дор гадна болон дотор хамгаалалтын бүсийн техник тоног төхөөрөмж, тэдгээрийн бүрэн бүтэн, аюулгүй байдалд хяналт тавих, өдөр тутмын үйл ажиллагааг телекамераар хянаж, гадна хамгаалалтын харуулыг удирдан зохион байгуулах;

17.1.2.хамгаалалтын ажлын явцад илэрсэн зөрчил, нөхцөл байдлын талаар хорих ангийн даргыг мэдээллээр хангах, зөрчлийг шуурхай арилгах арга хэмжээ авах;

17.1.3.гадна хамгаалалтын офицер нь хамгаалалтын бүсийг телекамераар хянах бөгөөд сэжигтэн, яллагдагч, ялтан оргох, харуул хамгаалалтын тоног төхөөрөмжид гаднаас хүч хэрэглэн халдах, эмх замбараагүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх;
17.1.4.харуул хамгаалалтын хяналтын тоног төхөөрөмж, холбоо дохиоллын хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцан дараагийн үүрэг гүйцэтгэх гадна хамгаалалтын офицерт хүлээлгэн өгөх;

17.1.5.хоногийн жижүүрлэлтийн хугацаанд хамгаалалтын бүсэд гарсан хөдөлгөөнийг нэг бүрчлэн тэмдэглэл хөтөлж, хорих ангийн дарга, харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд даргад танилцуулах.

17.2.Гадна хамгаалалтын харуулын үүрэг гүйцэтгэгчийн үүрэг:

17.2.1.ангийн эргүүл, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, гадна хамгаалалтын офицерын шууд удирдлагад хорих ангийн хориотой бүсийн шалган нэвтрүүлэх байранд үүрэг гүйцэтгэх бөгөөд хорих ангийн хориотой бүсэд нэвтрэх гарах хөдөлгөөнд хяналт тавих;

17.2.2.хориотой бүсийн шалган нэвтрүүлэх харуул нь хориотой бүсэд ялтны болон нэвтрэх зөвшөөрөл бүхий этгээд, тээврийн хэрэгсэлд үзлэг, нэгжлэг хийх, нэвтрэх гарах хөдөлгөөнийг зохицуулах;

17.2.3.хорих ангийн хамгаалалтын бүсийн тоног төхөөрөмж, холбоо дохиоллын хэрэгслийн бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавьж ажиллах ба дараагийн харуулд хүлээлгэн өгөх;

17.2.4.гадна хамгаалалтын харуул нь хориотой бүсийн доторх хамгаалалтын бүсэд хөдөлгөөнт хэлбэрээр үүрэг гүйцэтгэх ба даалгавар гүйцэтгэгч хянагчийн нэгэн адил үүрэг хүлээнэ;

17.2.5.гадна хамгаалалтын харуул нь шаардлагатай тохилдолд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль”-ийн 140 дүгээр зүйл, “Монгол Улсын Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм’’-ийн 169 дүгээр зүйлд заасны дагуу галт зэвсэг хэрэглэнэ.

Арван найм. Хоногийн жижүүрийн бүрэлдэхүүнд хориглох зүйл

18.1.Хоногийн жижүүрийн бүрэлдэхүүнд дараахь зүйлийг хатуу хориглоно:

18.1.1.ялтантай хувийн харилцаа тогтоох, худалдаа хийх, захидал харилцаа, эд зүйлс дамжуулах, бусад хүнээр дээрх үйлдэл хийлгэх, нууцлалыг задруулах;

18.1.2.жижүүрийн хугацаанд амьдралын болон үйлдвэрлэлийн бүс, гяндангийн байранд хяналт, хамгаалалтыг шалгах эрх бүхий албан тушаалтан, нийгмийн ажилтан, эмч, прокурор, үүрэг гүйцэтгэж байгаа жижүүрийн бүрэлдэхүүн, зөвшөөрөгдсөн ажилтнаас бусад хүнийг оруулах;

18.1.3.амьдралын болон үйлдвэрлэлийн бүсэд галт зэвсэг ил байдалтай авч явах, томилолтыг дур мэдэн өөрчлөх, объектыг орхих, шууд захирах даргын үүрэг тушаалыг зөрчих:

