A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны 326 дугаар
тогтоолын хавсралт


САНХҮҮГИЙН АЛБАНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,

ЧИГ ҮҮРЭГ, ОРОН ТООНЫ ЖИШИГ НОРМАТИВ

 

Нэг. Санхүүгийн албаны чиг үүргийн жишиг

 

1.1. Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч:

1.1.1. сумын санхүү, эдийн засаг, төсвийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулж, түүнд хяналт тавих;

1.1.2. санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэн боловсруулах;

1.1.3. орон нутгийн хөгжлийн сан, тусгай зориулалтын шилжүүлэг, сумын нэгдсэн төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг хийж орон нутгийн төсвийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын нягтлан бодогч болон төрийн сангийн мэргэжилтнийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 88 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

1.1.4. төсвийн сар, улирлын хуваарийг үндэслэн төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгох;

1.1.5. төрийн сангийн гүйлгээг хянан баталгаажуулах;

1.1.6. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх;

1.1.7. орон нутгийн өмчийн хяналт, бүртгэлийг хэрэгжүүлэх;

1.1.8. зээл, тусламжийн хэрэгжилтийг зохион байгуулж, түүнд хяналт тавих;

1.1.9. сумын төсвийн орлого бүрдүүлэхтэй холбоотойгоор сумын татварын байцаагчийг шуурхай удирдлагаар хангаж ажиллах;

1.1.10. харьяа байгууллагын төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг хүлээн авч шалгах, залруулга хийх, нэгтгэх, дүн шинжилгээ хийх. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 88 дугаар тогтоолоор нэмсэн)

1.2. Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн:

1.2.1. төрийн сангийн үйлчилгээ үзүүлэх;

1.2.2. Засгийн газрын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын шилжүүлгийн нэгтгэл, хяналт;

1.2.3. төсвийн гүйцэтгэлийн мэдээг гаргах; (Засгийн газрын 2019 оны 88 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

1.2.4. статистик мэдээллийг гаргах;

1.2.5. Аж ахуйн нэгж, байгууллагын улирал, жилийн эцсийн санхүүгийн тайланг хянаж, хүлээн авах.

1.3. Нягтлан бодогчид:

1.3.1. төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг хийх, бүртгэх, тайлагнах;

1.3.2. сангуудын бүртгэл хөтлөх, тайлан мэдээ гаргах;

1.3.3. орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийн бүртгэл, тайлагнал;

1.3.4. тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг хийх, тэдгээрт нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх; 

1.3.5. сумын төсвийн байгууллагуудын төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг хийх, тэдгээрт нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх.  

1.4. Татварын байцаагч:

1.4.1. улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх;

1.4.2. татварын байцаагч нь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад харьяалагдах бөгөөд Санхүүгийн албаны даргын шуурхай удирдлаганд ажиллана.


  
Хоёр. Нягтлан бодогчийн норматив

 

2.1. Сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба нь дараахь төсвийн байгууллагууд болон орон нутгийн хөгжлийн сан, тусгай сангууд, Засаг даргын нөөц хөрөнгийг хариуцан нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх 2 нягтлан бодогчтой байна. Үүнд: (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 88 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

-Сумын Засаг даргын Тамгын газар;

-Багийн Засаг дарга;

-Соёл, спортын байгууллага;

-Орон нутгийн хөгжлийн сан;

-Сум хөгжүүлэх  сан;

-Тусгай сангууд.
 

2.2. Хэрэв суманд дээр дурдсанаас олон тооны төсвийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бол ажлын ачааллыг харгалзан 2-3 данс хариуцсан 1 нягтлан бодогчтой байхаар орон тооны нормативыг тогтоох бөгөөд хариуцаж байгаа байгууллагуудын төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг хийж, тэдгээрт нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 88 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

Гурав. Зохион байгуулалт

 

3.1. Санхүүгийн албаны дарга нь чиг үүргийн хуваарилалтыг батлагдсан орон тооны хязгаарт багтаан зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана.