A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨРИЙН ӨМЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛБӨРТЭЙ ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ /ЭМСС-ын 2015-12-03-ны 470-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМСС-ын 2015-12-03-ны 470-р тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэндийн сайдын
2014 оны 223 тоот тушаалын
хоёрдугаар хавсралт

ТӨРИЙН ӨМЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТӨЛБӨРТЭЙ ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

 

1. Үндсэн оношилгоо, шинжилгээ
1.1. Зүрхний үйл онош
1.2. Мэдрэлийн үйл онош
1.3. Уушгины үйл онош
1.4. Чих, хамар хоолой, дуу авиан оношилгоо
1.5. Эхосонографийн оношилгоо
1.6. Рентген оношилгоо
1.7. Рентген болон флюр зураг авалт
1.8. Тархины судас доплерографи
1.9. Тархины цахилгаан бичлэг
1.10. Тархины судсан дотуурх оношилгоо
1.11. Клиник химийн шинжилгээ
1.12. Биохимийн  шинжилгээ
1.13. Нян судлалын шинжилгээ
1.14. Цусны бүлэгнэлтийн шинжилгээ
1.15. Гематологийн шинжилгээ
1.16. Дархлаа тодорхойлох шинжилгээ
1.17.  Эд, эсийн шинжилгээ
1.18. Вирусын шинжилгээ
1.19. Дааврын шинжилгээ
1.20. Маркерийн шинжилгээ
1.21. Иммуногематологийн шинжилгээ
1.22. Харшлын сорилын шинжилгээ
1.23. Нүдний уг дурандах оношилгоо

2. Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ
2.1. Цөмийн оношилгоо
2.2. Дурангийн оношилгоо, шинжилгээ
2.3. MRI-н оношилгоо
2.4. Компьютер томографын оношилгоо
2.5. Маммографийн оношилгоо
2.6. Ангиографийн оношилгоо
2.7. Миографийн шинжилгээ
2.8. ERCP цөс, нойр булчирхайн замыг тодосгон шинжлэх
2.9. Молекул биологийн шинжилгээ /В, С вирус тоолох, нуклейн хүчил тодорхойлох/
2.10. Эдийн тохироо үзэх шинжилгээ
2.11. Эмийн тун тодорхойлох шинжилгээ

3. Амбулаторийн эмчилгээ
3.1.  Цөмийн эмчилгээ
3.2. Амбулаториор хийгдэх уламжлалт эмчилгээ, бариа засал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ
3.3. Насанд хүрэгчдийн шүдний эмчилгээ, протез, гажиг засал
3.4. Нүдний хараа заслын лазерын эмчилгээ
3.5. Гоо заслын эмчилгээ
3.6. Сайн дурын вакцинжуулалт
3.7. Иргэний хүсэлтээр хийгдэж буй үр хөндөлт

4. Эмнэлгийн хэрэгсэл
4.1. Мэс засалд хэрэглэгдэх хиймэл үе, холбоос, нөхөөс, метал бэхлэгч, судасны хавчаар, пейсмейкер, цус тогтоогч болон хиймэл яс, шөрмөс, судас;
4.2. Ангиограф, томограф, маммограф, MRI-н оношилгоо, эмчилгээнд хэрэглэгдэх тодотгогч бодис, зонд;
4.3. Дурангийн мэс заслын эмчилгээнд хэрэглэгдэх нэг удаагийн цоолтуур, хавчаар, эрхтэн оёх, таслах багаж;
4.4. Гэрээний үндсэн дээр гадны эмнэлээс хийгдэж буй хос катетр тавилт

5. Эд, эрхтэн шилжүүлэх тусламж үйлчилгээ
5.1. Элэг шилжүүлэн суулгах мэс засал
5.2. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал
5.3. Чөмөг шилжүүлэн суулгах мэс засал
5.4. Үе шилжүүлэн суулгах мэс засал
5.5. Нүдний эвэрлэг шилжүүлэн  суулгах мэс засал
5.6. Арьс нөхөх, шилжүүлэн суулгах мэс засал
5.7. Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах

6. Бусад
6.1. Үргүйдлийн тусламж, үйлчилгээ
6.2. Нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээ
6.3. Иргэн өөрийн хүсэлтээр төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд шатлал алгассан тусламж, үйлчилгээ авсны төлбөр
6.4. Эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлж буй монголд эмчлэгдэхгүй байгаа өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээ
6.5. ЭМД-д даатгуулаагүй иргэний ЭМД-аас санхүүждэг бүх төрлийн оношилгоо, эмчилгээ
6.6. Донтолт, архидалтаас үүссэн гэмтэл, хордлогын оношилгоо, эмчилгээ;
6.7. Аж, ахуй нэгж байгууллагатай гэрээгээр гүйцэтгэх урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо
6.8. Иргэн санаатайгаар амь насаа бусниулахаар оролдсон тохиолдлын оношилгоо, эмчилгээ
6.9. Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүст үзүүлсэн бүх төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
6.10. Ажил сургуульд орох, жолооны үнэмлэх авах болон гадаадад явахад шаардагдах эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ
6.11. Төрийн тусгай хамгаалалт, олон улсын томоохон хурал зөвлөгөөнөөс бусад төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээний үед бэлэн байдлыг хангах үүднээс хүсэлт гарган авах эмч, түргэн тусламжийн үйлчилгээ
6.12. Архаг хууч өвчний улмаас өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байгаад гэртээ нас барсан тохиолдолд ар гэрийнхний гаргасан хүсэлтийн дагуу шарилыг цогцос хадгалах газар хүртэл тээвэрлэх үйлчилгээ
6.13. Иргэний ЭМД-ын тухай хуулийн 12.5 заалтын дагуу даатгуулагчийн төлөх хамтын төлбөр
6.14. Ажлын бус цагаар иргэний хүсэлтээр хийж буй гэрийн асаргаа сувилгаа, гэрийн болон эмнэлгийн дуудлага /103 дуудлагаас бусад/
6.15. Эмнэлгийн төлбөртэй өрөөний үйлчилгээ /Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын нэг тасаг нэгжид байх төлбөртэй өрөөний дээд хязгаар нь тухайн тасгийн нийт орны 10 хувь байна. /
6.16. Орчин хүнстэй холбогдох шинжилгээ, дүгнэлт
6.17. Шарил хадгалах үйлчилгээ /эмнэлгийн нас баралтаас бусад/
6.18. Хувийн эмнэлгийн хүсэлтээр хийлгэх эмгэг судлалын задлан шинжилгээ
6.19. Иргэний  болон хувийн эмнэлгийн хүсэлтээр хийлгэх иммуногисто химийн шинжилгээ

 

 

--------оОо---------