18.1.4.шалган нэвтрүүлэх болон жижүүрийн байранд тэдгээрт үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын тооноос илүү ялтан оруулах, ялтныг ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргын зөвшөөрөлгүйгээр хамгаалалтын бүсээс гаргах, бусадтай уулзуулах, үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, зэвсгийн чанартай ашиглаж болох бусад зүйлсийг амьдралын бүсэд оруулах;

18.1.5.албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, ажилдаа согтуу ирэх, ажлын цагаар хувийн ажил хийх;

18.1.6.гадна хамгаалалтын харуул нь амьдралын болон үйлдвэрлэлийн бүсийн дотор, даалгавар гүйцэтгэгч, шалган нэвтрүүлэх хянагч нартай солигдон үүрэг гүйцэтгэх;

18.1.7.гадна хамгаалалтын харуул нь өөрийн хариуцсан обьектыг зөвшөөрөлгүй орхиж явах, хамгаалалтын бүсэд эрх бүхий албан тушаалтнаас бусад албан хаагч, гадны хүн, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийг хориглоно.

Арван ес. Гяндангийн ялтанд тавих хяналт

19.1.Гяндан, онцгой дэглэмтэй хорих ангид ялтанд тавих хяналтыг ерөнхий жижүүрээр удирдуулсан жижүүрийн бүрэлдэхүүн хэрэгжүүлэх ба гяндангийн бүх өрөөний түлхүүрийг ерөнхий жижүүр биечлэн хариуцаж, өрөөг онгойлгох үед заавал байлцана.

19.2.Гяндангийн шалган нэвтрүүлэх, эмнэлэг, хонгил, шатны талбай дахь тусгаарлагчийн цоожны түлхүүрийн нэг хувийг ангийн дарга хадгална.

19.3.Гяндангийн тасалгаа нь байгалийн гэрэл, агаар чөлөөтэй орох боломжтой байхын зэрэгцээ цонхны хэмжээ нь 0.2x1.8 метрээс ихгүй байх ба хаалга нь шууд хяналт тавих боломжтой байж болно.

19.4.Хорих өрөө нь битүү хаалгатай бол харуул хамгаалалтын ажилтан ялтны үйл ажиллагааг өрөөний хаалганд гаргасан тор, зориулалтын нээлхийгээр хянана.

19.5.Ялтныг тусгай төхөөрөмжлөгдсөн газарт зохих хяналт хамгаалалтын дор өдөрт нэг цагаас доошгүй хугацаанд салхилуулна. Ийнхүү салхилуулахдаа ялтныг өрөөнөөс гаргахын өмнө гавласан байна.

19.6.Ялтан салхилуулах хугацаанд талбайн хамгаалалтын техник, тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх буюу гав, тусгай хэрэгслийг тайлахыг оролдох, бичиг, захидал дамжуулах, нууцаар ярих, хоорондоо маргалдах, албан хаагчтай хувийн харилцаа тогтоохыг оролдох, албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх зэрэг зөрчил гаргавал салхилуулахыг нэн даруй зогсооно.

19.7.Ялтныг салхилуулах хугацаанд бусад хөдөлгөөнийг түр зогсоож, ээлжийн бүрэлдэхүүн, төлөөлөгчид бүрэн байлцаж хяналт тавина.

19.8.Ялтныг салхилуулахын өмнө болон салхилж дууссаны дараа түүний бие болон өрөө, тусгай төхөөрөмжлөгдсөн газарт үзлэг нэгжлэг хийнэ.

19.9.Ялтныг салхилуулах цагийн хуваарийг улирлын онцлогийг харгалзан ангийн дарга тогтооно.

19.10.Ялтан хуулийн дагуу түр хугацааны уулзалт хийх бол тусгаарлан тоноглосон өрөөнд харуул хамгаалалтын ажилтны байнгын хяналтанд уулзуулах ба уулзалтын хугацаанд ялтныг гавтай байлгана.

