- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СУМЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГАЧЛАЛ
Засгийн газрын 2014 оны 242 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
СУМЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Сумын хөгжлийн индекс (цаашид “СХИ” гэх) нь Монгол Улсын сумдын хөгжлийн түвшинг илэрхийлэх нийлмэл үзүүлэлт юм. СХИ-ийг дараах тохиолдолд ашиглана:
1.1. СХИ-ийг сумын хөгжлийн ерөнхий түвшинг үнэлэхэд ашиглана.
1.2. СХИ-д тулгуурлан сул хөгжсөн орон нутагт чиглэсэн бодлого боловсруулна.
1.3. Монгол Улсын Засгийн газраас сумдыг хөгжүүлэхээр хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр дүнг хэмжихэд СХИ-ийг ашиглана.
Хоёр. Сумын хөгжлийн индекс тооцох үзүүлэлтүүдийн
тодорхойлолт, тооцох арга
2. Сумын хөгжлийн түвшинг дор дурдсан 7 бүлэг 33 үзүүлэлтийг ашиглан тооцно.
2.1. Хүн ам-тухайн суманд хүн амын төвлөрөл, ажиллах хүчний оролцоо ямар түвшинд байгааг тооцоолно. Энэ бүлэгт сумын хүн амын нягтшил, ажиллах хүчний оролцоо гэсэн 2 үзүүлэлт багтана.
2.1.1. хүн амын нягтшил
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын хүн амын 1 кв/км талбайд ногдох хүний тоогоор илэрхийлнэ.
Тооцох арга: Сумын нийт хүн амын тоог нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд харьцуулж тооцно.
2.1.2. ажиллах хүчний оролцоо
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын хөдөлмөрийн насны хүн амд эдийн засгийн идэвхтэй хүний эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга: Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулж тооцно.
2.2. Нийгмийн үйлчилгээ-тухайн суманд нийгмийн үйлчилгээ хэр зэрэг үр өгөөжтэй байгааг илэрхийлнэ. Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг цэцэрлэгт хамрагдалтын индекс, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжилтэй багшийн хангалт, суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин, дотуур байрны хүрэлцээ хангамж, ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэффициент,
100 хүнд ногдох соёл урлагийн байгууллагын суудлын хүртээмж, 100 хүнд ногдох эмнэлгийн мэргэжилтний тоо, 100 хүнд ногдох эмнэлгийн үйлчилгээний хүртээмж гэсэн 8 үзүүлэлтээр илэрхийлнэ.
2.2.1. цэцэрлэгт хамрагдалтын индекс
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн жилд цэцэрлэгт хамрагдвал зохих нийт хүүхдэд (2-5 нас) цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн эзлэх хувиар илэрхийлнэ.
Тооцох арга: Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоог цэцэрлэгт хамрагдвал зохих (2-5 нас) хүүхдийн тоонд харьцуулж тооцно.
2.2.2. ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн хангалт
Үзүүлэлтийн тодорхойлолт: Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа нийт багшид эзлэх дипломын буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй багшийн тоогоор илэрхийлэгдэнэ. Энэ нь тухайн сургуулийн багшийн хангалтын ерөнхий түвшинг харуулах бөгөөд мэргэжил тус бүрээр нарийвчлан гаргаж, ямар төрлийн хичээлийн багшийн хүрэлцээ хангамж хангалттай болон дутагдалтай байгааг харуулж болно.
Тооцох арга: Тухайн сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа дипломын буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй багшийн тоог сургуулийн нийт багшийн тоонд харьцуулж тооцно.
2.2.3. суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн жилд суурь боловсролд хамрагдвал зохих нийт хүүхдэд (6-14 нас) ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа тухайн насны хүүхдийн эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга: Сургуульд сурч байгаа 6-14 насны хүүхдийн тоог суурь боловсрол эзэмшвэл зохих нийт хүүхдийн тоонд харьцуулж тооцно.
2.2.4. дотуур байрны хүрэлцээ хангамж
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн жилд дотуур байранд суухаар хүсэлт гаргасан нийт хүүхдийн тоонд дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга: Дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн тоог дотуур байранд амьдрах хүсэлт гаргасан хүүхдийн тоонд харьцуулж тооцно.
2.2.5. ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэффициент
Үзүүлэлтийн тодорхойлолт: Сургуулийн хичээлийн байрны хүчин чадлын ашиглалтыг илэрхийлнэ.
Тооцох арга: Тухайн сургуульд суралцаж байгаа нийт хүүхдийн тоог хичээлийн байрны төлөвлөгдсөн хүчин чадалд харьцуулж тооцно. (1-ээс олон сургууль, хичээлийн байртай тохиолдолд тус бүрт ээлжийн коэффициентыг тооцон гаргаж, тэдгээрийн дундаж утгаар авна)
2.2.6. 100 хүнд ногдох соёл урлагийн байгууллагын суудлын хүртээмж
Үзүүлэлтийн тодорхойлолт: 100 хүн амд ногдох тухайн сумын соёл урлагийн байгууллагын суудлын тоогоор илэрхийлэгдэнэ.
Тооцох арга: Тухайн сумын соёл урлагийн байгууллагын суудлын тоог 100-аар илэрхийлсэн хүн амд харьцуулж тооцно.
2.2.7. 100 хүнд ногдох эмнэлгийн мэргэжилтний тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт: 100 хүн амд ногдох тухайн сумын эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний тоог илэрхийлнэ.
Тооцох арга: Тухайн сумын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний тоог 100-аар илэрхийлсэн хүн амын тоонд харьцуулж тооцно.
2.2.8. 100 хүнд ногдох эмнэлгийн үйлчилгээний хүртээмж
Үзүүлэлтийн тодорхойлолт: 100 хүн амд ногдох эмнэлгийн орны тоог илэрхийлнэ. Энэ үзүүлэлт нь орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх материаллаг нөхцөл байдал ямар түвшинд байгаа болохыг харуулна.
Тооцох арга: Эмнэлгийн орны тоог 100-аар илэрхийлсэн хүн амын тоонд харьцуулж тооцно.
2.3. Засаглал-тухайн сумын удирдлагууд ямар түвшинд ажиллаж байгаа болон сум, орон нутгийн удирдлагын шийдвэр, үйл ажиллагаа нийгмийн асуудлуудад хэрхэн нөлөөлж байгааг харуулсан бүлэг юм. Энэ бүлэгт ажилгүйдлийн түвшин, шилжилт хөдөлгөөн, гэмт хэрэг илрүүлэлтийн хувийн жин, иргэдийн оролцоо, хөрөнгө оруулалтын зарцуулалтын хувийн жин гэсэн 5 үзүүлэлт багтана.
