A

A

A

Бүлэг: 1979

ЦАХИЛГААНЫ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ГРУППЫН АНГИЛАЛ

 

Групп

Ажилтны биечлэн гүйцэтгэх ажил, албан тушаалын ангилал

Цахилгаан байгууламжид ажилласан туршлага

Нас

Мэдлэг чадварын тодорхойлолт

I

Цахилгаан техникийн мэргэжилгүй, аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэгийн шалгалт өгдөггүй /цэвэрлэгч, будагчин г.м/ ажилтан, ажиллаж эхлэж байгаа машин механизмын жолооч, машинч, цахилгаан ба хийн гагнуурчин, цахилгааны слесарь, холбоочин ба цахилгаан байгууламжийн цэвэрлэгч, дадлагын оюутан, сонсогчид

Хугацаа тогтоохгүй

18 ба түүнээс дээш

Цахилгаан техникийн мэдлэггүй боловч цахилгаан гүйдлийн аюулын талаар тодорхой мэдлэгтэй, гүйдэл дамжуулах хэсэгт ойртож болохгүй зай хэмжээг мэддэг байх;

Осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлж чаддаг байх;

Эдгээр хүмүүс цахилгаан байгууламжийн гүйдэл дамжуулах хэсэг дээр бие даан ажиллах, үзлэг, үйлчилгээ хийх эрхгүй.

II

Цахилгааны мэргэжлээр суралцагч оюутан, сонсогчид үйлдвэрлэлийн дадлага хийх хугацаанд

Хугацаа тогтоохгүй

16 нас хүрсэн

Цахилгаан гүйдэл хүчдэлийн аюулын талаар мэдлэгтэй, гүйдэл дамжуулах хэсэгт ойртож болох зай хэмжээг мэддэг байх;

Цахилгаан техникийн онолын анхны мэдэгдэхүүнтэй байх;

Цахилгаан байгууламж тоног төхөөрөмжийн хийц, бүтэцийн ажиллах зарчмыг мэддэг байх;

Аюулгүй ажиллагааны талаар энэ дүрмийн заалтыг албан тушаалын хүрээнд мэддэг байх;

Осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлж чаддаг байх;

Цахилгааны слесарь, холбоочин ба 1000 В-оос дээш хүчдэлийн цахилгаан байгууламжийн цэвэрлэгчид

Тухайн цахилгаан байгууламжид нэг сараас доошгүй

18 ба түүнээс дээш

Цахилгаан техникийн мэргэжилгүй ажилтан

Хоёр сараас доошгүй

18 ба түүнээс дээш

-Машин механизмын жолооч, машинч

-Цахилгаан ба хийн гагнуурчин

Хоёр сараас доошгүй

18 ба түүнээс дээш

III

Цахилгааны монтёр, цахилгааны слесарь, цахилгаан гагнуурчин, машин механизмын жолооч;

Өмнөх группэд 6-аас доошгүй сар ажилласан

18-аас дээш

Цахилгаан байгууламж дээр ажиллахад аюултай байдлын талаар бүрэн мэдлэгтэй байх;

Цахилгаан техникийн онолын үндсийг мэддэг байх;

Цахилгаан байгууламжийн бүтэц түүний схем, засвар үйлчилгээний зааврыг мэддэг байх;

Хашиж байгаа албан тушаалын хүрээнд энэ дүрэм болон техник ашиглалт, галын аюулгүй ажиллагааны дүрмийг сайн мэддэг байх;

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч чаддаг байх;

Цахилгаан байгууламжид ажил хийж байгаа ажилтанд хяналт тавьж чаддаг, ажлыг аюулгүй гүйцэтгэх чадвартай байх;

Осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлж чаддаг байх.

Ажиллаж эхэлж байгаа цахилгааны инженер;

Хугацаа тогтоохгүй

18-аас дээш

IV

Цахилгааны слесарь, монтёр, ИТА;

 

Өмнөх группэд 1 жилээс доошгүй, харин цахилгаан техникийн бүрэн дээд боловсролтой бол өмнөх группэд 6-аас доошгүй сар ажилласан байх

18-аас дээш

Цахилгаан байгууламж дээр ажиллахад аюултай байдлын талаар нарийн мэдлэгтэй байх;

Цахилгаан техникийн онолыг сайн мэддэг байх;

Цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн бүтэц хийц тэдгээрийн онцлог схем, горимыг нарийн мэддэг байх;

Хашиж байгаа албан тушаалын хүрээнд энэ дүрэм болон техник ашиглалт, галын аюулгүй ажиллагааны дүрмийг нарийн мэддэг байх;

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, сургалт явуулж чаддаг байх;

Аюулгүй ажиллагааг ажлын байранд зохион байгуулж холбогдох арга хэмжээг биечлэн авч, ажиллаж байгаа ажилтанд хяналт тавьж чаддаг байх;

Осолд өртсөн хүнийг хүчдэлээс чөлөөлж, анхны тусламж үзүүлж чаддаг байх;

V

Цахилгааны монтёр, цахилгааны слесарь, мастер, техникч;

Өмнөх группэд 1 жилээс доошгүй ажилласан байх

20-оос дээш

Үйлчилж байгаа цахилгаан байгууламжийн схем горим, онцлог, үйлдвэрлэлийн технологийн процессыг нарийн мэддэг байх;

Хашиж байгаа албан тушаалын хүрээнд энэ дүрмийн заалт тус бүрийн онолын үндэслэлийг мэддэг, хэрэгжүүлж чаддаг байх;

Цахилгаан техник, тоног төхөөрөмжид хэрэглэх хамгаалах хэрэгслийг ашиглах, турших талаар бүрэн мэддэг, хэрэгжүүлж чаддаг байх;

Бүх хүчдэлийн цахилгаан байгууламжид ажлын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулж, биечлэн гүйцэтгэж, хяналт тавьж чаддаг байх;

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, сургалт явуулж чаддаг байх;

Осолд өртсөн хүнийг хүчдэлээс чөлөөлж, анхны тусламж үзүүлж чаддаг байх;

Мастер, техникч, инженер (цахилгаан техникийн мэргэжлийн бүрэн дээд боловсрол эзэмшсэн);

Өмнөх группэд 6 сараас доошгүй ажилласан байх

20-оос дээш

Тайлбар: Аюулгүй ажиллагааны групп нь мэргэжлийн зэргээс илүү байж болохгүй.

1000 В-оос дээш хүчдэлийн цахилгаан байгууламжид ажилладаг ажилтны ажилласан хугацааг тооцохдоо зөвхөн уг цахилгаан байгууламжид ажилласан хугацааг авч тооцно.

Аюулгүй ажиллагааны группын ангиллын хугацааг тооцохдоо тухайн үйлдвэр, байгууллагын хэмжээнд ажилласан хугацааг тооцно.

Дээрх хүснэгтэд дурдсан цахилгааны аюулгүй ажиллагааны мэдлэгт тавих шаардлага нь хамгийн доод түвшингээр тогтоосон тул аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага /ажил олгогч/ нь өөрийн үйлдвэрлэл, технологи, тоног төхөөрөмжийн тусгай нөхцөл, онцлог байдалд тохируулан энэ дүрэмд харшлахгүй аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааврын мэдлэг, мэргэжил, дадлагын нэмэлт шаардлагыг тавьж болно.

Аюулгүй ажиллагааны I групптэй хүнд үнэмлэх олгохгүй байж болно.

Хавсралт 3

Нүүрэн тал

 

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НАРЯД №

 

Байгууллагын нэр ……………………………………………………………………………………………………….

Хэсэг, нэгжийн нэр ……………………………………………………………………………………………………....

Ажлын удирдагч ............................................................ Ажилд оруулагч ..................................................

Ажлын хариуцлагтай гүйцэтгэгч ..................................... Ажиглагч .............................................................

Бригадын бүрэлдэхүүн .....................................................................................................................................

............................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................

Дараах ажлыг гүйцэтгэхийг даалгав: ...............................................................................................................

.............................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................

