- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ БОЛОХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНТЭЙ ЯРИЛЦЛАГА ХИЙХ СЭДВИЙН ЕРӨНХИЙ СТАНДАРТ /ГИХГ-ын даргын 2016.09.23-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
/ГИХГ-ын даргын 2016.09.23-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Гадаадын иргэн, харьяатын асуудал
эрхлэх албаны даргын 2008 оны 98 дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт
МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ БОЛОХ ХҮСЭЛТ ГАРГАСАН
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНТЭЙ
ЯРИЛЦЛАГА ХИЙХ СЭДВИЙН ЕРӨНХИЙ СТАНДАРТ
Нэг.Монголын ард түмний ёс заншлын талаар
1.1.Монголын ард түмний хүндэлж дээдлэх ёсны талаар ярина уу?
§ Мэндлэх ёс. Сайн байна уу. Та амархан сайн байна уу. Тавтай зусаж /өвөлжиж, намаржиж, хаваржиж/ байна уу? Сайн явж байна уу. Сайн сууж байна уу? г.м.
1.2.Төрөө дээдлэх ёсны тухай ярина уу?
§ Алд бие минь алжаавал алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай. Төрийн минь сүлд өршөө. Ёс ёмбогор төр төмбөгөр. Төрийн ёсыг дагаж явбал түмэн зүйлийг мэдэж болдог г.м.
1.3.Ахмадыг хүндэлж дээдлэх ёсны талаар ярина уу?
§ Хүн ахтаи, дээл захтай. Ахаа алд хүндлэ, дүүгээ дэлэм хүндэл. Аавын сургааль алт, ээжийн сургааль эрдэм. Ах нь сургадаг, дүү нь сонсдог. Буурлаас үг сонсдог. Өтгөс ихсээ хүндэл, өөрийн биеэ шинж г.м.
1.4.Төрийн баяр ёслолын талаар ярина уу?
§ Ардын хувьсгалын ой, улсын баяр наадам, Улс тунхагласны өдөр /11 дүгээр сарын 26-ны өдөр/, Үндсэн хуулийн өдөр /1 дүгээр сарын 13-ны өдөр/, эх үрсийн баярын өдөр /6 дугаар сарын 1-ний өдөр/ г.м.
1.5.Ардын уламжлалт баяр ёслол, зан заншлын талаар ярина уу?
§ Шинэ жилийн баяр, Цагаан сар, Гүү барих ёс, Хүүхдийн даахи үргээх ёс, Шинэ гэрийн найр, Намрын дунд сарын шинийн 17-ны билигт сайн өдөр г.м.
Хоёр.Монгол Улсын Үндсэн хуулийн талаар Хүний эрх, эрх чөлөө
2.1.Амьд явах эрхийн талаар ярина уу?
§ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Монгол Улсын иргэн бүр амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно гэж заасан.
2.2.Өмчлөх эрхийн талаар ярина уу?
§ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т хөдпөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан.
2.3.Эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох эрхийн талаар ярина уу?
§ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6-д Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол журмыг хуулиар тогтооно. Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх шйтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно гэж заасан.
2.4.Халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар ярина уу?
§ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харицааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан.
2.5.Монгол Улсын иргэний үндсэн үүргийн талаар ярина уу?
§ Үндсэн хуулийн 17 дугаар зүйл 1-д 1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биөлүүлэх; 2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; 31 хуулиар ногдуулсан албан татвар төлөх; 4/ эх орноо хамгаалах, хуулййн дагуу цэргийн алба хаах.
2.6.Монгол Улсын иргэний журамт үүргийн талаар ярина уу?
§ Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.
Гурав.Монгол Улсын төрийн бэлгэдэл
3.1.Монгол Улсын төрийн сүлдний тухай ярина уу?
· Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн улаан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.
3.2.Монгол Улсын төрийн далбааны тухай ярина уу?
· Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна., Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.
3.3.Монгол Улсын төрийн тамганы тухай ярина уу?
· Төрийн тамга нь дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байна. Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барина.
3.4.Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг юу гэж нэрлэдэг вэ?
· Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн.
Дөрөв. Монгол Улсын төрийн байгуулал
4.1.Монгол Улсын Их Хурал
4.1.1.Үндсэн хууль гэж юу вэ?
