A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “УДААН ЗАДАРДАГ ОРГАНИК БОХИРДУУЛАГЧИЙН ТУХАЙ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны 341 дүгээр

                                                          тогтоолын 2 дугаар хавсралт

 

“УДААН ЗАДАРДАГ ОРГАНИК БОХИРДУУЛАГЧИЙН ТУХАЙ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Арга хэмжээ

Хэрэгжүүлэх хугацаа

Санхүүгийн эх үүсвэр

Хэрэгжүүлэх байгууллага

Зорилт 1. УЗОБ-той холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчныг сайжруулах

Үйл ажиллагаа 5.1.1. УЗОБ-той холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинжилгээний болон зөвшөөрөгдөх хэмжээний стандартыг шинэчлэх, шинээр гаргах (Стокгольмын конвенцитай нийцэх байдал: Зүйл 3)

1

Цахим болон цахилгаан хэрэгслийн хаягдал (ЦЦХХ), ашиглалтаас гарсан автотээврийн хэрэгслийг цуглуулах, задалж ангилан ялгах, дахин боловсруулах, экспортлох, импортлох, устгахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчныг бий болгох

2015-2020

-

БОНХЯ,

ЗТБХБЯ

2

Импортын болон үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнд агуулагдах УЗОБ-ийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг стандартаар тогтоох

2015-2016

-

БОНХЯ,

СХЗГ

3

Хуучин ЦЦХ болон автотээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах хууль эрх зүйн орчин бий болгох

2015

-

БОНХЯ, ЗТБХБЯ, ХЗЯ, СЯ, ГЕГ

4

Импортын хуучин ЦЦХ бүртгэх Уялдуулсан системийн үндэсний код бий болгож, хуучин, шинэ бүтээгдэхүүнийг салгаж бүртгэдэг болох

2015

-

БОНХЯ, СЯ, ГЕГ

5

УЗОБ химийн бодис тодорхойлох шинжилгээний олон улсын стандартыг үндэсний стандарт болгон батлуулах

2017-2025

Байгаль хамгаалах сан

БОНХЯ,

ШУА, СХЗГ

6

 “Ургамал хамгааллын цогц    арга”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах бүтэц бий болгож,  эрх зүйн орчныг сайжруулах

2015-2016

Улсын төсөв

ҮХААЯ

7

Ургамал хамгааллын бодис худалдах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлагын стандарт батлуулж мөрдүүлэх

2015-2016

 

Байгаль хамгаалах сан

ҮХААЯ, БОНХЯ, ЭМЯ

 

Зорилт 2. Шинэ-УЗОБ-үйлдвэрийн химийн бодис агуулсан бүтээгдэхүүний хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах, байгаль орчинд ээлтэй аргаар устгах зохистой менежментийг бий болгох замаар УЗОБ-ийн байгаль орчинд ялгарах ялгарлыг бууруулах, улмаар хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг багасгах

Үйл ажиллагаа 5.2.1. УЗОБ-үйлдвэрийн химийн бодис агуулсан бүтээгдэхүүний хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах, байгаль орчинд ээлтэй аргаар устгах зохистой менежментийг бий болгох (Стокгольмын конвенцитай нийцэх байдал: Зүйл 3, Хавсралт А)

1

Сум, дүүрэг  бүрийг ЦЦХХ болон том овортой хог хаягдлыг цуглуулах зориулалтын цэгтэй болох

Улаанбаатар хот:

2015-2018

Орон нутаг:

2018-2020

Орон нутгийн төсөв, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө

Аймаг, нийслэлийн ЗДТГ,

БОНХЯ

2

Дахин боловсруулах боломжгүй аюултай хог хаягдлыг булшлах зориулалтын ландфиллийг Улаанбаатар хот болон орон нутагт бүсчилж байгуулах

 

Улаанбаатар хот:

2015-2018

Орон нутаг:

2018-2025

Орон нутгийн төсөв, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө

Аймаг, нийслэлийн ЗДТГ,

БОНХЯ, ЗТБХБЯ

3

ЦЦХХ болон ашиглалтаас гарсан автотээврийн хэрэгслийг цуглуулах, задалж ангилан ялгах, дахин боловсруулах, экспортлох, импортлох, устгахтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийг дэмжих механизм бий болгох

2014-2020

 

БОНХЯ,

СЯ

4

Ашиглалтаас гарсан автотээврийн хэрэгсэл, түүний эд ангийг дахин боловсруулах үйлдвэр байгуулах