Ажлыг эхлэх хугацаа    . . . . . . оны . . . . сарын. . . . . өдрийн. . . . . .цаг . . . . .минут

Ажлыг дуусгах хугацаа . . . . . . оны . . . . сарын. . . . . өдрийн. . . . . .цаг . . . . .минут

Хүснэгт 1

Ажлын байр бэлтгэх арга хэмжээ

Таслалт хийх ба газардуулга тавих цахилгаан байгууламжийн нэр

Таслах аппаратын нэр, хаана газардуулга тавих

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тусгай заалт ......................................................................................................................................................

.............................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................

Наряд олгосон хүний нэр ................................................ гарын үсэг ..............................................................

Наряд олгосон: ................. оны ............ сарын .............. өдрийн ............ цаг .............. минут

 

Наряд сунгасан хүний нэр ............................................... гарын үсэг ..............................................................

Нарядыг .......... оны ............. сарын ........... өдрийн .......... цаг ............. минут хүртэл сунгав.

Наряд сунгасан .......... оны ............. сарын ............ өдрийн .......... цаг ............. минут

 

Хүснэгт 2

Ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрөл

Ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрөл олгосон хүний нэр, албан тушаал, гарын үсэг

Он, сар, өдөр, цаг, минут

Ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрөл авсан хүний нэр, гарын үсэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нарядын маягтын ар тал

 

Техникийн арга хэмжээг бүрэн авч ажлын байр бэлтгэв. Хүчдэлтэй үлдсэн: ............................................

.............................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................

Ажлын байр бэлтгэгч ............................................. Ажилд оруулагч ..............................................................

              гарын үсэг/                                                                                               /гарын үсэг/

Ажлын удирдагч ............................................ Ажлын хариуцлагатай гүйцэтгэгч ...........................................

         /гарын үсэг/                                                                                                       /гарын үсэг/

Хүснэгт 3

Тухайлсан зааварчилгааны бүртгэл

Зааварчилгаа өгсөн

Зааварчилгаа авсан

Аюулгүй ажиллагаа хариуцагч

Гарын үсэг

Аюулгүй ажиллагаа хариуцагч

Гарын үсэг

Наряд олгогч

 

Ажлын удирдагч

 

Ажлын хариуцлагатай гүйцэтгэгч

 

Ажиглагч

 

Ажлын удирдагч

 

Ажлын хариуцлагатай гүйцэтгэгч

 

Зөвшөөрөл олгогч

 

Ажлын байр бэлтгэгч

 

Ажилд оруулагч

 

Ажилд оруулагч

 

Ажлын удирдагч

 

Ажлын хариуцлагатай гүйцэтгэгч

 

Ажиглагч

 

Ажлын хариуцлагатай гүйцэтгэгч

 

Гишүүн

 

Гишүүн

 

Гишүүн

 

Гишүүн

 

Гишүүн

 

Гишүүн

 

Гишүүн

 

Гишүүн

 

Гишүүн

 

Гишүүн

 

Гишүүн

 

Гишүүн

 

             

Хүснэгт 4

Өдөр бүрийн ажилд оруулалт ба ажлын төгсгөл

Бригадад зааварчилгаа өгөөд бэлтгэсэн

ажлын байранд ажилд оруулсан

Ажил дуусгаж бригадыг ажлын байрнаас гаргасан

Ажлын байрны нэр

Он, сар, өдөр, цаг, минут

Зөвшөөрөл олгогчийн нэр

Гарын үсэг

Он, сар, өдөр, цаг, минут

Ажил гүйцэтгэгч

Өөрийн тавьсан газардуулгыг авсан тухай (хэнд мэдэгдсэн)

Ажилд оруулагч

Ажлын удирдагч (ажил гүйцэтгэгч)

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгт 5
Бригадын бүрэлдэхүүнд оруулсан өөрчлөлт

Бригадын бүрэлдэхүүнд нэмж оруулсан хүний нэр

Бригадын бүрэлдэхүүнээс гаргасан хүний нэр

Он, сар, өдөр, цаг, минут

Зөвшөөрсөн хүний гарын үсэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ажлыг бүрэн дуусгаад бригадыг ажлын байрнаас гаргаж, бригадын ажлын байранд тавьсан газардуулгыг авсныг . . . . . .оны . . . . . сарын . . . . . . өдрийн . . . . . цаг . . . . минутанд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ажилтай . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . -нд мэдэгдсэн болно.

Ажлын хариуцлагтай гүйцэтгэгч ...................................................

         /гарын үсэг/

Ажлын удирдагч ..........................................................

                 /гарын үсэг/

 

Аюулгүй ажиллагааны нарядыг бөглөх заавар

 

1.Нарядыг гаргацтай бичнэ. Нарядыг бал, үзэг ашиглан бичиж болохоос гадна комьютер ашиглаж болно.

2.Наряд нь дугаартай байх бөгөөд засварлахыг хориглоно.

3.Нарядын бөглөж бичих шаардлагагүй мөрөнд зураас татах ба баганад Z үсэг тавина.

4.Он, сар, өдөр, цаг, минут тус бүрийг хоёр цифртэй бичнэ (Жишээ нь: 13.09.29, 12.12.14 гэх мэт).

5.Нарядад хүний нэрийг бичихдээ овгийн эхний үсгийг тавьж, нэрийг нь бүтнээр бичнэ. Нэрийн ард аюулгүй ажиллагааны группыг ром цифрээр бичнэ (Жишээ нь: Х.Болд IV)

6.Цахилгаан байгууламж, холболт, тоног төхөөрөмж, тэдгээрийн хэсгийн нэр, дугаарыг зөвхөн диспетчерийн нэгдсэн нэр хаяг, тэмдэглэгээний дагуу бичнэ.

7.Нарядыг бичих үед түүний мөр буюу баганад бичих зүйл маягтад багтахгүй эсвэл тухайлсан зааварчилгаа авах бригадын гишүүд нь гарын үсэг зурахад 3 дугаар хүснэгт хүрэлцэхээргүй байгаа бол уг нарядтай ижил дугаартай нарядын маягтыг хавсарган түүн дээр зөвхөн багтаагүй мөр буюу баганыг үргэлжлүүлэн бичээд бусад мөрөнд зураас татаж наряд олгогч гарын үсэг зурна. Энэ тохиолдолд бичсэн нарядын үндсэн маягтын багтаагүй мөр буюу баганын доод талд “хавсралт нарядыг үз!” гэж бичнэ.

8.Нарядын техникийн арга хэмжээг бичихдээ үйл үгийг нь захиран тушаах төлөвт товчлохгүйгээр бичнэ (Жишээ нь: 1. яч.№21 ТТ тасла!).

9.Техникийн арга хэмжээг бичихдээ тавих плакатуудыг ойлгомжтой байдлаар товчилж болно (Жишээ нь: хориглох плакатыг ХП г.м).

 

Нарядын маягтын нүүрэн талыг бөглөж бичих

10.Байгууллагын нэр, хэсэг, нэгжийн нэр гэсэн мөрөнд ажил гүйцэтгэх гэж байгаа үйлдвэр, байгууллага нэгж (алба, цех, гэх мэт)-ийн нэрийг бичнэ.

11.“Ажлын удирдагч”, “Ажиглагч” гэсэн мөрөнд хэрэв ажлын удирдагч, ажиглагч томилоогүй бол “Томилоогүй” гэж бичнэ.

12.“Ажилд оруулагч” гэсэн мөрөнд шуурхай ажиллагаа, шуурхай үйлчилгээ-засварын хүмүүсээс эсвэл ажилд оруулагчийн үүргийг хавсран гүйцэтгэх засварын хүмүүсээс томилогдсон ажилд оруулагчийн нэрийг бичнэ.

Жижүүрийн хүн нь ажилд оруулах цахилгаан байгууламжийн ажилд нарядыг бичихдээ ажилд оруулагчийн нэрийг заалгүйгээр “ш/а ажилтан” гэж бичиж болно.