2.3.1. ажилгүйдлийн түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын эдийн засгийн идэвхтэй хүн амд эзлэх ажилгүй иргэдийн хувийг илэрхийлнэ.
Тооцох арга: Тухайн сумын ажилгүй иргэдийн тоог эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд харьцуулж тооцно.
2.3.2. шилжилт хөдөлгөөн
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын хүн амын шилжилт хөдөлгөөнийг илэрхийлнэ.
Тооцох арга: Шилжин ирэлтээс шилжин явалтыг хасаж дундаж хүн амын тоонд харьцуулж тооцно. (дундаж хүн амын тоо = оны эхэнд байсан хүний тоо + оны эцэст байсан хүний тоо / 2)
2.3.3. гэмт хэрэг илрүүлэлтийн хувийн жин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын бүртгэгдсэн гэмт хэрэгт илрүүлсэн гэмт хэргийн эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга: Илрүүлсэн гэмт хэргийн тоог нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоонд харьцуулж тооцно.
2.3.4. иргэдийн оролцоо
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг эрэмбэлэхэд оролцож буй иргэдийн оролцоог илэрхийлнэ.
Тооцох арга: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг эрэмбэлэх санал асуулгад оролцсон иргэдийн тоог сумын 18-аас дээш насны хүн амын тоонд харьцуулж тооцно.
2.3.5. хөрөнгө оруулалтын зарцуулалтын хувийн жин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн суманд төсөвлөгдсөн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтыг илэрхийлнэ.
Тооцох арга: Тухайн жилд зарцуулсан улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг төсөвлөсөн улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын дүнд харьцуулж тооцно.
2.4. Хөдөө аж ахуй-тухайн сумын хөдөө аж ахуйн хөгжлийн түвшинг хэмжинэ. Хөдөө аж ахуйг бэлчээр, хадлангийн 100 га талбайд ногдох малын тоо, тариалангийн зориулалттай нийт талбайн ашиглалтын хувийн жин, нийт хүн амд малчдын эзлэх хувийн жин, нэг хүнд ногдох малын тоо, нийт малчин өрхийн малчин хоршоонд хамрагдалтын хувийн жин гэсэн 5 үзүүлэлтээр илэрхийлнэ.
2.4.1. бэлчээр, хадлангийн 100 га талбайд ногдох малын тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт: Сумын нутаг дэвсгэр дэх бэлчээр хадлангийн нийт талбайн 100 га тутамд ногдож байгаа хонин толгойд шилжүүлсэн малын тоогоор илэрхийлнэ.
Тооцох арга: Тухайн сумын малын тоог бэлчээр, хадлангийн нийт талбайд харьцуулж тооцно. (Хонин толгойд шилжүүлэхдээ 1тэмээ-5хонь, 1адуу-7хонь, 1үхэр-6хонь, 1ямаа-0.9хонь гэсэн коэффицтент ашиглана)
2.4.2. тариалангийн зориулалттай нийт талбайн ашиглалтын хувийн жин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын газар тариалан эрхлэх боломжит талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо болон тэжээлийн ургамал тариалсан талбайн эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга: Үр тариа, төмс, хүнсний ногоо болон тэжээлийн ургамал тариалсан талбайн хэмжээг газар тариалан эрхлэх боломжит талбайд харьцуулж тооцно.
2.4.3. Нийт хүн амд малчдын эзлэх хувийн жин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын нийт хүн амд малчдын эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга: Малчдын тоог сумын хүн амын тоонд харьцуулж тооцно.
2.4.4. 1 хүнд ногдох малын тоо
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын 1 хүнд ногдох малын тоог илэрхийлнэ.
Тооцох арга: Сумын хонин толгойд шилжүүлсэн малын тоог сумын хүн амын тоонд харьцуулж тооцно. (Хонин толгойд шилжүүлэхдээ 1тэмээ-5хонь, 1адуу-7хонь, 1үхэр-6хонь, 1ямаа-0.9хонь гэсэн коэффицтент ашиглана)
2.4.5. Нийт малчин өрхийн малчин хоршоонд хамрагдалтын хувийн жин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын малчин өрхөөс малчин хоршоонд хамрагдсан хувийг илэрхийлнэ.
Тооцох арга: Хоршоонд хамрагдсан малчин өрхийн тоог нийт малчин өрхийн тоонд харьцуулж тооцно.
2.5. Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ-тухайн суманд дэд бүтэц, инженерийн хангамж ямар хэмжээнд байгаа, түүнийг хэрхэн сайжруулж байгааг энэхүү үзүүлэлтээр тооцоолно. Энэ бүлэгт цахилгаан эрчим хүчээр хангагдсан албан байгууллага, өрхийн хувийн жин, дулаан хангамжийн системд холбогдсон барилга байгууламжийн хувийн жин, шаардлага хангасан ундны усны эх үүсвэрт хамрагдсан албан байгууллага, өрхийн хувийн жин, цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсон албан байгууллага, өрхийн хувийн жин, инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдардаг өрхийн хувийн жин гэсэн 5 үзүүлэлт багтана.
2.5.1. цахилгаан эрчим хүчээр хангагдсан албан байгууллага, өрхийн эзлэх хувийн жин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын нийт өрхөд эзлэх цахилгаан эрчим хүчээр хангагдсан албан байгууллага, өрхийн тоог илэрхийлнэ. Энэ үзүүлэлт нь орон нутгийн эрчим хүчээр хангагдсан байдлыг харуулна.
Тооцох арга: Цахилгаан эрчим хүчээр хангагдсан албан байгууллага, өрхийн тоог нийт өрхийн тоонд харьцуулж тооцно.
2.5.2. дулаан хангамжийн системд холбогдсон барилга байгууламжийн эзлэх хувийн жин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын дулаан хангамжийн системд холбогдсон барилга, байгууламжийн хувийг илэрхийлнэ.
Тооцох арга: Дулаан хангамжийн системд холбогдсон барилга, (төсвийн байгууллага, зочид буудал, зоогийн газар, ахуй үйлчилгээний барилга) байгууламжийн талбайг нийт барилга (төсвийн байгууллага, зочид буудал, зоогийн газар, ахуй үйлчилгээний барилга) байгууламжийн талбайд харьцуулж тооцно.
