A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, мэдээллийг ашиглах журам /СС-ын 2016 оны 286-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС-ын 2016 оны 286-р тушаалаар хүчингүй болсон/

Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 22 –ны өдрийн 201 тоот

тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг

хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, мэдээллийг

ашиглах журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан (цаашид “тайлан” гэх)-г хүлээн авах, хянах, шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг бүртгэх, улсын хэмжээнд санхүүгийн тайлангийн хүлээн авалтын дүнг нэгтгэх, холбогдох баримтыг архивт хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд энэ журмыг мөрдөнө.

1.2.Тайлангийн нэгтгэлд аймаг, нийслэл, дүүрэг болон улсын төсөвтэй харьцдаг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулна.

1.3. Тайланг “Санхүүгийн тайлангийн и-баланс” програмаар хүлээн авч нэгтгэнэ.

1.4.Шаардлагатай тохиолдолд харилцагч санхүүгийн байгууллага нь тайлангийн маягтыг нөхөх заавар, гарын авлагыг ашиглах боломжоор аж ахуйн нэгж, байгууллагыг онлайн мэдээллийн сангаар хангана.

 

Хоёр. Санхүүгийн тайланг тушаах

 

          2.1. Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд цахим хэлбэрээр ирүүлэх ба дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд: /СС-ын 2014.12.17-ны 242-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

2.1.1. “Санхүүгийн тайлангийн И-баланс програм”-д хандан маягтын дагуу бүрэн, алдаагүй шивж, харилцагч санхүүгийн байгууллагад илгээнэ; /СС-ын 2014.12.17-ны 242-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

2.1.2. Илгээсэн тайлангийн үзүүлэлт алдаатай бол аж ахуйн нэгж, байгууллага тайлангаа засварлах үүрэг хүлээх ба засвар хийж дахин илгээсэн тайланг хугацаандаа тушаасан тайлан гэж үзнэ. /СС-ын 2014.12.17-ны 242-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

2.2. Илгээсэн санхүүгийн тайлангийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг аж ахуйн нэгж, байгууллага хариуцна. /СС-ын 2014.12.17-ны 242-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

2.3. “Санхүүгийн тайлангийн и-баланс” програм нь тайлан хүлээн авах хуульд заасан хугацааны эхний өдрөөс сүүлийн өдрийн 24:00 цаг хүртэл аж ахуйн нэгж, байгууллагад нээлттэй байна.

2.4. Шинээр байгуулагдсан, нууц үгээ сэргээлгэх, дараалсан 6 улирал болон түүнээс дээш хугацаагаар санхүүгийн тайлан гаргаж ирүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа сэргээж буй тохиолдолд “Санхүүгийн тайлангийн и-баланс” програмд нэвтрэх эрхээ харилцагч санхүүгийн байгууллагаас авах ба түүнийг Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн  олгоно.

 

Гурав. Тайланг хүлээн авах

 

3.1. Харилцагч санхүүгийн байгууллага нь энэ журмын 2.1.1-д заасан хэлбэрээр ирүүлсэн тайланг ажлын 10 өдрийн дотор хянаж баталгаажуулна.

3.2. Тайланг дараах үзүүлэлтээр хянан баталгаажуулна. Үүнд:

3.2.1. маягтын дагуу бүрэн, алдаагүй зөв бөглөсөн эсэх; /СС-ын 2014.12.17-ны 242-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

3.2.2. тоон үзүүлэлтүүд тооцооллын алдаатай эсэх;

3.2.3. үзүүлэлт хоорондын уялдааг хангаж буй эсэх;

3.2.4. өмнөх хугацааны тайлантай уялдаж буй эсэх;

3.2.5. гарын үсэг, тамга, тэмдэгээр баталгаажуулсан эсэх.

3.3. Харилцагч санхүүгийн байгууллага энэ журмын 3.2-т заасан зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагаар засуулж, алдаагүй, засваргүй тайланг баталгаажуулна.

3.4. Ажлын ачааллыг харгалзан тайлан хүлээн авах үед нэг мэргэжилтэнд 2500 аж ахуйн нэгж ногдохоор тооцож, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийг түр ажиллуулж болох бөгөөд тайлангийн баталгаажуулалт, бусад хариуцлагыг үндсэн орон тооны бүртгэлийн мэргэжилтэн хариуцна.