13.“Бригадын бүрэлдэхүүн” гэсэн мөрөнд ажлын хариуцлагатай гүйцэтгэгч, ажиглагч нараас бусад бригадын бүрэлдэхүүнд орж байгаа хүмүүсийн нэрийг бичнэ. Автомашин, механизм, өөрөө явдаг краны төрөл, хэлбэрийг, жолооч, краны машинч, дохиочин, оосорлогч нарыг нэр зааж ялган бичнэ. Жишээ нь: А.Бат II, ТВ-26 шаттай машины жолооч; С.Дорж II, КС-2561 краны машинч; Р.Болд IV, оосорлогч-дохиочин гэх мэт.

14.“Дараах ажлыг гүйцэтгэхээр даалгав” гэсний дараах мөрүүдэд цахилгаан станц, дэд станцын цахилгаан байгууламж ба кабель шугамд ажил гүйцэтгэх гэж байгаа бол дээр нь ажил гүйцэтгэх цахилгаан байгууламж ба түүний холболтын нэр, хийх ажлын агуулгыг бичнэ. Жишээ нь: Улаанбаатар дэд станц, ИХБ-110, секц холбох тосон таслуурын С фазын оруулга солих гэх мэт бичих ёстой.

Дүрмийн 115, 116-д заасан ажилд зөвхөн цахилгаан байгууламжийн нэр ба гүйцэтгэх ажлын агуулга хэмжээг бичнэ. Агаарын шугамд ажил гүйцэтгэх бол ЦДАШ-ын нэр, ажил гүйцэтгэх хэсгийн хязгаар (дээр нь буюу дунд нь ажил гүйцэтгэх тулгуур шонгуудын дугаар, аль алгасалтад ажиллах)-ыг гүйцэтгэх ажлын хамт тодорхой бичнэ. Олон хэлхээт ЦДАШ-д ажил гүйцэтгэхэд хэлхээний нэр, фаз тус бүрээр засварлах үед тухайн фазын нэр тэдгээрийн тулгуур дээрх байршилтыг тодорхой бичнэ. Жишээ нь: Төгсгөлийн тулгуур ба ИХБ-ийн порталын хооронд, Дархан-Эрдэнэтийн 220 кВ-ын шугамын нэгдүгээр хэлхээнд 48-60 тулгуурын хооронд утас чангалах гэх мэт.

15.“Ажил эхлэх”, “Ажлыг дуусгах” гэсэн мөрөнд тухайн нарядаар гүйцэтгэх ажлыг эхлэх болон дуусгах он, сар, өдөр, цаг, минутыг бичнэ.

16.“Ажлын байр бэлтгэх арга хэмжээ” гэсэн хүснэгтийг бөглөж бичихдээ цахилгаан станц, дэд станц, ХБ ба кабель шугамд ажил гүйцэтгэх үед:

1-р дүгээр баганад: таслах, залгах аппаратаар үйлдэл хийх ба газардуулга тавих ёстой цахилгаан байгууламжийн нэрийг бичнэ.

2-р багананд: таслах ба залгах үйлдэл хийх тоног төхөөрөмжийн таслах, залгах аппаратын нэр, болон газардуулга тавих хэсгийн нэрийг энэхүү дүрэмд заасан техникийн арга хэмжээний дарааллын дагуу тодорхой бичнэ.

17.ЦДАШ-д ажил гүйцэтгэхэд нарядын 1-р хүснэгтийг дор дурдсан байдлаар бөглөнө. Үүнд:

1-р баганад: “Даалгав” гэсэн мөрөнд бичсэн шугам хэлхээ, утасны нэр түүнчлэн тухайн ЦДАШ-д ажил гүйцэтгэхэд аюулгүй байдлыг хангахын тулд хүчдэлийг нь тасалбал зохих ба газардуулга тавих шаардлагатай бусад ЦДАШ, хэлхээний нэрийг бичнэ. Жишээ нь: Засварлаж байгаа шугамтай огтлолцсон эсвэл түүнтэй ойрхон байгаа ЦДАШ, олон хэлхээт ЦДАШ-ын бусад хэлхээнүүд г.м.

2-р багананд: ХБ-ын таслах, залгах аппаратуудын нэр, газардуулгаас гадна ЦДАШ-д газардуулга тавих ёстой бүх тулгуур ба алгасалтын дугаарыг бичнэ.

Хэрэв наряд бичиж олгох үед газардуулга тавих цэгийг тодорхойлж боломжгүй буюу газардуулгыг шилжүүлэн тавьж ажиллах хэрэгтэй байвал энэ багананд “ажлын байранд газардуулга тавь!” гэж бичнэ. 2 дугаар баганад ажил гүйцэтгэгч газардуулга тавих шаардлагатай ажил гүйцэтгэх шугамын ойролцоо байгаа буюу түүнтэй огтлолцсон ЦДАШ-ын нэрийг бичнэ. Хэрэв эдгээр огтлолцсон буюу ойролцоох ЦДАШ-ыг өөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашигладаг бол “Тусгай заалт” гэсэн мөрөнд тэр шугамыг ашиглагчийн (нэрээр) тавьсан газардуулгыг “шалга!” гэж бичнэ.

18. 1 дүгээр хүснэгтэд ажлын байр бэлтгэхэд шууд хийвэл зохих таслах, залгах аппаратаар гүйцэтгэх үйлдлүүдийг бичих ёстой. Ажлын байр бэлтгэх явцад шууд хамааралтай бус схемийг өөрчлөх зорилготой сэлгэн залгалтуудыг (жишээ нь: нэг систем шинээс нөгөөд шилжүүлэх, сүлжээний хэсгийг нэг талын тэжээлээс нөгөө талын тэжээлд шилжүүлэх гэх мэт) энэ хүснэгтэд бичихгүй.

19.Ажлын байр бэлтгэх шаардлагагүй ажил гүйцэтгэх үед 1-р хүснэгтийн багануудад “шаардлагагүй” гэж бичнэ.

20.“Тусгай заалт” гэсэн мөрөнд дор дурдсан арга хэмжээнүүдийг бичнэ. Үүнд:

  • Ажиллагсадын аюулгүй байдлыг хангах нэмэгдэл арга хэмжээ (хаалт хашилт тавих, байрны доторх агаарт устөрөгчийн хольц байхгүйг шалгах, галын аюулгүй байдлыг хангах г.м)-г;
  • Ажлын удирдагч нь биечлэн тасралтгүй хяналт тавьж гүйцэтгүүлэх ёстой ажлын хэсэг буюу үйлдлүүд;
  • Ажлын удирдагч ба ажлын хариуцлагатай гүйцэтгэгчид бригадыг ажлын өөр байранд шилжүүлэх зөвшөөрөл олгосон тухай;
  • Ажлын хариуцлагатай гүйцэтгэгчид ажилд үргэлжлүүлэн оруулах зөвшөөрөл олгосон тухай;
  • Шуурхай үйлчилгээ-засварын ажилтнаас томилогдсон ажилд оруулагч нь ажил бүрэн дууссаны дараа цахилгаан байгууламжийг хүчдэлд залгахаар зөвшөөрөл олгосон тухай;
  • Газардуулгыг түр авч, тавих зөвшөөрөл олгосон тухай;
  • Ажил гүйцэтгэгчид таслах, залгах аппаратаар үйлдэл хийх зөвшөөрөл олгосон тухай;
  • Өргөх машин механизмаар ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийг томилсон тухай (Жишээ нь: ӨММ хариуцагч Ц.Болд IV);
  • Цахилгаан ба соронзон орны нөлөө бүхий ажлын байранд аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээнүүд;
  • Засварлаж байгаа шугам нь нөлөөллийн хүчдэлтэй байгааг;
  • Наряд олгогч нь гүйцэтгэх ажилтай холбогдолтой бусад арга хэмжээг энэ мөрөнд бичиж болно.

21.“Наряд олгосон” ба “Нарядыг сунгасан” гэсэн мөрүүдэд наряд олгогч нь он, сар, өдөр, цаг, минут, нэрээ бичээд гарын үсэг зурна.

22. 2-р хүснэгтийг ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрөл өгөх, авах үед бөглөж бичээд гарын үсэг зурна.