2.5.3. шаардлага хангасан ундны усны эх үүсвэрт хамрагдсан албан байгууллага, өрхийн эзлэх хувийн жин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын төвлөрсөн ус хангамжийн шугам сүлжээнээс ус түгээх шугамаар дамжуулан усаар найдвартай тасралтгүй хангагддаг болон стандартын шаардлага хангасан төвлөрсөн ус хангамжийн системд холбогдсон худгаас ундны усаа авдаг албан байгууллага, өрхийн хувийг илэрхийлнэ.
Тооцох арга: Төвлөрсөн ус хангамжийн шугам сүлжээнээс ус түгээх шугамаар дамжуулан усаар найдвартай тасралтгүй хангагддаг болон стандартын шаардлага хангасан төвлөрсөн ус хангамжийн системд холбогдсон худгаас ундны усаа авдаг албан байгууллага, өрхийн тоог сумын нийт албан байгууллага, өрхийн тоонд харьцуулж тооцно. (Албан байгууллага болон өрхийг тус тусад нь тооцож нийлбэр дүнгээр үндсэн үзүүлэлтийг гаргана)
2.5.4. цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсон албан байгууллага, өрхийн эзлэх хувийн жин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсон албан байгууллага, өрхийн хувийг илэрхийлнэ.
Тооцох арга: Цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсон албан байгууллага, өрхийн тоог нийт албан байгууллага, өрхийн тоонд харьцуулж тооцно. (Албан байгууллага болон өрхийг тус тусад нь тооцож нийлбэр дүнгээр үндсэн үзүүлэлтийг гаргана)
2.5.5. төвлөрсөн болон бие даасан инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдардаг өрхийн эзлэх хувийн жин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын нийт орон сууцанд эзлэх төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон болон бие даасан инженерийн хангамжтай орон сууцны хувийг илэрхийлнэ. Төвлөрсөн шугам сүлжээ гэж хот, суурин газрын хүн амыг цэвэр ус, дулаан, цахилгаанаар хангах, бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээний байгууламжийг хэлнэ. Бие даасан инженерийн хангамжтай орон сууц гэдэг нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй боловч цэвэр ус, дулаан, цахилгаанаар хангагдсан, бохир усыг зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээний байгууламжтай орон сууцыг хэлнэ. Шугам сүлжээ гэсэн ойлголтод цэвэр ус дамжуулах, хуваарилах, хэрэглэгчдэд хүргэх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах байгууламжийг хамааруулна. Орон сууц гэдэгт монгол гэр, амины байшин сууц, нийтийн орон сууцыг хамруулж ойлгоно.
Тооцох арга: Инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдардаг өрхийн тоог нийт өрхийн тоонд харьцуулж тооцно.
2.6. Байгаль хамгаалал-тухайн сум нь байгаль орчноо ямар түвшинд хамгаалдаг, нөхөн сэргээдэг, энэ нь үр дүнтэй болдог эсэхийг тодорхойлно. Энэ бүлэгт 1 хүнд ногдох орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ, хамгаалж тохижуулсан булаг шанд, усны эх үүсвэр, 1 хүнд ногдох байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлын хэмжээ гэсэн 3 үзүүлэлт байна.
2.6.1. 1 хүнд ногдох орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн 1 хүнд ногдох хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга: Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг сумын хүн амын тоонд харьцуулж тооцно.
2.6.2. хамгаалж тохижуулсан булаг шанд, усны эх үүсвэр
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын нийт булаг шанд, усны эх үүсвэрээс хамгаалж тохижуулсан булаг шанд, усны эх үүсвэрийн эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга: Хамгаалж тохижуулсан булаг шанд, усны эх үүсвэрийн тоог нийт булаг шанд, усны эх үүсвэрт харьцуулж тооцно.
2.6.3. 1 хүнд ногдох байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлын хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт: 1 хүнд ногдох байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлын хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлын хэмжээг сумын нийт хүн амд харьцуулж тооцно.
2.7. Эдийн засаг-тухайн сумын төсөв, санхүүгийн байдал ямар түвшинд байгаа болон иргэдийн бизнес эрхлэлтийн байдлыг тодорхойлно. Энэ бүлэгт 1 хүнд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээ, 1 хүнд ногдох хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ, 1 хүнд ногдох үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар олгосон зээлийн үлдэгдлийн хэмжээ, 1 хүнд ногдох татварын орлогын хэмжээ, бизнес эрхлэлтийн түвшин гэсэн 5 үзүүлэлт багтана.
2.7.1. 1 хүнд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын хөрөнгө оруулалтын 1 хүнд ногдох хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга: Сумын нийт хөрөнгө оруулалтын хэмжээг нийт хүн амын тоонд харьцуулж тооцно. (Улсын төсөв, орон нутгийн төсвөөс тухайн суманд хуваарилагдсан төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө хамаарна)
2.7.2. 1 хүнд ногдох хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын хадгаламжийн үлдэгдлийн 1 хүнд ногдох хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга: Оны эцсийн хадгаламжийн үлдэгдлийн хэмжээг нийт хүн амд харьцуулж тооцно.
2.7.3. 1 хүнд ногдох үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар олгосон зээлийн үлдэгдлийн хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар олгосон зээлийн үлдэгдлийн 1 хүнд ногдох хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга: Оны эцсийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар олгосон зээлийн үлдэгдлийн хэмжээг нийт хүн амд харьцуулж тооцно.
2.7.4. 1 хүнд ногдох татварын орлогын хэмжээ
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумаас улс, орон нутаг (аймаг, сумын)-ийн төсөвт төвлөрүүлж буй татварын орлогын нэг хүнд ногдох хэмжээг илэрхийлнэ.
Тооцох арга: Тухайн сумаас улс, орон нутаг (аймаг, сумын)-ийн төсөвт төвлөрүүлж буй татварын орлогыг нийт хүн амын тоонд харьцуулж тооцно.
2.7.5. бизнес эрхлэлтийн түвшин
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын нийт өрхөд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа өрхийн эзлэх хувийг илэрхийлнэ.
Тооцох арга: Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа өрхийн тоог нийт өрхийн тоонд харьцуулж тооцно.
Гурав. Сумын хөгжлийн индекс тооцох дараалал,
баримтлах зарчим, мэдээллийн эх үүсвэр
3. Сумын хөгжлийн индексийг тооцох дараалал нь:
3.1. Холбогдох мэдээллийн эх үүсвэрээс шаардлагатай мэдээллийг цуглуулан, шалгаж мэдээллийн сан бүрдүүлэх;
3.2. Мэдээллийн санд бүрдүүлсэн мэдээлэлд үндэслэн сумын хөгжлийн индексийн холбогдох үзүүлэлтүүдийг тооцох, Засгийн газрын 2013 оны 226 дугаар тогтоолын дагуу сумдыг хүн амын тооноос нь хамааруулан 4 ангилах;
3.3. Ангилал тус бүрт тухайн нэг үзүүлэлтийн хувийн индексийг тооцох;
3.4. Үзүүлэлтийн хувийн индексийн жигнэсэн дунджаар сумын хөгжлийн индексийг тооцох.
