- Нүүр
- Сайдын тушаал
- нэмэлт өөрчлөлт
Зам, тээврийн сайдын 2014 оны
09 дүгээр сарын 12 –ны өдрийн 212 дугаар тушаалын хавсралт
Нэг. ИНД-91 “Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм”-ийн дараах хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1. 91.403-ын (а)-ийн 3 дахь заалтын “онгоц бэлтгэл аэродромоос дээш 600м (2000фут)-ийн өндөрт хүлээх бүсэд 45 минут, нисдэг тэргэнд 30 минут нисэх” гэснийг “онгоц болон нисдэг тэрэг бэлтгэл аэродромоос дээш 600 м (2000ft)-ийн өндөрт хүлээх бүсэд 30 минут нисэх” гэж;
2. 91.509-ийн (а)-ийн 15 дахь заалтын “хөөрөлт бүрээс буулт хүртэлх цагийг хадгалан автомат бичлэг хийх хэрэгсэл” гэснийг “хэрэв агаарын хөлгийн бүхээг нь хөдөлгүүрээс гарах хийн халаагуур, эсхүл дотоод шаталтын халаагч ашигладаг бол бүхээг дэх нүүрсхүчлийн хэт ислийн хэмжээг заагч” гэж;
3. 91.509-ийн (б)-гийн “Энэ зүйлийн (а)-гийн 15/ дахь заалт нь дараах агаарын хөлөгт үл хамаарна:
1/ 5700 кг хүртэлх хөөрөлтийн жинтэй агаарын хөлөг;
2/ цагаар хянагддаг эд анги тавигдаагүй агаарын хөлөг” гэснийг
“Монгол Улсын бүртгэлд бүртгэгдэж, Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгогдсон дараах агаарын хөлгүүдийг, нислэгийн цагийг бүртгэж хадгалах автомат төхөөрөмжөөр тоноглосон байна:
1/ ИНД-1371-гийн дагуу хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглагдаж байгаа нисдэг тэрэг;
2/ ИНД-1352-ын дагуу ашиглагдаж байгаа нисдэг тэрэг;
3/ тусгай ангиллын туршилтын Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй, эсхүл сонирхогчийн бүтээсэн тусгай ангиллын Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэйгээс бусад, аливаа зориулалтаар ашиглагдаж буй нисдэг тэрэг;
4/ ИНД-137-гийн дагуу хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглагдаж байгаа онгоц” гэж;
4. Хавсралт А15-ын (б)-гийн 1.4-ийн “тухайн дамжуулагч болон гаднах антенн нь агаарын хөлгийн 3 гол тэнхлэгийн нэмэх буюу хасах чиглэлд 100 гр ачааг дааж чадах;” гэснийг “ELT нь агаарын хөлгийн 3 тэнхлэгийн дагуу нэмэх болон хасах чиглэлд 100 g ачааллыг даах чадвартай байна” гэж;
5. ИНД-91 “Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм”-ийн 91.251-ийн (а)-д “91.507-ийн (б)-д заасны дагуу” гэснийг “91.509-ийн (б)-д заасны дагуу” гэж өөрчилсүгэй.
Текст томруулах
A
A
A