A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ АТТЕСТАТЧИЛАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Бүлэг: 1979

Боловсрол,  шинжлэх ухааны сайдын 2012 оны 130 дугаар 
тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ
АТТЕСТАТЧИЛАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

 

Нэг. Хяналтын шалгуур үзүүлэлтүүд (25 оноо)

 

Шалгуур үзүүлэлтүүд

Дүгнэх аргачлал

Оноо

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн индекс – Г

Г1-Тухайн жилд төгсөгчдөөс ажлын байранд орсон суралцагчдын тоо

Г2-Тухайн жилд төгсөгчдөөс дараагийн шатны сургуульд элсэн орсон суралцагчдын тоо

В1-Анх элссэн суралцагчдаас тасралтгүй суралцаж төгссөн төгсөгчдийн тоо

Г=(5*Г1+ Г2)/B1

 

5

Төгсөлтийн харьцаа– В

В1-Анх элссэн суралцагчдаас тасралтгүй суралцаж төгссөн төгсөгчдийн тоо

В2-Анх элссэн суралцагчдын тоо

В=3*В12

3

Элсэлтийн

харьцаа – А

А1 – өнгөрсөн хичээлийн жилд элсүүлсэн суралцагчдын тоо

А2 – энэ хичээлийн жилд элсүүлсэн суралцагчдын тоо

А=А2/A1

1-ээс их гарсан тохиолдолд 2 оноо, бага бол 2-оор үржүүлж тооцно.

2

Нийт элсэгчдийн дотор зорилтот бүлгүүдийн эзлэх хувийн индекс-Б

Б1-суурь боловсрол эзэмшин төгсөгчдөөс элсэгчдийн тоо

Б2-бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөгчдөөс элсэгчдийн тоо

Б3-ажилгүй иргэд (насанд хүрэгчид)-ээс элсэгчдийн тоо

А2 – энэ хичээлийн жилд элсүүлсэн суралцагчдын тоо

Б=(4*Б3+2*Б21)/2*А2

2

Багш нарын боловсролын зэргийн индекс – Н

Н1-Магистр ба түүнээс дээш зэрэгтэй багшийн тоо

Н2-Бакалавр зэрэгтэй багшийн тоо

Н3- Диплом болон мэргэжлийн зэрэгтэй багшийн тоо

K1-Нийт багшийн тоо

H=(2*H1+1.5*H2+H3)/K1

2

Мэргэжлийн зэргийн индекс - О

О1-Зөвлөх зэрэгтэй багшийн тоо

О2-Тэргүүлэх зэрэгтэй багшийн тоо

О3-Заах аргач зэрэгтэй багшийн тоо

K1-Нийт багшийн тоо

O=(2*O1+1.5*O2+O3)/K1

2

Нийт анги,танхим, лабораторид мэргэжлийн хичээлийн анги, кабинет, лабораторийн эзлэх хувийн индекс – Е

Е1-Мэргэжлийн хичээлийн анги, кабинет, лабораторийн тоо

Е2-Нийт анги, кабинет, лабораторийн тоо

Е=2*Е12

2

Ном сурах бичгийн хангалтын индекс – Ж

Ж1-Тухайн жилд баяжуулсан номын тоо (чанар)

Ж2-Каталоги, зохион байгуулалт

Ж3-Сурах бичгийн хангамж, судалгаа

Ж4-Уншлага үйлчилгээ, электрон хэлбэрт шилжсэн байдал

Ж5-Материаллаг бааз

Үзүүлэлт тус бүрийг 2 оноогоор дүгнэж нийлбэрийг 5-д хувааж дүгнэнэ.

2

Дотуур байрны хангамжийн индекс –И

И1-Тухайн жилд дотуур байранд сууж буй суралцагчдын тоо

И2-Дотуур байранд суух хүсэлт гаргасан суралцагчийн тоо

И=2*И12

2

Бүлэг дүүргэлтийн индекс – Д

Д1-Нийт суралцагчдын тоо

Д2-Нийт бүлгийн тоо

Д=Д12

20-25 бол 1 оноо, 20-с бага бол 0.5

1

Ээлжийн коэффициентийн индекс – Ё

Ё1-Сургуулийн суудлын тоо

Д1-Нийт суралцагчдын тоо

 

Ё= Ё1/Д1

2-оос бага бол

1 оноо,

Их бол 0.5 оноо

1

Нэг дадлагын газар хичээллэх хүүхдийн

тоо -З 

-Нэг кабинетд байх дадлагын байрны тоо

n-Дадлагын газрын тоо

4-аас бага тохиолдолд 1 оноо, их бол 0.5 оноо

1

 

 

Хоёр. Үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүд (75 оноо)

 

Үзүүлэлтүүд

Шалгуур үзүүлэлтүүд

Оноо

Нэг. Сургуулийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, менежментийн бодлоготой байх

(14 оноо)

Хүний нөөцийн төлөвлөлт, хэрэгжилт

3

Санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх (Санхүүжих эх үүсвэрийг нэмэгдүүлсэн байх, ажил олгогчтой хамтран ажилласан байдал)