4. СХИ-ийг дараах зарчмыг баримтлан тооцно. Үүнд:
4.1. СХИ тооцох арга нь олон улсын нийтлэг арга зүйтэй нийцсэн байх;
4.2. Үзүүлэлтүүд нь хөгжлийн түвшинг илэрхийлэхүйц байх;
4.3. Мэдээллийн эх үүсвэр тодорхой, мэдээлэл нь тогтмол, үнэн бодитой байх;
4.4. Үндэсний түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байх;
4.5. Хэмжих боломжтой тодорхой үзүүлэлтийг сонгосон байх.
5. СХИ-ийг тооцоход шаардлагатай мэдээллийг дараах байгууллагаас авна.
5.1. Салбарын яам, Засгийн газрын агентлаг;
5.2. Үндэсний статистикийн хороо;
5.3. Аймаг, сумын Засаг даргын Тамгын газар.
Дөрөв. Сумын хөгжлийн индексийг тооцох арга зүй
4.1. Хүн ам-тухайн суманд хүн амын төвлөрөл, ажиллах хүчний оролцоо ямар түвшинд байгааг тооцоолно. Энэ бүлэгт сумын хүн амын нягтшил, ажиллах хүчний оролцоо гэсэн 2 үзүүлэлт багтана.
|
Үзүүлэлт |
Тооцох арга |
4.1.1 |
Хүн амын нягтшил |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын хүн амын 1 кв/км талбайд ногдох хүний тоогоор илэрхийлнэ. |
Сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээг нийт хүн амын тоонд харьцуулж тооцно.
СХАТ – Сумын хүн амын тоо СНДХ – Сумын нутаг дэвсгэрийн хэмжээ (кв/м) |
||
4.1.2 |
Ажиллах хүчний оролцоо |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын хөдөлмөрийн насны хүн амд эдийн засгийн идэвхтэй хүний эзлэх хувийг илэрхийлнэ. |
Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулж тооцно.
ЭЗИХАТ- Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо ХНХТ- Хөдөлмөрийн насны хүний тоо |
4.2. Нийгмийн үйлчилгээ-тухайн суманд нийгмийн үйлчилгээ хэр зэрэг үр өгөөжтэй байгааг тооцоолно. Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг цэцэрлэгт хамрагдалтын индекс, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжилтэй багшийн хангалт, бага, суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин, дотуур байрны хүрэлцээ хангамж, ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэффициент, 100 хүнд ногдох соёл урлагийн байгууллагын суудлын хүртээмж, 100 хүнд ногдох эмнэлгийн мэргэжилтний тоо, 100 хүнд ногдох эмнэлгийн үйлчилгээний хүртээмж гэсэн 8 үзүүлэлтээр илэрхийлнэ.
|
Үзүүлэлт |
Тооцох арга |
4.2.1 |
Цэцэрлэгт хамрагдалтын индекс |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн жилд цэцэрлэгт хамрагдвал зохих нийт хүүхдэд (2-5 нас) цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн эзлэх хувиар илэрхийлнэ. |
Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоог цэцэрлэгт хамрагдвал зохих (2-5 нас) хүүхдийн тоонд харьцуулж тооцно.
ЦХБХТ-Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоо ЦХЗХТ-Цэцэрлэгт хамрагдвал зохих хүүхдийн тоо |
||
4.2.2 |
Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн хангалт |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа нийт багшид эзлэх дипломын буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй багшийн тоогоор илэрхийлэгдэнэ. Энэ нь тухайн сургуулийн багшийн хангалтын ерөнхий түвшинг харуулах бөгөөд мэргэжил тус бүрээр нарийвчлан гаргаж, ямар төрлийн хичээлийн багшийн хүрэлцээ хангамж хангалттай болон дутагдалтай байгааг харуулж болно. |
Тухайн сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа дипломын буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй багшийн тоог сургуулийн нийт багшийн тоонд харьцуулж тооцно.
ЕБСДБЗБТ-Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа дипломын буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй багшийн тоо САБНБТ-Сургуульд ажиллаж байгаа нийт багшийн тоо |
||
4.2.3 |
Суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн жилд суурь боловсролд хамрагдвал зохих нийт хүүхдэд (6-14 нас) ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа тухайн насны хүүхдийн эзлэх хувийг илэрхийлнэ. |
Сургуульд сурч байгаа 6-14 насны хүүхдийн тоог суурь боловсрол эзэмшвэл зохих нийт хүүхдийн тоонд харьцуулж тооцно.
ССБХТ-Сургуульд сурч байгаа 6-14 насны хүүхдийн тоо СБЭЗХТ-Бага, суурь боловсрол эзэмшвэл зохих нийт хүүхдийн тоо |
||
4.2.4 |
Дотуур байрны хүрэлцээ хангамж |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн жилд дотуур байранд суухаар хүсэлт гаргасан нийт хүүхдийн тоонд дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн эзлэх хувийг илэрхийлнэ. |
Дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн тоог дотуур байранд амьдрах хүсэлт гаргасан хүүхдийн тоонд харьцуулж тооцно.
ДБАБХТ-Дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн тоо ДБАХТ-Дотуур байранд амьдрах хүсэлт гаргасан хүүхдийн тоо |
||
4.2.5 |
Ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэффициент |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Сургуулийн хичээлийн байрны хүчин чадлын ашиглалтыг илэрхийлнэ. |
Тухайн сургуульд суралцаж байгаа нийт хүүхдийн тоог хичээлийн байрны төлөвлөгдсөн хүчин чадалд харьцуулж тооцно. (1-ээс олон сургууль, хичээлийн байртай тохиолдолд тус бүрт ээлжийн коэффициентыг тооцон гаргаж, тэдгээрийн дундаж утгаар авна)
ТССБХТ-Тухайн сургуульд суралцаж байгаа хүүхдийн тоо ХБАТХЧ-Хичээлийн байрны төлөвлөгдсөн хүчин чадал (хүүхдийн суудлын тоогоор илэрхийлэгддэг үзүүлэлт) |
||
4.2.6 |
100 хүнд ногдох соёл урлагийн байгууллагын суудлын хүртээмж |
Үзүүлэлтийн тодорхойлолт: 100 хүн амд ногдох тухайн сумын соёл урлагийн байгууллагын суудлын тоогоор илэрхийлэгдэнэ. |
Тухайн сумын соёл урлагийн байгууллагын суудлын тоог 100-аар илэрхийлсэн хүн амд харьцуулж тооцно.
