- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ
Засгийн газрын 2014 оны 313 дугаар
тогтоолын хавсралт
ТӨРИЙН ӨМЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ
№ |
Концессын зүйлийн нэр |
Концессын зүйлийн тодорхойлолт |
Концессын төрөл |
Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ |
Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх |
Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
8. Эрүүл мэндийн төслүүд |
||||||
47.1 |
Сувилгаа, асаргаа, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний төв байгуулах төсөл |
Сувилгаа, асаргаа, хөнгөвчлөх эмчилгээний төвийн барилгын зураг төсөл боловсруулах, барих |
Зураг төсөл боловсруулах-барих- өмчлөх- ашиглах |
Сувилгаа, асаргаа, хөнгөвчлөх эмчилгээний төвийн зураг төсөл боловсруулах, барилга барих, өмчлөх, хэвтүүлэн эмчлэх, гэрийн асаргаа, сувилгаа, эмчилгээ, өдрийн эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ, утсаар ба интернетээр хүнд өвчтөнд зөвлөгөө өгөх, сувилахуйн сургалт, арга зүй зэрэг үйлчилгээ үзүүлэх |
Судлан шийдвэрлэх |
Уралдаант шалгаруулалт явуулах |
47.2 |
Моргийн үйлчилгээг боловсронгуй болгох төсөл |
Улаанбаатар хотын 3 дүүрэгт байрлах эмнэлгүүдийг түшиглэн стандартын шаардлага хангасан моргийн барилгыг тоног төхөөрөмжийн хамт барих |
Барих- өмчлөх-ашиглах |
Улаанбаатар хотын 3 дүүрэгт байрлах эмнэлгүүдийг түшиглэн стандартын шаардлага хангасан моргийн барилгыг тоног төхөөрөмжийн хамт зохих стандартын дагуу барих, өмчлөх, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, цогцос хадгалах болон бусад шаардлагатай үйлчилгээ үзүүлэх |
Судлан шийдвэрлэх |
Уралдаант шалгаруулалт явуулах |
47.3 |
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах төсөл |
Ховд, Дорнод, Өвөрхангай, Орхон, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд Хүчилтөрөгчийн үйлдвэр барих |
Барих-өмчлөх-ашиглах |
Ховд, Дорнод, Өвөрхангай, Орхон, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд Хүчилтөрөгчийн үйлдвэр барих, өмчлөх, хүчилтөрөгч үйлдвэрлэх, хот, хөдөө орон нутаг, аймгийн эрүүл мэндийн байгууллага, иргэдэд нийлүүлэх |
Судлан шийдвэрлэх |
Уралдаант шалгаруулалт явуулах |
Текст томруулах
A
A
A