A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР /ХЗДХС-ын 2018 оны А/187 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

                   /ХЗДХС-ын 2018 оны А/187 дугаар тушаалаар хүчингүй болсон/                                                      

      Хууль зүйн сайдын  2014 оны

А/187 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

  

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН МОНГОЛ УЛСАД

ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР

 

Монгол Улсад амьдарч байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд олгох оршин суух үнэмлэх /цаашид "оршин суух үнэмлэх" гэх/ нь олон улсын хэмжээнд мөрддөг CR-80 хэмжээтэй, ISO-14443 стандартын шаардлага хангасан RF (radio frequency) карт байх бөгөөд мэдээлэл нь цахим байдлаар микро интеграл схем буюу чипэнд агуулагдана.

1.Оршин суух үнэмлэхний нүүрэн талын дээд хэсэгт "МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХ", түүний доод талд нь "CERTIFICATE OF ALIEN REGISTRATION" гэж бичнэ. Нүүрэн талын доод хэсэгт “Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага” - доод талд нь "Immigration of Mongolia" гэж бичнэ./ХЗДХС-ын 2016 оны А/128 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

          2.Виз, зөвшөөрлийн ангиллыг харгалзан оршин суух үнэмлэхний нүүрэн талын дээд болон доод хэсгийг дор дурдсан өнгөөр ялгаатай тогтооно. Үүнд:

2.1.хөрөнгө оруулагч гадаадын иргэний үнэмлэх нь саарал;

2.2.суралцагч гадаадын оюутны үнэмлэх нь ягаан;

2.3.оршин суугч цагаач иргэний үнэмлэх нь ногоон;

2.4.гэр бүлийн шалтгаанаар оршин суух гадаадын иргэний үнэмлэх нь цэнхэр;

2.5.хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэний үнэмлэх нь алтан шаргал;

2.6.албан хэргээр оршин суух гадаадын иргэний үнэмлэх нь улаан;

2.7.хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний үнэмлэх нь бор.

3.Оршин суух үнэмлэхний мэдээллийг дотор нь хоёр ангилна:

3.1.Нүүрэн талд дараахь мэдээллийг ил бичнэ:

3.1.1.оршин суух үнэмлэхний дугаар - Card №;

3.1.2.оршин суух зөвшөөрлийн төрөл – Status;

3.1.3.оршин суух зөвшөөрлийн цуврал дугаар – Registration №;

3.1.4.иргэний харьяалал – Citizenship;

3.1.5.овог, нэр – Family name / Give name / Middle name;

3.1.6.зураг;

3.1.7.хүйс – Gender;

3.1.8.төрсөн он /сар/ өдөр –Date of birth  YYYY/MM/DD;

3.1.9.паспортын дугаар - Passport №;

3.1.10.оршин суух хаяг – Address;

3.1.11.оршин суух зөвшөөрөл олгосон он сар өдөр /Issued/;

3.1.12.оршин суух зөвшөөрлийн дуусах он сар өдөр /expiry/;

3.1.13.олгосон байгууллага /монгол хэлээр,англи хэлээр: “Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага” – " Immigration of Mongolia "/./ХЗДХС-ын 2016 оны А/128 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

3.2.Ар талд дараах мэдээллийг бичнэ:

3.2.1.оршин суух үнэмлэхэд орсон өөрчлөлт;

3.2.2.өөрчлөлт орсон он, сар, өдөр;

3.2.3.нэмэлт өөрчлөлт /amendment/;

3.2.4.оршин суух үнэмлэхний сунгалт /extension/;

3.2.5. Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын вэб сайтын хаяг, лавлах утас /1882/./ХЗДХС-ын 2016 оны А/128 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

4.Оршин суух үнэмлэхний чипэнд тусгай программ хангамжийн дагуу өндөр нууцлалтайгаар бэлтгэгдсэн дараах мэдээллийг бичнэ:

4.1.овог нэр;

4.2.төрсөн он, сар, өдөр;