ССУБСТ – Сумын соёл урлагийн байгууллагын суудлын тоо СХАТ – Сумын хүн амын тоо |
||
4.2.7 |
100 хүнд ногдох эмнэлгийн мэргэжилтний тоо
|
Үзүүлэлтийн тодорхойлолт: 100 хүн амд ногдох тухайн сумын эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний тоог илэрхийлнэ.
|
Тухайн сумын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний тоог 100-аар илэрхийлсэн хүн амын тоонд харьцуулж тооцно.
ЭМТ – Эмнэлгийн мэргэжилтний тоо СХАТ – Сумын хүн амын тоо |
||
4.2.8 |
100 хүнд ногдох эмнэлгийн үйлчилгээний хүртээмж |
Үзүүлэлтийн тодорхойлолт: 100 хүн амд ногдох эмнэлгийн орны тоог илэрхийлнэ. Энэ үзүүлэлт нь орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх материаллаг нөхцөл байдал ямар түвшинд байгаа харуулна. |
Эмнэлгийн орны тоог 100-аар илэрхийлсэн хүн амын тоонд харьцуулж тооцно
ЭОТ – Эмнэлгийн орны тоо СХАТ – Сумын хүн амын тоо |
4.3. Засаглал-тухайн сумын удирдлагууд ямар түвшинд ажиллаж байгаа болон сум, орон нутгийн удирдлагын шийдвэр, үйл ажиллагаа нийгмийн асуудлуудад хэрхэн нөлөөлж байгааг харуулсан бүлэг юм. Энэ бүлэгт ажилгүйдлийн түвшин, шилжилт хөдөлгөөн, гэмт хэрэг илрүүлэлтийн хувийн жин, иргэдийн оролцоо, хөрөнгө оруулалтын зарцуулалтын хувийн жин гэсэн 5 үзүүлэлт багтана.
|
Үзүүлэлт |
Томъёолол |
4.3.1 |
Ажилгүйдлийн түвшин |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын эдийн засгийн идэвхтэй хүн амд эзлэх ажилгүй иргэдийн хувийг илэрхийлнэ. |
Тухайн сумын ажилгүй иргэдийн тоог эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд харьцуулж тооцно.
АИТ-Ажилгүй иргэдийн тоо ЭЗИХАТ-Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо |
||
4.3.2 |
Шилжилт хөдөлгөөн |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын хүн амын шилжилт хөдөлгөөнийг илэрхийлнэ. |
Шилжин ирэлтээс шилжин явалтыг хасаж дундаж хүн амын тоонд харьцуулж (дундаж хүн амын тоо =оны эхэнд байсан хүний тоо + оны эцэст байсан хүний тоо / 2) тооцно
ШИ - Шилжин ирэгсэд ШЯ - Шилжин явагсад ДХАТ- Дундаж хүн амын тоо |
||
4.3.3 |
Гэмт хэрэг илрүүлэлтийн хувийн жин |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын бүртгэгдсэн гэмт хэрэгт илрүүлсэн гэмт хэргийн эзлэх хувийг илэрхийлнэ. |
Илрүүлсэн гэмт хэргийн тоог нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоонд харьцуулж тооцно.
ИГХТ-Илрүүлсэн гэмт хэргийн тоо БГХТ-Бүртгэсэн гэмт хэргийн тоо |
||
4.3.4 |
Иргэдийн оролцоо |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг эрэмбэлэхэд оролцож буй иргэдийн оролцоог илэрхийлнэ. |
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг эрэмбэлэх санал асуулгад оролцсон иргэдийн тоог сумын 18-аас дээш насны хүн амын тоонд харьцуулж тооцно.
САОИ-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг эрэмбэлэх санал асуулгад оролцсон иргэдийн тоо АДНХАТ-18-аас дээш насны хүн амын тоо |
||
4.3.5 |
Хөрөнгө оруулалтын зарцуулалтын хувийн жин |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн суманд төсөвлөгдсөн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтыг илэрхийлнэ. |
Тухайн жилд зарцуулсан улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг төсөвлөсөн улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын дүнд харьцуулж тооцно.
ЗУОНТХО-Тухайн жилд зарцуулсан улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө (сая.төгрөг) ТУОНТХО-Тухайн жилд төсөвлөсөн улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө (сая.төгрөг) |
4.4. Хөдөө аж ахуй-тухайн сумын хөдөө аж ахуйн хөгжлийн түвшинг хэмжинэ. Хөдөө аж ахуйг бэлчээр, хадлангийн 100 га талбайд ногдох малын тоо, тариалангийн зориулалттай нийт талбайн ашиглалтын хувийн жин, нийт хүн амд малчдын эзлэх хувийн жин, 1 хүнд ногдох малын тоо, нийт малчин өрхийн малчин хоршоонд хамрагдалтын хувийн жин гэсэн 5 үзүүлэлтээр илэрхийлнэ.
|
Үзүүлэлт |
Томъёолол |
4.4.1 |
Бэлчээр, хадлангийн 100 га талбайд ногдох малын тоо |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Сумын нутаг дэвсгэр дэх бэлчээр хадлангийн нийт талбайн 100 га тутамд ногдож байгаа хонин толгойд шилжүүлсэн малын тоогоор илэрхийлнэ.
|
Тухайн сумын малын тоог бэлчээр, хадлангийн нийт талбайд харьцуулж тооцно. (Хонин толгойд шилжүүлэхдээ 1тэмээ-5хонь, 1адуу-7хонь, 1үхэр-6хонь, 1ямаа-0.9хонь гэсэн коэффицтент ашиглана)
СМТ – Сумын нийт малын тоо (хонин толгойгоор)
|
||
4.4.2 |
Тариалангийн зориулалттай нийт талбайн ашиглалтын хувийн жин |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын газар тариалан эрхлэх боломжит талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо болон тэжээлийн ургамал тариалсан талбайн эзлэх хувийг илэрхийлнэ. |
Үр тариа, төмс, хүнсний ногоо болон тэжээлийн ургамал тариалсан талбайн хэмжээг газар тариалан эрхлэх боломжит талбайд харьцуулж тооцно.