2015-2020

Улсын төсөв, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө

ЗТБХБЯ, БОНХЯ, ҮХААЯ

5

УЗОБ үйлдвэрийн химийн бодис агуулсан бараа бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрээс хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийн талаар сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах

 

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд

ДДБОС, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт, Байгаль хамгаалах сан

БОНХЯ, ЭМЯ,

БШУЯ

Үйл ажиллагаа 5.2.2.УЗОБ-үйлдвэрийн химийн бодис агуулсан бүтээгдэхүүний импорт, хэрэглээг бууруулах (Стокгольмын конвенцитай нийцэх байдал: Зүйл 3, Хавсралт А)

1

Гаалийн болон хилийн мэргэжлийн хяналт тавих чадавхийг сайжруулах

2016-2018

Улсын төсөв

БОНХЯ, ГЕГ, МХЕГ

2

УЗОБ-ийг орлуулах бодис агуулсан бүтээгдэхүүний талаар судалгаа хийх, тэдгээрийн хэрэглээг дэмжих

 

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд

 

 

3

Шинэ-УЗОБ үйлдвэрийн химийн бодис агуулсан бараа бүтээгдэхүүн импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэгчид,  хяналтын байгууллагын ажилтнууд, олон нийтэд тэдгээрээс хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийн талаар сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд

ДДБОС, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт, Байгаль хамгаалах сан

БОНХЯ, ЭМЯ

Үйл ажиллагаа 5.2.3. Шинэ-УЗОБ үйлдвэрийн химийн бодисыг тодорхойлох, судалгаа хийх лабораторийн чадавх бий болгох, боловсон хүчнийг бэлтгэх (Стокгольмын конвенцитай нийцэх байдал: Зүйл 11, Хавсралт А)

1

Шинэ-УЗОБ үйлдвэрийн химийн бодис тодорхойлох лаборатори байгуулж, боловсон хүчнийг бэлтгэх

2016-2018

Улсын төсөв

БОНХЯ,

БШУЯ, ШУА

2

Шинэ-УЗОБ үйлдвэрийн химийн бодисын бохирдлын судалгаа хийх

2016-2018

Байгаль хамгаалах сан, Шинжлэх ухаан, технологийн сан

БОНХЯ, ГЕГ, МХЕГ

3

Шинэ-УЗОБ үйлдвэрийн химийн бодисын  биомониторингийн судалгаа хийх чадавх бий болгох

2020-2030

Улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт, Шинжлэх ухаан, технологийн сан

ЭМЯ, БШУЯ, БОНХЯ, ШУА

4

Шинэ-УЗОБ үйлдвэрийн химийн бодисын  эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх

2020-2030

Улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт, Шинжлэх ухаан, технологийн сан

ЭМЯ, БОНХЯ, БШУЯ, ШУА

Зорилт 3. Эх үүсвэрээс ялгарах зориудын бусаар үүсдэг УЗОБ-ийн ялгарлыг бууруулах

 

Үйл ажиллагаа 5.3.1. Хог хаягдлын ил шатаалтаас үүсэх диоксин, фураны ялгарлыг бууруулах (Стокгольмын конвенцитай нийцэх байдал:  Зүйл 5, Хавсралт С)

 

1

Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх механизмыг боловсронгуй болгох

2015-2025

Улсын болон орон нутгийн төсөв, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө

Аймаг, нийслэлийн ЗДТГ, БОНХЯ

2

Хог хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих, урамшуулах механизм бий болгох

2015-2020

Улсын болон орон нутгийн төсөв

БОНХЯ,

СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ

3

Аймаг нийслэлийн, хог хаягдлын төвлөрсөн цэгүүдийг ариун цэврийн шаардлага хангасан ландфиллд шилжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникээр хангах

 

 

 

2015-2025

 

Улсын болон орон нутгийн төсөв, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт

Аймаг, нийслэлийн ЗДТГ, БОНХЯ, ЗТБХБЯ

4

Сум, суурин газрын хог хаягдлын задгай цэгүүдийг ариун цэврийн шаардлага хангасан ландфиллд шилжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникээр хангах

2020-2030

 

Орон нутгийн төсөв, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө

Аймаг, сумын ЗДТГ, БОНХЯ, ЗТБХБЯ

5

Ил задгай хуримтлагдсан хур хог хаягдлыг цэвэрлэх, эргэж үүсгэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх 