4.3.хүйс;

4.4.оршин суух үнэмлэхний дугаар;

4.5.түүний 16 насанд хүрээгүй хүүхэд;

4.6.иргэний харъяалал;

4.7.оршин суух зөвшөөрлийн төрөл;

4.8.оршин суух зөвшөөрлийн цуврал дугаар;

4.9.олгосон байгууллага;

4.10.хүчинтэй хугацаа;

4.11.сунгалт;

4.12.регистрийн дугаар;

4.13.зөрчлийн тэмдэглэл;

4.14.оршин суух хаяг, түүний өөрчлөлт;

4.15.гарын хурууны хээ;

4.16.ажиллах, суралцах байгууллагын нэр.

5.Оршин суух үнэмлэхний нууцлал хадгалах шаардлагыг дараах байдлаар хангана. Үүнд:

         5.1.Хэвлэлийн нууцлал нь:

5.1.1.нүүрэн талын гол хэсэгт байх усан хээ нь "Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар", "Mongolian immigration agency" гэсэн жижигрүүлэн бичсэн хээний нууцлалтай.Томруулдаг шилээр харах боломжтой;

5.1.2.нүүрэн талд байх усан хээ нь баруун талаас зүүн тийш ууссан 3 төрлийн өнгөний дэвсгэртэй;

5.1.3.нүүрэн талд карт эзэмшигчийн зургийг бүдгэрүүлэн дахин хэвлэсэн зурагтай.

5.2.Чипний буюу цахим мэдээллийн нууцлал нь:

5.2.1.микро интеграл схем буюу чиптэй, чип нь CPU-тэй тусгай чипний үйдлийн систем бүхий байх;

5.2.2.микро интеграл схем буюу чипэн дэх мэдээллийг хадгалах, боловсруулах, удирдахад зориулсан тусгайлан боловсруулсан программ хангамжтай байх;

5.2.3.тус программ хангамжийн тусламжтайгаар гадаадын иргэний чипэнд буюу далд бичигдэх мэдээллийг өндөр нууцлалтайгаар кодлож  хадгалах;

5.2.4.тухайн гадаадын иргэний мэдээлэлд дор дурдсан өөрчлөлтийг хийх, санах, хадгалах тусгай санах ойгоор чип нь хангагдсан байх:

5.2.4.1.хүчинтэй хугацаа;

5.2.4.2.сунгалт;

5.2.4.3.зөрчлийн тэмдэглэл;

5.2.4.4.оршин суух хаягийн өөрчлөлт;

5.2.4.5.бусад холбогдох мэдээлэл.

            5.3.Чипэнд хадгалагдсан мэдээллийг унших, шалгах, өөрчлөлт оруулах, зөрчлийн мэдээллийг тэмдэглэх зэрэгт тусгай зориулалтын шалгагч багаж ашиглана.

            5.4.UVI хэт ягаан туяаны хэвлэлийн нууцлал нь:

5.4.1.нүүрэн талд Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын билэгдлийг /лого/-г нүдэнд үл үзэгдэх тусгай бэхээр хэвлэх ба хэт ягаан туяаны тусгалд тодорч харагдана. /ХЗДХС-ын 2016 оны А/128 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

5.5.Холограммын нууцлал:

5.5.1.тусгай нууцлал бүхий холограмман хальсаар бүрнэ;

            5.5.2.тусгай нууцлал бүхий холограмман хальсанд Монгол Улсын соёмбо давхар байрлана.

 

 

_____________оОо______________

 

 

                                                                                Хууль зүйн сайдын 2014 оны

А/187 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН МОНГОЛ УЛСАД

ЗОРЧИХ ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАР

 

1.Монгол Улсад оршин суух харьяалалгүй хүний зорчих үнэмлэх /цаашид "үнэмлэх" гэх/ нь 125x88 мм хэмжээтэй, хар хөх өнгийн хавтастай, дугаарласан 20 хуудастай байх ба үнэмлэхийн бичвэрийг монгол, англи хэлээр үйлдэнэ.

