A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Мал эмнэлгийн фармакопейн хорооны ажиллах журам /1, 3-р хавсралтыг ХЗДХС-ын 2019 оны 1-1/464 тоот албан бичгээр УНБ-с хассан/ /ХХААХҮС-ын 2020 оны А-345 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2020 оны А-345 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны А/85 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

/1, 3-р хавсралтыг ХЗДХС-ын 2019 оны 1-1/464 тоот албан бичгээр УНБ-с хассан/

Мал эмнэлгийн фармакопейн хорооны ажиллах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Мал эмнэлгийн орон тооны бус фармакопейн хороо /цаашид хороо гэх/-ны үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
  2. Фармакопейн хороо нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай болон Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал эмнэлгийн фармакопейн өгүүлэл (цаашид фармакопейн өгүүлэл гэх)-ийн төслийг хэлэлцэж, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байгууллага юм.

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

  1. Хорооны ажлын алба нь хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа мэргэжлийн байгууллагад байна.
  2. Хороо нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 9-өөс доошгүй гишүүнтэй байна.
  3. Хорооны ажлын албаны үүргийг нарийн бичгийн дарга гүйцэтгэх бөгөөд орон тооны ажилтан байна.
  4. Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хуралдааныг хорооны дарга, түүний эзгүйд олонхийн саналаар сонгогдсон гишүүн удирдана.
  5. Хорооны хуралдааныг гишүүдийн 70-аас дээш хувийн ирцтэйгээр хийж,  шийдвэрийг олонхийн саналаар гаргана.
  6. Хуралдааны тэмдэглэлийг дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн гарын үсгээр баталгаажуулна.
  7. Хорооны ажлын алба нь үндэсний фармакопейд 2 жил тутамд нэмэлт, өөрчлөлт оруулан хэвлүүлэх, жил тутам хавсралт хэвлүүлэх, түгээх, хянах үйл ажиллагааг зохион байгуулна.
  8. Фармакопейн хороо нь стандартын дагуу хийсэн “Мал эмнэлгийн фармакопейн хороо” гэсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг, цахим мэдээллийн сантай байна.
  9. Фармакопейн хорооны гишүүдэд урамшуулал олгож болно.
  10. Фармакопейн өгүүллийг боловсруулах, бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг өмчийн хэлбэр үл харгалзан буцаан олгох нөхцөлгүйгээр хуулийн этгээд, хувь хүн хариуцна.

Гурав. Хорооны эрх үүрэг

 

  1. Хороо нь дараах үүрэг хүлээнэ:

 

  1. Мал эмнэлгийн фармакопейн өгүүллийн төслийг хэлэлцэх, боловсруулалтад үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөмж өгөх,
  2. Мал эмнэлгийн фармакопейг олон улсын фармакопейн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох зөвлөмж гаргах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх,
  3. Эмийн шинжилгээний аргачлалыг шинээр боловсруулах, сонгох, нэвтрүүлэхэд санал өгөх.

 

  1. Хороо дараах эрх эдэлнэ:

 

  1. Эм, эмийн түүхий эдийн чанар, стандартчиллын асуудлаар үндэсний болон олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцох, хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулах,
  2. Эм, эмийн түүхий эд, биобэлдмэлийн фармакопейн өгүүлэлд заагдсан үзүүлэлт, шаардлагыг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгээр баталгаажуулах,
  3. Фармакопейн өгүүлэл боловсруулах үндэслэл болсон эм зүй, эмнэлзүйн  судалгааны материалыг зохиогчоос гаргуулах,
  4. Фармакопейн өгүүлэлд дүн шинжилгээ хийхэд мэргэшсэн этгээдийг татан оролцуулж, бичгээр санал гаргуулах.
  5.  

