- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ БОЛОХ ХҮСЭЛТ ГАРГАГЧТАЙ ЯРИЛЦЛАГА ХИЙХ ЖУРАМ /ГИХГ-ын даргын 2016.09.23-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
/ГИХГ-ын даргын 2016.09.23-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Гадаадын иргэн, харьяатын асуудал
эрхлэх албаны даргын 2008 оны 98 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ БОЛОХ ХҮСЭЛТ
ГАРГАГЧТАЙ ЯРИЛЦЛАГА ХИЙХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилт нь Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид “хүсэлт гаргагч” гэх/ монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн эсэхийг ярилцлага хийж тогтооход оршино.
Хоёр.Ярилцлагын бэлтгэл ажиллагаа
2.1.Хүсэлт гаргагчийн материалын бүрдпийг хангаж комиссийн нарийн бичгийн дарга гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй ярилцлага хийхэд бэлтгэнэ.
2.2.Комиссийн нарийн бичгийн дарга хүсэлт гаргагчийн танилцуулга, материал, холбогдох хууль хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг комиссийн даргад танилцуулна.
2.3.Комиссийн даргын шийдвэрээр комиссийн нарийн бичгийн дарга комиссийн гишүүдэд хүсэлт гаргагчийн талаар танилцуулан ярилцлага авах өдөр, цагийг ажпын 1 хоногийн өмнө хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
2.4.Ярилцлагыг комиссийн дарга удирдан зохион байгуулна. Албаны дэд дарга комиссийн дарга, ЗБХ-ийн дарга, ЗУХ-ийн дарга, Иргэний харьяалал болон БНКаз.Улсад шилжин суурьшигчдын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн нар комиссийн гишүүн байна.
2.5.Ярилцлагын бэлтгэл ажлыг комиссийн нарийн бичгийн дарга хангаж тэмдэглэл хөтөлнө.
Гурав.Ярилцлага хийх үйл ажиллагаа
3.1.Комиссийн нарийн бичгийн дарга гишүүдэд ирц, ярилцлага авах хүсэлт гаргагчийн талаар комиссийн гишүүдэд танилцуулна.
3.2.Комиссийн гишүүд батлагдсан ярианы сэдвийн дагуу хүсэлт гаргагчтай ярилцлага хийнэ.
3.3.Ярилцлага хийх явцад хүсэлт гаргагчидтай комиссийн гишүүд ээлжлэн асуулт тавин хариулт авч үнэлгээний хуудсан дээр комиссийн гишүүн бүр өөрийн үнэлгээгээ тавина.
Дөрөв.Комиссийн гишүүний бүрэн эрх
4.1.Комиссийн гишүүн дараахь эрхийг эдэлнэ:
4.1.1.Хүсэлт гаргагчийн өргөдөл, матөриалтай танилцах;
4.1.2.хүсэлт гаргагчийн хувийн амьдралын талаар асуулт тавьж хариуг авах;
4.1.3.хүсэлт гаргагчийг үнэн зөв, ярйхыг сануулах;
4.1.4.хүсэлт гаргагчтай хийсэн ярилцлагын тэмдэглэлтэй танилцах;
4.1.5.ярилцлаганд товлосон цагт ирж, хүсэлт гаргагчтай батлагдсан сэдвийн дагуу ярилцлага хийх.
4.2.Комиссийн гишүүн дараахь үүргийг хүлээнэ.
4.2.1.Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн харьяалалгүй хүнтэй хийх ярилцлагын сэдвийн нууцыг хадгална.
4.2.2.Ярилцлага хийсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүний нууцы хадгална.
Тав.Ярилцлагыг үнэлэн, дүгнэх үйл ажиллагаа
5.1.Ярилцлагыг хангалттай, хангалтгүй гэсэн үнэлгээгээр дүгнэнэ.
5.2.Комиссийн гишүүд хүсэлт гаргагчийн хариултанд дараах чиглэлээр монголь ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаа зохих мэдлэг эзэмшсэн эсэхийг 1-5 оноогоор үнэлнэ.
5.3.Комиссийн нарийн бичгийн дарга комиссийн гишүүдийн өгсөн оноог нэгтгэ ярилцлагын онооны нийт дүнг гаргана. 30-60 оноо хангалттай, 0-29 оноо хангалтгү гэсэн үнэлгээтэй байна.
5.4.Комиссийн гишүүд нь:
а)ард түмний ёс заншлыг хэр судалж, түүний учи утгыг ойлгож байгаа байдлыг;
б)төрийн албан ёсны хэл монгол хэлээр хэр зэрэг оновчтой, тодорхой ярь байгаа байдлыг;
в)Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн эсэхийг хуулийн зүйл заалтуудыг ерөнхийд нь ойлгож утгыг гарган хэлж байгаа байдлыг харгалзан тус тус өөрийн дотоод үзэмжээр үнэлгээг өгнө.
5.5.Хүсэлт гаргагч нь эхний ярилцлаганд тэнцээгүй тохиолдолд дахин нэг удаа ярилцлага өгч болно.
5.6.Комиссийн гишүүдийн үнэлгээний хуудсыг комиссийн нарийн бичгийн дарга нэгтгэн, хүсэлт гаргагчтай болон түүний гэр бүлийн гишүүдтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, дүгнэлтийг ажпын 2 хоногт багтаан боловсруулж комиссийн даргад танилцуулж , гарын үсэг зурж баталгаажуулна.
Гурав.Бусад зүйл
6.1.Ярилцлагыг комиссийн гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр хүчинтэйд тооцно. Комиссийн гишүүн ажлын шаардлага эсхүл аргагүй байдлын улмаас ярилцлагад ирж чадахгүй болсон тохиолдолд урьдчилж мэдэгдсэн байх ёстой. Энэ үед 75 хувийн ирцтэйгээр ярилцлагыг хийж болно.
Текст томруулах
A
A
A