2.Үнэмлэхийн хавтасны нүүрэн талын голд 45x22 мм хэмжээтэй боронзон шар өнгийн соёмбо байрлуулж, бичвэрийг боронзон шар өнгийн 4 мм-ийн том, кирилл үсгээр, дээд ирмэгээс доош 10 мм өндөрт, "МОНГОЛ УЛС" гэж, доор нь латин үсгээр "MONGOLIA", доод ирмэгээс 20 мм зайнд латин үсгээр "TRAVEL DOCUMENT", дээр нь монгол үсгээр  "ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ" гэж тус тус бичнэ. 

3.Нэгдүгээр нүүрэнд дараахь бичвэр байна. Үүнд:

3.1.хар өнгөөр "TDR" гэсний ард 7 орон тоо бүхий үнэмлэхийн дугаар;

3.2.нүүрний төв хэсгийн "САНАМЖ" гэсний дор монголоор "Энэхүү зорчих үнэмлэх эзэмшигч нь нь Монгол Улсын иргэн биш.", мөн доор нь "Үнэмлэх эзэмшигч нь үнэмлэхийн хүчинтэй хугацааны дотор Монгол Улсын хилээр нэвтрэх эрхтэй." гэж бичнэ;

3.3.монголоор бичсэн "САНАМЖ"-ийн дор англиар "NOTE", мөн "The bearer of this travel document is not a Mongolian citizen.", "This travel document is valid for re-entry to Mongolia during the period of validity." гэж бичнэ.

4.Хоёрдугаар нүүр нь үнэмлэх эзэмшигчийн талаарх дараахь мэдээллийг агуулна:

          4.1.нүүрний зүүн дээд талд 3,5x4,5 см-ийн хэмжээтэй үнэмлэх эзэмшигчийн цээж зураг;

         4.2.зурагны баруун талд дараахь хөндлөн бичвэр байна. Үүнд:

            4.2.1.эцэг (эх)-ийн нэр / Surname;

            4.2.2.нэр / Given name;

            4.2.3.төрсөн он /сар/ өдөр / Date of birth /YYYY/MM/DD;

            4.2.4.хүйс / Gender;

            4.2.5.олгосон он /сар/ өдөр / Date of issue /YYYY/MM/DD;

            4.2.6.дуусах хугацаа он /сар/ өдөр / Date of expiry /YYYY/MM/DD.

        4.3.Нүүрийг бүхэлд нь ус үл нэвтрэх, тунгалаг хальсаар бүрсэн байна.

5.Гуравдугаар нүүр нь дараах хөндлөн бичвэртэй байна. Үүнд:

5.1.дээд хэсгийн булангуудад:

5.1.1.зүүн буланд "ЭНЭХҮҮ ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ БҮХ УЛСАД ХҮЧИНТЭЙ", "THIS TRAVEL DOCUMENT IS VALID FOR ALL COUNTRIES" гэж;

5.1.2.баруун буланд "ЭНЭ ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ (ДУГААРАЛСАН) 20 ХУУДАСТАЙ", "THIS TRAVEL DOCUMENT CONTAINS 20 (NUMBERED) PAGES" гэж.

          5.2.доод хэсэгт:

5.2.1.зүүн буланд "Олгосон байгууллага", "Issuing authority" гэж;

5.2.2.баруун буланд "Олгосон газар", "Issued at" гэж;  

5.2.3.зүүн доод буланд хөндлөн зураасны дор "Эзэмшигчийн гарын үсэг", түүний дор "Bearer’s signature" гэж тус тус бичнэ.

6.Дөрөвдүгээр нүүрэнд үнэмлэх эзэмшигчийг дагалдан яваа хүүхдийн мэдээлэл орно. Үүнд:

6.1.нүүрний дээд хэсгийн голд "Хамт яваа хүүхэд /Accompanying Children" гэсэн  бичвэр байх бөгөөд түүний дор 3х4 см хэмжээтэй, гурав хүртэл хүүхдийн зураг наах зориулалттай тэгш өнцөгтийн дүрс байна.