НТХТ-Нийт тариалалт хийсэн талбайн хэмжээ (га) СГТЭБТ-Сумын газар тариалан эрхлэх боломжит талбайн хэмжээ (га) |
||
4.4.3 |
Нийт хүн амд малчдын эзлэх хувийн жин |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын нийт хүн амд малчдын эзлэх хувийг илэрхийлнэ. |
Малчдын тоог сумын хүн амын тоонд харьцуулж тооцно.
МТ-Малчдын тоо СХАТ-Сумын хүн амын тоо |
||
4.4.4 |
1 хүнд ногдох малын тоо |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын 1 хүнд ногдох малын тоог илэрхийлнэ. |
Сумын хонин толгойд шилжүүлсэн малын тоог сумын хүн амын тоонд харьцуулж тооцно. (Хонин толгойд шилжүүлэхдээ 1тэмээ-5хонь, 1адуу-7хонь, 1үхэр-6хонь, 1ямаа-0.9хонь гэсэн коэффицтент ашиглана)
СХАТ-Сумын хүн амын тоо |
||
4.4.5 |
Нийт малчин өрхийн малчин хоршоонд хамрагдалтын хувийн жин |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын малчин өрхөөс малчин хоршоонд хамрагдсан хувийг илэрхийлнэ. |
Хоршоонд хамрагдсан малчин өрхийн тоог нийт малчин өрхийн тоонд харьцуулж тооцно.
ХЭМӨТ- Хоршоонд элссэн малчин өрхийн тоо НМӨТ-Тухайн сумын нийт малчин өрхийн тоо |
4.5. Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ-тухайн суманд дэд бүтэц, инженерийн хангамж ямар хэмжээнд байгаа, түүнийг хэрхэн сайжруулж байгааг энэхүү үзүүлэлтээр тооцоолно. Энэ бүлэгт цахилгаан эрчим хүчээр хангагдсан албан байгууллага, өрхийн хувийн жин, дулаан хангамжийн системд холбогдсон барилга байгууламжийн хувийн жин, шаардлага хангасан ундны усны эх үүсвэрт хамрагдсан албан байгууллага, өрхийн хувийн жин, цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсон албан байгууллага, өрхийн хувийн жин, инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдардаг өрхийн хувийн жин гэсэн 5 үзүүлэлт багтана.
|
Үзүүлэлт |
Томъёолол |
4.5.1 |
Цахилгаан эрчим хүчээр хангагдсан албан байгууллага, өрхийн эзлэх хувийн жин |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын нийт өрхөд эзлэх цахилгаан эрчим хүчээр хангагдсан албан байгууллага, өрхийн тоог илэрхийлнэ. Энэ үзүүлэлт нь орон нутгийн эрчим хүчээр хангагдсан байдлыг харуулна. |
Цахилгаан эрчим хүчээр хангагдсан албан байгууллага, өрхийн тоог нийт өрхийн тоонд харьцуулж тооцно. (Албан байгууллага болон өрхийг тус тусад нь тооцож нийлбэр дүнгээр үндсэн үзүүлэлтийг гаргана)
|
||
4.5.2 |
Дулаан хангамжийн системд холбогдсон барилга байгууламжийн эзлэх хувийн жин |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын дулаан хангамжийн системд холбогдсон барилга, байгууламжийн хувийг илэрхийлнэ. |
Дулаан хангамжийн системд холбогдсон барилга, (төсвийн байгууллага, зочид буудал, зоогийн газар, ахуй үйлчилгээний барилга) байгууламжийн талбайг нийт барилга (төсвийн байгууллага, зочид буудал, зоогийн газар, ахуй үйлчилгээний барилга) байгууламжийн талбайд харьцуулж тооцно.
ДХСХББТ-Дулаан хангамжийн системд холбогдсон барилга байгууламжийн талбай (кв.м) (төсвийн байгууллага, зочид буудал, зоогийн газар, ахуй үйлчилгээний барилга) НББТ-Нийт барилга байгууламжийн талбай (кв.м) (төсвийн байгууллага, зочид буудал, зоогийн газар, ахуй үйлчилгээний барилга) |
||
4.5.3 |
Шаардлага хангасан ундны усны эх үүсвэрт хамрагдсан албан байгууллага, өрхийн эзлэх хувийн жин |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын төвлөрсөн ус хангамжийн шугам сүлжээнээс ус түгээх шугамаар дамжуулан усаар найдвартай тасралтгүй хангагддаг болон стандартын шаардлага хангасан төвлөрсөн ус хангамжийн системд холбогдсон худгаас ундны усаа авдаг албан байгууллага, өрхийн хувийг илэрхийлнэ. |
Төвлөрсөн ус хангамжийн шугам сүлжээнээс ус түгээх шугамаар дамжуулан усаар найдвартай тасралтгүй хангагддаг болон стандартын шаардлага хангасан төвлөрсөн ус хангамжийн системд холбогдсон худгаас ундны усаа авдаг албан байгууллага, өрхийн тоог сумын нийт албан байгууллага, өрхийн тоонд харьцуулж тооцно. (Албан байгууллага болон өрхийг тус тусад нь тооцож нийлбэр дүнгээр үндсэн үзүүлэлтийг гаргана)
ТУХШСХА -Төвлөрсөн ус хангамжийн шугам сүлжээнээс ус түгээх шугамаар дамжуулан усаар найдвартай тасралтгүй хангагддаг болон стандартын шаардлага хангасан төвлөрсөн ус хангамжийн системд холбогдсон албан байгууллагын тоо НА -Нийт албан байгууллагын тоо
ТУХШСХӨ -Төвлөрсөн ус хангамжийн шугам сүлжээнээс ус түгээх шугамаар дамжуулан усаар найдвартай тасралтгүй хангагддаг болон стандартын шаардлага хангасан төвлөрсөн ус хангамжийн системд холбогдсон өрхийн тоо НӨ - Нийт өрхийн тоо |
||
4.5.4 |
Цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсон албан байгууллага, өрхийн эзлэх хувийн жин |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсон албан байгууллага, өрхийн хувийг илэрхийлнэ. |
Цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсон албан байгууллага, өрхийн тоог нийт албан байгууллага, өрхийн тоонд харьцуулж тооцно. (Албан байгууллага болон өрхийг тус тусад нь тооцож нийлбэр дүнгээр үндсэн үзүүлэлтийг гаргана)
НА – Нийт албан байгууллагын тоо
НӨ -Нийт өрхийн тоо |
||
4.5.5 |
Төвлөрсөн болон бие даасан инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдардаг өрхийн эзлэх хувийн жин |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын нийт орон сууцанд эзлэх төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон болон бие даасан инженерийн хангамжтай орон сууцны хувийг илэрхийлнэ. Төвлөрсөн шугам сүлжээ гэж хот, суурин газрын хүн амыг цэвэр ус, дулаан, цахилгаанаар хангах, бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээний байгууламжийг хэлнэ. Бие даасан инженерийн хангамжтай орон сууц гэдэг нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй боловч цэвэр ус, дулаан, цахилгаанаар хангагдсан, бохир усыг зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээний байгууламжтай орон сууцыг хэлнэ. Шугам сүлжээ гэсэн ойлголтод цэвэр ус дамжуулах, хуваарилах, хэрэглэгчдэд хүргэх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах байгууламжийг хамааруулна. Орон сууц гэдэгт монгол гэр, амины байшин сууц, нийтийн орон сууцыг хамруулж ойлгоно. |
Инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдардаг өрхийн тоог нийт өрхийн тоонд харьцуулж тооцно.