2015-2018

Орон нутгийн төсөв

Аймаг, сумын ЗДТГ, БОНХЯ,

ЗТБХБЯ

6

Хог хаягдлын шатаалтаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хог хаягдлын менежментийн талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд

ДДБОС, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт, Байгаль хамгаалах сан

БОНХЯ, ЭМЯ

Үйл ажиллагаа 5.3.2. Эмнэлгийн хог хаягдлын шатаалтаас үүсэх диоксин, фураны ялгарлыг бууруулах (Стокгольмын конвенцитой нийцэх байдал:  Зүйл 5, Хавсралт С)

1

Эмнэлгийн хог хаягдлыг шатаалтын бус устгах технологид шилжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх

2015-2025

Улсын төсөв

ЭМЯ

2

Аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар шатааж устгах байгууламж байгуулах

2015-2020

Улсын төсөв, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө

БОНХЯ, ЭМЯ

3

Эмнэлгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах механизмыг боловсронгуй болгох

2020-2030

 

Улсын болон орон нутгийн төсөв

 

ЭМЯ, БОНХЯ,

аймаг, нийслэлийн

ЗДТГ

4

Эмнэлгийн хог хаягдлын мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ бий болгох

2015-2018

 

Улсын төсөв

ЭМЯ, БОНХЯ,

аймаг, нийслэлийн ЗДТГ

5

Сургалт, семинар, сурталчилгаа зохион байгуулах

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд

Улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт, Байгаль хамгаалах сан

ЭМЯ, БОНХЯ,

аймаг, нийслэлийн ЗДТГ

Үйл ажиллагаа 5.3.3. Цахилгаан станцын зуух, уурын ус халаагуурын зуух, гэрийн зуух зэрэг нүүрсээр ажилладаг зуухнаас ялгарах диоксин, фураны ялгарлыг бууруулахад боломжит арга технологи, байгальд ээлтэй практик (БАТ/БЭП) нэвтрүүлэх (Стокгольмын конвенцитой нийцэх байдал:  Зүйл 5, Хавсралт С)

1

Цахилгаан станцын зуух, уурын болон ус халаагуурын зууханд БАТ/БЭП нэвтрүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд

Улсын төсөв, ДДБХС, Цэвэр агаар сан

УУЭХЯ, БОНХЯ

2

Цахилгаан станцуудыг шаталтын горим, ялгарлыг хянах автомат удирдлагын системтэй болгох

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд

Улсын төсөв

УУЭХЯ, БОНХЯ

3

Түүхий нүүрсний хэрэглээг бууруулах

2015-2020

 

БОНХЯ, УУЭХЯ, ҮХААЯ,  аймаг, нийслэлийн ЗДТГ

 

4

Нүүрсээр ажилладаг зуухнаас ялгарах ялгарлыг хянах        хяналт-шинжилгээний чадавхийг бий болгох

2015-2020

 

Улсын төсөв, Цэвэр агаар сан, Байгаль хамгаалах сан

БОНХЯ, ШУА

5

Дулааны цахилгаан станц, дулааны станцын уурын ба ус халаах зуухны ашиглалтын үед агаар мандалд хаях утааны найрлага дахь агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартад диоксин, фуран, мөнгөн усны үзүүлэлтийг оруулах

2020

 

БОНХЯ,

ЭМЯ,

СХЗГ

6

Эрчим хүчний үр ашигтай технологийг  сурталчлах, нэвтрүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд

Улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт

УУЭХЯ, БОНХЯ

7

БАТ/БЭП талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах

2015-2020

ДДБХС, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт, Байгаль хамгаалах сан

БОНХЯ,

УУЭХЯ, ЗТБХБЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ

 

8

“Ногоон зуух” хөтөлбөрийг эрчим хүчний салбарын боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах

2015

ДДБХС, Байгаль хамгаалах сан

БОНХЯ, БШУЯ

9

Цэвэр түлшний хэрэглээг дэмжих, гэрийн зууханд хог хаягдал шатааснаас үүсэх бохирдлын хор нөлөөллийн талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааг явуулах

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд

ДДБХС, Цэвэр агаар сан, Байгаль хамгаалах сан

БОНХЯ, ЭМЯ

аймаг, нийслэлийн ЗДТГ

10

Диоксин, фуран, мөнгөн ус зэрэг бохирдуулагчдын  биомониторингийн судалгаа хийх чадавх бий болгох

 

 

2020-2030

Улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт, Шинжлэх ухаан, технологийн сан