· Монгол Улсын тулгуур хууль. Монгол Улсын бүх хууль Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн байна.
4.1.2.Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын тухай ярина уу?
· Монгол Улсын Их Хурал бол Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.
4.1.3.Монгол Улсын Их Хурал хэдэн гишүүнтэй байдаг вэ?
· Монгол Улсын Их Хурал нэг танхим, 76 гишүүнтэй байна.
4.1.4.Улсын Их Хурлын гишүүнийг хэрхэн сонгодог вэ?
· Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно.
4.1.5.Улсын Их Хурлын гишүүнийг хэдэн жилээр сонгодог вэ?
· Улсын Их Хурлын гишүүнийг 4 жилийн хугацаагаар сонгоно.
4.1.6.Улсын Их Хурлын гишүүнээр ямар хүнийг сонгодог вэ?
· Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.
4.1.7.Улсын Их Хурлын эдпэх онцгой бүрэн эрхийн талаар ярина уу?
1/хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;
2/төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох;
3/Ерөнхийлөгчийн ба Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуулийг товлон зарлах;
4/Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх;
5/Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах;
6/Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;
7/төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжпийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;
8/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;
9/улсын хил тогтоох;
10/Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоох;
11/Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх;
12/нутгийн өөрөө удирдах болон засаг захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тоггоох;
13/улсын цол, одон медаль, цэргийн дээд цол бий болгох, төрийн албэны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох;
14/өршөөл үзүүлэх шийдвэр гаргах;
15/Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах;
16/ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;
17/Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал дайн бүхий байдал зарлах, цуцлах;
18/энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт онцгой нөхцөлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, эсхүл энэ тухай гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг батлах, хүчингүй болгох.
4.1.8.Улсын Их Хурал ямар тохиолдолд онц байдал зарлаж болох вэ?
1/улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн аюул тохиолдсон;
2/Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.
4.2.Монгол Улсын Ерөнхийлөгч
4.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгч юуг илэрхийлдэг вэ?
· Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийпэгч мөн.
4.2.2.МУ-ын Ерөнхийлөгчөөр ямар хүнийг сонгодог вэ?
· МУ-ын Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно.
4.2.3.Монгол Улсын Ерөнхийлөгчид хэн нэр дэвшүүлэх вэ?
· Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.
4.2.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярина уу?
· МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна.
· Анхан шатны сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана.
· МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.
4.2.5.Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн талаар ярина уу?
1/Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;
2/Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;
3/өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
4/гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
5/Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
6/Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
7/улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон медалиар шагнах;
8/уучлал үзүүлэх;
9/Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
10/Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
11/бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
12/Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.
4.2.6.Ерөнхийлөгч хэний өмнө ажлаа хариуцах вэ?
· Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцана.
4.2.7.Ямар нөхцөлд Ерөнхийпөгчийг огцруулах вэ?
· Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.
4.3.Монгол Улсын Засгийн газар
4.3.1.Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага ямар байгууллага вэ?
· Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.
4.3.2.Монгол Улсын Засгийн газрын үндсэн бүрэн эрхийн талаар ярина уу?
1/Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;
2/шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх;
3/салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
4/хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;
5/төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
6/улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;
7/хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
8/төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх;
9/Улсын Их Хуралтай зөвшилцөж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.
4.3.3.Засгийн газар юунаас бүрдэх вэ?
· Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.
4.3.4.Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа хэдэн жил вэ?
· Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
4.4.Шүүх эрх мэдэл
4.5.Шүүхийн үндсэн тогтолцооны тухай ярина уу?
· Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.
4.6.Улсын дээд шүүх болон бусад шүүхийн шүүгчээр ямар хүнийг томилдог вэ?
· Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын гучин тав хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.
4.6.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага
4.6.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн талаар ярина уу?
· Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.
4.6.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрөө удирдах ёс, төрийн удирдлага хэрхэн хангагдах талаар ярина уу?
· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.
· Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.
· Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.
4.7.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц
4.7.1.Үндсэн хуулийн цэц гэж ямар байгууллагыг хэлдэг вэ?
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.
4.7.2.Үндсэн хуулийн цэц хэдэн гишүүнээс бүрддэг, хэн хэдий хугацаагаар ямар иргэнийг томилдог вэ?
· Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно.
Текст томруулах
A
A
A