19.11.Баривчлах ял эдлүүлэх болон цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ажиллуулах ялтнаар бусад байгууллага, аж ахуйн нэгжид өөр ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

Хорь.Чанга, онцгой дэглэмтэй ялтанд тавих хяналт

20.1.Чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй ялтны мэргэжил, боловсрол, ял шийтгэл, хувийн байдал, засрал хүмүүжлийг судалсны үндсэн дээр хорих ангийн дэргэдэх өөрийн үйлдвэрлэл, түр болон байнгын хэсэг салбарт байнгын харуул хамгаалалтын дор хөдөлмөрлүүлнэ.

20.2.Хэрэв хамгаалалтын бүсээс гадна хорих ангийн хэсэг салбарт ажиллуулах бол хорих ангийн даргын баталсан ялтны нэрс, хариуцан ажиллах харуул хамгаалалтын албан хаагчдын бүрэлдэхүүн, ажиллах хугацаа зэрэг холбогдох судалгааг Тогтоол гүйцэтгэх газрын даргад урьдчилан танилцуулж зөвшөөрөл авна.

20.3.Хамгаалалтын бүсээс гадуур хорих ангийн харьяа хэсэг, салбарт ажиллах ялтны харуул хамгаалалтыг офицероор ахлуулсан бүрэлдэхүүн гүйцэтгэх ба тухайн хэсэг, салбарт хорих ангийн дотоод цагийн хуваарь, дэглэм нэгэн адил мөрдөгдөнө. Үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг ангийн даргын тушаалаар томилох ба ялтанд тавих хяналтыг тасралтгүй явуулна.

20.4.Түр болон байнгын хэсэг, салбарт ажиллаж байгаа албан хаагчдын үүрэг гүйцэтгэлт, ялтны хөдөлгөөнийг хорих ангийн дарга, эрх бүхий албан тушаалтан 7 хоног тутамд эргэж шалгах ба зөрчил илэрвэл шуурхай арилгах арга хэмжээ авна.

20.5.Хэсэг, салбарт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг 30 хоногоос илүү хугацаагаар ажиллуулахгүй байхаар зохион байгуулна.

20.6.0нцгой дэглэмтэй ялтныг хорих анги зөвхөн өөрийн үйлдвэрлэл дээр хамгаалалтын бүсэд ажиллуулна.

20.7.Чанга, онцгой дэглэмтэй ялтныг бусад байгууллага, аж ахуйн нэгжид ажиллуулахыг хориглоно.

Хорин нэг.Жирийн дэглэмтэй ялтанд тавих хяналт

21.1.Жирийн дэглэмтэй ялтны мэргэжил, боловсрол, ял шийтгэл, хувийн байдал, засрал хүмүүжлийг судалсны үндсэн дээр хорих анги өөрийн үйлдвэрлэл болон гэрээний үндсэн дээр байгууллага, аж ахуйн нэгжид харуул хамгаалалтын зохих шаардлага хангасан нөхцөлд хөдөлмөрлүүлнэ.

21.2.Жирийн дэглэмтэй ялтныг хамгаалалтын бүсээс гадна байгууллага, аж ахуйн нэгжид гэрээгээр ажиллуулах бол хорих ангийн даргын баталсан ялтны нэрс, хариуцан ажиллах харуул хамгаалалтын албан хаагчдын бүрэлдэхуүн, ажиллах хугацаа зэрэг холбогдох судалгааг Тогтоол гүйцэтгэх газрын даргад урьдчилан танилцуулж зөвшөөрөл авна.

21.3.Жирийн дэглэмийн ялтныг байгууллага, аж ахуйн нэгжид гэрээгээр ажиллуулахдаа харуул хамгаалалтын бүрэлдэхүүнийг ялтны тоог харгалзан хорих ангийн дарга томилно,

21.4.Ялтныг хорих ангийн байрлалаас гадуур ажиллуулахдаа энэ журмын 20 дугаар зүйлийн 20.3, 20.4, 20.5 дахь заалтуудыг нэгэн адил мөрдөнө.