          3.5. Улсын төсөвтэй харьцдаг дараахь аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайланг цахим хэлбэрээр болон батлагдсан маягтын дагуу биечлэн тушаах ба Сангийн яамны тухайн чиглэлийн асуудлыг хариуцаж буй газраар хянуулсаны үндсэн дээр баталгаажуулна. Үүнд: /СС-ын 2014.12.17-ны 242-р тушаалаар 3.5 дахь хэсэгт бүхэлдээ өөрчлөлт орсныг тусгав./

          3.5.1 Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой

                    3.5.2 Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан

          3.5.3 Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан

          3.5.4 Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан

                     3.5.5 Сангийн яамнаас тусгайлан мэдээлсэн

3.6. Хуульд заасан хугацаанд тайлан ирүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагад эрх бүхий этгээд торгууль ногдуулж, санхүүгийн тайланг баталгаажуулах ба өмнөх улирлуудын тайланг нөхөн баталгаажуулахгүй болно.

3.7. Харилцагч санхүүгийн байгууллага аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн тухайн оны тайланг хатуу дискэнд хуулбарлан дараа оны 3 дугаар сард багтаан архивт хүлээлгэн өгнө.

 

Дөрөв. Тайланд залруулга хийх

 

4.1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.5-д заасан үндэслэлээр аж ахуйн нэгж, байгууллага тайландаа залруулга хийлгэхдээ гүйцэтгэх захирлын гарын үсэгтэй залруулга хийлгэх хүсэлт, залруулга хийлгэх болсон шалтгаан, түүний үндэслэл, аудиторын дүгнэлт зэрэг нотлох баримт болон залруулсан тайлангийн хамт харилцагч санхүүгийн байгууллагад ирүүлнэ.

4.2. Харилцагч санхүүгийн байгууллагын бичиг хэргийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн албан тоот, энэ журмын 4.1-д заасан баримтыг үндэслэн эрх бүхий бүртгэлийн мэргэжилтэн тайлангийн залруулгыг ажлын 5 өдрийн дотор багтаан хийнэ.

4.3. Жилийн эцсийн санхүүгийн тайлангийн залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл, 1,2,3 дугаар улирлын санхүүгийн тайлангийн залруулгыг тухайн тайлант оныг дуустал харилцагч санхүүгийн байгууллага хийнэ.

4.4. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлангийн залруулгыг дараа оны эхний  улиралд багтаан, 1,2,3 дугаар улирлын санхүүгийн тайлангийн залруулгыг тухайн тайлант оныг дуустал харилцагч санхүүгийн байгууллага хийнэ.

4.5. Залруулсан санхүүгийн тайлангийн талаар жагсаалт үйлдэн энэ журмын 3.7-д заасан журмын дагуу хуулбарлан хадгална. /СС-ын 2014.12.17-ны 242-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

 

Тав. Нэгтгэл хийх

 

5.1. Харилцагч санхүүгийн байгууллага нь жилийн эцсийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийг энэ журмын хавсралтад заасан үзүүлэлтээр гаргасан тайлангийн ирцийн мэдээний хамт 3 дугаар сарын 20-ны дотор Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газарт ирүүлнэ.

5.2. Харилцагч санхүүгийн байгууллага энэ журмын 5.1-д заасны дагуу санхүүгийн тайланд хийсэн шинжилгээ, түүний үр дүнг хүснэгт, графикаар харуулж, нэгдсэн дүгнэлтийн хамт ирүүлнэ.

5.3.Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар нь аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланг улсын хэмжээнд нэгтгэн, дүн шинжилгээний хамт дараа оны 5 дугаар сарын 15-ны дотор нийтэд мэдээлнэ. 

 

 

Зургаа. Санхүүгийн тайлангийн мэдээллийг ашиглах

 

6.1. Санхүүгийн тайлангийн цахим сангийн мэдээллийг дараах этгээд И-баланс програмд нэвтрэх эрх авч ашиглах боломжтой.Үүнд:

6.1.1. Төрийн байгууллага

6.1.2.Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага,

6.1.3. Хөрөнгийн бирж

6.2. Энэ журмын 6.1-д заасан байгууллага нэвтрэх эрх авах тухай хүсэлтээ Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газарт албан бичгээр үндэслэлийн хамт ирүүлнэ.

6.3. Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар нь энэ журмын 6.2-т заасан хүсэлтийг хянаад ашиглах мэдээллийн цар хүрээнээс нь хамаарч санхүүгийн тайлангийн И-баланс програмд нэвтрэх эрхийг эрхийн хязгаарлалттай олгож болно.