Энэ хүснэгтийн: 1-р баганад: ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрлийг шууд биечлэн өгч байгаа хүн нэрээ бичиж гарын үсэг зурна. Хэрэв ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрлийг утсаар буюу бие хүнээр дамжуулан авч байгаа бол ажилд оруулагч зөвшөөрөл өгсөн хүний нэр, албан тушаалыг бичнэ. Мөн хүснэгтийн 2-р баганад: зөвшөөрөл олгосон он, сар, өдөр, цаг, минутыг бичнэ.

3-р баганад: зөвшөөрлийг авсан хүн нэрээ бичээд гарын үсэг зурна.

Хэрэв ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрлийг 2 өөр хугацаанд өгч байгаа бол 2-р хүснэгтэд 2 мөр бөглөж бичнэ. Үүнд: нэг мөрөнд нь ажлын байр бэлтгэх зөвшөөрлийг, нөгөө мөрөнд нь ажилд оруулах зөвшөөрлийг бичнэ.

 

Нарядын маягтын ар талыг бөглөж бичих

23.Цахилгаан станц, дэд станцын болон бусад цахилгаан байгууламж, КШ дээр ажиллах үед “Техникийн арга хэмжээг бүрэн авч ажлын байр бэлтгэв. Хүчдэлтэй үлдсэн:” гэсэн мөрөнд ажилд оруулагч нь ажлын байранд хамгийн ойр засвар хийгдэж байгаа ба түүний зэргэлдээх холболтын тоног төхөөрөмжийн хүчдэлтэй үлдсэн гүйдэл дамжуулах хэсгийн нэрийг бичнэ.

ЦДАШ-д ажил гүйцэтгэх үед энэ мөрөнд наряд олгогчоос “Тусгай заалт” гэсэн мөрөнд бичсэн гүйдэл дамжуулах хэсгүүдийг бичихээс гадна шаардлагатай бол бусад гүйдэл дамжуулах хэсгийг бичих ёстой. Ажилд оруулагч ба ажлын удирдагч (хэрэв ажлын удирдагч томилоогүй бол ажил гүйцэтгэгч) нар “Техникийн арга хэмжээг бүрэн авч ажлын байр бэлтгэсэн, Хүчдэлтэй үлдсэн:” гэсэн мөрийг бөглөж бичээд ард нь зөвхөн ажилд анх эхлэн оруулахад гарын үсэг зурна.

24.Нарядаар ажил гүйцэтгэхдээ бригадыг ажилд оруулахаас өмнө энэ дүрэмд заасны дагуу тухайлсан зааварчилгааг өгч зааварчилгаа өгсөн ба авсан бүх хүн 3 дугаар хүснэгтийн дагуу гарын үсэг зурсан байх ёстой. Тухайлсан зааварчилгаа аваагүй хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

Тухайлсан зааварчилгааны бүртгэлийн хүснэгтэд нарядад оролцогчид бүгд гарын үсэг зурсан байх нь зааварчилгаа өгсөн ба авсан гэдгийн баталгаа болно.

25.“Өдөр бүрийн ажилд оруулалт ба ажлын төгсгөл” гэсэн хүснэгтэд өдөр бүр ажилд оруулсан ба ажил дууссан, түүнчлэн ажлын өөр байранд шилжүүлэн ажиллуулсныг бүртгэн бичнэ.

Хэрэв ажил гүйцэтгэгч нь ажилд оруулагчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа, түүнчлэн ажил гүйцэтгэгчид ажилд дахин оруулахыг зөвшөөрсөн тохиолдолд хүснэгтийн 3 ба 4-р багануудад гарын үсэг зурна.

Ажлын удирдагчид бригадыг ажилд дахин оруулахыг зөвшөөрсөн тохиолдолд тэр хүн 3-р багананд гарын үсэг зурна.

27.“Бригадын бүрэлдэхүүнд оруулсан өөрчлөлт” гэсэн хүснэгтэд бригадын бүрэлдэхүүнээс автомашины жолооч, механизм, краны машинчийг гаргах, аль эсвэл тэдгээрийг бригадын бүрэлдэхүүнд нэмж оруулах тохиолдолд жолооч буюу машинчийн нэрийг эзэмшиж байгаа машин, механизм, краны төрөл, загварыг хамт бичнэ.

Хүснэгтийн 4-р баганад бригадын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгосон хүн гарын үсэг зурна. Зөвшөөрлийг холбооны хэрэгслээр дамжуулан өгсөн бол ажил гүйцэтгэгч нь 4-р баганад зөвшөөрөл өгсөн хүний нэрийг бичнэ.

27.Ажлыг бүрэн дуусгасны дараа ажил гүйцэтгэгч ба ажлын удирдагч нь ажлыг бүрэн дуусгасан он, сар, өдөр, цаг, минутыг харгалзах мөрөнд бичээд энэ тухай мэдэгдэх ба мэдээллийг хүлээн авсан ажилтны ажил, нэрийг бичээд гарын үсэг зурцгаана. Хэрэв ажлын удирдагч томилогдоогүй бол түүний гарын үсэг зурах зайг хоосон үлдээнэ.

Хэрэв ажлыг бүрэн дуусгасан тухай бүртгэн бичих үед шуурхай ажиллагаа эсвэл шуурхай үйлчилгээ-засварын хүмүүсээс томилогдсон ажилд оруулагч буюу жижүүр байхгүй, аль эсвэл ажил гүйцэтгэгч нь ажилд оруулагчийн үүргийг хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд ажил гүйцэтгэгч нь ажлыг бүрэн дуусгасан тухай зөвхөн өөртөө байгаа нарядын хувь дээр бүртгэх ба ажилд оруулагч өөрөө байгаа бол ажил гүйцэтгэгч нь нарядын 2 хувьд ажлыг бүрэн дуусгасан тухай бүртгэн бичээд гарын үсэг зурна.

Хэрэв бригад газардуулга тавиагүй бол “бригадын ажлын байранд тавьсан газардуулгыг авсныг” гэсэн хэсгийг нэг дарж зурна.


Хавсралт 4

 

НАРЯД БА ШИЙДВЭРЭЭР ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН БҮРТГЭЛ

 

Цахилгаан байгууламжид наряд ба шийдвэрээр гүйцэтгэсэн ажлыг дор дурдсан загварын тусгай журналд бүртгэнэ.

Нарядаар ажил гүйцэтгэх үед эхний удаа ажилд оруулсныг тэмдэглэн бичих ба нарядын дугаар, ажлын байр, ажлын нэр, ажлыг эхлэх ба бүрэн дуусгах (2, 3, 9, 10 дугаар асуултууд) хугацааг бичиж бүртгэх ба шийдвэрээр ажил гүйцэтгэхэд журналын хоёрдугаар баганаас (нарядын дугаар) бусад бүх багануудыг бөглөж бичнэ.

Наряд шийдвэрээр гүйцэтгэсэн ажлыг байгууллагын удирдлагаас тогтоосон өөр арга хэлбэрээр бүртгэх, журналын загварт нэмэлт өөрчлөлт оруулж болно. Тэгэхдээ энэ журналын загварт тусгасан бүртгэвэл зохих мэдээллүүдийг орхигдуулж болохгүй.

Наряд, шийдвэрээр гүйцэтгэсэн ажлыг журналд бүртгэсэн эсэхээс үл хамааран тухайн ажлыг гүйцэтгэхээр ажилд орсон тухай шуурхай ажиллагааны журналд заавал тэмдэглэсэн байх ёстой.

Нарядаар ажил гүйцэтгэх үед шуурхай ажиллагааны журналд эхний удаа болон өдөр тутмын ажилд оруулсан тухай тэмдэглэнэ.

Шийдвэрээр ажил гүйцэтгэх үед бүртгэл журналын наймдугаар баганад тухайлсан зааварчилгааны товч утга агуулгыг бичээд зааварчилгаа авсан ба өгсөн ажилтан гарын үсэг зурна.

Наряд, шийдвэрээр гүйцэтгэсэн ажлын бүртгэл журналын хуудсуудыг дугаарлан үдэж утасны үзүүрийг хавтсанд наагаад байгууллагын тамга дарж битүүмжилсэн байна. Журналыг хамгийн сүүлчийн бүртгэгдсэн ажил бүрэн дууссанаас хойш нэг жил хадгална.

