- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 119
Говь-алтай аймгийн нийгэм, эдийн засгийн зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, улмаар тус аймгийг бие даан хөгжих чадварыг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Алтай хотын ундааны усны эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангах зорилгоор "Алтай хотын ундааны усыг зөөлрүүлэх" төслийг 1995 оны Ш улиралд багтаан боловсруулах, уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гадаадын зээл тусламжийн хөрөнгө ашиглан шийдвэрлэх арга хэмжээ авахыг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Байгаль орчны яам (З.БАТЖАРГАЛ), Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД)-д нарт даалгасугай.
2.Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийх Алтай хотын усан хангамжийн эх үүсвэрийн судалгаанд монголын талаас оролцох ажлын хэсгийг байгуулан, уг судалгааны хүрээнд гүйцэтгэх ажлын хөтөлбөрийг энэ оны 8 дугаар сард багтаан Японы талтай тохиролцож Засгийн газарт оруулахыг Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН), Байгаль орчны яам (З.БАТЖАРГАЛ), Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН),Говь-алтай аймгийн Засаг дарга (Р.ЦОГТБААТАР) нарт даалгасугай.
З.Тус аймгийн Тайшир сумын нутаг дахь "Улаанбоом"-ын орчим Завхан гол дээр байгуулах усан цахилгаан станцын хайгуул, техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийх зардлын тооцоог хянаж 5 сая хүртэл төгрөгийг төвлөрсөн төсвөөс зохицуулан олгохыг Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д үүрэг болгосугай.
4.Алтай хотын дизель цахилгаан станцыг өргөтгөх,шинэчлэхэд шаардагдах 180,0 сая төгрөгийг улсын өмч хувьчлалын сангаас гаргаж 1995 онд багтаан санхүүжүүлэхийг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс (Л.ЭНЭБИШ), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д даалгасугай.
5.Говь-алтай аймгийн ундааны усны болон цахилгааны хангамжийн талаар 2000 он хүртэл хэрэгжүүлэх төслүүд боловсруулах ажлыг зохион байгуулах, энэхүү төслүүдийг 1996 оноос эхлэн жил бүрийн улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байхыг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ), Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД), Говь-алтай аймгийн Засаг дарга (Р.ЦОГТБААТАР)-д тус тус даалгасугай.
6.Говь-алтай аймгийн Бидэрийн голын магнезитын орд газрыг түшиглүүлэн галд тэсвэртэй материал үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг Монгол-БНАСАУ-ын эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын ээлжит 5 дугаар хуралдаанд тавьж шийдвэрлүүлэхийг Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Говь-алтай аймгийн Засаг дарга (Р.ЦОГТБААТАР)-д даалгасугай.
7.Хил орчмын худалдааг хоёр улсын нутагт ээлжлэн хийдэг болох талаар БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай тохиролцож шийдвэрлэхийг Гадаад харилцааны яам (Ц.ГОМБОСҮРЭН),Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д,Монгол-Хятадын хилийн боомт, газруудыг тохижуулж гаалийн агуулах, хашаа, зочид буудал, хэмжиж шалгах багаж хэрэгслээр хангах арга хэмжээ авахыг Улсын гаалийн ерөнхий газар (Б.ШАРАВСАМБУУ), Хилийн цэргийг удирдах газар (П.СҮНДЭВ), Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), холбогдох аймгийн Засаг даргад тус тус даалгасугай.
8.Говь-алтай аймгийн байгалийн баялаг, түүхий эдийн нөөц, боломжид түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх, ажилгүйдлийг багасгах, ажлын байр бий болгох асуудлыг тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран судалж ойрын үед хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ боловсруулан энэ оны Ш улиралд Засгийн газарт танилцуулахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ), Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН)-д даалгасугай.
9.Алтай хотын 1995-1996 оны эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэлийг хангах арга хэмжээг графикт хугацаанд нь багтаан дуусгасан байхыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД), Говь-алтай аймгийн Засаг дарга (Р.ЦОГТБААТАР)-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын Шадар сайд Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A

1995 оны 7 дугаар сарын 5-ны өдөр |
Улаанбаатар хот |