6.4. Санхүүгийн тайлангийн мэдээллийг харилцагч санхүүгийн байгууллагаас  дараах этгээд хуулбарлан авч ашиглах боломжтой. Үүнд:

6.4.1.Арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хувьцаа эзэмшигч, гэрээний дагуу аудитын үйлчилгээ үзүүлж байгаа аудитын байгууллага;

            6.4.2.тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага бичгээр зөвшөөрсөн тохиолдолд бусад этгээд

6.5.Энэ журмын 6.4-д заасан этгээд санхүүгийн тайлангийн мэдээлэл авах хүсэлтээ харилцагч санхүүгийн байгууллагад албан бичгээр ирүүлэх бөгөөд энэ хүсэлтэд холбогдох үндэслэл, нотлох баримтыг хавсаргасан байна.

6.6. Харилцагч санхүүгийн байгууллага нь энэ журмын 6.5-д заасан хүсэлтийг хянаад энэ журмын 6.4-т заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд цахим сангаас холбогдох мэдээллийг хуулбарлан өгөх бөгөөд ингэж хуулбарлахтай холбогдсон зардлыг тухайн этгээдээр гаргуулж болно.

 

Долоо. Мэдээлэл хэрэглэгчийн эрх үүрэг

 

7.1.Энэ журмын 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.4.1, 6.4.2-т заасан этгээдийг мэдээлэл хэрэглэгч гэнэ.

7.2. Мэдээлэл хэрэглэгч нь онлайн мэдээллийн санд нэвтрэх хэрэглэгчийн нэр, нууц үгийн нууцлалын баталгааг хариуцах бөгөөд бусдад шилжүүлэх, мэдэгдэхийг хориглоно.

7.3. Мэдээлэл хэрэглэгч мэдээллийг нь авсан тухайн аж ахуйн нэгжийн бизнесийн болон дотоод мэдээллийн нууцыг хадгалах ба хувийн ашиг сонирхолоор ашиглах, худалдан борлуулахыг  хориглоно.

 

                          ---оОо--

 

 

“Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, мэдээллийг ашиглах журам”-ын хавсралт

 

 

АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ НЭГТГЭХ ҮЗҮҮЛЭЛТ

 

Д/д

ҮЗҮҮЛЭЛТ

ХЭМЖИХ НЭГЖ

ДҮН

1. Тайлан хүлээн авалтын мэдээ

1.1

Тайлан тушаах ёстой ААН, байгууллагын тоо

Тоо

 

1.2

Тайлан тушаасан ААН, байгууллагын тоо

Тоо

 

1.2.1

Үүнээс:    Хугацаандаа тушаасан

Тоо

 

1.2.2

                Хугацаа хоцроож тушаасан

Тоо

 

1.3

Тайлан огт гаргаж ирүүлээгүй

Тоо

 

1.4

Баталгаажуулаагүй тайлан

Тоо

 

1.5

Х тайлангийн тоо

Тоо

 

1.6

Тайлан тушаасан байгууллагын дэлгэрэнгүй

тоо

 

1.6.1

               ТӨҮГ

тоо

 

1.6.2

               ОНӨҮГ

тоо

 

1.6.3

               ХК

тоо

 

1.6.4

               ХХК

тоо

 

1.6.5

               Нөхөрлөл

тоо

 

1.6.6

               Хоршоо

тоо

 

1.6.7

   Төлөөлөгчийн газар

тоо

 

1.6.8

               ТББ

тоо

 

1.6.9

ТББ-Сан

тоо

 

1.6.10

ТББ-Шашны байгууллага

Тоо

 

1.6.11

   Даатгал

Тоо

 

1.6.12

   Банк

Тоо

 

1.6.13

   ББСБ

Тоо

 

1.6.14

   МҮЦБ

Тоо

 

1.6.15

   ХЗХ

Тоо

 

1.7

Тайлан хүлээн авалтын хувь

хувь

 

1.8

Тайлангаа аудитын хуулийн дагуу аудитын байгууллагаар баталгаажуулах ёстой ААН-н тоо

Тоо

 

1.9

Тайлангаа аудитын хуулийн дагуу аудитын байгууллагаар баталгаажуулсан ААН-н тоо    

/ жилийн эцэст/

Тоо

 

 

2.0

Шинээр нэмэгдсэн ААН, байгууллагын тоо

Тоо

 

2.1

Татан буугдсан ААН, байгууллагын тоо

Тоо

 

2.Үр дүн тооцсон байдал

2.2

Тайлангаа хугацаандаа тушаагаагүй болон НББ-ийн тухай хууль зөрчсөн албан тушаалтан, байгууллагад торгуулийн арга хэмжээ авсан байдал

Тоо

 

2.3

НББ-ийн тухай хуулийн дагуу ногдуулсан торгуулийн хэмжээ

мян.төг

 

2.4

Барагдуулалт

мян.төг

 

 

 

Тамга

Аймаг, нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга___________

Бүртгэлийн мэргэжилтэн __________________