 

ЖУРНАЛЫН ЗАГВАР

Дэс дугаар

Наряд, шийдвэрийн дугаар

Ажлын байр ба хийх ажлын нэр

Ажил гүйцэтгэгч (хянагч)-ийн овог нэр, аюулгүй ажиллагааны групп

Бригадын гишүүдийн овог нэр, аюулгүй ажиллагааны групп

Наряд олгосон, шийдвэр өгсөн хүний овог нэр, аюулгүй ажиллагааны групп

Аюулгүй ажиллагаа хангах техникийн арга хэмжээ, заавал хийх таслалт, газардуулга тавих газар, хаалт хашилт, плакат, онцгой нөхцөл гэх мэт

Тухайлсан зааварчилгааны утга, зааварчилгаа өгсөн ба авсан ажилтны гарын үсэг

Ажил эхэлсэн он, сар, өдөр, цаг, минут

Ажил бүрэн дууссан он, сар, өдөр, цаг, минут

 

1

2

3

4

5

6

7

8

9

1

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Хавсралт 5

 

ЦАХИЛГААН БАЙГУУЛАМЖИД АЖИЛЛАХ АЖИЛТНААС АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРМИЙН МЭДЛЭГИЙН ШАЛГАЛТ АВСАН БҮРТГЭЛ

 

Шалгуулагчийн овог, нэр

Албан тушаал

... /шалгалтын нэр/

Шалгалтанд хамрагдсан огноо

Шалгасан шалтгаан

Протоколын дугаар

Мэргэжлийн групп, зэрэг

Дүн

Шалгуулагчийн гарын үсэг

1

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жич: Шалгасан шалтгаан: - анхны

  - ээлжит

  - ээлжит бус

 


Хавсралт 6

 

ЦАХИЛГААН БАЙГУУЛАМЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД АЖИЛЛАХ ХҮНЭЭС ТЕХНИК АШИГЛАЛТИЙН ДҮРЭМ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРМИЙН МЭДЛЭГИЙН ШАЛГАЛТ АВСАН ПРОТОКОЛ

 

20 ... оны ... сарын ... -ны өдөр             Дугаар ...                                          (хот, аймаг)

 

Байгууллагын нэр _______________________________________________________

Хэсэг, нэгжийн нэр ______________________________________________________

Овог нэр _______________________________________________________________

Албан тушаал ___________________________________________________________

Мэргэжлийн зэрэг, АА-ны групп ____________________________________________

Энэ албан тушаалаар ажилласан жил _______________________________________

Шалгалт авах болсон шалтгаан ____________________________________________

 

д/д

Асуултын утга

Дүн

0

1

2

 

 

 

 

 

 

 

 

ТАД ____________________________________

ААД ____________________________________

Ерөнхий дүн ____________________________

Комиссын шийдвэр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Дараагийн шалгалтыг ... оны ... сарын ... -ны өдөр өгөхийг үүрэг болгов.

 

Шалгалт өгсөн хүний гарын үсэг. . . . . . . . . . . . . . . . . . . . /                     /

 

Комиссын дарга     . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Гишүүд                   . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

 

 


Хавсралт 7

 

ЦАХИЛГААН БАЙГУУЛАМЖУУДЫН СХЕМД

ГАЗАРДУУЛГА ТАВИХ ЖИШЭЭНҮҮД

 

 

    Зураг 1                  Зураг 2                                               Зураг 3

 

 

Зураг 1. Цахилгаан хөдөлгүүр дээр ажиллах үед газардуулга тавих жишээ

Зураг 2. Хоёр ороомогтой хүчний трансформатор дээр ажиллах үед газардуулга тавих жишээ

Зураг 3. Секцийн реактор ба түүний таслуур дээр ажиллахад газардуулга тавих жишээ

 

Зураг 4. “Гүүр” схемтэй дэд станцад 2 дугаар трансформаторын шугамын салгуур ба холболтын таслуур дээр ажиллах үед газардуулга тавих жишээ

 

Зураг 5. Генератор-трансформаторын блок Генератор, блокт трансформатор ба дотоод хэрэгцээний трансформаторт ажиллах үед газардуулга тавих жишээ

 

  

 

Зураг 6.1. 35 кВ-ын салбарласан ЦДАШ-д газардуулга тавих (ажлын байран дээр тавих газардуулга зурагдаагүй) жишээ

 

Зураг 6.2. 35 кВ-ын салбарласан ЦДАШ-д газардуулга тавих (ажлын байран дээр тавих газардуулга зурагдаагүй) жишээ

 

 

Зураг 7. Салбарласан 10 кВ-ын ЦДАШ-ын газардуулгын төхөөрөмжтэй тулгуурт газардуулга (ажлын байран дээр тавих газардуулга зурагдаагүй) тавьсан жишээ

1-цахилгаан тэжээлийн эх үүсвэр 2-тулгуур 3-салбар ЦДАШ 4-ажлын байр

 

Зураг 8. Нөлөөллийн хүчдэлтэй ЦДАШ-ын анкерт

Хавсралт 8

 

ОСОЛДОГЧИЙГ ЦАХИЛГААН ГҮЙДЛИЙН ҮЙЛЧЛЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ

 

Цахилгаан гүйдлийн үйлчлэх хугацаанаас гэмтлийн хүндрэл хамаардаг учир цахилгаан гүйдэлд нэрвэгдэгчийг гүйдлийн үйлчлэлээс аль болох хурдан чөлөөлөх шаардлагатай байдаг.

Хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулагчид хүрэх үед ихэнх тохиолдолд булчин өөрийн эрхгүй цочирч агших ба амьсгалын болон цусны эргэлтийн үйл ажиллагааг алдагдуулах цаашилбал бүрэн зогсооход хүргэж болох ерөнхий цочрол үүсдэг байна.

Хэрэв нэрвэгдэгч утсыг барьсан байдалтай байвал булчин, шөрмөс цочирч агшсаны улмаас түүний хуруунууд нь хүчтэй атгагдаж уг утаснаас чөлөөлөх боломжгүй болсон байдаг тул тусламж үзүүлэгчийн анхны үйлдэл нь нэрвэгдэгчийн хүрсэн тоног төхөөрөмжийн тэр хэсгийг хүчдэлээс хурдан салгахад оршдог.

Таслалтыг аль ойрхон байгаа таслагч рубильник болон бусад таслах салгах аппаратаар эсвэл холбогдох шуурхай ажиллагааны ажилтанд мэдэгдэх замаар гүйцэтгэнэ.

Хэрэв нэрвэгдэгч өндөрт байгаа бөгөөд төхөөрөмжийг тасалж, нэрвэгдэгчийг гүйдлээс чөлөөлөх үед унах аюултай тохиолдолд өндрөөс унахаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай.

Харанхуй үед цахилгаан төхөөрөмжийг тасалснаар гэрэлтүүлгүүд унтарч болзошгүй үед өөр эх үүсвэр /байрны тэсрэлт, галын аюултай байдлыг харгалзан аваарийн буюу аккумляторын гэрэлтүүлэг гэх мэт/-ээс гэрэлтүүлгээр хангах шаардлагатай боловч юуны өмнө төхөөрөмжийг таслах, нэрвэгдэгчид тусламж үзүүлэхийг урьтал болгох ёстой.

Хэрэв төхөөрөмжийг рубильник болон бусад таслах салгах аппаратаар таслах боломжгүй тохиолдолд нэрвэгдэгчийн хүрсэн гүйдэл дамжуулах хэсгээс чөлөөлөх өөр төрлийн арга хэмжээг өөрийн аюулгүй байдлаа хангасаны үндсэн дээр авах шаардлагатай. Энэ тохиолдолд тусламж үзүүлэгч нь өөрийн аюулгүй байдлыг хангаж урьдчилан сэргийлэх зохих арга хэмжээг авалгүйгээр нэрвэгдэгчид хүрэхийг хориглоно.

