- Нүүр
- Сайдын тушаал
- АЖИЛЛАСАН ЖИЛ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НӨХӨН ТООЦУУЛАХ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НӨХӨН ТӨЛӨХ ЖУРАМ /ХНХС-ын 2016 оны А/299 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
/ХНХС-ын 2016 оны А/299 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын
сайдын 2012 оны А/57 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
АЖИЛЛАСАН ЖИЛ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ
НӨХӨН ТООЦУУЛАХ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ДААТГАЛЫН
ШИМТГЭЛ НӨХӨН ТӨЛӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” Монгол улсын хуульд заасан иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох, баталгаажуулах, нэгдсэн бүртгэл гаргах, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Хамрах хүрээ
2.1.Энэ журмын хамрах хүрээнд нийгмийн шилжилтийн үе буюу 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэнийг хамруулна. Үүнд:
2.1.1.Тухайн онуудад 18 болон түүнээс дээш /сургуульд суралцаагүй бол 16/ настай;
2.1.2.Тухайн онуудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаагүй;
2.1.3.Тухайн онуудад хорих ял эдлээгүй;
2.1.4.Тухайн онуудад энэ журмын 2.1.6, 2.1.7-д зааснаас бусад хэлбэрээр нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтоолгоогүй иргэн;
/Энэ заалтыг 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/196 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/63 дугаар тушаалаар нэмэлт оруулсан./
2.1.5.Тухайн онуудад дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангид суралцаж байгаагүй;
/Энэ заалтыг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/20 дугаар тушаалаар нэмсэн./
2.1.6.Дөрөв ба түүнээс дээш тооны хүүхэд төрүүлж өсгөсөн, эсхүл олон жил ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүйгээр, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэврийн наснаас өмнө 1991-1994 онуудад тэтгэвэр тогтоолгосон иргэн ;
/Энэ заалтыг 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/196 дугаар тушаалаар нэмсэн./
2.1.7. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 198,199 дүгээр зарлигын дагуу тэтгэврийн насанд хүрээгүй байхдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд;
/Энэ заалтыг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/63 дугаар тушаалаар нэмсэн./
2.2.Энэ журмын 2.1-д заасан иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг дараах үндэслэлээр нөхөн тооцуулна. Үүнд:
2.2.1. аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдсаны улмаас ажилгүй болсон;
/Энэ заалтыг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/20 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
2.2.2.Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тоогоор цомхотгогдсон;
2.2.3.Нийгмийн шилжилтийн явцад өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан;
2.2.4.Мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд нь тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан.
Гурав. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох, баталгаажуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлэх
3.1.Энэ журмын 2.1-т заасан иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтээ оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа аймаг, дүүргийн /сумын/ Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-д биеэр очиж 2012 оны 11 дүгээр сарын 15-нээс 2013 оны 8 дугаар сарын 1-ны дотор гаргана. Хүсэлт гаргахдаа нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө:
3.1.1. Иргэний үнэмлэх, түүний хуулбар;
3.1.2. Нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбар;
3.1.3. Хөдөлмөрийн дэвтэр, түүний хуулбар;
3.1.4.Хөдөлмөрийн дэвтэр байхгүй тохиолдолд ажилласан хугацааг шүүхээс тогтоосон шүүхийн шийдвэр, түүний хуулбар;
3.1.5.Хөдөлмөрийн дэвтэр, ажилласан хугацааг сэргээн тогтоосон тухай шүүхийн шийдвэр байхгүй тохиолдолд 1990-2000 онуудад оршин сууж байсан талаар тухайн газрынхаа харьяалах аймаг (сум), дүүргийн Засаг даргын тодорхойлолт.
/Энэ заалтыг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/20 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
3.2.Нийгмийн даатгалын байгууллагын ажилтан нь иргэний баримт бичгийг хүлээн авч өргөдлийн маягтыг тухайн иргэн, даатгуулагчаар бичүүлж, баталгаажуулан гарын үсэг зуруулах бөгөөд өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөсөн эсэхийг шалгаад, хүсэлтийг хүлээн авсан өдрийг өргөдөлд тодорхой бичнэ.
3.3.Энэ журмын 3.2-т заасан өргөдлийн маягтын загварыг Нийгмийн даатгалын төв байгууллагын дарга батална.
