- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ДУРСГАЛЫН МӨНГӨН ТЭМДЭГТ БОЛГОН ГАРГАХ 20000 ТӨГРӨГИЙН МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ЗАГВАР, ТОДОРХОЙЛОЛТ
Монгол Улсын Их Хурлын 2006 оны 6 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ДУРСГАЛЫН МӨНГӨН ТЭМДЭГТ БОЛГОН ГАРГАХ 20000
ТӨГРӨГИЙН МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ЗАГВАР, ТОДОРХОЙЛОЛТ
1.Мөнгөн тэмдэгтийн урт нь 150 мм, өргөн нь 72 мм байна.
2.Мөнгөн тэмдэгтийн өвөр талд дараахь дүрс, үг, үсэг хэвлэнэ:
2.1. Чингис хааны хөрөг;
2.2.“CHINGGIS KHAAN” гэсэн бичиг;
2.3. соёмбо;
2.4. Чингис хааны зарлигийн пайз;
2.5. морь унасан 4 баатрын дүрс;
2.6. араб, уйгаржин тоогоор бичсэн “20000” гэсэн мөнгөн тэмдэгтийн нэрлэсэн үнэ ;
2.7.уйгаржин үсгээр бичсэн “Монгол Улс”, “хорин мянган төгрөг”,”Монголбанк” гэсэн бичиг;
2.8. уйгаржин үсгээр бичсэн “Монголбанкны Ерөнхийлөгч” гэсэн бичиг;
2.9. Монголбанкны Ерөнхийлөгчийн гарын үсэг;
2.10. түмэн насан хээ зэрэг үндэсний хээ угалз;
2.11. мөнгөн тэмдэгтийн серийн дугаар;
2.12. англи хэлээр бичсэн “Их Монгол Улс 1206-2006, 800 жил” гэсэн бичиг.
3.Мөнгөн тэмдэгтийн ар талд дараахь дүрс, үг, үсэг хэвлэнэ:
3.1.Есөн хөлт Их цагаан туг;
3.2.Чингис хааны зарлигийн пайз;
3.3.кирилл үсгээр бичсэн “МОНГОЛ УЛС”, “ТӨГРӨГ”, “МОНГОЛ БАНК” гэсэн үгнүүд;
3.4. араб, уйгаржин тоогоор бичсэн “20000” гэсэн мөнгөн тэмдэгтийн нэрлэсэн үнэ;
3.5.хэвлэсэн он /2006 /;
3.6. уйгаржин үсгээр бичсэн “Их Монгол Улс 800 жил” гэсэн бичиг.
Текст томруулах
A
A
A