 

Зураг 9. Холбогдох шуурхай ажиллагааны ажилтанд мэдэгдэх замаар хүчдэлээс чөлөөлөх

 

1. 1000 В хүртэлх хүчдэлд нэрвэгдэгчийг чөлөөлөх

1000 В хүртэл хүчдэлтэй утас эсвэл гүйдэл дамжуулах хэсгээс нэрвэгдэгчийг чөлөөлөхийн тулд хуурай олс, модон саваа, банз мэтийн цахилгаан гүйдэл дамжуулдаггүй зүйлийг ашиглавал зохино.

Хэрэв осолдогчийн хувцас хуурай, биендээ наалдаагүй хөндий байх үед түүний пиджак, пальтоны зах, хормойноос татаж салгах ба энэ үед өөрөө орчины металл зүйлс болон нэрвэгдэгчийн нүцгэн биед хүрэхээс болгоомжлох ёстой.

Хөндийрүүлэх сайн жийрэг хэрэглэхгүйгээр нэрвэгдэгчийн гутал, хувцсанд хүрч, хөлнөөс татаж болохгүй. Учир нь түүний гутал хувцас нь цахилгаан гүйдэл дамжуулахаар чийгтэй байж болно.

Нэрвэгдэгчийн нүцгэн биед зайлшгүй хүрэх шаардлагатай үед тусламж үзүүлэгч нь хөндийрүүлэх бээлий өмсөх, гараа хүзүүний ороолтоор ороох, цэмбэн малгай, пиджак буюу пальтоны ханцуйгаар гараа жийрэглэх, нэрвэгдэгч дээгүүр резинэн дэвсгэр, резин бүхий зүйлс эсвэл хуурай даавуу нөмөргөх замаар өөрийн гараа хөндийрүүлнэ. Мөн хуурай банз, резинэн дэвсгэр бусад цахилгаан гүйдэл дамжуулдаггүй дэвсгэр, эвхэж тавьсан хувцас зэрэг дээр зогсож өөрийгөө хөндийрүүлж болно.

Хэрэв цахилгаан гүйдэл нэрвэгдэгчээр дамжин газар руу урсахад тэр нь гүйдэл дамжуулагч элементыг гараараа атган зуурсан байдаг тул түүнийг газраас хөндийрүүлэн гүйдлийг таслах нь хялбар байдаг.

Гүйдэл дамжуулах хэсгээс нэрвэгдэгчийг чөлөөлөхдөө нэг гараараа ажиллавал зохино. Энэ үед өөрөө ба нэрвэгдэгчийн талаар дээр дурдсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг баримтлана. Тэрчлэн хуурай иштэй сүхээр утсыг тас цавчих буюу хөндийрүүлсэн бариултай багажаар тас хазуулж болно. Тэгэхдээ банз модон шат мэтийн зүйл дээр зогсож фаз тус бүрийн утсыг тус тусад нь тас цавчиж, хазуулбал зохино. Мөн хөндийрүүлэгчгүй багажийг хуурай материалаар ороогоод ашиглаж болно.

 

 

Зураг 10. Цахилгааныг таслах замаар осолдогчийг гүйдлээс чөлөөлөх

 

 

 

Зураг 11. Хуурай хувцаснаас татах замаар осолдогчийг гүйдлээс чөлөөлөх

 

2. 1000 В-оос дээш хүчдэлд нэрвэгдэгчийг чөлөөлөх

1000 В-оос дээш хүчдэлтэй гүйдэл дамжуулах хэсгээс нэрвэгдэгчийг чөлөөлөхийн тулд хөндийрүүлэгч бээлий, бот өмсөж уг хүчдэлд тооцсон штанг, эсвэл хөндийрүүлэгч бахийг хэрэглэнэ /Зураг 12/.

Энэ үед гүйдэл дамжуулах хэсэг /утас гэх мэт/ газарт хэвтэж байвал, алхмын хүчдэлд өртөж болзошгүйг санаж ажиллавал зохино. Түүнчлэн нэрвэгдэгчийг гүйдэл дамжуулах хэсгээс чөлөөлсний дараа түүнийг энэхүү аюултай бүсээс гаргах хэрэгтэй.

Цахилгаан дамжуулах шугамыг тэжээлийн цэгээс хурдан таслах боломжгүй тохиолдолд утсан дээгүүр зөөлөн металл утас шидэж богино залгаа хийх замаар таслаж болно. Энэ тохиолдол уг утас нь богино залгааны гүйдэл гүйхэд шатаж тасархааргүй хангалттай хөндлөн огтлолтой байх ёстой.

Утсыг шидэхийн өмнө нэг үзүүрийг төмөр тулгуурын их бие, газардуулагч утас гэх мэтэд холбож газардуулах хэрэгтэй.

Шидэхэд хялбар болгохын тулд утасны үзүүрт ачаа бэхэлбэл зохих ба нэрвэгдэгчдийн тухайн хүрсэн утсыг л газардуулахад хангалттай.

 

Зураг 12. 1000 В-оос дээш хүчдэлээс хамгаалах хэрэгслийн тусламжтайгаар нэрвэгдэгчийг чөлөөлөх


 

Хавсралт 9

ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ҮЗЛЭГ, ТУРШИЛТЫН НОРМ

Хамгаалах хэрэгсэл ба түүний хэсгийн нэр

Хэрэглэх хэвийн хүчдэл

Туршилтын хүчдэл

Туршилтын хугацаа (минут)

Нэвчих гүйдэл мА-аас багагүй

Ээлжит хугацаа

турших

үзлэг хийх

1

Хөндийрүүлэх штанг /хэмжүүрийнхээс бусад/

110кВ хүртэл

Шугамын хүчдэлээс 3 дахин их, гэхдээ 40кВ-оос багагүй

5

-

24 сард

12 сард

110-500кВ

Фазын хүчдэлээс 3 дахин их

5

-

24 сард

12 сард

2

Нум унтраах төхөөрөмжтэй штанг /нум унтраах төхөөрөмжийн авалцаа тасархай үед/

110-220кВ

40кВ

5

-

12 сард

12 сард

3

Хэмжүүрийн штанг

110кВ хүртэл

Шугамын хүчдэлээс 3 дахин их, гэхдээ 40кВ-оос багагүй

5

-

Хэмжилтийн улирал 3 сард 1 удаа

Ашиглахын өмнө

Хэмжүүрийн штангын толгой

35-500кВ

40кВ

5

-

адил

адил

4

Гулгагч толгойны тууш ба хөндлөн тууз, хэмжүүрийн штангын нийлэг мяндсан хөндийрүүлэх татлага

220-500кВ

1см-д 2.2кВ

5

-

Хэмжилтийн улирал эхлэхийн өмнө 12 сард

Ашиглахын өмнө

5

Хүчдэлтэй нөхцөлд засвар хийх, ажил гүйцэтгэхэд зориулсан хөндийрүүлэх байгууламжууд ба хэрэгслүүд

110кВ хүртэл

Шугамын хүчдэлээс 3 дахин их, гэхдээ 40кВ-оос багагүй

5

-

6 сард

Ашиглахын өмнө

110кВ-оос дээш

Фазын хүчдэлээс 3 дахин их

5

-

6 сард

Ашиглахын өмнө

6

Хөндийрүүлэх бахь

1000В хүртэл

2кВ

5

-

24 сард

12 сард

2-35кВ

Шугамын хүчдэлээс 3 дахин их гэхдээ 40кВ-оос багагүй

5

-

24 сард

12 сард

7

Хэмжүүрийн бахь

40В хүртэл

500В

5

-

12 сард

6 сард

400-600В

2кВ

600-1000В

3кВ

2-10кВ

40кВ

8

Гэрэлтэй 1000В-оос дээш хүчдлийн заагуур

2-35кВ

Шугамын хүчдэлээс 3 дахин их, гэхдээ 40кВ-оос багагүй

5

-

12 сард

Ашиглахын өмнө

Ажлын хэсэг

6-10кВ

40кВ

1

-

12 сард

Адил

10-35кВ

70кВ

1

-

12 сард

Адил

Хөндийрүүлэх хэсэг

35-220кВ

Фазын хүчдэлээс 3 дахин их

5

-

 

 

Гэрэл асах хүчдэлийн доод хэмжээ

6-35кВ

9кВ

-

-

 