ЭМЯ, БШУЯ

Зорилт 4. УЗОБ-пестицидээр бохирдсон газрыг цэвэрлэх, пестицидийн үлдэгдлийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах

Үйл ажиллагаа 5.4.1. УЗОБ-пестицидээр бохирдсон газрыг олж тогтоох, цэвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх (Стокгольмын конвенцитой нийцэх байдал:  Зүйл 6,  Хавсралт А)

1

Пестицид, хүнсний бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох, хөрс, усны  бохирдлыг тогтоох лабораторийн болон мэргэжилтний чадавхийг сайжруулах

2015-2018

Улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт

ҮХААЯ, БОНХЯ, БШУЯ,

МХЕГ

2

УЗОБ-ийн болон бусад пестицидээр бохирдсон газрын судалгааг аймаг, сумаар нарийвчлан явуулж, мэдээллийн сан бий болгох

2015-2020

 

Шинжлэх ухаан, технологийн сан, Байгаль хамгаалах сан

БОНХЯ,

ҮХААЯ, МХЕГ

3

УЗОБ-ийн болон бусад пестицидээр бохирдсон газрыг байгаль орчинд ээлтай аргаар цэвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх

2018-2040

Улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт

БОНХЯ,

ҮХААЯ, БШУЯ, МХЕГ, ОБЕГ

Үйл ажиллагаа 5.4.2. УЗОБ-пестицидийн хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах

1

УЗОБ-ийн болон бусад пестицидийн үлдэгдлийг байгаль орчинд ээлтэй аргаар

устгах ажлыг зохион байгуулах

2018-2024

Улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт

БОНХЯ,

ҮХААЯ,

Аймаг, нийслэлийн ЗДТГ, ОБЕГ,

2

Биопестицидийн хэрэглээг нэмэгдүүлэх,  “Ургамал хамгааллын цогц арга”-ыг нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх замаар химийн пестицидийн хэрэглээг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд

Улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт, Шинжлэх ухаан, технологийн сан

БОНХЯ,

ҮХААЯ

3

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд ургамал хамгааллын бодисын зориулалт, үйлчлэл, хэрэглээний талаарх мэдлэг түгээх сургалт, семинар, сурталчилгааны ажил зохион байгуулах

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд

ДДБХС, Цэвэр агаар сан, Байгаль хамгаалах сан

ҮХААЯ, БОНХЯ, ЭМЯ

 

Зорилт 5.  “Полихлортбифенилгүй орон “ болох

Үйл ажиллагаа 5.5.1. ПХБ агуулсан тоног төхөөрөмжийн хэрэглээг 2020 он гэхэд зогсоож, ПХБ агуулсан тоног төхөөрөмж, хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар 2020 он гэхэд цэвэрлэж дуусгах (Стокгольмын конвенцитой нийцэх байдал:  Зүйл 3, Хавсралт А-ын II хэсэг)

1

ПХБ агуулсан тоног төхөөрөмж, хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар 2020 он гэхэд цэвэрлэж дуусгах

2015-2020

Аж ахуйн нэгж, байгууллага

УУЭХЯ,

БОНХЯ

2

ПХБ агуулсан болон бохирдсон байж болох бүтээгдэхүүн, материалын судалгаа хийх

2020-2024

Байгаль хамгаалах сан, Шинжлэх ухаан, технологийн сан

БОНХЯ

 

3

ПХБ агуулсан болон бохирдсон байж болох бүтээгдэхүүн, материалыг байгаль орчинд ээлтэй аргаар цуглуулах устгах аргачлал бий болгох

2024-2026

Байгаль хамгаалах сан

БОНХЯ

4

ПХБ агуулсан болон бохирдсон байж болох бүтээгдэхүүн, материал болон тэдгээртэй хэрхэн харьцах талаар сургалт сурталчилгаа хийх

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд

ДДБОС, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт, Байгаль хамгаалах сан

БОНХЯ

Үйл ажиллагаа 5.5.2. ПХБ-ээр бохирдсон газруудыг олж тогтоох, цэвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх (Стокгольмын конвенцитой нийцэх байдал:  Зүйл 6,   Хавсралт А)

1

ПХБ-ээр бохирдсон газрын судалгаа хийж, мэдээлийн сан бий болгох

2016-2020

Байгаль хамгаалах сан, Шинжлэх ухаан, технологийн сан

БОНХЯ, ШУА

2

ПХБ-ээр бохирдсон газрыг цэвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх

2020-2040

 

Улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны санхүүжилт

БОНХЯ,

ШУА, МХЕГ