- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГОВЬ-АЛТАЙ, ХЭНТИЙ АЙМГИЙН АРДЫН ХУРЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГААНЫ ДАРГА НАРЫН СОНСГОЛЫГ ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ГОВЬ-АЛТАЙ, ХЭНТИЙ АЙМГИЙН АРДЫН ХУРЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГААНЫ ДАРГА НАРЫН СОНСГОЛЫГ ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ
1992 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 92
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Орон нутгийн төр, захиргааны байгууллагад ажиллагсдын эрх зүй, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлж ажлын чадварыг сайжруулах талаар тодорхой ажил зохиож, тэдний эрхэлсэн ажилд тогтмол үнэлэлт, дүгнэлт өгч байхын зэрэгцээ, эдийн засгаа тэнцвэржүүлж, бие даах чадвараа дээшлүүлэх 3-5 жилийн хөтөлбөртэй ажиллахыг аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.
2.Аж ахуйн нэгж, байгууллагуудын худалдаа, үйлчилгээнээс олсон орлогыг тухайн өдөрт нь цуглуулж авах, 10,0 мянган төгрөгнөөс дээшхи гүйлгээг бэлэн бус тооцоогоор хийх журам тогтоох, арилжааны банкинд байгаа бэлэн мөнгөний үлдэгдлийг тоолж, гүйлгээнд байх бэлэн мөнгөнд хязгаарлалт тогтоох арга хэмжээг Монгол банктай хамтран авахыг Сангийн яаманд даалгасугай.
3.Говь-алтайн бүсийн аймгууд БНХАУ-ын Шинжан Уйгарын өөртөө засах орны Хами аймаг, Гансю муж, Орос улсын Уулын Алтай, Буриад, Тува улстай, Дорнодын бүсийн аймгууд Орос Улсын Чита муж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийнгол, Хөлөнбуйр аймгуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яаманд даалгасугай.
4.Түймэрт шатсан ойг цэвэрлэх замаар мод бэлтгэж хил худалдаагаар гаргаж өргөн хэрэгцээний бараа авахыг холбогдох аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд зөвшөөрсүгэй.
5.БНСУ-тай хамтарч галд тэсвэртэй материалын үйлдвэр байгуулах арга хэмжээг "Цемент" программын хүрээнд авч хэрэгжүүлэхийг Үндэсний хөгжлийн яам, Худалдаа, үйлдвэрийн яам, Барилгын материал концерн, Говь-алтай аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.
6.Монголын тулгар төрийг эмхлэн байгуулагч эзэн Чингисийн мэндэлсний 830 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, их хааны түүх, дурсгалт, газруудыг сэргээх, цогцолбор байгуулах, гадаад, дотоодын аялал, жуулчлалыг хөгжүүлэх талаар Хэнтий аймгийн гаргасан хөтөлбөрийг дэмжсүгэй.
Монгол улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН
Хөдөө аж ахуйн сайд Д.РАДНААРАГЧАА
Текст томруулах
A
A
A

1992 оны 5 дугаар сарын 22-ны өдөр |
Улаанбаатар хот |