- Нүүр
- Хууль, хяналтын байгууллага
- ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2014 оны 347 дугаар
тогтоолын хавсралт
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧИД
МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ
ОЛГОХ ЖУРАМ
1. Төрийн тусгай хамгаалалтын газрын офицер, ахлагч нарт мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.
2. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн мэргэшлийн зэргийн шалгуур үзүүлэлт хангасан офицер, ахлагч нарт мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоно.
3. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:
3.1. I зэрэг 20 хувь;
3.2. II зэрэг 15 хувь;
3.3. III зэрэг 10 хувь.
4. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга батална. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 49 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
---оОо---
Текст томруулах
A
A
A