Хорин хоёр.Хорих анги, баривчлах ял эдлүүлэх болон цагдан хорих байрны аж ахуй үйлчилгээнд ялтан ажиллуулах, түүнд тавих хяналт

22.1.Жирийн дэглэмтэй ялтныг чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндан, баривчлах ял эдлүүлэх болон цагдан хорих байрны аж ахуй үйлчилгээнд ажиллуулахдаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 120 дугаар зүйлийн 5-т заасныг үндэслэн зохион байгуулна.

22.2.0нцгой дэглэмтэй хорих анги, гяндан, баривчлах ял эдлүүлэх болон цагдан хорих байр, согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын аж ахуйн үйлчилгээнд ажиллуулах ялтны тоог тэдгээрийн ажпын шаардпага, үйлдвэрлэлийн онцлог, байршил, хоригдогчдын тоог харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга тогтооно.

22.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан орон тоонд ялтныг авахдаа энэ зүйлд заасан журмын дагуу зөвшөөрөл авч, ялтныг ажиллуулна. Бусад дэглэмийн хорих анги өөрийн ангийн ажлын шаардлагаас хамаарч жирийн дэглэмтэй ялтан ажиллуулна.

22.4.Аж ахуйн үйлчилгээнд ажиллуулах ялтныг анх удаа гэмт хэрэг үйлдэж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтгэгдсэн ялтнуудаас боловсрол, мэргэжил, ял шийтгэл, зан байдлыг харгалзан судалсны үндсэн дээр ялтны шийтгэх тогтоолын хуулбар, дэлгэрэнгүй судалгаа, ялтныг ажиллуулах тухай хүсэлтээ хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны дарга Тогтоол гүйцэтгэх газарт бичгээр ирүүлнэ.

22.5.Ялтныг аж ахуйн үйлчилгээнд ажиллуулах хүсэлт, бусад материалыг Тогтоол гүйцэтгэх газар хүлээн авч, “Ялтныг хорих ангид хуваарилах, хорих анги хооронд шилжүүлэхэд мөрдөх заавар’’-ын дагуу шийдвэрлэж, зөвшөөрлийг бичгээр хүргүүлнэ.

22.6.Чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндан, баривчлах ял эдлүүлэх болон цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ажиллуулах ялтныг Тогтоол гүйцэтгэх газраас бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр ажиллуулна.

22.7.Тогтоол гүйцэтгэх газраас зөвшөөрөгдсөн ялтныг аж ахуйн үйлчилгээнд ажиллуулах тухайгаа аймаг, нийслэл, дүүргийн прокурорт танилцуулан тэдгээрийн харуул хамгаалалтыг бүрэн хариуцна.

22.8.Баривчлах ял эдлүүлэх болон цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ажиллаж байгаа ялтнуудыг жижүүрийн байнгын хяналтад байрлуулна.

22.9.Аж ахуйн үйлчилгээнд ажиллаж байгаа ялтнуудыг хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны байрлалаас гадуур харуул хамгаалалтын хяналтгүй явуулахыг хориглоно.

22.10.Аж ахуйн үйлчилгээнд ажиллаж байгаа ялтнуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, зааврын дагуу хувийн хэрэг нээн хөтөлж, сар тутмын мэдээ судалгааг гаргаж, Тоо бүртгэл, дүн шинжилгээний тасагт ирүүлнэ.

22.11.Аж ахуйн үйлчилгээнд ялтнуудыг ажиллуулж байгаа цагдан хорих төв, шийдвэр гүйцэтгэх алба, Баривчлах ял эдлүүлэх ангийн дарга “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль”-ийн 107, 119, 121, 126, 127, 130 дугаар зүйлүүдэд заасан эрх үүргийг хэрэгжүүлэхдээ хорих ангийн даргын нэгэн адил эрх эдэлнэ.

22.12.Онцгой дэглэмтэй хорих анги, гяндангийн аж ахуйн үйлчилгээнд ажиллах ялтныг гадны байгууллага, аж ахуйн нэгжид гэрээгээр ажиллуулахыг хориглоно. /ХЗС-ын 2014 оны А/52-р тушаалаар өөрчлөн найруулсан/

22.13.Цагдан хорих төв, баривчлах ял эдлүүлэх болон цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ажиллаж байгаа ялтанд холбогдох харилцааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль, "Хорих ангийн дотоод журам” болон бусад эрх зүйн актаар зохицуулна.