Дөрөв. Хорооны даргын үйл ажиллагааны чиглэл

  1. Хорооны ажлын болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж, фармакопейтэй холбоотой бодлогын түвшинд шийдвэрлүүлэх асуудлыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах
  2. Хорооны хуралдааныг удирдаж, хуралдааны тэмдэглэлд үндэслэн, шийдвэрийг баталгаажуулах,
  3. Фармакопейн хороог төлөөлөн гадаад, дотоодын холбогдох байгууллагуудтай харилцах,
  4. Фармакопейн хорооны гишүүдэд үүрэг өгч, биелэлтэд нь хяналт тавих ба хорооны ажлын тайланг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараа жилийн 02 дугаар сард багтаан танилцуулах.

 

Тав. Нарийн бичгийн даргын үйл ажиллагааны чиглэл

 

  1. Ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хорооны даргатай зөвшилцөн боловсруулж батлуулах, хэлэлцүүлэх материалыг хүлээн авч анхдагч үнэлгээ хийж, хурлын бэлтгэл ажлыг хангах,
  2. Фармакопейн өгүүлэлд тогтмол үзлэг хийж, сайжруулах чиглэлээр санал боловсруулах, фармакопейн хорооны гишүүдийг улирал тутмын цаг үеийн мэдээллээр хангах арга хэмжээ авах,
  3. Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдолтой материалыг хуралдаан болохоос өмнө ажлын 5 хоногт багтаан гишүүдэд тараах, хүргэх,
  4. Хуралдааны тэмдэглэл хөтөлж, зөвлөмж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах,
  5. Хурлын шийдвэр болон Сайдын тушаалыг үндэслэн фармакопейн өгүүллийг бүртгэсэн болон хүчингүй болгосон, татгалзсан тухай харилцагчдад мэдэгдэх,
  6. Фармакопей болон хавсралтыг хэвлүүлэх, түгээх,
  7. Хорооны цахим сан, архив, бичиг хэргийг хөтлөн явуулах.

Зургаа. Хяналт, хариуцлага

  1. Мал эмнэлгийн фармакопейн хороо нь жилийн ажлын тайлангаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад хүргүүлнэ.
  2. Фармакопейн хорооны үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын дарга хяналт тавина.  
  3. Хорооны дарга, гишүүд нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн холбогдох заалтыг мөрдөж ажиллах ба дээрх хуульд заасан хариуцлагыг хүлээнэ. 

Долоо. Санхүүжилт

7.1. Фармакопейн хорооны үйл ажиллагаанд шаардагдах зардал болон хорооны нарийн бичгийн даргын цалинг Мал эмнэлгийн сорилт баталгаажуулалтын лабораторийн жил бүрийн улсын төсөвт тусган зарцуулна.

7.2. Фармакопейн хорооны нарийн бичгийн дарга нь жил бүрийн төсвийн төлөвлөгөөг боловсруулан Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн захирлаар батлуулах ба санхүүгийн тайланг фармакопейн хороогоор хэлэлцүүлж, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторит хүргүүлнэ.

 

 

-----оОо----

 

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын

2014 оны А/85 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

Орон тооны бус фармакопейн хорооны бүрэлдэхүүн

 

Фармакопейн хорооны дарга:

  • Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэд захирал /Я.Ганболд/

 

Нарийн бичгийн дарга:

  • Малын эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн ахлах эксперт /Д.Ууганбаяр/

 

Гишүүд:

  • Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Малын эмийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга /Д.Хүрэлбаатар/
  • Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын Малын эмийн чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн /Д.Батцэнгэл/
  • Стандартчилал, хэмжил зүйн газрын хөдөө аж ахуйн стандартчилын техникийн хорооны нарийн бичгийн дарга /Ч.Пүрэвдулам/
  • Эм зүйчдийн холбооны ерөнхийлөгч /Т.Зориг/
  • Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын  лабораторийн чанарын менежер /О.Бямбасүрэн/
  • Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн эм үйлдвэрлэлийн технологич, химич /Н.Дэлгэр/
  • Хөдөө аж ахуйн их сургуулийн дотор өвчин, эм судлалын тэнхимийн төлөөлөл /багш Т.Батбаяр/

 

 

 

-----оОо----