 

Авалцаагүй төрлийн 1000В-оос дээш хүчдэл

6-10кВ

105кВф

5

-

24 сард

Ашиглахын өмнө

Заагуур хөндийрүүлэх хэсэг салдаг электрод

6-10кВ

20кВ

1

-

24 сард

Ашиглахын өмнө

9

Фаз тохируулахад зориулсан хүчдэл заагуур, хөндийрүүлэх хэсэг ба туслах гуурсууд

6-10кВ

40кВ

5

-

12 сард

6 сард

Ажлын хэсэг

6кВ

20кВ

1

-

 

 

Туслах гуурсны гүйдэл

6кВ

6кВ

1

-

2.4

 

Хязгаарлах эсэргүүцэл

10кВ

10кВ

1

-

1.7

 

Холболтын утас

2-10кВ

20кВ

1

-

20

 

10

1000В хүртэл хүчдэл заагуурын гэрэл асах хүчдэлийн доод хэмжээ,

660В хүртэл

90 В

-

-

 

 

1000В хүртэл хүчдэл заагуурын их бие, холбох утас

500В хүртэл

1кВ

1

-

12 сард

6 сард

Хөндийрүүлэг

660В хүртэл

2кВ

1

-

 

 

11

Схемийн хэвийн ажиллагааг шалгах нэг туйлт заагуур

500В хүртэл

600В

1

4

12 сард

6 сард

660В хүртэл

750В

1

0.6

12 сард

6 сард

Хоёр туйлт заагуур

660В хүртэл

750В

1

4

 

 

12

Хөндийрүүлэх резинэн бээлий

1000В хүртэл

2.5кВ

1

3.0

6 сард

Ашиглахын өмнө

1000В-оос дээш хүчдэлд

6кВ

1

7.0

13

Хөндийрүүлэх резинэн бойтог (бот)

1000В хүртэл

3,5кВ

1

2

12 сард

Ашиглахын өмнө

Хөндийрүүлэх резинэн шаахай

1000В-оос дээш хүчдэлд

15кВ

1

27.5

36 сард

14

Хөндийрүүлэх резин дэвсгэр

Бүх хүчдэлд

ГОСТ 4997-68-ын

-

-

 

 

Хөндийрүүлэх жийрэг хатуу резин

10кВ хүртэл

20кВ

5

-

24 сард

12 сард

15кВ хүртэл

30кВ

5

-

24 сард

1000В хүртэл

5кВ

1

6

36 сард

15

Хөндийрүүлэх тавцан

10кВ хүртэл

36кВ

1

-

36 сард

Ашиглахын өмнө

16

Хөндийрүүлэгтэй бариултай багажууд

1000В хүртэл

2кВ

1

-

12 сард

Ашиглахын өмнө

 

 

Тайлбар: Монтёрын хамгаалах бүс ба бие хамгаалахад хэрэглэх оосор татлагыг 225 кг ачаагаар 6 сард 1 удаа 5 минут, монтёрын дөрөөг 135 кг ачаагаар 6 сард 1 удаа 5 мин туршин бөх батыг магадлаж байх ёстой.

Энэхүү хамгаалах хэрэгслийн үзлэг, туршилтын нормыг үйлдвэрлэгчээс тогтоосон туршилтын зааваргүй хамгаалах хэрэгслийг туршихад мөрдөнө. Туршилт, ашиглалтын заавар бүхий хамгаалах хэрэгслийг үйлдвэрлэгчээс нь тогтоосон зааврын дагуу гүйцэтгэнэ.


Хавсралт 10

ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ХАНГАЛТЫН НОРМ

 

Хамгаалах хэрэгсэл

Тоо ширхэг

0

1

2

А. Байнгын жижүүртэй буюу шуурхай ажиллагааны ажилтан байнга үйлчилдэг 1000В-оос дээш хүчдэлийн хуваарилах байгууламж

1

Хөндийрүүлэх штанг

Хүчдэл тус бүрт 2ш

2

Хүчдэл заагуур

110кВ хүртэл хүчдэл тус бүрт 2ш

3

Хөндийрүүлэх бахь

Хайламтгай хамгаалууртай хүчдэл тус бүрт (35кВ хүртэл) 1ш

4

Хөндийрүүлэх резинэн бээлий

2 хос

5

Байнгын газардуулгагүй ХБ-д зөөврийн газардуулга

Хүчдэл тус бүрт 2-оос цөөнгүй

6

Байнгын газардуулгагүй ХБ-д зөөврийн газардуулга

Ажлын байрны нөхцөлөөр 1-2ш

7

Зөөврийн хаалт самбар

2-оос цөөнгүй

8

Урьдчилан сэргийлэх плакат

Холболтын тоогоор, иж бүрэн

9

Хашилт хийх олс, мяндсан татлага (10-15м)

ИХБ-д 2-оос цөөнгүй

10

Нүүр хамгаалах хэрэгсэл (нүүрэвч)

11

Хорт утааны баг

12

Зүүдэг цоож

Хөшигтэй ячейк, хаалганы тоогоор

13

Резинэн бот

2 хос

14

Резинэн дэвсгэр

15

Хошуувч

16

Хорт утааны баг

17

Гар чийдэн

Б. Шуурхай ажиллагааны ажилтан байнга үйлчилдэггүй буюу байнгын жижүүргүй, төвлөрсөн үйлчилгээтэй 1000В-оос дээш хүчдэлийн хуваарилах байгууламж

1

Хөндийрүүлэх штанг

Хүчдэл тус бүрт 1ш

2

Хөндийрүүлэх резинэн бот

1 хос

3

Зөөврийн хаалт самбар

2ш-ээс цөөнгүй

4

Урьдчилан сэргийлэх плакат

Холболтын тоогоор

5

Зөөврийн газардуулга

Хүчдэл тус бүрт 2ш-ээс цөөнгүй

6

Нүүр хамгаалах хэрэгсэл (нүүрэвч)

2 хос

В. Шуурхай ажиллагааны хүмүүс байнга үйлчилдэг буюу байнгын жижүүртэй 1000В хүртэл хүчдэлийн хуваарилах байгууламж

1

Хүчдэл заагуур

2

Хөндийрүүлэх бахь

3

Хөндийрүүлэх резинэн шаахай

2 хос

4

Хөндийрүүлэх резинэн бээлий

2 хос

5

Хөндийрүүлэх резинэн дэвсгэр

6

Нүүр хамгаалах хэрэгсэл (Нүүрэвч)

7

Урьдчилан сэргийлэх плакат

5 бүрдмэл

8

Түр хаалтын самбар, жийргэвч

Тус бүр 2ш

9

Гар чийдэн

Г. Дэд станцад үйлчилдэг явуулын шуурхай үйлчилгээ-засварын бригад

1

Шуурхай ажиллагааны штанг

Хүчдэл тус бүр 1ш

2

Хөндийрүүлэх бахь

Хүчдэл тус бүр 1ш

3

110-330кВ-ын шуурхай ажиллагааны штанг

4

1000В-оос дээш хүчдэлийн заагуур

Хүчдэл тус бүрт 2ш

5

1000В хүртэл хүчдэлийн заагуур

6

Хөндийрүүлэх резинэн бээлий

Хүчдэл тус бүрт 2ш

7

Нүүр хамгаалах хэрэгсэл (Нүүрэвч)

8

Монтёрын хамгаалах бүс

9

Хөндийрүүлэх резин

2хос

10

Хөндийрүүлэх бариултай слесарийн багаж

Иж бүрэн 1ш

11

Плакат санамжууд

Ажлын байрны нөхцөлөөр

12

Зөөврийн газардуулга

Ажлын байрны нөхцөлөөр

13

Хорт утааны баг

14

Фаз тохируулах багаж

15

Гар чийдэн

Д. Агаарын шугамд үйлчилдэг шуурхай үйлчилгээ-засварын бригад

1

Зөөврийн иж бүрэн газардуулга

Хүчдэл тус бүрт 4ш

2

Нум унтраах төхөөрөмжтэй штанг (фаз тус бүрээр засварлах үед)