Хорин гурав. Ялтныг харуул хамгаалалтгүй ажиллуулах


23.1.Ялтныг ангийн байршлаас гадуур харуул хамгаалалтгүй ажиллуулахдаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль’’-ийн 122 дугаар зүйл болон энэ журмыг баримтална.

23.2.Хорих ангийн дарга “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль”- ийн 122 дугаар зүйлийг үндэслэн ялтныг харуул хамгаалалтгүй ажиллуулах тухай саналаа харьяалах прокурорт танилцуулж, бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр уг ялтныг харуул хамгаалалтгүй ажиллуулах тушаал гаргана.

23.3.Харуул хамгаалалтгүй ажиллах ялтанд нэг загварын үнэмлэх олгох ба түүнд ялтны овог нэр, зураг, хаана, ямар газар ажиллах болон хугацааг зааж хорих ангийн дарга гарын үсэг зурна.

23.4.Харуул хамгаалалтгүй ажиллаж байгаа ялтан тогтоосон журмыг зөрчвөл амьдралын бүсэд татан авч үнэмлэхийг хурааж, зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

23.5.Харуул хамгаалалтгүй ажиллах ялтны үүрэг:

23.5.1.зөвшөөрөгдсөн нормын хувцасыг цэвэр үзэмжтэй хэрэглэх;

23.5.2.зөвхөн зөвшөөрөгдсөн газарт ажиллаж, сахилгын болон хэв журмын зөрчил гаргахгүй байх;

23.5.3.харуул хамгаалалтгүй ажиллаж буй ялтан өөрийн хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах.

23.6.Харуул хамгаалалтгүй ажиллах ялтанд хориглох зүйл:

23.6.1 .ажлын байраа орхиж явах;

23.6.2 Иргэдийн байр, орон сууц болон албан газарт нэвтрэх

23.6.3 Иргэдтэй хувийн харилцаа, холбоо тогтоох

23.6.4 Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хадгалах

23.6.5 Бусад ялтанд захиа, эд зүйл дамжуулах

23.6.6 Үнэмлэхээ бусдад шилжүүлэх

23.7.Удаа дараа гэмт хэрэг үйлдсэн буюу онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн, түүнчлэн чанга, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтныг харуул хамгаалалтгүй ажиллуулахыг хориглоно.

Хорин дөрөв. Ялтныг хуяглан хүргэх

24.1.Дамжин өнгөрүүлэх ангид хүргэгдэж ирсэн ялтныг ял эдлэхээр хуваарилагдсан хорих ангид нь хуяглан хүргэх үүргийг Тогтоол гүйцэтгэх газар хариуцна.

24.2.Ялтныг хуяглан хүргэхдээ "Ялтныг хуяглан хүргэх заавар”-ыг дагаж мөрдөнө.

Хорин тав. Албаны бэлтгэл дадпага, сургалт

25.1.Хорих ангийн харуул хамгаалалтыг сайжруулах, орон нутгийн цагдаа, бусад цэргийн байгууллагатай харилцан ажиллагааг тодотгох, бие бүрэлдэхүүний албаны болон сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх зорилгоор дараахь үндсэн гурван чиглэлээр дадлага, сургалт явуулна:

25.1.1.чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндангийн харуул хамгаалалтын талаар холбогдох байгууллагуудтай хамтран явуулах дадлага, сургалт;

25.1.2.шинээр томилогдсон харуул хамгаалалтын ажилтнуудад тухайн төрөл, дэглэмийн хорих ангийн харуул хамгаалалтын зохион байгуулалтын онцлог, мөрдөх хууль тогтоомж, холбогдох журам, зааврыг судлуулах сургалт;

25.1.3.албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн нормативыг хангах сургалт.

25.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны дадлага, сургалтын нэгдсэн төлөвлөгөөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлах ба уг тушаал, төлөвлөгөөг үндэслэн сургалтыг хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны дарга хариуцан зохион байгуулна.

25.3.Албан хаагчдын албаны бэлэн байдал, цэрэгжилтийн бэлтгэлийг хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу тогтмол явуулна.