3

Сургуулийг хөгжүүлэх хэтийн болон ойрын төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилтийн байдал

2

Сургуулийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх (Удирдах зөвлөлийн шийдвэрүүд, боловсролын болон салбарын хууль тогтоомжтой нийцүүлэн гаргасан дүрэм журмууд)

2

Захирлын дэргэдэх зөвлөл, багш нарын зөвлөл, эцэг эхийн зөвлөл, оюутны зөвлөлийн үйл ажиллагаа тогтмолжсон байх

1

Тусгай зөвшөөрөл, хяналтын үзүүлэлтийн хэрэгжилт

1

Архив, албан хэрэг хөтлөлтийг зохих журмын дагуу хөтөлдөг байх

1

Төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байдал

1

Хоёр. Сургалтын агуулга, арга зүй, чанарын үнэлгээ

(25 оноо)

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцэж буй элсэлт зохион байгуулсан байх  /Элсэлтийн журам нь сургалтын бодлоготой нийцсэн эсэх/

4

Нийгмийн түншлэлийн хүрээнд хийгдэж буй ажил /Ажлын байрны захиалга буюу төгсөгчдийг ажлын байртай болгох талаар орон нутгийн засаг захиргаа, төр ба хувийн хэвшлийн ажил олгогчидтой хамтран ажилладаг байх/

4

Сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт нь тасралтгүй, уян хатан байдлыг хангасан, сургалтын олон хэлбэрийг дэмжиж, зохион байгуулдаг байх

3

Сургалтын хөтөлбөр /ЧСС-ийн загвараар хөтөлбөр боловсруулалт, Багш, суралцагчийн гарын авлага/

3

Сургалтын төлөвлөгөө /ажил олгогчдын шаардлагад нийцүүлэн шинэчлэх, баяжуулах/

3

Суралцагчдыг дадлагажуулж мэргэшүүлэх, төгсөгчдийг дараагийн шатны их дээд сургуульд шатлан суралцахад дэмжлэг үзүүлэх үйлчилгээ оновчтой байх 

2

Төгсөгчдийн тандах судалгаа хийсэн байх

2

Суралцах тэгш боломжийг бүрдүүлсэн байх (Насан туршийн боловсрол олгох, хувь хүний бизнес  эрхлэх, ашиг орлого олох санаачлагыг дэмжих)

2

Хөтөлбөр, стандартын биелэлтийг түүвэр шалгалтын дүнг үндэслэн дүгнэнэ.

2

Гурав. Удирдах ажилтан, багшлах бүрэлдэхүүний чадавхийг бэхжүүлсэн байдал

(15 оноо)

Мэргэжлийн боловсрол, сургалтын стандартын дагуу багшид тавигдах шаардлага хангасан байдал

3

Удирдах ажилтнууд, багшлах боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлэх ажил зохион байгуулах, тэтгээрт зориулж төлөвлөсөн хөрөнгө оруулалт нь хэрэгцээг хангаж байгаа байдал

3

Багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх бүтээлч ажлууд

2

Багш нарын хууль эрх зүйн мэдлэгийг холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд тестээр шалгаж тогтооно.

2

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх санал санаачлагыг дэмжиж ажиллах, Боловсролын зэргээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байдал

2

Орон нутаг, бүс, улсын хэмжээний хурал семинар, сургалтад оролцуулсан байдал

1

Багш нарын цагийн ачааллын төлөвлөлт нь өөрийгөө хөгжүүлэх бололцоог олгож байгаа байдал

1

Багш нарын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлж, ёс зүйн зөрчилгүй ажилласан байх

1

Дөрөв. Сургалтын зорилго, зорилтыг хангасан сургалтын орчин бүрдүүлсэн байх

(15 оноо)

Анги, танхим, дадлагын газар, лаборатори нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, хичээл сургалтад шаардагдах тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан байх

4

Мэргэжлийн боловсрол, сургалтын стандартын дагуу сургалтын орчин бүрдүүлсэн байх

3

Номын сангийн үйл ажиллагаа, уншлагын танхим, цахим номын сан, номын фонд нь суралцагчдын хэрэгцээг хангадаг байх

3

Шинээр баригдсан болон засвар хийсэн барилга, өргөтгөлийн чанар, хүчин чадлын өсөлт

2

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ажлын байрны дүгнэлт, барилгын зураг, инженерийн байгууламжийн зураг бүрэн байх

2

Спорт заал болон соёлын танхимтай байх

1

Тав. Суралцагчдад зориулсан үйлчилгээ нь тэдний эрх ашигт нийцсэн байх

(6 оноо)

Нийгмийн ажлын төлөвлөлт, зохион байгуулалт

2

Суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг байх (нийтийн тээврийн хөнгөлөлт, эмзэг давхаргын болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын халамж)

2

Суралцагчдыг хөгжүүлэх, авъяас чадварыг нээх (мэргэжлийн, спортын, урлагийн уралдаан тэмцээнд оруулсан байдал)

1

Эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ үзүүлдэг байх (Үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх таниулга, сурталчилгаа хийдэг байх)

1