3.4.Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар хүсэлт гаргасан иргэдийн бүртгэл, төлөх шимтгэлийн тооцоог Нийгмийн даатгалын төв байгууллагад хүргүүлнэ.
3.5.Нийгмийн даатгалын төв байгуулага нь хүсэлт гаргасан иргэдийн бүртгэлийг баталгаажуулна.
3.6.Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь энэ журмын 3.5-д заасан баталгаажсан бүртгэлд орсон иргэний 1990-ээс 1995 оныг хүртэлх хугацааг ажилласнаар нөхөн тооцож нийгмийн даатгалын дэвтэрт нь баталгаажилтын хуудсыг наана.
3.7.Энэ журмын 2.1.6-д заасан тэтгэвэр авагчийн ажилласан хугацаа, тэтгэврийн даатгалын шимтгэлийг түүний тэтгэврийн нас хүртэлх хугацаагаар нөхөн тооцох ба энэ хугацаа нь 1997 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл байна.
/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/196 дугаар тушаалаар нэмсэн./
3.7.3.8.Энэ журмын 3.5-д заасан баталгаажсан бүртгэлд орсон иргэний 1995-аас 2000 оныг дуусталх хугацаанд төлбөл зохих байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (1995,1996,1997,1998 оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл 9600 төгрөг, 1998 оны 7 дугаар сарын 1-нээс 2000 оны 10 дугаар сарын 1-нийг хүртэл 12000 төгрөг, 2000 оны 10 дугаар сарын 1-нээс 2000 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал 18000 төгрөг)-нээс 10 хувиар тооцож, нэг удаа бүтэн хэмжээгээр нөхөн төлүүлэх ба аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь тухайн иргэний нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл нөхөн төлсөн тухай баталгаажилтын хуудсыг нааж, бичилт тэмдэглэл хийнэ.
3.8. 3.9.Баталгаажилтын хуудас нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн нэгэн адил баримт бичиг байна.
3.9. 3.10.Баталгаажилтын хуудсыг үрэгдүүлсэн бол иргэнээс гаргасан хүсэлтийг үндэслэн, баталгаажилтийн хуудасны үнийг төлүүлж, тухайн иргэнд дахин олгоно.
/Энэ хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
3.10. 3.11.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр авч байгаа иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс тооцон олгож эхэлнэ.
3.11. 3.12.Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсч хүсэлтээ гаргасан үед нь тэтгэвэр тогтооход баримтлах шимтгэл төлсөн нийт хугацаанд 2014 оны 1 дүгээр сарын 01-нээс хойш оруулан тооцно.
/Энэ хэсэгт 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/20 дугаар тушаалаар нэмэлт оруулсан./
/Энэ журмын 3.7-3.11 гэснийг 3.8-3.12 гэж 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/196 дугаар тушаалаар өөрчилсөн./
Дөрөв.Бүртгэл, мэдээлэл
4.1.Аймаг, дүүргийн /сумын/ нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан иргэний бүртгэлийг батлагдсан маягтын дагуу хариуцан гүйцэтгэнэ.
4.2.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан иргэн тус бүрээр гаргасан бүртгэл нь энэ журмын 3.6 ба 3.7-д заасан баталгаажилтын хуудасны хамт тухайн иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох үндэслэл болно.
4.3.Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар хүсэлт гаргасан иргэдийн бүртгэлийг Нийгмийн даатгалын төв байгууллагад сар бүрийн 10-ны дотор цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.
4.4 Нийгмийн даатгалын төв байгууллага нь аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн иргэдийн бүртгэлийг нийгмийн даатгалын салбарын нэгдсэн мэдээлэл, Иргэний бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй тулган шалгаад сар бүрийн 25-ны дотор баталгаажуулан аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагуудад хүргүүлнэ.
4.5.Нийгмийн даатгалын төв байгууллага нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нийт иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд 2013 оны 08 дугаар сарын 05-ны дотор цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.
Тав. Хяналт, хариуцлага
5.1.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох, баталгаажуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлэх ажилд Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагууд хяналт тавьж ажиллана.
5.2.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай Монгол улсын хууль, энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----- оОо -----
Текст томруулах
A
A
A