- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2015 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2014 оны
69 дүгээр тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2015 ОНД
БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засаг дунд, урт хугацаанд тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.
1.Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:
1.1.Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2015 оны эцэст 7 хувьд, 2016-2017 онд энэ түвшинд тогтворжуулах бодлогын оновчтой хувилбарыг сонгон иргэдийн бодит орлогыг хамгаалж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ.
1.2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихүйц уян хатан тогтож, улмаар дунд хугацаанд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хамгаалахтай нийцтэй байх зарчим баримтална.
2.Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:
2.1.Банкуудын төлбөрийн чадварыг хадгалах хүрээнд өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар системийн болзошгүй эрсдэлээс хамгаалах чадварыг нэмэгдүүлж, санхүүгийн салбарын дархлааг сайжруулна.
2.2.Олон улсад мөрдөгдөж байгаа хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ.
2.3.Банкны үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг төрөлжүүлэн олгох эрх зүйн орчныг сайжруулах боломжийг судалж, дотоод, гадаадын эрх бүхий байгууллагатай хамтран үр нөлөөтэй хяналт шалгалтыг боловсронгуй болгох чиглэлд ажиллана.
3.Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:
3.1.Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж, дэвшилтэт технологид суурилсан банкны шинэлэг үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллана.
3.2.Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн банкны зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх цогц арга хэмжээг эрчимжүүлнэ.
3.3.Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагааг улам боловсронгуй болгон, мөнгөний бодлогын үндсэн зорилт, хэрэгжилтийг олон нийтэд тогтмол тайлагнах ажлыг үргэлжлүүлж, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хадгална. Энэ хүрээнд инфляцийн төлөв байдлын илтгэлийг улирал бүр, санхүүгийн тогтвортой байдлын тайланг хагас жил тутам Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
3.4.Санхүүгийн зах зээлд экспортын болон давхар даатгалын оновчтой тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлнэ.
3.5.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг мөнгөн хадгаламжийн даатгалд хамруулах бэлтгэл ажлыг хангана.
3.6.Тогтвортой санхүүжилтийн санаачилгыг дэмжиж ажиллана.
---o0o---
-serif"a � - n 0� v� ge:MN'>
2/2015-2017 онд санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсэх, системийн шинжтэй тогтворгүй байдал бий болохоос сэргийлэх зорилгоор “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолд заасан арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх;
3/Монголбанк, Засгийн газар хооронд макро эдийн засгийн нэгдсэн мэдээллийн тогтолцоог бий болгох, макро зохистой бодлого хэрэгжүүлэх хүрээнд төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог сайжруулах.
4.Төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг Монголбанк /Н.Золжаргал/-нд даалгасугай.
5.Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг зах зээлийн зарчимд шилжүүлэх замаар иргэдийн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгож, хөтөлбөрөөс үе шаттай гарах арга замыг сонгож хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк /Н.Золжаргал/-нд тус тус даалгасугай.
6.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай.
7.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A