A

A

A

Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайдын
2014 оны 05 сарын 30-ны өдрийн
180 тоот тушаалын
хоёрдугаар хавсралт


МАГАДЛАН ТОГТООХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН,
АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл
1.1 Эмнэлэгт албадан эмчлүүлсэн нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн эмгэгтэй хүний сэтгэцийн байдал нь албадан эмчлүүлэх заалттай тохирч байгаа эсэхийг магадлан тогтооход энэхүү журмыг баримтална.
1.2 Магадлан тогтоох комиссыг сэтгэцийн эмгэгтэй хүнийг хэвтүүлэн эмчилдэг эрүүл мэндийн байгууллагад ажиллуулна.

Хоёр. Комиссын бүрэлдэхүүн
2.1 Магадлан тогтоох комисс нь гурван хүний бүрэлдэхүүнтэй байна.
Комиссын дарга:           Тухайн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга
Гишүүдэд:                        Тухайн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын менежер
                                           Тасгийн эрхлэгч эмч


Гурав. Комиссын ажиллах журам
3.1 Комисс нь үйлчлүүлэгчийн сэтгэцийн байдлыг 72 цагийн  дотор тогтооно.
3.2 Комисс нь үйлчлүүлэгчийн сэтгэцийн байдлыг 72 цагийн дотор тогтоох боломжгүй тохиолдолд зөвлөх эмчид үзүүлж, сэтгэцийн байдлыг бүрэн тогтоохын тулд хэвтэх хугацааг дахин 72 цаг сунгана.
3.3 Нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэдэх комисс нь асуудлыг бүрэн шийдэх боломжгүй, маргаантай тохиолдолд сэтгэцийн эрүүл мэндийн тусгай мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын комиссоор хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.
3.4 Сэтгэцийн хувьд хурц, нийгэмд аюултай үйлдэл хийсэн ба хийхийг завдсан тохиолдолд ажлын цагаар эмнэлгийн хүлээн авахын эмч, ажлын бус цагаар жижүүрийн эмч магадлан тогтоох комиссыг дуудан, хамтарсан үзлэг хийнэ.
3.5 Магадлан тогтоох комиссын шийдвэрийг тухайн үйлчлүүлэгчийн ар гэр, хууль ёсны төлөөлөгчид албан ёсоор танилцуулж, бичгээр зөвшөөрөл авч, зөвшөөрлийн маягтыг өвчтөний түүхэнд хавсаргана.
3.6 Магадлан тогтоох комиссын үзлэгээр албадлагын журмаар хэвтүүлсэн хүний сэтгэцийн байдал нь эмчлэх шаардлагатай сэтгэцийн өвчний жагсаалттай тохирохгүй тохилдолд үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргаж, харьяа эрүүл мэндийн байгууллагын сэтгэцийн эмчийн хяналтад шилжүүлнэ.
3.7 Сэтгэцийн эмгэгтэй хүнийг албадлагын журмаар хэвтүүлсэн байдал нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхээр байвал гэм буруутай этгээдийг хуулийн байгууллагад мэдэгдэнэ.

 

------------oOo----------------