ИБХОСАӨТ -Төвлөрсөн болон бие даасан инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдардаг өрхийн тоо НӨТ – Нийт өрхийн тоо |
4.6. Байгаль хамгаалал-тухайн сум нь байгаль орчноо ямар түвшинд хамгаалдаг, нөхөн сэргээдэг, энэ нь үр дүнтэй болдог эсэхийг тодорхойлно. Энэ бүлэгт 1 хүнд ногдох орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ, хамгаалж тохижуулсан булаг шанд, усны эх үүсвэрийн тоо, 1 хүнд ногдох байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлын хэмжээ гэсэн 3 үзүүлэлт байна.
|
Үзүүлэлт |
Томъёолол |
4.6.1 |
Нэг хүнд ногдох орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн 1 хүнд ногдох хэмжээг илэрхийлнэ. |
Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг сумын хүн амын тоонд харьцуулж тооцно.
ОНТХГНХ-Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ (га) СХАТ-Сумын хүн амын тоо |
||
4.6.2 |
Хамгаалж тохижуулсан булаг шанд, усны эх үүсвэр |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын нийт булаг шанд, усны эх үүсвэрээс хамгаалж тохижуулсан булаг шанд, усны эх үүсвэрийн эзлэх хувийг илэрхийлнэ. |
Хамгаалж тохижуулсан булаг шанд, усны эх үүсвэрийн тоог нийт булаг шанд, усны эх үүсвэрт харьцуулж тооцно.
ХТУЭҮНТ - Хамгаалж тохижуулсан булаг шанд, усны эх үүсвэрийн тоо НУЭТ - Нийт булаг шанд, усны эх үүсвэрийн тоо |
||
4.6.3 |
1 хүнд ногдох байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлын хэмжээ |
Үзүүлэлтийн тодорхойлолт: 1 хүнд ногдох байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлын хэмжээг илэрхийлнэ. |
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлын хэмжээг сумын нийт хүн амд харьцуулж тооцно.
БОХНСЗХ-Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлын хэмжээ СХАТ-Сумын хүн амын тоо |
4.7. Эдийн засаг-тухайн сумын төсөв, санхүүгийн байдал ямар түвшинд байгаа болон иргэдийн бизнес эрхлэлтийн байдлыг тодорхойлно. Энэ бүлэгт 1 хүнд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээ, 1 хүнд ногдох хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ, 1 хүнд ногдох үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар олгосон зээлийн үлдэгдлийн хэмжээ, 1 хүнд ногдох татварын орлогын хэмжээ, бизнес эрхлэлтийн түвшин гэсэн 5 үзүүлэлт багтана.
|
Үзүүлэлт |
Томъёолол |
4.7.1 |
1 хүнд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээ |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын хөрөнгө оруулалтын 1 хүнд ногдох хэмжээг илэрхийлнэ. |
Сумын нийт хөрөнгө оруулалтын хэмжээг нийт хүн амын тоонд харьцуулж тооцно. (Улсын төсөв, орон нутгийн төсвөөс тухайн суманд хуваарилагдсан төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө хамаарна)
СНХОХ- Сумын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ СХАТ- Сумын хүн амын тоо |
||
4.7.2 |
1 хүнд ногдох хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын хадгаламжийн үлдэгдлийн 1 хүнд ногдох хэмжээг илэрхийлнэ.
|
Оны эцсийн хадгаламжийн үлдэгдлийн хэмжээг нийт хүн амд харьцуулж тооцно.
ОЭХҮХ-Оны эцсийн хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ (сая.төг) СХАТ- Сумын хүн амын тоо |
||
4.7.3 |
1 хүнд ногдох үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар олгосон зээлийн үлдэгдлийн хэмжээ |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар олгосон зээлийн үлдэгдлийн 1 хүнд ногдох хэмжээг илэрхийлнэ. |
Оны эцсийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар олгосон зээлийн үлдэгдлийн хэмжээг нийт хүн амд харьцуулж тооцно.
ОЭЗҮХ-Оны эцсийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар олгосон зээлийн үлдэгдлийн хэмжээ (сая.төг) СХАТ- Сумын хүн амын тоо |
||
4.7.4 |
1 хүнд ногдох татварын орлогын хэмжээ |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумаас улс, орон нутаг (аймаг, сумын)-ийн төсөвт төвлөрүүлж байгаа татварын орлогын 1 хүнд ногдох хэмжээг илэрхийлнэ. |
Тухайн сумаас улс, орон нутаг (аймаг, сумын)-ийн төсөвт төвлөрүүлж байгаа татварын орлогыг нийт хүн амын тоонд харьцуулж тооцно.
СТОХ-Тухайн сумаас улс, орон нутаг (аймаг, сумын)-ийн төсөвт төвлөрүүлж буй татварын орлогын хэмжээ (сая.төг) СХАТ-Сумын хүн амын тоо |
||
4.7.5 |
Бизнес эрхлэлтийн түвшин |
Үзүүлэлтийн тодорхойлолт: Тухайн сумын нийт өрхөд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа өрхийн эзлэх хувийг илэрхийлнэ. |
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа өрхийн тоог нийт өрхийн тоонд харьцуулж тооцно.
ЖДҮЭӨТ- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч өрхийн тоо НӨТ- Нийт өрхийн тоо |
4.8. Сумын хөгжлийн индекс тооцох эерэг, сөрөг үзүүлэлтүүд
Хөгжлийн индекс тооцох үзүүлэлтүүдийг шинж чанараас нь хамааруулж эерэг болон сөрөг гэсэн хоёр бүлэгт ангилна.