           6.2.зураг наах зориулалтын хэсэг бүрийн дор дараах бичвэр байна. Үүнд:

6.2.1.эцэг (эх)-ийн нэр / Surname;

6.2.2.нэр / Given name;

6.2.3.төрсөн он /сар/ өдөр / Date of birth /YYYY/MM/DD;

6.2.4.хүйс / Gender гэж бичсэн байна.

7.Тавдугаар нүүрэнд үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгах тэмдэглэлийг  оруулна. Үүнд:

            7.1.нүүр нь 3 мөр, 2 багана бүхий хөндлөн хүснэгттэй байх ба хүснэгт нь дараахь бичвэртэй байна:

           7.1.1.дээд мөрний багана тус бүрд "Сунгалт/ Extension";

           7.1.2. хоёрдугаар мөрний багана тус бүрд "Хүртэл/ Until".

8.Зургадугаар нүүрэнд тусгай тэмдэглэл оруулах бөгөөд дээд төв хэсэгт "Тусгай тэмдэглэл / Observations" гэсэн бичвэр байна.

9.Долоогоос хорь (7-20) дугаар хуудсуудад виз, дардас дарах бөгөөд хуудаснуудын дээд төв хэсэгт "Виз", "Visas" гэсэн бичвэр байна.

10.Арын нүүрний доод хэсэгт "Энэ зорчих үнэмлэх Монгол Улсын Төрийн өмч мөн.", "This Travel document is property of Mongolia." гэсэн бичвэр байна.

11.Үнэмлэх нь дараахь нууцлалтай байна. Үүнд:

11.1.Хуудас бүр Arial фонтын 4, 6-ийн хэмжээтэй 45 хэмийн налуугаар бичигдсэн "MONGOLIAN IMMIGRATION AGENCY" гэсэн бичвэртэй;

11.2.Хоёр, гурав, дөрөв, зургаа (2,3,4,6) дугаар хуудасны соёмбо нь 32ммx 15,5мм хэмжээтэй хөндлөн, бусад хуудасны соёмбо нь 39мм x 18,6мм хэмжээтэй босоо байрлалтай;

11.3.Гурав (3) дугаар  хуудаснаас хойшхи бүх хуудсанд үнэмлэхийн дугаарыг шивээсийн машинаар цоолсон;

11.4.үнэмлэхийг неон гэрэлд шар ногоон өнгөөр гэрэлтэн харагддаг тусгай утсаар оёж бэхэлсэн байна.

           12.Үнэмлэхийг дор дурдснаар баталгаажуулна:

            12.1.энэ тодорхойлолтын 4.1.-т заасан үнэмлэх эзэмшигчийн цээж зургийн баруун буланг оруулан Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тэмдэг дарна. /ХЗДХС-ын 2016 оны А/128 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

            12.2.энэ тодорхойлолтын 5.2.-т засан "Олгосон байгууллага" гэсэн хэвлэмэл бичвэрийн дор "Immigration of Mongolia", "Олгосон газар" гэсний дор "Ulaanbaatar" гэсэн дардас тус тус дарна.

            12.3.энэ тодорхойлолтын 5.2.-т заасан "Олгосон байгууллага", "Олгосон газар" гэсэн бичвэрийн дунд үнэмлэх олгох эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тамга дарна./ХЗДХС-ын 2016 оны А/128 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

           12.4.үнэмлэх эзэмшигчийг дагалдан яваа хүүхдийн зураг дээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын тэмдэг дарна.

          12.5. сунгалтыг хийхдээ энэ тодорхойлолтын 7.1.2-т заасан мөрөнд сунгалтын дуусах огноог тэмдэглэж, дараахь мөрөнд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тамга дарна./ХЗДХС-ын 2016 оны А/128 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

 

  

 

___________оОо___________