3

Хүчдэл заагуур буюу шуурхай ажиллагааны штанг

4

Тросыг газардуулахад зориулсан штанг

5

Шугам хүчдэлтэй нөхцөлд ажил гүйцэтгэхэд зориулсан хамгаалалтын хувцас, багаж хэрэгсэл

Иж бүрнээр 5 хүний

6

Хөндийрүүлэх резинэн бээлий

3хос

7

Нүд хамгаалах хэрэгсэл

8

Нүүр хамгаалах хэрэгсэл (Нүүрэвч)

9

Монтёрын хамгаалах бүс

10

Плакат санамжууд татлага (50м хүртэл)

11

Хошуувч

12

Хорт утааны баг

13

Гар чийдэн

Е. Хуваарилах цахилгаан шугам сүлжээ, үйлдвэрийн дотоод цахилгаан байгууламжуудыг үйлчилдэг шуурхай ажиллагааны болон шуурхай үйлчилгээ-засварын бригад

1

Төрөл бүрийн зориулалтын штанг

Хүчдэл тус бүрт 2ш

2

Хөндийрүүлэх бахь

Хүчдэл тус бүрт 1ш

3

1000В-оос дээш хүчдэлийн заагуур

Хүчдэл тус бүрт 2ш

4

1000В хүртэл хүчдэлийн заагуур

5

Хөндийрүүлэх резинэн бээлий

2 хос (хүчдэл тус бүрт)

6

Хөндийрүүлэх бот

2 хос

7

Хөндийрүүлэх шаахай

2 хос

8

Фаз тохируулах багаж

Ажлын байрны нөхцөлөөр

9

Плакат санамжууд

Ажлын байрны нөхцөлөөр

10

Зөөврийн газаруулга

Ажлын байрны нөхцөлөөр (2-оос доошгүй)

11

Монтёрын бүс

Иж бүрнээр (2-оос цөөнгүй)

12

Нүүр хамгаалах хэрэгсэл (Нүүрэвч)

13

Гар чийдэн

       

 

Тайлбар: Шуурхай ажиллагааны ажилтан байнга үйлчилдэггүй буюу байнгын жижүүргүй, төвлөрсөн үйлчилгээтэй 1000 В-оос дээш хүчдэлийн хуваарилах байгууламжид хамгаалах хэрэгслийг байнга байрлуулах боломжгүй тохиолдолд тухайн байгууламжид ажил гүйцэтгэх үед ажилтныг хамгаалах хэрэгслээр бүрэн хангах зохион байгуулалтын арга хэмжээг байгууллага нь өөрийн онцлогтоо тохируулан хэрэгжүүлж болно.

 


Хавсралт 11

ПЛАКАТ

 

Анхааруулах плакат

 

 

1.Дэвсгэрийн хэмжээ 200х160 мм, цагаан өнгөтэй, гадна хүрээ 5 мм өргөн, хар өнгөтэй, дээд талын 2/3-т 10 мм хар хүрээтэй, шар дэвсгэртэй адил талт гурвалжин дотор хар өнгийн сум байна. Доод хэсэгт “Бүү хүр! Аюултай” гэж цагаан дэвсгэр дээр хараар бичнэ.

1000 В хүртэл хүчдлийн цахилгааны тоолуурын нэгдсэн хайрцаг, тоног төхөөрөмжийн их бие тэдгээрийн хаалтууд дээр байрлуулах байнгын плакат юм.


 

Анхааруулах плакат

 

 

2.Дэвсгэрийн хэмжээ 280х210 мм, цагаан өнгөтэй, гадна хүрээ 5 мм өргөн, хар өнгөтэй, дээд талын 2/3-т 10 мм хар хүрээтэй, шар дэвсгэртэй адил талт гурвалжин дотор хар өнгийн сум байна. Доод хэсэгт “Өндөр хүчдэл! Аюултай” гэж цагаан дэвсгэр дээр хараар бичнэ.

Хуваарилах байгууламж, дэд станцын хаалганы болон хашааны гадна талд байнга байлгахаар хадаж бэхлэнэ.


 

Анхааруулах плакат

 

 

 

3.Дэвсгэрийн хэмжээ 230х160 мм, цагаан өнгөтэй, гадна хүрээ 5 мм өргөн, хар өнгөтэй, дээд талын 2/3-т 10 мм хар хүрээтэй, шар дэвсгэртэй адил талт гурвалжин дотор хар өнгийн сум байна. Доод хэсэгт “Зогс! Өндөр хүчдэл” гэж цагаан дэвсгэр дээр хараар бичнэ.

Ажлын байртай зэрэгцээ буюу эсрэг харсан ХХБ-ын хаалт, хүн явах зам, зөөврийн хаалт самбар, хөл хорьсон газруудад тавьсан түр хаалт, ИХБ-д болон ажлын байрны эргэн тойронд орших гүйдэл дамжуулах хэсгүүдийг хаасан бүх төрлийн хаалт хашилт дээр тавих зөөврийн тэмдэг юм.


 

Анхааруулах плакат

 

 

 

4.Дэвсгэрийн хэмжээ 230х160 мм, цагаан өнгөтэй, гадна хүрээ 5 мм өргөн, хар өнгөтэй, дээд талын 2/3-т 10 мм хар хүрээтэй, шар дэвсгэртэй адил талт гурвалжин дотор хар өнгийн сум байна. Доод хэсэгт “Бүү авир! Аюултай” гэж цагаан дэвсгэр дээр хараар бичнэ.

Ажилтныг өргөхөд зориулсан механизм болон өндөрт байрлалтай ажлын байрны зэргэлдээ оршиж байгаа хийц хэсгүүд нэг бүр дээр нүдэнд харагдахуйц тавьж хэрэглэх зөөврийн тэмдэг юм.


 

Анхааруулах плакат

 

 

 

5.Дэвсгэрийн хэмжээ 230х160 мм, цагаан өнгөтэй, гадна хүрээ 5 мм өргөн, хар өнгөтэй, дээд талын 2/3-т 10 мм хар хүрээтэй, шар дэвсгэртэй адил талт гурвалжин дотор хар өнгийн сум байна. Доод хэсэгт “Зогс! Аюултай” гэж цагаан дэвсгэр дээр хараар бичнэ.

1000 В хүртэл хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмжийн их бие тэдгээрийн хаалтууд дээр ажлын байрыг хязгаарлахад тавьж хэрэглэх зөөврийн плакат юм.


 

Анхааруулах плакат

 

 

 

6.Дэвсгэрийн хэмжээ 390х280 мм, цагаан өнгөтэй, гадна хүрээ 5 мм өргөн, хар өнгөтэй, дээд талын 2/3-т 10 мм хар хүрээтэй, шар дэвсгэртэй адил талт гурвалжин дотор хохимой толгойн зургийг хараар, сумыг улаанаар зурсан байна. Доод хэсэгт “Бүү авир! Үхэл” гэж цагаан дэвсгэр дээр хараар бичнэ.

1000 В-оос дээш хүчдэлийн ЦДАШ-ын тулгуурт газраас 2,5-3 метрийн өндөрт байрлуулах байнгын плакат юм. Төв, суурин газарт тулгуур бүрт байрлуулах ба төв, суурин газрын гадна нэг тулгуур алгасаж байрлуулна. Төмөр ба модон тулгуур дээр хадаж, төмөр бетон тулгуур дээр барлаж болно.

 

Анхааруулах плакат

 

7.Дэвсгэрийн хэмжээ 230х160 мм, цагаан өнгөтэй, гадна хүрээ 5 мм өргөн, хар өнгөтэй, дээд талын 2/3-т 10 мм хар хүрээтэй, улбар шар дэвсгэртэй адил талт гурвалжин дотор хар өнгийн “гал”-ны зураг байна. Доод хэсэгт “Галын аюултай! Устөрөгч” гэж цагаан дэвсгэр дээр хараар бичнэ.

Устөрөгчөөр дүүргэсэн шугам хоолой, тоноглолуудын их бие, хий, тосны системийн төхөөрөмж устөрөгчийн хий хадгалах саван дээр тавьж хэрэглэх плакат юм.