Эерэг үзүүлэлт-стандарт түвшинд хүргэх, амьдрах орчны нөхцөлийг сайжруулахын тулд тухайн үзүүлэлтийн үр дүнг өсгөхийг зорилт болгох үзүүлэлтүүд. Жишээ нь: Эрчим хүч, ажиллах хүчний оролцоо зэрэг.
Хөгжлийн индекс тооцох эерэг үзүүлэлтүүд |
||
1 |
Хүн амын нягтшил |
+ |
2 |
Ажиллах хүчний оролцоо |
+ |
3 |
Цэцэрлэгт хамрагдалтын индекс |
+ |
4 |
Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн хангалт |
+ |
5 |
Суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин |
+ |
6 |
Дотуур байрны хүрэлцээ хангамж |
+ |
7 |
Ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн коэффициент |
+ |
8 |
100 хүнд ногдох соёл урлагийн байгууллагын суудлын хүртээмж |
+ |
9 |
100 хүнд ногдох эмнэлгийн мэргэжилтний тоо |
+ |
10 |
100 хүнд ногдох эмнэлгийн үйлчилгээний хүртээмж |
+ |
11 |
Цахилгаан эрчим хүчээр хангагдсан албан байгууллага, өрхийн хувийн жин |
+ |
12 |
Дулаан хангамжийн системд холбогдсон барилга байгууламжийн хувийн жин |
+ |
13 |
Шаардлага хангасан ундны усны эх үүсвэрт хамрагдсан албан байгууллага, өрхийн хувийн жин |
+ |
14 |
Цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдсон албан байгууллага, өрхийн хувийн жин |
+ |
15 |
Төвлөрсөн болон бие даасан инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдардаг өрхийн хувийн жин |
+ |
16 |
Шилжилт хөдөлгөөн |
+ |
17 |
Гэмт хэрэг илрүүлэлтийн хувийн жин |
+ |
18 |
Иргэдийн оролцоо |
+ |
19 |
Хөрөнгө оруулалтын зарцуулалтын хувийн жин |
+ |
20 |
Бэлчээр, хадлангийн 100 га талбайд ногдох малын тоо |
+ |
21 |
Тариалангийн зориулалттай нийт талбайн ашиглалтын хувь |
+ |
22 |
Нийт хүн амд малчдын эзлэх хувийн жин |
+ |
23 |
1 хүнд ногдох малын тоо |
+ |
24 |
Нийт малчин өрхийн малчин хоршоонд хамрагдалтын хувийн жин |
+ |
25 |
1 хүнд ногдох орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ |
+ |
26 |
Хамгаалж тохижуулсан булаг шанд усны эх үүсвэр |
+ |
27 |
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлын хэмжээ |
+ |
28 |
1 хүнд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээ |
+ |
29 |
1 хүнд ногдох хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ |
+ |
30 |
1 хүнд ногдох үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар олгосон зээлийн үлдэгдлийн хэмжээ |
+ |
31 |
1 хүнд ногдох татварын орлогын хэмжээ |
+ |
32 |
Бизнес эрхлэлтийн түвшин |
+ |
Сөрөг үзүүлэлт-стандарт түвшинд хүргэх, амьдрах орчны нөхцөлийг сайжруулахын тулд тухайн үзүүлэлтийн үр дүнг бууруулахыг зорилт болгох үзүүлэлтүүд. Жишээ нь: Ажилгүйдлийн түвшин юм.
Хөгжлийн индекс тооцох сөрөг үзүүлэлтүүд |
||
1 |
Ажилгүйдлийн түвшин |
- |
Сумын хөгжлийн нэгдсэн индекс, индексийн өөрчлөлтийг тооцох арга
1. Эерэг үзүүлэлтийг доорх томъёогоор тооцно.
2. Сөрөг үзүүлэлтийг доорх томъёогоор тооцно.
–
сумын үзүүлэлтийн хувийн индекс
–
сумын
үзүүлэлтийн утга;
- Ангилал доторх сумын
үзүүлэлтийн хамгийн бага утга
- Ангилал доторх сумын
үзүүлэлтийн хамгийн их утга
Дээрх томъёогоор тус тус тооцож үзүүлэлтийн хувийн индексийг гаргасны дараа жигнэсэн (бүлэг бүрийг адил жинтэйгээр тооцно=1/7) нийлбэр дүнгээр сумын хөгжлийн индексийг тооцно.
3. Бүлэг бүрт адил 0,143 гэсэн хувийн жинг тооцоонд ашиглана.
4. Үзүүлэлт бүрийн хувийн жин Ж нь 0,143/Т байна. Энд, Т-тухайн үзүүлэлтийг агуулж буй бүлэг дэх үзүүлэлт.
5. Аль ч орон нутгийн хувьд үзүүлэлтүүдийн хувийн жингийн нийлбэр байна.
6. Бүх сумын хувьд нийлмэл индекс (СХИ)-ийг СХИ= томъёогоор тооцно.
7. Засгийн газрын 2013 оны 226 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Сумдын хөгжлийн загвар”-ын дагуу аймгийн төвийн сумдаас бусад сумдын хөгжлийн индексийг хүн амын тооноос нь хамааруулан 3000 хүртэл, 3001-5000, 5001-с дээш, онцлог сум гэж 4 ангилж, ангилал тус бүрээр тооцон хамгийн их утгаас буурах дарааллаар эрэмбэлнэ.
8. Тухайн жилд Сумын хөгжлийн индексийг хамгийн ихээр ахиулсан сумдыг шалгаруулахдаа СХИ-ийн өөрчлөлт ()-өөр буюу ахисан утгын дарааллаар ангилал тус бүрээр эрэмбэлнэ.
Индексийн өөрчлөлтийг тооцохдоо 2013 оныг суурь он болгох бөгөөд 4 жил тутамд суурь оныг шинэчилнэ.
-Сумын хөгжлийн индексийн өөрчлөлт
-Өмнө (2 жилийн өмнө) тооцсон сумын хөгжлийн индекс
-Тухайн жилд тооцсон сумын хөгжлийн индекс
Тав. Сумын хөгжлийн индексийн тооцооны
үр дүнг ашиглах, нийтэд мэдээлэх
5.1. Сумын хөгжлийн индексийг Эдийн засгийн хөгжлийн яам 2 жилд нэг удаа тооцож нийтэд мэдээлнэ.
5.2. Индексийг таслалаас хойш 5 орны тооны түвшинд гаргана.
5.3. Сумын хөгжлийн индекс тооцох аргачлалд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцна.
----оОо----
Текст томруулах
A
A
A